Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 751

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

           Шүүгдэгч: Б.Оөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705008840567 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.О, урьд Дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, 01 жил 5 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 472 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 59 хоногийн нэг хоногийг 8 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцож, түүнд оногдуулсан 472 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцсон,

Шүүгдэгч Б.Онь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр насанд хүрээгүй иргэн А.Аыг дагуулан явж “ном авч өгнө” гэж хэлэн хуурч, Айфоне-5 загварын гар утсыг залилан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлсөн” гэв

Насанд хүрээгүй хохирогч А.Аы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр багшийн дээд дээр ганцаараа явж байгаад хичээлийн Түүх судлалын номоо хайгаад ээжийнхээ ажлын ойролцоо явж байхад нэг танихгүй эгч тааралдаад Мир номын дэлгүүр “Гранд плаза” гэдэг газар байдаг эгч нь бас ном хайж байна хамт явъя гээд намайг дагуулж яваад Мир номын дэлгүүр рүү ороход нөгөө ном байхгүй байна гэж хэлээд “Макс Молл” их дэлгүүрийн кофе шопт дагуулж ороод миний утсыг оролдоод шилэн наалт чинь хагарчихсан байна, авахгүй бол цаашаа дэлгэцээ эвддэг гээд миний утасны шилэн наалтыг хуулаад хагалаад байсан. Тэгээд нэг дугаар луу залгаад миний утсыг аваад гарчихсан. Тэгээд би тэр эгчийг олоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 07/,

       Шүүгдэгч Б.О  мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 10 сарын ямар өдөр байсныг санахгүй байна....бид хамт “Гранд плаза” руу такси барьж яваад би мөнгийг нь төлөөд дотогш ороход тийм номын дэлгүүр байхгүй гэж хэлэхээр нь тэндээсээ гараад “Макс молл” их дэлгүүр дотор байдаг кофе шоп руу дагуулж яваад тэндээ нэг аяга кофе уугаад, би утсаар чинь яриад өгье хүн ирж байгаа гэж хэлээд утсыг нь аваад “Макс молл”-ын кофе шопоос гараад шууд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н10,12,20,29-30/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 67-68/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Онь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр насанд хүрээгүй иргэн А.Аыг дагуулан явж “ном авч өгнө” гэж хэлэн хуурч, Айфоне-5 загварын гар утсыг залилан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч А.Аы: “...Би 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр багшийн дээд дээр ганцаараа явж байгаад хичээлийн Түүх судлалын номоо хайгаад ээжийнхээ ажлын ойролцоо явж байхад нэг танихгүй эгч тааралдаад Мир номын дэлгүүр “Гранд плаза” гэдэг газар байдаг эгч нь бас ном хайж байна хамт явъя гээд намайг дагуулж яваад Мир номын дэлгүүр рүү ороход нөгөө ном байхгүй байна гэж хэлээд “Макс Молл” их дэлгүүрийн кофе шопт дагуулж ороод миний утсыг оролдоод шилэн наалт чинь хагарчихсан байна авахгүй бол цаашаа дэлгэцээ эвддэг гээд миний утасны шилэн наалтыг хуулаад хагалаад байсан. Тэгээд нэг дугаар луу залгаад миний утсыг аваад гарчихсан. Тэгээд би тэр эгчийг олоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-07/, хөрөнгө үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Оүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Онь насанд хүрээгүй хохирогч А.Аыг дагуулан явж “ном авч өгнө” гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулан Айфоне-5 загварын гар утасыг залилсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй буюу 12 настай хохирогчийн сэтгэхүйн байдлыг далимдуулан ном авч өгнө гэж худал хэлэн хуурсан нь зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.О  гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 01 жил 05 сарын хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Огэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу урд хоёр удаа ял шийтгүүлсэн зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Б.Онь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ог “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Онь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР