Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 774

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Б.Батнасан,

           Шүүгдэгч: Б.Т өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Тд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705012670839 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 15 дугаар байрны гадаа иргэн Б.Б, Б.Энарыг зодож Б.Бын биед баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Б.Эбиед тархи доргилт, духны хуйханд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед орцондоо байрныхаа 2 хүүхдийн хамт зогсож байтал Баяраа ахын дүү согтуу гарч ирээд бид нарыг орцноос зайл гээд хөөгөөд, над руу дайраад байхаар нь би түлхсэн чинь тэр ах гаднаас чулуу авч ирээд бид нарыг хөөсөн. Бид нар орцноос гарч зугтаасан. Түүний дараа орцны үүдэн дээр тэр ахтай дахин таарч, зууралдан тэр ахыг газар унахаар нь бөгс рүү нь өшиглөсөн. Тэгтэл манай орцны жижүүр эгч Б.Э миний нүүр рүү алгадаад, хэд хэд цохиод авахаар нь “та яаж байгаа юм бэ, цаашаа бай” гээд санамсаргүй гараараа түлхтэл Б.Э эгч хойшоогоо хэд алхаж байснаа газар унасан” гэв.

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад учирсан гэмтлийг Б.Т учруулсан....Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Т миний хохирлыг барагдуулсан, бид нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Хохирогч Б.Эмөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 31-нд би орцны гадаа байхад манай Б.Б гэх дүүг хүүхдүүд зодож байсан. Тэгээд би болиоч гээд очоод салгах гэхэд араас Б.Т намайг түлхээд би унасан, тэгээд миний толгой хагарсан. Би цагдаад ирж өргөдөл гаргасан....Намайг Б.Т гэх манай байрны хүүхэд түлхэж унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,

Насанд хүрээгүй гэрч Ш.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 22 цаг өнгөрч байхад орцондоо Б.Т, Т бид нар юм яриад зогсож байтал гараарай гээд орцны жижүүр Баяраа ах хэлэхээр нь за гээд зогсож байтал Баяраа ахын дүү нэг шар ах согтуу орж ирчихээд “пизда нар минь ална шүү, та нар энэ орцноос хурдан зайл” гээд орилоод байхаар нь манай найз Б.Т “та яасан аймаар юм бэ” гэхэд тэр ах “юу гээд байгаа юм бэ, одоо хоёулаа алалцах уу” гээд Б.Т рүү дайрахаар нь Б.Т түлхтэл шатаар буугаад явсан. Тэгээд эргээд гартаа том чулуу барьж ирээд бид нарыг ална гээд орцон дотор хөөхөөр нь бид нар зугтаад орцноос гараад байрны араар тойртол тэр ах орцны хажуу талын подволын хажууд Баяраа ах, Ба ахын дүү /Б.Б/ бас эмэгтэй жижүүр Б.Э нар зогсож байсан. Тэгэхээр нь бид нар явж очоод Б.Т Баахын дүү Б.Б ахтай заамдалцаж аваад газар унагааж бөгс рүү нь хэд хэд өшиглөсөн. Тэгтэл мөн манай орцны эмэгтэй жижүүр Б.Э ирээд Б.Тийг алгадаад нүүр рүү нь хэд хэд цохихоор нь Б.Т “цаашаа бай, боль” гээд түлхтэл тэр эгч “өө, ингэж байгаа юм уу” гээд хойшоо хэд алхсанаа газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Шинжээчийн 13784 тоот дүгнэлтэд: “Б.Бын биед баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 48/,

Шинжээчийн 13786 тоот дүгнэлтэд: “...Б.Эбиед тархи доргилт, духны хуйханд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 47/,

Яллагдагчаар Б.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “...уг ах бид нар луу чулуу шидсэн, уг чулуу оноогүй. Уг ах дахиад чулуу хайгаад бид нар луу ирэхээр нь би уг ахыг тэврээд хамт газар унасан. Тэгээд би босоод уг ахын бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд жижүүр Б.Э эгч араас бариад нэг удаа нуруу руу цохьсон. Тэгэхээр нь би Б.Э эгчийг түлхсэн чинь газар уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-58/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, Хохирогчийн өргөдөл /хх-н 11/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59-61/, Хохирогч нарын хүсэлт /хх-н 66-67, 73-74/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 15 дугаар байрны гадаа иргэн Б.Б, Б.Энарыг зодож Б.Бын биед баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, Б.Эбиед тархи доргилт, духны хуйханд шарх, баруун хацарт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Бын: “...Надад учирсан гэмтлийг Б.Т учруулсан. бид нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, хохирогч Б.Эмөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 31-нд би орцны гадаа байхад манай Б.Б гэх дүүг хүүхдүүд зодож байсан. Тэгээд би болиоч гээд очоод салгах гэхэд араас Б.Т намайг түлхээд би унасан, тэгээд миний толгой хагарсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/, насанд хүрээгүй гэрч Ш.Бын: “...Б.Т Баяраа ахын дүү Болдоо ахтай заамдалцаж аваад газар унагааж бөгс рүү хэд, хэд өшиглөсөн. Тэгтэл мөн манай орцны эмэгтэй жижүүр Б.Э ирээд Б.Тийг алгадаад нүүр рүү нь хэд хэд цохихоор нь Б.Т “цаашаа бай, боль” гээд түлхтэл тэр эгч “өө, ингэж байгаа ю муу” гээд хойшоо хэд алхсанаа газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/, шинжээчийн 13784, 13786 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.Б.Эийг түлхэж, Б.Быг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 66-67, 73-74/ тус тус бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогч нартай эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Тийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР