2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2026/05051

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 09 191/ШШ2026/05051

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ын ******* /РД:*******/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* *******д холбогдох,

 

Тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл ******* даатгалын нөхөн төлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2024 оны 11 сарын 15-ны өдрийн Б/191 дугаартай тушаалаар ******* ******* *******д бичиг хэргийн эрхлэгч албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2025 оны 08 сарын 14-ний өдөр төрийн захиргаа удирдлагын дарга Эрдэнэтуяа намайг өрөөндөө дуудаад 2 бичиг хэргийн ажилтан декретээ авсан, гэтэл нэг ажилтан ажилдаа орох болсон тул чамайг чөлөөлөх боллоо гэхээр нь би одоо 08 сарын 15-наас ээлжийн амралтаа авах гэж байгаа, ээлжийн амралтаа аваад чөлөөлөгдөж болох уу гэхэд тийм боломж байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би төрийн нарийн бичгийн даргатай уулзъя гээд уулзсан. Тэгэхэд төрийн нарийн бичгийн дарга би наад асуудлыг чинь тодорхой мэдэхгүй байна, чи хэвийн ажлаа хийгээд байж бай гэж хэлсэн. Ингээд би 08 сарын 15-наас 09 сарын 01-ний өдөр хүртэл ажлаа хэвийн хийгээд байж байсан. Гэтэл 09 сарын 01-ний өдөр бага насны хүүхэдтэй хүмүүст сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцох 2 цагийн чөлөө олгож байгаа гэхээр нь би 2 цагийн чөлөө аваад ажил дээрээ иртэл надад ажлын байран дээр суух мест байхгүй болсон байсан. ажилдаа орсон байсан. ын ажлыг авсан байсан миний ажлын байранд суусан байсан. Би төрийн захиргааны удирдлагын дарга дээр ортол би чамд хэлсэн биз дээ чамайг чөлөөлнө гэж хэлсэн биз дээ гэж хэлсэн. Би уг нь гаас ажлын байрыг нь авсан байсан. Тэгээд төрийн нарийн бичгийн даргатай уулзтал чамтай эргээд холбоо барина гээд би суух ажлын байргүй болсон учраас ажлаа хүлээлгэж өгөхөөс өөр аргагүй болсон. Тэгээд би ажлаа д хүлээлгэж өгсөн. өөрийн ажлын байран дээр очсон. ******* ******* ******* нь 2 бичиг хэргийн эрхлэгчтэй, нэг нь явсан бичгээ хариуцаж, нэг нь ирсэн бичиг, өргөдөл гомдлоо хариуцаад ажилладаг. ирсэн бичиг, өргөдөл гомдол хариуцдаг байсан болохоор би тэр ажлыг хариуцаж ажилладаг байсан. Гэтэл явсан бичиг хариуцдаг ажилдаа ороход намайг ажлаас чөлөөлсөн. Би ажлаа д хүлээлгэж өгөөд тушаалаа авъя гэхэд чамтай эргээд холбогдоно гэсэн. Тэгээд би 09 сарын 01-нээс хойш ажиллаагүй. Тушаалаа авъя гэхээр гараагүй гэж нэлээн удаж байгаад би 10 сарын 08-нд тушаалаа авсан. Тэгээд тушаалаа авахад намайг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлөв гэсэн тушаал гарсан байсан. ..Би 2024 оны 11 сарын 15-нд тушаалаа гаргуулаад ажлаа хэвийн үргэлжлүүлж байхад тухайн үеийн хүний нөөцийн ахлах мэргэжилтэн *******туяа хөдөлмөрийн гэрээгээ байгуул гэсэн. Тэгээд би очоод хөдөлмөрийн гэрээгээ байгуулъя гэсэн чинь та түр албан тушаалд болохоор хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж хэлээд, хүний нөөцөд хэлэхэд за ойлголоо гээд энэ асуудал дахиж яригдаагүй. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилласан. Би 10 сарын 08-нд тушаалаа аваад хуулийн зөвлөгөө авахад ийм байж болохгүй гээд намайг 3 талт хороонд ханд гэж зөвлөхөөр нь би 3 талт хороонд хандаж 2 талын уулзалт хийгээд, эвлэрэх хүсэлт байгаа эсэхийг асуухаар нь би буцаад ажилдаа орвол надад дахин шүүхэд хандах асуудал байхгүй гээд 2 талд 3 хоногийн хугацаа өгөх үед над руу яриагүй. Тэгээд би шүүхэд хандсан. Намайг ажилгүй байсан мэтээр ярьсан байсан. Би эрүүл ******* *******ны харьяа эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ажиллаж байсан. Би 2022 оны 09 сард жирэмсний амралт аваад, 2023 оны 01 сард хүүхэд асрах чөлөө аваад, 2025 оны сард ажилдаа орох байсан. Ажилдаа орох гэж байтал холбоотой байдаг болохоор *******наас над руу ажиллах уу гэсэн санал тавихаар нь би ой 7 сартай хүүхэдтэй гэр ойрхон юм байна гээд гэрийнхэнтэйгээ ярилцаад, г хэзээ ажилдаа орох юм гэхэд 2027 оны 03 сард ажилдаа орно гэж хэлэхээр нь хүүхэд томроод болох юм байна гээд энэ ажлын байранд орсон гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх ажилд томилсон тушаал зайлшгүй яригдах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4-т ажлын байр биш ажилтны ажлын байрыг хадгалж үлдэх гэж байгаа. Түүнээс бичиг хэргийн орон тоог хадгалах биш гаас ажил хүлээж авсан, гийн ажлын байрыг хадгалах тэр хүнийг ажилд орох хүртэл хугацаа гэж ойлгогдохоор байна. одоо болтол ажилдаа ороогүй байгаа. Ажилд томилоод хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй асуудлаа хариуцагч зөвшөөрдөг. Энэ асуудалд нь ******* гомдол гаргасны дагуу шалгаад ******* ******* *******, ажилтан хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна хөдөлмөрийн гэрээ байгуул гэсэн үүргийг өгснийг нотлох баримтын хүрээнд гаргаж өгсөн. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байхгүй, хугацаа заагаагүй атлаа ыг 2025 оны 09 сарын 09-ний өдрийн Б/146 тушаалаар ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-т заасан үндэслэлийг заасан. Гэтэл хугацаа заасан зүйл байхгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлэхдээ энэ талаар огт дурддаггүй, сахилгын зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлсөн гээд байдаг. Хэрвээ сахилгын зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч дангаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан байгаа. Чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл буруу байна. Хөдөлмөрийн гэрээ дууссан гэсэн боловч гэрээ байхгүй байна. Ажлын байр хадгалж байгаа ажилдаа ороогүй байна. Манай үйлчлүүлэгчийг сахилгын зөрчил алдаа дутагдал гаргасан гэх боловч тэр талаар баримт ирүүлээгүй, шалгалт хийсэн баримт байхгүй гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Баримтгүй байж миний үйлчлүүлэгчийг сахилгын зөрчил гаргасан гээд байдаг. Хариу тайлбарын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-т заасныг няцаасан зүйл байхгүй. ажилдаа ороод, ажлыг нь хүлээлцсэн гэх боловч нэхэмжлэгч ******* тай ажил хүлээлцээгүй. тай ажил хүлээлцсэн. ын ажлыг хүлээж аваад, ыг ажилдаа орохоор нь ажлыг нь хүлээлгэсэн. мөн *******тай адил жирэмсэн хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд түр тушаалаар ажиллаж байгаад ыг ороход хөдөлмөрийн харилцаа дуусах байтал ын ажлыг авсан. Зүй ёсондоо ажилдаа ороод ын ажлыг авах байсан. Гэтэл ажлыг нь хүлээж аваагүй түр ажиллаж байсан хүмүүсийг хооронд нь ажил хүлээлцүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондын маргааныг Хөдөлмөрийн тухай хууль баримтална гэсэн байгаа. Гэрээтэй, гэрээгүй хөдөлмөрийн харилцаа үүссэн. Гэтэл хариуцагчаас түр ажилтан юм чинь хөдөлмөрийн гэрээ хамаагүй гэдэг зүйл ярьсан байдаг. Ийм зүйл байж болохгүй талаар Улсын дээд шүүхийн тогтоолд заасан байна. Тогтоолын 6-д хугацаатай гэрээг тайлбарласан байгаа. Гэрээний хугацааг хуанлийн он сар, өдөр, жилээр эсвэл үйл явдлаар гэдгийг ажил албан тушаал нь хэвээрээ хадгалагдаж байгаа ажилтан эргэж ажилдаа орох гэдгээр ойлгоно гэж заасан. Гэтэл 11 сард чөлөө аваад түүний ажлыг ******* авсан. ажилдаа орох хүртэл хугацаа тоологдоно гэж ойлгогдоно. Гэтэл 15 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд 40 дүгээр зүйлд заасны аль нэгийг заавал баримтална гэж заасан. Одоогийн шинэчилсэн найруулга нь 80 дугаар зүйл байгаа. Ийм зөрчилтэй байна гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3 биш 80 дугаар зүйл заалтыг баримталж байж ажлаас чөлөөлнө. Тэгэхээр тушаал хууль зүйн үндэслэлгүй байгаа нь харагдаж байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар Улсын дээд шүүхийн 2012 оны 1 дугаартай зөвлөмж байна. Үүнд хөдөлмөрийн гэрээнд аль аль тал нь тэгш байна. Үүний 1.4-т ажил олгогч, эрх олгосон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Ажилтантай гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуваариар ногдуулсан гэж байгаа. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна гэж байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил үүрэг гүйцэтгэсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтантай нэгэн адил гэж үзнэ. 3.2-т ажил олгогч ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтгаж үзнэ. Энэ нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийн гаргасан үйлчлүүлэгчийг ажлаас халсан тушаал аль ч талаараа хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байна. Гаргасан тайлбар нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Б.ыг ******* ******* ******* бичиг хэргийн эрхлэгчээр 2024 оны 11 сарын 15-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын байр нь хадгалагдаж байгаа жирэмсний буюу амаржсаны амралттай хүний оронд томилсон. Уг маргаанд яригдаад байгаа гэх хүний оронд томилсон тушаал, шийдвэр гараагүй. Б.ыг Төрийн захиргааны удирдлагын газрын бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд 2024 оны 11 сарын 14-ний өдрөөс түр томилж хөдөлмөрийн гэрээ байгуул гэсэн утгатай хөдөлмөрийн харилцаа үүссэн.

Энэ хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулахыг төрийн нарийн бичгийн даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулаарай гэсэн боловч хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нь үнэн. ..Нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан.

.. ажилдаа орохоор хүсэлтээ өгсөн байна, хэнийг нь үлдээх вэ гэсэн асуудал яригдсан. Энэ хүрээнд арай зөрчилгүй ажилласан гэх хүнийг үлдээж, ыг чөлөөлөх шийдвэр гарч 2025 оны 09 сарын 09-ний өдөр чөлөөлөх тушаал гарсан байсан. Нэхэмжлэгч өөрөө төрийн нарийн бичгийн даргаас гадна сайдын туслах, сайдын ажлын албаны дарга, сайдын зөвлөхүүдээр биечлэн уулзаж, энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байсан учраас асуудлыг судалтал тушаалыг нь танилцуулахгүйгээр байлгаж байсан. Ингээд 10 сар өнгөрөхөд энэ олон зөрчлийн үүднээс үлдээх боломжгүй гэж үзсэн учраас Б.ыг чөлөөлсөн тушаал гардуулахгүй удсан байгаа. Нэхэмжлэгч өөрөө энэ процесст буруутай ажилласан. Удирдлагыг давж сайдтай харьцаж удаашруулсны улмаас 1 сарын хугацаанд тушаал гардуулалт удааширсан. Энэ тушаал гарсны дагуу ажил хүлээлцэх акт, эд хөрөнгийн тооллого зэргийг тушаалд дурдсан өдрөөр гэх хүнд хүлээлгэж өгсөн. Иймд Б.******* түрээр ажиллаж байсан. Энэ олон зөрчлийг гаргасан учраас чөлөөлөгдсөн. г 2027 он хүртэл чөлөөлсөн тушаал гараагүй, 2027 он хүртэл ажилла гэсэн тушаал гараагүй нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч анхнаасаа тухайн төрийн захиргааны байгууллагын үндсэн ажилтан биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4-т заасан ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд, мөн хуулийн 60.1.3-т зааснаар түрээр ажиллаж байсан. Түрээр ажиллана гэдэг нь үндсэн хөдөлмөрийн гэрээний ажилтан биш, тухайн хадгалагдаж байгаа ажилтан ажилдаа эргэн ороход хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болно гэсэн харилцаа байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй. 08 сарын 15-ны өдөр ажил хүлээлцэж өгөх тухай мэдэгдлийг тухайн өдөр өөрт нь төрийн захиргааны удирдлагын газрын дарга мэдэгдсэн. 09 сарын 01-ний өдөр тухайн үйл баримтыг мэдэж байсан учраас ажил хүлээлцэх актыг үйлдсэн. Тухайн этгээд ажлаас чөлөөлөгдөх түр ажлын байранд ажиллаж байсан үйл баримтыг мэдэж байсан. Бодит үйлдлээр тухайн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг 2025 оны 09 сарын 09-ний өдөр дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Б.ын иргэний үнэмлэхний лавлагаа, ******* ******* *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/191 дугаартай тушаалын хуулбар, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/146 дугаартай тушаалын хуулбар, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 187 дугаар хуралдааны тэмдэглэл, Б.ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Гэр, бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын *******ны 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 05/3998 дугаар албан бичиг, А.*******ын Гэр, бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын *******анд 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн албан бичиг зэргийг ирүүлсэн.

 

6. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2/5535 дугаартай итгэмжлэл, хариу тайлбар, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас ******* ******* *******анд хүргүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 01/609 дугаар албан бичгийн хуулбар, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ирсэн бичиг хэвлэх хуудас, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өргөдөл гомдол хэвлэх хуудас, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өргөдөл гомдол хэвлэх хуудас, зэргийг ирүүлсэн.

 

7. Шүүхийн журмаар ******* ******* *******ны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/166 дугаар Жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай тушаалын хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/187 дугаар Жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай тушаалын хуулбар, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/77 дугаар Мөнгөн урамшуулал олгох тухай тушаалын хуулбар, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ажил хүлээлцэх актын хуулбар авагдсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...******* ******* яасны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/146 дугаар Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл ******* даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ..Нэхэмжлэгч анхнаасаа тухайн төрийн захиргааны байгууллагын үндсэн ажилтан биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.4-т заасан ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд, мөн хуулийн 60.1.3-т зааснаар түрээр ажиллаж байсан. Түрээр ажиллана гэдэг нь үндсэн хөдөлмөрийн гэрээний ажилтан биш, тухайн хадгалагдаж байгаа ажилтан ажилдаа эргэн ороход хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болно гэсэн харилцаа байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* *******ны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 сарын 15-ны өдрийн Б/191 дугаар тушаалын дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын Бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд 2024 оны 11 сарын 14-ны өдрөөс түр томилогдон ажиллаж байсан бөгөөд мөн ******* ******* *******ны төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 сарын 09-ний Б/146 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заажээ.

 

4.3. Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 187 тоот хурлын тэмдэглэл/шийдвэрээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалтай 2025 оны 10 сарын 10-ны өдөр танилцаж, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 10 сарын 16-ны өдөр хандсан гэж тайлбарласан, хариуцагч маргаагүй боловч ажлаас чөлөөлөх тушаал гарсныг мэдсээр байж Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 10 сарын 16-ны өдөр хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж маргасан. Гэвч тус заалтад .. хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд хандсан гэж үзнэ.

 

5. ******* ******* *******ны төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 сарын 09-ний Б/146 дугаар тушаалаар Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 /хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон/, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, хөдөлмөрийн дотоод журмын 3.16-д заасныг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

 

6. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд ...бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Э., Т. нарын жирэмсний буюу амаржсаны амралттай байх хугацаанд Б.ыг ажилд томилохдоо гийн ажлыг хүлээлцсэн, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Э. ажилдаа орсон. Б.ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж Б.д ажлыг хүлээлцэн өгүүлсэн. Б. нь Э.ыг чөлөө авахад түүний ажлыг хүлээж авсан хүн. Иймд ажилдаа ороогүй байхад Б.ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д ажлын байр биш ажилтны ажлын байрыг хадгалж үлдэж байгаа гэж маргасан.

 

Гэвч ******* ******* *******ны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 11 сарын 15-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар Б.ыг Төрийн захиргааны удирдлагын газрын Бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний оронд түр томилохдоо тухайлан хэн нэг хүний оронд томилоогүй.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж зохицуулсан.

 

2024 оны 11 сарын 15-ны өдрийн Б/191 дугаар тушаалаар Б.ыг ажилд түр томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх боловч хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа энэ хуульд заасны дагуу дуусгавар болно гэж зохицуулсан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* ******* *******ны Төрийн захиргааны удирдлагын газрын Бичиг хэргийн албан тушаал 2 орон тоотой бөгөөд дээрх үндэслэлээр чөлөө авсан байсан 1 албан тушаалтан ажилдаа эргэн орсноор хөдөлмөрийн хариуцааг дуусгавар болгосон гэсэн дээр зохицуулалттай нийцэж байна.

 

Иймд, ******* ******* *******ны төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 сарын 09-ний Б/146 дугаартай Б.ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгч Б.ын нэхэмжлэлтэй, ******* ******* *******д холбогдох тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл ******* даатгалын нөхөн төлж, бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* *******д холбогдох тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл ******* даатгалын нөхөн төлж, бичилт хийлгүүлэх тухай Б.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР