Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1069

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 11, “У******* ******* *******” ХХК,  

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3, Засгийн газрын 4 дүгээр байр, Санхүүгийн зохицуулах хороо, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Бгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0*******7 дугаар шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Т.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө, Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...У******* ******* ******* нь “М******* *******” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр №15/010/15 дугаартай “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ” (цаашид “Гэрээ” гэх) байгуулсан. Уг гэрээний дагуу У******* ******* ******* нь “М******* *******” ХХК-иас бэлдэж өгсөн *******ын бүтээгдэхүүний бэлэн танилцуулгыг харилцагчид танилцуулах даалгаврыг гүйцэтгэсний төлбөрийг хүлээн авч байсан. 

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх үйл ажиллагааг *******ын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан *******ын зуучлагчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж үзэж шийтгэвэр оногдуулсан нь У******* ******* *******ны эрх ашгийг зөрчиж байна. 

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д “*******ын зуучлагч” гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг” гэж зааснаас үзэхэд *******ын зуучлагчийн үйл ажиллагаа нь эрх бүхий этгээд даатгагч болон даатгуулагч нараас олгосон бүрэн эрхийн хүрээнд зуучлалын үйл ажиллагаа явуулсан байхыг шаарджээ. Харин дээрх Гэрээгээр ******* болон даатгуулагч нарын хоорондох харилцааг зохицуулаагүй бөгөөд даатгуулагчаас *******анд түүнийг төлөөлж зуучлалын үйл ажиллагааг явуулах бүрэн эрхийг олгоогүй. Мөн *******анд даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, түүний ашиг сонирхлыг хамгаалах үүрэг гэрээгээр олгогдоогүй болно.

Дээрх Гэрээ нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан “Даалгаврын гэрээний үндсэн шинжийг агуулсан бөгөөд даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, гэрээнд заасны дагуу даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээдэг. Гэрээний дагуу У******* ******* ******* нь “М******* *******” ХХК-иас бэлдэж өгсөн *******ын бүтээгдэхүүний бэлэн  танилцуулгыг харилцагчид танилцуулах даалгаврыг гүйцэтгэсний төлбөрийг хүлээн авсан бөгөөд *******анд *******ын бүтээгдэхүүний хураамжийн орлогыг төвлөрүүлээгүй. Банк нь даатгагчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор *******ны харилцагчийг даатгагчтай холбож өгөх, даатгагч даатгуулагч нарыг хооронд нь зуучлах үүргийг Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээгээр тохиролцоогүй.

У******* ******* *******ны зүгээс дээрх шийтгэврийг хууль бус гэж үзэн, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан бөгөөд  Санхүүгийн зохицуулах хорооны улсын ахлах байцаагчийн 2016 оны 07-р сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэврийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул бид шүүхэд гомдол гаргаж байна.

“М******* *******” ХХК-тай байгуулсан “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ”-гээр У******* ******* ******* нь *******ын зуучлагчийн үйл ажиллагааг явуулаагүй байхад дээрх үйл ажиллагааг *******ын зуучлагчийн үйл ажиллагаа гэж үзэн шийтгэвэр ногдуулсан нь бидний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. 

Иймд У******* ******* *******анд ногдуулсан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Бгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №0*******7 дугаартай шийтгэврийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д ”*******ын зуучлагч” гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс шагнал авах эрх бүхий этгээдийг гэж заасан.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт *******ын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор зохицуулсан байдаг бөгөөд “У******* ******* *******” ХХК-ийн “М******* *******” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ байгуулж холбогдох *******ын бүтээгдэхүүнийг харилцагчдад танилцуулж, борлуулж буй үйлдэл нь дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д заасан “даатгагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс” авсан үйл ажиллагаа байх бөгөөд хуульд заасан журмаар энэхүү үйл ажиллагааг зөвхөн Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх учиртай.

“М******* *******” ХХК нь *******ын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй “У******* ******* *******” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ /2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрээг сунгасан/ байгуулж, тус *******аар “Эд хөрөнгийн *******”, “Зээлдэгчийн эрсдэлийн *******” гэсэн бүтээгдэхүүнийг зуучлуулан борлуулж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны. 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд 58,3743799.77 төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, зуучлалын хөлсөнд 8,713,110.31 төгрөг шилжүүлснийг Хорооны Хяналт шалгалтын газраас зайны хяналтын шалгалтаар илрүүлж, тус гэрээг цуцлахыг сануулж, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Тус арга хэмжээний дагуу “М******* *******” ХХК нь “У******* ******* *******” ХХК-тай байгуулсан гэрээг *******ын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүртэл хугацаанд түр цуцалж, *******ын бүтээгдэхүүнээ 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн борлуулахгүй болсныг эргэж мэдэгдсэн болно.

Мөн үүнтэй холбоотойгоор *******ын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авалгүйгээр “М******* *******” ХХК-тай дээрх гэрээг байгуулан Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт *******ын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байх тул Хорооны улсын байцаагч 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0*******7 дугаар бүхий захиргааны шийтгэл ногдуулсан байдаг.

“У******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д *******ын зуучлагч гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс шагнал авах эрх бүхий этгээдийг гэж зааснаас үзэхэд *******ын зуучлагчийн үйл ажиллагаа нь эрх бүхий этгээд даатгагч болон даатгуулагч нараас олгосон бүрэн эрхийн хүрээнд зуучлалын үйл ажиллагаа явуулсан байхыг шаарджээ. Харин дээрх гэрээгээр ******* болон даатгуулагч нарьн хоорондох харилцааг зохицуулаагүй бөгөөд даатгуулагчаас *******анд түүнийг төлөөлж зуучлалын үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг олгоогүй. Мөн *******анд даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, түүний ашиг сонирхлыг хамгаалах үүрэг гэрээгээр олгогдоогүй болно” гэсний тухайд.

... “У******* ******* *******” ХХК болон “М******* *******” ХХК-ийн хооронд байгуулсан “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ”-ний 1.1-т Энэхүү гэрээгээр ******* нь Даатгагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө даатгуулагчид түүний бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөлийг танилцуулж, Даатгагчтай холбож өгөх, *******ын хураамжийг Даатгагчийн дансанд шилжүүлэн, төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна. 2.1.1-д Даатгагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө *******ын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, гэрээний нөхцөлийг Даатгуулагчид тайлбарлан, танилцуулж, Даатгагчтай холбож өгөх гэж тус тус зааснаас үзэхэд ******* болон даатгуулагч нарын хоорондох харилцааг зохицуулсан бөгөөд даатгуулагчаас *******анд түүнийг төлөөлж зуучлалын үйл ажиллагаа явуулах, мөн *******анд даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх зэрэг эрх үүрэгтэйгээр “У******* ******* *******” ХХК нь “М******* *******” ХХК-тай даатгагчийн зуучлалын гэрээ байгуулсан гэдэг нь нотлогдож байна.

... Нэхэмжлэлд дурдсан ‘‘Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан Даалгаврын гэрээний үндсэн шинжийг агуулсан бөгөөд Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, гэрээнд заасны дагуу даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээдэг. Гэрээний дагуу У******* ******* ******* ‘‘М******* *******” ХХК-иас бэлдэж өгсөн *******ын бүтээгдэхүүний бэлэн танилцуулгыг харилцагчид танилцуулах даалгаврыг гүйцэтгэсний төлбөрийг хүлээн авсан бөгөөд *******анд *******ын бүтээгдэхүүний хураамжийн орлогыг төвлөрүүлээгүй. Банк нь даатгагчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор *******ны харилцагчийг даатгагчтай холбож өгөх, даатгагч даатгуулагч нарыг хооронд нь зуучлах үүргийг Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээгээр тохиролцоогүй” гэсний тухайд... 

... Тус гэрээний 1.6.8-д “Даатгалын хураамж гэж" даатгуулагч *******ын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг, 2.2.4-т Даатгалын хураамжийг *******ын гэрээнд Даатгуулагч гарын үсэг зурсан даруй хүлээн авч Даатгагчийн У******* ******* ******* дахь 26004)73095 тоот дансанд тухай бүрт нь шилжүүлэх. 2.2.9-т Банк нь сар бүрийн 10-ны өдрийн дотор өмнөх сард Даатгалын бүтээгдэхүүн гэрээ. хураамжийн орлого, баталгаат гэрээний тооцооны тайланг Даатгагчаас хүлээн авч, хянан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулан Даатгагчид хүргүүлнэ, мөн 2.1.1-д Даатгагчаас олгосон бурэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө *******ын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, гэрээний нөхцөлийг Даатгуулагчид тайлбарлан танилцуулж, даатгагчтай холбож өгөх гэж тус тус тохиролцсоноос үзэхэд дээрх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн “У******* ******* *******” ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2050 тоот албан бичгээр Даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсч, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ирүүлснийг тус Хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзэж, шаардлагатай нэмэлт баримт бичгийг ирүүлэхийг мэдэгдэн, хянаж үзсэний үндсэн дээр Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 263 дугаар тогтоолоор “У******* ******* *******” ХХК-д *******ын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон болно.

Үүнээс үзэхэд “У******* ******* *******“ ХХК нь дээрх *******ын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авалгүйгээр “М******* *******” ХХК-тай гэрээ байгуулан ажилласнаа хүлээн зөвшөөрч буй үйлдэл гэж үзэхээр байна. 

Иймд дээрх үндэслэлүүд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

“У******* ******* *******” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Бгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0*******7 дугаар шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...У******* ******* ******* нь “М******* *******” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр №15/010/15 дугаартай “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ” байгуулсны дагуу бэлдэж өгсөн *******ын бүтээгдэхүүний бэлэн танилцуулгыг харилцагчид танилцуулах даалгаврыг гүйцэтгэсний төлбөрийг хүлээн авч байсан. ...дээрх үйл ажиллагааг *******ын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасан *******ын зуучлагчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн гэж үзэж шийтгэвэр оногдуулсан нь манай эрх ашгийг зөрчиж байна...”, хариуцагчаас “...“У******* ******* *******” ХХК-ийн “М******* *******” ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ байгуулж холбогдох *******ын бүтээгдэхүүнийг харилцагчдад танилцуулж, борлуулж буй үйлдэл нь дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д заасан даатгагчийн ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс авсан үйл ажиллагаа байх бөгөөд хуульд заасан журмаар энэхүү үйл ажиллагааг зөвхөн Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх учиртай...” гэж тайлбарлан маргаж байна.

“У******* ******* *******” ХХК нь “М******* *******” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 13, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрүүдэд 15/010/15 дугаар бүхий “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ” байгуулсан байна. 

Уг гэрээгээр “У******* ******* *******” ХХК нь Даатгагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө даатгуулагчтай холбож өгөх зорилгоор *******ын бүтээгдэхүүн, үйлчилгээ, *******ын гэрээний нөхцөлийг танилцуулах, зөвлөгөө өгөх, үнэн зөв мэдээллээр хангах, санал болгох, *******ын хураамжийг даатгагчийн дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээсэн ба дээрх хамтын ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний брошур, танилцуулга, ажиллагсдад зориулсан гарын авлага зэргийг шаардан авах эрхийг эдлэхээр зохицуулсан байна.

Мөн гэрээнд “М******* *******” ХХК нь *******ны борлуулсан *******ын бүтээгдэхүүний хураамжийн орлогыг харилцах дансандаа хүлээн авах, энэ орлогын 15 хувийг У******* ******* *******ны холбогдох дансанд сар бүр шилжүүлэх, ******* зуучлах үйл ажиллагаатай холбоотой гарсан холбогдох зардлуудыг өөрөө хариуцах, *******ийг *******ын нөхцөл, эрсдэл, нөхөн төлбөр олгох нөхцөл, *******ын гэрээ байгуулах нөхцөл заавар зэргийг агуулсан гарын авлага, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, сургалт явуулах зэрэг үүргийг хүлээжээ. 

Энэхүү гэрээнд тусгагдсан ерөнхий нөхцөлүүд нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-д *******ын зуучлагч гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс шагнал авах эрх бүхий этгээдийн эрх үүргийг тодорхойлсонтой тохирч байгаа ба мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт *******ын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасныг зөрчин *******ын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр “М******* *******” ХХК-тай дээрх гэрээг байгуулан ажилласан нөхцөл байдлууд үүссэн байна. 

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл нь Даатгалын төлөөлөгчийн, Даатгалын зуучлагчийн, Даатгалын хохирол үнэлэгчийн гэсэн 3 төрөлтэй байхаар заасан бөгөөд үүний дотор “*******ын зуучлагч” гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг ойлгохоор томьёолсон байна. 

Мөн хуулийн 5 дугаар зүйлд Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийг тодорхойлж өгсөн ба энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан *******ын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, *******ын мэргэжлийн оролцогчийн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан этгээдэд арга хэмжээ авах зэрэг эрхтэйгээс гадна 7 дугаар зүйлд Зохицуулах хороо *******ын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохистой явуулах зорилгоор тусгайлан журам гаргахаар заажээ. 

Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор “Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага”-ыг баталсан ба уг журмын 2.1.1-д “Даатгалын зуучлалын үйл ажиллагаа гэж *******ын эрсдэлийн талаар зөвлөгөө өгөх, *******ын болон давхар *******ын гэрээ байгуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, *******ын гэрээг зуучлан борлуулах үйл ажиллагааг ойлгоно”, 2015 оны 407 дугаар тогтоолоор “Даатгалын болон мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн журам”, 2015 оны 154 дугаар тогтоолоор “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрэм”-ийн 12.6.2-д “байцаагч нь шийтгэвэр ногдуулахдаа зөрчил үүссэн шалтгаан, шинж байдал, агуулга, хэлбэр, хохирлын хэмжээ, сөрөг нөлөөлөл, зөрчил арилсан эсэх зэрэг хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан холбогдох хууль, тогтоомжийн дагуу бие даан шийдвэрлэх эрхтэй”, 2013 оны 198 дугаар тогтоолоор “Даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам”-ын 6.1-д “Даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтэд хорооны Даатгалын газраас байнгын хяналт тавьж ажиллана” гэж тус тус заажээ. 

Ийнхүү хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хууль, журамд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Б нь Даатгалын үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох “М******* *******” ХХК-ийн санхүүгийн тайланд хяналт шалгалт хийхэд *******ын бүтээгдэхүүн борлуулсан үйл ажиллагааны тайлан маягтаар 2014-2015 оны хооронд ******* зуучлагчийн хөлсөнд 8,713,110.31 төгрөгийг “У******* ******* *******” ХХК-руу шилжүүлсэн нь Даатгалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Даатгагч нь *******ын зуучлагч, *******ын төлөөлөгч, *******ын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээдэд аливаа төлбөр хураамж төлөхийг хориглоно” гэснийг зөрчсөн нь шалгалтаар илэрсэн учир тус гэрээг цуцлахыг сануулж, холбогдох арга хэмжээ авсан.

Мөн *******ын зуучлагчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн “У******* ******* *******” ХХК-ийг Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр аливаа этгээд Монгол Улсад ... *******ын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заасан болон холбогдох дүрэм, журмын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0*******7 дугаар шийтгэврийн хуудсаар 500,000 төгрөгөөр торгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Түүнчлэн тус хорооноос 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 9/4858 дугаар албан бичгээр “М******* *******” ХХК-ийг хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг анхааруулснаар зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, “У******* ******* *******” ХХК-тай байгуулсан “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ”-г 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс *******ын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх албан ёсны зөвшөөрөл авах хүртэл тодорхойгүй хугацаагаар цуцалж, *******ын бүтээгдэхүүн борлуулахгүй байхыг анхааруулж, “М******* *******” ХХК энэ талаар эргэн Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгджээ. 

Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд “Банк нь Монгол *******наас зөвшөөрөл авсны үндсэн дээр төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх үйл ажиллагаануудын төрлийг заасан ба үүний дотор *******ын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авахаар зохицуулсан нь энэ үйлдлийг *******ны үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд хориглосон, хэрхэн тусгай зөвшөөрөл авахыг зохицуулсан байхад “У******* ******* *******” ХХК нь бидний байгуулсан “Даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гэрээ” нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний үндсэн шинжийг агуулсан, гэрээгээр даалгаснаар *******ын бүтээгдэхүүний бэлэн танилцуулгыг харилцагчид танилцуулах даалгаврыг гүйцэтгэсний төлбөрийг хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч гэрээний үндсэн зорилго, заалтуудад дурдагдсан ерөнхий нөхцөлүүд, *******ын зуучлагчийн хөлсийг хүлээн авсан зэрэг нь *******ын зуучлагчийн үйл ажиллагааг эрхлээгүй гэснийг үгүйсгэж байна.

Нөгөөтэйгүүр “У******* ******* *******” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай” шийдвэр гарч, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/2050 тоотоор Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт, Монгол *******ны 2015 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А-1/603 тоот зөвшөөрөл зэргийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 263 дугаар тогтоолоор тус *******анд *******ын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иймд нэхэмжлэгч “У******* ******* *******” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Бгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0*******7 дугаар шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Даатгалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У******* ******* *******” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Даатгалын хяналтын хэлтсийн хянан шалгагч, улсын байцаагч Б.Бгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0*******7 дугаар шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА