| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/38456/И |
| Дугаар | 197/ШШ2026/07213 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 197/ШШ2026/07213
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт оршин суух, Өөлд овогтой ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт оршин суух, Могногчийнхон овогтой /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,, хаягт оршин суух, Цагаансоёноён овогтой /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 13,482,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс, Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нарын шаардлагын үндэслэлээ: Нэхэмжлэгч , нар нь охин хамт 2025 оны 08 дугаар сарын 15-аас 16-ны шилжих шөнө УБГ улсын дугаартай машинаар хөдөө замд явж байх үед нь УБК улсын дугаартай автомашинаар урсгал сөрөн осол гаргасан. Үүний дараа аваарын гэрлээ асаагаад зогсож байхад ДГО улсын дугаартай ачааны автомашины жолооч нэхэмжлэгчийн машины араас мөргөсөн. Сүлд үнэлгээ ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 421 дугаар үнэлгээний тайлангаар хохирлын үнэлгээг 16,405,000 төгрөг гэж тогтоосон. Үнэлгээний тал хувийг осол гаргасан аас гаргуулсан. Нэхэмжлэлийн шаардлага нь үнэлгээний тал хувь 8,405,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3,500,000 төгрөг, эмчилгээний зардал 952,300 төгрөг, нийт 13,482,300 төгрөг юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэж тодорхойлжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шөнө болж байсан тул осол гарсан болохыг мэдэх боломжгүй байсан. Осол гарсан бол тэмдэг тавьж, бусдад мэдэгдэх байсан боловч мэдэгдээгүй гэв.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаар бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж заасан бөгөөд гэм бурууг нь дүгнэсэн хууль ёсны баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
5. Иймд , нарын гаргасан хариуцагч т холбогдох 13,482,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,361.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас 13,482,300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,361.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ