Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2026/08146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  *******,*******,*******,******* байрлах, ******* СӨХ /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  *******,*******,*******,од оршин суух, Бэсүд овогтой /РД:/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 6,058,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “ нь Баянзүрх дүүргийн *******, *******, *******, 1 давхарт нийт 350 м.кв талбайг эзэмшин нэртэй амьтны дэлгүүр ажиллуулдаг. СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоолоор сарын төлбөрийг 283,000 төгрөгөөр тогтоосон. Төлбөрөө төлөх шаардлага хүргүүлэхэд зөвшөөрч байгаа, эсхүл зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлдэггүй. Бороо, цас орохоор дээврээс ус алдсан. Ашиглалтын шаардлага хангахгүй байсан тул оршин суугчдын хурал зарлаж, оршин суугчдаас санал авч, дээврийг засварласан. Оршин суугчид засварын төлбөрөө төлсөн боловч хариуцагч нь төлөөгүй. Шаардлагыг хүлээж аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх;, Иргэний хуулийн 147 зүйл болон 148 дугаар зүйлд зааснаар СӨХ-ны төлбөрт 2,458,000 төгрөг, дээврийн болон техникийн өрөөний гадна фасадын зардал 3,600,000 төгрөг, нийт 6,058,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “СӨХ-ны завсар үйлчилгээний зардал, хогийн бункернаас нэгдсэн журмаар гаргуулдаг төлбөр зэрэг  төлбөрт оролцдоггүй. Гэсэн ч СӨХ-ны төлбөрийг огцом өсөөгүй байхад төлсөөр байсан. СӨХ миний төлөө юм хийгээд өгөөч биш, миний ажлыг хийлгээд өгөөч, эрх ашгийг минь битгий зөрчөөч гэдэг тайлбараа шүүхэд бичгээр өгсөн. Миний тайлбарыг СӨХ-ны группэд тавьж илт эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. СӨХ өөрсдөө дур мэдэн СӨХ-ны төлбөрөө дур мэдэн нэмэх үндэслэл байхгүй. Нийт оршин суугчдад хувааж тооцох хэрэгтэй. Амьтны дэлгүүр ажиллуулдаг, хог их гаргадаг зэрэг шалтгаанаар төлбөр нэмж болохгүй. Тогтоож болно гэж заасан боловч тогтооно, төлнө гэж зүйл байхгүй. Нийт орон сууцны өмчлөгч байгаа, тэр хүмүүстээ хувааж тооцох нь зүйтэй. Дээвэртэй холбоотой асуудлыг хариуцагчийг төл гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. СӨХ-ны төлбөр болон дээврийн засварын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Завсар хийсэнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэл, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэх, зураг, зэрэг нотлох баримтууд,

4. Нэхэмжлэгч ******* СӨХ-ны хариуцагч өөс СӨХ-ны төлбөрт 2,458,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.” мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараах тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно: үүнд тус зүйлийн 16.4.2 дахь хэсэгт Сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол.” гэж заасны дагуу хариуцагч нь 2025 оны 01 сараас 09 сар хүртэлх нийт 9 сарын СӨХ-ны төлбөр 2,458,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэлтийн техникийн өрөөний гадна фасадын зардал 3,600,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт “Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана” гэж заасан бөгөөд хариуцагч өөс шаардаж буй 3,600,000 төгрөгийг уг заалтын дагуу тооцоолон гаргасан эсэх, нэхэмжлэлд дурьдагдсан засвар үйлчилгээг хийлгэхээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээний хөлс, төлбөрийг төлсөн буюу ажил үйлчилгээ явагдсан эсэхийг нотлох хууль ёсны баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

5. Иймд ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч т холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 6,058,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим шаардлага болох техникийн өрөөний гадна фасадын зардал 3,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийг зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  111,888 төгрөгөөс 57,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дугаар зүйлийн 759.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 147.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч /РД:/-өөс 2,458,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 54,278 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.БАТМАНДАХ