| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2526000000061 |
| Дугаар | 2026/ДШМ/45 |
| Огноо | 2026-05-06 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/45
2026 оны 5 сарын 06 ****/***/**
Б.Б*******, Б.Б******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ө********* а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор А.Алтангэрэл,
Шүүгдэгч Б.Б*******, Б.Б*******,
Шүүгдэгч Б.Б********* өмгөөлөгч С.Э***********,
П.А*********,
Шүүгдэгч Б.Б********** өмгөөлөгч Д.О*********,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Ө********* ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын **-** өдрийн ****/***/** дугаар шийтгэх тогтоолтой Б.Б*******, Б.Б******* нарт холбогдох эрүүгийн ************* дугаар хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э***********, Д.О********* нарын гаргасан гомдлоор 2026 оны 4 дүгээр сарын **-*** өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын Иргэн 1982 оны 9 дүгээр сарын **-** өдөр У********** хотод төрсөн, 44 настай эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “****** *******” ***-*** ********* захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт У********** хотын Б******* дүүргийн * дугаар хороо, *****-** дүгээр байрны *-** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б******* овогт Б*********** Б******* /**:**********/
Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын **-*** өдөр Д*****-*** а****** Д***** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, Ө********* а****** Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн засаг дарга ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Ө********* а****** Нарийнтээл с**** Б******* * дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х***** овгийн Б******** Б******* /**:**********/,
Б.Б******* нь “****** *******” ***-*** ********* захирлаар ажиллаж байхдаа Б********* а****** Ө*****, Ө********* а****** Нарийнтээл с**** нутагт орших **-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ****** талбайн Жалга 2, Жалга 3 алтны шороон ордын Б****** орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Иргэдийн ******* ******* хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, Ш***** ордын У****** үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор Б******* * дугаар багийн Засаг дарга Б.Б********* албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан Х*** банк дахь түүний эзэмшлийн ********** дугаар данснаас 1,500,000 төгрөгийг ******** гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгч хахууль өгсөн,
Б.Б******* нь Ө********* а****** Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх үедээ 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр Б.Б********** эзэмшлийн Х*** банк дахь ********** дугаар хувийн данснаас 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулж, улмаар багийн иргэдийн Н****** Х********** 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр хуралдуулж хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Ө********* а****** ********** газрын хяналтын прокуророос: Б.Б********** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Б********* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Ө********* ***** дахь сум дундын анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б********* нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б********** өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б********* нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б********** нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б********* оногдуулсан зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,***/******* сая/ төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд, шүүгдэгч Б.Б******** оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаагаар тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.Б*******, Б.Б******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б********* оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Б.Б******** оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус тус ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Ө********* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******, Б.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө********* а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******, Б.Б******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б********** өмгөөлөгч Д.О********* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Б.Б********** "****** *******" ***-*** ********* захирлаар ажиллаж байхдаа Б********* а****** Ө*****, Ө********* а****** Нарийнтээл с**** нутагт орших **-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй "****** талбайн "*****-*", "*****-*" алтны шороон ордын Б****** орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Иргэдийн ******* ******* хэлэлцүүлж ашигт малтмал олборлох шороон ордын уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор Б******* * дугаар багийн Засаг дарга Б.Б********* албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалтай нь холбогдуулан Х*** банк дахь түүний эзэмшлийн ********** дугаартай данс pyy 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр тус банк дахь өөрийн эзэмшлийн ********** дугаартай данснаас 1,500,000 төгрөгийг ********* гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгч хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ/, 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотолж баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж тус тус зааснаар бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзэлгүйгээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна, 36.7 дугаар зүйлийн 2.*-* шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл гэж заасан.
Шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг тодорхой, ойлгомжтой байдлаар тусгаагүй, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*-* шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8.36.9 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.
"****** *******" ХХК нь Ө********* а****** Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж, компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж ажилладаг, тухайн үед багийн төвийн ундны цэвэр усны гүнийг худгийг засварлах, ухаалаг төхөөрөмж суурилуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллаж байсан тул багийн Засаг дарга Б.Б******* нь засварын үйл ажиллагаатай холбоотой тодорхой санхүүжилт хэрэгтэй болсон тухай утсаар хэлсний дагуу Б.Б******* Х*** банк дахь өөрийн эзэмшлийн Данснаас түүний данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, компанийн зүгээс өөрийн хөрөнгөөр худгийг засварлаж өгөхөөр тохиролцсон байсан тул тухайн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилт гэж ойлгож Б.Б********* мөнгө шилжүүлэн өгсөн, тухайн мөнгийг аваад хэрхэн юунд зарцуулсныг мэдээгүй болно. Өөрөөр хэлбэл Б.Б********** гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан "****** *******" ХХК нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан, үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу хэвийн явагдаж байсан тул компанид давуу байдал бий болгох, багийн Засаг дарга Б.Б********* албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө эд зүйл өгөх хэрэгцээ шаардлага байгаагүй, бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Б.Б********** Б****** орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг багийн Иргэдийн ******* ******* хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, шороон ордын уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор Б******* * дугаар багийн Засаг дарга Б.Б********* албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,500,000 төгрөгийн хахууль өгсөн гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
А**** малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.*-* тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана, 42.*-* тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 42.*-* заасан асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон Н****** хэлэлцүүлэг явуулна Б****** орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна 18.5 дахь хэсэгт олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн ******* газрын гишүүн батална, Б****** орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын **-** өдрийн *-** тоот тушаалаар батлагдсан "Б****** орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам"-ын 2.5.*-* үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үе шатанд олон нийтийн оролцоог хангана 2.*-* үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж нь төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж дууссаны дараа үнэлгээний тайлан, олон нийтийн саналын нэгдсэн дүнг ажлын 15 өдрийн хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн баг хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна" 3.*-* "Б****** орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангахтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг бодлого, хөтөлбөр санаачлагч, төсөл хэрэгжүүлэгч хариуцна", Монгол ***** ***** захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.*-* "Баг, хорооны иргэдийн Н****** Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Х********* дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Н****** Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй" гэж тус тус хуульчилсан байна. "****** *******" ХХК-ийн зүгээс хууль тогтоомжид заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Иргэдийн ******* ******* хэлэлцүүлэх тухай хүсэлтийг тус багийн Засаг дарга Б.Б********* гаргасан, багийн Засаг дарга нь Иргэдийн Н****** Хурлын зөвлөлийн гишүүний хувьд хуралдааныг товлон зарлах чиг үүргээ хэрэгжүүлж багийн Иргэдийн Н****** Хурлыг 2 удаа зарлан хуралдуулсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын **-** өдрийн хуралдаанаар "****** *******" ХХК-ийн **-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үзүүр талбайн *****-*, *****-* алтны шороон ордын төслийн Б****** орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж, хуралдаанд оролцсон иргэдийн олонх нь дэмжсэн санал өгч, саналыг баталгаажуулж шийдвэрлэсэн.
Дээр дурдсан үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хүрээнд явагдсан, "****** *******" ХХК болон гүйцэтгэх захирал Б.Б********** зүгээс тухайн үйл ажиллагаатай холбоотойгоор хэн нэгэн эрх бүхий этгээдэд нөлөөлсөн мөнгө эд зүйл өгсөн зүйл огт байхгүй, компанийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах үйл ажиллагаа нь холбогдох хууль журмын дагуу явагдаж байсан, тухайн Иргэдийн Н****** Хурлын шийдвэр нь компанид шууд давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлэхгүй тухайн үйл явц нь орон нутгийн иргэдэд мэдээлэх, танилцуулах, саналыг авах зорилготой, нөгөө талаараа байгаль орчны үнэлгээний явцад олон нийтийн оролцоог хангаж ажиллаж байгаа нэг хэлбэр юм.
Дээрх нөхцөл байдлаас тухайн үед Б.Б******* нь хэн нэгэн этгээд албан тушаалтанд давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөх хэрэгцээ шаардлага байгаагүй болох нь харагдаж байна. Холбогдох хууль тогтоомжид зааснаар ашигт малтмал олборлох болон бусад холбогдох үйл ажиллагаа нь багийн Засаг дарга, Иргэдийн Н****** Хурлын эрх хэмжээнд хамаарахгүй уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд тухайн нутгийн сум, багийн удирдлагын байгууллага нь шууд давуу байдал бий болгох боломжгүй байна.
Прокуророос Б.Б********** байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг багийн Иргэдийн ******* ******* хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, шороон ордын уурхайн үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилготой байсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй, ямар давуу байдал бий болгох зорилготой байсан гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна, Б.Б********** зүгээс багийн Засаг дарга Б.Б********* шилжүүлсэн 1,500,000 төгрөг нь багийн төвийн гүний худгийн байрны засварт зориулж шилжүүлсэн мөнгө бөгөөд мөнгө шилжүүлсэн цаг хугацаанд буюу 2022 оны 9 сарын **-** өдөр тухайн худгийн байрны засварын ажиллагаа явагдаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Х**** зарим гэрчийн мэдүүлгээр худгийн засварын ажил багийн Иргэдийн ******* ******* тухайн компанийн Б****** орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж шийдвэрлэснээс хойш хийгдсэн гэж мэдүүлсэн нь бодит байдалтай нийцэхгүй, бусад бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. ********* ****** *******" ХХК нь худгийн ухаалаг төхөөрөмжийг "****** ******" ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн бөгөөд тухайн гэрээ нь 2022 оны 10 сарын **-*** өдөр буюу худгийн байрыг засварлаж дууссаны дараа гэрээ байгуулагдаж гэрээний дагуу 2022 оны 10 сард худгийн ухаалаг төхөөрөмж суурилуулагдсан /ажил гүйцэтгэсэн гэрчийн мэдүүлгээс тодорхой харагдана, худагт ухаалаг төхөөрөмж суурилуулахаас өмнө худгийн байрны засварын ажлыг хийсэн нь зураг болон гэрчийн мэдүүлгүүдээс тодорхой харагдаж байна.
М** мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь Б. Б********** Б.Б********* мөнгө шилжүүлсэн цаг хугацаанд буюу 2022 оны 9 сарын **-** өдөр багийн төвийн ундны усны гүний худгийг засвар хийгдэж байгаагүй, худгийн засварыг тус оны 10 дугаар сард хийсэн, Б.Б********** шилжүүлсэн мөнгө худгийн засварын ажилтай хамааралгүй гэж хэт яллах талыг баримталж дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Ингэхдээ гэрч Д. А********** 2022 оны 10 дугаар сарын **-*** өдөр манай ээжийн бие муудаад эмнэлэгт хэвтсэн бөгөөд маргааш нь буюу *-** өдөр ахмадын баяр болдог өдөр “****** *******” ХХК-ийн хүмүүс гээд Ланд 76 загварын шар өнгийн машинтай худаг дээр ирээд худгийн цонх, хаалганы хэмжээг аваад буцаад явсан. 2022 оны 10 дугаар сарын *-** өдөр нөгөө гурван залуу дахиад Ланд 76 машинтайгаа буцаж ирсэн, ирэхдээ дээврийн төмөр, хаалга вакум цонх замаск зэрэг материалаа аваад ирсэн байсан, тэгээд манай худгийн байрны цонх, хаалгыг нь сольж, дээврийн төмрийг нь солиод. дотор талын ханыг нь замаск татаад.... миний харж байснаар худгийн засварыг 2022 оны 10 сарын *-** өдрийг хүртэл хийж дуусгасан ... гэх ээжийнхээ эмнэлэгт хэвтсэн хугацаатай хамаатуулж худгийн засвар хийсэн хугацааг тодорхойлсон мэдүүлэгт үндэслэж Б.Б******* нь 1,500,000 төгрөгийг худгийн засварын ажилтай холбоотойгоор шилжүүлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж үзсэн.
Гэтэл шүүхийн шатанд хийгдсэн нэмэлт ажиллагааны хүрээнд нотлох баримтаар авагдсан Ө********* а****** Нарийнтээл с**** Б******* багийн Эмнэлгийн 2025 оны 7 сарын **-** өдрийн ** дугаар албан бичгээр Д.А********** ээж Д.Т***** нь 2022 оны 09 сарын **-*** өдрөөс 2022 оны 09 сарын **-** өдөр хүртэл хугацаанд эмнэлэгт хэвтсэн нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл гэрч Д.А******* нь ээжийгээ эмнэлэгт хэвтсэний маргаашаас худгийн засвар эхэлсэн гэж мэдүүлснээс үзэхэд 2022 оны 09 сарын **-** өдөр буюу Б.Б*******, Б.Б********* мөнгө шилжүүлсэн гэх цаг хугацаанд багийн төвийн худгийн засварын ажил үргэлжилж байсан гэх үйл баримт тогтоогддог. Хахууль авах, өгөх гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн хоёр талын ашиг сонирхлын үүднээс асуудлыг зохицуулсан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн.
Болсон үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад Б ******** нь нийгмийн хариуцлагын хүрээнд багийн иргэдийн ундны усны худгийн байрыг засварлаж, ухаалаг төхөөрөмж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж, засварын ажлын хүрээнд багийн засаг дарга Б.Б********* холбогдох зардалд зориулж мөнгө шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. Х**** бусдад давуу байдал бий болгох зорилгоор Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Засаг дарга ажилтай Б.Б********* хахууль өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний үйлдэл хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй байна. Өөрөөр хэлбэл хахууль өгөх гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байна.
Иймд хэрэгт авагдсан баримтаар Б.Б******* нь хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал бүрэн бодитой тогтоогдоогүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******, Б.Б******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Б********* өмгөөлөгч С.Э*********** давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Б********* Монгол ***** ***** захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Б.Б********** 1,500,000 төгрөгийг авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Монгол ***** ***** захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт баг, хорооны Иргэдийн Н****** Хурлын зөвлөлийн чиг үүргийг тодорхойлж өгсөн байх бөгөөд, тус зөвлөл нь гагцхүү дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах, хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг тусгаж өгсөн. Б.Б******* нь өөрт олгогдсон чиг үүргийн хүрээнд багийн иргэддээ хурлын товыг зарлан мэдээлэх үүрэгтэй оролцсон нь Б.Б********** ашиг сонирхлын үүднээс зар хүргүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
М** А**** малтмалын тухай хууль, Б****** орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зэргээр Б.Б********* тухайн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг хэлэлцүүлэх, ашигт малтмал олборлох, уурхайн үйл ажиллагаатай холбоотой бусдад давуу байдал бий болгох бүрэн эрх хуулиар олгогдоогүй.
Нэгдүгээр хавтаст хэргийн 16, 129 дахь талд авагдсан Иргэдийн Н****** Хурлын тэмдэглэлээс харахад тус багийн иргэдийн Н****** Х******** 2022 оны 9 дүгээр сарын **-*** өдөр эхлэн хуралдаж байгаад завсарлаад 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр үргэлжилсэн байдаг. 9 дүгээр сарын **-*** өдрийн хуралдааны тэмдэглэлээс харахад хуралдаан даргалагч хурал 9 дүгээр сарын **-** өдөр үргэлжилнэ гэх зарыг нийт хуралдаанд оролцогчдод мэдэгдсэн буюу Б.Б******* 9 дүгээр сарын **-** хурлын зарыг дахин тараагаагүй болно. Өөрөөр хэлбэл хурал дуусаагүй дундаа завсарлага аваад 9 дүгээр сарын **-** өдөр үргэлжилсэн бөгөөд Б.Б******* нь тухайн 1,500,000 төгрөгийг 9 дүгээр сарын **-** өдөр Б.Б********* шилжүүлсэн нь тухайн хуралдааны зар тараахын тулд мөнгө өгсөн гэх прокурорын дүгнэлттэй нийцэхгүй байна.
М** Б.Б******* нь 1,500,000 төгрөгийг худгийн засварын үйл ажиллагаанд зориулан авсан болох нь тухайн үед худгийн засварын үйл ажиллагаа явагдаж байсан талаарх гэрчүүдийн мэдүүлэг, мөн худгийн засварын үйл ажиллагаанд оролцож цалин хөлс авсан талаарх гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаас харагддаг. Гэтэл бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд мөнгө авсан гэдэг нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалтай нотлогдон тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх хахууль авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.Б********* цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Б********** өмгөөлөгч Д.О********* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь шүүх хэрэгт харилцан зөрүүтэй нотлох баримтууд авагдсан байхад гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг дурдаад зөрүүтэй нотлох баримтуудыг үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар хийхгүйгээр хахууль өгөх гэж эд мөнгө, хөрөнгө шилжүүлснээр үзнэ гэж товчхон дүгнэлт хийж шийдвэрлэх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, шийтгэх тогтоол ойлгомжтой, тодорхой байх шаардлагуудыг хангаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөнгө шилжүүлсэнтэй холбоотойгоор 2 өөр үйл баримт болон үйл баримтуудтай холбоотой хоорондоо зөрүүтэй нотлох баримтууд бүрдсэн. Анхан шатны шүүх нотлох баримтуудын зөрүүтэй байдлыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ хангалттай тайлбарлаагүй, нотлох баримтуудаар гэм буруутай эсэх нь шийдвэрлэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Бусдын гэм буруутай эсэх асуудлыг зөвхөн нотлох баримтад үндэслэж тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл нотлох баримтад үндэслэж хөтөлбөргүйгээр нотлогдож байгаа тохиолдолд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээс бус таамаглал буюу зөрүүтэй дүгнэлт хийж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь хэргийн оролцогчийн Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрх нь зөрчигдөж байгаа асуудал гэж үзэж байгаа юм.
2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр Б******* багийн иргэдийн Н****** Х****** Б******* багийн иргэдийн ундны усны гүний худгийн байрны засварын үйл ажиллагаа явагдаж байсан. Үүнтэй холбоотойгоор компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тухайн орон нутгийн удирдлагуудын тавьсан саналыг хүлээн зөвшөөрч тухайн байрыг нь өөрийнхөө зардал мөнгөөр засварлаад өгье гэж мөнгө шилжүүлсэн үйл баримт нь худгийн засварын үйл ажиллагаатай холбоотой гэдэг нөхцөл байдал тогтоогддог. Х**** Иргэдийн Н****** Х**** хуралдуулсантай холбоотойгоор өгч байгаа мөнгө нь Б.Б******* тухайн иргэдийн ******* ******* компанийн уурхайн үйл ажиллагааны байгаль орчны бодит байдлын нарийвчилсан гэрээний тайланг хэлэлцүүлсний төлөө өгч байгаа мөнгө гэдэг нь үгүйсгэгдэж байна. Гэтэл энэ 2 үйл баримтыг тал бүрээс нь нотлох баримтад үндэслэж, харьцуулан судалж үзэлгүйгээр багийн Иргэдийн ******* ******* тухайн асуудлыг хэлэлцүүлсэнтэй холбоотойгоор шилжүүлсэн мөнгө юм байна гэж гэм буруутайд тооцож байгаа нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс Б.Б******* багийн даргын ажил албаны үүргийг гүйцэтгэгч байхдаа 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр 1,500,000 төгрөгийг шилжүүлж авч 022 оны 9 дүгээр сарын **-** өдрөө тухайн багийн иргэдийн Н****** Хурлыг хуралдуулж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг багийн иргэдийн нийтээр хурлаар хэлэлцүүлсэн. Б.Б********** хувьд тухайн ашигт малтмалын шороо гаргалтыг ашиглахтай холбоотойгоор байгаль орчинд нөлөөлөх байдал, нарийвчилсан үнэлгээг хэлэлцүүлж, микро майнинг компанид давуу байдал олгохын тулд хахууль өглөө гэдэг байдлаар дүгнэлт хийж яллах талын байр суурийг илэрхийлж, үүнийг шүүх хүлээн авч гэм буруутайд тооцсон. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ нөхцөл байдал үгүйсгэгддэг. Багийн иргэдийн Н****** Х**** тухайн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хэлэлцүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдсон албан тушаалтан биш, ийм боломж байхгүй гэдэг нь тодорхой харагддаг. Тухайн Багийн даргын Иргэдийн Н****** Хурлыг хуралдуулахтай холбоотой эрх хэмжээг Монгол ***** ***** захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт багийн Засаг дарга дангаараа багийн иргэдийн Н****** Хурлыг хуралдуулдаггүй, харин хууль тогтоомжид зааснаар тухайн багийн Иргэдийн Н****** Хурлын зөвлөл зөвхөн багийн Иргэдийн Н****** Хурлын товыг гаргаж хуралдаан илтгэгч үүргийг нь хэрэгжүүлдэг. Багийн даргын эрх хэмжээ тухайн багийн Иргэдийн Н****** Хурлын зарыг түгээгээд эрх хэмжээ нь дуусгавар болж байгаа. Багийн иргэдийн Н****** Х**** хэлэлцэгдэж эхлэх үеэсээ багийн дарга оролцоогүй болдог. Тухайн хурал эхлэх үеэсээ багийн Иргэдийн Н****** Хурлын даргалагчаа сонгож хэлэлцэх асуудлаа дарааллаа тогтоогоод хэлэлцэж багийн Иргэдийн Н****** Хурлын төлөөлөгчдийн саналаар асуудлаа шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл хэлэлцүүлэх багийн даргын чиг үүрэг, албаны эрх мэдэл, үүнд ямар ч харилцаа хамаарал байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм. 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр 1,500,000 төгрөгийн хахууль авч 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр нь багийн Иргэдийн Н****** Хурлыг хуралдуулсан гэж буруутгаж байгаа ч энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэдэг. Нэгдүгээр хавтаст хэргийн ***-*** дүгээр хуудсанд Ө********* а****** Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Иргэдийн Н****** Хурлын тэмдэглэлд 2022 оны 9 дүгээр сарын **-*** өдөр эхэлсэн хурал хэлэлцэх асуудал дуусаагүй учраас түр завсарлаж 2022 оны 9 дүгээр сарын **-** өдрөө үргэлжилсэн байдаг. 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр эхэлж **-** өдөр энэ хурлыг зарлаж хуралдуулаагүй нөхцөл байдал баримтаар үгүйсгэгдэж байна. 2022 оны 9 дүгээр сарын **-*** эхэлсэн хурал 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр үргэлжилсэн. Эдгээр нөхцөл байдлуудаар албан тушаалын байдлаа ашиглаж давуу байдал олгосон, хурлыг хуралдуулж нарийвчилсан үнэлгээг хэлэлцүүлэхийн тулд төлсөн гэдэг нь үгүйсгэгдэж байна. Х**** эсрэг үйл баримт буюу Нарийнтээл с**** Б******* багийн ундны усны гүний худгийн засварын ажил хэрэгжиж байсан уу, харилцан хамааралтай юу гэдэг асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Б.Б********** шилжүүлсэн мөнгөнөөс засварын үйл ажиллагаанд орж байсан. Х**** бүхлээрээ орсон уу гэдгийг Б.Б******* мэдэх боломж байхгүй. Гэтэл хэрэгт авагдсан засварын үйл ажиллагааг бүрэн бодитой мэдэх боломжтой. Гэрч А********** мэдүүлэгт ээжийнхээ эмнэлэгт хэвтсэн цаг хугацаагаар нөгөө засварын ажлын хугацааг тодорхойлдог. А********** ээж эмнэлэгт хэвтсэн цаг хугацаа нь 2022 оны 9 дүгээр сарын **-*** өдөр байдаг. Ээж эмнэлэгт хэвтсэний 2 хоногийн дараагаас засварын ажил эхэлсэн гэхээр мөнгө хийж байсан цаг хугацаанд засварын үйл ажиллагаа явагдаж байсан нь тодорхой харагддаг. М** 3 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудсанд гэрч М************ мэдүүлэгт Б******* худгийн засварын хайрга дайргаас татсантай холбоотой 500,000 төгрөгийг авсан гэдэг гэрчийн мэдүүлэг байдаг. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт, тайлбар, үндэслэлээ дурдаагүй. Х***** авагдсан Б********* дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд 150,000 төгрөгийг Б******* дээвэр гэсэн утгатайгаар 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр зарлагдсан нөхцөл байдлуудаас мөнгөнөөс тодорхой хэмжээнд худгийн засварын ажиллагаанд зарцуулагдсан гэдэг нөхцөл байдал харагдаж байна. Б.Б********* зүгээс худгийн засварын үйл ажиллагаанд мөнгө, хэрэгцээ шаардлага гарлаа гэдэг байдлаар ********ээс мөнгө шилжүүлж авах гэсэн нөхцөл байдал тогтоогддог. Б.Б******* өөрийнхөө дансанд орсон мөнгийг зарцуулсан үйлдэлтэй нь холбогдуулаад шууд ********ийн гэмт хэргийн санаа зорилгыг тодорхойлох ямар ч боломж байхгүй. Эдгээр харилцан зөрүүтэй ойлголтыг илэрхийлсэн нотлох баримтууд байхад нөхцөл байдлыг нэгийг нь үгүйсгэсэн нөхцөл байдлыг нь тодорхой дурдалгүйгээр бүх нотлох баримтыг дурдаж эдгээр нотлох баримтуудаар гэм буруутай эсэх нь шийдвэрлэгдэж байна гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны байх хуулийн шаардлагуудыг хангаагүй байна. М** анхан шатны шүүх хэргийг өмнө нь шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан. Гэтэл магадлалд заасан зүйлийг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй, харилцан зөрүүтэй байхад нэг талыг барьсан, ялгах талыг барьсан дүгнэлтийг хийсэн. 2023 оны 5 дугаар сарын *-** өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэм буруутай эсэхэд эргэлзээтэй бий болсон эсэхийг тодорхой тайлбарласан байдаг. Үүнд гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. Ш********** гэм буруутайг тогтоодог нотлох баримтын эх сурвалж нь хангалттай хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөгдөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна. М** эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гагцхүү няцаан үгүйсгэгдэхгүй буюу үндэслэл бүхий эргэлзээ үүсэх нь тухайн тохиолдолд ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчилнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл харилцан зөрүүтэй нотлох баримт, үйл баримт байхад нэгийгээ үгүйсгэж байгаа нөхцөл байдлыг хэрхэн, яаж няцаан үгүйсгэж байгаагаа хангалттай тайлбарлана. Тухайн эргэлзээ бүхий нөхцөл байдал үгүйсгэгдэхгүй нөхцөл байдал үүсвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Тийм учраас ********ийн хувьд гэмт хэргийг үйлдэгдсэн санаа, зорилго тогтоогдоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б********** цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Б********* өмгөөлөгч С.Э*********** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн ач холбогдол өгч байгаа зүйл нь хахууль өгөгчийн ашиг сонирхол яригддаг. Яллах дүгнэлтэд Б******* иргэдийн Н****** Х********** хуралдуулж шийдвэр гаргаад байна гэж харахаар байгаа. Тухайн иргэдийн Н****** Х********** хуралдуулах үндсэн чиг үүрэг Б********* холбоотой. ****** багийн Иргэдийн Н****** Х**** улирлын ээлжит хуралдаанаар улиралдаа хэлэлцэгдэх асуудлуудыг хэлэлцдэг. Х******** болохоос 14 хоногийн өмнө жагсаалт гардаг. Иргэдийн Н****** ******* ****** багийн Иргэдийн Н****** Хурлын зөвлөлийг сонгож тухайн зөвлөл нь хуралдаанаа зохион байгуулдаг. Б******* тухайд тухайн зөвлөлд ямар ч үүрэгтэй оролцдоггүй, багийн Засаг дарга гэдэг утгаараа хуралдааны зарын шинж, товлон зарлах чиг үүрэгтэй оролцохоор хуульчилсан байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцүүлэхээр хуралдааныг товлон зарласан. Монгол ***** ***** захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Иргэдийн Н****** Хурлын зөвлөлийн чиг үүргийг тодорхойлж өгсөн. Тухайн зөвлөл нь ямар чиг үүрэг хэрэгжүүлэх вэ гэвэл тухайн хуралдаанаас гарсан шийдвэрийг биелүүлэх, мөн дараагийн хуралдаанд бэлтгэх гэсэн чиг үүргийг хуульчилж өгсөн. ****** багийн Засаг даргын хэрэгжүүлэх ёстой, энэ үүргээ хэрэгжүүлж Б.Б********** 1,500,000 төгрөг авсан гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Иргэдийн Н****** Хурлын зөвлөлийн чиг үүргийг багийн Засаг дарга гэж хамааруулж яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Б******* ямар нэгэн байдлаар мөнгө өгөх боломжгүй нөхцөл байдал ажиглагдаад байгаа учраас шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Монгол ***** ***** захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт заасан чиг үүрэг нь батлагдсан хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хуралдааныг хуралдуулсан гэдэг нь үндэслэлгүй. Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт зөв тогтоож чадаагүй байна. Энэ 1,500,000 төгрөгийг худгийн засварын үйл ажиллагаанд зарцуулж өгсөн үү эсвэл хуралдаан хуралдуулах зорилгоор буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өгөөд байна уу гэдэг гол нөхцөл байдлыг тогтоож чадаагүй. Тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр нийтийн албан тушаалтан хахууль авах эсвэл хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн үү гэдэг хууль зүйн дүгнэлт шүүх хийх ёстой. Гэтэл энэ нөхцөл байдлаа тодорхойлж өгөөгүй учраас шүүхээс гаргаж байгаа дүгнэлтийн үр дүнг нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй. Ш********* 1,500,000 төгрөгийг хүлээж авч худгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр зарцуулсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Х**** тухайн хуралдааныг зохион байгуулахын тулд аваад байна гэдэг нөхцөл байдал буюу хэргийн үйл баримтыг шүүх хангалттай тогтоогоогүй. Шүүхийн хэлэлцүүлгээр хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан байна гэж үзэж байгаа мөртөө ямар нотлох баримтын хүрээнд 1,500,000 төгрөгийг хуралдуулах зорилгоор аваад байгаа юм бэ гэдгийг шүүх баримтаа гаргаж, үндэслэлээ тайлбарлаж чадаагүй учраас эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгч Б.Б********* холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Б********* өмгөөлөгч П.А********* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Гэтэл үйл явдал бодит байдалтай нийцэхгүй байна. Б.Б******* багийн Иргэдийн Н****** Хурлыг зарлан хуралдуулдаг, удирддаг, даргалдаг, хэлэлцэх асуудлыг баталдаг эрх бүхий субъект биш юм. Монгол ***** ***** захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хэм хэмжээг нь тогтоосон с**** иргэдийн хурал улиралд нэг удаа хуралдуулах товыг тогтоосны дагуу с**** багийн Иргэдийн Н****** Хурлыг тухайн хурлыг удирдах зөвлөл хуралдуулж шийдвэрээ гаргана. Б.Б******* 1,500,000 төгрөг Б.Б********** дансаар нь авч хувьдаа зарцуулсан байна гэх дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байна. **** ** багийн арга хэмжээг зохицуулах хүмүүс хувьдаа ашигласан бол хөрөнгө завшихаар нь хэргийг зүйлчлэх ёстой. Гэтэл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ******** захирлын шилжүүлсэн мөнгийг нийгмийн арга хэмжээнд л зарцуулсан. Багт мөнгө хүлээж авдаг данс, ажлын алба, нягтлан бодох гэх мэтчилний орон тоо байдаггүй. Баг нь нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн компанитай гэрээ хэлцэл хийх эрх мэдэл ч байхгүй. ********* захирал с**** Засаг дарга, с**** Иргэдийн хурлын даргатай хийсэн хариуцлагынхаа үүргийнхээ дагуу Засаг даргад нь шилжүүлж нийгмийнхээ арга хэмжээнд зарцуулагдсан байхад гэм буруутай гэж ял шийтгэж хуульд заасан хэм хэмжээний дагуу ял шийтгэлийг оногдуулсан байна гэж дүгнэх боломжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Б******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багийн иргэдийн Н****** Хурлын зөвлөл *-* хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Д**** нь албан тушаалаараа багийн Засаг дарга ордог. Энэ зөвлөл *-*** 14 хоног багийнхаа хурлын товыг тогтоож тухайн багийн хурлаар хэлэлцэх асуудлуудыг урьдчилсан байдлаар гаргаж, тухайн хуралд ирсэн нийт ард иргэдийн хэлэлцэх асуудлыг баталдаг. Энэ үйл ажиллагаанд багийн дарга ямар нэгэн зохион байгуулалт, үүрэгтэй оролцдоггүй. *** компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг тухайн өдрийн багийн иргэдийн иргэдийн хурлаар хэлэлцэх асуудлыг иргэд шийдэх эрхтэй байдаг. Би өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбарыг дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Б.Б******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***** компани үйл ажиллагаагаа 2023 оны 5 дугаар сарын **-** улсын комисст хүлээлгэн өгснөөр албан ёсоор эхлүүлсэн. 2022 оны 9 дүгээр сард Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн 3 дугаар улирлын хурал болж байсан. Би өмнө нь 8 дугаар сард суманд ирж ажиллахад холбогдох албан тушаалтнууд амралттай, сум эзгүй байсан болохоор хүсэлтээ хаана өгөхөө мэдэхгүй 9 дүгээр сарын эхээр нь суманд өгөхөд багт өгөх ёстой байсан. ****** багийн Иргэдийн Н****** Хурлын зөвлөл байдгийг мэдсэн. Зөвлөлийн дарга нь тухайн үедээ сонгогддог даргагүй байгаа гэдэг тайлбарыг надад с**** Иргэдийн Н****** Хурлын дарга хэлж байсан. ***** компани танилцуулга, мэдээлэл хиймээр байна гэсэн хүсэлтээ уламжилсан. 3 дугаар улирлын хуралд манай компани нь тодорхой мэдээллүүдийг өгсөн. Нарийнтээл с**** Б******* * дугаар баг маш олон жил хувиараа бичил уурхай буюу алт олборлох чиглэлээр ажилласан **-* бичил уурхайтай байсан. Би тухайн үед 3 дугаар улирлын хуралд очихдоо анх удаа бичил уурхайгаа ажиллуулах уу, ажиллуулахгүй юу гэдэг санал авдаг систем манай багт байсныг мэдсэн. Энэ системийг манай компани танилцуулж, хэлэлцүүлж, мэдээлэл өгөх үүрэгтэй. ****-*** 2022 онд хайгуулын ажил болон тодорхой судалгааны ажил, бичиг баримтын бүрдүүлэлтээр сумтай хамтран ажиллаж байхад Б******* дарга надад манайх Б******* баг дээр усны ундны асуудал их байдаг, усаа цэвэршүүлэх аппарат тавиулмаар байна, уг ажлын байранд тахир дутуу иргэн ажилладаг, гар зөөврийн худаг ажиллуулдаг, хүйтэн болохоор тэр хүн хүйтэн нойтонд хүндрэл үүсээд байдаг юм гэсэн. Үүнийг картжуулах хэрэгтэй, мөн ажлын байрыг засах хэрэгтэй болсон. Б******* баг аймаг сумаасаа тодорхой хэмжээний зайтай. Тэгээд өөрийнхөө бололцоо боломжид тулгуурлаад худгийн байрны засвар үйлчилгээг хийлгэж зарим ажлыг багийн даргыг зохион байгуулаад өгөөрэй, би таньж мэдэх хүн байхгүй гэсэн. Ингээд 2023 онд суманд ухаалаг системийг тавьсан. Би нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийнхөө боломжид тулгуурлаж ажил хийснийхээ төлөө Б********* ямар нэгэн байдлаар нөлөөлсөн болж гэм буруутай яллагдагч болж байна. *** **** багийн дарга гэдэг хүнтэй л харьцдаг. Иргэдийн Н****** Хурлын дарга гэдэг багаас сонгогддог хүн иргэдээс сонгодог. Би бие муутай, өрх толгойлсон, өнчин хүмүүст зориулж нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон ажлуудыг хийсэн. Б******* дарга над руу залгаад манай багт айл шатлаа, бага насны хүүхдүүдтэй айл гэргүй боллоо гэдэг. Би У********** хотоос гэр ачуулаад л явуулдаг. Бид ****-*** 2025 онуудад гэх мэтчилэн ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэж байсан. Би ажил хийснийхээ төлөө гэм буруутай болж байгаадаа маш их харамсаж байгаа тул миний хэргийг дахин нягталж, намайг цагаатгаж өгнө үү гэв.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б*******, Б.Б******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэж, оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б*******, Б.Б******* нарын үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны удаа дараагийн хэлэлцүүлгээр хэлэлцэн шинжилж судалсан нотлох баримт, түүний тэмдэглэл, бичлэг зэрэгт авагдсан. Энэ хэрэгт дахин нэмэлтээр хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсон. Өмгөөлөгчдийн зүгээс 2022 оны 9 дүгээр сарын **-** өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр багийн иргэдийн Н****** Х**** зарлагдан хуралдсан хурал завсарлага авч **-** өдөр үргэлжилсэн гэж байгаа ч хурал завсарладаг журмаар завсарлаагүй. 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр болсон багийн иргэдийн Н****** Х**** бичил уурхай эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад хүчээр эхэлсэн нь зогсоогдож маргааш нь үргэлжилсэн нөхцөл байдал байдаг. Б.Б******* компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг багийн иргэдийн Н****** Х***** танилцуулах үүрэг даалгавартай ажиллаж байсан. М** ажиллах хугацаандаа тухайн нарийвчилсан үнэлгээг даруй танилцуулах шаардлага үүссэн. Багийн иргэдийн эсэргүүцэл тулгарсан учраас шуурхай явуулах зорилгоор Б.Б********* хандсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Б.Б******* нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй эрхээ хэрэгжүүлсэн. Багийн Иргэдийн Н****** ****** багийн иргэдийн Н****** Хурлын зөвлөл зохион байгуулж хэрэгжүүлэхээр байгаа ч зөвлөлд байгаа хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахад нэр төдий хүмүүс байдаг. Х**** гол ажлыг Б.Б******* зохион байгуулдаг гэдэг байдлаар гэрчийн мэдүүлэг өгсөн учраас Б********** Б********* хандсан нөхцөл байдал тогтоогдсон. ********* ****** газрын мөрдөн шалгах ажиллагааны эхний шатанд ажилчдаас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэгт хурлыг даруй зохион байгуулаад өгнө үү гэсэн агуулгаар надад 1,500,000 төгрөгийг өгсөн байх гэж би ойлгосон гэдэг талаараа хэлсэн. М** дансны хуулгыг авахад бүгдийг нь хувийн хэрэгцээнд зарцуулж захиран зарцуулсан баримт хэрэгт авагдсан. Худгийн асуудал ********* ****** газраас мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн, 1,500,000 төгрөгийн хахууль өгөх, авах гэмт хэрэгт ямар ч хамаарал байхгүй асуудал гэдэг нь харагддаг. Тухайлбал ********* ****** газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсний дараа гэнэт худгийн асуудлыг сөхөж гаргаж ирсэн. Худгийн асуудал тухайн цаг хугацаандаа шалгагдаад Б.Б******* багийн Засаг даргынхаа цалингаасаа авч хуримтлуулсан мөнгөнөөсөө 1,500,000 төгрөгийг цаашид зарцуулах ёстой байснаа өөрөө авч, хуримтлуулсан мөнгөнөөсөө цааш нь зориулалтын дагуу зарцуулсан гэдэг зүйл ярьдаг боловч дансны хуулга нь данснаасаа мөнгө хуримтлуулж бэлнээр авч цааш нь хийсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э***********, Д.О********* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн үйл баримтын дүгнэлтийг хийж, шүүгдэгч Б.Б*******, Б.Б******* нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.
Х***** цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрч Т.О********, Д.Г******, М.Э*********, О.М*********, Д.Ч*******, Д.Т**********, Б.Г**-*****, П.У*******, Н.З***********, О.Б*****, Д.А*******, М.Э*********, Л.М********* нарын мэдүүлэг /1 хх 24-25, 37, 44, 48-50, 52, 56, 119, 2 хх 247, 249 хуудас, 3 хх 3-4, ***-***, ***-*** хуудас/,
Ө********* а****** Нарийнтээл с**** Засаг дарга, “****** *******” ***-*** ********* захирал нарын 2024 оны 8 дугаар сарын **-** өдрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ /1 хх-ийн ***-***/,
Ө********* а****** Нарийнтээл с**** Засаг дарга, “****** *******” ***-*** ********* захирал нарын Б****** орчныг хамгаалах уурхай ашиглахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ /1 хх-ийн ***-*** хуудас/,
Ө********* а****** Нарийнтээл с**** * дугаар багийн иргэдийн Н****** Хурлын тэмдэглэл /1 хх-ийн ***-*** хуудас/,
“****** *******” ***-*** ********* захирал “****** ******” ХХК нарын 2022 оны 10 дугаар сарын **-** өдрийн №22/36 дугаар ухаалаг худгийн төхөөрөмж суурилуулах гэрээ /1 хх-ийн ***-*** хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 01 дүгээр сарын **-** өдрийн тэмдэглэл /1 хх-ийн ***-*** хуудас/,
Б.Б********* ашигладаг Б******* Б******* нэртэй https://www.facebook.com/profile.phpid=100073487661039 *** хаягтай фейсбүүк хуудаст үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн ***-*** хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн 2025 оны 01 дүгээр сарын **-** өдрийн Х*** банк дахь Б.Б********* ********** дугаар данс, Х*** банк дахь Б.Б********** ********** дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 9-10, **-***, 33, 75 дугаар хуудас/,
2025 оны 01 дүгээр сарын **-** өдрийн Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг Ө********* а****** Нарийнтээл с**** Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Д************* гаргаж өгсөн мэдээлэл баримт бичиг /1 хх-ийн 5-22 хуудас/,
Ө********* а****** Нарийнтээл с**** Засаг даргын Т***** газраас ирүүлсэн “****** *******” ***-*** ********* захирлаас 2022 оны 9 дүгээр сарын *-** өдрийн 22/** дугаар албан бичгээр хүргүүлсэн “Ө********* а****** Нарийнтээл с**** нутагт орших М\/-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбогдуулан хийсэн Б****** орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Багийн Иргэдийн ******* ******* хэлэлцүүлэх” тухай хүсэлт /1 хх-ийн 104 хуудас/,
Ө********* аймаг дахь ***** ********** хэлтсээс ирүүлсэн “****** *******” ХХК болон гэрчүүдийн иргэний бүртгэлийн талаарх мэдээлэл, баримт бичиг /2 хх-ийн ***-*** хуудас/,
“****** *******” ХХК-ийн №********** дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 хх-ийн 129 хуудас/,
Б********* а****** ***** ********** хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын **-** өдрийн **/*** дугаар “****** *******” ХХК-ийн холбогдох дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг хавсаргаж ирүүлсэн албан тоот /3 хх-ийн ***-***, ***-*** 1-90 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /2 хх-ийн ***-***, ***-*** хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах прокурорын тогтоол /3 хх-ийн 29 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар Б.Б******* нь “****** *******” ***-*** ********* захирлаар ажиллаж байхдаа Б********* а****** Ө*****, Ө********* а****** Нарийнтээл с**** нутагт орших **-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ****** талбайн Жалга 2, Жалга 3 алтны шороон ордын Б****** орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Иргэдийн ******* ******* хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, Ш***** ордын У****** үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор Б******* * дугаар багийн Засаг дарга Б.Б********* албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан Х*** банк дахь түүний эзэмшлийн ********** дугаар данснаас 1,500,000 төгрөгийг ******** гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгч хахууль өгсөн,
Б.Б******* нь Ө********* а****** Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх үедээ 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр Б.Б********** эзэмшлийн Х*** банк дахь ********** дугаар хувийн данснаас 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулж, улмаар багийн иргэдийн Н****** Х********** 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр хуралдуулж хахууль авах гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
“Авлигын эсрэг” Н****** Ү******** Б*********** конвенцын 2 дугаар зүйлийн а-д зааснаар, төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон хүнийг ойлгодог. *** конвенцод нэгдэн орсон Монгол Улс дотоодын хууль тогтоомждоо ямар этгээдийг нийтийн албан тушаалтан гэж үзэх талаар дараах байдлаар хуульчилжээ.
Н****** албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.*-* “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасан.
****** албаны тухай хуулийн 6, 10 дугаар зүйлд төрийн албан тушаалын ангилал, төрлийг тодорхойлсон бол мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.*-* зааснаар бүх шатны Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалд хамааруулахыг хуульчлан тогтоосон.
Дээрх зохицуулалтууд болон Ө********* а****** Нарийнтээл с**** Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын **-*** өдрийн */** дугаартай “Багийн Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийн хуулбар /***-*** ***-*** дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б********* 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө /***-*** 48-53 дугаар хуудас/ нотлох баримтуудаар Ө********* а****** Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Б******* нь төрийн улс төрийн албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй ба нийтийн албан тушаалтан байна.
Н****** албан тушаалтан Б.Б******* Ө********* а****** Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Засаг даргаар ажиллаж байх үедээ 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр Б.Б********** эзэмшлийн Х*** банк дахь ********** дугаар данснаас 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэгцээнд зарцуулж, улмаар багийн иргэдийн Н****** Х********** 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр хуралдуулж хахууль авах гэмт хэргийг, шүүгдэгч Б.Б******* “****** *******” ***-*** ********* захирлаар ажиллаж байхдаа Б********* а****** Ө*****, Ө********* а****** Нарийнтээл с**** нутагт орших **-****** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ****** талбайн Жалга 2, Жалга 3 алтны шороон ордын Б****** орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжих Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Иргэдийн ******* ******* хэлэлцүүлж, ашигт малтмал олборлох, Ш***** ордын У****** үйл ажиллагаатай холбогдуулан бусдад давуу байдал бий болгох зорилгоор Б******* * дугаар багийн Засаг дарга Б.Б********* албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалтай нь холбогдуулан Х*** банк дахь түүний эзэмшлийн ********** дугаар данснаас 1,500,000 төгрөгийг ******** гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгч хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б******* төрийн үйл ажиллагааны хууль ёсны болоод шударга ёсны зарчимд хор уршиг учруулж, хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр, шүүгдэгч Б.Б******* хахуул өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчихөөс гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршигтай.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан ял оногдуулдаг.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б********* нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б********** нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь нь дээрх зарчим, зорилтод нийцжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Б.Б******* багийн иргэдийн Н****** Хурлыг хуралдуулахын тулд биш худгийн засварын ажилд зориулан Б.Б******* 1,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Багийн иргэдийн Н****** Х**** 2022 оны 9 дүгээр сарын **-*** өдөр хуралдан завсарлаад 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр дахин хуралдсан гэх боловч “****** *******” ХХК, “****** ******" ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын **-** өдрийн №22/36 дугаартай ухаалаг худгийн төхөөрөмж суурилуулах гэрээ /***-*** ***-*** хуудас/-ээр “****** ******" ХХК худгийн засварын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Х**** Ө********* а****** Нарийнтээл с**** Б******* * дугаар багийн Засаг дарга Б.Б******* тус худгийн засварын ажилтай холбоотой мөнгийг авах, захиран зарцуулах ёсгүй байна. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр Б.Б******* 1,500,000 төгрөгийг Б.Б********* шилжүүлэн өгч, 2022 оны 9 дүгээр сарын **-** өдөр Нарийнтээл с**** * дугаар багийн иргэдийн Н****** Хурлын 9 дугаартай тогтоол гэсэн шийдвэр гарсан байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э***********, Д.О********* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд Ө********* ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын **-** өдрийн ****/***/** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э***********, Д.О********* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.*-* заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө********* ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын **-** өдрийн ****/***/** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э***********, Д.О********* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ