Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2026/08012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,510 тоотод байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,Дэнжийн 42  гудамж,од оршин суух, /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага 8,256,165.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс, нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

  2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ:  “... 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 7111116903 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж, 12 сарын хугацаатай, 3,3 хувийн хүүтэй, 8,020,000 төгрөгийг зээлээр авсан. Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,490,404.54 төгрөгийг төлж барагдуулсан. Хариуцагчаас үндсэн зээл 6,283,911.69 төгрөг, үндсэн хүү 1,818,537.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,715.60 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг нийт 8,256,165.04 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч ид холбогдох иргэний  хэргийг үүсгэн  нэхэмжлэгчийн тодорхойлсон гар утасны дугаар руу шүүх хуралдааны зар болон шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн боловч шүүхийн дуудсан цагт ирээгүй байна.  

      Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжоор шүүх бүрэн хангасан байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн  752.1-т “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ.”, 754.2-т “Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, ... үндэсний цахим шуудангийн хаягаар , ...холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ.”, 754.3-т “Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ.”, 754.4-т “Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно.” гэж заасныг тус тус үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: гэрээ, нэхэмжлэх хаяг тодруулсан болон хүргүүлсэн нотлох баримтууд,

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд зээлдэгч тал болох ид 8,256,165.04 төгрөгний зээлийн эргэн төлөлт үлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

5. Иймд ******* ББСБ ХХК-ийн гаргасан хариуцагч ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,256,165.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

6. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,049 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 147,049 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар баримтлан хариуцагч /РД:/-оос 8,256,165.04 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК /РД:*******/-д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,049 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 147,049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.БАТМАНДАХ