| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2226000000016 |
| Дугаар | 2026/ДШМ/46 |
| Огноо | 2026-05-06 |
| Зүйл хэсэг | 21.5.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/46
Б
2026 оны 5 сарын 06 ****/***/**
Т.О********, Г.Т********, С.Ц******** нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ө********* а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Б.Буяндалай,
ШүүгдэгчС.Ц********, түүний өмгөөлөгч Р.Ш*****,
Шүүгдэгч Г.Т********** өмгөөлөгч Г.А**********,
Шүүгдэгч Т.О********, түүний өмгөөлөгч О.С********,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан,
Ө********* ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын **-** өдрийн ****/***/** дугаар шийтгэх тогтоолтой Т.О********, Г.Т********, С.Ц******** нарт холбогдох эрүүгийн ************* дугаар хэргийг шүүгдэгч Т.О*********** өмгөөлөгч О.С********, шүүгдэгч Г.Т********** өмгөөлөгч Г.А********** нарын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 4 дүгээр сарын **-** өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ө********* а****** А******** суманд 1986 оны 11 дүгээр сарын **-** өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ө********* а****** гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамтӨвөрхангай а****** А******** сум ** дугаар баг **-** тоотод оршин суух хаягтай, Д***** овгийн Г******* Т********. /**: **********/,
Монгол Улсын иргэн, Ө********* а****** Б****** суманд 1984 оны 01 дүгээр сарын **-** өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Ө********* а****** А******** сум * дугаар баг *** дугаар байрны ** тоотод оршин суудаг, Г********* овгийн С********** Ц******** / **:**********/,
Монгол Улсын иргэн, Ө********* а****** А******** суманд 1976 оны 03 дугаар сарын **-** өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч, эрх зүйч мэргэжилтэй, Ө********* аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Ө********* а****** А******** сум ** дугаар баг *** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, Б******* овгийн Т*********** О******** / **: **********/.
С.Ц******** нь санаачилж өөрийн гэр бүлийн гишүүн болох эрүүгийн ************* дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Б******* давуу байдал бий болгохоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С************ Ө********* аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т*********** дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын **-*** өдрөөс 2021 оны 12 дугаар сарын **-** өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, мөн 2021 оны 11 дүгээр сарын **-*** өдөр Ө********* а****** А******** сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С************* зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дурдагдсан эрүүгийн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.О*********** дамжуулан Г.Т********** өгсөн,
Г.Т******** нь эрүүгийн ************* дугаартай хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Т.О********, мөн дугаартай хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн С.Ц******** нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Ө********* а****** А******** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Cosy mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр Ө********* а****** А******** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн ************* дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.С************ “О**********, А******* хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх, эсхүл өөрөө олоод хэлчих. Аав, ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх байдлаар өмнө өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгоор 30,000,000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан,
Т.О******** нь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн ************* дугаартай хэргийн шүүгдэгч Ц.Б******* давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С************ Ө********* аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т*********** дамжуулан Ө********* а****** А******** сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын **-** өдрөөс 2021 оны 12 дугаар сарын **-** өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын **-*** өдөр Ө********* а****** А******** сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С************* зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дамжуулан Г.Т********** өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Ө********* а****** ********** газрын хяналтын прокуророос: С.Ц************ үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Т.О*********** үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Г.Т********** үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Ө********* ***** дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г********* овогт С********** Ц********* урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж шан харамж өгөх гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, шүүгдэгч Д***** овгийн Г******* Т********** урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амлах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, шүүгдэгч Б******* овгийн Т*********** О*********** урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж өгсөн гэмт хэрэг гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г******* Т********** 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С********** Ц********* 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т*********** О*********** өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О********* оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Г.Т********, С.Ц******** нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.*-* заасан хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т********, С.Ц********, Т.О******** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О********* оногдуулсан 2 жилийн хугацаагаар өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгч Г.Т********, С.Ц********, Т.О******** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т********, С.Ц********, Т.О******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө********* а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т********, С.Ц********, Т.О******** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.О*********** өмгөөлөгч О.С******** давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ө********* а****** прокурорын газраас Т.О*********** өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн ************* дугаартай хэргийн шүүгдэгч Б.Б******* давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С************ Ө********* аймаг дахь Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т*********** дамжуулан Ө********* а****** А******** сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын **-** өдрөөс 2021 оны 12 дугаар сарын **-** өдрийг хүртэлх хугацаанд ятгасан улмаар мөн оны 11 дүгээр сарын **-*** өдөр Ө********* а****** А******** сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С************* зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дамжуулан Г.Т********** өгсөн гэх хэрэгт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхдээ шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох шүүхээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судлах замаар мэтгэлцэгч талуудын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх, няцаасан талаараа хууль зүйн үндэслэлээ тайлбарласнаар шийтгэх тогтоол нь хуулийн төгөлдөр байх шаардлагыг хангадаг. Гэвч 95 дугаартай шийтгэх тогтоол нь хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр гомдлыг гаргав.
Үүнд: Шийтгэх тогтоолын 38 дугаар талд шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан улсын яллагчаас шүүгдэгч С.Ц************ Г.Т********** мөнгө аваачиж өгсөн бэ гэх асуултад би үнэнээ хэлье. Тэр мөнгийг О********* би өөрөө өгсөн. О********. Т******** 2 хоорондоо ярьсан юм шиг байна лээ. Энэ хэргийг шийдвэрлэх боломжтой байна үү, үгүй юу гэдгийг хоорондоо ярьсан юм байна гэж ойлгосон. М**** өгчих юм бол ял хөнгөрөх юм байна гэж надад ойлгуулсан. Би О******** өмгөөлөгчид аваачиж өгсөн гэх хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгааныг нотолсон мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч О.С**********, гэрч Ч.Б*****, Ш.Б********** нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэжээ.
Гэвч өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар шинжлэн судлуулсан /*-* **-**-** **-**-**, **-**-**. *-* **-**-** *-* **-**-** *-* **-**-**/ шүүгдэгч С.Ц******** болон насанд хүрээгүй гэрч О.С********** нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг няцаан үгүйсгээгүй, 2021 оны 11 дүгээр сарын **-*** өдөр Ө********* а****** А******** сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С************* зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30.000.000 төгрөг өгсөн. Гэвч 1 дүгээр хх-ийн 6-7 талд авагдсан хохирогч С-д шүүгдэгч Б-ын гэр бүлийн зүгээс хохирол барагдуулахаар өгсөн 2021 оны 12 дугаар сарын **-** гаргаж өгсөн 30,000,000 төгрөг 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр гэр бүлд хүлээлгэн өгөв. 20,000 дэвсгэрт 12 боодол х 100=1200 ширхэг, 10,000 дэвсгэрт 6 боодол x 100 = 600 ширхэг нийт 1800 ширхэг гэх нотлох баримтад дурдсан цаг хугацааг няцаан үгүйсгээгүй. Давж заалдах шатны шүүх хуралд насанд хүрээгүй хохирогчийг худал мэдүүлэг өгүүлэх гэсэн үйл баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэг өгдөг бол мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдаанд оролцогч тайлбар гаргахаар хуульчилсан. Нэг үгээр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нар мэдүүлэг өгдөг бол Давж заалдах шатны шүүхэд тайлбар, санал гаргадаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тусгаагүй байна.
Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг төсөөтэй, буруу тайлбарлаж гэм буруутайд тооцсон. Мөн өмгөөлөгчийн хууль зүйн үндэслэлийг няцаан үгүйсгээгүй болно. Энэ нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан гэж үзэхээр байна Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүд хамаарахаас гадна давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байх тул шүүгдэгч Т.О********* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Г.Т********** өмгөөлөгч Г.А********** давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Г.Т******** нь 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Ө********* а****** А******** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Cosy mall" худалдааны төвд байх зоогийн газар, мөн 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр Ө********* а****** А******** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эрүүгийн ************* дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.С************ хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа түүнийг Ө********* а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр, 30,000,000 төгрөгийн шан харамж амласан, ятгасан гэмт хэрэгт холбогдсон.
Ө********* ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын **-*** өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Т********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Т******** нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон буруугаа ойлгож гэмшиж байгаагаа илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувын байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүссэн өмгөөлөгч миний саналыг шүүх үндэслэлгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.
Шүүгдэгч Г.Т******** мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг хэрэгт авагдсан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч Г.Т******** нь өмгөөлөгч Т.О*********** дамжуулж, шүүгдэгч Ц.Б******** эхнэр С.Ц******** нар 30,000,000 төгрөг өгсөн талаар Ө********* а****** ********** газрын орлогч прокурор Ч.Мөнх-Эрдэнэд утсаар мэдэгдсэн, энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх хуудсанд авагдсан Г.Т********** ******** дугаарын утасны биллээр ******** дугаарт 3 удаа дуудлага хийсэн, уг мэдээллийг анх шүүгдэгч Г.Т******** прокурорт гаргасан.
Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүнээс энэ мөнгөний эх сурвалж хэн анх яаж гаргасан агуулгатай асуултыг хуралдаанд оролцсон прокуророос асуухад хуралдаанд оролцож байсан прокурор Н***** мөнгөний асуудлыг Т******** гаргасан давж заалдах шатны шүүхийн хуралдааны үед яригдсан талаар хариулсан нь тус шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүгдэгч Г.Т******** насанд хүрээгүй хохирогч О.С**********, түүний хууль ёсны төлөөлөгчөөр шүүгдэгч Г.Т******** нар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо ямар нэг худал тайлбар гаргаагүй нь 2 дугаар хавтаст хэргийн 7 дахь хуудсанд авагдсан Ө********* а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын **-** өдрийн 51 дугаар магадлал, шүүх хуралдааны тэмдэглэлээр, Прокуророос энэ мөнгөний асуудлыг Ц********* байгууллагад мэдэгдсэнээр мэдээллээр уг асуудлыг шалгагдах үндэслэл тогтоогдсон байхад 1 дүгээр хавтаст хэргийн 3-4 дахь хуудаст авагдсан 2021 оны 12 дугаар сарын **-** өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай төлөөлөгчийн тэмдэглэлд " Шүүхэд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж амласан байж болзошгүй байна гэх мэдээлэл авагдсаныг цагдаагийн албан хаагч биечлэн илрүүлсэн гээд 2021 оны 12 дугаар сарын **-** 17 цаг *** гэж гүйцэтгэх ажлын мэдээллээр илрүүлж гэж тэмдэглэсэн шүүгдэгч Ц.Б******* холбогдох хэрэг Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнөх цаг хугацаанд Г.Т******** өөрөө 12 дугаар сарын **-** орлогч прокурорт уг мөнгөний талаар мэдэгдсэнээс хойш төлөөлөгч гэмт хэрэг өөрөө илрүүлсэн мэтээр дээрх тэмдэглэлийг үйлдсэн нь бодит үнэнтэй нийцэхгүй байна.
Г.Т******** нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 30,000,000 төгрөгийг шүүгдэгч С.Ц******** болон түүний охин Б.Б******** нарт буцааж өгсөн нь 1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь хуудсанд авагдсан 2021 оны 12 дугаар сарын **-** өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн ************* дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.С********** давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлэг өгөөгүй тайлбар гаргасан нь Ө********* а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын **-** өдрийн 51 дугаартай магадлал шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон.
Мөн хохирогч нь О.С********** сэтгэл зүйн хувьд гутралд орсон эмгэгтэй болох нь сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэл санааны хор хохирол нэхэмжлэх эрхтэй. Энэ дагуу Хүүхдийн байгууллага хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчид сэтгэл заслын эмчилгээ хийлгэх төлбөрийн талаар төрийн бус байгууллагад хандаж зөвлөгөө авч, хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүхэд хохирол гаргуулах хүсэлтээ дэмжиж оролцсон байдаг. Дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан үндэслэл журмыг дагуу авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Иймд Ө********* ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 сарын **-*** өдрийн ****/***/** дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад шүүгдэгч Г.Т********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.*-* заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Т.О*********** өмгөөлөгч О.С******** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2025 оны 7 дугаар сарын **-** өдрийн Ө********* а****** Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 35 дугаар магадлалын 15 дугаар талд тухайн хэргийн үйл баримтад дурдагдаж байгаа 30,000,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон талаар дүгнэсэн. Энэ магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэх хуулийн шаардлагыг хангаагүй. 30,000,000 төгрөгийг хэрхэх талаар 95 дугаартай шийтгэх тогтоолд дурдаагүй. Т.О*********** тухайд 2021 оны 11 дүгээр сарын **-** өдрөөс 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр хүртэлх хугацаанд хохирогчийг ятгасан үйлдлийг хамтран оролцох хэлбэртэйгээр буюу бүлэглэж үйлдсэн гэж буруутгасан. 2021 оны 11 дүгээр сарын **-*** өдөр насанд хүрээгүй хохирогч О.С************* зориуд худал мэдүүлэг өгөхөөр шан харамж болох 30,000,000 төгрөгийг өгсөн буюу тус тусдаа гэмт хэргийн шинжийг бие даасан үйл баримтад тулгуурлаж гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгчийн зүгээс нэгдүгээр хавтаст хэргийн 17-18, 58-60, 78-80, 2 дугаар хавтаст хэргийн 25-29, 3 дугаар хавтаст хэргийн 44-52, 6 дугаар хавтаст хэргийн 40-45 дугаар талд авагдсан нотлох баримтуудын хүрээнд гэмт хэргийн шинж болох үйлдэл тус бүрд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрэлцээтэй байдал, тэдгээр нь бие биеийгээ харилцан хамааралтай нөхцөл байдлыг дүгнэх байдлаар мэтгэлцэж оролцсон. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуулан бичсэн байсан. Энэ гэмт хэрэг тус тусдаа бие даасан шинжийг агуулсан үргэлжилсэн байдлаар олон удаагийн үйлдэл байхыг шаарддаг. Энэ үйлдлүүдийг нэгтгээд ач холбогдолгүй, хамааралгүй нотлох баримтуудыг дурдаад гэм буруутайд тооцож байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоохын тулд талуудын мэтгэлцээний үндсэн дээр нотлох баримтын хүртээмжтэй байдал, тухайн үйл баримтыг тогтоож байгаа гэмт хэргийн объектив болон субъектив шинжийг тодорхойлох, дээрх нотлох баримтуудын үндсэн дээр гэмт хэрэг мөн гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийх зорилгоор мэтгэлцэж байгаа. Үүнд шүүх шийтгэх тогтоолдоо өмгөөлөгч, улсын яллагчийн дүгнэлт, саналыг няцаан үгүйсгэсэн талаарх тайлбарыг хийх ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар байхгүй, өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлтийг няцаасан үндэслэл байхгүй байна. Хэрвээ үйлдлээрээ санаатай нэгдээд гэмт хэргийн гүйцэтгэгч байсан бол насанд хүрээгүй хохирогч О.С************ хэдэн удаагийн, ямар үйлдлээр яаж хатгасан гэдгийг нь шийтгэх тогтоолд тодорхой дурдах ёстой байсан. Гэмт хэргийг хамтын үйлдлээр, оюун санааны хувьд үйлдлээрээ болон нэгдэж гэмт хэргийг түргэн шуурхай, хялбарчлах арга зорилгоор хамтран оролцоход нийгмийн аюулын шинж, хохирол их байдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд насанд хүрээгүй хохирогч өөр хүнтэй унтвал их мөнгө авдаг юм гэдэг нь зөвхөн Г.Т********** үйл баримтаас харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар шүүгдэгч хэргийн үйл баримтыг нотлох үүрэг хүлээдэггүй, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг мөрдөгч, прокурорт байхад шүүгдэгчээр тогтоож мэдүүлж байгаа нь процессын зөрчил гаргасан. 2021 оны 01 дүгээр сарын **-*** өдөр О*********** дамжуулан хүлээж авсан гэдэг боловч 1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар талд 2021 оны 12 дугаар сарын **-*** өдөр буцааж С.Ц********* мөнгийг хүлээлгэж өгсөн тэмдэглэл үйлдсэн. 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр мөнгийг хүлээж авсан талаар тэмдэглэл үйлдсэн баримтад тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Шан харамж болгож өгч байгаа дээрх мөнгийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын эсрэг гэмт хэрэг системчилсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуультай шууд холбогдох уялдаа холбоотой. Үнэн зөв мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгодог. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэмт хэргийн шинж буюу давж заалдах шатны шүүхэд худал мэдүүлэг өгөх зорилгоор гэдэг шинжийг оруулж ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр бүлэгт заасны дагуу хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх процесс ажиллагаа явагддаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгүүлэх, мэдүүлэг өгөх гэж тасалсан. Хохирогч давж заалдах шатны шүүхэд мэдүүлэг өгснөөрөө дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаардаггүй. Эрүүгийн хуулийн хэрэглээ талаас нь Т.О*********** үйлдэл оролцоо, нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийнэ үү гэдэг байдлаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх өмнөх магадлалын заалт биелээгүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн тул хүчингүй болгох, эсхүл Т.О*********** үйлдэлд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд объектив болон субьектив оюун санааны болон хүсэл зоригийн шинжийн хувьд С************ санаатай худал мэдүүлэг өгөх санаа зорилгын хувьд хор уршигт хүргэе гэсэн ямар нотлох баримтуудаар энэ үйлдэл хийгдсэн гэдэгт хууль зүйн дүгнэлт өгнө үү. Дээрх хүсэл зоригийн шинж бүрдсэний үндсэн дээр үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгсөнө. Гэтэл Т.О*********** хувьд дээрх үйлдэлд хамтран оролцох хэлбэр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Т********** өмгөөлөгч Г.А********** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар мөн хувийн байдлыг мөрдөн шалгах ажиллагаанаас шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзах гол үндэслэлүүдийг заасан. Г.Т********** үйлдэл энэ хуульд заасан үндэслэлүүд байгаа учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Г.Т********** мэдүүлэг тогтвортой, удаа дараагийн мэдүүлгүүд өөрчлөгддөггүй. М**** өгсөн талаар анх а****** прокурорын орлогчид мэдэгдэж байсан. Энэ талаарх баримт болон мөнгийг С.Ц********* хүлээлгэж өгсөн баримт хэрэгт авагдсан. М******* асуудлыг прокурорт мэдэгдсэнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгч Б*********** мөнгөний эх сурвалж, яаж энэ асуудал хөндөгдөж гарч ирсэн гэсэн асуултыг тавьж байсан. Г.Т******** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийн ноцтой дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдлаас гадна мөн гэмт хэргийг мэдээлсэн, өөрийгөө илчилсэн, бусдын гэмт хэргийг илчилсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл С.Ц************ хууль хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэгт өртсөн. Хохирлын мөнгө гэж тухайн үед өгсөн мөртөө хууль бус шаардлага тавьж хүүхдийнхээ мэдүүлгийг өөрчлүүлье гэсэн ятгалгад орж хэлсэн нь нотлогдсон. Г.Т******** нь өрх толгойлсон эмэгтэй, * бага насны хүүхэдтэйгээ амьдардаг. Би хохирлын мөнгө гэж авсан, буруутай гэдгээ ойлгож гэм буруугаа хүлээж байна гэж анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Харин прокурор гэм буруугаа хүлээхгүй байна гэж үзсэн. Г.Т******** өөрийгөө илэрхийлэхдээ хуулийн хэллэгээр ярихгүй байгаа нь буруугаа хүлээлгэхгүй байна гэж үзэх үндэслэл биш юм. Иймд Г.Т********** эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокуророос Г.Т********** эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдэж, шүүх түүнийг хохирогч О.С************ мэдүүлгээ өөрчилж өгнө үү гэж ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Г.Т******** мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд О.С************ ятгасан зүйл огт байхгүй, энэ хүмүүс намайг ятгаад өгнө үү гэж надад хүсэлт, шаардлага тавьсан, би О.С************ ятгаагүй учраас бидний хооронд зөрчил маргаан үүссэн гэдэг тайлбарыг өгдөг. Өөрийг нь ятгасан гэмт хэрэг үйлдсэн гээд гэм буруутайд тооцоод байхад үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, би ятгаагүй гээд байгаа хүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүх шаардлагыг хангасан гэж үзэхгүй. Хамгийн гол нь өөрөө гэм буруугаа хүлээхгүй байгаа нь нөхцөл шаардлагуудын шинжийг хангахгүй байна. Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Зөвхөн буруутай гэдэг хэлсэн үг нь бүх гэм буруугаа хүлээж байгаа ойлголт болохгүй харин ятгасан гээд хэлбэл О.С************ ятгасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно. Харин би ятгаагүй гэж мэдүүлж байгаа учраас гэм буруутай эсэх шийдвэр гаргахад эргэлзээ үүсэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлж байна гэж үзэж дүгнэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах шатны шүүх хуралдаанд орж байгаа хохирогч тайлбар гаргана. Тайлбар гэдэг үг монгол хэлний тайлбар толинд үгийнхээ утга агуулгыг, учир шалтгааныг дэлгэрүүлж ярихыг хэлдэг. Тэгэхээр өмнө өгсөн мэдүүлгээ өөрсдөө тайлбарлаад өгнө үү гэж ятгаж байгаа нь мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, ятгасны улмаас мэдүүлгээ өөрчлөөд өөр тайлбар гаргасан, ятгасны хойно хэзээ хэдэн удаа гэдэг ойлголт нь тааж хэлшгүй зүйл байгаа юм. Үүнийг гэмт хэрэгт тооцож мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэдэг нь тайлбартай ижилхэн зүйл гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. О.С******** өмгөөлөгч гомдолдоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гаргаж бичихдээ өмгөөлөгчийн гаргасан үндэслэлийг няцаасан нотлох баримтуудыг няцаасан дүгнэлт хийгээгүй. Мөн хэрэгт авагдсан байгаа харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг авч үнэлэхдээ нэгийг нь үгүйсгээгүй орхигдуулсан хууль зөрчсөн алдаа болсон гэж дурдсан. Өмгөөлөгчийн харилцан зөрүүтэй мэдүүлэг гээд байгаа 2 зүйлийн нэг нь шүүгдэгч С.Ц******** өмнө нь мэдүүлэг өгөхдөө мөнгийг хэнээр дамжуулсан талаар хохирлын мөнгө гэж хэлээд өгсөн, өөр зүйл болоогүй, харин эргээд авах гэсэн чинь Г.Т******** мөнгийг өгөхгүй байсан гэсэн мэдүүлгүүд авагдсан. Надад мөнгө хэрэгтэй гэхээр нь би мөнгийг нь өгөөд явуулсан гэж Т.О******** өмгөөлөгч мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх шийдвэрийн үндэслэл болгохдоо харилцан эсрэг зөрүүтэй 2 нотлох баримтын алийг нь авсан, аваагүй байна, яагаад аваагүй талаар няцаагаагүй гэдэг өөр ойлголт юм. Мэдүүлгээ өөрөө няцаан үгүйсгээд үнэнээ хэлье гэж хэлээд мэдүүлэг өгч хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотолгоотой ярьж байгаа учраас нэгийг нь авахдаа нэгийг нь няцаана гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл энэ хүн өөрөө няцааж байгаа юм. Хохирогч 3 дугаар хавтаст хэргийн 45 дугаар талд байгаа мэдүүлэгтээ өмнө нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгч бүх зүйлийг ярьж байгаад дунд нь өмнөхөөрөө явна гэсэн мэдүүлэг өгсөн. Үүнийг бусад нотлох баримттай нь харьцуулж үзээд гэм буруутайд тооцсон. Гэм буруутайд тооцсон нотлох баримтууд нь өөр байна. Г.Т******** С.Ц********* мөнгийг нь буцааж өгөхдөө үйлдсэн гар тэмдэглэлд 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр гаргаж өгсөн 30,000,000 төгрөгийг 12 дугаар сарын **-** өдөр буцаан авсан гэсэн байдаг. Тэмдэглэлийг үйлдсэн хүн андуураад 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр гэж бичсэн, 2021 оны 11 дүгээр сарын **-*** өдөр байсан гэж шүүх хуралдаанд хэлсэн. Мөн 2021 оны 11 дүгээр сарын **-*** өдрийг яагаад санаад байгаа талаараа тэр өдөр нь “Дээлтэй Монгол” өдөр болж байсан, монгол дээлтэй, гоё хувцастай байхад ирж уулзаж ямар гоё хувцас өмссөн юм бэ гэж ярьж байсан учраас би санаж байна гэж мэдүүлсэн. Үүнийг няцаан үгүйсгээгүй, дүгнэлт хийгээгүй гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байгаа нотлох баримт, үндэслэлийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй гэдэгт орохгүй. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг нотлох баримтыг хуулж бичсэн учраас хуулийн шаардлага хангаагүй гэх боловч шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтын агуулгыг бичсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 25 дугаар хуудаснаас тогтоогдсон үйл баримт буюу болж өнгөрсөн үйл явдлыг шүүгдэгч тус бүрд бичиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэм буруутайд тооцсон зүйл хэсгийнхээ гэмт хэргийн шинжтэй харьцуулсан. Шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбаруудыг үгүйсгэгдэж байгаа талаар 35 дугаар хуудаснаас эхлээд бичиж байгаад 38 дугаар хуудаснаас эхлэн үйл баримт нь яагаад няцаагдаж үгүйсгэж байгаа талаар бичсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байгаа шүүхийн шийтгэх тогтоолд тусгавал зохих зүйл тусгагдсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. 30,000,000 төгрөгийг хэрхэх талаар дурдаагүй байгаа нь учир дутагдалтай байна гэж магадлалд бичсэн. Гэтэл энэ магадлалыг биелүүлээгүй байна гэж анхан шатны шүүх рүү дахин буцаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна гэж заасан. Энэ 30,000,000 төгрөгийн асуудал маргаан дагуулж прокурорын хувьд үүнийг гаргах шаардлагагүй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг хураахаар заасан. Техник хэрэгсэл гэдэгт мөнгө орохгүй. Шууд утгаараа хураах ямар ч шаардлагагүй. Х***** шаардлагагүй зүйлийн талаар анхан шатны шүүх заавал дүгнэлт хийх шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэл нь өөрчлөгдөхгүй, ял нь хөнгөрөхгүй учраас хураах ёстой гэж үүнийг хураахаар зааж болно. Харин нэгэнт энэ талаар хэлэлцэж байгаа учраас хураах шаардлагагүй гэж үзвэл шаардлагагүй талаараа дурдана. Гэхдээ ганцхан энэ үндэслэлээр буцаах үндэслэлгүй байна. Иймд өмгөөлөгч нарын гомдлын үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байгаа учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.Ц************ өмгөөлөгч Р.Ш***** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: С.Ц************ хувьд шүүхийн шийтгэх тогтоолд 2021 оны 11 дүгээр сарын **-*** өдрөөс 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр хүртэл хугацаанд ятгаж, цаашид зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж 30,000,000 төгрөгийг өгсөн нь буруутай гэсэн дүгнэлт хийсэн. С.Ц******** нь 30,000,000 төгрөгийг гаргаснаа хүлээн зөвшөөрдөг, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас 30,000,000 төгрөгийг Г.Т********** өгсөн. Б******** хэрэг дотор ямар хохирол ямар үйл баримтаар тогтоосон нь хэрэг эхлэхээс дуустал байсан. Хохирогчид хохирол төлбөл зүгээр гэсэн агуулга бүхий санаа хэлэхээр нь С.Ц******** олон жил амьдарсан *-* хүүхдийн эцэг болохоор хохирлыг нь ямар ч байсан төлье гэдэг үүднээс 30,000,000 төгрөгийг өгсөн, энэ гэм буруугаа хүлээдэг. Харин ятгаад ямар нэгэн үг хэлээд хохирогч С************* уулзаад байсан үйл баримт хэрэг хаана ч байхгүй. Г.Т******** ч гэсэн хохирлын мөнгө гэж надад өгөхөөр нь би авсан гэж хэлдэг. С.Ц******** ч гэсэн хохирлын мөнгө гэж ойлгоод авсан гэж ярьдаг. Хэд хоногийн дараагаар хохирол байхгүй юм байна гэдгийг ойлгоод мөнгөө буцааж авахыг Г.Т*********** удаа дараа нэхсэн байдаг. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас 15 хоногийн өмнө тэр мөнгийг буцааж өгсөн гэсэн асуудал хэрэгт авагдсан. С.Ц************ хувьд гэм буруугаа хүлээсэн, 30,000,000 төгрөгөө буруу ойлгож өгсөн, мэдүүлэг, тайлбарыг ойлгохгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эрүүгийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Т.О******** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би прокурорыг хэргийг гүйцэд уншаагүй байна гэж ойлгож байна. Би мөрдөн байцаалтын шатанд мөнгөний асуудлын талаар нэг ч үг яриагүй. Би С********** гэдэг хүүхэдтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, нэг ч удаа утсаар ярьж байгаагүй. Н***** vоice-оор ярьсан гээд байна. Т******** над руу залгасан, би идэш хоолоо хийж байна гээд С************ талаар нэг үг өгүүлбэр дурдаагүй. Энэ талаар ч С************ өөрийнх нь мэдүүлэгт байгаа. Би хүүхэд гэр бүл хөгжлийн газартай гэрээ байгуулж ажиллаж байсан. Энэ гэрээ хэргийн материалд байгаа. Тэр хугацаанд Г.Т*********** би *-* эрүүгийн хэрэгт хамт ажиллаж байсан. Тэр хугацаанд 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр шүүх хуралдаанд Г.Т******** бид *-** хамт оролцож байгаа нэг хэргийн шүүх хуралдаан болсон. С.Ц************ нөхөр миний үйлчлүүлэгч байсан болохоор С.Ц******** над руу юу болж байна, өмгөөлөгч давсан уу, одоо яах вэ, цагдан хорих байранд эргэлт оруулмаар байна, ар гэр нь тэгмээр байна, хүүхдүүд уулзуулмаар байна гэж ярьж ар гэртээ нь байнга холбогддог. Энэ талаарх зовлонг прокурор мэдрэхгүй байх. Өмгөөлөгч миний хувьд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж байгаа байгаа учраас үйлчлүүлэгчдийн ар гэртэй өдөр шөнөгүй утсаар ярилцаж байдаг. Миний хувьд зүгээр байж байгаад хэрэгт гүтгэгдэж байгаад гомдолтой байна. Би *-* жил зовж байна. Би зүрхний шигдээс болж хагалгаанд орж эрүүл мэндээрээ хүртэл хохирогч байна. Би үнэндээ дуугарахгүй байя гэж бодоод тэсэж байсан. Энэ хэргийн үнэн зөв нь олдох байх гэж бодож байна гэв.
Шүүгдэгч С.Ц******** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарын гаргасан гомдол болон прокурорын дүгнэлттэй холбогдуулж хэлэх тайлбаргүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Т.О*********** өмгөөлөгч О.С********, шүүгдэгч Г.Т********** өмгөөлөгч Г.А********** нарын гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй.
С.Ц******** нь өөрийн гэр бүлийн гишүүн болох эрүүгийн ************* дугаар хэргийн шүүгдэгч болох Ц.Б******** өмгөөлөгч Т.О*********** дамжуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөөгч Г.Т********** хохирол төлбөр гэж 30,000,000 төгрөгийг өгүүлсэн боловч 2021 оны 12 дугаар сарын **-** өдрөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т********** “охиныг мэдүүлгээс нь буцаа, би нөхрөө олон жил шоронд явуулчхаад ийм хэмжээний өр төлбөртэй үлдэж чадахгүй” гэж хохирогч О.С************ зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан,
Г.Т******** нь эрүүгийн ************* дугаар хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн С.Ц******** нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Ө********* а****** А******** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Cosy mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр Ө********* а****** А******** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн ************* дугаар хэргийн насанд хүрээгүй хохирогч О.С************ “О**********, А******* хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх, эсхүл өөрөө олоод хэлчих. Аав, ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ. Чи сэтгэлээрээ эгчдээ хэдийг ч өгсөн болно би баярлаад авна...” гэх байдлаар өмнө өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгоор 15,000,***-**,000,000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан болох нь насанд хүрээгүй гэрч О.С************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хамгийн эхлээд 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчээс маань асууж байгаад аваад гарсан. Г***** бид хоолонд оръё гэхээр нь би дагаад явсан. “Cosy mall” гэх хоолны газар бид хоёр орж ирээд хоол идсэн. Тухайн үед надаас “чамд ямар мөнгө их санагддаг вэ?” гэж асуухаар нь би “надад ямар ч мөнгө байсан их санагддаг” гэж хариулсан. Тэгтэл Г.Т******** эгч надад нөгөө тал буюу шүүгдэгч Ц.Б******** талаас чамд 15,000,***-**,000,000 төгрөг өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан тэр талын өмгөөлөгчтэй уулзъя гэсэн. Тэгтэл Г.Т******** эгч Т.О******** өмгөөлөгч рүү залгаад “********** ******* сууж байна. М**** охин өөртэй чинь уулзаад үзье” гээд байна гэж ярьсан. Тэгтэл тэр Т.О******** гэх өмгөөлөгч идшээ хийж байна, хагас сайнд уулзъя гэсэн. Тэгээд бид хоёр хоолоо идээд сууж байтал нэг дугаар залгасан. Г.Т******** эгч хариуд нь чи яг мэдрэмжтэй юмаа, би охинтойгоо уулзаад сууж байна. Чам руу хариуг нь авчихаад шөнө дунд залгая гэж хариулаад салгасан. Хоолоо идэж дуусчихаад намайг эмнэлэг дээр хүргэж өгөөд хариугаа сайн бодож байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр байсан санаж байна. Өглөө 9 цаг өнгөрч байх үед Г.Т******** эгч залгаад “манайд хүрээд ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртайг нь асуулгүй шууд А******** сумын ** дугаар багийн мал эмнэлгийн ард байдаг гэрт очсон. Гэрт нь очтол ганцаараа байсан. Надаас Г.Т******** эгч “гэртээ ямархуу байна, аав ээж чинь сайн уу” гэж ойр зуурын юм асууж байгаад “өнөөдөр манайд хоёулаа хоол хийж идье” гээд хувцасны шүүгээгээ ухаж байгаад хар ууттай юм гаргаж ирсэн. Тэгээд ширээнийхээ дор тавьчихаад тэр ууттай юм руу гараа хийгээд боодолтой 10,000, 20,000 төгрөгийн дэвсгэртүүдийг боодолтой нь гаргаж ирээд надад хандаж энд нэг боодолтой нь 2,000,000 төгрөг байгаа. Т.О******** өмгөөлөгч надад авчирч өгсөн гэж хэлээд нэг боодолтой мөнгийг нь өгөөд чи өөрөө тоолж үз гэж хэлсэн. Би мөнгийг нь авчихаад буцаагаад тоолохгүй гээд өгсөн. Тэрээр надад хандаж “Энэ мөнгө бол эгчийн чинь бараг хэдэн жилийн цалин шүү дээ. Чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм. О**********, А******* хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод нэг юм хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Чи эгчдээ сэтгэлээрээ хэдийг ч өгсөн болно, би баярлаад л авна” гэсэн. Би тэгээд нээх их юм дуугараагүй. Харин би одоо мэдүүлгээ тэгээд юу гэж өгөх юм гэсэн чинь харин юу гэх юм чи өөрөө л мэд, нэг юм зохиодог ч юм уу гэж хэлсэн. Тухайн үед би Г.Т******** эгчид хэлээд зөвшөөрсөн чинь “Энэ мөнгийг чамд давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараа өгнө” гэж хэлээд буцаагаад шүүгээндээ хийсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. ...Тэгээд өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр 13 цаг өнгөрч байхад Г.Т******** эгч намайг Хүүхдийн ордон дээр хүрээд ир гэсэн. Тухайн үед 14 цагаас давж заалдах шатны шүүх хурал болох гэж байсан юм. Тэгээд би Хүүхдийн ордны зөвлөгөөний өрөөнд бид хоёр ороод сууж байтал “хоёулаа энэ мөнгийг нь өгчихье, угаасаа хоёулаа энэ мөнгийг авч болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгж байтал Г.Т******** эгчийн утас нь дуугарсан уу, эсхүл өөрөө залгасан уу, ямар ч байсан нэг хүнтэй яриад жижүүрт хэлээд “Г.Т******** зөвлөгөөний өрөөнд ороод ир гэж байна гэж хэлээд ороод ир” гэж хэлсэн. Тэгсэн чинь гаднаас миний хэргийн шүүгдэгч Ц.Б******** эхнэр охинтойгоо хамт орж ирсэн. Орж ирээд буйдан дээр суусан. Г.Т******** эгч тэр хоёрыг “за охиныг таньж байна уу” гэсэн чинь эхнэр нь “таньж байна” гэсэн. Г.Т******** нэг цаас бал гаргаж ирээд тэр хүнээс мөнгө авсан өдрөө болон өгсөн өдрөө бичээд Ц.Б******** эхнэр охин болон надаар гарын үсэг зуруулсан. Тэгээд одоо бид хоёр аваад хэрэггүй юм байна гэж байсан. Тэгсэн чинь охин нь юм хэлээгүй, харин тэр Ц.Б******** эхнэр нь надад “энэ мөнгө чамд л хэрэгтэй байх гэж бодож өгсөн юм. Чи одоо хурал дээр юу гэж хэлнэ үү өөрөө мэд. Харин чи мэдүүлгээ өөрчлөх юм бол энэ мөнгийг бид нар чамд буцаагаад өгчихнө” гэсэн. Тэгж ярьж байснаа гэв гэнэт над руу уурлаад “наад охин чинь өөрөө тэр өдрөө Л.Л********** хэлээд тэр өдөржингөө гадуур яриад явчихсан юм байна лээ шүү дээ. Үнэнээ хэлээч чи” гээд уурлаад байсан. ***** ***** амьдралаар тоглож байхаар энэ мөнгийг нь аваад мэдүүлгээсээ буцчихгүй гээд уурлаад гараад явсан. Тухайн үед би шууд уйлчихсан. Тэгээд тэд нар гарч явсан, Г.Т******** бид хоёр шууд шүүх хурал дээрээ очсон. Н***** хамгаалах байранд байхад Ц.Б****** эхнэрийн хамт манай аав ээж хоёртой дандаа шөнө дунд уулзаад хашаа аваад өгье, бэлэн мөнгө төгрөг өгье, мөн эхнэр нь манайд боорцог архи зэрэг эд зүйлс барьж ордог байсан гэсэн. Тухайн үедээ охинтой чинь уулзмаар байна гэдэг байсан гэсэн. Тухайн үед над руу Г.Т******** эгч мөнгө санал болгосны дараа харьцсан зурвас байгаа. Г.Т******** надад тухайн үед “мөнгийг авчих уу” гэтэл “чи мөнгийг нь авсан л дээр дээ” гээд зөндөө шахаж байсан. Харин нэг юм мартаж. Тухайн үед мөнгө санал болгочихоод Г.Т******** эгч “чи мэдүүлгээсээ шүүх хурал дээр буцаад эхлэнгүүт би чам руу гайхсан харцаар харна шүү, би харин ажил дээрээ очоод Г******* эгчид О.С********** чинь мэдүүлгээ худлаа өгсөн байна шүү дээ гэж хэлнэ. Г******* эгч чамтай уулзвал нээх их юм битгий яриарай гэсэн ... гэх мэдүүлэг (***-*** 14-15 дугаар хуудас),
Гэрч Ч.Б********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...О.С************ танина. Энэ охин манай төрсөн эгчийн маань зээ байгаа юм. Х******** хэрэгт хохирогчоор оролцоод байгаа юм. Над дээр энэ 7 хоногт буюу 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр намайг ажил дээрээ сууж байтал ярих юм байна утсаар ярьж болохгүй байна гэхээр нь би ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэр охин ирээд шууд энэ нөгөө хэрэг дээр миний хууль ёсны төлөөлөгч болох Г.Т******** гэх эмэгтэй намайг мэдүүлгээ өөрчлөөд худлаа ярьсан юм гээд мэдүүлгээсээ буцчих, чамд шүүгдэгчийн талаас мэдүүлгээсээ буцвал 30,000,000 төгрөг өгье гэж байна, яах вэ? эгчээ гээд аавтайгаа цуг орж ирсэн. Тэгэхээр нь би “чи наад 30,000,000 төгрөгийг огт авч болохгүй шүү, хар нялхад чинь бузарласан хүнд огт тэгж болохгүй, наад хүүхэд хамгаалах хүн чинь юу яриад байгаа юм” гээд өмгөөлөгч Л.Л********* дээр нь хамт орж хэлсэн. Тэгээд тэр өмгөөлөгч “тийм юм байхгүй, чи чинь мэдүүлгээсээ буцахгүй юм байгаа биз дээ” гэж байсан. Надад хэлэхдээ Г.Т******** эгч 2, 3 удаа тийм зүйл ярьж байгаа. Хамгийн сүүлийн удаа гэртээ дуудаад ууттай 30,000,000 төгрөг гаргаж ирээд энэ нэг боодол мөнгө 2,000,000 төгрөг байгаа. Ц.Б******** талаас өгсөн юм. Чи мэдүүлгээ өөрчлөөд түүнийг гүтгэсэн юм ч гэдэг юм уу, нэг зүйл олоод хэлчих гэсэн юм гэж байсан ... гэх мэдүүлэг (***-*** 19-21 дүгээр хуудас),
Гэрч Ш.Б************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Т********** О.С************ хууль ёсны төлөөлөгч гэдгээр нь танина. Ажил хэргийн холбоотой. Харин О.С********** нь манай сургуулийн 8 дугаар ангийн сурагч байгаа юм. О.С************ хохирсон хэрэг дээр Г.Т*********** хамтарсан багаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. О.С********** нь 2019 онд манай сургууль байгуулагдахад 6 дугаар ангид байхдаа анх шилжиж ирсэн. О.С************ хувьд сурлагадаа гайгүй, хүүхдийн сэтгэл санаа анхандаа гайгүй байсан боловч гэмт хэрэгт өртсөн үеэс эхлээд тогтворгүй болж эхэлсэн. Ар гэрийн хувьд аав, ээж нь архины хамааралтай бөгөөд гэр бүлийн амьдрах орчин тааруу байдаг. ** ********* байрнаас гарснаас нь хойш буюу 2021 оны 12 дугаар сарын **-*** өдөр ** дугаар хороонд байрлах эмээгийнх нь гэрт очиж бялуу аваачиж өгөх үедээ ярилцсан. Тухайн үед О.С************* ойр зуурын юм ярилцсан. Хичээлийнх нь талаар л ерөнхийдөө ярьсан. О.С********** нь тэр үедээ Ц.Б******* холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүх хуралд орсон гэж хэлж байсан. Тэгээд Г.Т*********** дамжуулж Ц.Б******** ар гэрээс 30,000,000 төгрөгийг өгнө гэж байна” гэсэн утгатай юм хэлсэн. Мөн О.С************ мэдүүлгээсээ буцвал уг 30,000,000 төгрөгийг өгнө гэж амласан талаар бас хэлсэн. О.С********** надтай ерөнхийдөө илэн далангүй ярилцдаг. О.С********** нь уг мөнгөний асуудлаас болж айсан, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа талаар хэлсэн. Энэ мөнгөний асуудлын талаар О.С************ ангийн багш М******* бид хоёр л мэдэж байгаа. Уг 30,000,000 төгрөгийг Ц.Б******** эхнэрийг Г.Т*********** дамжуулж амласан гэж ярьж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй ... гэх мэдүүлэг (***-*** 28 дугаар хуудас),
Н***** хүрээгүй гэрч Б.Б************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр буюу манай аав Ц.Б******** шүүх хурал болохоос 1 цаг орчмын өмнө ээж С.Ц************ хамт А******** сумын Хүүхдийн ордонд очиж 30,000,000 төгрөгийг Г.Т******** гэх хүнээс бэлнээр авсан. Би ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй. Өөрийн ээж С.Ц*********** хамт явж байгаад л тэнд очсон. Харин сүүлд ээжээс асуухад “аавын ялыг хөнгөрүүлэх мөнгө байгаа юм, нөхөн төлбөр” гэж хэлсэн. Тухайн үед Г.Т********, О.С**********, манай ээж С.Ц********, бид дөрөв хамт байсан. Өөр хүн хамт байгаагүй. Уг 30,000,000 төгрөгийг Г.Т********** хэн, хэзээ, хэрхэн өгсөн талаар мэдэх зүйл байхгүй. Би уг 30,000,000 төгрөгийг Г.Т********** хүргэж өгөх үед хамт очоогүй ... гэх мэдүүлэг (***-*** 39 дүгээр хуудас),
Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын **-** өдрийн Г.Т*********** гаргаж өгсөн “Хохирогч С*********** шүүгдэгч Б******** гэр бүлийн зүгээс хохирол барагдуулахаар 2021.12.**-** гаргаж өгсөн 30,000,000 төгрөгийг /баримтгүй/ 2021.12.15 өдөр буцааж гэр бүлийнхэнд хүлээлгэн өгөв. 20,000 ********-** боодол ****=1200 ширхэг, 10,000 ********-* боодол ****=600 ширхэг, нийт 1800 ширхэг. Х******** өгсөн: Хохирогч О.С**********, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т********, шүүгдэгчийн гэр бүл С.Ц********, охин Б.Б********” гэсэн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах тухай тогтоол (***-*** 6-7 дугаар хуудас),
2021 оны 12 дугаар сарын **-*** өдөр насанд хүрээгүй гэрч Э.С************ гар утсанд үзлэг хийж мэдээллийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, тогтоол (***-*** 8-9 дүгээр хуудас),
Шүүгдэгч Г.Т********** мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн ....О.С********** нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг. Ш********** Б****** гэж хүн байгаа. Анх шүүгдэгчийн гэр бүл цагдан хорих байранд хоригдсоны дараа шүүгдэгчийн эхнэр над дээр анх ирж уулзсан. Уулзах үед болсон нөхцөл байдал үнэн эсэх талаар тодруулсан. Тэрнээс хойш анхан шатны шүүх хурлын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын сүүлээс хойш над руу шүүгдэгчийн эхнэр С.Ц******** гэх эмэгтэй ******** дугаарын утсаар болон янз янзын дугаараас л залгаад “яах вэ?” гээд залгахаар нь би “охины сэтгэцийн дүгнэлт нь төрөлхийн сэтгэл мэдрэлийн гутралтай гэж гарсны дагуу цаашлаад иргэний журмаар хохирол нөхөн төлбөрийн асуудал барагдуулах болно шүү” гэж байсан. Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр л байсан, өдрийг нь сайн санахгүй байна. Над руу залгаад “бид охинд хохирол нөхөн төлбөр гээд мөнгө өгье” гэсэн. Тэгэхээр нь би “та нар охинд хохирол нөхөн төлбөр барагдуулахаар өгч байгаа бол би охинтой ярилцаад эргээд та нартай холбогдъё” гэсэн. Тэгээд би охиныг эмнэлгээс нь аваад “Cosy mall”-д ороод хоол идэж байх үедээ ярилцсан. Би О.С********** охинд “шүүгдэгчийн гэр бүлийн зүгээс хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна. Хоёулаа энэ мөнгийг хохирол гэж төлсөн бол авах нь зөв өө, чиний ирээдүйд хэрэгтэй” гэсэн. Тухайн үедээ би хэдэн төгрөг өгнө гэж байна гэж бол огт хэлээгүй. Тэгтэл охин хариуд нь “тэгж өгч байгаа бол мөнгийг авъя” гэсэн. Гэхдээ охин “тэр хүн ялаа эдлээд явна биз дээ” гэж надаас асуусан. Би түүнд “тэгнээ” л гэсэн. Би охиноо эмнэлэгт нь буцааж хүргэж өгсний дараа тэр би С.Ц******** руу нь залгаад “манай охин хохирол нөхөн төлбөрөөр барагдуулах гэж байгаа бол зөвшөөрлөө” гэж түүнд хэлсэн. Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр манай ажил дээр шүүгдэгчийн өмгөөлөгч Т.О******** над дээр ирээд “шүүгдэгчийн талаас хохирол нөхөн төлбөр гээд 30,000,000 төгрөг өгч байна” гэсэн. Тэгээд би хүүхдийн ордны * давхарт зөвлөгөө өгөх өрөөнд мөнгийг хүлээж авсан. Би тэр мөнгийг гэртээ аваачиж тавиад хадгалсан. Тэгээд би тус мөнгийг өөрийн хохирогч охин С************ гэртээ дагуулж очоод ууттай мөнгийг нь үзүүлээд “нөгөө талаас хохирол нөхөн төлбөр барагдуулахаар 30,000,000 төгрөг өгч байна. Харин хэрэг шийдэгдсэний дараа хэрэглэж болно” гэж би хэлсэн. Тэгээд мөнгийг буцаагаад хадгалж байсан шкафтаа хийсэн. Тус 30,000,000 төгрөгийн С.Ц******** гэх эмэгтэй өгсний дараа 7 хоногийн дараанаас эхлээд “манай нөхрийг гүтгэсэн хэлүүл, наад охин О.С************ мэдүүлгээс нь буцуул худал мэдүүлэг өг гэж хэл” гээд над руу янз бүрийн дугаараас залгаж эхэлсэн. Тэгээд би учраа олохоо болиод М***-****** прокурортой утсаар яриад “шүүгдэгч Ц.Б****** мөнгө өгөөд байна би энэ мөнгийг шүүх хуралд нь гаргаад өгөх үү” гэтэл “ер нь хэргээс буцна гэж юу байх вэ дээ” гэсэн. Тэгээд би шүүгдэгч Ц.Б******** эхнэрийг залгаад байхаар нь Хүүхдийн ордон дээр дуудаад “бид нар мэдүүлгээсээ буцахгүй, энэ мөнгийг буцааж ав” гээд баримт үйлдээд хүлээлгэж өгсөн. Тэр өдөр хурал ч болсон, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн ... гэх мэдүүлэг(***-*** 17-18 дугаар хуудас),
Гэрч Т.Б********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед Ө********* а****** цагдаагийн газарт эрүүгийн цагдаагийн тасагт эрэн сурвалж хариуцсан эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг байсан. Тухайн хүүхэд нь 2021 оны 07 дугаар сарын **-** өдөр Л.А***** нь гэрээсээ гараад сураггүй алга боллоо гээд цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд эрэн сурвалжлалтыг зарлаад олж тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар сураггүй алга болсон Л************ А***** гэх 14 настай охиныг У********** хотын Б******* дүүргийн нутаг дэвсгэрт байгааг нь 2021 оны 12 дугаар сарын **-** үед олж тогтоосон. Тэгээд тэр тухайгаа Ө********* а****** Х***** гэр бүл хөгжлийн газарт мэдэгдсэн. Тухайн үед Г.Т********, Д*******, багийн дарга Б********* нарыг Х***** гэр бүл хөгжлийн газраас томилсон бид нартай хамт У********** хот руу явж Л.А***** гэх хүүхдийг хүлээлгэн өгөхөөр явж байсан. Ө********* аймгаас өдөр гараад оройдоо У********** хот ороод маргааш өглөө нь Л.А***** гэх хүүхдийг хамт явсан ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд би цаашаа Д******** аймаг руу өөр ажлаар явсан. Хамт явсан хүмүүс хүүхдээ аваад эргэж байсан. Би 2021 оны 12 дугаар сард байсан **-** үед хаана байгааг нь олж тогтоосон өдрийг нарийн сайн санахгүй байна ... гэх мэдүүлэг (***-*** 96 дугаар хуудас),
Шүүгдэгч Г.Т********** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ... Би О.С************ хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож ажиллахдаа 2021 оны 8 дугаар сарын эхээр О.С************ хамгаалах байранд хамгаалалтад авч, 2021 оны 12 дугаар сарын **-** өдрийг хүртэл байрлуулсан. *** ********* байранд байрлуулж байх хугацаанд мөрдөгчийн тогтоолын дагуу О.С************ хот руу авч явж С******** Эрүүл мэндийн Ү******* төвд аваачиж үзүүлсэн. Уг сэтгэцийн дүгнэлтээр “***” буюу төрөх үйлийн сэтгэл гутралын эмгэгтэй гэсэн сэтгэцийн дүгнэлт гарсан. …2021 оны 11 дүгээр сарын **-*** өдрийн **:**-**:** цагийн орчим Т.О******** өмгөөлөгч манай ажил дээр байрлах сэтгэл зүйчийн өрөөнд ирээд надад 30,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн … гэх мэдүүлэг (***-*** 58-60 дугаар хуудас),
Шүүгдэгч С.Ц************ мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ....Тэр үед Т******** надтай ярьж сууж байгаад “хохирол барагдуулах ёстой” гэхээр нь би тэр өдөр нь би өөрөө бэлнээр 30,000,000 төгрөгийг Г.Т********** өгсөн....Тэгээд би мөнгөө өгснийхөө дараа мөнгө өгсөн талаараа өмгөөлөгч Т.О********* хэлэхэд надад “яагаад мөнгө өгч байгаа юм, тэгж болохгүй” гэхээр нь би мөнгөө буцааж авъя гэж Г.Т********** хандахад Г.Т******** “энэ хэрэгт заавал нөхөн төлбөр авах ёстой” гээд өгөхгүй байсан. “Өмгөөлөгч мөнгө өгч болдоггүй, шүүх хурлаас өмнө тэр мөнгөө ав” гээд байсан ... гэх мэдүүлэг (***-*** 78-80 дугаар хуудас),
Ө********* ***** дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын **-** өдрийн **/***/****/***/*** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл (***-*** 19-42 дугаар хуудас),
Ө********* ***** дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын **-** өдрийн **/***/****/***/*** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл (***-*** 38-65 дугаар хуудас),
Ө********* ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын **-** өдрийн **/***/****/***/*** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл (***-*** 31-79 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (***-*** 4 дүгээр хуудас),
“******” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын **-*** өдрийн №**-**/**** дугаартай “Ө********* аймаг дахь Ц********* газарт” хүргүүлсэн албан бичиг, “Шүүгдэгч Г.Т********** ******** дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа (***-*** 151 дүгээр хуудас),
Ө********* а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын **-** өдрийн **/***/****/***/** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл (***-*** ***-*** дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Ц********, Г.Т******** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т********** 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц********* 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, хэргийн зүйлчлэл зэргийн талаар огт маргахгүй байх субъектив илрэлийг ойлгоно.
Гэтэл шүүгдэгч Г.Т******** нь “…Би өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа насанд хүрээгүй хохирогчид эдгээр мэдүүлгээсээ буц гэсэн байдлаар шан харамж амласан юм бол энэ мөнгө надаас ерөөсөө гараагүй мөнгө байгаа. Мөн шүүгдэгч талаас өөрт ашигтай байдлаар шан харамж нэхэмжлээгүй. Өөрөө хууль ёсны төлөөлөгчийн хувиар хохирогчийн эрх ашгийг давхар хүлээж байгаагийн хувьд үнэхээр прокуророос 30,000,000 төгрөгийн шан харамж амласан гэж үзээд байгаа бол энэ хэрэгт би өөрөө ч гэсэн хохирогч болоод явж байгаа хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан хүн байгаа...” гэж мэдүүлж байгаа нь түүнийг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч Г.Т********** өмгөөлөгч Г.А************ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.*-* заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч С.Ц************ өмгөөлөгч Р.Ш***** хохирол гэж өгсөн 30,000,000 төгрөгийг буцааж авсан. Хохирогч О.С********** давж заалдах шатны шүүх хурал дээр тайлбар гаргасан, мэдүүлгээсээ буцаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц********* эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх ятгасан, шан харамж амласнаар энэ гэмт хэрэг төгссөн тооцог. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульчилсан тул шүүгдэгч С.Ц************ өмгөөлөгч Р.Ш********* “хохирол гэж өгсөн 30,000,000 төгрөгийг буцааж авсан. Хохирогч О.С********** давж заалдах шатны шүүх хурал дээр тайлбар гаргасан, мэдүүлгээсээ буцаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц********* эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн ************* дугаар хэргийн шүүгдэгч Ц.Б******** эхнэр С.Ц******** зүгээс хохирогч О.С*********** хохирол төлөх саналыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т********** хэлсэн. Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т******** 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр “Cosy mall” гэх хоолны газар хохирогч О.С************* энэ талаар ярилцсан хохирол авахыг зөвшөөрөн, 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр өмгөөлөгч Т.О******** хохирол гэж 30,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т********** өгсөн. Мөн 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр хохирол барагдуулахаар гаргаж өгсөн 30,000,000 төгрөгийг буцааж өгсөн нь насанд хүрээгүй гэрч О.С************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... “Cosy mall” гэх хоолны газар бид хоёр орж ирээд хоол идсэн ... Тэгтэл Г.Т******** эгч надад нөгөө тал буюу шүүгдэгч Ц.Б******** талаас чамд 15,000,***-**,000,000 төгрөг өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан тэр талын өмгөөлөгчтэй уулзъя гэсэн. Тэгтэл Г.Т******** эгч Т.О******** өмгөөлөгч рүү залгаад “********** ******* сууж байна. М**** охин өөртэй чинь уулзаад үзье” гээд байна гэж ярьсан.Тэгтэл тэр Т.О******** гэх өмгөөлөгч идшээ хийж байна, хагас сайнд уулзъя гэсэн ... 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр байсан санаж байна. Өглөө 9 цаг өнгөрч байх үед Г.Т******** эгч залгаад “манайд хүрээд ирээрэй” гэсэн ... Тэрээр надад хандаж “Энэ мөнгө бол эгчийн чинь бараг хэдэн жилийн цалин шүү дээ. Чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм. О**********, А******* хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод нэг юм хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Чи эгчдээ сэтгэлээрээ хэдийг ч өгсөн болно, би баярлаад л авна” гэсэн. Би тэгээд нээх их юм дуугараагүй. Харин би одоо мэдүүлгээ тэгээд юу гэж өгөх юм гэсэн чинь харин юу гэх юм чи өөрөө л мэд, нэг юм зохиодог ч юм уу гэж хэлсэн ... тэр Ц.Б******** эхнэр нь надад “энэ мөнгө чамд л хэрэгтэй байх гэж бодож өгсөн юм. Чи одоо хурал дээр юу гэж хэлнэ үү өөрөө мэд. Харин чи мэдүүлгээ өөрчлөх юм бол энэ мөнгийг бид нар чамд буцаагаад өгчихнө” гэсэн. Тэгж ярьж байснаа гэв гэнэт над руу уурлаад “наад охин чинь өөрөө тэр өдрөө Л.Л********** хэлээд тэр өдөржингөө гадуур яриад явчихсан юм байна лээ шүү дээ. Үнэнээ хэлээч чи” гээд уурлаад байсан. ***** ***** амьдралаар тоглож байхаар энэ мөнгийг нь аваад мэдүүлгээсээ буцчихгүй гээд уурлаад гараад явсан ... Тухайн үед над руу Г.Т******** эгч мөнгө санал болгосны дараа харьцсан зурвас байгаа. Г.Т******** надад тухайн үед “мөнгийг авчих уу” гэтэл “чи мөнгийг нь авсан л дээр дээ” гээд зөндөө шахаж байсан ... гэх мэдүүлэг (***-*** 14-15 дугаар хуудас),
Шүүгдэгч Г.Т********** мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр л байсан, өдрийг нь сайн санахгүй байна. Над руу залгаад “бид охинд хохирол нөхөн төлбөр гээд мөнгө өгье” гэсэн. Тэгэхээр нь би “та нар охинд хохирол нөхөн төлбөр барагдуулахаар өгч байгаа бол би охинтой ярилцаад эргээд та нартай холбогдъё” гэсэн. Тэгээд би охиныг эмнэлгээс нь аваад “Cosy mall”-д ороод хоол идэж байх үедээ ярилцсан. Би О.С********** охинд “шүүгдэгчийн гэр бүлийн зүгээс хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна. Хоёулаа энэ мөнгийг хохирол гэж төлсөн бол авах нь зөв өө, чиний ирээдүйд хэрэгтэй” гэсэн. Тухайн үедээ би хэдэн төгрөг өгнө гэж байна гэж бол огт хэлээгүй. Тэгтэл охин хариуд нь “тэгж өгч байгаа бол мөнгийг авъя” гэсэн ... Би охиноо эмнэлэгт нь буцааж хүргэж өгсний дараа тэр би Ц******** руу нь залгаад “манай охин хохирол нөхөн төлбөрөөр барагдуулах гэж байгаа бол зөвшөөрлөө” гэж түүнд хэлсэн. Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын **-** өдөр манай ажил дээр шүүгдэгчийн өмгөөлөгч О******** над дээр ирээд “шүүгдэгчийн талаас хохирол нөхөн төлбөр гээд 30,000,000 төгрөг өгч байна” гэсэн ... Тус 30,000,000 төгрөгийг Ц******** гэх эмэгтэй өгсний дараа 7 хоногийн дараанаас эхлээд “манай нөхрийг гүтгэсэн хэлүүл, наад охин С************ мэдүүлгээс нь буцуул худал мэдүүлэг өг гэж хэл” гээд над руу янз бүрийн дугаараас залгаж эхэлсэн ... гэх мэдүүлэг (***-*** 17-18 дугаар хуудас),
Шүүгдэгч С.Ц************ мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “....Тэр үед Г.Т******** надтай ярьж сууж байгаад “хохирол барагдуулах ёстой” гэхээр нь би тэр өдөр нь би өөрөө бэлнээр 30,000,000 төгрөгийг Г.Т********** өгсөн....Тэгээд би мөнгөө өгснийхөө дараа мөнгө өгсөн талаараа өмгөөлөгч Т.О********* хэлэхэд надад “яагаад мөнгө өгч байгаа юм, тэгж болохгүй” гэхээр нь би мөнгөө буцааж авъя гэж Г.Т********** хандахад Г.Т******** “энэ хэрэгт заавал нөхөн төлбөр авах ёстой” гээд өгөхгүй байсан. “Өмгөөлөгч мөнгө өгч болдоггүй, шүүх хурлаас өмнө тэр мөнгөө ав” гээд байсан ... гэх мэдүүлэг (***-*** 78-80 дугаар хуудас),
2021 оны 12 дугаар сарын **-*** өдөр насанд хүрээгүй гэрч Э.С************ гар утсанд үзлэг хийж мэдээллийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, тогтоол (***-*** 8-9 дүгээр хуудас),
Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын **-** өдрийн Г.Т*********** гаргаж өгсөн “Хохирогч С*********** шүүгдэгч Б******** гэр бүлийн зүгээс хохирол барагдуулахаар ******* 12 дугаар сарын **-** гаргаж өгсөн 30,000,000 төгрөгийг /баримтгүй/ 2021.12.15 өдөр буцааж гэр бүлийнхэнд хүлээлгэн өгөв.” гэсэн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах тухай тогтоол (***-*** 6-7 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Харин хохирол гэж 30,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т********** өгсний дараа ************* дугаар хэргийн шүүгдэгч Ц.Б******** эхнэр С.Ц******** “... манай нөхрийг гүтгэсэн гэж хэлүүл, наад охин С************ мэдүүлгээс нь буцвал худал мэдүүлэг өг гэж хэл гээд над руу янз бүрийн дугаараас залгаж эхэлсэн ...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т********** “... Энэ мөнгө бол эгчийн чинь бараг хэдэн жилийн цалин шүү дээ. Чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм. О**********, А******* хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод нэг юм хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Чи эгчдээ сэтгэлээрээ хэдийг ч өгсөн болно, би баярлаад л авна” гэсэн. Би тэгээд нээх их юм дуугараагүй. Харин би одоо мэдүүлгээ тэгээд юу гэж өгөх юм гэсэн чинь харин юу гэх юм чи өөрөө л мэд, нэг юм зохиодог ч юм уу гэж хэлсэн. Тухайн үед биГ.Т******** эгчид хэлээд зөвшөөрсөн чинь “Энэ мөнгийг чамд давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараа өгнө” гэж хэлээд буцаагаад шүүгээндээ хийсэн ...” гэх үйлдэлд ************* дугаар хэргийн шүүгдэгч Ц.Б******** өмгөөлөгч Т.О*********** оролцоо нотлогдоогүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Т.О******** нь өмгөөлөгчөөр ажиллахдаа Эрүүгийн ************* дугаар хэргийн шүүгдэгч Ц.Б******* давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.С************ Ө********* аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.Т*********** дамжуулан Ө********* а****** А******** сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын **-** өдрөөс 2021 оны 12 дугаар сарын **-** өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын **-*** өдөр Ө********* а****** А******** сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.С************* зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30,000,000 төгрөгийг дамжуулан Г.Т********** өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинжийг нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгоно.
Ө********* а****** прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн субъектив талын шинж болох хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх сэдэлт, санаа зорилго, объектив талын шинж болох ятгасан, шан харамж амласан гэдэг нь тус тус нотлогдоогүй учир шүүгдэгч Т.О*********** өмгөөлөгч О.С********** энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг ханган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.*-* заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч Т.О********* холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан тул шүүгдэгч Т.О*********** өмгөөлөгч О.С********** 30,000,000 төгрөгийг хэрхэх талаар шийдвэр гаргаагүй гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд Ө********* ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын **-** өдрийн ****/***/** дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.*-* заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
а/ “11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.*-* зааснаар Ө********* а****** прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б******* овогт Т*********** О********* холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн заалт нэмж,
б/ 1 дэх заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч Д***** овогт Г******* Т******** хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан, шүүгдэгч Г********* овогт С********** Ц********* хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,
в/ 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д***** овогт Г******* Т********** 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г********* овогт С********** Ц********* нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
г/ 3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т********, С.Ц******** нар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.*-* заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.” гэж,
д/ 4 дэх заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.” гэж,
е/ 5, 6 дугаар заалтыг хүчингүй болгож, 9 дэх заалтаас Т.О******** гэсэн хэсгийг хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.