Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/47

 

 

 

 

 

 

 

2026             5   11                                                ****/***/**                      

 

 

Т.Б************ холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

    Өвөрхангай а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                                        Прокурор У.Гантуяа

                                                        Ш********** өмгөөлөгч Г.А**********

                                                        Шүүгдэгч Т.Б***********

                                                        Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

    ********** ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаар шийтгэх тогтоолтой Т.Б************ холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 5 дугаар сарын **-** өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын **-** өдөр Өвөрхангай а****** А******** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Өвөрхангай а****** А******** сумын * дугаар багийн **-* тоотод оршин суух хаягтай, урьд Ч******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын **-*** өдрийн ****/***/*** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Х*** овгийн Т************ Б*********** /**:**********/.

 

    Т************ Б*********** нь 2024 оны 12 дугаар сарын **-** өдөр Өвөрхангай а****** А******** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “*****” ***** буудлын ** тоот өрөөнөөс Ц.М***-******** ******-** маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

    Өвөрхангай а****** ********** газрын хяналтын прокуророос: Т************ Б************* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.*-* заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу ********** аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

    Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х*** овгийн Т************ Б************* хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.*-* заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Т.Б************** цагдан хоригдсон 94 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б************ оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Т.Б*********** нь бусдад төлөх хохирол төлбөргүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М*********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.*-* зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хяналтын камерын 40 секундийн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б************ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б************ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

    Ш********** өмгөөлөгч Г.А********** давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ********** ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын **-** өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Т.Б************ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*-* заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*-* зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, бусдад төлөх төлбөргүй эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий ** сидиг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхийг дурдаж шийдвэрлэсэн.

 Шүүгдэгч Т.Б************* үйлдлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай буудалд /орон байранд/ нэвтэрч бусдын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.*-* зааснаар прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй, орон байранд нэвтэрснээр зүйлчилсэн хэргийн зүйчлэл тохироогүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэлийн талаар гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй ба дээрх зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.

 Х***** цугларсан баримтаар шүүгдэгч Т.Б*********** нь 2024 оны 12 дугаар сарын **-*** шөнө Өвөрхангай а****** А******** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ***** ***** буудлын ** тоотод найз нөхдийн хамт орж согтуурах ундааны зүйл хэрэглэж байгаад бие засах газраас гарч ** тоот цоожгүй,онгорхой, эзэнгүй өрөөнд орж тэр үед байрлаж байсан тэмцээнд явахдаа цэнэглээд орхисон иргэн Ц.М***-******** ******-** маркийн хар өнгийн гар утсыг нууцаар авсан үйл баримт тогтоогдсон байна.

    Шүүгдэгч Т.Б*********** ***** ***** буудлын ** тоотод найз нөхдийн хамт орж согтуурах ундааны зүйл хэрэглэж байгаад бие засах газраас гарч ** тоот өрөөнд орж гар утсыг авсан талаар тодорхой мэдүүлсэн байна. Энэ мэдүүлэг нь хохирогч Ц. М***-******** 2024 оны 12 дугаар сарын **-*** өдөр ... ***** ***** буудлын ** тоот өрөөнд байрласан. **-** өдөр тэмцээнд явахдаа IPhone -11 маркийн хар өнгийн гар утсаа цэнэглэж үлдээгээд 08 цагийн үед гарсан 11 цагийн үед ирэхэд утас байхгүй болсон ... буудлын камер шүүлгэхэд манай өрөөнд эрээн куртиктэй хүн ороод гарсан байсан гэх мэдүүлэг буудлын камерын бичлэг, тэмдэглэлээр давхар нотлогдож харилцан уялдаа бүхий байдлаар хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүгдэгч Т.Б************* ***** ***** буудлын ** тоот өрөө цоож бэхэлгээгүй, дотор нь хүн байхгүй, гар утас байгааг мэдсэн улмаар хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр тэр утсыг хулгайлах боломж байгааг урьдаас мэдэж төлөвлөсөн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн.

    Гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийн сэдэлт санаа зорилгыг хамт тогтоох ёстой. ******** ******* хаалга нь онгорхой, эзэнгүй ** тоот өрөөнд нэвтрээд утас байгааг хараад хулгайлах сэдэл хүсэл зориг үүссэн гэж дүгнэж байна. Энэ үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан энгийн бүрэлдэхүүнтэй эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ.

    Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн дүгнэлтийг ... Т.Б*********** гэртээ эхнэртэйгээ дундаа нэг утастай байсан, буудалд утасгүй байсан, утас халаасанд нь хийсэн асуудал байхгүй, эхнэр нь гар утас олсон гэж гэртээ орж ирсэн гэх гэрч С********** мэдүүлэг хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг бүхий сиди зэрэг нотлох баримтаар няцаагдсан хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь оновчтой хууль зүйн дүгнэлт гэж үзэхгүй байна.

    Шүүгдэгч Т.Б************* үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хөгжлийн бэрхшээлтэй байдал, гар утсыг буцаан өгсөн, урьдчилан 117 хоног цагдаг хоригдож байгаа зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял, оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

    Ш********** өмгөөлөгч Г.А********** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Монгол Улсын дээд шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын **-** өдрийн тогтоолд орон байранд хууль бусаар нэвтрэх, нийтийн зориулалттай орон байранд байсан хүмүүс тухайн объектоос эд зүйл хулгайлахад гэмт хэргийг зүйлчлэх талаар анхаарах зүйлчлэл үндэслэлийг тодорхой заасан тогтоол байгаа. Т******* заасан үндэслэлийн дагуу хэргийн зүйлчлэл тохироогүй, эрх зүйн байдал нь хүндэрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгч нь ах, дүү, төрөл садангүй, багаасаа өнчирсөн, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай бүлэгт суралцаж багшийнхаа дэмжлэг тусламжтайгаар өдий хүртэл ажиллаж хөдөлмөрлөсөн. Хэл ярианы бэрхшээлтэй ч биеийн хүчний ажил хийхэд эрүүл мэндийн хувьд хэвийн. Ингээд давж заалдсан гомдлынхоо үндэслэлийг дэмжиж байна. Т.Б*********** нь ***** ***** буудлын ** тоот цоож бэхэлгээ байгаагүй, өрөөнөөс гар утас авсан. Гэхдээ урьдчилан утас байгааг мэдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй учраас хаалга нь онгорхой, өрөөнд утас байгааг харснаар хулгайлах сэдэл санаа төрсөн. Үүнийг энгийн бүрэлдэхүүнтэй хулгайн гэмт хэргээр шийдвэрлэх боломжтой. Т.Б*********** нь өнөөдрийн байдлаар 127 хоног цагдан хоригдсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гар утсыг буцаагаад өгсөн, хор уршиг байхгүй байдлыг харгалзан хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг эдэлсэнд тооцож шүүгдэгчийг шүүх танхимаас суллаж өгнө үү гэв.

    Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Б*********** нь 2024 оны 12 дугаар сарын **-** өдөр Өвөрхангай а****** А******** сумын * дугаар баг байрлах “*****” ***** буудлын ** тоот өрөөнөөс хохирогч М***-******** *****-** маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэж нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулахад зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. ********** ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын **-** өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Т.Б************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн. ********** ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль ёсны шийдвэр гарсан, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үүгэв.

    Шүүгдэгч Т.Б*********** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 Т************ Б*********** нь 2024 оны 12 дугаар сарын **-** өдөр Өвөрхангай а****** А******** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу “*****” ***** буудлын ** тоот өрөөнөөс Ц.М***-******** ******-** маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь Н***** хүрээгүй хохирогч Ц.М***-******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х******* сумын 3 дугаар сургуульд сурч, Х******* сумандаа гэр бүлийн хамт амьдардаг. 2024 оны 12 дугаар сарын **-** өдөр багш, баг тамирчдын хамт А******** суманд тэмцээнд оролцох гэж ирсэн. А******** суманд манай хамаатны ах Манлайбадрахын эзэмшлийн “Залаа” нэртэй зочид буудлын ** тоотод байрласан. 2024 оны 12 дугаар сарын **-** өдөр тэмцээндээ спортын ордон руу явахдаа ** тоот өрөөнд өөрийн “******-**” маркийн хар өнгийн, дэлгэцний наалт хэсэг нь хагарсан, өнгөгүй хамеран кейстэй, утасны ар хэсэгтэй наалддаг эмэгтэйн зурагтай, мөн ардаа миний нэртэй банкны виза карттай утас цэнэглэж үлдээгээд 08 цагийн үед гарсан. 11 цагийн үед ирэхэд утас байхгүй болсон байсан. ****** буудлын ажилтанд мэдэгдээд камер шүүлгэхэд манай өрөөнд эрээн куртиктэй эрэгтэй ороод гарсан байсан. Тухайн утсыг  2024 оны 09 дүгээр сард 1,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрийн гар утсаа олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

     Гэрч Д.С********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би тухайн өдөр Н***** найзтайгаа уулзаад, Б*********** гэх найзтай нь уулзаад 2 ширхэг пиво уугаад нэг охинтой танилцаж, гурвуулаа хамт шөнийн 02 цаг болж байхад буудал орсон. Тэгээд “*****” ****** буудлаас би 07 цагийн үед гараад явсан. Н***** шөнө нь гараад явсан байсан. ****** буудлын * давхар, ** тоотод Б*********** тухайн охинтой үлдсэн. Би Б************ үлдэгдэл тооцоогоо хийгээрэй гээд гарсан. ** ****** буудалд 55,000 төгрөгийн тооцоог өөрийн Хаан банкны ********** тоот данснаас 15,000 төгрөгийг хийгээд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр хийсэн. Тэр үед би хар өнгийн куртик малгайтай явсан. Б*********** эрээн өнгийн куртиктэй явсан. Н***** саарал өнгийн куртиктэй явсан. Би өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын **-*** өдөр буудалд очиж үлдэгдэл тооцоогоо хийх гэтэл буудлын эгч өчигдөр чамтай хамт явсан Балдка гэх найз чинь хаана байна, буудлаас утас хулгайлсан юм шиг байна гэсэн. Би тэгэхээр нь утас руу нь залгаад хаана байна гэхэд гэртээ байна гэсэн. Тэгэхээр нь чи яагаад зүгээр явж чадахгүй утас хулгайлчихсан юм бэ? гэхэд шууд утсаа салгачихсан. Удалгүй эхнэр нь залгаад Балдка харин гэртээ орж ирэхэд халаасыг нь үзтэл 2 камертай “******-**” маркийн гар утас байна. Олсон гэж ярьсан талаар надад ярьсан. Тэгэхээр нь би цагдаагаас очиж наад утсыг чинь авах байх гэж хэлээд утсаа салгасан. Б*********** гэртээ эхнэртэйгээ дундаа нэг утастай байсан. Гэртээ байхдаа хүнтэй ээлжилж утсаар яриад байдаг байсан. Буудалд бол утас байгаагүй, утсаар хүнтэй ярьсан асуудал байхгүй. ** буудлаас гарахдаа Б************* гар утсыг халаасанд хийсэн гэх асуудал байхгүй. Үлдэгдэл 19,000 төгрөгийн тооцоог хийгээрэй гэж хэлчхээд гараад явсан чинь хийгээгүй байсан.... Удалгүй эхнэр нь залгаад Б*********** гар утас олсон гэж гэртээ орж ирсэн гэхээр нь гар утас хулгайлсан байна цагдаа очиж авах байх ... гэх мэдүүлэг /хх-ийн 25, 204 дүгээр хуудас/,

    Гэрч Э.Н********** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: ...Тухайн өдөр Б*********** гэртээ байж байгаад 20 цагийн үед найз Н***** нь ирээд хамт гараад явсан. Тэгээд гэртээ ирж хоноогүй. 2024 оны 12 дугаар сарын **-** өдрийн ******* цаг болж байхад согтуу 2 тал пиво барьчихсан орж ирсэн. ****** орондоо ороод унтаад өгсөн. Тухайн өдөр Б*********** эрээн өнгийн куртиктэй байсан. Тэгээд би унтчихаар нь куртикийг нь үзтэл халааснаас нь өөрийнх нь утас, нөгөө халааснаас нь 2 камертай “******-**” маркийн гар утас гарч ирсэн. Тэгээд би орой сэрэхээр нь хүн амьтны юм аваагүй биз чи гэж асуутал би юугаа авч ирдэг юм гээд байсан. Тэгээд би тухай утасны эзэн нь залгах байх гэж хүлээж байсан юм. Гэтэл өчигдөр цагдаа нар ирээд алдагдсан утас байна гэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

  Хөрөнгийн үнэлгээчин Д.О********* хөрөнгө үнэлгээний 12/44 дугаартай ... “******-**” маркийн хуучин гар утас 500,000 төгрөг, гар утасны хамгаалах хуванцар хуучин гэр 10,000 төгрөг, Хаан банкны виза карт 10,000 төгрөг, нийт хөрөнгийн үнэ цэн 520,000 төгрөг ... гэх тайлан /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

   Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын **-*** өдөр, 2025 оны 01 дүгээр сарын **-** өдрийн Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6, 7, 10 дугаар хуудас/,

    Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын **-** өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-17 дугаар хуудас/,

    Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын **-** өдрийн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

    ******* газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн ***-*** дугаар хуудас/,

    Камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А********** давж заалдах шатны шүүхэд гаргасан ...  шүүгдэгч Т.Б************* ***** ***** буудлын ** тоот өрөө цоож бэхэлгээгүй, дотор нь хүн байхгүй, гар утас байгааг мэдсэн улмаар хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр тэр утсыг хулгайлах боломж байгааг урьдаас мэдэж төлөвлөсөн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдол үгүйсгэгдэж байна.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *-* заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс Т************ Б*********** нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

    **** ********** ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    Шүүгдэгч Т.Б************* анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл буюу 2026 оны 4 дүгээр сарын **-** өдрөөс 2026 оны 5 дугаар сарын **-*** өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 34 хоногийг түүний ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.*-* заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

    1. ********** аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын **-** өдрийн ****/***/*** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А************ гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б************* анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл буюу 2026 оны 4 дүгээр сарын **-** өдрөөс 2026 оны 5 дугаар сарын **-*** өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 34 хоногийг түүний ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцсугай.

    3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                               ШҮҮГЧИД                                 Н.ЭНХМАА

                                                                                    Л.НЯМДОРЖ