Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, èð¿¿ëñýí С.*******т холбогдох эрүүгийн 1804001480123 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр ñàðûí 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                             З.Ганцоож

Иргэдийн төлөөлөгч                               З.Ганболд

Улсын яллагч                                               Ж.Бүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Цэнд-Аюуш

Хохирогч                                                  Г.*******

Шүүгдэгч                                                  С.******* нар оролцов.

 

Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, халх, 1994 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй уншиж бичиж чадахгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр *******, 3 сараас 3 насны 2 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ийн 10 дугаар гудамжны 2 тоотод/ одоо ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******гийн 9 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, ******* овгийн *******ын *******  /РД:*******/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар С.******* нь нь 2018 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******гийн 9 дүгээр гудамжны 5 тоот гэртээ Г.*******тэй насны хувьд ах, бага гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар намайг түлхэж газар унагалаа гэж дургүйцэж, Г.Ган-Эрдэнийн нуруун тус газарт 6 удаа, зүүн талын цавинд нэг удаа тус тус хутгаар хатгаж, бие махбодийн зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 7 дугаар сарын 5-ны шөнө 2 цагийн үед *******гийн 9 дүгээр гудамжны 5 тоотод буюу өөрийн гэртээ , ******* нартай архи уусан. Архи ууж байхдаа *******тэй насны зөрүүний асуудлаас болж хэрэлдэж маргасан. Тэгээд миний уур хүрч, гэрээс хутга авч гарч ирээд түүний нуруунд хутгалсан, яг хэдэн удаа хутгалснаа мэдэхгүй. Мөн цавинд нь хутгалснаа санахгүй байгаа. Өөрийн гэм буруугаа хүлээж байна. Найзууд болон манай гэрийнхэн намайг гэж дууддаг...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.******* нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар архи ууж байхдаа Ган-Эрдэнийг ахын дүү гэж хэлж байсан. Тэгтэл ******* над руу “чи адилхан 1994 онд төрсөн байж намайг ахын дүү гэж ярьлаа, чи иргэний үнэмлэхээ гаргаад ир” гэж надтай маргалдсан. Тэгэхээр нь би өөрийн иргэний үнэмлэхээ гаргаж харуулсан, бид дээрх асуудлаас болоод хоорондоо бага зэрэг маргасан. Шөнө 02 цаг өнгөрч байхад ******* бид хоёр бие засахаар гэрээс хамт гарсан, бие засчихаад эргээд харахад ******* над руу “чи юу гэх гээд байгаа юм бэ” гэж хэлээд гараараа намайг түлхсэн. Би түлхүүлээд газар арай унаагүй, гараараа тулаад босч ирсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд гэрлүүгээ ороод гал тогооны шүүгээн дотроос эвхдэг хутга аваад гэрээс гарсан. Тухайн үед ******* манай гэрийн зүүн талд машин, гэр хоёрын дунд цаашаа хараад зогсож байсан. Тэгэхээр нь би Ган-Эрдэнийн араас очоод баруун гартаа барьж байсан хутгаараа түүний нуруун тус газарт хэд хэдэн удаа хутгалсан. Би яг хэдэн удаа хутгалснаа санахгүй байна. Тэр үед гэрээс гарч ирсэн байсан. Би Ган-Эрдэнийг хутгалчихаад хутгаа хашаан дотор өвсөн дунд шидсэн. ******* хашаанаас гарахдаа “найз нь чамд уг нь гэм хийгээгүй шүү дээ, найзыгаа яаж байгаа юм бэ” гэж хэлээд явсан. Би Ган-Эрдэнийг хүрэн өнгийн иштэй эвхдэг хутгаар хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/

Хохирогч Г.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2018 оны 7 дугаар сарын 7-наас 6-нд шилжих шөнө 22 цагийн үед ах, Мягмарсүрэн бид гурав  “Ахиц” дэлгүүрээс 0.75 граммын “” архи аваад *******ийн гэрт очиж уусан. Бид гурав шөнө Зам зуур орж дахин 500 граммын “” нэртэй архи авч уусан. Архи ууж байхдаа ******* бид хоёр яс үндэс, насны талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан. ******* бие засахаар гэрээс гарахад би араас нь дагаж гараад “эр хүн байж” гээд гар барих гэтэл ******* миний гарыг мушгисан. Тэгээд би гэрт ороод тамхиа авчихаад гараад явж байтал ******* миний хүзүүний араас дарж байгаад нуруунд 6 удаа, цавь руу нэг удаа хутгалсан. Нуруу халуу оргиод байсан ба цавь руу хутгалахад их өвдсөн. Эмчилгээний зардал ойролцоогоор 1.800.000 төгрөг гарсан. Үүнээс 495.000 төгрөгийн хохирол нь нотлох баримттай. ******* надад нийт 995.000 төгрөг өгсөн. Эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Архи дуусч байхад /С.*******/ миний хүзүүгээр гараараа уургалаад намайг тонгороод газар унагасан. Тэгэхээр нь би д “яаж байгаа юм бэ” гэж асуухад “яадаг юм бэ” гэж хэлээд алга болчихсон. Би түүнийг хаашаа орсныг анзаарч хараагүй. Тэгэхээр нь би гийн гэрт нь орчихоод ширээн дээрээс тамхиа авчихаад гэрээс нь гараад алхаж байтал араас ирээд миний урдуур орж зогсоод нэг гараараа миний цамцны захнаас бариад намайг доош нь дараад миний нуруу хэсэгт 5-6 удаа цохиод байсан. Тухайн үед би д хутгалуулж байгаагаа мэдээгүй. Би хойшоо ухрахад миний цавьны зүүн тал руу хутгалсан. Би газар хойшоо саваад унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.гийн мэдүүлсэн: “..., ******* нар архи ууж байхдаа “чи буриад, би буриад” гээд байсан. Шөнө 4 цагийн үед нөгөө хоёр гэрийн үүдэнд зодолдож байсан. Би гараад салгахад босч ирээд дайраад байсан. Би тэр хоёрыг салгасан чинь ******* “чи дүрчихлээ ш дээ” гээд машинд ороод суухаар нь хажууд нь орж суухад хөдлөөд гэр лүүгээ явсан. Гэрт нь ирээд харахад хутгалсан юм шиг цавь, нуруу бөөрний хэсэгт 4 газар зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн мэдүүлсэн: “...Би Д.Ганхуяг ахын хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 6 дугаар гудамжны 19 тоотод очиход ******* орон дээрээ доошоо хараад хэвтэж байсан. Нуруун дээрээ тавьсан даавууг нь аваад харахад олон тооны хутганы шархтай, цавь хэсэгтээ хутганы шархтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганхуягийн мэдүүлсэн: “...Намайг Ган-Эрдэнийн гэрт ороход ******* орон дээрээ доошоо хараад хэвтчихсэн, нуруундаа олон тооны хутгаар зүсэгдэж, хатгагдсан шархтай, шархнууд дээрээ эм цацсан хэвтэж байсан. гэдэг залуу хутгалсан гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Түвшинбаярын мэдүүлсэн: “...Би *******эс “хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ?” гэж асуухад “би хүнд хутгалуулсан” гэж хэлсэн. Би тухайн үед итгэхгүй Ган-Эрдэнийг машинаас буулгаад хартал нуруун тус газартаа олон удаа хутгалуулсан, цус нь тогтохгүй гоожиж байсан. ******* нуруун тус газартаа 6 удаа, цавь хэсэгтээ 1 удаа хутгалуулсан байсан. Ган-Эрдэнийн нурууны зүүн талын уушиг орчмын шархнаас амьсгалах үед нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2018 оны 8 сарын 02-ны өдрийн №09шэ/282 дугаартай дүгнэлтэд: “Г.Ган-Эрдэнийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрч хатгагдсан шарх, уушигний бүрэн шалчийлт, зүүн цавь ба цээжний зүүн хэсэгт олон тооны хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хохирогчийн зааж буй хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-н 52/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2018 оны 8 сарын 06-ны өдрийн №4715 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн цамц шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд уранхай гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд гарсан 2 см, 8x5 мм, 10x7 мм, 11 мм, 18 мм, 12 мм, 10 мм, 15 мм, 8 мм хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдсэн уранхай байна. Цамцанд гарсан 2 см, 8x5 мм хэмжээтэй зүсэгдсэн уранхай нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Харин бусад зүсэгдсэн уранхайнууд тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна” гэсэн дүгнэлт /хх-н 58/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2018 оны 8 сарын 10-ны өдрийн №8014 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн цамцан дээр цус илэрсэн. АBO системээр 0/1/ бүлгийн харъяалалтай хүний цус байна” дүгнэлт /хх-н 61/,

Био-Аналитик лабораторийн “Г.******* нь 0/1/ бүлгийн цусны бүлэгтэй болохыг тодорхойлсон” шинжилгээний хариу /хх-ийн 60/

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Хохирогч Г.Ган-Эрдэнийн биед 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр тогтоолын дагуу гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийхэд ар нуруунд эдгэж буй цайвар өнгийн мэс заслын оёдол тавигдсан хатгагдаж зүсэгдсэн 6 ширхэг шархны оромтой байсан. Мөн зүүн талын цавинд эдгэж буй хатгагдаж зүсэгдсэн 1 ширхэг шархтай байсан. Уг шархнууд хурц ир үзүүртэй зүйлийн 7 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүдийн зүүн талын далны дунд доод хэсэгт үүсгэгдсэн 3x0.2 см хэмжээтэй шарх нь цээжний хөндий рүү нэвтэрч улмаар уушгийг гэмтээснээр амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уушгины бүрэн шалчийлт гэдэг нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр уушги гэмтэж, агааргүй болох хийлэг чанараа алдах шинжийг хэлнэ. Уг гэмтлийг авсан хүн амьсгал давхцах, даралт болон судасны лугшилт унах, цээжээр хүчтэй өвдөх, халуурах улмаар амь тэнссэн байдалд орох гэх мэт шинж тэмдэгүүд илэрч болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох “С.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох” тухай тогтоол /хх-ийн 16/

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн: “нийт урт нь 17 см, ажлын хэсэг нь 7,5 см, бариул хэсэг нь 9,5 см урт, бариул хэсгийн голд 4 см урт улаан хүрэн өнгийн модон оруулгатай, уг модыг 2 талаас нь 3 ширхэг төмөр хадаасаар тогтоосон эвхдэг хутга байна. Хутганд цус мэт зүйлээр бохирлогдсон зүйл харагдахгүй байсан” талаарх тэмдэглэл /хх-ийн 17/

Шүүгдэгч С.*******ийн  óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ, шийтгэх шийдвэрлэх тогтоолын хуулбар /õõ-í 84, 86-88/,

Хохирогч Г.*******, шүүгдэгч С.******* нарын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /хх-ийн 19-20, 80-83 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Ган-Эрдэнийн өвчний түүх, мэс заслын тэмдэглэл болон эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 38-51, 44, 97/,

Хохирогч Г.******* нь хохирол төлбөрт нийт 995.000 төгрөг авсан талаарх тэмдэглэлүүд /хх-ийн 98-99, 127/

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч, шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

С.*******, Г.******* нар нь 2018 оны 7 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 03 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******гийн 9 дүгээр гудамжны 5 тоотод архи ууж байхдаа “насны зөрүүний асуудлаас” болж хоорондоо хэрүүл маргаан үүсгэжээ. Улмаар шүүгдэгч С.******* нь гэрээс хутга авч гараад гэрийн гадаа хохирогч Г.Ган-Эрдэнийн араас цамцны захнаас нь барьж доош дарж байгаад нуруунд 6 удаа, зүүн талын цавинд 1 удаа хутгалж, түүний биед цээжний зүүн хөндийд нэвтэрч хатгагдсан шарх, уушигний бүрэн шалчийлт, зүүн цавь ба цээжний зүүн хэсэгт олон тооны хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн мэдүүлсэн “тухайн үед *******тэй насны зөрүүний асуудлаас болж маргасан. Миний уур хүрээд гэрээс хутга авч гараад түүний нуруунд хэд хэдэн удаа хутгалсан. Харин цавинд нь хутгалснаа санахгүй байгаа” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ган-Эрдэнийн мэдүүлсэн “******* нь миний цамцны захнаас арагш татаж бариад намайг доош нь дараад нуруунд 5-6 удаа, цавинд 1 удаа хутгалсан. Цавинд хутгалахад их өвдсөн” гэх мэдүүлэг, гэрч Д.гийн “, ******* нар архи ууж байхдаа “чи буриад, би буриад” гээд хэрэлдэж байснаа гэрийн үүдэнд зодолдсон. Би гараад тэр хоёрыг салгахад ******* “чи дүрчихлээ ш дээ” гэж хэлсэн. Гэрт нь ирээд харахад хутгалсан юм шиг цавь, нуруу бөөрний хэсэгт 4 газар зүсэгдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Э.ийн “...******* орон дээрээ доошоо хараад хэвтэж байсан. Нуруун дээрээ тавьсан даавууг нь аваад харахад олон тооны хутганы шархтай, цавь хэсэгтээ хутганы шархтай байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 31/, гэрч Д.Ганхуягийн “...******* орон дээрээ доошоо хараад хэвтчихсэн, нуруундаа олон тооны хутгаар зүсэгдэж, хатгагдсан шархтай, шархнууд дээрээ эм цацсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч А.Түвшинбаярын “...******* нуруун тус газартаа 6 удаа, цавь хэсэгтээ 1 удаа хутгалуулсан байсан. Ган-Эрдэнийн нурууны зүүн талын уушиг орчмын шархнаас амьсгалах үед нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, хохирогчийн биед хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 2018 оны 8 сарын 02-ны өдрийн №09шэ/282 дугаартай дүгнэлт /хх-н 52/, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “Ган-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүдийн зүүн талын далны дунд доод хэсэгт үүсгэгдсэн 3x0.2 см хэмжээтэй шарх нь цээжний хөндий рүү нэвтэрч улмаар уушгийг гэмтээснээр амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-н 53/, Шинжээчийн 2018 оны 8 сарын 06-ны өдрийн №4715 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цамцанд гарсан 2 см, 8x5 мм, 10x7 мм, 11 мм, 18 мм, 12 мм шинэ зүсэгдсэн уранхай байна” гэсэн дүгнэлт /хх-н 58/, эд мөрийн баримт зэрэг баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос хохирогчийн нуруунд 6 удаа, цавинд 1 удаа хутгалж олон тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан, улмаар цээжний хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн шүүгдэгчийн балмад үйлдлийг хохирогчийн бие махбодид шаналал, зовиур үүсгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Мөн яллах дүгнэлтэд С.******* нь дээрх гэмт хэргийг өөрийн гэртээ буюу ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******гийн 9 дүгээр гудамжны 5 тоотод үйлдсэн гэж дүгнэж ирүүлсэн байх боловч шүүгдэгч, хохирогч, гэрч Д. нарын мэдүүлгээр гэрийн гадаа үйлдэгдсэн болох нь тогтоогдож байгааг тэмдэглэе.

 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ хохирогчтой хэрэлдэж маргасан уурандаа түүнийг 7 удаа хутгалсан үйлдэл болон үр дагавартаа шууд санаатай ханджээ. Мөн шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурч, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Харин хохирогчийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч С.******* болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “гэм буруугийн талаар маргаагүй болно. Мөн иргэдийн төлөөлөгч нь С.*******ийг гэм буруутай байна гэж дүгнэсэн болно.

Иймд С.*******ийг бие махбодийн шаналал, зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай ó÷ðóóëах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 995.000 төгрөгийг бэлнээр төлж, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Ø¿¿ãäýã÷èéí ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñíààð õ¿íä ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãäàж байна.  

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3, 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээг баримтлан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардал болох 995.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хувийн байдлын хувьд эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар оногдуулах хорих ялыг хуульд зааснаас хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Ø¿¿õýýñ С.*******т ÿë îíîãäóóëàõäàà õîõèðîã÷èéí ýð¿¿ë ìýíäýä ó÷èðñàí ãýìòëèéã ýì÷ë¿¿ëýõýä çàðöóóëñàí ìàòåðèàëëàã õîõèðол 995.000 төгрөгийг  бүрэн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. С.******* нь ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 28-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгэгдсэн ба уг торгох ялыг биелүүлсэн  болох нь ******* дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангийн 2018 оны 10 сарын 8-ны өдрийн 3/633 дугаартай албан бичгээр нотлогдож байна. /хх-н 129-130/

Хувийн байдлын хувьд эхнэр Ц.******* нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, 3 сараас 3 насны хоёр хүүхдээ асрамжилдаг, шүүгдэгч С.******* нь нүүрс зөөх болон барилга дээр ажиллан амьдрал ахуйгаа авч явдаг болох нь харагдаж байна. Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн зардлыг бүрэн төлснийг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулахаар шийдвэрлэв. Харин С.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн эвхдэг хутгыг устгах нь зүйтэй.

Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар бие махбодийн шаналал, зовиур үүсгэж, зэвсэг, хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад зааснаар 4 /дөрвөн/ жилийн  хугацаагаар хорих ял øèéòãýñ¿ãýé.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.*******т оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Èðãýíèé õóóëèéí 497 äóãààð ç¿éëèéí 497.1, 505 äóãààð ç¿éëийн 505.1 дэх хэсгүүдэд çààñíààð шүүгдэгч С.*******ээс хохирогч Г.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 995.000 төгрөг төлсөн болохыг  дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урт нь 17 см, ажлын хэсэг нь 7,5 см, бариул хэсэг нь 9,5 см урт, бариул хэсгийн голд 4 см урт улаан хүрэн өнгийн модон оруулгатай, уг модыг 2 талаас нь 3 ширхэг төмөр хадаасаар тогтоосон эвхдэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. С.*******т õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                                                 Ä.ÎÞÓÍÁÀÒ         

                  Ø¯¯Ã×ÈÄ                                                 Á.ÁÀÉÃÀËÌÀÀ

                                                                                     А.БЯМБАЖАВ