| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0123/Э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2018-10-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 134
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180400160118 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч *******, *******
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Д.Ц,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймгийн .. суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт ... оршин суух, урьд 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2012 онд Эрүүгийн хуулийн туёгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснааар 5 жил 1 хоногийн хорих ял , 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан А- овгийн ******* *******
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Нийслэлийн .. дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., ээжийн хамт ..оршин суух, ял шийтгэлгүй, М овгийн ******* *******
Прокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч *******, ******* нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагаас 21 цаг 30 минутын хооронд ... оршин суух гэрийн хаалганы цоожийг эвдэн ороод 42 инчийн “*******” маркийн зурагт, хонины мах зэргийг орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 7 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед 31-р бранкийн дэргэд *******той таарсан. Тэгээд ******* надаас мөнгө олчих газар байна уу? гэхэд нэг эзэнгүй айл байгаа тэндээс хулгай хийж мөнгө ольё гэхэд ******* тэр айл эзэнгүй юмуу? гэхээр нь би юм хэлээгүй. Тэгээд *******ийг дагуулаад Багануур дүүргийн 01 дүгээр хороо Хуцаагийн 01 дүгээр гудамжны 06 тоотод хашаанд оршин суух өөрийн төрсөн ах Ганболдын хашаанд орж монгол гэрийнх нь үүдэнд байсан амбаар дотроос лапатик төмөр авсан. Тэгээд ******* лапатик төмрөөр гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдээд бид 2 гэрт орж хаалгыг нь хаасан. Тэгэхэд ******* өө зурагт байна зурагтыг нь авчихъя юугаар боох вэ? гэхээр нь орны бүтээлэг авч боогоод, гэрийн зүүн урд талд 2 хаалгатай хөргөгчний дээд талын хаалгыг онгойлгоод хаа гуя, өвчүү зэргийг нь салгаж янзлаад эрээн өнгийн цүнхэнд махаа үүрээд гэрээс гарч ******* бид 2 хашаа даваад гарсан…” гэсэн мэдүүлэг /хх-хуудас 93-94, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 7 сарын 17-ны өдөр 11 цагийн үед *******тай тааралдсан бөгөөд ******* хоёулаа манай ахынд очъё гэж хэлсэн. Тэгээд бид 2 Хуцаагийн 01 дүгээр гудамжны 06 тоот хашаанд очсон бөгөөд ******* намайг хашааны үүдэнд орхиод өөрөө хашаа руу орсон. Удалгүй ******* хашааны хаалгаар шагайгаад намайг гараараа даллаж дуудсан. Тэгээд хашааны хаалгаар ороход ******* гэрийн баруун талд байсан модон амбаар руу орсон бөгөөд би араас нь дагаж орсон. Тэгээд ******* амбаараас авсан гогцоо төмрөөр монгол гэрийн цоожийг эвдэж, бид 2 гэрт орсон. Гэрт ороод гэрийн хойморт байсан хавтгай дэлгэцтэй зурагтыг бүтээлгээр ороож авч гараад бид хоёр Сургалтын задгайн 5-2А тоотод оршин суух Түмэндэмбэрэл ахын гэрт нь очсон. Удалгүй ******* гарч яваад цагаан өнгийн машинтай ирээд зурагтаа аваад буцаад явсан. Түүнээс хойш *******тай уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 100-105 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл /
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед хүүгийнхээ хамт гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ортол манай зурагт алга болсон байсан. Тухайн үед манай гэрийн зүүн орны гудасыг хагас сөхчихсөн баруун ор бүтээсэн ногоон эрээн өнгийн орны бүтээлэг алга болсон байсан. Мөн хөргөгчөө онгойлгож үзэхэд хөргөгчинд байсан бүтэн хонины мах алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч З. авсан: ”...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байхад таксинд явдаг Батаахүү нэг бор царайтай залуугийн хамт ирээд “энэ залуу хямдхан зурагт зарна гэнээ” гэж надад хэлсэн. Тэгээд тэр залуугаас ямар зурагт вэ, хулгайн зурагт биш биз дээ гэж асуухад хулгайн зурагт биш, би эхнэрээсээ салж байгаа юм тэгээд зурагтаа зарчихаад хот явлаа гэж хэлсэн. Тэгээд тэр залуутай хамт Сургалтын задгайд байх айлд очсон бөгөөд манай аавынх байгаа юм гэж хэлсэн. Би байшинд нь ороод аав нь гэх түлэнхий нүүртэй хүнээс танай хүү зурагтаа зарж болох юм уу гэж асуухад юм хэлэхгүй толгой дохиод байсан. Тэгээд зурагтыг нь авч гэртээ ирсэн бөгөөд асааж үзэхэд гарч байсан, удалгүй сувгийг нь тохируулах гээд холбооны газар руу дуудлага өгөөд хашааны гадаа зогсож байтал дугуйтай цагдаа ирээд нөгөө зурагт зарсан залууг аваад явсан. Маргааш нь нөгөө залуу ирээд өчигдөр эрүүлжүүлэхэд хоноод 70.000 төгрөгөөр торгуулчихлаа гэж байсан. Би тэр залууд 150.000 төгрөг өгсөн. Тэр залуу дахиж манайхаар ирээгүй...” мэдүүлэг /хх-н 41-42 хуудас/
Гэрч Б. өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр найз Цэрэнбатын дүү Адъяадуламын гэрийн үүдэнд зогсож байтал бор царайтай залуу ирээд хавтгай дэлгэцтэй зурагт авах уу гэж асуусан. Би хулгайн зурагт биш биз дээ гэхэд манай гэрийн зурагт байгаа юм би хот явах гээд зарах гэж байна гэжх элсэн. Удалгүй Адъяадулам гэрээсээ гарч ирсэн бөгөөд энэ залуу зурагт зарна гэж байна гэхэд Адъяадулам тэр залуугаас хулгайн зурагт биш биз дээ гэж асуухад биш ээ манай гэрийн зурагт, би эхнэрээсээ салаад хот явах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэр залуугийн хамт зурагт байгаа гэх Сургалтын задгайд байх айлд очсон. Бид байшин руу ороход 50 орчим насны түлэнхий нүүртэй хүн байсан ба нөгөө залуу энэ манай аав гэж хэлээд байшингийн зүүн хойд талд байсан зурагтыг заагаад энэ зурагтыг зарна гэж хэлсэн. Тэгэхэд нь Адъяадулам танай хүү зурагтаа зарна гэж байна зарж болох юм уу гэж асуухад юм дуугарахгүй толгой дохиод байсан. Тэгээд нөгөө залуу шүүгээн дээр байсан зурагтаа тэврээд гарахад нь Адъяадулам бид хоёр араас нь гарч миний машинд суугаад Адъяадуламынд очсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/
Гэрч өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр *******ийг хайгаад явж байтал Сургалтын задгайн гудамжинд саарал цамцтай туранхай жижиг үстэй залуутай хамт явж байсан. Тэгээд бид гурав Түмээ ахын гэрт очиход байшингийн зуухны хажууд бүтээлгэнд боолттой зурагт байсан. Нөгөө туранхай залуу энэ миний зурагт гэж хэлж байсан. Удалгүй ******* нөгөө залуугийн хамт зурагтаа бариад гарсан бөгөөд ******* ганцаараа буцаж орж ирсэн. ******* нөгөө залууг ирнэ гэж хүлээгээд байсан. Гэтэл нөгөө залуу дахиж ирээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/
Гэрч Т өгсөн: “...2018 оны 7 сард ******* нэг халимаг үстэй жижигхэн залуутай хамт манай гэрт бүтээлгэнд боочихсон зурагт авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн: ”...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 1 дүгээр гудамжны 6 тоот ертөнцийн зүгээр урагш харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаа байв. Хашааны хаалгаар ороход хашааны хойд гол хэсэгт 4 ханатай монгол гэр, уг гэрийн баруун урд талд 3 метр зайд жижиг модон амбаар байв. Үзлэгийг үргэлжлүүлэн гэрийн хаалганд үзлэг хийхэд ямар нэгэн эвдэгч багажны мөр байхгүй ба шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Гэр доторх үзлэгийг цагийн зүүний дагуу хийв. 42 инчийн Лэд зурагт байсан гэх хэсгийг 1 гэсэн дугаар байрлуулж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үзлэгийн явцад шинжээч ахлах дэслэгч Б. 13 кадр гэрэл зураг авч баримтжуулан үзлэгийг 22 цаг 40 минутанд дуусгав...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 3-8 хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: ”...Яллагдагч *******гийн хулгай хийсэн Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 1 дүгээр гудамжны 6 тоот хашаанд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг эхлүүлж шинжээч ахлах дэслэгч Б. 5 кадр зураг авч ажиллагааг бэхжүүлэв. Яллагдагч *******гийн зурагт зарахаар өгсөн дэлгүүр нь 31 дүгээр бранкийн урд байрлах ертөнцийн зүгээр урагш харсан хаалга цонхтой ягаан өнгийн хүнсний бараа, оёдлын газартай дэлгүүр байв. Зурагтыг зарсан гэх айл нь Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын 25 дугаар бранк буюу баруун тийш харсан байрлалтай төмөр шар өнгийн хаалгатай хашаа байв. Уг ажиллагааг шинжээч ахлах дэслэгч Б. 8 кадр зураг авч ажиллагааг бэхжүүлэв....” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 22-25-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: ”...Яллагдагч *******ийн зурагт хулгайлахдаа хүн харж суусан гэх газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 1 дүгээр гудамжны 6 тоот цэнхэр өнгийн хаалгатай хашаа байв. Зурагт хулгайлсан айл нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 1 дүгээр гудамжны 6 тоот хашаанд байв. Зурагтыг хүргэж өгсөн айл нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 2А тоот ертөнцийн зүгээр хойш харсан зэвэрсэн төмөр хаалгатай хашаа байв. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг эхлүүлж шинжээч ахлах дэслэгч Б. 5 кадр зураг авч ажиллагааг бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 26-28-р хуудас/
Эд хөрөнгийн хохирлын: “...Grunding брендийн 42 инчийн LED зурагт удирдлага мөн DDISH төхөөрөмжийн удирдлага нийт 712.000 төгрөг, орны бүтээлэг 20.000 төгрөг, торон цүнх 2500 төгрөг, нийт 864.500 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-н 21-р хуудас/
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн: “...Багануур дүүргийн 5 дугаар хороо, залуус 25-р бранкын 5 тоотод оршин суух З. хар өнгийн корпустай 42 инчийн Грүндинг маркийн хавтгай дэлгэцтэй зурагтыг 2 ширхэг хар өнгийн удирдлагын хамт хураан авч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 1 дүгээр гудамжны 6 тоот хашаанд оршин суух Э.Т-өд хүлээлгэн өгөв....” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 33-34 хуудас/
Шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан: “...2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан. 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 2012 онд Эрүүгийн хуулийн туёгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснааар 5 жил 1 хоногийн хорих ял, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан....” гэсэн хуудас /хх-ийн 60-р хуудас/
Шүүгдэгч *******гийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 116-133-р хуудас/
Шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан: ...ял шийтгэлгүй....” гэсэн хуудас /хх-н 139-р хуудас/
*******гийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай” шүүгчийн захирамж /хх-н 57-58 хуудас/
*******гийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-н 63-64 хуудас/
*******гийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаартай “Яллагдагчаар хорьж мөрдөх хугацааг 1 дүгээр удаа сунгах тухай” шүүгчийн захирамж /хх-н 69-70 хуудас/
*******ийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай” шүүгчийн захирамж /хх-н 77-78 хуудас/
*******ийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-н 83-84 хуудас/
*******ийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 180 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж /хх-н 170-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч нар маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь хамтдаа 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагаас 21 цаг 30 минутын хооронд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 1 дүгээр гудамжны 6 тоот хашаанд оршин суух гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдэн гэрт нь ороод 42 инчийн “*******” маркийн зурагт, хонины мах, бүтээлэг, цүнх зэргийг хулгайлсан болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар хулгайн үйлдэлдээ санаатай хандсан болох нь цоожтой гэрийн хаалга хөшиж эвдэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээр нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэжээ. Шүүгдэгч *******, ******* нар нь хулгайн үйлдлээ хийхдээ санаатайгаар хамтран ярилцаж, хамтран үйлдсэн байх тул энэ хэрэгт шүүгдэгч нарыг бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэхээр байна.
Хулгайн үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 864.500 төгрөг болох нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нар нь хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн амьдардаг гэрийн цоож эвдэн орсон тул орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.
Шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Иймд *******, ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан болон, хохирогч зарим нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 33-34 хуудас/, хохирогчийн “…Хулгайд алдсан зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан. Зурагтыг боож явсан орны бүтээлэг болон хонины мах, цүнх зэргийг нэхэмжлэхгүй. Өөр гомдол саналгүй…” гэсэн хүсэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тэднийг хохирогчид хохирол төлбөргүй гэж үзхээр байна.
Харин иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 150.000 төгрөгөөс шүүгдэгч ******* нь 75.000 төгрөгийг төлсөн болох нь “…*******ийн ээж Оюунаагаас 75000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр авсан болно …” гэсэн иргэний нэхэмжлэгч З.Адъяадуламын хүсэлт /хх-н 177-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Харин шүүгдэгч ******* нь “…иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулна…” гэж төлбөр төлөхөө илэрхийлсэн тул түүнээс 75.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт үйлдэлийн оролцоо хувийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “…учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол …ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохиролоо нөхөн төлж барагдуулсан тул тухайн зүйл хэсгийг ял оногдуулахдаа хэрэглэвэл зохино.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хорих ялыг шүүгдэгч нарт ялгамжтай хэрэглэн шийдвэрлэж, мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* энэ хэрэгтээ 73 хоног, шүүгдэгч ******* 56 хоног тус тус цагдан хоригдсон болох нь шүүгчийн захирамжуудаас харагдаж байх тул тэдний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцвол зохилтой.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ