Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2026/05485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт бүртгэлтэй, *******,*******,*******,******* хаягт оршин суух, Боржигон овогт ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ,,,, байрлах, ХХК /РД:/ холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,449,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “ нь Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Өрнөх хорооллын 96Б байрны *******од оршин суудаг. Энэ байр 2023 оны 12 сард ашиглалтад орсон. Өнгөрсөн хугацаанд усны чанарын асуудлууд маш их гарч ирсэн. Хэрэгт зургаар хавсаргасан байгаа. Өөрсдөө байцаагчид биеэр очиж хэлж байсан. Хариуцагчийн зүгээс нэг л удаа очиж бүртгүүлсэн, бусад үед ирээгүй гэдэг зүйл ярьж байна.

д эд хөрөнгийн хохирол учирсан. Эдгээрийг дэлгэрэнгүй тайлбарлавал, 2023 оны 12 дугаар сард 3 хос холигч 135,000 төгрөгөөр авсан.  2024 оны 9 дүгээр сард дахин 3 хос холигч 180,000 төгрөгөөр авсан. 2024 оны 11 дүгээр сард гал тогоондоо мөн ком холигч 120,000 төгрөгөөр авсан. Мөн 3 хос холигч 270,000 төгрөгөөр, нэг уян шүүгчийг 28,000 төгрөгөөр, нийт 783,000 төгрөгийг зарцуулсан байна. Усыг уух нь бүү хэл юм угаахад ч асуудалтай байна. Ийм учраас өөрөө ус захиалж авдаг байсан. дугаарын утаснаас байнга захиалга өгдөг байсан гэдгээ нотолж байгаа. 14 хоногтоо 3 баллон ус хэрэглэдэг. 1 баллан ус нь 7,000 төгрөг. 14 хоногтоо 21,000 төгрөг, 1 сард 42,000 төгрөг гэсэн үг. 2025 оны 6 сар хүртэл 18 сарын хугацаагаар тооцоход усны нийт төлбөр 756,000 төгрөг болж байгаа юм. Үүнээс гадна Солонгос улсаас 220 воноор куртик худалдаж авсан байсан. Куртикээ угаасны дараа дахин өмсөх боломжгүй болсон. Үүнийг 499,400 төгрөгөөр тооцсон. 783,000 төгрөг, ус 756,000 төгрөг, куртик 499,400 төгрөг, нийт 2,146,400 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.” гэж тодорхойлжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Манай байгууллага нь 2015 оноос хойш тусгай зөвшөөрлийн хүрээнд орон сууцын ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, өнөөдрийн байдлаар Хан-Уул, Баянзүрх дүүргийн 6600 гаруй өрхийг хариуцаад явж байна. Нэхэмжлэгчийн оршин суугаа байр нь 2023 онд ашиглалтад орсон. Тэр үеэс хойш 2, 3 жилийн хугацаанд манай компанид хандаж усны ийм асуудалтай байна гэж албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Ажилтанд мэдэгдсэн гээд байгаа боловч тухайн ажилтан 2025 оны 4 сард ажлаасаа гараад явчихсан. Улаанбаатар хотын хэмжээнд 1960 оноос 1990 оноос хойш хэрэглэгдсэн усны шугамаар ус түгээдэг. Бид тухайн байрны ус дамжуулах хэсгийг хариуцдаг. Барилгын тухай хуульд зааснаараа манай байгууллагад хандсан бол барилгын компанидаа хандаж болох байсан.” гэв.

4. Зохигч нь шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг шинжлэн судалж оролцов.

5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн 497.2. “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж заасан бөгөөд хариуцагч   ХХК нь нэхэмжлэгчид хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд хэдэн төгрөгний хохирол учирсан талаар хангалттай нотлох баримт ирүүлээгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

6. Иймд гийн гаргасан хариуцагч ХХК-д холбогдох 2,449,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

7. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 2,449,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       А.БАТМАНДАХ