| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0125/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2018-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 135
Багануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, С.*******ад холбогдох эрүүгийн 1804001910134 дугаартай хэргийг Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүххуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч С.******* нар оролцов.
Шүүгдэгч: 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, “Шинэ элч” сууц өмчлөгчдийн холбоонд туслах ажилтан ажилтай, ам бүл .., эхнэрийн хамт .. оршин суух овгийн ******* *******
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
С.******* нь 2018 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрийг шилжих шөнийн 22 цагаас 00 цаг 45 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... хашаанд байх монгол гэрт хохирогч ******* өөрийн эхнэр Б.С-тай хардсаны улмаас түүний хэвлийн зүүн арын хэсэгт хутгаар хатгагдаж зүсэгдсэн шарх үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Мөн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирогч гомдол саналгүй, сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс С.*******-ад холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн үед Хуцаагийн 6 дугаар гудамжны 11 тоот хашаанд байх ******* ахын гэр рүү ороход ******* ах эхнэр С-гийн хамт архи ууж байсан бөгөөд тэр архийг нь бид 3 хувааж уугаад дуусгасан. Тэгээд С- эгчтэй хамт Амтлаг дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн архи аваад буцаж ирээд тэр архиа уусан. Би архи ууж дуусаад харих гэтэл ******* ах манайд хоноод яв гээд байсан бөгөөд өөрөө гэрийнхээ зүүн талын орон дээр унтаад өгсөн. Би газраар ор засаад хэвтэж байтал ******* ахын эхнэр С- миний хажуугаар орж ирээд бид хоёр бэлгийн ажил хийх гэж оролдсон. Гэхдээ миний бэлэг эрхтэн хөвчрөхгүй байсан. *******нэ үед ******* ахын эхнэр чинийх босохгүй байна шүү дээ заяагүй пизда гээд байсан. Тэгэж байтал ******* ах сэрээд миний нуруунд хутгалсан. Миний хувьд ******* ахтай учраа олж эвлэрсэн бөгөөд эм тарианы мөнгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16-р хуудас/,
Гэрч ******* өгсөн: “...*******ын хувьд даруухан зантай, хүнд тусархуу даалгасан ажлыг сайн хийдэг. Ар гэрийн амьдрал жоохон хэцүү бөгөөд манай СӨХ-д үйлчлэгчийн ажил хийдэг бөгөөд сард 240.000 төгрөгийн цалин авдаг... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/
Гэрч ******* өгсөн: ”...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нөхөртэйгээ 1 шил архи хувааж уугаад байж байтал манай хойд талын гудамжны Батаа гэх залуу манайд орж ирсэн. Тэгээд Батаа бид хоёр Амтлаг дэлгүүр орж 0.75 литрийн архи авчраад манай гэрт уусан. *******нэ үед манай нөхөр ******* согтуу унтаж байсан бөгөөд Батаа бид хоёр авчирсан архиа ууж дуусаад манай гэрт бэлгийн ажил хийж байтал манай нөхөр сэрээд бид хоёрыг харчихсан. Тэгээд Батааг татаж босгоод муудалцаад байсан. Би тэр үед их согтуу байсан болохоор Батааг хутгалсныг мэдээгүй, өглөө сэрээд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-р хуудас/
Гэрч ******* өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн үед манай нөхөр хүнтэй уулзаж мөнгө олно гээд гараад явсан бөгөөд шөнийн 00 цаг өнгөрч байхад хүнд хутгалуулчихлаа гээд согтуу орж ирсэн. Би түргэн тусламж дуудаад дараа нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд юу болсон талаар нөхрөөсөө асуухад юм хэлэхгүй байсан. Би ******* ахтай уулзахад болсон асуудлын талаар надад хэлж, би уурандаа танай нөхрийг хутгалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-р хуудас/
Шүүгдэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхнэртэйгээ 2 шил архи хувааж уугаад 17 цагийн үед унтаад өгсөн байсан. Тэгээд шөнө сэрээд гэрлээ асаатал гэрийн хойморт шалан дээр манай эхнэр С-тай бэлгийн ажил хийж байсан. Би г татаж босгосон бөгөөд босож ирээд хувцасаа өмссөн. Тэгээд г айлгах гээд шүүгээн дээр байсан хутгыг бариад чичсэн чинь нуруунд нь хутгалчихсан. Би тухайн үед сандраад шархыг нь цамцаараа боож өгөөд эмнэлэг дуудая гэсэн чинь гараад явчихсан. Би араас нь гарч хайсан боловч олоогүй. Тэгээд гэртээ байж байтал цагдаа нар ирээд саатуулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шинжээч эмчийн 09шэ/306 дугаартай “…*******ийн биед хэвлийн зүүн ар хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, эрүүний өмнөд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар санрниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн: ”........од байрлах урд талаараа хашаагүй 3 тал хашаа байв. Хашаанд урагш харуулан барьсан монгол гэр байх ба гэрийн хаалгыг онгойлгож үзлэгийг цагийн зүүний дагуу явуулав. Үзлэгийг шөнийн 04 цаг 05 минутад дуусгав...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/
*******д мөрийн баримтаар тооцох тухай ”...цэнхэр өнгийн бариултай ажлын хэсэг нь 15 см урттай, нийт 27 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай..” гэсэн тогтоол /хх-ийн 9-р хуудас/
Согтуурлын зэрэг шалгасан тухай “...С- овогтой *******ын согтуурлын зэргийг багажаар шалгахад 0.227 хувийн согтолттой байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэсэн тэмдэглэл /хх-н 13-р хуудас/
С.*******ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас болон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 35-36-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь С.******* 2018 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрийг шилжих шөнийн 22 цагаас 00 цаг 45 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... хашаанд байх монгол гэрт хохирогч ******* өөрийн эхнэр Б.С-тай хардаж *******ийн хэвлийн зүүн ар хэсэгт босоо чиглэлтэй 3х0.2 см хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан болохыг нотолж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
С.******* нь хүний биеийг гэмтээж чадах зэвсэг хэрэглэсэн нь хохирогчийн биед гэмтэл учруулахыг хүсэж үйлдсэнийг нотолж байна.
*******нэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/306 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч С.*******ын үйлдэл нь иргэн *******ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг *******рүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад С.*******ыг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.
Хохирогч “гомдол саналгүй, эмчилгээний зардалд зарцуулсан баримтаар 51.400 төгрөг нэхэмжилж байна” гэсэн нь эм худалдан авсан болон замын зардлын зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар /хх-н 46 хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор байна.
Шүүгдэгч С.*******ад *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.*******ыг прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны хувийн байдлыг харгалзан *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ