Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 137

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 1804002260143 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              *******   

 Улсын яллагч                                                 *******  

Хохирогч:                                                   

 Шүүгдэгч                                                   *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            *******  нар оролцов.

 

Шүүгдэгч: ******* улсын иргэн, *******.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .., .. настай, .. боловсролтой, *******, энэ хэрэгт татагдахын өмнө хувийн ******* , ам бүл .., ... насны нарын  хамт ...дугаар хороо, ... гудамжны .. тоот хашаанд оршин суух, , ял шийтгэлгүй, овгийн

 

           Шүүхээс *******т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           

              Яллагдагч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед .. хашаанд байрлах өөрийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч тай маргалд толгойн тус газар нь гараараа цохиж, толгойгоор нь гэрийн хана мөргүүлж ар дагзны зүүн дээд хэсэгт 3x0,3 см босоо чиглэлтэй зүсэлт бүхий гэмтэл учруулсан нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “Би 2018 оны 10  дугаар сарын 11-ний өдөр гэртээ найзтайгаа 0.5 литрийн хэмжээтэй архи уугаад тэд явцгаасан. Эхнэр “архи уулаа” гэж зэмлэснээс бид марг хүүхдүүдээ аваад аав ээждээ очно гэхээр нь би болиулах гээд ор луу түлхсэн чинь унахдаа гэрийн ханын үдээр мөргөсөн гэсэн мэдүүлэг /шүүхийн хэлэлцүүлэг болон хх-28 дахь тал/ хохирогч гийн “Манайд ийн лын газрын 2 залуу ирж 1 шил архи хува уугаад 18 цагийн үед явсны дараа надтай зэрэгцэж сууж байснаа гэнэт толгой руу цохисон. “чи я байгаа юм бэ?”  гэхэд “чи өнөөдөр надаас яагаад нуугдаад бэ гэсэн. Би “чи намайг ална гээд биз дээ” гэхэд босч ирээд гараараа толгой руу цохиж байснаа гэрийн хана руу толгойгоор минь мөргүүлсэн. Толгойноос цус гарахад зодохоо больсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дахь тал/, гэрч мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр охин уйлчихсан, толгойноос нь цус гарчихсан, нөхөр зодчихлоо гээд над дээр ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/, шинжээчийн 09шэ/360 дугаартай “гийн ар дагзны зүүн дээд хэсэгт 3х0,3см хэмжээтэй босоо чиглэлтэй 1 ширхэг оёдол бүхий зүсэгдсэн шархтай байх ба дээрх гэмтэл нь ирмэгтэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дахь тал/, Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс “хүлээн авах тасагт зодуулсан хүн ирсэн тухай” мэдээллийг цагдаагийн байгууллагат 2018 оны 10 сарын 11-ний өдрийн ******* цаг ******* минутад ирүүлсэн тухай тэмдэглэл /хх-2 дахь тал/, Тухайн өдрийн 21 цаг 08 минутад  *******ийн согтуурлын зэрэг 0.123 хувьтай гарсан тухай тэмдэглэл, фото зураг /хх-3,4 дахь тал/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

              Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Нотлох баримтын  талаархи дүгнэлт 

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах иллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдэлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

******* нь хохирогчийг зодсон үйлдэлдээ санаатай хандсан ба өөрийн санаатай үйлдлээр хохирогчийг эрүүл мэндийн хохиролд хүргэжээ.  

Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хөнгөн хохирол болох нь шинжээчийн “гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгч хохирогч нар гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй боловч 5 жил хамтран амьдарч 2-4 насны 2 хүүхдийг төрүүлж өсгөж байгаа нь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээнд дурдагджээ. Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг үйлдсэн тул *******т холбогдох үйлдлийг МУ-ын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь иргэн гийн ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-д халдсан байна.

            Иймд *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

              Шүүгдэгч нь гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлгээр өгсөн мэдүүлгээр нь батлагд байна.   Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэе.  Гэр бүлийн хүчирхийлэлд хийсэн аюулгүйн зэргийн үнэлгээгээр /хх-48-53/ эрсдлийн түвшин бага /хх 45/ гэж дүгнэсэн байх ба хамтарсан баг хяналтад авч зохих иллагааг хийсэн тухай баримтууд хавтаст хэргийн 45-53 дахь талуудад авагдсан байна.

Иймд *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх иллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн ийг ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар овгийн ийг таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлэхийг  *******д мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. *******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх иллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.ОЮУНБАТ