| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2626000000040 |
| Дугаар | 2026/ДШМ/23 |
| Огноо | 2026-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | У.Гантуяа |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2026/ДШМ/23
2026 оны 03 сарын 19 ****/***/**
Б.Т********* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор У.Гантуяа
Нарийн бичгийн дарга З.С****** нарыг оролцуулан
********** ***** дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн 2026 оны 02 дугаар сарын **-** өдрийн ****/**/*** дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Т********* холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын **-** өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын **-** өдөр Өвөрхангай а****** Х************ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, А******** сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай а****** А******** сумын ** дугаар багийн ***-* тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ********** ***** дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын **-** өдрийн ****/**/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах, 2,700 нэгжтэй тэнцэх буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан М******** овогт Б************ Т******** /**: **********/.
Б************ Т******** нь 2025 оны 01 дүгээр сарын **-** өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулсан байх үедээ дахин 2025 оны 01 дүгээр сарын **-** өдөр Өвөрхангай а****** А******** сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 04-27 *** улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож 3.12 хувийн согтолттой замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай а****** ********** газрын хяналтын прокуророос: Б************ Т*********** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу ********** ***** дахь сум дундын анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т********* холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай а****** прокурорт буцааж, шүүгдэгч Б.Т********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Эрүүгийн ************* дугаартай Б.Т********* холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2026 оны 02 дугаар сарын **-** өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
********** ***** дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг 2026 оны 02 дугаар сарын **-** өдөр хянан хэлэлцээд ****/**/*** дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаах шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж тус тус хуульчлан заасан. Прокуророос шүүгдэгч Б.Т********* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*-* заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.*-* заасан нөхцөл байдал хангагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заасан ба шүүх прокурорын саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж зааснаар шүүгдэгч Б. Т********* холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай а****** Прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ гэжээ.
Ш******* захирамжийг 2026 оны 02 дугаар сарын **-** өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг тодорхойлсон байна. Шүүгдэгч Б.Т******** нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлж улмаар прокуророос хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тогтоол үйлдэн яллагдагчтай түүний өмгөөлөгчийн хамт ял тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхийн хуульд заасан нөхцөл хангагдаагүй гэж үзсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад "прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж заасан бөгөөд шүүгдэгч прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, улмаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтээсээ татгалзаагүй, мөн прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал үүсээгүй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэсэн нь энэ хуулийг ноцтой зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан", эсхүл "энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдаагүй" гэсэн 2 тохиолдолд хэргийг "прокурорт буцаах", эсхүл "буцаалгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх" гэсэн хэргийг шийдвэрлэх 2 хувилбарыг хуульчилсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана" гэж заасан..." хэмээн хуулийн агуулгын өөрчлөн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь энэ хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дахин нэг үндэслэлийг бий болгож байна.
Хэдийгээр яллагдагч, түүний өмгөөлөгчид, танилцуулсан эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдэгдсэн ялыг нэмж нэгтгэх талаар тусгаагүй боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь заалтад заасан нөхцөлүүдэд хамаарахгүйн зэрэгцээ шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно." гэж заасны дагуу шийдвэрлэх, эсхүл мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "... буцаалгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ." гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуулийг зөрчин хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарлаж, чирэгдэл учруулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг алдагдуулж байна.
Мөн уг хэргийг гарцаагүй прокурорт буцааж, прокуророос ердийн журмаар дахин яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх нь хэргийн оролцогч нарын эрхийг хангах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх гэх мэт ямар нэгэн эерэг эрх зүйн үр дагавар бий болгохгүй болохыг дурдах нь зүйтэй.
**** ********** ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын **-** өдрийн ****/**/*** дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор У.Гантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Яллагдагч Б.Т********* холбогдох хэрэгт прокурор шүүгдэгчтэй ял тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг ял нэмж нэгтгээгүй гэсэн үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтад прокурорын сонсгосноор ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх гэж заасан бөгөөд шүүгдэгч прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Улмаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтээсээ татгалзаагүй, мөн прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал үүсээгүй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдаагүй гэсэн 2 тохиолдолд хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаалгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх гэсэн 2 хувилбар байхыг хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсвэл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана гэж заасан хуулийн агуулгыг өөрчлөн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн, бодит байдалтай нийцээгүй гэсэн дүгнэлт хийсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Прокуророос Б************ Т*********** үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокуророос давж заалдах шатны шүүхэд ... ********** ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын **-** өдрийн ****/**/*** дугаар захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Х***** авагдсан баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг зөрчсөн, шүүгчийн захирамж хуулийн шаардлага хангахгүй байна.
**** ********** ***** дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын **-** өдрийн ****/**/*** дугаар захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Т********* энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.*-* заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ