| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2426001890168 |
| Дугаар | 2026/ДШМ/35 |
| Огноо | 2026-04-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 21.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/35
2026 оны 04 сарын 14 ****/***/**
Ц.Ц********, Д.С********* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ганцэцэг
Шүүгдэгч Ц.Ц********, Д.С*********
Шүүгдэгч Ц.Ц************ өмгөөлөгч М.Д********
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
********** ***** дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн 2026 оны 02 дугаар сарын **-** өдрийн ****/***/** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч нарын гомдлоор Ц.Ц********, Д.С********* нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын **-*** өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын **-*** өдөр Өвөрхангай а****** З*******-***** суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай а****** А******** сумын * дугаар багийн **-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Ц********* Ц******** /**:**********/,
Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын **-*** өдөр А******* а****** ****** суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Элсэн тасархай гэх газарт байх жуулчны баазад тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай а****** А******** сумын Эмтийн * дугаар багийн * гудамж * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х****** овогт Д************ С********* /**:**********/
Ц********* Ц******** нь 2022 оны 02 дугаар сарын **-** өдөр Өвөрхангай а****** А******** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****** ********** төв дотор байх үедээ Б.Г******* гэх хүний эзэмшлийн Х*** банкны ********** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г********** ******** дугаарын утсаар холбогдон ********** аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулбал сард 3,000,000 төгрөг хангалттай олно гэж 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Д************ С********* нь 2025 оны 01 дүгээр сарын **-*** өдөр Ц.Ц********* холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай а****** ********** газрын хяналтын прокуророос: Ц********* Ц************ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Д************ С************ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу ********** ***** дахь сум дундын анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б******* овогт Ц********* Ц********* хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х****** овогт Д************ С************ гэрч шүүх хуралдааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц********* Ц********* гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д************ С************ нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц********, Д.С********* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.*-* заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.*-* зааснаар шүүгдэгч Ц.Ц************ 16,423,000 төгрөг гаргуулж хохирогч Ю.Г******** олгохоор, Шүүгдэгч Ц.Ц********, Д.С********* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Ц******** нь хохирогч Ю.Г******** 3,576,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Д.С********* бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичгийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*-* зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий ** 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц********, Д.С********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай а****** Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц********, Д.С********* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Ц********* Ц******** давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Ю.Г******* гэх хүний өгсөн мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байхад анхан шатны шүүх үүнийг хянаж үзээгүй ба Ю.Г******* 4,500,000 төгрөгийг өөрөө авсан гэж тайлбарласан байхад энэ үнийн дүнг мөн хохирлын дүнгээс хасаагүй. Хэрвээ Ю.Г******* 4,500,000 төгрөгийг данснаасаа бэлэн аваад Г****** өгсөн бол М***** морьтын уурхайтай холбоотой гэдэг нь тогтоогдох байхад үүнийг үгүйсгээгүй. М** Ю.Г******* хавтаст хэргийн 16 дугаар хуудаст би хавар уурхайн ажил эхлэхээр авна гэж бодоод 20,000,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг нь Д.С********* болон миний өгсөн мэдүүлэгтэй таарч байгааг анхаарч үзэлгүй хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн. Л******** эргүүлдүүлээд өг гэсэн талаар ямар ч баримтгүй байхад хэрэгтэн болгох гээд байгаад гомдолтой байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Д************ С********* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Би Ю.Г*******, Ц.Ц******** гэх хүний яриаг сонсоод үнэн зөв мэдүүлснээрээ ялтан болоод явж байна. Н***** анх мэдүүлэг өгөхөд Ө********** гэх тасгийн дарга нь энэ 2 хүн мөнгөний талаар ярьсан уу гэхэд ярьсан гэж мэдүүлсэн. Яг юу гэж ярьсан талаар асуугаагүй. Би шүүх хуралд үнэн зөвөөр мэдүүлсэн. Үнэн зөв мэдүүлсээр байхад удаа дараа шүүх, цагдаа гэж яваад хэрэгтэн болоод байгаа нь хүндрэлтэй байна. Иймд үнэн зөвийг тогтоож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдолгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц.Ц******** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх мэдүүлэг өгөхдөө мөнгө шилжүүлсэн талаараа хэлсэн байхад данснуудыг шалгаж өгөөгүй. Би хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгуудыг шалгахад Ю.Г********** данс руу Г********* гээд манай ажлын охины данснаас 320,000 төгрөг, А********* гэдэг манай найзын данснаас 2,000,000 төгрөг шилжсэн байсан. Луйвар хийж авсан гээд байгаа Г******* гэж хүний дансаар би дахиад 500,000 төгрөг шилжүүлсэн байсан. М** 3,700,000 төгрөг шилжүүлсэн М********** гэдэг хүнийг Ю.Г******* огт танихгүй, миний дансанд тийм мөнгө орж ирээгүй гэж мэдүүлдэг ч дансны хуулгыг нь шалгахад 3,700,000 төгрөг 2022 оны 5 дугаар сарын **-** өдөр орсон байсан. М** Т***** гээд эгчийнх нь дансаар 3,000,000 төгрөг орсон, картаар 400,000 төгрөг уншуулсан байсан. Нийт 11,097,000 төгрөг Ю.Г********** данс руу шилжүүлсэн. Миний шилжүүлсэн мөнгийг анхан шатны шүүх нэг бүрчлэн шалгаагүйд гомдолтой байна. Ю.Г******* уурхайн ажилтай ямар ч хамааралгүй гэдэг мөртөө Г******** данс руу шилжүүлсэн мөнгөнүүд тухайн өдөртөө Ю.Г********** данс руу, Г******** эхнэрийн данснаас нь Ю.Г********** данс руу орсон баримтууд авагдсан. Г******** эхнэрийн ********** гэсэн дансаар би дандаа мөнгөө шилжүүлдэг, тэр данснаас миний шилжүүлсэн өдөр Ю.Г********** данс руу орсон байсан. Э** мөнгө надад хамааралгүй гэж яриад байгаа. Ю.Г******* өөрийнхөө ******** гэсэн дугаараас 4,500,000 төгрөг миний дансаар орсон гээд нотлох баримт өгсөн байхад анхан шатны шүүх хасахгүй байгаа. Ю.Г******* уурхайтай холбоогүй гэж байгаа бол уурхайн ажилтай холбоотой хүмүүс рүүгээ мөнгө шилжүүлэхгүй байх ёстой. Гэтэл мөнгө шилжүүлсэн нь дансаар нотлогддог. Г******** эхнэрийн данс руу 8 дугаар сарын **-** өдөр 2,000,000 төгрөг хийхэд Х********** гэдэг техник түрээсэлж байсан залуу руугаа 2,000,000 төгрөг хийсэн байсан. Тэгэхээр Ю.Г******* мөнгийг надад уурхай эхлэхээр авъя, чамд байж бай гэж өгсөн нь нотлогдож байна. Ю.Г********** өгсөн мэдүүлэг зөрүүтэй, бүгд худлаа мэдүүлэг байдаг. 2025 оны 4 дүгээр сарын **-** өдрийн яллах дүгнэлтэд өгсөн мэдүүлэгтээ би хавраас уурхай эхлэхээр авъя гэж бодоод шууд мөнгөө өгсөн үүнийг нь Д.С********* сонсож байсан. Тэгээд сүүлийн мэдүүлэгтээ би өгөөгүй гэж худлаа хэлсэн. М********** гэж хүнийг би танихгүй гэсэн боловч М************** ********** гэсэн данснаас 3,700,000 төгрөг шилжүүлсэн байсан. Дансыг нь шалгаж үзээгүй. Г***** рүү миний шилжүүлсэн мөнгө Ю.Г********** данс руу орсон, Ю.Г******* буцаагаад цалин мөнгө гээд шилжүүлсэн байна гэдэг нь эдгээр хүмүүс холбоотой нь тогтоогдож байна. Миний Ю.Г******** шилжүүлж өгсөн мөнгийг хасаж тооцож өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.С********* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө Ө********** гэдэг хүн надад анхнаасаа хууль сануулаагүй. Би анхан шатны шүүх хуралдаанд ирэхдээ өөрийн биеэр гэрчийн мэдүүлэг өгсөн. Би анхан шатны шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Н***** удаа дараа яллагдагчаар дуудаад энд сууж байгаадаа гомдолтой байна. Н***** гомдолгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Ц************ өмгөөлөгч М.Д******** давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч С.Ц************ тухайд хохирогч Ю.Г******* гэх хүнээс 20,000,000 төгрөг авсан үйл баримттай маргадаггүй. Харин 20,000,000 төгрөгийг ямар санаа зорилго, сэдэлтээр авсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх дээр бүрэн гүйцэд тогтоогоогүй. Буруутгаж байгаа ганц үндэслэл нь хохирогчийн мэдүүлгүүд байдаг. Тэгэхээр хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо илт зөрүүтэй мэдүүлгүүд байдаг учраас гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан буюу энэ гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан хүсэлт гаргаж байж хохирогч Ю.Г******* гэдэг хүний дансны дэлгэрэнгүй хуулгыг авсан. Тухайн дансны хуулгуудад шүүгдэгчийн тайлбарлаад байгаа олон удаагийн гүйлгээгээр Ю.Г******* гэдэг хүн рүү мөнгө шилжүүлсэн байдаг. Г******* гэдэг хүний данснаас ч 500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан. Иймд энэ баримтуудад дүгнэлт хийхгүйгээр зөвхөн Ю.Г********** мэдүүлэгт дурдсан 3,000,000 төгрөг болон засварын гэдэг 577,000 төгрөгийг төлсөн, харин бусдыг нь өгөөгүй байна гэдэгт дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгч нарын гомдлыг хүлээж авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Прокурор Д.Ганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан. Уул уурхайд мөнгө оруулсан гэдэг зүйл энэ хэрэгтэй хамааралгүй. Зөвхөн Ю.Г******* гэдэг хүнээс 20,000,000 төгрөг залиллаа гэдэг байдлаар шалгагдаж байгаа хэрэг. Х****** хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд 20,000,000 төгрөгийг урьдын харилцааны явцад үүссэн нөхцөл байдлаараа тулгуурлаж залилсан үйл баримт нь тогтоогдсон. Хохирогчоос *-*** *-* удаа мэдүүлэг авсан байдаг. Мэдүүлгийн ач холбогдлын хувьд хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Яллагдагчийн яриад байгаа зөрүүтэй зүйлүүдийг тодруулах зорилгоор мэдүүлгүүд авсан. М** дансны хуулгуудад үзлэг хийж тэмдэглэл хөтлөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлохоор хэрэгт авсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийнхээ хүрээнд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудал нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тэгэхээр энэ хэргийг нотлогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч А.С************ хувьд анхан шатны шүүх дээр ч гэсэн 2 шүүгдэгч хүлээн зөвшөөрөөгүй мэтгэлцэж оролцсон. Шүүгдэгч А.С********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нөхцөл нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. **** ********** ***** дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын **-** өдрийн ****/***/** дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Ц********* Ц******** нь 2022 оны 02 дугаар сарын **-** өдөр Өвөрхангай а****** А******** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ****** ********** төв дотор байх үедээ Б.Г******* гэх хүний эзэмшлийн Х*** банкны ********** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г********** ******** дугаарын утсаар холбогдон ********** аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулбал сард 3,000,000 төгрөг хангалттай олно гэж 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, Д************ С********* нь 2025 оны 01 дүгээр сарын **-*** өдөр Ц.Ц********* холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хохирогч Ю.Г********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2022 оны 02 дугаар сарын **-** өдөр Өвөрхангай а****** А******** сумын * дугаар багт оршин суух Ц******** гэгч ** ******** гэсэн утсаар холбогдож залгаад би ********** аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг. Э***** ашиг сайтай байдаг юм. Чи дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулаач, сард 3 сая төгрөг хангалттай олно гэж хэлэхээр нь өөрийн ********** дугаартай данснаас түүний ломбардыг хариуцаж ажиллуулдаг гэх Г******* гэдэг хүний дансанд 20 сая төгрөгийг шилжүүлсэн. Одоог болтол мөнгөө буцааж авч чадаагүй байна. Би Ц*********** танил төдий. Ц******** надад хэлэхдээ манай ломбардыг хариуцаж ажилладаг хүний дансны дугаар байгаа юм гээд нэг данс өгсөн. Би тухайн ********** данс руу шилжүүлсэн. Бид хоёр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Аман гэрээ хийж тохирсон Ц*********** 1 удаа уулзсан он сараа санахгүй байна. Утсаар бол хэд хэдэн удаа холбогдсон. ******** гэсэн байсан байх тэр утсаар холбогдсон. Ц******** мөнгийг чинь өгнө гээд 2 жил болж байгаа. 2023 оны 10 сард 3,000,000 төгрөг буцааж авсан. Үлдэгдэл 17,000,000 төгрөг байгаа. Би өөрийн өгсөн 20,000,000 төгрөгийг 3 хувийн хүүгээр бодож Ц************ нэхэмжилнэ. 2022 оны 02 дугаар **-** өдрөөс 2023 оны 10 сар хүртэл 3 хувийн хүүгээр бодоход 12,000,000 төгрөг болж байна. 2023 оны 10 сараас хойш 17,000,00 төгрөгийн хүү сарын 3 хувийн хүүгээр бодоход 3,000,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг нэхэмжилнэ. Би мөнгөө авч чадаагүй байгаа тул гомдолтой байна ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
Хохирогч Ю.Г********** 2024 оны 06 дугаар **-** өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...Би 20,000,000 төгрөгөө буцааж аваагүй. 3,000,000 төгрөг буцааж авсан талаараа өмнөх мэдүүлэгтээ хэлсэн. Нэлээн хэлүүлж байж 2022 оны 09 дүгээр сарын **-** өгсөн байсан. 2022 оны 4 сард 4,500,000 төгрөгийг ********** дугаарын данснаас миний ********** дугаар дансанд шилжүүлээгүй. Би 20 сая төгрөгөөс хэдийг нь буцааж авсан болохоо өөрөө мэдэж байгаа. Т******* дансаар баталгаажаад гараад ирэх асуудал дээр худлаа ярьж ажил хүндрүүлээд байгааг гайхаж байна. О******* гэх хүний дансанд Ц************ шилжүүлсэн мөнгө бол миний 20 сая төгрөгтэй ямар нэгэн байдлаар хамаарах мөнгө биш. Ц******** Г****** хөрөнгө оруулалт гэж өгсөн мөнгөө надад өгсөн мэтээр төөрөгдөл үүсгэж миний мөнгө өгсөн гэж байгаа асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ингэж хуурамч нөхцөл байдал бий болгож, бусдыг хуурч мэхэлж хөрөнгө оруулах санхүүгийн чадамжтай ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн ойлголтыг бусдад өгч хууран мэхэлсэн юм билээ. Надтай ярихдаа Өмнөговь а****** ********* суманд уурхайн талбай дээр байна гэж ярьдаг байсан. М** ломбардаа тоолж байна. Хүн хөөргөө ломбардад тавиад авч явсныхан дараа амсар нь эвдэрсэн байна гэж маргаан үүсгэлээ. Зам дээр байгаа ажилтан зөрчил гаргаад гэх мэтээр яг л үнэн юм шиг ярьдаг байсан. Би намар хүүхдийн сургалтын мөнгө өгөх болоод мөнгөө авъя гэхэд өгөөгүй учир эгч Т********* 3 сая төгрөг аваад энэ дансанд 3 сая төгрөг хийгээрэй гэж хэлсэн. Тэр мөнгийг нэлээн нэхүүлж байж шилжүүлж авсан юм. Түүнээс гадна машины засварын мөнгө хэрэг болоод мөнгөө авъя гэхэд байхгүй эндээс хэрэглэ гээд картаа өгсөн. Тэр картаас нь засварт 577,000 төгрөг уншуулж байсан. Би энэ 20 сая төгрөгийг зээлээгүй. Надад зээлэх ямар нэгэн шалгуур нөхцөл тавиагүй. Надад мөнгө байгааг мэдэж байсан бөгөөд чи юу ч хийхгүй мөнгөө хадгалж байснаас надад өгөөд ломбардад эргэлдүүлээд дор хаяж сардаа 4-5 сая төгрөг хүүд нь орж ирнэ шүү дээ. У**** сумын алтны уурхайн хүмүүс хавар ажил эхлэхээрээ надаас мөнгө их зээлдэг юм. Одоо хийсэн юмгүй байгаа юм чинь хавраас хэрэг болсон үедээ авна гэж бодоод шууд өгсөн. Ц******** нь манай ломбардыг хариуцдаг охин байгаа юм гээд нэг данс өгсөн. Тэр данс руу нь шилжүүлсэн. Утган дээрээ нэрээ бичсэн санагдаж байна. З***** хүний дансаар авдаг нь энэ хүний өөрийнх нь үйлдлийн арга юм шиг байна. Цаанаа ямар зорилготой байсныг сайн мэдэхгүй. Надад ********** дугаартай Х*** банкны данс байхгүй. Би тийм данс эзэмшдэггүй. Э** О******* гэх хүний данс энэ дансанд өгсөн мөнгөө Ц******** нь шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа гэсэн ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн 13-15 дугаар хуудас/,
Хохирогч Ю.Г********** 2025 оны 06 дугаар сарын **-** өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...Гомдолтой байна. 20,000,000 төгрөгийн хохирол төлбөрөөс 3,576,000 төгрөг авсан. Одоо 16,424,000 төгрөг авах ёстой. Э** мөнгийг гаргуулж авсан тохиолдолд өөр нэхэмжлэх зүйл байхгүй. С********* болон Ц******** 20,000,000 төгрөгийн талаар огт ярилцаагүй. М**** төгрөгийн холбоотой юу яриагүй. Ойр зуурын нутаг усны талаар л асуусан. С********* гэх эмэгтэйг би тухайн үед танихгүй байсан. Ц******** нь надад 20,000,000 төгрөг өгөх талаар яриа С********* гэх эмэгтэйн дэргэд огт яриагүй. Өөр хэн нэгний дэргэд ч мөнгө өгөх талаар яриагүй. М***** С*********, Ц******** нараас өөр хүн байгаагүй ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэрч Б.Г********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Ц******** гэх хүнийг танина. 2022 оны 02 дугаар сарын эхэн үед Өвөрхангай а****** А******** сумын *** ****** захын ****** ********** төвийн * давхарт бараа зардаг байсан. Ц******** нь 2022 оны 02 дугаар сард ****** төвийн ломбардад үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Миний хажуу талын лангуунд суудаг Ц******** гэх хүүхдэдээ байр авч өгөх гэж байгаа юм. Чиний данс руу 20,000,000 төгрөг хийгээд авъя. Чамд дансны хуулга хэрэгтэй гээд миний дансыг аваад Г******* гэдэг хүнээс миний эзэмшлийн Х*** банкны ********** тоот данс руу 20,000,000 төгрөг орж ирсэн. Ц******** гэх хүн одоо хоёулаа гараад мөнгө авъя гээд Баку худалдааны бэлэн мөнгөний машинаас миний Х*** банкны ********** тоот данснаас Ц******** гэсэн Х*** банкны ********** тоот данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Х*** банкны ********** тоот данснаас 20,000,000 төгрөг орж ирсэн гүйлгээний утга дээр нь Г******* гээд шилжүүлсэн байсан. Би Г******* гэх хүнийг огт танихгүй ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Г.Г******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Ц********* танихгүй. 2022 оны хавар М********** суманд уурхай ажиллуулахаар болоод хөрөнгө оруулалт хийх, цаашид хамтран ажиллах хүн хайгаад байж байхад Ц******** гэх хүн өөрөө хөрөнгө оруулалт хийх боломжтой юм шиг байна. Чи уулзаад үз гэж Г******* гэх хүн надад хэлсэн. Ингээд тэр хүнтэй хамтран ажиллахаар болж гэрээ байгуулсан. Өөрөө ярихдаа Өмнөговь а****** Цогтцэцийд байх Э****** таван толгойд уурхайд зам тавьдаг компанитай тэндээс ажлын гүйцэтгэлээр орж ирсэн мөнгөөр уурхайд хөрөнгө оруулалт хийгээд явчих боломжтой юм байна гээд 700,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж тохирсон. Тэгээд уурхай гарах болоод хөрөнгө оруулалтаа хийгээч гэхэд *********** ХХК-аас санхүүжилтээ авч чадахгүй байна. Тэд мөнгө нэхээд байна гэх шалтгаан яриад миний эзэмшлийн машиныг 2 удаа уурхайд гарахаар түрээсэлж байсан экскаваторыг 1 удаа ломбардад барьцаанд тавиулж надаас мөнгө авсан боловч хөрөнгө оруулалт хийгээгүй. Ц******** нь миний эхнэрийн ********** дугаарын дансаар шилжүүлсэн мөнгийг надаас нэхэмжилж Б****** дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэлэлцэхэд 3 удаагийн шүүх хуралд ирээгүй учир нэхэмжлэлийг нь буцааж шийдвэрлэсэн. ******* ** албажиж ирээгүй хүлээгээд л байж байна. ...Г******* энэ мөнгөнөөс аваагүй. Түрээсийн техникийн засвар үйлчилгээ, уурхайд хэрэглэгдэх тоног төхөөрөмж зэргийг худалдан авах бэлтгэл ажилд уг зүйлийг зарцуулаад дууссан ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Л.С************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Г********** танина. М**** ээж Ц*********** хамтарч уул уурхайн ажил хийнэ гэсэн хүн гэсэн. М**** ээж Г********** 20,000,000 төгрөгийг зээлээр авсан юм. Тэгээд 3 хоногийн дараа буцааж өгөх гэтэл Г******* нь уул уурхайн ажилд би хамтарч хөрөнгө оруулна. Тийм болохоор мөнгөө байлгаж бай гэж хэлсэн гэсэн. Тэгэхгүй бол манай эхнэр мөнгийг нь авчихна гэх талаар ярьсан гэсэн. М**** ээжийг Г******* нь Г***** гэх хүнтэй танилцуулж уул уурхайд хөрөнгө оруулна гэсэн байсан. М**** ээжид Г********** данс руу орсон 3,600,000 төгрөгийн дансны хуулга байгаа ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн 150 дугаар хуудас/,
Гэрч С.О*******-***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Г********** танина. М**** нөхрийн таньдаг хүн. Ц********* танихгүй. Ц******** гэх хүнийг огт танихгүй. Э** мөнгө миний дансанд орсон нь үнэн. Ямар данснаас орж ирснийг мэдэхгүй байна. Уг мөнгийг ямар зориулалттай байсныг би мэдэхгүй. М****** Г******* гэгчид өгөх талаар надад Ц******** гэх хүн хэлж байгаагүй. Утсаар ч ярьж байгаагүй. Нөхөр Г***** бид хоёр хувийн бизнес эрхэлдэг. Г******** ажлын мөнгө миний данс руу орж гардаг ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн ***-*** дугаар хуудас/,
Гэрч Д.С************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Ц********* танина. Лангуу дээр наймаа эрхэлж байх үеэс мэднэ. Ю.Г******* гэх хүнийг нэг удаа л харсан. 2022 оны 05 дугаар сард байсан байх нэг удаа л уулзаж байсан. У********** хотод байхад Ц******** дуудаад гараад ирэхэд Ц********, Г******* хоёр Г********** машинтай ирсэн. Тэндээс хөдлөөд ******* газрын арын байрнаас Д******** гэх даргыг аваад Ц************ охиных нь байр луу явсан. Тэнд очоод зогсохоор нь би буугаад явсан. Ц********. Г******* нар машины урд мөнгөний талаар яриад байсан чухам юу ярьж байсныг нь би сонсоогүй. ***** баруун талын чих огт юм сонсохгүй. Зүүн тал 60 хувьтай сонсдог болохоор юу ярьж байгааг нь сайн сонсоогүй. Би Г******* гэх хүнийг танихгүй болохоор ярианд нь оролцоогүй, гар утсаараа оролдоод л машинд явж байсан сонсоод явж байсан ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн ***-*** дугаар хуудас/,
2022 оны 02 дугаар сарын **-** өдрийн Б.Г********** Х*** банкны ********** дугаарын дансанд ********** дугаарын данснаас 20,000,000 төгрөгийн орлого Г******* гэсэн утгатай шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга /*-* хх-ийн 47 дугаар хуудас/,
Ц.Ц************ Х*** банкны ********** дугаарын дансны 2022 оны 02 дугаар сарын **-** өдөр ********** дугаарын данснаас 20,000,000 төгрөг орсон дэлгэрэнгүй хуулга /*-* хх-ийн 42-43 дугаар хуудас/
Х******** Д.Ц*****, хамтран эзэмшигч Ю.Г******* нарынХаан банкны ********** дугаарын дансны 2022 онь 01 дүгээр сарын **-*** өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын **-*** өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга (тус данснаас Г********** данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн) /*-* хх-ийн 169 дүгээр хуудас/,
Ц.Ц************ Х*** банкны ********** дугаарын 2022 оны 02 дугаар сарын **-*** өдрөөс 2022 оны 07 дугаар сарын **-** өдөр хүртэлх дансны хуулга /*-* хх-ийн ***-*** дугаар хуудас/,
Хохирогч Ю.Г********** гаргаж өгсөн нэхэмжлэл 1 хувь /*-* хх-ийн 205 дугаар хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газрын газрын 2024 оны 11 дүгээр сарын **-** өдрийн *-**/**** дугаартай албан тоот /*-* хх-ийн 212 дугаар хуудас/,
Өвөрхангай а****** ***** ********** хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын **-** өдрийн **/*** дугаартай албан тоот /*-* хх-ийн 219 дүгээр хуудас/,
Ю.Г********** Х*** банкны **********, ********** тоот дансны мэдээлэл /*-* хх-ийн 84-96 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /*-* **-******-*** хуудас/ зэрэг,
Д.С************ эрүүгийн ************* дугаартай хэрэгт гэрчээр өгсөн: ...Би Ц********* танина. Лангуу дээр наймаа эрхэлж байх үеэс мэднэ. Ю.Г******* гэх хүнийг нэг удаа л харсан. 2022 оны 05 дугаар сард байсан байх нэг удаа л уулзаж байсан. У********** хотод байхад Ц******** дуудаад гараад ирэхэд Ц********, Г******* хоёр Г********** машинтай ирсэн. Тэндээс хөдлөөд ******* газрын арын байрнаас Д******** гэх даргыг аваад Ц************ охиных нь байр луу явсан. Тэнд очоод зогсохоор нь би буугаад явсан. Ц********. Г******* нар машины урд мөнгөний талаар яриад байсан чухам юу ярьж байсныг нь би сонсоогүй. ***** баруун талын чих огт юм сонсохгүй. Зүүн тал 60 хувьтай сонсдог болохоор юу ярьж байгааг нь сайн сонсоогүй. Би Г******* гэх хүнийг танихгүй болохоор ярианд нь оролцоогүй, гар утсаараа оролдоод л машинд явж байсан сонсоод явж байсан ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн ***-*** дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.С********* 2025 оны 01 дүгээр сарын **-*** өдөр Ц.Ц********* холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үед гэрчээр өгсөн ...Тухайн үед бид 3 машин дотор байсан. Ц******** гэх хүн энэ 2 мөнгө ярьж байсан. Ц******** гэдэг хүн Г********** мөнгөө авах уу гэж тухайн үедээ хэлсэн. Тэр хүн болохоор чамд байж байг надад байхаар эхнэр авчина ажил эхлэхээр авна гэж хэлж байсан. Надаас юм асуухын хувьд бол асуусан. Гэхдээ Ө********** гэдэг ахлах байцаагч мэдүүлэг авч байхдаа миний үгийг гуйвуулсан. Тухайн үед сонсгол муу байсан. Би мэдэж байхад чинь чи яагаад худлаа хүн хүний өмнөөс өмөөрөөд байгаа юм гээд миний үгийг гуйвуулсан. Тэрнээс бол ийм юм болсон гэдгээ би бүгдийг нь хэлсэн. Тухайн үед сонсгол муутай байсан. Би 2 чихний хагалгаанд орсон. 2022 онд маргаан бүхий үйл явдал болсны дараа орсон ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Ц.Б********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Тухайн өдөр Өвөрхангай а****** Ц********* газрын мөрдөгч Б******* гэдэг залуу утсаар холбогдож танай сумын Элсэн тасархай жуулчны баазад ажиллаж байгаа юу гэж асуусан. Хүйтний улирал эхэлсэн тул бүх баазууд хаасан талаар хэлсэн С********* гэх хүнийг таних уу гэрчийн мэдүүлэг аваад өгөөч гэхээр нь ********* утас руу нь залгахад С********* гэх хүн утсаа аваагүй ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Гэрч Л.М******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...************* дугаар хэрэгт иргэн С************ гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна. Хоёулаа гэрийнх нь хаягаар яваад ирье гэсний дагуу гэрт нь очиход хүн байгаагүй. С********* гэх хүний ******** утсаар холбогдоход Б***** а****** Р****** сумын амралтын баазад дээр байна гэхээр нь мөрдөгч Б********* энэ талаар танилцуулж Б***** а****** Р****** сумын цагдаагийн тасгийн дарга Б******** утсаар холбогдуулсан С************ эзэмшлийн 45-47 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлахад * дугаар багт байх хүнс бараан захын хажууд байсан. Тухайн машины хажууд очоод зогсоод байж байхад удалгүй С********* ирэхээр нь таны ************* дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх шаардлагатай талаас хэлэхэд мэдүүлэг өгөх шаардлагагүй, явахгүй, чадахгүй гэх шалтгаанаар хэсэг байсны эцэст цагдаагийн газарт ирж тасгийн дарга Э.Ө************ өрөөнд ирж уулзсан. Тэнд уулзахад мөрдөгч А****** бид хоёр байсан. Э***** өрөөнд орж ирснээ уурлаад мэдүүлэг өгөх шаардлагагүй гээд тасгийн дарга Ө************* маргалдаад байсан ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Гэрч И.Д************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би У********** хотод ажлаар явж байх үедээ Г******* ахтай хувийн ажлаар уулзах гээд утсаар нь холбогдож очиж уулзахад Г******* ах нэг эмэгтэй хүнтэй сууж байсан. Би Г******* ахтай ярих зүйлээ яриад удалгүй буусан. Тэр хоёр хоорондоо ямар нэгэн зүйл ярьсан эсэхийг би мэдэхгүй. Ийм зүйл яриагүй байх ... гэх мэдүүлэг /*-* хх-ийн 79-80 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (Өвөрхангай а****** цагдаагийн газрын мэдүүлэг уулзалтын *** тоот өрөөний хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл) /*-* хх-ийн ***-*** дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *-* заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс Ц********* Ц********* хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн, Д************ С************ гэрч шүүх хуралдааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч Ц.Ц************ 16,423,000 төгрөг гаргуулан хохирогч Ю.Г******** олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.
Шүүгдэгч Ц.Ц******** давж заалдах шатны шүүхэд ... хохирогч Ю.Г********** мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байхад үүнийг үндэслэн намайг гэм буруутайд тооцсон, миний шилжүүлсэн мөнгийг хохирлоос үнийн дүнгээс хасаагүй, анхан шатны шүүх хэт нэг талыг барьж баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ... гэх гомдлыг гаргасан ба хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгч Ц.Ц******** нь Б.Г******* гэх хүний эзэмшлийн Х*** банкны ********** тоот дугаарын данс ашиглан хохирогч Ю.Г********** ******** дугаарын утсаар холбогдон ********** аймагт ломбардын үйл ажиллагаа эрхэлдэг, эргэлт ашиг сайтай, дансандаа зүгээр мөнгө байлгаж байхаар эргэлтэд оруулбал сард 3,000,000 төгрөг хангалттай олно гэж 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон, 3,576,000 төгрөгийг хохирогчид буцаан өгсөн, ломбардны үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тогтоогдоогүй, хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 20,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Д.С********* давж заалдах шатны шүүхэд ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн байхад ял оногдуулсанд гомдолтой байна ... гэх агуулга бүхий гомдлыг гаргасан ба Д.С********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээсээ эрс өөр буюу Ц******** Г********** мөнгөө авах уу гэж тухайн үедээ хэлсэн гэх мэдүүлгийг анхан шатны шүүх хуралдаанд өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
**** ********** ***** дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын **-** өдрийн ****/***/** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц********, Д.С********* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.*-* заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ