Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 97

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, иргэн С.Д-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс уг асуудлын дагуу миний тэтгэврийг тогтоож өгсөн тул миний бие гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С.Д нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд илэрхийлсэн байна. 

Мөн нэхэмжлэгч С.Д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч С.Д татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ