Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 473

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

хохирогч Ч.Ч,

иргэний хариуцагч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох 1803005040314 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 09 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Хайрхан” ХХК-ийн хойд замд HD-170 маркийн - улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан ”Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэснийг зөрчин  машинаа орхин явсны улмаас явган зорчигч Ч.Ч нь Б.Бийн жолоодон явсан Хюндай HD-78 маркийн -  улсын дугаартай автомашинд хавчуулагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.Мгээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Ч.Чаас: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг 30 минутад ажил дээр очиж хувцасаа сольчихоод машин дээрээ очиход 79-87 улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачигчтай тааралдаад машин руу нь орох гэж байгаад машинд хавчуулагдсан. Х-, Эрдэнэбаяр нартай шууд гэмтлийн эмнэлэг явсан. Миний хувьд гомдол санал байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.

Иргэний хариуцагч Д.Уээс: “...хохирогч Ч.Ч нь Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвд ажилладаг байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сард манайд ажилд орсон. Амь насны даатгалыг Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний төвд ажилладаг байхдаа хийлгэсэн байсан. Даатгалын асуудал манайд хамааралгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ч.Чын: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 20 минутын орчимд ажилдаа явах гээд байж байсан юм. Hyundai HD-78 маркийн - улсын дугаартай автомашинд ачигч хийдэг П.тай юм яриад жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод машины бүхээг хаалга хоёрын завсар зогсож байтал араас  хаалга дарагдахаар нь эргээд хартал Hyundai HD-170 маркийн - улсын дугаартай автомашин хойшоо өнхөрөөд 2 машины завсар хавчуулагдчихсан юм. Тэгээд П. цаад хаалгаар бууж хүн хавчуулагдчихлаа гэж орилоод тэр хавьд байсан хүмүүс ирсэн. Тэгээд Hyundai HD-170 маркийн - улсын дугаартай автомашиныг урагшлуулж намайг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Т.Мы: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 20 минут орчимд жолооч Б.М ах эзэмшлийн “Hyundai HD-170” маркийн - улсын дугаартай автомашинаа грашаас гаргаж гадаа хашааны үүдэнд тавьчихаад түлшний цохолт хийлгэх гээд баазын даргын өрөө рүү орсон. Д- бид хоёр Б.М ахыг гарч ирэхийн хүлээгээд автомашины бүхээг сууж байхад жолооч талын хаалгыг С- онгойлгох гээд татаад байхаар нь Д- хаалгыг дотроос нь онгойлгож өгсөн юм. С- онгойлох гээд зогсож байснаа автомашин чинь хойшоогоо өнхрөөд байна гэж хэлэхэд би Д-ийн хойш нь гэдийлгээд жолоочийн суудлын хажууд байх зогсоолын тормозыг татаж автомашиныг зогсоочихоод автомашинаас буугаад урд талаар нь тойртол хүмүүс хүн хавчуулагдчихлаа автомашинаа холдуул гэхэд цаана зогсож байсан жолооч Хонгорзул гүйж ирээд автомашиныг урагш хөдөлгөж хавчуулагдсан хүнийг аваад гэмтлийн эмнэлэг рүү шууд явсан. Тухайн үед автомашин унтраастай, түлхүүр зоолттой, зогсоолын тормоз татаастай байсан... жолоочийн эсрэг талын хаалган талд би, голын суудал дээр Д- сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/,

Гэрч А.Сын: “2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 20 минут орчимд Хан-Уул Агро ОНӨАТҮГ-ын хашааны гадаа үүдэнд тавьчихсан байсан Hyundai HD-170 маркийн - улсын дугаартай автомашинд суухаар жолооч талаар нь очоод хаалгыг нь татахад онгойхгүй байсан бөгөөд бүхээг дотор сууж байсан ачигч Даваадулам хаалга онгойлгож өгөөд суух гэтэл хаалганы түгжээний нэг юм наашилчихсан байхаар нь хийх гээд байж байтал автомашин хойшоогоо үл мэдэг өнхөрч байсан юм. Тэгээд би автомашин хөдөлж байна гэж хэлэхэд автомашин зогссон. Хэн зогсоолын тормос татсанг мэдэхгүй байна. Тэгтэл автомашины ард хүмүүс хүн хавчуулагдчихлаа гэж орилсон бөгөөд Х- гүйж ирээд Hyundai HD-170 маркийн - улсын дугаартай автомашиныг урагш хөдөлгөж хувчуулагдсан хүнийг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,

Гэрч Г.П.ын: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 20 минут орчимд Хан-Уул Агро ОНӨАТҮГ-ын хашааны гадаа үүдэнд Чтай тааралдсан юм. Ч бид хоёр тамхи татах гээд манай Hyundai HD-78 маркийн - улсын дугаартай автоамашин дээр очоод бид урд хайрцагнаасаа тамхиа аваад Чыг орж ирээд суучих гэсэн чинь Ч яах юм гээд автомашины хаалга онгойлгоод автомашин хаалга хоёрын завсар зогсож байтал араас шахаад байна гэхээр нь хартал Hyundai HD-170  маркийн - улсын дугаартай автоамашин тулчихсан байсан. Би жолооч талын хаалгаар бууж хүн дуудахад Х- ирж шахсан автомашиныг урагш хөдөлгөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Гэрч Г.Хгийн: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 20 минут орчимд Хан-Уул Агро ОНӨАТҮГ-ын хашааны гадаа явж байтал хүмүүс орлилдох дуу гарсан. Гүйгээд очиход Hyundai HD-170 маркийн -, Hyundai HD-78 маркийн - улсын дугаартай автоамашинудын голд хүн хавчигдсан байна гэхээр нь би Hyundai HD-170 маркийн - улсын дугаартай автомашиныг урагш хөдөлгөж уг хүнийг  2 автомашины дундаас гаргаж Эрдэнэбаяр бид хоёр Эрдэнэбаярын автомашинтай гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

Гэрч Б.Бийн: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 20 минут орчимд Хан-Уул Агро ОНӨАТҮГ-ын Hyundai HD-78 маркийн - улсын дугаартай автомашинаа грашаас гаргаж ажлын гадаа автозам дээр байрлуулчихаад баазын даргын өрөөнд орж бензин цохуулаад байж байтал манай ажилчид автомашинд хүн хавчуулагдчихлаа гэж орилохоор нь гүйгээд гартал Hyundai HD-170 маркийн - улсын дугаартай автомашин болон Hyundai HD-78 маркийн - улсын дугаартай автомашинуудын голд Ч хавчуулагдчихсан байсан. Ачигч Х- Hyundai HD-170 маркийн - улсын дугаартай автомашиныг урагшлуулж Чыг автомашинуудын голоос гаргаж ирээд эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Д.Уийн: “Hyundai HD-170 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын эзэмшилд бүртгэлтэй байдаг бөгөөд манайх 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хүлээн авч хог тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа. Манай хоёр байгууллагын гэрээг үндэслэн Хан-уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн автомашиныг манайх ашигладаг байгаа. Манай байгууллагын жолооч Б.Мд Hyundai HD-170 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрлийг өгсөн. Жолооч Б.М нь 2017 оны 11 дүгээр сараас жолооч хийж байгаа. Уг автомашинд учирсан хохирол байхгүй. Одоо хэвийн ажиллагаатай байгаа бөгөөд хохирлын үнэлгээ хийлгэхгүй. Манай компаниас хохирогчид эмчилгээний зардал, тусламж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 07-17 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7362 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-р хуудас/

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 44586 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 83-87-р хуудас/,

Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 480 дугаартай дүгнэлт /хх-ийн 94 дүгээр хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Б.Мгийн: “...2018 оны 06 дугаар 08-ны өдрийн 09 цаг 20 минут орчмийн үед Хан-Уул Агро ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Hyundai HD-170 маркийн - улсын дугаартай автомашинаа гражаас гаргаж гадаа хашааны үүдэнд тавьчхаад түлш авах цохолтоо хийлгэх гээд Баазын дарга руу орсон хойгуур автомашины бүхээгт сууж байсан Д- гэж ачигч жолооч талын хаалгыг онгойлгож өгөх гэж байгаад зогсоолын тормозыг санамсаргүй доош нь буулгаснаас болж миний автоамашин хойш ухарч, ард зогсож байсан Hyundai HD-78 маркийн 7987 УНЧ улсын дугаартай автомашины бүхээгний хаалгыг онгойлгоод хаалга бүхээг хоёрын завсарт зогсож байсан хүнийг хавчуулчихсан гэсэн. Би яг осол болох үед автомашиндаа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111 дүгээр хуудас/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 108 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/,

            -Ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

            -Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 114 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мгийн гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 09 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Хайрхан” ХХК-ийн хойд замд HD-170 маркийн - улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан”Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” гэснийг зөрчин  машинаа орхин явсны улмаас явган зорчигч Ч.Ч нь Б.Бийн жолоодон явсан Хюндай HD-78 маркийн -  улсын дугаартай автомашины хооронд хавчуулагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Чын мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Т.Мы мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/, гэрч А.Сын мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/, гэрч Г.П.ын мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч Г.Хгийн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/, гэрч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/, иргэний хариуцагч Д.Уийн мэдүүлэг /хх-ийн 135-136 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 07-17 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 7362 дугаартай

  1. Ч.Чын биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн цус хуралдалт /1200м/, нарийн гэдэс болон чацархайн задрал, урагдал, нарийн гэдэсний үхжил, хэвлийн зулгаралт, өгзөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 79-р хуудас/

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 44586 дугаартай

Хариулт 1: Салхины шил баруун дунд хэсгийн доод хэсгээр цуурсан, кабины баруун хойд булан хэсгээрээ 80х60 см хэмжээтэй талбайд хонхойж ирмэг хэсгийн будаг халцарсан зүүн хаалга дунд хэсгээр хонхойсон сэвтэй зүүн урд булангийн хуванцар хагарч цуурсан, хаалганы дотор бариулууд эвдэрхий зэрэг гэмтэлтэй байлаа. Тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ-0.1 мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 11.8кН, баруун талдаа 6.8кН, зөрүү нь 42.37% (стандарт <20) стандартын шаардлага хангахгүй, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 9.1кН, баруун талдаа 11.5кН, зөрүү 20.87% (стандарт <30) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 55.700cd, Баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 38.500cd, (стандарт 10.000-225.000cd) байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Дугуйн хээний гүн 6-10 мм хийн даралт 5.5-8.0 кг/см2 байна.

Хариулт 2: Салхины шил баруун дунд хэсгийн доод хэсгээр цуурсан, кабины баруун хойд булан хэсгээрээ 80х60 см хэмжээтэй талбайд хонхойж ирмэг хэсгийн будаг халцарсан зүүн хаалга дунд хэсгээрээ хонхойсон сэвтэй зүүн урд булангийн хуванцар хагарч цуурсан, хаалганы дотор бариулууд эвдэрхий зэрэг гэмтэлтэй байлаа. Мөн урд тоормосны хүчний зөрүү стандартад зааснаас их зөрүүтэй байна.

Хариулт 3: Дээрхи эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн гэмтэлүүд байна.

Хариулт 4: Тоормосны хийн системтэй. Тоормосны ажиллагааг стендээр шалгахадын урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 11.8кН, баруун талдаа 6.8кН, зөрүү нь 42.37% (стандарт <20) стандартын шаардлага хангахгүй, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 9.1кН, баруун талдаа 11.5кН, зөрүү нь 20.87% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос ажиллагаа хэвийн ажиллаж байна. Урд тоормосны хүчний зөрүү стандартад зааснаас их байгаа хэдий ч тоормос бүрэн ажиллаж байна. Тухайн тээврийн хэрэгслийн урд тоормос хүчний зөрүү ихтэй байгаа нь хурдтай явж байгаад огцом тоормослоход шарвалт үүсгэх (энд хурд болон замын нөхцөл автомашины масс чөлөөлнө) байдлаар осол хэрэгт нөлөөлнө.

Хариулт 5: Тоормосны систем нь хийн тоормостой бөгөөд тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ.

Хариулт 6: Уг автомашины спидометр (хурд хэмжүүр) ажиллахгүй байна. Тухайн осол ямар хурдтай явж байхад ямар үйлдэл хийж байхад үйлдэгдсэнээс хамаарч хурд хэмжүүр ажиллахгүй байгаа нь нөлөөлнө. Ямар хурдтай явж байгаагаа хянах боломжгүй байна мөн замын нөхцөлдөө хурдаа хэрхэн тохируулж явахаа хянах боломжгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх- ийн 83-87-р хуудас/,

Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 480 дугаартай

  1. Жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж яахыг зөвшөөрнө. Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 11.2. Тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн зах (эсвэл хөвөө)-ыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө. Харин зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд цувуулахаас өөр байдлаар (бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр) зогсоож болно.-гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ч.Ч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  2. 1-р асуултанд хариулагдсан болно.
  3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
  4. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 94 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Мг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь  мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.   

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч Ч.Чын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний зардал болон эрүүл мэндэд учруулсан хохиролд 1.940.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогч Ч.Ч нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.