Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 149/ШШ2026/00332

 

 

 

 

 

202 оны 03 сарын 20 өдөр

Дугаар *******49/ШШ202/00332

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг ******* дүгээр хороо ******* ******* гудамж *******5 тоотод оршин суух, ******* ургийн овогт ******* ******* /РД:УС002*******30, 99*******30/-н нэхэмжлэлтэй ,

Хариуцагч: Улаанбаатар хот ******* дүүрэг дугаар хороо, ******* - тоотод оршин суух, овогт /РД:ОА930**************2*******, 0*******4404/,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг, *******59 тоотод оршин суух, овогт /РД:ОА7004, 9594900/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Байрны түрээс 3,070,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И., хариуцагч В., хариуцагчийн өмгөөлөгч Ц., нарийн бичгийн дарга С. нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ..Миний бие бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй охин нь нарт -ийн *******9 дүгээр хороонд зам дагуу байрлах 2м квадрат 20******* оны *******0 сарын дундуур амаар тохиролцож ************** дүгээр сард 2 цонх, вакум цонхоор сольж өгөн *******2 дугаар сард *******,000,000 төгрөг өгөн цаашид албан ёсны гэрээ хийж түрээслэнэ гэж ******* ширхэг байсан түлхүүрийг минь аваад л эхний хэд хоног байж байгаад цоожлоод сураг тасарсан. Би их итгэж байсан. Цонх ч байхгүй, мөнгө ******* төгрөг ч өгөөгүй. Ингээд би ************** сарын сүүлчээс хүнээс офицер орчим лангуутай байна гэж сонсоод -ийн автобусны буудлаас, улаанхуарангийн эцсийн буудал хүртэл Түц, дэлгүүр бүгдийг шагайж, шалгаад олоогүй! Дахин дахин явж үзсэн. Тэнгэр плазагаар ч орсон. Тэнгэр плаза засвартай цагаан хайс босгосон байсан. Офицер захын ногооны лангууны хүүхэнээс охин г асуутал Тэнгэр плаза дээр лангуу авчихсан ажиллаж байгаа гэсэн. 2025 оны 0******* сарын 23-нд олж очсон. Түлхүүрээ авъя гээд дахин очтол 2025 оны 0******* сарын 2-нд өгье гээд өгөөгүй. Би 2025 оны 0******* сарын 3*******-нд эмнэлэгт хэвтэх гэж байгаа түлхүүрээ авъя гээд дахин очтол ээж нь ******* сарын 30-нд цэвэрлээд түлхүүрийг чинь өгнө гэсэн. Гэтэл 0******* сарын 29-нд очоод бүх ногоо, лангуу, 2 ширхэг том хөргөгчөө аваад явчихсан. Түлхүүрийг минь мөн л өгөөгүй. Олон удаа очсон. Гэтэл Б.- шүүгч нь эрэн олсон ямар ч оролдлого хийгээгүй байна гээд нэхэмжлэлийг минь хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаад зогсохгүй. Уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шийдсэн. Захирамжаа гардаж ав гэж Товчин туслах нь хэлэхгүй байсаар би 5 сарын дундуур захирамжийг авч цагдаад хандах ёстой юу эсвэл байнга байх N*******000-р лангууны хаягаар өгч болох болов уу гэж бодсоор өдий хүрлээ. гийн охин, хөвгүүд нь нэг нь ч санаа зовохгүй, утсаа ч авахгүй. Тэнгэр плаза дээр байгааг нь олох гэж олон ч удаа автобусны буудал, дэлгүүрийг шалгаад олсон хойноо ч *******0 гаруй удаа очиж уулзсан. Саяхан 2025 оны 5-р сарын эхээр очтол ээж *******-нд хөдөөнөөс ирнэ гээд байж байхад нь зургийг нь авч угаалгасан. Би тэднийг бултаад алга болчихоор нь архичингуудад 0 цагаас хямд архи зардаг болохыг нь мэдэх тул минь юм гээд зараад алга болчиж магадгүй гэж маш их айж байсан. Хүмүүс түрээслэнэ гэж их гуйдаг, тэр үеэр ч түрээслэх хүн байсан. Худал ярьж бултаж байсанд нь гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч: И. нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие ******* дүүргийн *******9 дүгээр хороонд зам дагуу байрлах 2м квадрат павилоныг түүний охин нарт 20******* оны *******0 сарын дундуур амаар тохиролцож ************** дүгээр сард 2 цонхыг вакум цонхоор сольж өгөн *******2 дугаар сард *******,000,000 төгрөг өгөн цаашид албан ёсны гэрээ хийж түрээслэнэ гэж ******* ширхэг байсан түлхүүрийг минь аваад л эхний хэд хоног байж байгаад цоожлоод сураг тасарсан.Би энэ хоёр хүнийг тэр түрээсийн байрандаа суухгүй цоожлоод сурагүй алга болчихоор нь 3 сар шахам хайсан, сүүлд нь арга буюу Хялбар ажиллагааны шүүхэд өгсөн.Би хөөцөлдөж араас нь явж байж 2025 оны 0*******-р сарын сүүлээр түлхүүрээ олж авсан.Миний хувьд гомдолтой байна. Намайг хуурч, байр савыг маань түрээслэнэ гээд худлаа хэлээд өнөөдрийн хүртэл хохироож байгаа энэ , түүний охин нараас түрээс 3.000.000 төгрөг, замын зардал *******.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч В.ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Би ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би байрыг түрээслэнэ гэж яриагүй, бид тохироогүй. Харин намайг үнэгүй түр сууж бай гэж өөрөө хэлээд түлрүүрээ өгсөн. Тэгээд би сууж ногоо зарах санаатай 3 хоног суусан боловч маш хүйтэн , хүн сууж тогтохын аргагүй байсан ба би ханиад түрээд бие өвдөж ирж эмнэлэгт хэвтсэн.Тэр түрээслэсэн гээд байгаа тэр байр нь үнэхээр хүн суухад хэцүү , галлагаа, дулаан байхгүй,зураган дээрээс харагдана, юун *******.000.000 төгрөг өгч суух, орчин тойрон нь ч хэцүү. Үнэ төлбөргүй суу гэхээр л зөвшөөрсөн. Бид хоёрын энэ асуудалд манай охин ямар ч хамаагүй.Би яахав энэ хүний тэр байранд 3 хоног суусан , ирж очсон зардлыг нь бодож 0.000 төгрөг өгье, бусад нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэрэгт авагдсан хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч И. нь байр түрээслэсэн 3.*******.000 төгрөгийг хариуцагч Ц., В. нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч И. нь хариуцагч Ц., В. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Ц.гаас ... Шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж хариуцагч В.т итгэмжлэл өгч баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч И. нь ногоо зарах зориулалтын байр түрээслэсний хөлс 3.000.000 төгрөг, замын зардал *******.000 төгрөгийг хариуцагч Ц., В. нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц., В. нар нь 3.000.000 төгрөгөөр огт байр түрээслээгүй, түрээслэхээр ч байр байгаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд маргасан ба харин 3 хоног тэр байранд байсан, мөн замын зардал зэргийг тооцож 0.000 төгрөгийг өгч болох юм гэж шүүхэд тайлбар өгсөн.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэгт дүгнэлт хийхэд: Нэхэмжлэгч И. нь цонхыг солих *******.000.000 төгрөг өгч суухаар тохирсон гэж шүүхэд нэхэмжлэл, тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 3*******, 3*******9 дүгээр зүйлд заасны дагуу түрээсийн гэрээ хийгдээгүй, түрээсийн төлбөрийг 3.000.000 төгрөгөөр тохироогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч И. уг байрыг 3.000.000 төгрөгөөр тохирсон гэж нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй ба гаргаж өгөөгүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 дугаар зүйлийн 3.*******-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй ба харин хариуцагч В.ийн шүүхэд өгсөн тайлбарын дагуу замын зардал болон 3 хоног байранд нь суусан 0.000 төгрөгийг төлье гэснийг харгалзан хариуцагч Ц., В. нараас 0.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 0 дугаар зүйлийн 0.******* дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц., В. нараас *******5. төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.2, ************** дугаар зүйлийн **************.*******, ************** дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Иргэний хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.*******, 3*******.2, 3*******.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.,В. нараас 0.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2..000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 0 дугаар зүйлийн 0.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.470   төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц., В. нараас *******5. төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн **************9.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ.