| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2026/00005/И |
| Дугаар | 302/ШШ2026/00022 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 302/ШШ2026/00022
| 2026 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 302/ШШ2026/00022 | Б аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн ЦГ /дарга Ө.Т/.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Б овогт Ш.Ж захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б аймгийн ЦГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.И,
Албадан эмчилгээнд явуулахаар ирүүлсэн этгээд Ш.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б аймгийн ЦГ нь Ш.Жыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулахыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргаж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1.Ш.Ж нь сүүлийн 4 жилийн хугацаанд байнга архи уудаг байсан. Өнгөрсөн оны намар Ш.Ж ын эхнэр нь архины албадан эмчилгээнд хамааруулж өгнө үү гэж цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу шалгахад Ш.Ж нь өдөр бүр согтууруулах ундаа хэрэглэдэг болох нь тогтоогдсон. Тэрний дагуу албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа. Өмнө нь ч гэсэн сайн дурын эмчилгээнд хамруулсан боловч архинаас гарч чадаагүй. Үргэлжлүүлэн ууж байгаа. Бидний зорилго Ш.Жыг архинаас гаргуулж сайхан амьдруулах хүсэлттэй байгаа.
1.2.Иймд Ө сумын 1 дугаар багийн иргэн Ш.Жыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Б.Сийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт: Миний нөхөр болох Ш.Ж нь 2020 оноос хойш байнга архи ууж, архины хамааралтай болчихсон. Удаа дараа Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгүүлсэн. Нэг удаа ОХУлсын Г хотод архинаас гаргадаг эмчилгээнд ч гэсэн хамааруулсан боловч үр дүн гараагүй. Нөхөр маань сүүлийн үед тасралтгүй архи ууж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хэрүүл маргаан гаргадаг болслон. Бүр сүүлдээ нэрийн эд зүйлийг зарж архи уудаг болсон. Тийм учраас архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.
3.Хүсэлт гаргагч Б аймгийн ЦГ тус газарт Б.Сээс гаргасан хүсэлт, Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн тодорхойлолт, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн, 2025 оны 1-р сарын 08-ны өдрийн, 2025 оны 10-р сарын 07-ны өдрийн, 2025 оны 10-р сарын 09-ны өдрийн, 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн, 2025 оны 10-р сарын 13-ны өдрийн, 2025 оны 10-р сарын 10-ны өдрийн, 2025 оны 11-р сарын 10-ны өдрийн, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл, Б аймгийн ЦЦГ 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 32-04/7590 дугаартай албан бичиг, 2025 оны 11 дугаар сарын 18-ний өдрийн Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар, Шинжилгээний объект хүлээлцсэн тэмдэглэл, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийсэн тухай №3 дугаартай дүгнэлт, Согтуурах, мансуурах донтой эсэх талаар дүгнэлт гаргасан иргэдэд хуулийн зарим заалтыг танилцуулсан тухай бүртгэл, 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Хохирогчоос мэдүүлсэн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлсэн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Хур системээс авсан Ш.Жын иргэний үнэмлэхийн мэдээлэл, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Архины албадан эмчилгээний материал танилцуулсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Б аймгийн Ц.Г 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32/7647 дугаартай албан бичгээр Т.И олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт зааснаар Б аймгийн ЦГ нь согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Ш.Ж нь сүүлийн 4 жилийн хугацаанд байнга архи уудаг байсан. Өнгөрсөн оны намар Ш.Жын эхнэр нь архины албадан эмчилгээнд хамааруулж өгнө үү гэж цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу шалгахад Ш.Ж нь өдөр бүр согтууруулах ундаа хэрэглэдэг болох нь тогтоогдсон. Тэрний дагуу албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа. Өмнө нь ч гэсэн сайн дурын эмчилгээнд хамруулсан боловч архинаас гарч чадаагүй. Үргэлжлүүлэн ууж байгаа. Бидний зорилго Ш.Жыг архинаас гаргуулж сайхан амьдруулах хүсэлттэй байгаа. Иймд Ө сумын 1 дугаар багийн иргэн Ш.Жыг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэж тайлбарлажээ.
7.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж зохицуулжээ. Албадан эмчилгээнд хамруулахаар ирүүлсэн этгээд нь сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Мөн Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа тухайн хүн өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан тохиолдолд хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байж болно гэж заажээ. Албадан эмчлүүлэхээр ирүүлсэн этгээд болох Бо Е овогт Ш.Ж болон Б аймгийн ЦЦГ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б аймгийн ЦЦГ Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Т.Ибраймын шүүх хуралдаан дээр өгсөн тайлбараар холбогдогч Ш.Ж нь 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баривчлах байрнаас гарснаас хойш архи уугаагүй болох нь тогтоогдож байгаа ба цаашид архи уухгүй явах талаар мэдүүлсэн тул Б овогт Ш.Жыг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б аймгийн ЦГ нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б аймгийн Ц Г Е овогт Ш.Жыг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б аймгийн ЦГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК