| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2426002930281 |
| Дугаар | 2026/ДШМ/48 |
| Огноо | 2026-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/48
2026 5 11 2026/ДШМ/48
Н.Б , О.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгч О.Октябрийн өмгөөлөгч Г.Дорждулам
Шүүгдэгч О.О
Шүүгдэгч Н.Б
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолтой Н.Б , О.О нарт холбогдох эрүүгийн 2426002930281 дугаартай хэргийг шүүгдэгч О.Октябрийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 4-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №1/108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдэж байсан, О.О.
Монгол Улсын иргэн,
урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Н.Б,
О.О нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ..... тоотод байрлах Н.О-гийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь эвдэж хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 477,500 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... тоотод байрлах Г.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь эвдэж гэрт байсан борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 203,600 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Б тэй бүлэглэн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 32-03 тоот хашаанаас хохирогч П.Д-ийн эзэмшлийн Mifsubushi fuso маркын ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор, кондишины радиатор 1 ширхэг, 90А хуучин аккумлятор 1 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,630,000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Б нь 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... тоотод Ц.Б-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Б-гийн биед халдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи хацар хамарсан цус хуралт, дух, дагз, баруун хөмсөгт шарх, сорви, баруун дал, зүүн мөр, бугалга, шуунд цус хуралт бүхий хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.О тай бүлэглэн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... тоот хашаанаас хохирогч П.Д-ийн эзэмшлийн Mifsubushi fuso маркын ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор, кондишины радиатор 1 ширхэг, 90А хуучин аккумлятор 1 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,630,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан,
О.О-ийн үйлдлийг 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.О-г бүлэглэн болон дангаар үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Со овгийн Н.Б ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Жамъяан овгийн Очирбатын Октябрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Со овгийн Н.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Со овгийн Н.Б ийг гурван сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3, 4-т зааснаар Со овгийн Н.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг, зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О т оногдуулсан хоёр жил хоёр сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Б д оногдуулсан нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Октябрийн цагдан хоригдсон 307 хоног, Н.Б ийн цагдан хоригдсон 316 хоногийг түүний эдлэх ялд оруулан тус тус тооцон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Шинэ баян”, “Батбаян” хүнсний дэлгүүрүүдийн хяналтын камерын болон аймгийн шуурхай удирдлагын төвийн камерт бичигдсэн дүрс бичлэг, СD 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай төмөр алх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Октябриас 477,500 төгрөг гаргуулан хохирогч Н.Оюунчимэгт, 815,000 төгрөг гаргуулан хохирогч П.Диймаад, шүүгдэгч Н.Б ээс 815,000 төгрөг гаргуулан хохирогч П.Д-д, 1,683,017 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгохоор, хохирогч Н.О, П.Д, Ц.Б нар гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О , Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О, Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон. Хилс хэргээр гүтгүүлж хоригдоод удаж байна. Гурван удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгт холбоотой хүмүүс бол Баатарын А, Г Н.Б эдгээр хүмүүс холбоотой юм. Машины радиатор хулгай хийсэн хүмүүс Г, Б, Г, Н.Б нар юм. Н гэх хүн мөнгөн аяганы хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ Улаан гэх хүнтэй хамт үйлдсэн байсан. Баатарын Алтангэрэл бага гэрийн цоожийг эвдэж борцыг бэлдэж тавьсан хүн юм. Би борцыг нь архинаас өгөх гэж яваад эзэнтэй нь таарч буцаан өгсөн. О.О надад энэ хэрэг хамааралгүй юм. Хэргийг толгойлон үйлдсэн хүмүүс оргон зайлсан тул эдгээр хүмүүсийг олж байцаан шалгах шаардлагатай байна. Зургаан сараас дээш хорих эрхийг хязгаарласан байтал үргэлжлүүлэн саатуулж миний эрхийг ноцтой зөрчиж эрүүл мэндээр маш их хохирол амсаж байна. Би эмнэлэгт үзүүлэхдээ 2 хоног цагдаад бүртгүүлээгүй. Шүүх дээр ирэхэд 1 дэх өдөр ирээгүй гээд цагдан хорьсон. Шүүхээс оргоогүй гэх нотолгоотой, Шүүхийн жижүүрүүд болон шүүгчийн туслах, шүүгч нь мэдэж байгаа, намайг гэрчилнэ. Хилс хэргээр хоригдоод удаж байна. Мэс заслын эмч Г гэх хүнд хагалгаа хийж жилээр хөдөлгөөн хязгаарласан байтал эмчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэн авчирч хөл хөндөн хаяж хүчтэй наркоз нурууны нугасаар хийлгэсэн байх үед хүчээр авчран мэдүүлэг тайлбар авах гэж улайран, миний бие маш муу байсан болохоор мэдүүлэг өгч чадаагүй. Ялыг хүндрүүлж яллаж байгаа болохоор үзэл бодлын зөрчлүүд шүүх хурал дээр гарч байгаа шалтгаан нь хууль бусаар ялласан. Хэргийг толгойлсон үйлдсэн хүмүүс оргон зайлсан байгаа. Би энэ хэрэгт хамааралгүй болохыг нотолж мөрдөн шалгах ажиллагаа руу буцаалгамаар байна. Би хүнд хагалгаанд орж хүнд нөхцөл байдалтай байхад хүч хэрэглэн хэвтрээс босгон авчирсан хүмүүст гомдолтой байна. Эмчийн зөвшөөрөлгүй хөл их хөндөж ялласан хүмүүс бол мөрдөн байцаагч Б, А нар прокурор Э-гийн тушаалаар авчирсан юм. Эдгээр хүмүүс одоо болтол миний биеийн байдлыг харгалзан үзэлгүй доромжилсон байдалтай ялыг тулгасан. Би шүүхээс оргон зайлаагүй. Миний эрхийг ноцтой зөрчиж байгаа байна. Прокурор Эрдэнэбатын хүндрүүлсэн ялыг Алтангэрэл прокурор хэвийн үргэлжлүүлсэн байна. Алтангэрэл прокурортой үзэл бодлын зөрчилдөөнтэй байгаа тул сольж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч О.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж надад ял оногдуулсан. Энэ хэргийг дахин шалгуулмаар байна. Би машинд дайруулаад хөлөө гэмтээсэн байсан. Би энэ хэргийг үйлдээгүй. Үүнийг Н.Б ч өөрөө мэдэж байгаа. Би хөдөөнөөс ирж ягаан толгойд айлд хоночхоод гарч яваад Нямсүрэн, Улаанаа хоёртой таарсан. Бид монгол архи уух гэж байна гээд хамт явцгаасан. Н.Б тэй холбоотой аккумлятор гээд байгаа. Би П гэдэг залуутай гэрт нь хэвтэж байсан. Батгэрэл босож гараад Сэдэдийн Гантөмөр, Батаа гээд залуу бас нэг хүн байсан. Нэр нь орж ирэхгүй байна. Ингээд тавуулаа хоносон байгаа. Би хилс хэрэгт хэлмэгдэж байна гэв.
Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Г.Дорждулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч О.Октябрийн давж заалдах гомдлыг дэмжин оролцож байгаа. Өвөрхангай аймаг дах сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дугаар сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учраас хүчингүй болгож өгнө үү гэв.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж дүгнэлт хийж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал үйлдэл болгон дээрээ хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаатай камерын бичлэгтэй байгаа. Эдгээр нотлох баримтыг шинжлэн судлахад Н.Б оролцож таньж олсон байдаг. Мөн эдгээр нотлох баримтуудаар Н.Б д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ түүнд оногдуулсан ажиллагаа нь түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугийн хэм хэмжээнд нь тохирсон шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой холбогдуулж хэлэх тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч О.Октябрийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
О.О нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ..... тоотод байрлах Н.О-гийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь эвдэж хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 477,500 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ...... тоотод байрлах Г.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай гэрийн цоожийг нь эвдэж гэрт байсан борцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 203,600 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Б тэй бүлэглэн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ..... тоот хашаанаас хохирогч П.Д-ийн эзэмшлийн Mifsubushi fuso маркын ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор, кондишины радиатор 1 ширхэг, 90А хуучин аккумлятор 1 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,630,000 төгрөгийн хохирол учруулсан,
Н.Б нь 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 17-2 тоотод Ц.Б-тай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж Ц.Б-гийн биед халдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи хацар хамарсан цус хуралт, дух, дагз, баруун хөмсөгт шарх, сорви, баруун дал, зүүн мөр, бугалга, шуунд цус хуралт бүхий хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.О тай бүлэглэн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... тоот хашаанаас хохирогч П.Д-ийн эзэмшлийн Mifsubushi fuso маркын ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор, кондишины радиатор 1 ширхэг, 90А хуучин аккумлятор 1 ширхэгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,630,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 07 дугаар 01-ний өдөр 20 цагийн үед ээжийнд очоод 21 цаг 10 минутын буцаж гэртээ ирэхэд охин Саруулчимэг тахилын гэрийн цоожийг эвдсэн байна гэж хэлсэн. Очоод харахад цоожийг нь эвдээд зүүгээд орхисон байсан. Тухайн гэр рүүгээ шагайгаад харахад 2 ширхэг мөнгөн аяга, ширээн дээр байсан шимийн архийг аваад явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хашааны хаалга онгорхой байсан. Манай тахилын гэрийн цоож бүтэн байсан. Цоожийг эвдээд зүүгээд орхисон байсан. Алга болсон мөнгөн аяганы содон шинж тэмдэг гэвэл том жижиг хоёр аяга байгаа юм. Аяганы ёроол нь бага зэрэг хонхойсон, нөгөө жижиг аяга нь ёроолдоо арзгар хээтэй шинэ цагийн аяганууд байгаа юм. Шимийн архи нь дээрээс нь өргөл өргөж байсан. Тэгэхээр жаахан дундуур болсон байгаа. ...Цоож дахин ашиглах боломжгүй эвдэрсэн байсан тул хаясан. Монгол архийг 18,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тал архи байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 16, 19 хуудас/,
Хохирогч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 27-ний өглөө эмнэлэгт ээжийгээ сахиж байгаад өглөө нь 08 цагийн орчим Арвайхээр сум 8 дугаар баг 32-03 тоотод гэртээ ирээд галаа түлчихээд урд шөнө нойргүй хоносон учир шууд амарсан. Тэгээд 13 цагийн орчим манай нөхөр залгаад чи хаана байгаа юм бэ? гэртээ байгаа юм уу? хашаанаас хүн юм аваад яваад байна шүү дээ гэсэн. Тэгээд би хашаа дотор машины граш дээр байрлах хяналтын камераа шүүж үзэхэд өглөө 8 цаг 24 минут болж байхад нэг хүрэн дээлтэй хазгар хүн манай хашаанд орж ирээд манай байшингийн зүүн хойд булангаас “Mitsubishi Fuso” маркийн авто машины кондишины гадна хөргөлтийн радиатор аваад гарч байсан. Тэгээд бас 11 цаг 50 минут болж байхад өглөө хашаанд орж ирээд юм авсан залуу бас нэг хар куртиктэй, хар өмдтэй залуу дагуулж орж ирээд манай байшингийн урд байсан машины 90 ампертай аккумляторыг аваад манай байшингийн баруун талаас нь дотор салоны радиатор аваад явж гарч байгаа бичлэг байсан тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Аккумлятор нь “Mitsubishi Fuso” маркийн автомашины 90 ампер цагтай зүгээр аккумлятор байсан. Манай нөхөр Улаанбаатар хотод явж байгаад унагаагаад буланг нь хагалсан байсан тэрнээс зүгээр хэвийн аккумлятор байсан. Мөн “Mitsubishi Fuso” маркийн авто машины кондишны гадна хөргөлтийн радиатор, мөн дотор салоны радиатор байсан би цэвэрлэх гээд авсан байсан...Би гомдолтой байна. Хашаанаасаа алдсан эд зүйлээ олж авмаар байна. Хөрөнгийн үнэлгээний 4/16 дугаар дүгнэлттэй санал нийлж байгаа...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 93-94, 128 хуудас/,
Хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед өөрийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 06-07 тоотод байх гэртээ байхад хашаагаар танихгүй эрэгтэй орж ирсэн. Тэгээд яах гэж байгаа юм бол гэж бодоод байшингийнхаа цонхоор хараад зогсож байтал эхлээд манай хашаанд байх модон дээрээс хоёр ширхэг мод өргөж үзээд буцааж тавиад, нүүрсэн дээрээс нүүрс хагалдаг алх аваад манай хашаанд байх эд зүйл хадгалдаг монгол гэрийн зүг явсан. Тэгэхээр нь би алх аваад явчихаж байгаа юм байх гэж бодоод үргэлжлүүлээд ажиглаж байтал 20 орчим минутын дараа “Өег” гэх нэртэй гурилны уутанд юм хийгээд үүрээд хашааны хаалгаар гарсан. Тэгэхээр нь би юм хулгайлаад явчихлаа гэж бодоод “манай хашаанд хулгайч ороод ирчихлээ” гэж нөхөр лүүгээ утсаар хэлчихээд, мөн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд өөрөө араас нь гараад “хүүе” гэж орилтол нөхөр болон цагдаа нар зэрэгцээд ирсэн. Тухайн хүнийг танихгүй, улаан дээлтэй 50 гаран насны хар гуталтай нүүр хэсгээс нь цус гоожсон хүн байсан. Манай илүү гэр хөх өнгийн цоожтой байсан. Тухайн цоожийг алхаар цохисон байх. Хаалгыг нь хөшчихсөн байсан. Цоожийг нь олоогүй, цоожны тав нь гэр дээр байсан. Манай илүү гэрийн тооно тойруулаад өлгөсөн хэцтэй борцноос 4 хэц борц алдагдсан байгаа. Тухайн хэцтэй борц нь үхрийн борц байгаа юм. Нэг килограмм нь 80.000 орчим төгрөгийн үнэлгээтэй байдаг. Өвлийн идшиндээ хэрэглэсэн үхэрнээс 2 ширхэг гуяны махаар хийсэн борц байсан юм. Манай хамаатан садан болон ойр дотны хүн дунд Баатарын Алтангэрэл гэх хүн байхгүй мэдэхгүй. Хашаанд байгаа гэр манай эзэмшлийнх бөгөөд гэрт мах, борц, багаж зэрэг ойр зуурын зүйлүүдээ хийдэг, цоожтой байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 20, 23 хуудас/,
Хохирогч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 18-ны 11 цаг өнгөрч байхад Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль орчихоод гэр рүү буюу Арвайхээр сумын 8 дугаар баг 12-04 тоот руу алхаж явтал манай аав Цэрэнсандивын төрсөн эгч болох Данзаншийрэвийн хүү болох Н.Б ахтай гэрийнх нь гудамд буюу Арвайхээр сумын 8 дугаар баг 17 дугаар гудамжны баруун үзүүрийг нь өнгөрөх гээд явж байтал таарсан. Н.Б ах өөдөөс таараад “хоёулаа архи хуваагаад уучихъя” гэхээр нь би Н.Б ахын гэрт орсон. Бид хоёр архи уугаад архины шилний доод талд 3-4 рүнк архи үлдэх үед Н.Б ах “Би чамд архи авч өгсөн, чи надад архи авч өг” гэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэсэн чинь Н.Б ах зуухныхаа тагийг бариад над руу алхаад ирэхээр нь “Та яаж байна” гэж хэлтэл миний баруун нүд, шанаа хэсэг рүү зуухны тагаар цохих шиг болсон түүнээс хойш юм санахгүй байгаа нэг сэрсэн чинь цагаан машин ирээд зогсох шиг болоод намайг аваад явсан тэр нь эмнэлгийн машин байсан. Тухайн үйл явдлыг харсан эсэхийг бол мэдэхгүй Н.Б ахын гэрт бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Би тус өдрөө буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт хэвтэж эмнэлгээс тус сарын 24-ний өдөр гарсан. Хоёр талын хавирга дарахаар хүндүүр оргиод, зүүн гар бадайрч өвдөөд байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 14 хуудас/,
Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...2024 оны 07 дугаар 01-ний өдөр 20 цагийн орчимд намайг дэлгүүрт сууж байхад өмнө нь харж байгаагүй, бордуу хуучин хиртэй дээлтэй, бүүр дээш нь шуугаад бүсэлсэн, өвөрт нь юм жоохон бондойсон байх шиг байсан. Бас гартаа талаар нь байсан байхаа ус юм уу нэг шингэн зүйл хийсэн Сэнгүр нэртэй пивоны сав барьсан байсан. Тэр лав пиво биш, пиво байсан бол жоохон хөөсрөх байсан байх. Тэр ус юм уу юу юм мэдэхгүй тийм зүйл барьсан орж ирэхдээ “Эндээс такси явдаг уу” гэж асуусан. Би “цаагуур чинь явдаг байхаа би мэдэхгүй” гэж хэлтэл манай дэлгүүрийн урдуур эргэлдэж байгаад хойшоо алхаад явчих шиг болсон. Бөгтөр, бор царайтай, намхан, бага зэрэг хазганаж яваад байсан. 45-50 орчим настай хүн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 21-23 хуудас/,
Гэрч С.Д-жийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин өгсөн “...Надад таньж олуулах ажиллагаатай холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би тухайн 4 дүгээрт байсан О.О гэх хүнийг үсний хэлбэр, царайны төрх, нүд, хамар, амаар нь таньж заасан. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай дэлгүүрт орж ирсэн хүн мөн байсан.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 56/
Гэрч Э.Э-ын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод явж байсан чинь манай эхнэр над руу залгаад манай тахилын гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би наадмын үеэр гэртээ ирсэн чинь манай гэрээс 2 мөнгөн аяга, том пивоны савтай шимийн архи зэрэг алга болсон байсан. Тухайн алга болсон эд зүйлсүүд манай тахилын гэрийн ширээн дээр байсан. Ер нь манай тахилын гэрийн ширээн дээр байдаг эд зүйлүүд байгаа юм. Би тухайн 2 мөнгөн аягийг 2016 онд Улаанбаатар хотоос авч байсан. Шимийн архийг нь тухайн үед захаас авч байсан.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 60/
Гэрч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн үед би Замын-Үүд суманд ажиллаж байсан юм. Дараа нь ирээд эхнэр Диймаагаас хашааныхаа бичлэгийг үзтэл тухайн өдөр манай хашаанаас эд зүйлс хулгайлж байгаа 2 хүний куртиктэй нөхөр нь манай гэрээс хойш амьдардаг надтай хамт Нефтэд ажиллаж байсан Н.Б гэдэг залуу байсан. Нөгөө дээлтэй этгээдийг бол огт харж байгаагүй хүн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 130 хуудас/,
Гэрч Э.О-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би хувиараа хоёрдогч түүхий эд, төмрийн хог авдаг юм. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Арвайхээр сумын 8 дугаар багийн 34-06 тоотод өглөөний 12 цагийн орчим танихгүй хоёр хүнээс буудсан аккумлятор 7000 төгрөгөөр авсан. Жижигхэн хөнгөн цагаан радиатор бас хагархай пооршин байсан. Хиллэж үзээд 3 кг орчим байсан. Манайх 1 хайлшийг 3000 төгрөгөөр авдаг. Тэгээд нийтдээ 16000 төгрөг болсон. Тэгээд тэр 2 хүн явсан өөр зүйл мэдэхгүй. Би тэр өдрөө Улаанбаатар хот явдаг дүү н.Ган-Очир гэх дүүдээ төмрөө дайгаад явуулсан. Хар малгайтай цамцтай, хөх саарал өнгөтэй юм шиг нэлээн хиртэй дээл өмссөн бага зэрэг доголон юм шиг байсан. Харин нөгөө хүн нь хар куртиктэй явж байсан. Дээлтэй хүн нь 45-50 орчим настай, хар куртиктэй хүн нь 50-55 орчим настай хүн байсан байх. Би сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед танихгүй 2 хүнээс өөр хүн байгаагүй. Туранхай 165-170 см орчим өндөртэй хүмүүс байсан. Өмнө харж байгаагүй, дахиж ирж төмөр тушаагаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97 хуудас/,
Гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 14:05 минутад Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд манай хашаанд хулгайч ороод хулгайчийг бариад авчихлаа гэх дуудлага Арвайхээр сумын 10 дугаар багийн 06-07 тоотоос ирсэн. Би яваад очтол нэг лам, нэг эмэгтэй нар О.Октябрийг шуудайтай борцтой хамт бариад авчихсан зогсож байсан. Тэгээд би Октбярийг машиндаа суулгаад ажил дээр авч ирсэн. Би өмнө О.Октябрийг таньдаг байсан, над дээр зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан юм. Тухайн хүн улаан өнгийн дээлтэй, цагаан өнгийн шуудайнд 4-5 килограмм орчим борц хийчихсэн явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд өөрийн гэртээ буюу Арвайхээр сумын 5 дугаар баг 500 дугаар байрны 16 тоот гэртээ байж байтал манай аав н.Цэрэнсандив 99329242 гэсэн дугаараас залгаад Дүү Базаррагчаа чинь хүнд зодуулсан юм шиг 103 дээр байна гэнээ хоёулаа очъё” гэсэн тэгээд би замаараа аав н.Цэрэнсандивыг аваад эмнэлэг дээр очих үед манай дүү Ц.Базаррагчаагийн баруун нүд аниатай, баруун шанаа хавдар болсон нүүр нь битүү цус болсон, баруун хөлний 4 хуруу цус болсон байдалтай орон дээр хэвтэж байсан. Манай дүүгээс архи үнэртэж байсан, тэгээд би чи намайг таньж байна уу гэж асуутал “Таньж байна” гэхээр нь “Юу болсон талаар асуутал манай дүү Базаррагчаа “Намайг савчихсан” гэхээр нь “юугаар” гэсэн чинь “ зуухны таг гэхээр нь “хэн чамайг зуухны тагаар савсан юм бэ” гэж асуутал “Улаанбаатарын дугаартай машин намайг шүргэсэн” гэхээр нь ямар өнгийн машин юм бэ? гэж асуутал дуугарахгүй байсан тэгээд би эмчээс нь “энэ хүн хаанаас энд ирсэн юм бэ” гэж асуутал “бид нар Арвайхээр сумын 8 дугаар баг 17 дугаар гудамжинд дуудлагаар явж байтал тус гудамжинд хөл нүцгэн өрөөсөн гутлаа тайлсан байдалтай хэвтэж байхаар нь бид нар авчирсан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай дүү Ц.Базаррагчаа нэлээд олон жилийн өмнө 2 удаа тал харваж байсан. Биеийнх нь баруун тал нь мэдээ муутай тул баруун хөлөө их чирч явдаг баруун гар нь тамир байхгүй. Тэгээд архи уучихаараа хэл ам нь мэдэгдэхээ байдаг. Ямартай ч группэд байдаг хэдэн хувь байдаг талаар нь бол мэдэхгүй. Арвайхээр сумын 8 дугаар багийн 17 дугаар гудамд манай аав н.Цэрэнсандивын төрсөн эгч Шийрэв гэх хүний 2 дахь хүүхэд Н.Б ийнх тэр гудамжны 02 тоотод байдаг. Эмч нь ямартай ч битгий хөдөлгө өмнө нь харваж байсан тул дахиж харваж магадгүй гээд эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгаа эхнэр нь болох Шийлэгдулам сахиж байгаа. Би очиж үзэхэд Н.Б ийн гэр Арвайхээр сумын 8 дугаар баг 17-02 тоот хаалганаас ертөнцийн зүгээр баруун тийш юм чирсэн гэмээр мөр гарсан бас цус шороон дээр байсан түүнээс цааш 1-2 орчим метрийн зайд өрөөсөн оймс нь байсан мөн түүнээс цааш 5-6 орчим метрийн зайд куртикнийх нь малгай түүний хажууд цус болсон байсан. Бараан цэнхэр өнгийн өвдөгний дээгүүр татахаар малгайтай өвлийн куртиктэй бараан цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд хар буриад гуталтай байсан. Машинд мөргүүлсэн гэж хэлэхээргүй байсан. Яагаад гэвэл намайг тус газарт очих үед чирсэн гэмээр мөрний дээгүүр том машины мөр байсан ямар нэгэн байдлаар тооромз гишгэсэн мөр байгаагүй. Тэгээд Н.Б ийн гэрийн зүүн талын хамар хашааны хүн гээд нэг эрэгтэй хүн ажлаа тараад ирж байна гэхээр нь очиж уулзсан чинь “өдөр манай хажуу айлын хүн болох Н.Б нэг эрэгтэй хүнийг “яв зайл” гээд зодоод байхыг нь харсан тэр хүн нь ёооё гэж орилоод байсан тэгээд хашаанаасаа чирч гаргаад Н.Б буцаад гэртээ орсон” гэж хэлсэн тул манай дүү Ц.Базаррагчааг Н.Б зодсон байх гэж бодож байна. Өмнө хэрүүл маргаан хийж байсан. Манай дүү надад Н.Б ах ирээд архины мөнгө нэхдэг манай гэрийн шил цонхыг хагалаад хаалга эвдээд байдаг гэж ярьдаг байсан. Тэгээд Н.Б шоронд ял эдэлж ирээд “чи намайг шоронд явуулсан би чамайг ална” гэж байсан талаар манай дүү Ц.Базаррагчаа хэлж байсан. Тэгээд өширхөөд байдаг болов уу. Намайг эмнэлэгт очих үед манай дүүгээс архи үнэртэж байсан тэгэхээр Н.Б тэй хамт архи уусан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Н.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өнөөдөр 12 цагийн орчим ажил буюу Хаан банкнаас гэртээ ирэх үед Н.Б нэг эрэгтэй хүнтэй хамт гэр лүүгээ орж байгаа харагдсан. Тэгээд 30-40 орчим минутын дараа би өөрийн хашаан дотор /гэрийнхээ гадаа/ юм хийгээд сууж байтал хашаан дотроо Н.Б нэг хүнтэй хэрэлдээд маргалдаад байгаа юм уу гэлтэй “зайл” гэж орилж бахираад байсан тэгээд хартал гэр лүү нь хамт орж байсан хүн газар унасан түүний дээрээс Н.Б өшиглөж байгаа харагдсан. Н.Б тэй хамт гэрт нь орсон хүн бараан цэнхэр өнгийн малгайтай куртиктэй байсан. Н.Б тэр хүнийг газар унасан байхад нь дээрээс өшиглөөд куртикны малгай хэсгээс нь татах үед малгай нь тасарч байгаа харагдсан тэгээд удалгүй чимээгүй болсон түүний дараа хашаанаасаа гарч байх шиг байсан. Тэгээд 14 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад ажилдаа явахад манай гудамд ямар нэгэн хүн байгаагүй. Машинтай явж байхад Н.Б ийн гэрийнх нь үүдэнд Н.Б эрүү малгай өмссөн бор царайтай өөртөө нь нуруугаар ойролцоо дэлдэн бор хүнтэй гэрлүүгээ орж байгаа харагдсан. Тэгээд би орой гэртээ 17 цаг өнгөрөөгөөд ирсэн тэгтэл удалгүй цагдаа нар надаас танай хажуу айлын хашаанд ямар нэгэн зүйл болсон уу гэж асуусан. Би Н.Б гэх хүнийг бол танихгүй. Н.Б ээс нуруугаар бага зэрэг намхан бараан цэнхэр өнгийн куртиктэй байсан урт куртик байсан санагдаж байна. Царайг нь хараагүй болохоор огт мэдэхгүй байна. Толгой, хүзүү, нуруу хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөж байхыг нь бол харсан.Н. Батгэрэлээс болгоомжтой байгаарай хэцүү хүн шүү гэж манай багийн Засаг дарга хэлж байсан болохоор мөн цагдаа нар сураад байдаг болохоор би тэр хүнийг цохиж байхад нь оролцохыг хүсээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Ц.Базаррагчаа нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,683,017 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн ба буруутай этгээдээс гаргуулан санд төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 108 хуудас/,
“Шинэ Өглөө”, “Батбаян” зэрэг хүнсний дэлгүүрүүдийн теле камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 24-28 хуудас/, хөрөнгийн үнэлгээний 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №7/35 дугаартай “...алдагдсан эд зүйлийн үнэлгээ буюу 2 ширхэг мөнгөн аяганы үнэлгээг 450,000 төгрөг” гэх тайлан /1 хх-ийн 39-41 хуудас/,Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №10/34 дугаартай “...хаалганы цоож 15,000 төгрөг, монгол архи 12,500 төгрөг” гэх тайлан /1 хх-ийн 51-53 хуудас/, хөрөнгийн үнэлгээний 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/16 дугаартай “...1998 онд үйлдвэрлэгдсэн “Mitsubishi Fuso” маркийн ачааны автомашины 1 ширхэг хуучин радиатор 900000 төгрөг, 1 ширхэг кондишины радиатор 500000 төгрөг, 1 ширхэг 90А хуучин аккумлятор 230000 төгрөг болж байна. Нийт хөрөнгийн үнэ цэнэ 1630000 төгрөг...” гэх тайлан /1 хх-ийн 100-102 хуудас/, хөрөнгийн үнэлгээний №ТХҮ-925-911790 дугаартай “...”Өег” гэх бичигтэй 3.31 кг жинтэй борц /1 кг 60,000/ нийт 198,600 төгрөг, цоожны үнэ 5,000 төгрөг...” гэх тайлан, /3 хх-ийн 28-29 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 6-12, 4-8, 6-10 хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх- ийн 33-34, 1 хх-ийн 118-119, 1 хх-ийн 120-124, 3 хх-ийн 13-14 хуудас, 6 хх-ийн 50-54/, Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч П.Диймаагаас камерын бичлэгийг хураан авсан тэмдэглэл” /1 хх-ийн 108 хуудас/, Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч П.Д-ийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 32-03 тоотод байх хяналтын камерт бичигдсэн бичлэгт болон хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх-ийн 109-111, 112-113 хуудас/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /3 хх-ийн 9-10, 15-16 хуудас /, Өвөрхангай аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 66 дугаартай дүгнэлтэд “...Ц.Б-гийн биед баруун нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи хацар хамарсан цус хуралт, дух, дагз, баруун хөмсөгт шарх, сорви, баруун дал, зүүн мөр, бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн хохирол тогтоогдлоо...” гэх дүгнэлт /4 хх-ийн 22-24 хуудас/, шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...гэртээ Базаррагчаатай хамт архи уусан. Тэгээд Ц.Б-г гэртээ харь гэсэн чинь явахгүй гээд байхаар нь нэг удаа цохиод авсан... Ц.Б бид хоёр л байсан... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / 4 хх-ийн 67 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Очирбатын Октябрийг үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Б ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч Н.Б ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Очирбатын Октябрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон ба шүүгдэгч О.Октябрийн хулгайн гэмт хэргүүдийг үйлдээгүй өөр хүн үйлдсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Октябрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б , О.О нарын цагдан хоригдсон 26 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.О нь анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, шүүгдэгч Н.Б нь 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ