Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 208/МА2017/00015

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/20*******/00669/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид С.Энхжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд холбогдох иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

******* анхан шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Миний бие Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар баг Цэнхэрийн ******* дугаар *******ны ******* *******од 2013 оноос хойш охин ач нарын хамт амьдарч байна. Уг *******ны гэрчилгээ нь миний охин *******, зээ хүү ******* болон миний нэр дээр байгаа юм. Гэтэл охин ******* тус *******ыг банкны барьцаанд тавьсан ба зээлийнхээ зарим хэсгийг төлж чадаагүйн улмаас шүүхээс шийдвэр гарч *******ыг маань битүүмжлэн хураах ажиллагаа явагдсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус *******ыг зөвхөн миний охин *******ийн өмч биш ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас битүүмжилснээрээ миний болон ач хүүгийн хуулинд заасан өмчлөгчийн эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.3 дахь хэсэгт зааснаар дээрх үл хөдлөх нь зөвхөн *******ийн өмч биш гэр бүлийн гишүүдийн дундын өмчид хамаарах тул эд хөрөнгийг хурааж байгаа үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас гаргасан битүүмжлэх, хураах тогтоолыг надад танилцуулаагүй, 20******* оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн битүүмжлэх тогтоол нь төлбөрийг ямар хугацаанд төлөх ёстойг заагаагүй, шууд худалдан борлуулахаар заасан зэргээр хууль зөрчсөн ажиллагаануудыг хийж байгаад миний бие гомдолтой байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураах ажиллагаа явуулж байгаа үйлдлийг зогсоох шийдвэрийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 357 ******* шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******ээс 48.931.356.82 төгрөгийг гаргуулж Голомт банк-ны Сэлэнгэ салбар тооцооны төвд олгохоор, мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нарын өмчлөлийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дэх хэсэгт *******лах ******* дугаар *******ны ******* ******* 28.95м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргасан байсан. Уг шүүхийн шийдвэрт 20******* оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 881 ******* гүйцэтгэх хуудас бичигдэж төлбөр авагч Голомт банк-ны хүсэлтийн дагуу тус алба 20******* оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. 20******* оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлбөр төлөгч *******ийн шүүхийн шийдвэрт заагдсан Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсэг ******* дугаар *******ны ******* *******од очиж үл хөдлөх эд хөрөнгийг 71/01 ******* битүүмжлэх тогтоолоор битүүмжилж үл хөдлөх эд хөрөнгийн эзэн *******д хадгалуулж, энэ тухай хууль сануулсан тэмдэглэл хөтөлж уг тэмдэглэлд 20******* оны 11 дүгээр сарын 14-ний дотор төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх хөрөнгийг хураан авч дуудлага худалдаанд оруулах талаар тайлбарлаж гарын үсэг зуруулан баталгаажуулсан. 20******* оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 71/03 ******* эд хөрөнгө хураасан тухай тогтоолоор ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг хураан авч төлбөр төлөгч *******д хадгалалт хамгаалалтыг хариуцуулан үлдээж, тус үл хөдлөх эд хөрөнгөө хэдэн төгрөгөөр үнэлэх тухай өөрийн саналаа бичгээр өгөх тухай мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах тухай хуулинд эд хөрөнгийг битүүмжлэхэд тус эд хөрөнгийн өмчлөгч бүрт мэдэгдэнэ гэсэн заалт байхгүй. Манай байгууллага Шүүхийн 357 дугаартай шийдвэрийн дагуу хууль тогтоомжид заасан журмыг баримтлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан нь хууль ёсны дагуу ажиллагаа явуулсан гэж үзэж байна... гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07ы өдөр хянан хэлэлцээд 139 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1.2 дахь хэсэгт зааснаар *******ийн гомдолтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол-ыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн 20******* оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2374 дугаартай захирамжийг хүчингүй болгож,

-Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... миний бие нь 2013 онд Голомт банк-ны Сэлэнгэ салбараас охин ******* нь зээл авахад нь зөвшөөрөл олгосон нь үнэн юм. Гэхдээ зөвшөөрөл олгосон гэдэг үндэслэлээр шууд миний өмчлөлд халдаж байгаа үйлдлийг зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа шүүх намайг байлцуулахгүйгээр өмнө нь буюу 20******* оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэрт миний өмчлөх эрх зөрчигдөж байгаа учир гуравдагч этгээдээр татагдах ёстой байсан. гэтэл намайг татаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрт гагцхүү өмчлөл шийдвэрийн утга агуулгад дурдагдсан байгаа болохоос биш миний гомдлыг хэрэгсэхгүй болгосон талаар үндэслэлтэйгээр дурдаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэсэн гомдлыг миний бие гаргасан юм. 20******* оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн битүүмжлэх тогтоолд уг нь төлбөр төлөх хугацааг заагаад хэрэвээ уг хугацаанд төлөөгүй бол дараагийн ажиллагаа буюу хураах ажиллагааг нь уг *******ны өмчлөгч бүрт мэдэгдэж явах ёстой гэж үзэж байна. Иймээс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхэд тайлбар болон нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа. Тухайн ******* нь *******, Б.Бадамгэрэл мөн Б.Бадамгэрэлийн хүүгийн гэсэн 3 хүний өмчлөлийн ******* байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу манай байгууллагаас ажиллагаа явуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарч ******* нь давж заалдах гомдол гаргаснаас хойш манай байгууллагын зүгээс ямар нэгэн ажиллагааг явуулаагүй түр зогсоосон. Учир нь давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлээгүй байгаа тохиолдолд манай байгууллагаас урьдчилан ажиллагаа явуулж болдоггүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан хууль зөрчсөн ажиллагааг зогсоолгох тухай гомдлыг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч төлбөр төлөгч *******д холбогдох хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх *******ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлийг гомдол гаргагч ******* өөрийн охин *******д орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавих зөвшөөрөл олгосон нь үнэн боловч энэхүү үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба миний өмчлөх эрхэд халдсан мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шүүх шийдвэр гаргахдаа миний өмчлөх эрх зөрчигдөж байхад намайг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хууль зөрчсөн гэж тайлбарладаг.

 

Гомдлын дагуу хэргийг судлан үзвэл: Голомт банк нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 48.931.956.82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх 20******* оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 357 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэжээ.

 

Тус шийдвэрийг албадан биелүүлүүлэх тухай шүүгчийн 20******* оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1938 дугаартай захирамжийн дагуу 881 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба гүйцэтгэх хуудасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 20******* оны 10 сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа үүсгэх тухай 563 дугаартай тогтоолоор гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн байна.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 06 сарын 20-ны өдрийн 357 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хариуцагч *******ийн үүргийн гүйцэтгэлийг түүний барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь 20******* оны 11 сарын 09-ний өдөр төлбөр төлөгчийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар багт *******лалтай ******* дугаар *******ны ******* ******* орон сууцыг хураасан тухай тогтоол үйлдэж, ажиллагаа явуулсан талаар тэмдэглэл үйлджээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хамгаалах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйлд заасны дагуу явагдсан байх ба энэхүү ажиллагаа нь хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулинд заасны дагуу явагдсан гэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шүүх шийдвэр гаргахдаа миний өмчлөх эрх зөрчигдөж байхад намайг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж хууль зөрчсөн гэсэн *******ийн гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4 дэх заалтыг 20******* оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 357 дугаартай тухайн шүүхийн шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн тухай гомдолтой хэргийн хувьд хамааралтай ойлголт тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн эсэх талаар шүүх дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин Голомт банкны нэхэмжлэлтэй *******д холбогдох 375 дугаартай шүүхийн шийдвэрийг *******ийн гомдлоор хянан шийдвэрлэхгүй.

 

Учир нь: Голомт банкны нэхэмжлэгчтэй хариуцагч *******д холбогдох зээлийн гэрээний үүрэг түүнийг зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн 20******* оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 357 дугаартай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, түүнчлэн ******* нь тус хэргийн оролцогч биш тул тухайн хэргийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээд юм.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, гомдол гаргагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 139 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

...1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай *******0 дугаар зүйлийн *******0.1.2-т зааснаар гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4-т зааснаар... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, *******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ******* нь давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН