| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00129/И |
| Дугаар | 302/ШШ2026/00106 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 302/ШШ2026/00106
| 2026 оны 01 сарын 20 өдөр | Дугаар 302/ШШ2026/00106 | Б аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Барилга захиалагчийн алба /дарга С.Е/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах К ХХК /гүйцэтгэх захирал А.Е/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Засварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл мөнгө 2,055,221 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн албаны нэхэмжлэлтэй, хариуцагч К ХХК-д Засварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл мөнгө 2,055,221 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11:00 цагт товлосон билээ.
2.Гэтэл шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Е нь уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14/26 дугаартай албан бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн албаны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,830 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн алба нь хариуцагч К ХХК-д холбогдуулан гаргасан Засварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл мөнгө 2,055,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн албаны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,830 (дөчин долоон мянган найман зуун гучин) төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК