| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0144/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/149 |
| Огноо | 2018-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/149
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813003150198 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гагнуурчин хийдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг Хөх толгой, 24 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н х овогт Хийн Е, регистрийн дугаар БЮ**********
Шүүгдэгч Х.Еын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Е нь иргэн С.Сыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.Е нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдер Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тус багийн иргэн С.Сыг өөрийн аав Хтэй маргалдлаа гэх шалтгаанаар нүүр лүү нь цохиж, газар унах үед толгой руу нь өшиглөж зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч Х.Еын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Манай гэр Өлгий сумын 6 дугаар баг, домбортой 3-н замын уулзварын хар зам буюу засмал замын хажууд байдаг. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цаг 30 минутын орчимд хөрш болох Н.Ж гэх залуугийн Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлд ачаа хийж байсан. Гэтэл манай гэрийн урд талын засмал замд Норд бенз болон Пронтер маркийн машин шүргэлдсэн юм шиг зогсож байсан ба Ж надад “Тэнд машин мөргөлдчихлөө очиж үзэх үү” гэхээр нь би хэрэггүй гэсэн. Тэгээд Н.Ж тухайн машин руу очиж үзээд “Машин шүргэлцээгүй байна. Е, С нар хоорондоо маргаж байгаа юм шиг байна” гэж ирсэн. Тухайн үед миний аав болох Х халамцуу хашаанд явж байсан бэ нэг харсан чинь манай аав тэр шүргэлдсэн юм шиг зогсож байсан машины хажууд очиж зогсож байсан. Тэгээд удалгүй Пронтер машины жолооч Норд бенз машины жолооч руу хашгираад байсан. Манай аав Хийн хөл нь гэмтэлтэй байсан учир аавыг аваад ирье гэж би араас нь очсон бөгөөд миний араас Ж бидний хажууд хүрч ирсэн. Тэгээд Пронтер машины жолооч С гэх залуу миний аав Хийг заамдаж авсан бөгөөд би салгаж аваад явах гэж байхад миний араас хүзүү хэсэгт гараараа нэг цохисон. Тэр үед Ж Сыг тэвэрч авсан. Тэр хоёр тэврэлдэж байгаад газар унасан. Би Ж С хоёрыг газраас босгоод Жыг аваад явах гэж байхад миний миний эрүү тус газар С нэг удаа цохихоор нь би уурлаад Сыг нэг удаа нүүрэн тус газарт нь цохих үед С газар унасан. Тэр үед би Сы толгойн тус газар нэг удаа өшиглөсөн. ...Би аавынхаа хөлийг гэмтээх бол уу гэж бодож гүйж очоод Сыг цохиж улмаар газар унах үед нь толгой руу нь өшиглөж гэмтэл учруулсандаа харамсаж байна. Миний бие дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, хуулиин хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Энэ хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. ... Миний аавыг заамдсан байсан учраас би салгах гэж очиход намайг нэг удаа цохисон. Тэгээд би өшиглөсөн. Дахиж ийм зүйл гаргахгүй.” гэх мэдүүлэг /хх-иин 48-49 дүгээр/.
- Хохирогч С.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд хадам аавын гэрээс гараад Домбортой 3 замын уулзварыг чиглээд өөрийн машинтай ирж байсан чинь туслах талын зам буюу Даян авто засварын зүүн талын замаас ах болох К.Е өөрийн Норд бенз маркийн машинаар төв зам руу орох гэж ирж байсан юм. Би тухайн өдөр архи уучихсан байсан учир ахтайгаа уулзаад гомдлоо хэлэх гэж өөрийн Киа Пронтер маркийн машиныг К.Еы ачааны машины өөдөөс шахаж зогсоод жолооч талын хаалгаар нь очиж тэвэрч аваад уйлсан. Тэр үед К.Е надад “Машинаа замаас гаргаад ярих зүйлээ ярь” гэхэд нь би машинаа хөдөлгөөгүй. Улмаар К.Е туслах жолооч нь болох Ет Сы машиныг замаас гарга гэсэн. Улмаар Е миний машиныг замаас гаргахаар нь би Ет “Миний машиныг жолооддог чи хэн вэ?, зайл” гэж хэлээд буцаж өөрийн Пронтер маркийн машиныг шахаад тавьчихсан. Тэгээд буцаад Еы машины жолооч талаас очиж би гомдлоо хэлж зогсож байхад Х гэх тэр хавьд гэр нь байдаг гагнуур хийдэг ах хүрч ирээд миний араас таягаараа түлхээд нэг юм хэлсэн. Би чухам юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тэр үед би Х гэх хүнд “Би ахтайгаа юм ярьж байна. Та цаашэа бай” гэж хэлсэн. Улмаар юу болсон эсэхийг нь мэдэхгүй намайг газар татаад буулгасан. Эргээд харсан Хийн хажууд 2 эрэгтэй хүн байсан ба тэдний нэг болох Хийн хүү болох Е миний зүүн талын нүд орчим гараараа нэг удаа цохисон. Тэр үед би газар унасан. Гэтэл Е миний толгой орчимд нэг удаа өшиглөсөн ба хажууд нь байсан Ж бас намайг өшиглөсөн. Ж аль хэсэгт нь өшиглөсөн хэсгийг санахгүй байна. Тэр үед Хийн эхнэр нь гэх хүн гарч ирээд “Та нар яагаад хүнии хүүхдийг зодоод байгаа юм бэ” гэж хүүхдүүдээ загнаад аваад явсан. Тэгээд би уурлаад цагдаагийн газарт дуудлага өгч “Намайг хүн зодлоо” гэж хэлсэн. Би маргааш нь ах болох К.Еаас уучлалт гуйж гэртээ оруулж дүүгээ уучлаарай гэж уучлалт гуйж эвлэрсэн. Харин намайг зодсон гэх Е надаас ирээд уучлалт гуйгаад эмчилгээ хийлгээрэй гэж 300.000 төгрөг өгсөн. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Тухайн үед Е надад 300.000 төгрөг өгч эмчилгээ хийлгээрэй гэж хохирлыг минь барагдуулж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан тул хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/,
- Гэрч К.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие Өлгий сумын 10 дугаар багт өөрийн хашаа байшинтай бөгөөд өөрийн нэр дээр өмчлөлийн 1200 метр квадрат газартай юм. 2013 онд миний төрсөн ах болох Сьезийн хүү болох С гэр бүлтэй болж гэр оронгүй байсан учир өөрийн хашаандаа байшин барьж авахыг зөвшөөрч улмаар байшин барьсан. Тэрнээс хойш бид хоёр нэг хашаанд амьдарч байсан бегөөд энэ жилээс С надад “Өөрийн байшинд хамааралтай газрыг надад өмчлүүлээд өг” гэж маргаан гаргаад эхэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн Норд бенз маркийн ачааны машинаар 20 цагийн үед ачаа ачаад Ногооннуур сум руу явах гэж 10 дугаар багийн нутаг дэвсгэр Домбортой хөшөөний 3 замын уулзварын орчимд засмал замаар явж байхад миний урд талаас С өөрийн Портер маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслзэр миний машины урд тулж ирээд зогсоод машинаасаа бууж ирээд миний машинд суусан. Тэр үед С согтуу байсан бөгөөд надад “Чи ийм хогийн байсан юм уу. Чи намайг зодооч. Туслах жолоочтойгоо нийлээд намайг зодож чадахгүй байна уу” гэх зэргээр маргаан гаргасан. Тэгээд би Сд “Чи машинаа замаас гаргаад тавь. Би ачааны машинтай явж байна. Ямар нэгэн осол, аваар гарах бол яах юм бэ” гэхэд машинаа хөдөлгөхгүй миний машины бүхээгт суучихсан. Тэр үед би өөрийн туслах жолооч болох Ха гэх залууд “Энэ портерийг замаас гаргаад тавьчих” гэхэд Ха Сы машиныг замаас гаргаад тавьсан. Тэр үед С миний машинаас буугаад дахиж өөрийнхеө машиныг барьж миний машины урд тавьчихаад буцаж миний машины бүхээгт ирээд суучихсан. Тэгээд маргаан гаргах гээд намайг өдөөд байсан. Би согтуу гэдгийг нь мэдэнгүүтээ хариу юу ч хийгээгүй. Тэгээд надад “Чи намайг зодохгүй юм уу” гэж намайг заамдаж авсан. Туслах жолооч Ха машинаас буугаад хол очиж зогсож байсан. Тэр үед бид нарын зогсож байсан газарт ойролцоо байдаг гагнуур хийдэг Х гэх хүн хүрч ирээд “Та нар машинаа замаас гаргаад тавьж ярилцаач” гэж хэлэх үед согтуу С Х рүү дайраад “Чамд ямар хамаатай юм бэ. Би ахтайгаа юм ярьж байна” гэж хэлээд Хийг түлхэх үед Х гартаа барьсан таягаараа Сыг хойшоо бай гэж нэг удаа цохисон. Тэр үед хаанаас ирсэн эсэхийг нь мэдэхгүй Хийн хүү болох Е хажуудаа нэг залуугийн хамт хүрч ирээд Сыг болиулах гэж нэг удаа нүүрэн тус газар, нэг удаа аман тус газар цохисон. Тэр үед С надад “Энэ хүмүүсийг чи дагуулж ирээд намайг зодууллаа” гэж миний уруул тус газар нэг удаа гараараа цохиж өөрийнхөө гар утсаар цагдаа руу залгаж намайг зодлоо гэж дуудлага өгсөн. Тэр үед Хийн эхнэр гарч ирээд хүүгээ дагуулаад яваад өгсөн. Еын хажууд явж байсан залуу Сд гар хүрсэн эсэхийг нь би хараагүй. Би машинаасаа буугаагүй байсан.” гэх мэдүүлэг./хх-ийн 27-28 дугаар хуудас/,
- Гэрч Н.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хөрш Хийн хашаанд өдөр 14 цагийн үед очиж өөрийн Альпард маркийн тээвриин хэрэгслийн дээвэрт нь ачаа хийлгэсэн. Тухайн өдөр орой 20 цаг хүртэл байсан. Орой би Хиин хүү болох Еын хамт тухайн хашаанд гагнуураар ачаа хийж байхад Хийн хашааны баруун талд буюу Домбортой 3 замын хойд талд Даян авто засвараас орж ирэх замд том ачааны машин болон Пронтер маркийн тээврийн хэрэгсэл шүргэлдсэн юм шиг байсан. Тэгээд би яваад очсон чинь тухайн 2 машин мөргөлдөөгүй. Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тухайн ачааны машины замыг хаасан С гэх залуу Е гэх хүнтэй маргалдсан байдалтай байсан. Тэгээд би буцаад Хийн хашаа руу очсон. Тэр үед надтай зөрөөд Х тэд нар руу явсан. Би хараад зогсож байхад С Хийг түлхсэн харагдахаар нь хашаанд ажил хийж байсан Е бид хоёр Хийг оруулах гэж буцаад очсон юм. Тэр үед Х, С нар бие биенээ заамдаад барьж аваад зогсож байхаар нь Е бид хоёр салгасан. Тэр үед С Етай маргалдсан бөгөөд тэр үед Е Сыг зүүн талын нүд орчимд нэг удаа гараараа цохих үед газар унасан. Тэр үед Е Сы толгойн хэсэгт 2 удаа өшиглөсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 429 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Иргэн С.Сы биед тархины доргилттой, зүүн нүдний дээд ба доод зовхинд цус хуралттай, хавдартай. Зүүн нүдний салстад цус харвасан. Зулайн зүүн хэсэг хавдартай, зулайн баруун талд хавдартай, дээд уруулд хавантай, үүдэн нэг шүд эмзэглэлттэй зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлиин зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэп болно. Иргэн С.Сы биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөхөд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Еын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Еын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Сы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Х.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Сы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд үүссэн хохирол, хор уршигийг шүүгдэгч Х.Е төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн гаргаж өгсөн баталгаа зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Еыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн барагдуулсан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хуульд заасан дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Х.Е урьд шийтгүүлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Еын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Х.Еын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж байна. Шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Х.Еад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн хувийн бичиг баримтыг тогтоолын хамт мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Х.Еын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Х.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ