Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2019/00002

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 149/2018/00239

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Нарангоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцож, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 ******* сарын 26-ны өдрийн 291 *******тай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, газрын гэрчилгээ хүчингүйд тооцуулах, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 49.154.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 ******* сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ******* сумын ******* ******* ******* байрлах ******* ******* талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгадаа өргөтгөл хийж түүндээ зориулан Хас Банк-наас 90.000.000 төгрөгийн зээл авсан боловч үйл ажиллагаа явуулах мөнгөгүй болсон. Ингээд банкныхаа зээлийг төлж чадахгүйд хүрсэн тул барилгаа хүнд зарахаар тохиролцсон байсан тэр үед ******* нь би тусалъя миний нэр дээр зээл авчих гэсэн. Ингээд бид баярлаад барилгаа түүний нэр дээр шилжүүлж Худалдаа хөгжлийн банкнаас 1*******0.000.000 төгрөгийн зээл авч тус зээлээс бид 150.000.000 төгрөгийг нь авч 20.000.000 төгрөгийг ******* өөрөө авсан. Ингээд эхний 2 сарын зээлийн төлөлтийг бид бүтнээр нь хийж 3 дахь сарын төлөлтөөс нь ******* өөрийн авсан 20.000.000 төгрөгийнхөө төлөлтийг хийсэн. 201******* оны 10 сараас 2018 оны 01 сар хүртэл бид зээлийн төлөлтөө дутуу хийсэн. Шүлхий өвчин гарснаас болж үйл ажиллагааг маань зогсоож бид Солонгос улсад ажил хийхээр явсан боловч мөнгө олоогүй. Энэ үед бид хоорондоо ярилцаад барилгаа зарахаар болсон. Бид дахин дахин ярилцсаны үр дүнд 235.000.000 төгрөгөөр зарж үүнээс Худалдаа хөгжлийн банканд 145.60*******.000 төгрөг төлж зээлээ хааж, татварт 4.*******00.000 төгрөг, нотариат болон бусад зардалд 66.000 төгрөг нийт 161.846.000 төгрөг болж *******3.154.000 төгрөг үлдсэн. Үүнээс ******* надад 24.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул үлдэх 49.154.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн бидний хооронд байгуулсан 201******* оны 05 ******* сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулж, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ болон 000664645 *******тай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 1985 оноос хойш найзалж нөхөрлөж ирсэн. Найзын хувьд банкныхаа зээлийг төлж чадахгүй байдалд орсныг мэдэж байсан тул банкны зээлийг нь дарж үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломж байна гэж ярилцаад аман тохиролцоо хийсэн. Хэрэв банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрвэл үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр шилжсэн тул захиран зарцуулах эрх надад шилжинэ гэсэн тохиролцоог хийсэн.

201******* оны 09 дүгээр сараас эхлэн зээлийн төлөлт дутуу төлсөн учир би шаардлага тавьж эхэлсэн. 201******* оны 09 дүгээр сард 180.000 төгрөг, 10 ******* сард *******00.000 төгрөг, 11 дүгээр сард 562.000 төгрөг, 201******* оны 12 ******* сард 2.960.200 төгрөг 2018 оны 01 дүгээр сард 3.044.*******80 төгрөг, 02 ******* сард 3.036.120 төгрөг, 3 ******* сард 2.*******49.960 төгрөг, 4 дүгээр сард 3.018.800 төгрөг бүгд 16.251.860 төгрөг төлсөн. Уг мөнгийг төлөхдөө би асар их алдагдалд орсон.

Зээлээ төлж чадахгүй байдалд орсон тул Солонгос явсан гэсэн ч төлж чадаагүй ингээд барилгаа зарахаар болсон. Тэгээд ******* гэдэг залуу сонирхоод 235.000.000 төгрөгөөр зарахаар болж гэрээг *******тэй байгуулсан. 235.000.000 төгрөгөөс 164.500.000 төгрөгийн Худалдаа хөгжлийн банкны зээл төлж барагдуулсан. Үүнээс өөрийн авсан 20.000.000 төгрөгийг хасаад 144.500.000 төгрөг болсон үүнээс Пүрэвсүрэнгийн өмнөөс төлсөн 12.609.000 төгрөгийг суутгасан.

Би зарсан байшингийн үнээс 4.*******64.000 төгрөгийг татварт, 10.000.000 төгрөгийн *******д барилгын үйл ажиллагаанд зарцуулсан өр төл гэж үлдээсэн, 24.000.000 төгрөгийг *******гийн дансанд хийж нийт 198.8*******3.860 төгрөгийг зарцуулсан. Үлдэгдэл 36.126.140 төгрөгөөс 1.126.140 төгрөгийг л өгнө 35.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. *******гийн газрын гэрчилгээ шинэчлэгдээд хоёр хуваагаад нэг нь барилгын хамт худалдагдаад нөгөө нь миний нэр дээр байгаа. Худалдах худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн тул хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэжээ. .

 

Бие даасан гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******тэй худалдах худалдан авах гэрээг байгуулж 235.000.000 төгрөгөөр худалдах авах тухай мөн өдрөө газар хуваагдаж газар шилүүлэх гэрээ хамт хийгдсэн. Миний зээл банкнаас тасарч гарсан тул төлбөрийг 2 хувааж *******д шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өрийг төлөөрэй гэж надад 10.000.000 төгрөг буцаан шилжүүлсэн. Үүнд халаалт, үл хөдлөх хөрөнгийн татвар, цахилгаан, бохир ус зайлуулсны төлбөр нийт 6.195.681 төгрөг болсон үлдэх 3.804.319 төгрөгийг нь би барилгын схем зураг шинээр хийлгэхэд зарцуулахаар байгаа. Хэрэв барилгын схем зургаа өгвөл үүнийг буцаан өгч болно.

Би энэ барилгын шударга өмчлөгч тухайн барилгыг худалдан авснаар барилгын дотор гадна засвар хийсэн сар бүр банканд төлөлт хийж байгаа. ******* бид хоёрын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

 

, Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 ******* сарын 26-ны өдрийн 291 *******тай шийдвэрээр хэргийг

 

- Иргэний хуулийн 243 ******* зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******гээс 39.154.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

- Нэхэмжлэгч ******* нь 201******* оны 05 ******* сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулж, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ болон 000664645 *******тай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж,

- Нэхэмжлэгч ******* нь 168 м2 талбай бүхий газартай холбоотой асуудлаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх болон харьяалах шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* ******* зүйлийн 5*******.1, ******* ******* зүйлийн *******.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0.200 төгрөг, 403*******0 төгрөгийг тус тус орон нутгийн төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 353.*******0 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Иргэний хэргийн хариуцагч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь олон жил нөхөрлөсөн , ******* нарыг санхүүгийн эрсдэлд орсон үед нь тус болж хуульд заасан үндэслэл журмын дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан билээ. Би өөрийн гэсэн бизнес эрхэлдэг бөгөөд санхүүжилт хэрэгтэй болсон тул *******гээс худалдан авсан үл хөдлөх хөрөнгийг өөрийн орон сууцны хамт барьцаалан 250.000.000 төгрөгийн зээлийг Худалдаа хөгжлийн банк-наас авсан. Зээл маань 1*******0.000.000 төгрөг 80.000.000 төгрөгөөр гарсан үүнээс *******гийн Хас Банк дахь зээлийг төлж үлдсэн мөнгийг бэлнээр өгсөн. Найз нөхдийн хувьд авсан мөнгөө хүүгийн хамт төлснөөр эргэн худалдан авах тохироо хийсэн. Хэрэв зээлийг төлж чадаагүй тохиолдолд хөрөнгийг би өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй болохоор тохиролцсон. Төлөлтөө хийгээгүй тул хэдэн төгрөгөөр худалдах нь миний эрх гэж ойлгосон. Би эрх зүйн мэдлэг дутмаг тул туслалцаа авахаар өмгөөлөгчид хандсан гэтэл өмгөөлөгч ажлаа хийгээгүй ба цаашид энэ хэрэг дээр ажиллахаас татгалзсан.

Миний бие банкнаас зээл авахын тулд худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд энэ байдлыг ******* овжин ашиглан гуйвуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бодит байдал үйл баримтыг буруугаар ойлгон анхан шатны шүүх миний хууль ёсны эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байх тул шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэний хэргийн хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх нэхэмжлэгчийн шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй талуудын хооронд үүссэн маргааныг өнгөц байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Худалдах худалдан авах гэрээгээр ******* нь үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан, тэр хөрөнгөө хэрхэн зарцуулах нь өмчлөгчийн эрх байтал ямар үндэслэлээр өөрийн хөрөнгийг бусдад худалдаж олсон орлогоосоо ямар үндэслэлээр нэхэмжлэгчид өгөх ёстой гэдгийг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэний хэргийн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын хооронд байгуулсан 201******* оны 05 ******* сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг нь дүр үзүүлсэн өөрөөр хэлбэл анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Банкнаас зээл авахын тулд *******д хөрөнгийг шилжүүлж зээл авч тухайн зээлээ ******* төлж байсан. Түүнээс биш *******д хөрөнгөө худалдсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар хөрөнгийг зарах талаар тохиролцоод хөрөнгө *******гийн нэр дээр шилжсэн байсан тул гэрээг *******тэй ******* байгуулсан. Барилгыг 235 сая төгрөгөөр зарж банкны өрөө дараад *******0 сая төгрөг үлдсэн үүнээс надад 24 сая төгрөг өгсөн тул үлдэгдэл мөнгөө гаргуулахаар шүүхэд хандсан шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ, газрын гэрчилгээ хүчингүйд тооцуулах, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 49.154.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 243 ******* зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *******гээс 39.154.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн бусад шаардлага болох 201******* оны 05 ******* сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулж, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ болон 000664645 *******тай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдаж, 168 м2 талбай бүхий газартай холбоотой асуудлаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх болон харьяалах шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч ******* давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлынхоо үндэслэлийг зохигчдын хооронд байгуулсан 201******* оны 05 ******* сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр *******, нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан, хүчин төгөлдөр гэрээний дагуу хөрөнгийг авсан, захиран зарцуулах эрхийнхээ дагуу бусдад худалдсан тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй, шүүх нэхэмжлэгчийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж тайлбарласан байна.

Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 201******* оны 05 сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулж тухайн гэрээний дагуу газар болон үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд хариуцагч ******* нь тухайн үл хөдлөх хөрөнгийг бусдад 235 сая төгрөгөөр худалдаж орлогоосоо Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээ төлж үлдсэн орлогыг зохигчдын хэн нь авах талаар маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь талуудын хооронд байгуулсан худалдах худалдах авах гэрээг дүр үзүүлэн хийсэн өөрөөр хэлбэл банкнаас зээл авахын тулд байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг бол хариуцагч нь тус гэрээ хүчин төгөлдөр гэж маргасан байхад шүүх нэхэмжлэгчийн маргаж буй гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ болон *******д шинээр бүртгэгдсэн 000664645 *******тай гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэсэн үндэслэлээр зохигчдын хооронд үүссэн дээрхи маргааны талаар эрх зүйн дүгнэлт огт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, багасгах, шаардлагын заримаас татгалзах, нэхэмжлэлээ татан авах эрхтэй бөгөөд энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр гаргах бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэн тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлэхгүй орхигдуулан шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт дурдсан нь буруу болжээ.

Маргааны эх үүсвэр болсон зохигчдын хооронд байгуулсан 201******* оны 05 ******* сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэхэд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрхи гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд 468.6 ******* талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга газрын хамт шилжсэн бөгөөд хариуцагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг тус хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох *******д 2018 оны 04 сарын 1*******-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр 235.000.000 төгрөгөөр худалдсанаар талуудын хооронд маргаан үүссэн.

Шүүх нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд 201******* оны 05 ******* сарын 22-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээнд огт дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн хариуцагч *******гийн *******д худалдсан гэрээний үнийн дүн болох 235.000.000 төгрөгөөс нэхэмжлэгчид 39.154.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт, зохигчдын хооронд байгуулсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзал, зохигчдын хооронд эрх зүйн ямар маргаан үүссэн, түүнийг шүүх хэрхэн шийдвэрлэж байгаа талаар огт дүгнэлт хийхгүйгээр зөвхөн зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

Мөн нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид гэрээгээр шилжүүлсэн 168 м2 талбай бүхий газрыг буцаан авах шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагыг шүүх ямар үндэслэлээр энэхүү маргаантай хамтран шийдвэрлэхгүй нээлттэй үлдээсэн талаар дүгнэлт огт хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримт тодорхойгүй байхад хэргийн хянан шийдвэрлэсэн нь шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* ******* зүйлийн 16*******.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 291 *******тай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353.*******0 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* ******* зүйлийн 16*******.5, 1******* ******* зүйлийн 1*******.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН