| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2018/0663/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/75 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/75
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч Д.Алимаа,
Шүүгдэгч Ж.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Ж.Ч-д холбогдох эрүүгийн 1827000000063 тоот хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ..... гэх газар оршин суух урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн Ж.Ч
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ж.Ч нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Билүүтийн шар тохой гэх газар С.Д-гийн толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Ж.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч 1975 онд төрсөн С-ийн Д мөрдөн байцаалтанд 2018-09-26-нд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Билүүтийн шар тохой гэх газар манай гэрийн урд талд болсон асуудал байгаа юм. Манай гэрийн урд Ж.Ч ахын хонь хүрээд ирсэн. Манай хоньтой нийлэх гээд байхаар би цааш нь тууж байтал Ж.Ч ах Базар гэх хүнтэй цуг мотоциклтой хамт ирсэн. Тэгээд бууж ирээд намайг ална тална болоод явсан. Бид хоёр барилцаж аваад би дээрээс нь дараад газар хэвтсэн. Тэгээд босож ирээд миний зүүн нүдний дээд чамархай хэсэгт чулуугаар цохиод авсан. Тэгээд би сумын төв орж оёо тавиулсан. Миний зүүн нүдний дээд талд чамархай хэсэгт язарсан. Учир нь чулуугаар цохьсон. Мал туулаа гээд хэрүүл болсон. Архи уучихсан юм шиг байсан. Өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 18-19 дүгээр хуудас/,
Гэрч 1961 онд төрсөн Ц.Б мөрдөн байцаалтанд 2018-08-29-нд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг Билүүтийн шар тохой гэх газар С.Д-гийн урд талд болсон асуудал байгаа юм. Би Ж.Чтэй хамт Б гэх айлд орчихоод гараад иртэл Ж.Ч-гийн хонь С.Д-гийн гэрийн гадаа оччихсон байсан. Тэгтэл С.Д гэрээсээ гарч ирээд Ж.Чгийн хонийг эргүүлээд тууж байх үед Ж.Ч бид хоёр мотоциклтой очтол Ж.Ч яагаад хонь хөөгөөд байгаа пизда вэ гээд мотоциклиосоо буусан. Би бие засаад зогсож байтал тэд барилцаад авсан. Тэгээд би салгаж чадахгүй тавьсан. С.Д дээр нь гараад мордчихсон байхаар нь би татаж босгосон. Тэгтэл Ж.Ч босож ирээд С.Д-гийн толгойг нь хагалсан. Юугаар хагалсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 560 дугаартай актанд: “1. Үзүүлэгч С.Дгийн биед зүүн чамархай хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 26 дугаар хуудас/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 4 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.Ч нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр С.Дгийн толгойн тус газар чулуугаар цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Д /хх 18-19 дүгээр хуудас /, гэрч Ц.Базар /хх 21 дүгээр хуудас / нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 560 тоот дүгнэлт /хх 33 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 4 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ч-гийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Ж.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ж.Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг,
шүүгдэгч Ж.Ч-гийн эзэмшлийн 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий “Ланд круйзер-80” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
шүүгдэгч Ж.Ч-гийн эзэмшлийн 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий “Ланд круйзер-80” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэснийг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН