Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 724

 

    

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч A.A, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа

хохирогч Б.У, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа

гэрч Э.М, С.Б

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705000740044 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 8-нд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Билгүүн трейд” ХХКомпанид жолооч ажилтай гэх, ам бүл 4; эцэг, эгч, дүүгийн хамт

ял шийтгэл: 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

дугаарын регистртэй, Б овогт А-ын А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч A.A 2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.У-ын нүүрэн тус газар цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч A.A шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тэр өдөр У бид хоёр өдөржин хамт гадуур явж байгаад Тэди орж, би C-6 маркийн гар утас, У С-2 маркийн гар утас тус тус худалдаж авсан. Дараа нь Хархорин худалдааны төвийн тэндээс бид хоёр салаад явсан. Орой нь 19 цагийн үед Б над руу залгаад “хороололд байна хүрээд ирээч, уулзмаар байна” гэж хэлэхээр нь очиход М, Б, Э, мөн хоёр танихгүй эмэгтэй, У нар байсан. Бааранд У бид хоёр маргалдсан. Тэгээд би Уг дагуулж гараад “яагаад байгаа юм бэ” гэж асуутал “чи нэг ал хармаллаа юу” гээд миний нүүр рүү цохьсон. Би зөрүүлээд нэг удаа цохьсон. Тэгэхдээ би У-д хүнд гэмтэл учиртал цохиогүй. Үүний дараагаас би Э-г аваад Э бид хоёр 10 дугаар хорооллын “Найзууд” нэртэй зочид буудал руу явсан. Буудалд байж байхад Э цонхны шилэнд гараа исгэсэн. Э сахиустай хүн байгаа юм. Тэр буудалд сахиус нь буугаад хүчрэгдэхгүй байсан бөгөөд гараа саваад цонхны шил хагалсан. Тэгэхээр нь би Э-ийн найз залуу M-ыг нь дуудаад би Э-ийг M-тай хамт гэрт нь хүргэж өгчихөөд шөнийн 05 цагийн үед харьсан. Маргааш орой нь Б залгаад хорооллын буудалд хүрээд ирээч гэж хэлсэн. Очиход У хүнд зодуулчихсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нар Гэмтлийн эмнэлэг рүү очиход У-н ээж, эгч нар нь ирчихсэн “чи миний хүүхдийг зодсон байна” гээд дайраад байсан. Баарны гадна У бид хоёр бие биенээ нэг нэг удаа цохиод салсан. Хажууд М, Б байсан. Баар руу орсон цаг хугацааг хэлж мэдэхгүй, санахгүй байна. Би Уыг өшиглөөгүй. Хэрүүл маргааныг анх У үүсгэж, эхлээд намайг цохьсон. Би Э-тэй хамт буудал руу яг хэдэн цагт очсон гэдгээ санахгүй байна. Э бид хоёр багын найзууд гэв.

 

Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

А худлаа ярьж байна. Бид нар тэр өдрийн өглөө 09 цагийн үед уурхайгаас хот руу орж ирчихээд Б, М, А бид дөрөв манайд очсон. М-н гэр нь манай хажууд байдаг юм. М Бтой хамт гэртээ орсон. А болохоор гэртээ харьлаа, очиж боссоосоо мөнгө авна гэж хэлээд гарсан. Б, М бид гурав алт зарахаар Урт цагаан руу явсан. А буцаж ирсэн. Ингээд бид гурав А-аас салаад Хархорин орж хоол идсэн. Орой 19 цагийн үед Б надад А дуудаад байна, очих уу гэж хэлсэн. Тэгээд бид нар очихоор гараад Цамбагаравын тэнд нэг паб-д суусан. Тэндээсээ гараад 21 цагийн үед бааранд орсон. Тэнд А бид хоёр маргалдсан. Тэгэхэд Б салгаад бид хоёрыг суулгасан. А намайг хоёулаа гаръя, тамхи татах уу гэж хэлж гараад А над руу чи миний найз хүүхнийг доромжилдог хэн бэ гэж хэлээд намайг заамдаж аваад миний толгойн зүүн хэсэгт гараараа 4-5 удаа цохьсон. Энэ үед Б, М хоёр гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэнд сууж байхад миний дотор эвгүйрхээд түүнээс хойш юу болсоныг би санахгүй байна. Би А-тай хамт уурхайд 4 сарын хугацаанд хамт ажилласан. Түүнээс биш айхтар найз нөхөд биш. Тухайн үед А ямар хувцастай байсныг санахгүй байна. А-ын үсний засалт нь одоо байгаа шигээ байсан. А бид хоёр маргалдах шалтгаан нь Аын дагуулж ирсэн хүүхнийг доромжилсон гэдгээс болсон. Миний биеийн байдал муу байна. Группэд орсон, хөдөлмөрийн чадвар 70 хувиар алдагдсан, ямар нэг ажил хийх чадваргүй байгаа. Маш их гомдолтой байна гэв.

Гэрч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Бид нар орой 22 цагийн үед бааранд орсон. Тэнд би, А, У, М, Э, Мгийн хоёр эмэгтэй найз нь байсан. А-ын хувьд саарал цамц, цагаан футволка, улаан пүүз, саарал өмдтөй байсан санагдаж байна. Би дотор байгаагүй болохоор эхлээд дотор юу болсныг мэдэхгүй. Намайг гадаа утсаар яриад зогсож байхад хүмүүс шуугилдаад байхаар нь харахад А, У хоёр маргалдаад зогсож байсныг би очиж салгасан. Хэдэн удаа яаж цохьсоныг нь хараагүй. Энэ хоёрын маргааныг салгачихаад би эхнэртэйгээ явсан, мөн М өөр машинаар яваад бид нар буудал руу очсон. Харин У яасан бол энэ тэр гэж бид нар хоорондоо ярилцаагүй. У баарны үүдэнд суугаад үлдсэн. Би, манай эхнэр, М бид нар буудалд 2 хоносон. Уын бие муу байгааг Мгийн эгчийн хэлснээр мэдсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэг рүү А, М бид гурав хамт явсан. Зодоон болсоны маргааш өглөө нь би Уын гар утас руу залгасан боловч холбогдохгүй байсан. А Уыг 2 удаа цохиод өшиглөх шиг болсон гэж ойлгож болно. Аыг би дуудаагүй, өөрөө утсаар ярьж байгаад ирсэн. Маргааш нь буудалд байж байхад 15-16 цагийн үед А ирсэн. М хэлэхдээ А наашаа ирж байна гэж хэлсэн. Түүнээс биш би дуудаагүй. Миний хувьд А, У нарын хэн алинтай нь дотны найзууд биш, ижил түвшиний найзууд гэв.

 

Гэрч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн өдөр бид нар бааранд долоолуулаа орсон. Нэг мэдэхэд бааран дотор У, А хоёр маргалдсан бололтой пивоны шил барьчихсан зогсож байхад нь би очиж салгаад зүгээр болоод сууцгаасан. Тэгээд намайг 00 орчихоод ирэхэд энэ хоёр алга болчихсон байсан. Гараад хартал энэ хоёр маргалдсан байдалтай, Б цаана нь зогсож байсан. Бийн эхнэр гарч ирээд явсан. А болохоор Этэйгээ хамт цаашаа явсан. У цэцгийн мандал дээр суугаад тамхи татаад үлдсэн. Би Уаас явах уу энэ тэр гэж асуугаагүй. Хэрүүл маргаан болгоод байхаар нь Уыг авч яваагүй юм. Харин дараа нь Б У руу залгаж байсан. Уыг дүүгээс нь ирсэн үү гэж асуухад  ирээгүй гэж хэлсэн. А маргааш өглөө нь 9 цаг өнгөрч байхад буудалд ирсэн. Ирэхдээ надтай утсаар яриад ирсэн. Би ир гэж хэлээгүй, өөрөө бид нарын хаана байгааг мэдээд ирсэн. У гэмтсэн гэдгийг маргааш нь шөнө нь 00 цагийн үед манай эгч над руу залгаж хэлээд мэдсэн. Тэгээд бид нар Гэмтлийн эмнэлэг рүү очоод, тэндээсээ цагдаад хүргэгдсэн гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч A.A-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1705000740044 тоот хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.У бусдад зодуулсаны улмаас биедээ хүнд зэргийн гэмтэл авсан байна.

 

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

 

Тухайн өдөр хэргийн хохирогч Б.У, шүүгдэгч A.A, түүний найз эмэгтэй Э.Э /гэрч/, гэрч С.М, түүний найз эмэгтэй З гэгч, З гэгчийн найз эмэгтэй ..., гэрч С.Б ... гэсэн нэр бүхий хүмүүс “Энжой” нэртэй бааранд орж нийлж архидсан бөгөөд энэ явцдаа хохирогч Б.У, шүүгдэгч A.A нар хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар уг баарны гадна дээрх гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Гэмт хэрэг гарсан үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Батсайханы У “... 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр А, Б, Бнарын хамт хөдөөнөөс ажлаа дуусгаж Улаанбаатар хотод орж ирээд Б, Ббид гурав Н зах орж юм авч байгаад үдээс хойш гэртээ хариад амарч байхад А утсаар яриад “гараад ир, хүүхэнтэй цуг депогийн караокед байна” гэж хэлэхээр нь би Б, Бхоёрт хэлээд цуг Атай уулзах гээд депо дээр очсон. Караокед пиво ууж сууж байгаад 22 цагийн орчим гараад хороолол руу нэг бааранд орсон санагдаж байна. Бааранд А, түүний найз эмэгтэй, Б, Б бид тав сууж байгаад А тамхи татахаар гарахдаа намайг цуг гарч тамхи татья гэж хэлэхээр нь цуг баарнаас гарсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн гараагүй ба би баарны үүднээс 2-3 метрийн зайнд зогсож байхад А миний хойноос намайг дуудахаар нь би эргээд харсан чинь А миний толгойн тал руу юмаар цохих шиг болсон. Тэгээд цааш нь юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан орсон чинь гэртээ байсан. Манай гэрийнхэн намайг 10 хоног ухаангүй байсан гэж хэлсэн.

Би нилээн согтолттой байсан ба ухаан санаа орж гараад байсан. Атай зодолдсон зүйл байхгүй. А намайг гараад ирсэн чинь үгийн зөрүүгүй цохиод авсан. Энэ явдлыг би сайн санаж байна. Намайг өөр хүн цохиж зодоогүй. Ат маш их гомдолтой. Эмчилгээний зардал гэж мөнгө өгөөгүй, ерөөсөө эргэж ирээгүй, асуугаагүйд гомдолтой байна.

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энжое баарны гаднаас хэрхэн яаж Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 18 дугаар гудамж, 4 тоот хашааны гадна очсоноо мэдэхгүй байна. Энжое баарны гадна А бид хоёр тамхи татахаар гарсан. Гадаа гарахад А миний араас юмаар цохих шиг болсон. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би бааранд өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Өмнө уурхай дээр Атай ганц нэг удаа ажлын шугамаар маргалдаж муудалцаж байсан. Миний биеийн байдлын хувьд гацаж ярьдаг болсон. Биеийн зүүн тал хагас мэдээгүй, хөлөө чирээд явж байгаа, нийт 3 удаа хагалгаанд орсон. Биеийн байдал дунд зэрэг байгаа” /хх-н 31-32, 229-230/ гэж,

гэрч Э.М “... Утай 2005 оноос Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо, Баянголын 6-4 а тоотод зэргэлдээ амьдарч байна. Энэ цагаас хойш Уыг мэдэж бие биенийхээ гэрээр орж гарах болсон. У нь аав, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг. У төлөв даруу зантай, хааяа архи уудаг, архи уухаараа агсам согтуу тавих зан байхгүй. У надаас ах болохоор нь би У ах гэж дууддаг. Харин намайг хүмүүс Бгэж дууддаг юм.

Атай 2017 оны 5 дугаар сард Шарын голд байдаг уурхайд ажиллаж байгаад танилцсан. Тухайн уурхайд А, Б, У, Уын дүү Бнар хамт ажилласан. Би У, түүний дүү Бат-Эрдэнээс бусадтай нь уурхай дээр танилцсан. А түргэн ууртай, хүнтэй дандаа маргалддаг ширүүн зантай хүн шиг санагдсан. Би Атай тухайн хэрэг гардаг өдөр л архи уусан. Зан байдлыг нь сайн мэдэхгүй. Өс хонзон өр авлагын асуудал байхгүй.

Яагаад муудалцсан шалтгааныг нь мэдэхгүй байна. Энжое бааранд Б, У, А, Э, миний дагуулж явсан З гэх эмэгтэй, түүний дагуулж ирсэн нэрийг нь мэдэхгүй эмэгтэйтэй нийт 7-лаа сууж байсан. Бааранд ороод нэг шил 0,75 литрийн архи хүний хоёр хоёр шил пиво, чипс, ундаа гэх мэт зүйл захиалаад хэд хэдэн удаа бүгдээрээ тойруулан архийг уусан. Би З болон түүний найз эмэгтэйн хамт гурвуулаа бүжиглэхээр бүжгийн талбайд гарсан. Харин Б манай эхнэр Н ирнэ гээд баарнаас гарсан. Ширээнд У, А, Э нар сууж, архиа уугаад үлдсэн. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан. Би бүжиглэж байгаад сууж байсан ширээний хэсэг рүү хартал А суудлаасаа босчихсон гартаа ширээн дээр байсан пивны шил барьчихсан зогсож байхаар нь би шууд очоод Аын гарнаас шилийг нь аваад юу болсон талаар асуусан чинь юу ч болоогүй гэж хэлсэн. Тэгээд би 00 орохоор явсан. Харин ширээн дээр Э, А, У нар үлдсэн. Би 00-ийн өрөөнд 4-5 минут болоод гараад ирсэн чинь ширээн дээр нөгөө гурав байхгүй, харин бүжгийн талбай дээр З, найз охиныхоо хамт бүжиглэж байхаар нь шууд баарнаас гарсан чинь баарны гадна үүд хэсэгт байрлуулсан чулуугаар хийсэн цэцгийн мандлын орчим баарны хаалга руу У харчихсан, өөдөөс нь А хараад зогсож байсан. Аын зүүн гар талд нь зогсож байсан. Харин замын ойролцоо Б зам руу харчихсан зогсож байсан. Тэгтэл А Уын нүүрний зүүн тал хэсэг рүү нь баруун гараараа 2 удаа цохьсон. Тэгтэл Б буюу Б Аын араас нь хоёр гарыг нь хумисан байдалтай татсан чинь А гидийхдээ Уын нүүрэн тус газар руу нэг удаа өшиглөсөн бөгөөд Б Аыг арагш дахин татах явцад хөл нь доош буусан. Би Уыг боль гэж хэлэхэд шууд цэцгийн мандал дээр суусан. Цэцгийн мандлын өндөр нь 50-60 см байсан бөгөөд хүн суух боломжтой байсан. А Эийнхээ хамт явлаа ингэж ууж иднэ гэж юу байсан юм бэ гэж хэлээд явсан. Харин У цэцгийн мандал дээр суусан хэвээрээ байсан. Би баар руу тооцоогоо хийхээр орсон бөгөд тооцоогоо хийгээд З болон түүний найзыг аваад гарч ирэхэд ойролцоогоор 2-3 минут болсон. Баарны гадна гарч ирэхэд У суусан газраа хөдөлгөөн хийгээгүй тонгойгоод 2 өвдөг дээрээ тохойгоо тулсан байдалтай сууж байсан. Харин Б төв зам дээр эхнэр Нгийнхоо хамт машинд суучихсан, намайг хараад араас машин бариад суучих, хорооллын Либерти буудал дээр уулзая гэж хэлсэн. Би З болон түүний найз эмэгтэйн хамт гурвуулаа зам дээрээс машин бариад Либерти буудал дээр очсон. Энэ үед цаг 23 цаг 50 минутаас 00.00 цаг болж байсан. Буудлын 4 давхрын өөд өөдөөсөө харсан өрөөнд орсон бөгөөд намайг буудалд оруулсныхаа дараа З найзынхаа хамт орсон. Бид гурав Б болон Н нарын орсон буудлын өрөөнд хэсэг сууж байх явцдаа Бийн 9411... дугаараас Уын 99801843, 89801843 дугаарын утас руу залгасан боловч холбогдох боломжгүй болохоор гэртээ харьсан байх гэж бодсон. Тухайн үед цаг 00 цаг өнгөрч байсан. Н, Б хоёр унтаж амарна гээд байхаар нь би З түүний найз охин бид гурав өөрсдийн өрөөндөө орсон чинь З найзынхаа хамт гэртээ харина гэж хэлээд явсан. Тухайн үед 01 цаг болж байсан. Би шууд амарсан. Маргааш өглөө нь буюу 2017 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн орчим сэрээд Бийн өрөөнд орсон чинь Н ажилтай гээд гарсан. Харин Б буудлынхаа өрөөнд үлдсэн. Бийн гэр нь хөдөө байдаг болохоор буудалд байрласан. Харин би эгч Э, Ш нарын хамт гадуур явах ажилтай байсан учраас гэртээ харихад 10 цаг өнгөрч байсан. Тэгтэл хөрш Уын дүү Б орж ирээд Уыг асуухаар нь ирээгүй юм уу өчигдөр бид нар хамт архи ууж байгаад А Уын нүүрэн тус газар руу 2 цохиод, нэг өшиглөсөн тэгээд салаад явсан. Харин У баарны үүдэнд суугаад үлдсэн гэж хэлсэн. Би ажлаа амжуулчихаад Бийн буусан буудалд дахин архи уух зорилгоор очиж архи уусан. Тухайн өдрийн орой буюу 2017 оны 7 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчим А согтуу ирсэн. Тухайн өдрөө архи ууж байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад А согтуу гэртээ харина гээд гарсан. А өмнөх өдөр болсон асуудлаа огт яриагүй. Би Бийн хамт буудалд хонохоор унтсан.

Зодооныг салгахад У цэцгийн мандал дээр суусан. Би бааранд орж тооцоо хийчихээд 2-3 минутын дараа гарч ирэхэд У тэндээ сууж л байсан. Машинд суугаад явахад У суусан газраа суугаад л үлдсэн. Миний харсанаар ямар нэгэн босож явах, хөдлөх үйлдэл хийгээгүй. З, түүний найз эмэгтэй маргаан зодооны талаар огт хараагүй. Учир нь З болон найз эмэгтэй бүжиглэж байгаад би бааранд ороод шууд авч гараад ирсэн. Баарны үүдэнд У доошоо тонгойгоод сууж байсан болохоор хэн сууж байсан эсэхийг анзаараагүй байх. Миний харахад Э А машинд суугаагүй. Гандан тийш алхаад явсан. Харин Эхнцэцэг А нар бид нараас илүү согтуу байсан. Учир нь бид нарыг очиход Э А нар Сонгинохайрхан дүүргийн Кроун каракед олон шил пиво уусан согтуу байсан” /2 дугаар хх-н 88-91/ гэж,

гэрч С.Б “... Уыг цэцгийн хайрцаг дээр сууж байхад А нүүр рүү нь цохиод би салгах гээд Аыг татах үед А У хоёр нэг нэгийгээ барьсан байсан болохоор У татагдаж урагш өвдөглөж унасан. Энэ үед А Уын нүүр рүү нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгэхдээ би яг нүүр рүү нь гэдгийг баталгаатай хэлж чадахгүй. Яагаад гэвэл У тонгойчихсон, би Аыг салгаж авах гээд араас нь татаж байсан болохоор сайн харж чадаагүй” /1 дүгээр хх-н 48-50/ гэж

тус тус мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн, уг гэмт хэргийг шүүгдэгч A.A үйлдсэн болохыг нотлож байна.

 

Түүнчлэн хохирогч Б.У-ын гэмтэлтэй холбоотой “Уын биед зүүн гайморын хөндийн хажуу хана, гайморын хөндийн урд ханын суурь хоншоор руу дамжсан хугарал, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доохи цус хуралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, тархины эдийн дарагдал, няцрал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух чамархай, баруун дээд зовхи, зүүн сарвуу, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /1 дүгээр хх-н 85/ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9043 тоот дүгнэлт,

гэрч Ц.Б-ийн “... өвчтний түүхийн мэс заслын тэмдэглэл комьпютер томографикийн  дүгнэлтээс харахад Уын тархинд үүссэн цусан хураа нь 2.3 см зузаантай жигд бус бүтэцтэй, хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн няцралттай, маш том хэмжээний бүлэгнэж нөжирсөн, хэлбэржсэн цус хуралт байсан. Хагалгааны явцад цусан хуралт хэмжих боломжгүй том, цусны өнгө хар хүрэн энэ талаар тэмдэглэлд дурьдсан. Тархинд үүссэн цусан хурааг 3 ангилдаг. Тархины хатуу бүрхүүлийн доод, доод гүний цусан хураа гэж. Анагаах ухааны хэллэгт тархины гол бүрдлийг 0,5 мм дарагдсан тохиолдолд их гэж үздэг. Тийм болохоор Уын хувьд томографик хагалгааны явцаас харахад тархины цусан хураа нь 2.3 см байсан нь их хэмжээний гэж үзнэ” /2 дугаар хх-н 111-112/ гэсэн мэдүүлэг,

Эмчлүүлэгч Н.Уын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Өвчний түүх” /1 дүгээр хх-н 131-146/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Энэ хэрэгт гэрчээр мэдүүлсэн гэрч Баянзулын Нгийн “... 2017 оны 7 дугаар сарын 9-ны орой 21 цагийн үед манай найз залуу Б намайг хороололд хүрээд ир, найзуудтайгаа байна гэж дуудсан. Тэгэхээр нь би Улиастайд байрлах гэрээсээ гараад хорооллын Москва рестораны хажуугийн автобусны буудал дээр 23 цагийн орчимд очоод ирчихлээ гээд Б руу залгасан чинь би чамайг хүлээгээд Энжое баарны гадна байна гээд над дээр ирсэн. Тэгээд бид хоёр юм яриад уг баарны гадаа зогсож байтал баарнаас Бийн найз М ганцаараа гарч ирсэн. Тэгээд Мтай мэндлээд бид гурав юм яриад зогсож байгаад явцгаах уу гэсэн чинь М би дотогшоо ороод найзыгаа дагуулаад гараад ирье гээд буцаад орсон ба 5 орчим минутын дараа нэг танихгүй охинтой гарч ирээд М нөгөө хүүхэнтэйгээ замын хойноос такси бариад явсан ба Б бид хоёр такси бариад хорооллын эцсийн Либерти нэртэй буудалд 23 цаг өнгөрөөгөөд ороод 3 давхрын 3012 тоотод байх, орж хоносон ба М найз охинтойгоо 303 тоотод орсон. Найз охин нь шөнө 02 цагийн үед явлаа өрөөг нь цоожилчих гэхээр нь би өрөөг нь цоожлоод тэр охин явсан. Тэгээд бид нар унтаад өглөө би 09 цаг өнгөрөөж сэрээд М эгчтэйгээ уулзана гээд явсан ба Б бид хоёр буудлаас 12 цагт гарах гэж байтал М залгаад байж бай очиж байна гэсэн. Тэгээд бид хоёр уг буудалдаа Мг хүлээнгээ өрөөгөө сунгуулаад байж байгаад М ирээд орой 23 цагийн үед би яваад М, Б хоёр буудалд үлдсэн. Надад ямар нэгэн зодоон болсон гэж хэлээгүй. Би мэдээгүй. Намайг Энжое баарны гадаа очиход А байхгүй байсан. М, Б нар бараг эрүүл байсан. Надад тийм айхтар согтуу санагдаагүй” /1 дүгээр хх-н 52-53/ гэсэн,

гэрч Энхбаатарын Эийн “... 2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Энжое бааранд А, тухайн өдөр танилцсан 3 залуу 2 эмэгтэйгийн хамт орж хүний нэг нэг шил пиво, нэг шил архи авч уусан ба Аын найз гэх У гэх залуу намайг чи Аын явалддаг хүүхэн гэж хэлээд доромжлоод байсан. Гэтэл А намайг өмөөрөөд чи одоо юу гээд байна аа гээд маргалдсан. Би тэр үед нилээн согтоод манарсан байхад У Аыг цохих шиг болсон. А Утай зууралдаад гарсан. Ойролцоогоор 10-аад минутын дараа араас нь тэнд байсан 2 залуу, 2 эмэгтэй гээд бид 5 гарахад нэг нэгнийгээ цохиод зодолдож байсан. Нөгөө 2 залуу салгахаар нь би Аыг дагуулаад зочид буудал руу явж байсан ба би зочид буудалд орж хонохгүй, манай гэрт хүн байхгүй гээд найз залуу M руу яриад ирж ав гэхэд тэр Приус 20 машинтай ирж бид хоёрыг аваад манай гэр рүү урдуураа яваад харьсан. Манай гэрт А, M бид 3 хоносон. Тэгээд А 4-өөс 5 цагийн орчим гарах үед манай найз залуу M гаргаж өгсөн. А тухайн үед хэр зэргийн согтолттой байсан талаар мэдэхгүй, би өөрөө нилээн согтуу байсан. А бид хоёр баарнаас 23:00 цагийн орчим гарсан, гэртээ ойролцоогоор 03 цагийн орчим очсон байх, би цаг хараагүй. Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 9-ний орой 16-17 цагийн орчим А над руу дугаарыг нь санахгүй байна, Юнителийн утаснаас хөдөөнөөс орж ирлээ, уулзая гэхээр нь би зөвшөөрсөн. Сонгинохайрхан дүүрэгт уулзсан. Бид хоёр караокед орж нэг нэг пиво аваад дуулаад сууж байсан чинь Аын найзууд тэндээ нэг шил 0,75 литрийн архи хуваан уучихаад цагийг нь санахгүй байна харанхуй болчихсон байсан цөмөөрөө хорооллын Энжое баар орж бүжиглэе гээд явцгаасан. Бааранд хэдэн цагт орсныг санахгүй байна. 7-лаа ороод нэг шил 0,75 литрийн архи захиалж уусан. Би нэлээн согтсон.

Тэгтэл миний өөдөөс хараад сууж байсан хохирогч У над руу чи Аын нууц амраг уу гээд доромжлоод байхаар нь би явлаа гэж хэлсэн чинь миний хажууд сууж байсан /баруун зүүн талд болохыг мэдэхгүй байна/  А чи эмэгтэй хүнийг доромжиллоо энэ охин миний найз гэж хэлээд Уыг загнасан. Тухайн үед ширээн дээр хохирогч У, А бид 3 байсан. 2 охин бүжиглэж байсан. 2 охины нэрийг мэдэхгүй байна. Харин Б, М нар байхгүй байсан. Гэнэт У босож ирээд Аыг цохих шиг болсон. Тэгтэл гэнэт М, Б нар гарч ирээд нөгөө 2-ыг суулгасан. А Уыг цохиогүй. У, А хоёр баарнаас гараад явсан. Араас нь бид нар бөөнөөрөө гарсан чинь баарны үүдэнд У, А нар бие биенийгээ заамдсан байдалтай өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Би А-ыг салгаад шууд би аваад зам дээрээс хөлсний машин бариад явсан. Би тухайн үед маш их согтуу байсан болохоор хэсэг юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь 10 дугаар хорооллын буудал орчим гудамжинд А-тай зогсож байсан. Дахин хэсэг юу болсон эсэхийг санахгүй байна. Үүнээс хойш санаж байгаа юм бол би хаанаас шил авснаа мэдэхгүй баруун гартаа архи, пивны шил алийг нь мэдэхгүй, амсарны хагархай барьчихсан хувцас цус болчихсон, гараа зүсчихсэн, манай найз залуу руу ярь, би буудалд орохгүй гэж хэлж байсан. Тэгтэл А манай найз залуу болох M руу залгаж дуудсан. Энэ үед цаг 02 цаг өнгөрч байсан. Удалгүй намайг M ирж авсан. Үүнээс хойш би юу болсон эсэхээ мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь гэртээ ирчихсэн А, M нартай байж байсан бөгөөд миний гарыг боож байсан. Үүнээс хойш жаахан ухаан орсон бөгөөд үүр цайж байхад А явсан. Хэрэг гардаг өдөр А ямар хувцастай байсан эсэхийг санахгүй байна. Би шууд Аыг аваад машинд суусан болохоороо У ямар байдалтай үлдсэн эсхийг мэдэхгүй байна. А бид хоёр яагаад 10 дугаар хороолол орчим буусан эсэхийг мэдэхгүй байна. Учир нь би маш их согтуу харин маргалдсан гараа зүссэн шалтгаан нь намайг А буудал руу авч орох гээд байсан болохоор би уурандаа гараа зүссэн хаанаас шил авсан мөн шил хагалан гараа зүссэн эсэхээ мэдэхгүй байгаа. Баарны гаднаас ойролцоогоор 23-00 цагийн орчим хөдлөөд би машинд ороод согтсон нэг мэдсэн чинь 10 хорооллын замын хойд талын буудал орчим байсан. Тэгээд хэсэг юугаа ч санахгүй 02 цаг өнгөрч байхад гартаа хагархай шил атгасан, гараа зүссэн байдалтай сэргэсэн. 02 цаг өнгөрч байсан гэдгийг яагаад санаж байна гэвэл би гараа зүсчихээд хэсэг сэргээд А руу найз залуугаа дууд гэж хэлсний дагуу А найз залуу M руу өөрийн гар утсаараа залган дуудаж байсныг санаж байна. Удалгүй л M ирэх шиг болсон бөгөөд би байрны орцны үүдэнд сууж байснаа санаж байна. Үүнээс харахад би баарны гаднаас таксинд суугаад гараа зүсэх хүртлээ буюу 02 цаг өнгөртөл юу ч санахгүй байгаа учраас А намайг орхин ямар нэгэн газар руу явсан эсэхийг мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор M тухайн цаг хугацаанд ярьсан эсэхийг мэдэхгүй санахгүй байна. Тухайн өдөр миний 88720660 дугаартай LG маркийн гар утас алга болсон. Баарнаас гарахад гар утсаа бариад гарч байсныг санаж байна. Би бодвол зодооныг салгах гээд Ааа болиоч гэж хашгирсан байх. Миний согтуурлын зэргийг надаас мэдүүлэг авч байсан хүмүүс огт асуугаагүй зөвхөн санаж байсан зүйлүүдийг л асуугаад байсан. Би хөлсний машинд сууснаас хойших гараа зүсэх хүртэл зүйлийг санахгүй байгаа учраас буудалд орсон эсэхээ мэдэхгүй байна. Миний хэсэг санаж байгаагаар буудалд ороогүй байх. У тухайн өдөр А-аас өөр хүнтэй маргалдан муудалцсан асуудал байхгүй. Би хохирогч У-ыг танихгүй, хэрэг гардаг өдөр л харсан” /1 дүгээр хх-н 55-59, 2 дугаар хх-н 81-84/ гэсэн,

гэрч Б.Ц-н “... 2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 6 хороо, Нейви зочид буудалд угаагчийн ажил хийж байсан. Тухайн үед 23 орчим насны намхан залуу орсон. Хувцас болоод бусад зүйлийг нь санахгүй байна. Ойролцоо өндөртэй 20 орчим насны охинтой хамт 2 хоногоор залуу нь 22.000 төгрөгөөр тооцоо хийж орсон. Тухайн үед би иргэний үнэмлэхийг бүртгэхээр авсан боловч амжаагүй цонхны тавцан дээр тавьсан. Цагийг нь санахгүй байна. Гэхдээ шөнө болсон байсан. Ороод 40-50 минутын дараа эмэгтэй гараад явсан. Араас нь залуу гарч ирээд манай найз охин бөө тул өрөөнд агаар дутагдаад амьсгал нь давчдаад байна, хонохоо болилоо гээд үнэмлэхээ аваад явсан. Манай үйлчлэгч Хандсүрэн өрөөг цэвэрлэх гэж ороод цонх хагарсан байна гэхээр нь ороход орны ар талын цонх хагарсан, цагаан хэрэгсэл цус болсон байсныг цэвэрлээд цонхоо 10.000 төгрөгөөр шиллүүлсэн. Бүртгэл хөтлөөгүй шалтгаанаа мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёулаа махлагдуу, намхан байсныг санаж байна” /2 дугаар хх-н 104-106/ гэсэн,

гэрч М.M-н “... би Э-г гэртээ ирэхийг нь хүлээгээд гэрийнх нь гадаа байж байхад 02 цагийн орчим А гэх залуу над руу залгаад Э согтуу, сонин сонин болоод шилээр гараа зүсчихлээ, чи 10 дугаар хорооллоос ирээд авчих гэж хэлсэн. А руу залгаад алхаж байтал А урдаас ганцаараа гүйгээд гараад ирсэн. Би машинаа авчраад Э, А хоёрыг суулгаад гэр рүү оруулаад цус болсон гарыг нь цэвэрлэж унтуулаад Аыг гаргаж өгөөд Этэй хамт хоносон. А ойролцоогоор 03 цагийн орчим явсан санагдаж байна. Маргааш өглөө нь Эээс юу болсон талаар асуухад мэдэхгүй, санахгүй байна, тасарсан байна лээ гэж хэлсэн. Би 2017 оны 7 дугаар сарын 9-ний орой 20 цагийн орчим найз охин болох Э рүү утсаар залган ярихад Э би найз болох А, түүний найз залуугийн хамт гурвуулаа 21 дүгээр хорооллын караокед сууж байна гэхээр нь би Улаанбаатар хот орох гэж байгаа тухайгаа хэлсэн. Э Улаанбаатар хотод орж ирээд над руу залгаад намайг аваарай гэж хэлсэн. Учир нь би Улаанбаатар хотоос 100 км зайтай Төв аймгийн Баян суманд байсан бөгөөд 21 цаг өнгөрч байхад гараад 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод орж ирсэн. Энэ үед би Э-тэй гар утсаар яриад Э хорооллын орчим бааранд орох гээд явж байгаа тухайгаа хэлсэн. Би Э-т гэртээ харь, танай гэрт уулзая гэж хэлэхэд Э удахгүй очно гэж хэлсэн. Би шууд Баянхошуунд байдаг Эийн гэрийн үүдэнд очиход 23 цаг 30 минут болж байсан. Э рүү дахин залгахад гар утсаа авахаар нь би гэрийн чинь гадаа ирсэн байна, чи яасан бэ гэж асуухад цаана нь 2 эрэгтэй хүн хэрэлдээд чанга чанга дуугаар яриад байсан. Э надад би такси бариад очино оо гэж хэлснээ утсаа салгахгүй та нар болиоч гээд хашгираад байсан. Э Ааа болиоч гээд хашгираад байснаа гар утас нь тасарсан. Эргүүлээд залгасан чинь гар утас нь холбогдох боломжгүй гэсэн дохио өгсөн. Би гэрийнх нь гадаа хүлээсэн. Э рүү хэд хэдэн удаа утсаараа 01 цаг хүртэл залгасан боловч гар утас нь холбогдох боломжгүй гэсэн дохио өгч байсан. Би машиндаа хэсэг унтсан бөгөөд миний гар утас дуугарахаар нь сэрээд утсаа авсан чинь танихгүй дугаар байсан. Гэхдээ дугаарыг нь санахгүй байна. Энэ үед гар утасныхаа цагийг харахад 02 цаг нилээн өнгөрч байсан. Нэг эрэгтэй хүн өөрийгөө би Эийн найз А байна, Э согтуу сонин сонин зан гаргаад байна гэхээр нь би хаана байгаа талаар асуухад 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал орчим байна гэж хэлэхээр нь би очоод авъя гэж хэлсэн. Тухайн үед зам түгжрээгүй байсан учраас 20-25 минутын дараа би 10 дугаар хорооллын автобусны хойд талын машин тавьдаг зогсоол дээр машинаа тавьсан. Над руу залгасан дугаар руу залгахад А гар утсаа аваад байгаа газрыг нь заалгах гэсэн боловч зааж чадахгүй байхаар нь би автобусны буудал дээр хүрээд ир гэж хэлсэн чинь 10 минутын дараа хүрээд ирсэн. А-аас би Э хаана байгаа талаар асуухад согтуу тасарчихсан шатан дээр сууж байгаа талаар хэлсэн. Би Аыг дагаад 10 дугаар хорооллын туслах замын ар талын нэг байрны (байрыг нь санахгүй байна) довжоон дээр Э согтуу тасарчихсан, аль гарыг нь санахгүй байна цус гарчихсан сууж байсан. Би буцаж яваад машинаа авчираад Э А нарыг суулгаад Э-ийн гэрт нь очсон. А Э-ийг доромжлоод байхаар нь би муудалцаж цохьсон тухайгаа мөн Э гараа шилэнд зүссэн гэж хэлсэн. Эийн гэрийн гадаа очиход 03 цаг болох гэж байсан. Эийн гэрт нь хүн байхгүй байсан учраас А бид хоёр дамжлан оруулаад гарных нь цусыг угаагаад, боож өгөөд унтуулсан. Эийн гэрт А удаагүй, би гаргаж өгөөд машинаа хашаанд оруулахад гадаа үүр цайж байсан. А гэртээ харьлаа гээд явсан. Миний мэдэх зүйл гэвэл А над руу 02 цаг өнгөрөөд 03 цаг болох гэж байхад яриад би 20-30 минутын орчим явж очиж аваад Эийн гэрт нь ирээд гарыг нь боогоод буцаж Аыг гарган өгч машинаа Эийн хашаанд оруулахад үүр цайж байсан бөгөөд 04 цаг дөнгөж өнгөрч байсан. Энэ хугацаанд болсон асуудлыг л мэднэ. А надад зочид буудлын талаар огт яриагүй. Харин баарнаас гараад дахин архи уух зорилгоор караокед орохоор хайж байгаад 10 дугаар хороололд ирсэн тухай хэлсэн. Э надтай 23 цаг 30-40 минутын орчим утсаар ярихад л болиоч та нар, А-аа боль гэх мэтээр хашгирч байхад л нилээн согтуу бололтой сонсогдож байсан. Харин намайг очиж авахад бие авч явах чадваргүй болтлоо тасарсан байсан. Би маргааш нь юу болсон талаар асуухад Э над руу уурлаад санахгүй байна гээд байсан. А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч гэсэн биеэ авч явах чадвартай байсан. Би Этэй 2016 оны 11 сард талхны цехэд хамт ажиллаж байгаад танилцсан. Түүнээс хойш дотно харьцаатай болоод 6-7 сар үерхсэн. Би хааяа Эийн гэрт нь очиж хонодог байсан. Хэрэг гарснаас хойш би Этэй огт уулзахаа байсан. Э уг нь дуу цөөнтэй төлөв даруу зантай. Худлаа ярьдаг. Худлаа ярьдагийг нь мэдүүлэг өгсөн байдлаас мэдэж байна. Учир нь Аыг гэртээ хоносон, мөн согтуу байж юмаа санаж байгаа юм шиг яриад байна. Аыг би огт мэдэхгүй. Харин 2017 оны хавар намайг Эийн гэрт очиход гэрийнхээ гадаа Э нэг залуутай уулзаж байснаа надтай танилцуулсан. Өөр мэдэх зүйлгүй” /1 дүгээр хх-н 64-65, 2 дугаар хх-н 77-80/ гэсэн

мэдүүлгүүд нь хэдийгээр гэмт хэргийг шүүгдэгч A.A үйлдсэн гэдгийг шууд нотлохгүй ч, уг гэмт хэрэгтэй хамаарал бүхий үйл явдал, цаг хугацааг тодруулсан ач холбогдол бүхий мэдүүлгүүд юм.

 

Тухайлбал, гэрч Э.Э нь хэт согтуурсаны улмаас болсон үйл явдлыг санахгүй, гэмт хэргийн талаар бүрэн гүйцэт мэдүүлж чадахгүй байгаа боловч шүүгдэгч A.A, хохирогч Н.У нарын хамтаар байсан гэдгийг ... , цаашлаад согтуурч ухаан санаа нь балартсан Э.Эийг үүрийн 04 цагийн үед ирж авч байгаа найз залуу нь болох гэрч М.M-ын мэдүүлгээр шүүгдэгч A.A, гэрч Э.Э-ийн хамтаар байсан гэдгийг ... , гэрч С.Бийн найз эмэгтэй болох гэрч Б.Н-ийн мэдүүлэг нь баарны гаднаас Б, М нар тус тусдаа таксигаар явж хамтдаа нэг буудалд байрласан гэдгийг ..., тус тус давхар нотлоно.

Нэр бүхий гэрчүүдийн дээрх мэдүүлгүүдэд үйл явдал, цаг хугацааны талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй, мэдүүлгүүд хоорондоо харилцан хамааралтай байгаа нь гэмт хэрэг үйлдсэгдсэн үйл баримтын нотолгоо юм.

 

Харин хавтаст хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлгүүд, үүнд;

гэрч Д.A-н “... 2017 оны 7 дугаар сарын 9-ний орой 21 цагийн үед ажлаасаа тараад гэртээ харьсан. Тэгээд орой 23 цагийн үед манай найз эхнэрийн хамт ирээд би 3 пиво ууж байгаад 00 цаг өнгөрч байхад би гадагшаа гарч пиво авсан тэгээд буцаад гэр рүүгээ орсон. Би пиво авах гээд дэлгүүр гарахад манай хашааны үүдэн дээр нэг залуу хэвтэж байсан. Би согтуу хүн унтаж байна гэж бодоод хажуугаар нь өнгөрөөд явсан. Сайн анзаараагүй. Миний хажууд ямар нэг хүн харагдаагүй. Би сайн хараагүй болохоор мэдэхгүй байна. Миний амьдарч байгаа байрны урд түүхий эд авдаг цэг байдаг учраас байнга согтуу хүмүүс унтаж байдаг юм” /1 дүгээр хх-н 35/ гэсэн,

гэрч Б.M-н “… 2017 оны 7 дугаар сарын 9-нд 22 цагийн орчим нөхөр Д, хүүхдийн хамт найз Згийн гэрт очсон. Тэндээс бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнийн 03 цагийн орчим хүүхдээ аваад гэр рүүгээ явсан. Манай найз Згийн гэр нь Өргөө  кинотеатрын хойд талын буудал дээр буугаад хойшоо 50-60 м зайнд байдаг ба нийтийн байранд байдаг. Манай гэр БГД-ийн 16-р хороо, Ганданд байдаг учраас Өргөө кинотеатрийн хойд талын замаас такси бариад гэр рүүгээ явсан. Тэрнээс өмнө манай нөхөр Д бид хоёр архи уулаа гэж маргалдахад нөхөр би явлаа шүү гэж хэлэхээр нь би тэгээч гэж хэлэхэд гараад явсан. Би Д-ыг гараад явахаар нь 2 давхрын цонхоор харсан чинь хашаан дотор жорлонгийн хажууд тамхи татаад зогсож байсан. Тэгээд жаахан байж байгаад харсан чинь манай нөхөр байхгүй байхаар нь би араас нь шөнийн 02 цаг өнгөрч байхад хашаанаас гараад нөхрөө байгаа эсэхийг харахад байхгүй байсан. Тэгтэл хашааны хажууд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр эрэгтэй хажуу тийшээ харсан, хамаг хувцас нь шороо тоос болсон, байдалтай хурхираад унтаж байсан. Тухайн үед ойр орчим хүн байгаа эсэхийг харахад хойд хэсэгт 50-60 м-ийн цаана цементэн 3 шат байсан. Тэр шатан дээр нэг эрэгтэй пиво уугаад сууж байсан.

Би нөхрөө тамхи авахаар явсан байж магадгүй гэж бодоод нөхрөө ирэхийг хүлээж 10-аад минут зогссон. Тэр эрэгтэйгийн царайг харахад их хүйтэн, хардуу царайтай, махлагдуу залуу байсан. Тэгээд би найзынхаа гэрт ороод цонхоор нь нөхөр Дыг ирж байгаа эсэхийг хараад зогсож байхад нөгөө пиво уугаад сууж байсан эрэгтэй нөгөө согтуу хүнийг хараад байн байн нааш цааш хольхиод яваад байсан. Хашааны буланд очоод хараад тэр хүнийг ажиглаад байх шиг байсан. Д ирэхгүй болохоор нь хүүхдээ аваад найзынхаа гэрээс гарахад хашааны гадаа нөгөө согтуу эрэгтэй яг хэвэндээ хэвтсэн мөртлөө эвхэрсэн байдалтай байсан. Нөгөө ажиглаад байгаа эрэгтэй бид нарыг гарах үед харагдаагүй. Би тэр хүний нүүр рүү нь хараагүй, согтуу хүн унтаж байна даа гэж харсан. Тэр эрэгтэйг хальт харахад хардуу өнгийн хувцас өмссөн байсан.

Би тэр хүнийг хараад таних эсэхээ мэдэхгүй байна. Тэр эрэгтэй 155-160 см өндөртэй, махлаг, хардуу царайтай, нүдэнд хүйтэн, нүдийг нь хараад танина. Холоос харахад бага зэргийн нуугдмал давхраатай, үс нь дээр болон 3 тал нь 2-3 см урттай, хар өнгийн үстэй, харанхуйд харахад хар, хөх өнгийн куртиктэй олон өнгийн цахилгаантай байсан. Харанхуй байсан учраас тэр хүний сорви шивээс зэргийг хараагүй. Маш том уруултай эрэгтэй хүн байсан. Тэр эрэгтэй согтуу хүн рүү ойртохгүй ер нь ажиглаад байгаа нь ил мэдэгдээд байсан. Зам руу очихоор нь явах гэ ж байгаа юм байна гэж бодож байтал буцаж ирээд байсан.

2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр манай 10 жилийн ангийн хүүхэд болох З намайг гэртээ 16 цагийн орчим байхад гар утсаараа манай гэрт хүрээд ирээч, цөмөөрөө нийлж сууя нөхрөө аваад ирээрэй гэж хэлэхээр нь би нөхөр Д-т хэлсэн чинь очъё гэж шийдсэн. Би Згийн Өргөө кинотеатрын ард талын гэр хороолол дунд байрлах нийтийн байрыг нь мэдэх учраас нөхөр Д нэг настай хүү Д нарын хамт гурвуулаа 20-21 цагийн орчим нэг шил 0,75 литрийн архи аваад очсон. Тэгтэл З ганцаараа ажлынх нь архи уусан гэж хэлээд халамцуу сууж байсан. Д Згийн хамт нэг шил архи уусан. Учир нь З нэг шил 0,5 литрийн архийг дэлгүүрээс авч өгсөн. Харин бид хоёр авчирсан архиа задлаагүй. Би архи уугаагүй, харин З нилээн согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан бөгөөд Дтай маргалдах шинжтэй болохоор нь би Зг чимээгүй бай гэж хэлээд нөхрийгөө согтуу хүнтэй битгий ярь, явъя гэж хэлсэн чинь Д намайг Зтэй хардаад уурлаад гараад явсан. Тухайн үед цаг 02 өнгөрч байсан санагдаж байна. Д орж ирэхгүй 10-аад минут болохоор нь цагаа харахад 02 цаг 40 минут болж байсан. Згийн амьдарч байсан нийтийн байрны өрөө нь 2 давхарт байсан бөгөөд цонх нь гудамж руугаа харсан байсан. Би Дыг орж ирэхгүй болохоор нь цонхоор хэсэг харсан чинь харагдахгүй, мөн манай хүүхэд унтсан байсан болохоор ганцаараа хашаанаас гараад гудамжинд гарсан чинь хаалганаас 5-6 алхамын зайд нэг эрэгтэй доошоо хараад ертөнцийн зүгээр заахаар мэдэхгүй байна, блокон хашаа руу толгой нь харсан байдалтай хэвтэж байсан. Би дотроо согтуу хүн хэвтэж байна гэж бодсон. Учир нь маш чанга дуугаар нөгөө хүн хурхираад байсан. Би хажуугаар нь гараад зам руу нөхрөө харахаар алхсан чинь надаас 7-8 алхамын зайд намхан, махлагдуу, том уруултай хүн гартаа нэг шил шилтэй пиво барьчихсан алхаж явсан. Би тэр эрэгтэй хүнээс айгаад зам руу гүйж гараад, нөхрөө хараад байхгүй болохоор нь эргээд З-гийн гэр рүү явж байсан чинь гудамжны дунд байрлах блокон хашааны эсрэг талд байрлах цементэн 3-4 довжоотой шатан дээр нөгөө намхан, том уруултай залуу пиво уучихсан сууж байгаад хэвтэж байсан хүн рүү хараад суугаад байсан. Би айгаагүй дүр үзүүлэн З-гийн гэрт орж хүүхдээ аваад Зг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байхаар нь гараад явсан. З-гийн гэрт удаагүй 5-10 минут болоод гэртээ харихаар гарсан чинь газар хэвтэж байсан хүн байрандаа харин шатан дээр сууж байсан хүн мөн суусан газраа байсан. Би шууд зам дээрээс такси барин Ганданд байрлах гэртээ очсон чинь нөхөр ирээгүй байсан бөгөөд гар утасныхаа цагийг харахад 03 цаг 05 минут болж байсан.

Би унтаж байсан чинь 04 цаг 50 минутын орчим танихгүй дугаар залгахаар нь авсан чинь Д РС дээр байна, чи хаана байна гэхээр нь гэртээ байгаа тухайгаа хэлсэн. Удалгүй надад захиа ирэхээр нь харсан чинь танихгүй дугаараас нэгж ирсэн байсан. Д удалгүй гэртээ ирсэн. Маргааш нь би нөхөр Д-т нэг согтуу гудамжинд хэвтэж байсан. Нэг намхан эрэгтэй гудамжинд суугаад байсан, би айгаад хүүхдээ тэврэн явсан талаараа хэлсэн. Тэгтэл Д надад цагаан өнгийн утас үзүүлээд гудамжнаас олсон талаараа хэлсэн. Гар утсыг хадам ээж Б-д өгсөн. Д-г уурлаад Згийн гэрээс гарахад би цаг харахад 02 цаг өнгөрч байсан. Мөн ирэхгүй болохоор нь цонхоор харж байгаад гар утасныхаа цагийг дахин харахад 02 цаг 40 минут болж байсан. Хүүгийнхээ хамт гэртээ харихад 03 цаг 05 минут болж байсан.

Нийтийн байр хашаан дотроо гэрэлтүүлэг нь гудамжны тал хэсгийг, харин зам дагуух гэрэл нь гудамжны урд хэсгийг сайн гэрэлтүүлж байсан. Би тухайн гудамжинд байсан залууг зам руу нөхрийгөө харахаар явахдаа алхаж байхад зүс царай содон шинж тэмдгийг харсан. Хувцасыг нь сайн ажиглаж хараагүй, бараан өнгийн хувцас өмссөн байсан. Би гутлыг нь хараагүй. Мөн замын гэрлүүд тод тусдаг учраас тухайн гудамж их гэрэлтүүлэг сайтай байсан. Гудамжнаас зам хүртэл 50-60 зайтай байдаг. Зам дагуу гэрэлтүүлгийн шонгуудтай. Би 50-60 метр гэдэг хэмжээг нийтийн байрнаас засмал зам хүртэл зайг ойлгоод тэгж хэлсэн. Харин тухайн том уруултай, намхан залуу надаас ойролцоогоор 7-8 алхамын зайд зөрсөн болохоор би содон шинж тэмдгийг сайн харсан.

Д бид хоёр суугаад 6 жил амьдарч байна. Архийг баяр, найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг бөгөөд архи уусны маргааш би юу болсон талаар асуухад бүгдийг санадаг. Тухайн өдөр бараг бүтэн 0,5 литрийн архины талыг л уусан, эрүүл шахуу байсан” /1 дүгээр хх-н 78-80, 2 дугаар хх-н 62-72/ гэсэн,

гэрч Б.Д-н “... 02-03 цагийн хооронд эхнэртэйгээ маргалдаад З-гийн гэрээс гарахад хашааны үүдэнд нь Самсунг С-2 маркийн, цагаан өнгийн гар утас хэвтэж байхаар нь авсан. Тэр утас нь асаалттай байсан, хажууд нь нэг согтуу эрэгтэй хашааны хажууд газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Бид нарыг найзынхаа амьдардаг нийтийн байрны гадаа очиход тэр согтуу хүн болон ямар ч хүн байгаагүй. Бид нарыг архи уугаад сууж байхад 00-01 цагийн орчим гадаа ална шүү гээд нэг эрэгтэй хүн орилоод байсан.

Мөн тэнд нэг эмэгтэй хүний дуу сонсогдсон санаж байна. Муухай орилолдоод хэрүүл хийгээд байх шиг байсан. 2017 оны 7 дугаар сарын 9-ний оройн 20-21 цагийн орчим би эхнэр M, 1 настай хүү Д-ийн хамт эхнэр M-ийн найз болох З-гийн Өргөө кинотеатрын хойд талын гэр хороололд байрлах түрээсэлдэг нийтийн байранд баяр болох гэж байна, хүрээд ир гэж хэлээд дуудаад байхаар нь очсон. Гэрт нь З ганцаараа байсан. З архи ууя гэхээр нь нэг шил 0,75 литр, 1 шил 0,5 литрийн архи авч хувааж уусан. Харин эхнэр M архинаас уугаагүй. Тухайн үед эхнийхээ нэг шил архийг бараг уугаад дуусч байхад гадаа эмэгтэй эрэгтэй хүмүүс хэрэлдэн маргалдах сонсогдоод байхаар нь Згийн нийтийн байрны цонхоор харсан чинь ямар нэгэн зүйл харагдаагүй. Учир нь Згийн нийтийн байр хоёр давхар бөгөөд 2 давхарт нь З оршин суудаг учраас гудамжинд болж байгаа үйл явдал харагддаг юм. З бид нарыг гэрт нь ирэхэд согтуу байсан бөгөөд надтай хамт эхний нэг шил архийг хуваан ууж дуусаад согтож эхэлсэн бөгөөд миний ярьсан үгийг эсрэгээр мушгин доромжлоод байсан. Үүнээс болж би Зтэй маргалдсан чинь З тасраад /согтоод/ унасан. Харин эхнэр M над руу З-тэй маргалдсан гэх шалтгаанаар уурласнаас болж би эхнэр M руу чи З-тэй ер нь ямар харьцаатай болоод надаас өмөөрөөд байгаа юм бэ, чи З-гийнхээ хамт хоно гэж хэлээд уурандаа гараад явсан. Тухайн үед цаг 02 цаг өнгөрч байсан. Згийн хашааны гадна гудамжинд гарсан чинь хаалганаас 2-3 метр зайтай ертөнцийн зүгээр урагш толгойгоо харуулсан байдалтай доошоо харсан эрэгтэй хүн хэвтэж байсан. Би хажуугаар нь гарахад тухайн хүн согтуу бололтой маш хүчтэй хурхиран унтаж байсан болохоор би согтуу байна гэж бодоод явсан. Би гудамжны төгсгөлөөр зам руу эргэхээр явж байсан чинь газар цагаан өнгийн гар утас хэвтэж байсан. Тухайн гудамж гэрэлтүүлэг сайтай бараг зам дагуу болохоор замын болон гудамжны өнцгийн гэрэл мөн дэлгүүр, караоке-ний үүд хэсэг гэрэлтэй байсан. Би гар утсыг авахад ямар нэгэн нууц дугааргүй шууд нэвтрэх боломжтой байхаар нь ямар сим-тэй эсэх талаар дэлгэцийг харахад юнителийн сүлжээний зураг байсан. Би нэгжийг нь *311 гэж залгахад 3000-4000 төгрөгний нэгжтэй гэж гарч байсан. Би алхаад ойрхон байрлах ГОВОН нэртэй РС тоглоомын газар орж 4000 төгрөг өгөөд хонох зорилгоор РС тоглосон. Энэ үед РС дэлгэцийн цагийг харахад 02 цаг өнгөрч байсан. Минутыг нь санахгүй байна. Згийн гэрээс РС тоглоомын газар хүртэл алхахад 5-8 минутын зайтай. РС тоглоомын газар зөндөө хүн байсан. Интернэтээр РС тоглоомыг 2-3 удаа тоглосон. Миний архи бага зэрэг гараад эхнэр хүүхдээ аваад Згийн гэрт нь очихоор явсан. Гадаа байгалийн гэрэл нь үүр цайсан байдалтай гэгээ орж байсан. Би Згийн гэрт орох гэхэд нөгөө согтуу хүн байрлалаа өөрчлөөгүй хэвтэж байсан газартаа байсан бөгөөд маш их хурхиран унтаж байсан. Тухайн хүн нэг хөлдөө гуталтай, харин нөгөө хөлдөө гутлаа тайлчихсан хөлнийх нь ойролцоо хэвтэж байсан. Ямар гутал байсныг ажиглаагүй. Тухайн согтуу хүний нүүр царайг ажиглаагүй. Учир нь доошоо хараад хэвтэж байсан. Тухайн хүний хувцас бараан өнгийх, шороо болон сааралтсан байсан. Би согтуу хүн байна гэж бодоод Згийн гэрт шууд орсон чинь эхнэр хүүхэд байхгүй, ганцаараа унтаж байсан. Миний гар утасны цэнэг дууссан байсан болохоор нөгөө олсон гар утаснаасаа эхнэр Mийн 88252604 дугаартай утас руу залгасан. Энэ үед цаг 04 цаг 30 минут орчим болж байсан. M гар утсаа аваад гэртээ байгаа тухай хэлэхээр нь Згийн гэрээс гараад явахад нөгөө согтуу хүн байрлалаа өөрчлөөгүй хэвтэж байсан. Харин ойр орчмоор нь хүн байгаагүй. Би гудамж дөнгөж тойронгуут зам байдаг бөгөөд зам дээрээс хөлсний машин бариад гэртээ харьсан. M унтаж байсан. Харин маргааш өглөө нь би Mт гар утас олсноо хэлэхэд чи хаачсан бэ, гудамжинд согтуу хүн унтаж байсан, мөн гудамжинд нэг эрэгтэй хүн хашаа налаад зогсож байсан, би айсандаа хүүхдээ тэврээд хажуугаар нь гарсан гэж надад ярьсан. Олсон гар утсыг ээж Бдаа өгсөн. Учир нь би ээж Бгийнхаа гар утсыг барьж байгаад хаясан байсан юм. Гар утас ганцхан юнителийн симтэй байсан. Би сим картыг нь хаячихсан. Би шүүх хуралд анх оролцсон болохоор маш их айж байсан болохоор тухайн үед сандраад ингэж мэдүүлэг өгсөн. Харин цагдаагийн байгууллагад анхны өгсөн мэдүүлэг болон эхнэр рүүгээ хохирогчийн гээсэн гар утсаар залгасан цаг хугацаа 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 04 цаг 50 орчим минутанд залгасан байсан. Харин би 02 цаг гэдгийг РС тоглоомын газар ороод компьютерийн цагийг харахад 02 цаг өнгөрч байсан болохоор сайн мэдэж байна.

Би цагийг нь санахгүй байна. Дуу хоолойг нь сонсоход эрэгтэй эмэгтэй хүмүүс шуугилдаад эрэгтэй залуу хоолойгоор би чамд хэлээ биз дээ гээд хашгираад байсан. Харин эмэгтэй нь болиоч гээд хашгираад байсан. Би даруй цонхоор харахад ямар ч зүйл харагдаагүй. Харин Згийн цонхоор харахад хохирогчийн хэвтэж байсан газар нь харагдах эсэх талаар мэдэхгүй байна. Манай эхнэр M лав сонссон байх. Энэ хэрүүл маргаан болсноос хойш бараг 3-4 цаг болсны дараа би гарахад тухайн хүн хэвтэж байсан. Хохирогчийн хэвтэж байсан газар орчмоор хүн чирсэн, зодолдсон ул мөр огт байгаагүй. Учир нь би тэр хүнийг нэг хөл гуталгүй байхаар нь гайхаад ойр орчмыг харахад ямар нэг хүн чирсэн, зодолдсон ул мөр байгаагүй” /1 дүгээр хх-н 82, 2 дугаар хх-н 73-76/ гэсэн,

гэрч Ш.Б “... 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тархиндаа гэмтэл авсан хүн Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн очсон гэх хэргийн дагуу биечилсэн сурвалжлага хийж 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хотол” төвийн хяналтын камерийг шүүж үзэхэд 2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим үзэгдэх байдал муу байхад Приус 10, 11 маркийн машинтай ойролцоо машин гудамжаар гэрэл тусгаад ороход хашааны орчим ямар нэгэн хүн хэвтэж байгаа зүйл харагдахгүй, нөгөө машин 2-3 минут болоод буцаад гудамжаар гарах үед машины хойд талын тооромзны гэрэлд нэг хүн газар хэвтсэн байдалтай харагдаж, машины өнгө номер харагдах боломжгүй байсан. Бичлэгийг хуулбарлаж аваагүй” /1 дүгээр хх-н 72-73/ гэсэн,

гэрч Ш.А-н “... би 2017 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн орчимд босоод 06 цаг 30 минутанд хогоо хаях гээд хашааны хаалгаар гарахад хашааны үүдэнд толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан, дээшээ хараад хэвтсэн 23-25 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байхаар нь согтуу хүн хэвтэж байна гэж бодоод хогоо хаячихаад буцаад гэр рүүгээ орох гэтэл тэр залуугийн толгойн баруун талд хар саравчтай малгай газар хэвтсэн, 1 хөл нь гуталтай, нөгөө нь гуталгүй, хөлний хажууд нь гутал нь байсан. Тэгээд би гэр рүүгээ оръё гээд бодоод хажуугаар гартал тэр залуу эвгүй дуугараад амнаас нь цус гараад зүүн завьжийг нь даган урсаж байсан. Дуугарах болгонд цус оргилж гараад байхаар нь би сандраад байрны эзний утсаар нь яаралтай түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд буцаад нөгөө залуу руу гарахад яг хэвэндээ цус гараад байхаар нь сахиад тэр залуугийн хажууд байсан. Түргэн тусламж 08 цагийн орчимд ирээд нөгөө эрэгтэйг үзэхэд ил харагдах гэмтэл байхгүй байна гэж эмч нар хэлсэн. Цус гарч байгааг хараад дотуураа цус алдаж байж магадгүй гээд үл таних 2 залууг гуйж эмч нартай цуг машин руу өргөж суулгасан. Тэгээд аваад явсан. Дээшээ хараад хэвтсэн байхад урд хэсэг нь гайгүй байсан. Сайн бол хараагүй. Энгийн хувцастай, хорооны 2 цагдаа ирээд камерын бичлэг үзэхэд машинтай хүмүүс үлдээсэн байна гэж хэлсэн. Ойролцоогоор 23 цагийн орчимд тэр машин ирж 1 хүн үлдээгээд явсан гэж хэлсэн. Би тэр камерийн бичлэгийг үзээгүй. Ойр орчимд нь ямар нэг эд зүйл байгаагүй” /1 дүгээр хх-н 74-76/ гэсэн,

гэрч Ц.Б-н “... нийтийн байр түрээслүүлж ажиллуулдаад 4-5 жил болж байна. Бүртгэлийн дэвтэр байхгүй. Камертай бичлэгээ 10-20 хоног хадгалдаг. Тухайн үед цагдаа нар камерын бичлэг шүүж аваад, хуулж авсан асуудал байхгүй. Манай байр төв замаас 400-500 м орчим зайтай” /2 дугаар хх-н 96-97/ гэсэн,

гэрч Ө.Б-н “... тухайн үед 2 цагдаа ажлын хувцастай үнэмлэхээ үзүүлээд буудал орчмоос ухаангүй хүн олдсон гээд камер шүүх хүсэлт тавьсаны дагуу камер шүүхийг зааж өгчихөөд бусад ажлаа хийж гүйцэтгэхээр явсан. Гадаа өдөр байсан. 30-40 минутын дараа шүүж дууссан гэж хэлсэн. Манай бичлэгийг USB болон гар утсаараа авах боломжтой” /2 дугаар хх-н 102-103/ гэсэн,

гэрч О.О-н “... 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би цагдаагийн хэлтэс дээрээ эрүүгийн төлөөлөгчийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад Гэмтлийн эмнэлэгт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Хотол зочид буудлын хажуугийн мухар гудамж буюу Зүүннарангиййн 18-4 тоот хашааны үүднээс ухаангүй байдалтай эрэгтэй хүн олдсон дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байсан. Яг дуудлага хэдэн цагт ирсэн эсэхийг мэдэхгүй. Би ажил үүргийн хувиар Баянгол дүүргийн 22 дугаар хороог хариуцдаг учраас жижүүрийн эрүүгийн төлөөлөгчийн хамт биечилсэн сурвалжлага хийж ойр орчимд байх хуулийн этгээдүүдийн хяналтын камерыг шүүж үзэхэд Хотол зочид буудлын камерыг 2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 03 цагаас эхлэхэд харанхуй, үзэгдэх орчин муу, ямар нэгэн дүрс харагдаагүй. Түүнээс хойш үргэлжлүүлэн шүүхэд 03 цаг 30 минутын орчим машины гэрлийн тусгал гарахад хүн хэвтэж байгаа дүрс харагдсан. Энэ дүрсийг тодруулах зорилгоор камерын цагийг урагшлуулан 02 цаг болгон шүүхэд дахин машины гэрлийн тусгал тусахад 03 цаг 30 минутанд харагдсан хашааны үүдэнд хүн хэвтэж байгаа дүрс дахин харагдсан. Дахин камерын цагийг урагшлуулан 7 дугаар сарын 9-ний 23 цагаас эхлүүлэн шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 9-10 шилжих шөнийн 00 цаг 01 минутын орчим цайвар өнгийн Приус 10 юмуу 11 маркийн автомашин төв замаас баруун эргэн гэр хорооллын зам руу өгсөж явснаа ухрах үйлдэл хийн хохирогч Уын олдсон гэх мухар гудамж руу орон ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай зогсоод жолоочийн эсрэг талын урд талын суудлаас намхан ойролцоогоор 160-165 см өндөртэй махлагдуу эрэгтэй хүн бууж ирэн өөрийн талын машины хойд талын хаалгыг онгойлгон юу буулгаж байгаа нь мэдэгдэхгүй газар буулгаад өөрөө хашаа тийш орох шиг болсон. Харин машин хойш ухрах үйлдэл хийж зам руу явж байгаа дүрс бичигдсэн байсан. Машин хааш явж байгаа нь харагдаагүй. Машин хөдлөөд явсны дараа хашаа руу орох шиг болсон хүн гарч харагдаагүй. Машин хөдлөөд явсны дараа хашаа руу орох шиг болсон хүн гарч ирээд харанхуй гудамжинд хэсэг зогсож байснаа урагш төв зам руу явж алга болсон. Харин машинаас буулгасан зүйл нь камерийн цаг явах тусам хүн хэвтэж байгаа нь тод харагдаж эхэлсэн. Камерын бичлэгээр 07 цагийн орчим 103-н машин хохирогчийг аваад явж байгаа нь бичигдсэн байсан. ГССҮТ-ийн сэхээний эмчтэй уулзахад энэ хүний биеийн байдал маш муу, гэр бүлийн хүмүүсийг яаралтай тогтоох шаардлагатай байна, ар гэрийнхэнд нь мэдэгдмээр байна гэж хэлсэн. Би тухайн үед хохирогч Уын гарын дардсыг шинжээчээр авхуулан хэн болохыг тогтоон, шөнө цагийг мэдэхгүй байна, гэрийн хаягаар нь явж гэр бүлд нь мэдэгдэн дүү гэх залуугаас нь хэнтэй хаашаа явсан болохыг тогтоосон.

Үүний үндсэн дээр Энжое баарны үүдэнд А гэгчтэй зодолдсон болохыг тогтоож Ааас мэдүүлэг авахад хэргээ хүлээсэн. Камерын бичлэг бүрсгэр байсан хэдий ч машины гэрлийн тусгалд харагдаж байгаагаар ойролцоогоор 160-165 см өндөр, махлагдуу, намхан эрэгтэй харагдаж байсан. Хувцас содон шинж тэмдэг нь харагдах ямар ч боломжгүй байсан” /2 дугаар хх-н 107-110/ гэсэн,

гэрч Ц.Б-гийн “... 7 дугаар сарын 10-ны өглөө 08 цаг 30 минутанд ухаангүй хүн байна гэж дуудсаны дагуу 9 цаг 10 минутанд нэр нь тодорхойгүй, маш хүнд комтой, эрэгтэй хүнд үзлэг хийхэд дух хэсэгт товшсон шархтай байсны дагуу комьпютер томографикаар шинжилгээ хийхэд гавал ясны хугархай, тархины зүүн тал бөмбөлгийн хамт хатуу хальсан доорх цусан хуралттай, тархи дарагдалттай амь насны заалтаар яаралтайгаар цус хуралтыг авч тархи чөлөөлөх мэс засал яаралтайгаар хийсэн” /2 дугаар хх-н 111-112/ гэсэн

мэдүүлгүүд нь гэмт хэрэг гарснаас хойшхи цаг хугацааны үйл явдлыг ялангуяа; “... тухайн газарт хэвтэж байсан хүн нь хохирогч Б.У- мөн байсан гэдгийг”, “... өглөө болж түргэний машин ирэх хүртэл тэрээр тухайн газраасаа хөдлөөгүй болохыг”, “... тухайн газарт шүүгдэгч A.A байсан гэдгийг” тус тус нотлохын зэрэгцээ, хохирогч Б.У-ын хэвтэж байсан уг газарт ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гараагүй байна.

Өөрөөр хэлбэл 2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнийн 00.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл буюу түргэний машин ирж авах хүртэл хохирогч Б.У ямар нэгэн халдлагад өртсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн 2017 оны 7 дугаар сарын 9-ний шөнө 23 цаг 55 минутын үед “Либерто” нэртэй зочид буудалд гэрч С.Б, түүний эхнэр гэх Б.Н, гэрч Э.М, түүний найз эмэгтэйчүүд очсон гэдэг нь тодорхой бөгөөд үүнээс өмнөх цаг хугацаанд хохирогч Б.У, шүүгдэгч A.A нарын хооронд зодоон болжээ.

Иймд прокуророос зүйлчилсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт A-н А-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч A.A-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч A.A-ын хувийн байдалтай холбоотой

тэрээр урьд өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан тухай шүүхийн шийтгэх тогтоол /1 дүгээр хх-н 117-119/ хавтаст хэрэгт авагдсанаас гадна

гэрч Б.Н “... А нь миний нөхөр. Атай 2016 оны 10 дугаар сараас эхлэн танилцаад удаагүй хамтран амьдарч дундаасаа 1 хүүхэдтэй болсон. Манай хүү 1 нас 8 сартай. Би 2017 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-ны шилжих шөнө хадам аав Аын гэрт хадам ээж, хадам ах, хадам аав нарын хамт байсан. Надад тухайн үед А 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр найз нартайгаа гадуур гарна гээд гарахад би зөвшөөрсөн. Яг хэдэн цагт ирсэн талаар мэдэхгүй байна. А 1993 онд төрсөн. Аынх нийт 3 хүүхэдтэй, тэдний дунд хүүхэд нь юм. Одоогоор бид нар хадмын гэрт байдаг, өрх тусгаарлаагүй. Гэр бүлийн баталгаа байхгүй” /1 дүгээр хх-н 60-62/ гэж шүүгдэгч A.Aын хувийн байдлын талаар мэдүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоос үзвэл хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд буюу 2002 оны Эрүүгийн хуулийн зохицуулалтаар A.A нь тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Гэвч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “танхайрах” гэсэн гэмт хэрэг байхгүй тул ял нэмж нэгтгэх асуудал яригдахгүйн зэрэгцээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг баримтлах нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч A.Aын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан энэ шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүх шүүгдэгч A.Aт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Хохирогч Б.У, түүний өмгөөлөгчийн зүгээс “... нийт 48.233.166 төгрөг нэхэмжилнэ. ... үүнээс 7.003.166 төгрөгтэй холбоотой баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. ... зарим нэхэмжлэлийн шаардлага нь эмчилгээ, сувилгаа хийгдсэнээс хойш гарах зардалд хамаарна ...” гэсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэв.

 

Дээрх тайлбартай нь холбогдуулж хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүх нэг бүрчлэн шинжлэн судлахад 2.146.484 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй,

бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна нэхэмжлэх ёсгүй мөнгийг нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал; 1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр хуудсанд авагдсан 240.445 төгрөгийн НӨАТ-ын баримтаар ямар худалдаа, үйлчилгээ хийгдсэн нь тодорхой бус, 165 дугаар хуудсанд авагдсан “Баталгаат засварын хуудас” 135.000 төгрөг гэсэн нь энэ хэрэгт хамааралтай эсэх нь ойлгомжгүй, 166 дугаар хуудсанд авагдсан Өмгөөллийн хөлс 1 сая төгрөг нэхэмжилсэнийг хангаж шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй, мөн хуудсанд авагдсан бусад баримтууд, 167, 168, 169, 170, 172, 176 , 177, 178, 179, 180, 181, 182, 183, 184, 186, 187, 188, 189, 190, 191, 192, 193, 194, 2 дугаар хавтаст хэргийн 10, 11 дүгээр хуудаснууд дахь зарим баримтууд юу бичсэн нь харагдахгүй (бичигдсэн зүйл нь арилж бүдгэрсэн), зарим баримтуудаар тамхи, чихэр, жимс, ундаа гэх мэт зүйлсийг худалдаж авсан, түүнчлэн ямар худалдаа, үйлчилгээнийх болох нь тодорхойгүй НӨАТ-ын баримтууд, улмаар шашины зан үйлтэй холбоотой баримтуудыг хавсаргажээ.

 

Харин хохирогч Б.У-ын нотлох баримтаа бүрдүүлэн цаашид нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, шүүгдэгч A.A-ын цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт А-ын А-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар A.A-г 4 /дөрөв/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. A.A-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. A.A-ын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч A.A-аас 2.146.484 төгрөг гаргуулж хохирогч Б.У-д олгож,

хохирогч Б.У нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл A.A-г цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ