Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 90

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би Ж.Насандуламын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.Оргилболд, Б.Ганхуяг, С.Лхагвадорж, Х.Хэрлэнцэцэг нарт “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай улсын байцаагч нарын акт болон 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг буюу 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болгуулах, тэтгэврийн хэмжээг бууруулж, 407307 төгрөгөөр тогтоосныг зогсоож, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол нэг сарын 50294 төгрөг, 3 сарын 352058 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгалансуурь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ж.Насандуламын өндөр насны тэтгэврийг 2006 оны 07 дугаар сараас 2011 оны 06 дугаар сарын цалингаар бодож, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож олгохоор хариуцагчтай тохиролцсон тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай улсын байцаагч нарын акт болон 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг буюу 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Насандулам нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Б.Оргилболд, Б.Ганхуяг, С.Лхагвадорж, Х.Хэрлэнцэцэг нарт холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай улсын байцаагч нарын акт болон 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг буюу 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болгуулах, Тэтгэврийн хэмжээг бууруулж 407307 төгрөгөөр тогтоосныг зогсоож, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол нэг сарын 50294 төгрөг, 3 сарын 352058 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгалансуурь нь “Ж.Насандуламын тэтгэврийг 2006 оны 07 дугаар сараас 2011 оны 06 дугаар сарын цалингаар бодож 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож олгохоор хариуцагчтай тохиролцсон үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. 

Нэхэмжлэгч Ж.Насандуламаас Г.Амгалансуурьт олгосон 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлд “нэхэмжлэгчийн .... бүх эрхийг эдэлж, нэхэмжлэлийн зарим хэсгээс буюу, эсхүл бүхэлд нь татгалзах...” эрхийг олгосон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгалансуурь нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаар үр дагаврыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгалансуурь, хариуцагч Х.Хэрлэнцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарнай нарт тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгалансуурь нь “Ж.Насандуламын тэтгэврийг 2006 оны 07 дугаар сараас 2011 оны 06 дугаар сарын цалингаар бодож 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тооцож олгохоор хариуцагчтай тохиролцсон үндэслэлээр “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаартай улсын байцаагч нарын акт болон 1 дүгээр хавсралтын өөрт холбогдох хэсгийг буюу 1 дүгээр хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болгуулах, тэтгэврийн хэмжээг бууруулж 407307 төгрөгөөр тогтоосныг зогсоож, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол нэг сарын 50294 төгрөг, 3 сарын 352058 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.БАТСҮРЭН