| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2026/02215/И |
| Дугаар | 197/ШШ2026/06490 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2026/06490
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,******* байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,од оршин суух, овогтой /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 6,408,032 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дах хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 31 дүгээр зүйлд тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргаж байна. Д. нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар тус байгууллагын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.г хууль бусаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг шийдвэрийг Г. эс зөвшөөрч ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.г Халдварт өвчин судлалын үндэсний төвийн санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төвд даалгаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6,408,032.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Г.гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1304 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч хэлэлцүүлэхээс татгалзсан. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас төрд учирсан хохирол 6,408,032 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу Д.аас гаргуулах шаардлагатай. Иймд прокурор өөрийн санаачилгаар төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зааснаар прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалж, өөрийн санаачилгаар төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийг гаргаж байна.” гэж тодорхойлжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498,4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагчийг хууль бусаар халсныг шүүхээс тогтоосон тохиолдолд бусдад учирсан гэм хорыг төр хариуцан арилгах ба гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсан гэм буруутай этгээдээр хариуцуулан арилгуулахаар байна. Тодруулбал, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Ийнхүү ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан, 498.1, 498.2, 498.4 дэх хэсэг заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан байна. Төрийн албаны тухайн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан байна. Энэ зохицуулалт нь албан тушаалтны шийдвэр хууль бус болохыг шүүхээс тогтоохоос гадна шийдвэр гаргасан албан тушаалтан гэм буруутай байхыг тусгасан агуулгатай байна. ...Г.г ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн маргаанд оролцох, ямар нэгэн тушаал шийдвэр гаргах эрхгүй байсан тул ажилгүй байсан хугацааны олговорт 6,408,032 төгрөгийг олгосон явдалд шууд санаатай буюу илтэд болгоомжгүй аль ч хэлбэрээр гэм хор учруулсан гэх нөхцөл байдал, миний хууль бус үйлдлийн улмаас төрд хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо, улмаар гэм хорыг арилгах урьдчилсан нөхцөл хангагдаагүй. ...Иймд Г.д шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан төрд учирсан хохирол гэх асуудалд гэм буруугүй бөгөөд түүнийг хариуцах үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3. Зохигч нь шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж оролцов.
4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж заасан бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 101/ШШ2021/01810 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1304 тоот магадлалаар Д. нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/50 дугаартай тушаалаар тус байгууллагын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.г хууль бусаар үүрэгт ажлаас чөлөөлсөн болхийг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх ба Д. нь төрд 6,408,032 төгрөгний гэм хорын хохирол учируулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
5. Иймд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын гаргасан хариуцагч Д.д холбогдох гэм хорын хохиролд 6,408,032 төгрөг гаргуулаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар “Төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 498 дугаар зүйлийн 498.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч овогтой /РД:/-оос 6,408,032 төгрөгийг улсын төсөвт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 138,278.512 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ