| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/39787/И |
| Дугаар | 197/ШШ2026/08136 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2026/08136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* хаягт оршин суух, Зуут овогтой *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,, хаягт оршин суух, Тугчин овогтой ын /РД:/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 7,205,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., түүний өмгөөлөгч Л., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “Чингэлтэй дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах Хараа зочид буудлын зогсоолд зогсож байсан нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёото Приус маркийн УАЕ улсын дугаартай машиныг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 03 цаг 20 минутын орчимд иргэн Ц. нь найз Э. хөлслөн авсан хариуцагч Б.ын өмчлөлийн Тоёото Приус маркийн УНЛ улсын дугаартай машиныг жолоодон явахдаа мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-т "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг, Э. нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн" гэсэн заалтыг зөрчсөн. Ц. болон Э. нарыг 2025 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн 0175404 болон 0142673 дугаартай Шийтгэлийн хуудсаар тус тус 100,000 төгрөгөөр торгосон. Энэхүү зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёото Приус маркийн УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг гаргуулахаар зөрчлийн байцаагч Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийг томилж, үнэлгээ хийлгэхэд нийт 6,555,000 төгрөг болсон. Иймд хохирол 6,700,000 төгрөг, шинжээчийн зардал 505,000 төгрөг, нийт 7,205,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: “Би хувиараа ажил эрхэлдэг. Хоёр хүүхэдтэй. Энэ төрлийн бизнес хийж үзье гээд хийж үзсэн. Би цагдааг дуудах цаг тухай бүрд нь очиж байсан. Түрээсэлсэн залууг хайж явааг, цагдаад олж өгч тусалсан. Надад нарийн мэдлэг байхгүй. Манай машин даатгалтай байсан. Даатгалаас надад эргээд хариу өгнө гэж хэлсэн. Энэ асуудлаас болж би маш их хохирсон. Журмын хашаанаас машинаа авч чадахгүй байж байгаад 500,000 төгрөг төлж машинаа авсан. Нэхэмжлэгч энэ бүхнийг мэдэж байна. Өөрөөсөө шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: зөрчлийн хэргийн материал, үнэлгээний тайлан, автомашины түрээсийн гэрээ, зөрчлийн хэргийн шийтгэлийн хуудас, даатгалын гэрээ зэрэг нотлох баримтууд,
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаар бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.” гэж заасан бөгөөд хариуцагч Б.ын гэм бурууг нь дүгнэсэн хууль ёсны баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
5. Иймд нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч Б.ад холбогдуулан гаргасан тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 7,205,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
6. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 131,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дугаар зүйлийн 759.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн ******* /РД:*******/-ын хариуцагч ын /РД:/-д холбогдуулан гаргасан 7,205,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ