Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2026/04142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух, ******* ХХК /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух,******* овогтой ******* /РД: *******/,

Хариуцагч: ,, байрлах /регистрийн дугаар /,

Хариуцагч: ,*******,*******лол, хаягт байрлах, ХХК /РД:/

Хариуцагч: ,,,,од байрлах, ХХК /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч Ч., Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., үнэлгээ ХХК-ийн төлөөлөгч О., хариуцагч Хаан Үнэлгээ ХХК-ийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ш-2/5, Ш-2/6 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ш-2/5, Ш-2/6 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг зах зээлийн үнэлгэнээс доогуур гарсан тул хүчиингүй болгуулах саналтай гэв. Т. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1201 дүгээр тогтоолоор ******* ХХК, Б.******* нараас 206,737,877 төгрөг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй байна. Иймд төлбөр төлөгч Ч.ийн өмчлөлийн Г- дугаарт бүртгэгдсэн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 2 гудамж хаягт байршилтай, 505 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн уг хаягт байршилтай Ү- дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 02-158/1912 тоот албан бичиг хүргүүлж, албан даалгавраар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 22140598/158-03/03 тоот тогтоолоор төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, захирал Ч.ийг оролцуулан битүүмжилж, 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлбөр төлөх хугацааг тогтоож, 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 22140598/158-03/04 тоот тогтоолоор хөндлөнгийн хоёр гэрч, хөрөнгийн өмчлөгч Ч., Б. нарыг оролцуулан хураасан. Мөн төлбөр төлөгч Б.*******ын өмчлөлийн Г- дугаарт бүртгэгдсэн ,,,,,од байршилтай, 1045 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн уг хаягт байршилтай Б.*******ын өмчлөлийн Г- дугаарт бүртгэгдсэн ,,,,од байршилтай 638 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байршилтай Ч.ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 43,8 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдэд битүүмжлэх хураах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Нэхэмжлэлийг шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Хаан Үнэлгээ ХХК-ийн төлөөлөгч Д.: “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2/30 дугаар тогтоолын дагуу Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 2 гудамж хаягт байршилтай, Г-22070000487 дугаарт бүртгэгдсэн 505 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн уг хаягт байршилтай Ү- дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийсэн. Үнэлгээг хийхдээ зах зээлийн болон өртгийн хандлагыг ашигласан. Үнэлгээний дүн 43,058,000 төгрөг болсон. Бид хөрөнгийн үнэлгээний аргачлал болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан үнэлгээ гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч О.: “Шинээр гаргасан үнэлгээ нь хууль зөрчиж гарсан байна. Хоёр хүний хооронд бичсэн чатад үндэслэн үнэлгээ гаргасан. Хөрөнгийн үнэлгээ нь тооцоололтой, мэдээлэл үнэн бодитой байх ёстой. Байшингаа үнэлээд байна уу, газраа үнэлээд байна уу гэдэг нь тодорхой бус. Үнэлгээний тайлангийн 23 дахь талд газрын зах зээлийн үнэлгээг 109 сая гэж тавьсан байна. Бид хашаа, байшин үнэлээд байхад ямар юмных нь газар вэ. Үл хөдлөх хөрөнгө гэдгийг газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй хөрөнгийг хэлнэ гэж хуульд тайлбарласан. Дараагийн хуудаст үнэлгээний зүйл нь хашаа байшин байна гэдэг атал хойно нь хоосон газар байгаа. Ингэж болохгүй шүү дээ. Үнэлгээ олон улсын стандартын дагуу байх ёстой. Тухайн хөрөнгөтэй харьцуулан жиших боломжтой хөрөнгө сонгож авах ёстой. Хоосон газар, хашаа байшин бол хоорондоо ялгаатай зүйл. Ямар учраас үнэлгээ 109 сая болсон нь тодорхойгүй. Говил, Цагаанчулуутын хөрөнгүүдийг нийлүүлээд, энэ чинь хоёр тусдаа хөрөнгө шүү дээ. Яагаад нийлүүлж гаргаж болохгүй гэвэл, Говил багт байгаа хөрөнгө нь өөрийн гэсэн шинж чанартай, газрын зэрэглэл, бүсчлэл өөр. Нэг нь модон хийцлэлтэй барилга, нөгөө нь модоор бариад шавраар өнгөлсөн барилга. Яагаад нэгтгэсэн юм бэ. Энэ бол байж боломжгүй зүйл. Миний үнэлгээ хийсэн газруудад үнэлгээчнээс хэн ч очоогүй байсан. Очиж үзсэн нь эргэлзээтэй.” гэв.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.2 дугаар зүйлийн 751.2,1-т зааснаар хариуцагч т холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

4. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулаад өмчлөгч нарын эрх ашгийг зөрчсөн гэж тайлбарлаж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж оролцсон тул шүүх шаардлагын хүрээн дэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль заасны дагуу явагдсан эсэхийг хянаж үзсэн.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо.

2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1201 дүгээр тогтоолоор ******* ХХК, Б.******* нараас 206,737,877 төгрөг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд олгохоор шийдвэрлэсэн байна.

Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ч.ийн өмчлөлийн Г- дугаарт бүртгэгдсэн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 2 гудамж хаягт байршилтай, 505 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн уг хаягт байршилтай Ү- дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 02-158/1912 тоот албан бичиг хүргүүлж, албан даалгавраар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 22140598/158-03/03 тоот тогтоолоор төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, захирал Ч.ийг оролцуулан битүүмжилж, 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлбөр төлөх хугацааг тогтоож, 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 22140598/158-03/04 тоот тогтоолоор хөндлөнгийн хоёр гэрч, хөрөнгийн өмчлөгч Ч., Б. нарыг оролцуулан хураасан. Мөн төлбөр төлөгч Б.*******ын өмчлөлийн Г- дугаарт бүртгэгдсэн , , , , , од байршилтай, 1045 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн уг хаягт байршилтай Б.*******ын өмчлөлийн Г- дугаарт бүртгэгдсэн , , , , од байршилтай 638 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байршилтай Ч.ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 43,8 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

ХХК, ХХК нь үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг ирүүлэх хугацааг зааж, шинжээчид дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах, тогтоосон хугацаанд дүгнэлт, тайлан ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна.

ХХК-ийн шинжээч мөн захирал Д. гаргасан шинжээчийн дүгнэлтээр 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2/30 дугаар тогтоолын дагуу Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 2 гудамж хаягт байршилтай, Г-22070000487 дугаарт бүртгэгдсэн 505 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн уг хаягт байршилтай Ү- дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийсэн. Үнэлгээг хийхдээ зах зээлийн болон өртгийн хандлагыг ашигласан. Үнэлгээний дүнг 43,058,000 төгрөгөөр үнэлжээ.

Мөн ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолын дагуу Г- дугаарт бүртгэгдсэн , , , , од байршилтай 638 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 26,952,000 төгрөг, мөн хаягт байршилтай Ч.ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 43,8 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г- дугаарт бүртгэгдсэн , , , , , од байршилтай, 1045 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын зах зээлийн үнэ цэнийг 30,664,000 төгрөгөөр үнэлжээ.

Харин Г- дугаарт бүртгэгдсэн , , , , од байршилтай 638 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байршилтай Ч.ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 43,8 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 197/ШЗ2025/45356 дугаартай шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үнэлэхдээ 109,736,000 төгрөг гэж үнэлсэн байна.

             Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд ХХК болон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д хууль сануулан нэг төрлийн газарт хоёр өөр цаг хугацаанд дүгнэлт гаргасан ба ингэхдээ 82,784,000 төгрөгний зөрүүтэй дүгнэлт гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заасан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хаан Үнэлгээ ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2/30 дугаар тогтоолын дагуу Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 2 гудамж хаягт байршилтай, Г-22070000487 дугаарт бүртгэгдсэн 505 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн уг хаягт байршилтай Ү- дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 43,058,000 төгрөгөөр, мөн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 43,8 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г- дугаарт бүртгэгдсэн , , , , , од байршилтай, 1045 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан үнэлгээ гаргасан нь тухайн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Иймд ******* ХХК, Б.******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн зарим шаардлага болох 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн ХХК-ийн Г- дугаарт бүртгэгдсэн , , , , од байршилтай 638 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 26,952,000 төгрөгөөр үнэлсэн Ш-2/ үнэлгээг хүчингүй болгож. Нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийг зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дугаар зүйлийн 759.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ******* ХХК, Б.******* нарын нэхэмжлэлтэй, хариуцагч , ХХК, Хаан Үнэлгээ ХХК нарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн зарим шаардлагыг болох 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн ХХК-ийн Г- дугаарт бүртгэгдсэн , , , , од байршилтай 638 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 26,952,000 төгрөгөөр үнэлсэн Ш-2/ үнэлгээг хүчингүй болгож, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 2 гудамж хаягт байршилтай, Г-22070000487 дугаарт бүртгэгдсэн 505 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн уг хаягт байршилтай Ү- дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, мөн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 43,8 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г- дугаарт бүртгэгдсэн , , , , , од байршилтай, 1045 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын зах зээлийн үнэлгээг тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.БАТМАНДАХ