| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0424/Э |
| Дугаар | 442 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,
улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,
шүүгдэгч Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т- овогт Г-ын Н-т холбогдох эрүүгийн 1803006190329 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 07- ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 5, хоёр охин, хоёр зээгийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 9-366 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т- овогт Г-ын Н- /РД:…………../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Г.Н- нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 08 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Петровис” шатахуун түгээх станцын хойд замд “Тоёота Приус” маркийн 97-07 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.М-гийн унаж явсан улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, Т.М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Т.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед авга ах Түмэнжаргалын гэрээс өөрийн эзэмшлийн “Vingang” маркийн улсын дугааргүй, гэрчилгээ бичиг баримтгүй мотоциклыг унаад Яармагаас Арьс ширний үйлдвэр орохоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван Богд”-ын урд талд буюу “Петровис” ШТС-ийн хойд засмал замаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явсан. Гэнэт өөдөөс цагаан өнгийн “Toyota-Prius 20” маркийн автомашин зүүн эргэж орж ирэхэд мөргөлдөөд би зам дээр унасан. …Тухайн үед би ганцаараа мотоциклоо унаж явсан. Би хамгаалах малгай буюу каск өмсчихсөн явж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9103 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Т.М-гийн биед сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, гуя, шагай, хацар, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26-27-р хуудас/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №153 дугаартай дүгнэлтэнд:
1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тормосны хүчнүүдийн зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ, зүүн rap талын их гэрлийн холын тусгал стандартын шаардлагын техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Баруун гар талын холын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй. Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Урд салхины шил дундаа үл мэдэг цуурсан, урд капот эмблемний доогуур цохигдож дотор гагнаас салсан, урд буферын гол хэсэг цуурч доод хар нүүр /сетка/, улсын дугаар мултарч унасан ба баруун rap талын булан нь хагарч тасарч унасан, баруун гар талын их гэрлийн сууринууд хугарсан, баруун гар талын крыло дотогш хонхойж үзүүрээрээ нугарсан, баруун гар талын толины хавтас цуурсан, хойд буфер зүүн гар талын доод буланд будаг нь халцарсан, дээвэр бага зэрэг хонхорхойтой, зүүн гар талын хойд хаалганы замаск хагарсан сэвтэй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, хөргөлтийн системийн аппаратны гэр хагарсан эвдрэл гэмтлүүдтэй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Урд салхины шил дундаа үл мэдэг цуурсан, урд капот эмблемний доогуур цохигдож дотор гагнаас салсан, урд буферын гол хэсэг цуурч доод хар нүүр /сетка/, улсын дугаар мултарч унасан ба баруун гар талын булан нь хагарч тасарч унасан, баруун гар талын их гэрлийн сууринууд хугарсан, баруун гар талын крыло дотогш хонхойж үзүүрээрээ нугарсан, баруун гар талын толины хавтас цуурсан, хойд буфер зүүн гар талын доод буланд будаг нь халцарсан, дээвэр бага зэрэг хонхорхойтой, зүүн гар талын хойд хаалганы замаск хагарсан сэвтэй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, хөргөлтийн системийн аппаратны гэр хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байлаа.
3. Урд капот эмблемний доогуур цохигдож дотор гагнаас салсан, урд буферын гол хэсэг цуурч доод хар нүүр /сетка/, улсын дугаар мултарч унасан ба баруун rap талын булан нь хагарч тасарч унасан, баруун гар талын их гэрлийн сууринууд хугарсан, баруун гар талын крыло дотогш хонхойж үзүүрээрээ нугарсан, баруун rap талын толины хавтас цуурсан, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, хөргөлтийн системийн аппаратны гэр хагарсан гэмтлүүд ослын улмаас үүссэн шинэ гэмтлүүд байна. Урд салхины шил дундаа үл мэдэг цуурсан, хойд буфер зүүн гар талын доод буланд будаг нь халцарсан, дээвэр бага зэрэг хонхорхойтой, зүүн гар талын хойд хаалганы замаск хагарсан сэвтэй гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн гэмтлүүд тул зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Өглөө гэгээтэй үед болсон зам тээврийн осол тул баруун гар талын тусгал уг осолд нөлөөлөхгүй.
4. Уг автомашин шингэн дамжуулгын ABS бүхий тормосны системтэй. Тоног төхөөрөмж болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг тээврийн хэрэгслийн дугуйн тормос бүрэн ажиллагаатай байна.
5. Шингэн дамжуулгын ABS бүхий тормосны системтэй тул тормос гишгэхэд тормосны тасалдсан мөр зам дээр үүснэ.
6. Уг тээврйн хэрэгслийн спидометр ажиллаж байна. Ажиллахгүй тохиолдолд жолооч хурдаа хянах боломжгүй болно. /хх-ийн 44-52-р хуудас/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн Vingang маркийн улсын дугааргүй мотоцикль нь тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй хийцийн өөрчлөлт хийсэн, арлын дугаар нь үйлдвэрийн бус, эвдрэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдалд дүгнэлт гаргах боломжгүй гэсэн албан тоот /хх-ийн 57-59-р хуудас/,
Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №536 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Зам тээврийн осол, хэргийн материалд авагдсан үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, осол хэрэг гарах үеийн бичлэг, тээврийн хэрэгслийн ослын дараах байрлал, гэрчийн мэдүүлэг, ШШҮХ-ийн нэр бүхий шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9103 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн нэр бүхий шинжээчдийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаартай дүгнэлт, тус төвийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 232 дугаартай албан бичиг зэргийг үндэслэхэд Т.Приус маркийн 97-07 УБО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Г.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь заалт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон бэруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Винган маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан 15 настай Т.М- нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох насанд хүрээгүй, жолоодох эрхгүй этгээд байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг зөрчсөн байна. Мөн тус дүрмээр хэм хэмжээ тогтоосон хөдөлгөөний журмыг зөрчсөн үндэслэлгүй боловч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 232 дугаартай албан бичигт дурдсан “...Винган маркийн улсын дугааргүй мотоцикл нь тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй хийцийн өөрчлөлт хийсэн, арлын дугаар нь үйлдвэрийн бус...” гэсэн байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйл “Тээврийн хэрэгсэл, түүний хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх, угсрах, импортлоход тавих шаардлага”-ын 21.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулах зорилгоор тус улсад үйлдвэрлэсэн, угсарсан тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд шинжлэх ухааны холбогдох байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байна”, 21.2 дахь хэсэгт заасан “Импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэг, оношилгооны дүгнэлт буюу гэрчилгээгээр баталгаажсан байна.” гэснийг зөрчсөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж явсан байна.
3. Уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээний байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Мөн уг зам, замын байгууламж нь осолд нөлөөлөхүйц эвдрэл гэмтэлгүй байна. /хх-ийн 63-64-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9-р хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,
Бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12, 93-р хуудас/,
Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 13-14-р хуудас/,
Автотээрийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 53-54-р хуудас/,
Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 88-89, 91-р хуудас/,
Яллагдагч Г.Н- мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Петровис” колонкийн хойд замд өөрийнхөө эзэмшлийн “Т.Приус” маркийн 97-07 УБО улсын дугаартай автомашинтай зүүнээс баруун чиглэлтэй замын 3 дугаар эгнээгээр явж машиндаа 10 настай зээ хүү Төгөлдөрийн хамтаар явж байгаад зүүн гар тийшээ тасархай шугамаар эргэх гээд замын гол зогссон. “Петровис” колонк орох гээд зүүн гар тийшээ дохиогоо өгөөд эргэх үед баруунаас зүүн чиглэлтэй замын 1 дүгээр эгнээгээр явж байсан улсын дугааргүй мотоцикл ирээд миний автомашины буферны баруун урд хэсэг рүү мөргөсөн. Буугаад хартал мотоцикл нь машины урд талд, хүүхэд нь машины баруун талын 2 хаалганы голд хэвтэж байсан. …Тухайн үед замын хөдөлгөөн бага, халтиргаа гулгаагүй, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,
Хохирлын баримт /хх-ийн 94-100-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 92-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Т.М-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 19-р хуудас/, өвчний түүх /хх-ийн 29-37-р хуудас/,
Шүүгдэгч Г.Н-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Г.Шинэ-Учралын мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 76-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 78-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 79-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 80-р хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 81-р хуудас/ зэрэг болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Н-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэрэгт цугларсан баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шилжлэн судалж дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Н- нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 08 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Петровис” шатахуун түгээх станцын хойд замд “Тоёота Приус” маркийн 97-07 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж насанд хүрээгүй хохирогч Т.М-гийн жолоодож явсан мотоциклтой мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Т.М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Т.М-гийн …2018 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед авга ах Түмэнжаргалын гэрээс өөрийн эзэмшлийн “Vingang” маркийн улсын дугааргүй, гэрчилгээ бичиг баримтгүй мотоциклоо унаад Яармагаас Арьс ширний үйлдвэр орохоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван Богд”-ын урд талд буюу “Петровис” ШТС-ийн хойд замаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явсан. Гэнэт өөдөөс цагаан өнгийн “Toyota-Prius 20” маркийн автомашин зүүн эргэж орж ирээд мөргөлдөөд би зам дээр унасан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9103 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Т.М-гийн биед сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, гуя, шагай, хацар, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26-27-р хуудас/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №153 дугаартай дүгнэлтэнд:
1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тормосны хүчнүүдийн зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ, зүүн rap талын их гэрлийн холын тусгал стандартын шаардлагын техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Баруун гар талын холын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй. Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Урд салхины шил дундаа үл мэдэг цуурсан, урд капот эмблемний доогуур цохигдож дотор гагнаас салсан, урд буферын гол хэсэг цуурч доод хар нүүр /сетка/, улсын дугаар мултарч унасан ба баруун rap талын булан нь хагарч тасарч унасан, баруун гар талын их гэрлийн сууринууд хугарсан, баруун гар талын крыло дотогш хонхойж үзүүрээрээ нугарсан, баруун гар талын толины хавтас цуурсан, хойд буфер зүүн гар талын доод буланд будаг нь халцарсан, дээвэр бага зэрэг хонхорхойтой, зүүн гар талын хойд хаалганы замаск хагарсан сэвтэй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, хөргөлтийн системийн аппаратны гэр хагарсан эвдрэл гэмтлүүдтэй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Урд салхины шил дундаа үл мэдэг цуурсан, урд капот эмблемний доогуур цохигдож дотор гагнаас салсан, урд буферын гол хэсэг цуурч доод хар нүүр /сетка/, улсын дугаар мултарч унасан ба баруун гар талын булан нь хагарч тасарч унасан, баруун гар талын их гэрлийн сууринууд хугарсан, баруун гар талын крыло дотогш хонхойж үзүүрээрээ нугарсан, баруун гар талын толины хавтас цуурсан, хойд буфер зүүн гар талын доод буланд будаг нь халцарсан, дээвэр бага зэрэг хонхорхойтой, зүүн гар талын хойд хаалганы замаск хагарсан сэвтэй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, хөргөлтийн системийн аппаратны гэр хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байлаа.
3. Урд капот эмблемний доогуур цохигдож дотор гагнаас салсан, урд буферын гол хэсэг цуурч доод хар нүүр /сетка/, улсын дугаар мултарч унасан ба баруун rap талын булан нь хагарч тасарч унасан, баруун гар талын их гэрлийн сууринууд хугарсан, баруун гар талын крыло дотогш хонхойж үзүүрээрээ нугарсан, баруун rap талын толины хавтас цуурсан, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, хөргөлтийн системийн аппаратны гэр хагарсан гэмтлүүд ослын улмаас үүссэн шинэ гэмтлүүд байна. Урд салхины шил дундаа үл мэдэг цуурсан, хойд буфер зүүн гар талын доод буланд будаг нь халцарсан, дээвэр бага зэрэг хонхорхойтой, зүүн гар талын хойд хаалганы замаск хагарсан сэвтэй гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн гэмтлүүд тул зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Өглөө гэгээтэй үед болсон зам тээврийн осол тул баруун гар талын тусгал уг осолд нөлөөлөхгүй.
4. Уг автомашин шингэн дамжуулгын ABS бүхий тормосны системтэй. Тоног төхөөрөмж болон жолоодлого хийн шалгаж үзэхэд уг тээврийн хэрэгслийн дугуйн тормос бүрэн ажиллагаатай байна.
5. Шингэн дамжуулгын ABS бүхий тормосны системтэй тул тормос гишгэхэд тормосны тасалдсан мөр зам дээр үүснэ.
6. Уг тээврйн хэрэгслийн спидометр ажиллаж байна. Ажиллахгүй тохиолдолд жолооч хурдаа хянах боломжгүй болно. /хх-ийн 44-52-р хуудас/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн Vingang маркийн улсын дугааргүй мотоцикль нь тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй хийцийн өөрчлөлт хийсэн, арлын дугаар нь үйлдвэрийн бус, эвдрэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдалд дүгнэлт гаргах боломжгүй гэсэн албан тоот /хх-ийн 57-59-р хуудас/,
Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №536 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Зам тээврийн осол, хэргийн материалд авагдсан үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, осол хэрэг гарах үеийн бичлэг, тээврийн хэрэгслийн ослын дараах байрлал, гэрчийн мэдүүлэг, ШШҮХ-ийн нэр бүхий шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9103 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн нэр бүхий шинжээчдийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаартай дүгнэлт, тус төвийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 232 дугаартай албан бичиг зэргийг үндэслэхэд Т.Приус маркийн 97-07 УБО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Г.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь заалт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон бэруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Винган маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан 15 настай Т.М- нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох насанд хүрээгүй, жолоодох эрхгүй этгээд байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг зөрчсөн байна. Мөн тус дүрмээр хэм хэмжээ тогтоосон хөдөлгөөний журмыг зөрчсөн үндэслэлгүй боловч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 232 дугаартай албан бичигт дурдсан “...Винган маркийн улсын дугааргүй мотоцикл нь тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй хийцийн өөрчлөлт хийсэн, арлын дугаар нь үйлдвэрийн бус...” гэсэн байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйл “Тээврийн хэрэгсэл, түүний хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх, угсрах, импортлоход тавих шаардлага”-ын 21.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулах зорилгоор тус улсад үйлдвэрлэсэн, угсарсан тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд шинжлэх ухааны холбогдох байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байна”, 21.2 дахь хэсэгт заасан “Импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэг, оношилгооны дүгнэлт буюу гэрчилгээгээр баталгаажсан байна.” гэснийг зөрчсөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж явсан байна.
3. Уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээний байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Мөн уг зам, замын байгууламж нь осолд нөлөөлөхүйц эвдрэл гэмтэлгүй байна. /хх-ийн 63-64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Г.Н-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Т.М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтад дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Н- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Түмэнзаяа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн /хх-ийн 92-р хуудас/, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 111-р хуудас/ прокурорын саналаар Г.Н-т холбогдох эрүүгийн 1803006190329 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Н- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Н- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Н-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Н-ийн хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Н-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Түмэнзаяагаас эмчилгээ болон эм тарианы зардалд 1.171.440 төгрөг /хх-ийн 94-100-р хуудас/ нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н- нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Түмэнзаяад эмчилгээний болон бусад зардалд 1.500.000 төгрөг, мотоциклын засвар сэлбэгийн зардалд 600.000 төгрөг, нийт 2.100.000 төгрөг төлсөн /хх-ийн 92-р хуудас/ болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдан ирсэн Г.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №088606 дугаартай BCD ангилалын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.