Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 448

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,

Хохирогч Л.Э-,

Шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б- овогт Д-гийн О-д холбогдох эрүүгийн 1810012720475 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, 30-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Д-гийн О- /РД:……………../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.О- нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” бүрэн дунд сургуулийн 1 дүгээр давхарт Л.Э-тэй өр, авлаганы асуудлаас болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь “… тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Л.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр том хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суухаар “Оргил” бүрэн дунд сургууль дээр очиход Д.О-тай таарсан. Өмнө нь надаас хүүхдийн сургалтын төлбөрт 1.000.000 төгрөг зээлсэн байсан. Би зээлсэн мөнгөө авахаар удаа дараа холбогдож байсан. Тэр үед О- хэл амаар доромжилж чаддаг юм бол мөнгөө аваарай гэж байсан. Д.О-г хүнсний дэлгүүр ажиллуулдаг гэдгийг нь мэдээд очиход түүний охин нь хэл амаар доромжилж намайг цохиж байсан. “Оргил” бүрэн дунд сургууль дээр О-тай тааралдаад “Цогхүүгийн эхнэр мөн биз дээ, мөнгөө авъя” гэхэд өөдөөс хашгираад “битгий хуцаад бай” гэж хэлсэн. Би халааснаасаа утсаа гаргаж ирэхэд намайг шууд цохисон. Тухайн үед толгой, тархи өвдөж байсан тул Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Уламжлалт эмнэлэгт хэд хэдэн удаа толгойгоо бариулсан. Эцэг эхийн хуралд суучихаад гараад ирэхэд Д.О- зугтаагаад явсан байсан. Намайг зайлшгүй толгойны зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн. Д.О- өчигдөр орой миний данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн байсан гэв.

Хохирогч Л.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 05 дугаар сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” бүрэн дунд сургууль дээр хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суух гэж очсон. Сургуулийн нэгдүгээр давхарт жижүүрийн ширээний орчимд Цогхүүгийн эхнэр О- зогсож байхаар нь зээлсэн 1.000.000 төгрөгөө нэхэхэд “чи муу битгий хуцаад бай, чи тэр цагдаа сэргийлэхээрээ яваад аваарай, балай хүүхэн минь” гэж орилсон. Би гар утсаараа О-гийн зургийг авахад миний зүүн хацар, шанаа орчим руу баруун гараараа 2-3 удаа цохиод, үснээс зулгаах гээд дайрахаар нь би түүнээс зугтаагаад сургуулиас гарсан. …Миний зүүн шанаа хавдаж, цус хурсан, зүүн нүд орчим хөндүүрлэж өвдөөд байсан. Мөн толгой, шилэн хүзүү маш их өвдөж, бөөлжис цутгаж байсан. Үүнээс өөр ил харагдах гэмтэл шарх учраагүй. Одоо хүртэл толгой өвдөж байна. …Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Юнион бъюлдинг барилгын 11 дүгээр давхарт байрлах “Ээж хүүхдийн сувилалын эмнэлэг”-ийн эмч “толгой доргисон байна” гээд 10 хоног хүзүү, толгойн бариа заслын эмчилгээ хийсэн. Энэ бариа заслын эмчилгээний нэг удаагийн төлбөр нь 45.000 төгрөг ба нийт 10 удаагийн эмчилгээний 450.000 төгрөгийг О-гаас нэхэмжилнэ…гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №6179 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.Э-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацэагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 21-р хуудас/,

 

Шинжээч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Тухайн үед үзүүлэгч Л.Э-ийн толгой өвдөж, дотор эвгүйрхсэн зовиуртай ба түүнд үзлэг хийхэд нүдний алим хөндлөн чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингө, 1 хуруу ромбергийн сорилд тэнцвэргүй байсан. Эдгээр нь тархи доргилтын шинж юм. Эрдэнэчимэгийн биед учирсан зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №833 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.Э-ийн биед гэмтэл учирсан байна.

2. Л.Э-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2018.05.11-ний үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дүгнэлтэнд тусгагдсан “Нүдний алим хөндлөн чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингө 1 хуруу...Ромбергийн сорилд тэнцвэргүй” гэдэг нь          мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой тархи доргилтын шинж бөгөөд Д.О-гийн цохьсон гэх үйлдлээс үүсэх боломжтой.

           7. Л.Э-ийн биед тархи доргилт гэмтэл учиржээ.

           8. Л.Э-ийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 41-42-р хуудас/,

           Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-60-р хуудас/,

Яллагдагч Д.О- мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед хүүхэддээ сургууль судлаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” бүрэн дунд сургууль дээр явж байхад манай нөхөр Цогхүүгийн танил Гансүхийн эхнэр Эрдэнэчимэг над дээр ирснээ “чи Цогхүүгийн эхнэр мөн үү” гэхээр нь “мөн байна” гэхэд “чи мөнгөө өг, луйварчин минь чамаас мөнгөө авъя” гээд над руу дайраад, гар утсаараа бичлэг хийгээд байсан. Би гар утсаараа хийж байгаа бичлэгийг нь болиулах гээд дөхөж очиход тэрээр надаас холдож зогсоод бичлэг хийгээд байхаар нь би баруун гартаа барьсан байсан гар утсаараа Эрдэнэчимэгийн зүүн хацар орчимд нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 51-54-р хуудас/,

            Хохирогчийн өргөдөл /хх-ийн 4-5-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 102-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Г.Пүрэвхүүгийн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.О- нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” бүрэн дунд сургуулийн 1 дүгээр давхарт хохирогч Л.Э-тэй өр, авлаганы асуудлаас болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт …“Оргил” бүрэн дунд сургуульд Д.О-тай тааралдаад “Цогхүүгийн эхнэр мөн биз дээ, мөнгөө авъя” гэхэд өөдөөс хашгираад “битгий хуцаад бай” гэж хэлсэн. Би халааснаасаа утсаа гаргаж ирэхэд намайг шууд цохисон. …Эцэг эхийн хуралд суучихаад гараад ирэхэд Д.О- зугтаагаад явсан байсан…гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Э-ийн …Би гар утсаараа О-гийн зургийг авахад миний зүүн хацар, шанаа орчим руу баруун гараараа 2-3 удаа цохиод, үснээс зулгаах гээд дайрахаар нь би түүнээс зугтаагаад сургуулиас гарсан. …Миний зүүн шанаа хавдаж, цус хурсан, зүүн нүд орчим хөндүүрлэж өвдөөд байсан. Мөн толгой, шилэн хүзүү маш их өвдөж, бөөлжис цутгаж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №6179 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.Э-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацэагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-ийн 21-р хуудас/,

Шинжээч Б.Ундармаагийн …Тухайн үед үзүүлэгч Л.Э-ийн толгой өвдөж, дотор эвгүйрхсэн зовиуртай ба түүнд үзлэг хийхэд нүдний алим хөндлөн чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингө, 1 хуруу ромбергийн сорилд тэнцвэргүй байсан. Эдгээр нь тархи доргилтын шинж юм. Эрдэнэчимэгийн биед учирсан зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №833 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.Э-ийн биед гэмтэл учирсан байна.

2. Л.Э-ийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2018.05.11-ний үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дүгнэлтэнд тусгагдсан “Нүдний алим хөндлөн чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингө 1 хуруу...Ромбергийн сорилд тэнцвэргүй” гэдэг нь          мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой тархи доргилтын шинж бөгөөд Д.О-гийн цохьсон гэх үйлдлээс үүсэх боломжтой.

           7. Л.Э-ийн биед тархи доргилт гэмтэл учиржээ.

           8. Л.Э-ийн биед учирсан гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 41-42-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.О-гийн нөхөр Цогхүү нь хохирогч Л.Э-ээс мөнгө зээлсэнтэй холбоотой, өр авлаганы асуудлаар шүүгдэгч, хохирогч нар нь харилцан маргалдсаны улмаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

         Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Д.О- нь хохирогч Л.Э-ийн нүүрэн тус газар гар утсаараа цохиж хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Д.О-г гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

 

   Хохирогч Л.Э- нь “…Уламжлалт эмнэлэгт 10 хоног хүзүү, толгойн бариа заслын эмчилгээ хийсэн. Энэ бариа заслын эмчилгээний нэг удаагийн төлбөр нь 45.000 төгрөг ба нийт 10 удаагийн эмчилгээний 450.000 төгрөг, мөн компьютер томографийн зураг авахуулах зардал нэхэмжилсэн боловч холбогдох баримт ирүүлээгүй, ба шүүгдэгч Д.О- нь хохирогчид 450.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

         2. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал улсын яллагчаас гаргасан торгох ялын талаар маргаагүй. Харин торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Д.О- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 53-р хуудас/ тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Д.О-гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.О- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувиараа дэлгүүр ажиллуулдаг байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д.О- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.О- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.