| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2509007760221 |
| Дугаар | 2026/ДШМ/33 |
| Огноо | 2026-04-15 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 23.2.1., |
| Улсын яллагч | 2509007760221 |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2026/ДШМ/33
С.Д, Э.О, Г.С,
С.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Г.Онон /цахимаар/,
яллагдагч С.Д /цахимаар/, түүний өмгөөлөгч Ч.Атарболд /цахимаар/,
яллагдагч Э.Оын өмгөөлөгч Ц.Туяа /цахимаар/,
яллагдагч Г.Сгийн өмгөөлөгч Б.Сарнай /цахимаар/,
яллагдагч Б.Сийн өмгөөлөгч Т.Баярцэцэг /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямцэцэг нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн * сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/96 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор Г.Ононгийн эсэргүүцэлд үндэслэн 2509007760221 дугаартай, яллагдагч С.Д, Э.О, Г.С, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Яллагдагч нарын биеийн байцаалт:
*, Б.С /РД:*/,
*, Э.О /РД:*/,
*, Г.С /РД:*/,
*, С.Д /РД: */,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Яллагдагч С.С нь Дорноговь аймгийн * суманд байрлах Гаалийн ерөнхий газрын харьяа * дэх гаалийн газарт Эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагчаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7 дугаар зүйлийн 7.1.6 хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.2 дахь хэсэг “Албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээнэ”, 6.3 дахь хэсэг “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", 6.5 дахь хэсэг “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9 дэх хэсэг "албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалт "Албаны эрх мэдлээ хэтрүүлэх”,
Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4 дэх хэсэг “Гаалийн улсын байцаагч нь "Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ", 274 дүгээр зүйлийн 274.2 дахь хэсгийн 274.2.1 дэх заалт “өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг чанд хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх” гэснийг,
Гаалийн ерөнхий газрын даргын "Журам батлах тухай” 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.6-д "...гаалийн улсын байцагч зорчигчийн мэдүүлсэн бэлэн мөнгийг шалгаж, гаалийн мэдүүлгийн 4 дэх хүснэгтэд хувийн тэмдэг дарж баталгаажуулан нэг хувийг зорчигчид өгч, нөгөө хувийг гаалийн байгууллагад үлдэнэ. Гаалийн мэдүүлгийг үндэслэн CAIS системийн Эрсдэлийн удирдлага хэсгийн Бэлэн мөнгөний хяналт программд бүртгэнэ.” гэснийг,
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт"-ын Ур чадварын “Бусад" хэсэгт заасан “төрийн албан хаагчийн болон гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ, үйлчилгээний стандарт, сахилгын тусгай дүрмийг чанд сахин ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэснийг тус тус зөрчиж,
Гаалийн ерөнхий газрын Хяналт бүрдүүлэлтийн газрын гаалийн улсын байцаагч ажилтай Э.Оын хууль бус гуйлтын дагуу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, L.Y.F, R.Y, T.H, Y.H нарыг "...2024 оны 4 дүгээр сарын 01-ээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол Улсын хилийн * боомтоор 3,515,000 юань буюу 1,687,200,000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр авч орж ирсэн.” гэж гаалийн зорчигчийн мэдээлэл буюу эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, мөн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн улсын байцаагчийн 131361 дугаар эрхээр Гаалийн ерөнхий газрын "Кайс" цахим системд нэвтэрч, тухайн зорчигчийн мэдээллийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан системд бүртгэж, улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, L.Y.F, R.Y нарт "Ж” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, T.H, Y.H нарт "Г" ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон,
Яллагдагч Э.О нь Сүхбаатар дүүрэгт байрлах Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газрын гаалийн улсын байцаагчаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 хэсэг. “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7 дугаар зүйлийн 7.1.6 хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", 6.2 дахь хэсэг "Албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээнэ”, 6.3 дахь хэсэг “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", 6.5 дахь хэсэг “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.9 дэх хэсэг "албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2 дахь заалт "Албаны эрх мэдлээ хэтрүүлэх”,
Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.4 дэх хэсэг “Гаалийн улсын байцаагч нь "Гаалийн улсын байцаагч би, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын төлөө үнэнчээр зүтгэж, гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхдээ хууль, шударга ёсыг дээдлэн, гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хэний ч нөлөөнд үл автахаа батлан тангараглая. Өргөсөн тангаргаас няцвал төрийн хуулийн хариуцлага хүлээнэ", 274 дүгээр зүйлийн 274.2 дахь хэсгийн 274.2.1 дэх заалт “өргөсөн тангарагтаа үнэнч, гаалийн хяналт, шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний хувийн мэдээллийг чанд хадгалж, хувь хүний нэр хүндийг гутаахгүй байх” гэснийг,
Гаалийн ерөнхий газрын даргын "Журам батлах тухай" 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 6.6-д "...гаалийн улсын байцагч зорчигчийн мэдүүлсэн бэлэн мөнгийг шалгаж, гаалийн мэдүүлгийн 4 дэх хүснэгтэд хувийн тэмдэг дарж баталгаажуулан нэг хувийг зорчигчид өгч, нөгөө хувийг гаалийн байгууллагад үлдэнэ. Гаалийн мэдүүлгийг үндэслэн СAIS системийн Эрсдэлийн удирдлага хэсгийн Бэлэн мөнгөний хяналт программд бүртгэнэ.” гэснийг,
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 61 дүгээр тогтоолын 11 дүгээр хавсралтаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт”-ын Ур чадварын “Бусад” хэсэгт заасан “төрийн албан хаагчийн болон гаалийн улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ, үйлчилгээний стандарт, сахилгын тусгай дүрмийг чанд сахин ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэснийг тус тус зөрчиж,
Гаалийн ерөнхий газрын харьяа * дэх гаалийн газрын Хяналт, шалгалтын албаны гаалийн улсын байцаагч С.Сийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, L.Y.F, R.Y, T.H, Y.H нарыг “...2024 оны 4 дүгээр сарын 01-ээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол Улсын хилийн * боомтоор 3,515,000 юань буюу 1,687,200,000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр авч орж ирсэн.” гэж гаалийн зорчигчийн мэдээлэл буюу эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, мөн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн улсын байцаагчийн 131361 дугаар эрхээр Гаалийн ерөнхий газрын "Кайс" цахим системд байж ашиглан нэвтэрч, тухайн зорчигчийн мэдээллийг хуурамч гэдгийг мэдсээр системд бүртгэж, улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, L.Y.F, R.Y нарт "Ж” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, T.H, Y.H нарт "Г" ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд "...Г.С, С.Д нарыг түүнтэй холбож өгөх, мөн хуурамч гаалийн мэдүүлгийг цахим системд бүртгүүлэх зорилгоор мэдээллүүдийг түүн рүү явуулах..." зэргээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,
Яллагдагч Г.С нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах улсын бүртгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 хэсэг "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.6 дэх хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх", 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, мөн зүйлийн 4.1.3 дахь заалтад "хараат бус байх", 4.1.4 дэх заалтад “үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, мөн зүйлийн 4.1.5 дахь заалтад “нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэснийг, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна” гэж, мөн зүйлийн 19.4.3 дахь заалтад "энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах", 19.4.6 дэх хэсэг “улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах”, 19.4.11 дэх хэсэг “өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах” гэснийг, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно", мөн зүйлийн 20.1.2 дахь заалтад өөрийн чиг үүрэгт хамааралгүй мэдээллийг цуглуулах, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авч үзэх, ашиглах, бусдад мэдээлэх”, 20.1.3 дахь заалтад “хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт бичиг болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах” гэснийг тус тус зөрчиж,
Гаалийн ерөнхий газрын харьяа * дэх гаалийн газрын Хяналт, шалгалтын албаны гаалийн улсын байцаагч С.Сийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, L.Y.F, R.Y, T.H, Y.H нарыг “...2024 оны 4 дүгээр сарын 01-ээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол Улсын хилийн * боомтоор 3,515,000 юань буюу 1,687,200,000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр авч орж ирсэн.” гэж гаалийн зорчигчийн мэдээлэл буюу эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, мөн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн улсын байцаагчийн 131361 дугаар эрхээр Гаалийн ерөнхий газрын "Кайс" цахим системд нэвтэрч, тухайн зорчигчийн мэдээллийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан системд бүртгэж, улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, L.Y.F, R.Y нарт "Ж” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, T.H, Y.H нарт "Г" ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд "... Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газрын улсын байцаагч Э.Отай холбогдох, түүгээр дамжуулан С.Ст нөлөөлүүлэх зэргээр..." хатгагчаар хамтран оролцсон,
Мөн Г.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, T.H, Y.H, L.Y.F, R.Y нарыг Монгол Улсын хилийн * боомтоор 3,515,000 юань буюу 1,687,200,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын хооронд бэлэн мөнгө хэлбэрээр авч орж ирсэн талаарх зорчигчийн мэдээллийн баримт нь хуурамч гэдгийг мэдсээр байж, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, T.H, Y.H нарт давуу байдал бий болгож “Г” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэж, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр * дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон,
Яллагдагч С.Д нь “Ө” ХХН-н гүйцэтгэх захирлаар болон Гадаадын хөрөнгө оруулалттай “Ө” ХХК-д хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын харьяа * дэх гаалийн газрын Хяналт, шалгалтын албаны гаалийн улсын байцаагч С.Сийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, L.Y.F, R.Y, T.H, Y.H нарыг "...2024 оны 4 дүгээр сарын 01-ээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол Улсын хилийн * боомтоор 3,515,000 юань буюу 1,687,200,000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр авч орж ирсэн.” гэж гаалийн зорчигчийн мэдээлэл буюу эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, мөн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн улсын байцаагчийн 131361 дугаар эрхээр Гаалийн ерөнхий газрын "Кайс" цахим системд нэвтэрч, тухайн зорчигчийн мэдээллийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан системд бүртгэж, улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, L.Y.F, R.Y нарт "Ж” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, T.H, Y.H нарт "Г" ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд “...Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах улсын бүртгэгч Г.Сгаар дамжуулан Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газрын улсын байцаагч Э.Отай холбогдуулах, түүгээр дамжуулан С.Ст нөлөөлүүлэх зэргээр...” нийтийн албан тушаалтнуудыг гэмт хэрэг үйлдэхийг санаачлан зохион байгуулж, хатгагчаар хамтран оролцсон,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах улсын бүртгэгч ажилтай Г.Сг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, T.H, Y.H, L.Y.F, R.Y нарын Монгол Улсын хилийн * боомтоор 3,515,000 юань буюу 1,687,200,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын хооронд бэлэн мөнгө хэлбэрээр авч орж ирсэн талаарх зорчигчийн мэдээллийн баримт нь хуурамч гэдгийг мэдсээр байж, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, T.H, Y.H нарт хууль бус давуу байдал бий болгож “Г” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгэж, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр * дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон гэмт хэргийг үйлдэхэд “...хууль бус гаалийн декларацтай материалыг түүнд шууд өгөх...” зэргээр бусдыг гэмт хэрэгт татан оруулж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
3.Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1, Э.О, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч нарт холбогдсон эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн тогтоох шаардлагатай гэж үзлээ. Монгол Улсын хилээр БНХАУ-ын 5 иргэн их хэмжээний мөнгөн валютийг оруулж ирсэн эсэх, оруулж ирсэн бол гаалийн бүрдүүлэлт хийгдсэн эсэх, Кайс цахим системийн бүртгэлийг цаг хугацааны хувьд сүүлд бүртгэж байгаа үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн асуудал уу, гаалийн байгууллагад мөрдөгдөж байгаа журам зөрчсөн асуудал эсэхийг тогтоох, яллагдагч нарын үйлдлийн улмаас учирсан хор уршиг, хохирол учирсан эсэхийг тогтоох шаардлагатай байх тул яллагдагч С.Д, түүний өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж,
Яллагдагч С.Д, Э.О, Г.С, С.С нарт холбогдох эрүүгийн 250.9007.7602.21 тоот хэргийг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтэст буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 5 ширхэг СД-ийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,
Шүүхэд иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Г.Онон эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоох шаардлагатай гээд шүүх ерөнхий байдлаар дүгнэсэн. Тэгэхээр прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 дарааллаар гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, хэзээ үйлдсэн, гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго гээд байгаа. Тэгэхээр энэ дээр товчхон хэлэхэд прокуророос яллах дүгнэлтээ үйлдэхдээ яллах дүгнэлтийнхээ дүгнэлт хэсэгт тодорхой дурдсан. Ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар бодит байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэлтдээ тодорхой дурдаад өгчихсөн. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтуудаар ямар үйл баримт тогтоогдох вэ гэхээр өмгөөллийн “Цэцэн заргагч” хууль зүйн зөвлөгөө өгсөн фермийн гүйцэтгэх ажилтан, хуульч С.Д гэдэг хүн нь Бүгд найрамдах Хятад Ард улсын иргэдтэй хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулдаг. Хөлсөөр ажиллах гэрээнийхээ дагуу дээрх иргэдэд Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын компани үүсгэн байгуулах гээд байгаа. Тэгээд энэ гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулах болсон чинь хүмүүс нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа гадаадын хөрөнгө оруулалтын компани байгуулчхаж байгаа учраас мэдээж Монгол Улсад байгаа мөнгөн хөрөнгийг өөрсдөө ашиглах боломжгүй, гадаад улсаас оруулж ирж байгаа хөрөнгийнхөө хэмжээг Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээд энэ талаараа баримтаар гаргаж өгөх үүрэгтэй байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдал харагдаагүй байсан учраас С.Д өөрийн танил Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн Хэлтэст ахлан улсын бүртгэгчээр ажилладаг Г.Стай уулзсан. С.Дгийн бүртгүүлэх гээд байгаа асуудлуудын тухай бүгд мэдэж байгаа хилээр орж ирэхдээ декларац өгдөг. Бэлэн 15,000,000 доллароос дээш хэмжээтэй улсын хилээр нэвтэрч байгаа бол гадаад, дотоод гэлтгүй декларац бөглөөд тайлагнаад оруулж ирдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг нь тодруулах үүднээс Г.С цаашаа өөрийн үеэл болох Э.Отай холбогдоод Э.О нь мөн Г.Сгийнхаа гуйсныхаа дагуу С.Стэй дээрх асуудлын талаар холбогдсон ба С.С нь тухайн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэр бүхий иргэдийг Монгол Улсын хилийн * сумын боомтоор нэвтрэхдээ бэлэн мөнгөн хэлбэрээр авч орж ирсэн гэх хуурамч декларацийг тэдгээрийн Монгол улсын хил нэвтэрсэн цан хугацаагаар буюу 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын хооронд мэдүүлсэн мэтээр нөхөн үйлдсэн.
С.Д буцаад Г.С гэдэг хүн дээр очоод Гаалийн ерөнхий газрын харьяа * дэх гаалийн газрын хяналт, шалгалтын албаны гаалийн улсын байцаагч ажилтай С.Сээс гаргуулсан авсан хүн тус бүр 700,000 юаньтай Монгол улсын хилээр нэвтэрсэн гэх хуурамч гаалийн мэдүүлэг болон холбогдох баримтуудыг бүрдүүлэн очиход хуурамч гэдгийг мэдэж байгаа боловч гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулаад өгчхөж байгаа. Яагаад гэвэл өөрөө Э.Отай холбогдоод Э.О цаашаа С.Ст хэлсэн. Энэ хуурамч хэргийг мэдсээр байж гадаадын хөрөнгө оруулалттай компанид Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар энэ хүмүүс 700,000 юаньтай тэнцсэн мөнгөө гаднаас оруулаад ирчихжээ. Тэгэхээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна гээд гадаад хөрөнгө оруулалтын компани бүтээгээд өгчхөж байгаа юм.Тэгсэн үлдсэн 2 Хятад иргэнтэй гэрээ хийчихсэн учраас нөгөө баримтаа гадаад хөрөнгө оруулалтын компани байгуулах гээд Чингэлтэй дүүргийн улсын бүртгэгч дээр очиж байгаа. Тэгэнгүүт 700,000 юаньтай орж ирсэн гэх гаалийн мэдүүлэг бүртгэгдсэн эсэх лавлагааг гаргуулан ирэх үндэслэлээр хүсэлтийг буцаасан байдаг. Улмаар тухайн гаалийн мэдүүлэгт “Кайс” системд бүртгүүлэх зорилгоор Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газрын улсын байцаагч Э.О, Г.Сгийн гуйлтын дагуу нэр бүхий 5 иргэнийг тус бүр 700,000 юаньтай Монгол улсын хилээр нэвтэрсэн гэх хуурамч гаалийн мэдүүлгийг өөрийн ажлын суурин компьютероос С.С рүү явуулсан бөгөөд С.С тухайн мэдээллийг хуурамч гэдийг мэдсээр байж Кайс системд бүртгэсэн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа хийгээд компьютер дээр үзлэг хийгээд, утаснууд дээр үзлэг хийх гээд тухайн цаг хугацаанд компьютероос С.С рүү явуулж байгаа гэж гаргаж ирж байгаа. Тэгээд дөнгөж С.С 2024 оны аль 4 сард орж ирсэн хүмүүсийг цаашид ч орж ирсэн цаг хугацаагаа лавлагааг нь авч байгаад 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийнхөө эрхээр олгох энэ хүмүүс болохоор бүртгэчхэж байгаа.
Тэгэхээр нэгэнт бүртгэл хийчихсэн цахимд хийгдэж байгаа учраас С.Д өөрөө ерөнхий газар луу хүсэлтээ гаргаад тэр лавлагааг нь авч байгаа. Тэгээд тэр компаниуд бүртгүүлчихнэ. Ерөнхийдөө товч байдлаар нэг ийм асуудал болчхоод байгаа юм. Тэгэхээр миний сая хэлсэнчлэн шүүхийн эхний заалтад ямар дүгнэлтэд тулгуурлаад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг би хувьдаа ойлгохгүй байгаа юм. Яг ямар байдлаар тогтоох юм. Яг саяын хэлсэнчлэн юу тодорхойгүй байгаа юм гэдгийг шүүх тайлбарлаж өгсөнгүй. Мөн ямар ч үндэслэлгүй байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтооно гэсэн заалт оруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 5 иргэний их хэмжээний мөнгөн валютыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн эсэхийг нь тогтоо гээд байгаа. Энэ хэрэгт хятад улсын 5 иргэн байгаа тэгсэн хоёрын нь асуучихлаа гэж байгаа. Энэ хүмүүс буцаад гараад явчихсан монголд байгаа хүмүүсийг асууна, тэрнээс биш заавал тавууланг нь асууж байж энэ хэрэг шийдэгдэхгүй. Бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Хэрвээ үнэхээр оруулж ирсэн бол Монгол Улсын гааль тухайн хүмүүсийг шалгаж үзээд оруулж ирнэ. 700,000 юань чинь овор хэмжээ ихтэй байсан. Тэгэхээр тэр мөнгийг оруулж ирж байгаа тохиолдолд наад зах нь декларацаа бөглүүлээд оруулж ирнэ. Дараа нь их хэмжээний мөнгө оруулж ирээгүй гэдэг юугаар нотлогдож байгаа вэ гэхээр зүгээр энэ Гаалийн ерөнхий газрын Гантуяа гэдэг хүн ерөнхийдөө ийм гэмт хэргийн талаар гомдол хэлээд гараад байна. Тэгээд С.С сүүлд цахимд бүртгээд байгаа асуудал маань 12 дугаар сард юм байна. Тэгээд 3 дугаар сард орж ирээд байна. Тэгэхлээр үнэхээр тэр үед нь энэ 5 иргэний ядаж жишээлбэл асуугаагүй 3 иргэн их хэмжээний мөнгө оруулаад ирчихсэн юм бол тухайн үед нь энэ чинь цахимдаа бүртгээд ороод яваад байгаа болж байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм нөхцөл байдал тогтоогдоогүй байхад их хэмжээний мөнгө нь оруулж ирээгүй гээд хэчнээн хүн хэлээд байгаа юм. Шүүх энийгээ дахиад тогтоо гээд тэгэхээр яг ямар байдлаар би тогтоох ёстой юм бэ, ямар үндэслэлтэй байгаагаа ойлгохгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Мөн хууль зөрчсөн үү, гаалийн байгууллагад мөрдөгдөж байгаа журам зөрчигдсөн үү гэдгийг нь тодруул гэж байгаа би яллах дүгнэлтийнхээ дүгнэлт хэсэг дээр С.С нь гаалийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 4, 274 дүгээр зүйлийн 2, Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 онд баталсан 223 дугаартай журам эдгээрийг зөрчжээ гээд яллах дүгнэлтээр дурдаад оруулаад ирсэн юм. Тэгсэн чинь тэрийг нь хууль зөрчсөн асуудал уу, журам зөрчсөн асуудал уу гэдгийг нь прокурор эхлээд дүгнэлт хийх гээд байх шиг байна. Прокурор ууг нь ийм журам, хуулиудаа зөрчөөд энэ журмыг зөрчихдөө Эрүүгийн хуульд санаатай хэлбэрээр зөрччихсөн байна, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд шүүх рүү оруулсан. Шүүх жишээлбэл ингээд оруулаад ирсэн тохиолдолд эрүүгийн хуулийг зөрччихжээ, эсвэл зүгээр журмаараа зөрччихсөн байна гэдэг байдлаар шүүх дүгнэлт өгөх ёстой гэж прокурор ойлгоод байгаа юм. Тэгэхээр миний хувьд ийм, ийм журам хуулийг гэм буруугийн санаатай хэлбэрээр зөрччихжээ. Ийм шалтгаан нөхцөл үүссэн учраас гэмт хэргийн шинжтэй байна, энийг шийдвэрлэж өгөөч гэж шүүх рүү явуулахаар шүүх нь энэ алийг нь зөрчсөн юм бэ гээд нотлох баримт шийдвэрлэхийг шаарддаг. Би хувьдаа тэгж ойлгож байна, буруу ойлгосон байж магадгүй.
Тэр хохирол, хор уршиг учирсан эсэх асуудлыг тогтоо гэж байгаа. Тэгэхээр түрүүн хэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг ямар нэгэн байдлаар материаллаг хохирол заавал учирсан байхыг шаардахгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Мөн адил яг энэ хуульд заасан шаардлага гаргаагүй, энэ хийсэн үйлдэл, үзэл санаа, зорилгод нь үндэслээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан гэмт хэргийн шинжийг шинжтэй байна гэж ял дүгнэлтүүд, тэрнээс прокурор ял дүгнэлтийнхээ хавсралт ч юм уу хэрэгт авагдсан баримтуудаар ямар нэгэн хувь хуулийн этгээдийг хохирогчоор тогтоочхоод хор уршгийн хэмжээг тогтоогоогүй шүүх рүү шилжсэн асуудал байхгүй гэж үзээд байгаа юм. Энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн байдлаар хүн, хуулийн этгээд, улс төрд, тэр гаалийн байгууллагад ямар нэгэн байдлаар хохирол учраагүй. Шүүх яагаад хохирол, хор уршиг учирсан гэж, эсвэл хэрэгт авагдсан баримтуудаар энэ хүнд энэ гэмт хэргийн үүний улмаас хохирол учирчихжээ, энийг нь прокурор орхигдуулчихжээ гэдэг байдлаар дүгнэлт хийх. ёстой гэж ойлгоод байна. Тэгэхээр хэрэгт авагдсан яг ямар баримтаар хохирол, хор уршиг учирчхаад байгаа юм. Тэгээд миний хувьд үзэхээрээ хохирол учирчихсан тийм нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа. Ийм эргэлзээтэй нөхцөл байдал үүсгээд ийм байдлаар шүүгчийн захирамж дээр гарсан гээд хэлчихсэн. Ийм хэргийг шийдвэрлэчхээд байгаа нь энэ шүүгчийн захирамж нь хуульд заасан шаардлага хангаагүй байна гэдэг ийм дүгнэлт байгаа.
Тэгэхээр ерөнхийд нь хэлэхэд шүүхийн захирамжид заагдсан ажиллагаагаар тэр шүүхэд заасан үндэслэлээ хязгаарлахгүйгээр хэргээ бүхэлд нь хянаж байгаа байх. Тэгэхээр прокуророос нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Тэгэхээр энэ хүмүүсийн гаргаад байгаа асуудлын гэм буруугийн шүүх хуралдаад явах ёстой. Мэтгэлцээний үндсэн дээр энэ шийдвэр гарах ёстой гэж үзэж байгаа. Үнэхээр энэ хүмүүсийн сэдэл, санаа зорилго тогтоогддоггүй юм уу, хохирол, хор уршиг учраагүй гэмт хэргийн шинжийг хангах юм уу, үгүй юм уу. Шүүх хуралдаан дээр үүссэн асуудал байгаад байгаа юм. Тиймээс эсэргүүцлээ бүрэн дэмжиж оролцож байна” гэв.
6.Яллагдагч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байхгүй, өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжинэ” гэв.
7.Яллагдагч С.Дгийн өмгөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан цагаас өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргадаг. Шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж байгаа асуудлуудыг шалгуулж өгөөч гэж үүнд 5 асуудал байгаа. Энэ шүүгчийн захирамжид дурдаад зүйл бодитой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд тодорхой заагаад өгчихсөн. Ямар, ямар зүйлийг нотолбол зохих талаар энэ зүйлүүд байхгүй байна.
Ямар ч гэсэн 5 иргэн гэж ярьдаг. Тэр 5 иргэн их хэмжээний бэлэн мөнгөний валютаа оруулж ирсэн гэдэг тодорхой байгаа. Гэхдээ тэр 5 иргэнээсээ 2 хүнийг нь асуучхаад байна. Үлдсэн 3 хүн нь энэ төрлийн адил гэмт хэрэг буюу * сумын гаалиар оруулж ирсэн гэж үзэж болохгүй. Зөвхөн таамаглал байдлаар оруулж ирсэн гэж энийг үзэж болохгүй. Яагаад гэвэл Бүгд найрамдах Хятад Ард Улсын 5 иргэн валютыг мэдүүлэхгүйгээр орж ирээд үүнтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар гарах үйл явцыг мэдэх гэрч болон тухайн 5 иргэний хоёрын асуугаад, үлдэгдэл 3 нь байхгүй. Тэгэхээр хоёрыг нь асуусан юм чинь үлдсэн 3 хүн нь адилхан байна гэдэг байдлаар таамаглаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй.
Дараагийн асуудал нь тухайн гаалийн тухайн баримтыг гаалийн улсын байцаагч хэрхэн яаж, юуг үндэслэн гаргаж өгсөн, гаргаж өгөх боломжтой байдаг юм уу, нөхөн график өгсөн бол ямар хүн гаргах боломжтой байдаг юм бэ гэдэг зүйлийг тодорхой авах шаардлагатай. Яг энэхүү талаар хэрэг бүртгэх шатад хаагдсан, энэ бол зөрчлийн шинжтэй байна. Нөхөн төлөх, гаргаж өгөх боломжтой юм байна. Тэгвэл нөхөн гаргаж өгөөд тухайн Кайс системд бүртгээд тодорхойлолт аваад гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулагдаад өнөөдрийн байдлаар тухайн гадаадын хөрөнгө оруулалтын компанид үйл ажиллагаа явуулаад байгаа. Гэтэл энэ зүйлүүд нь бодитой байгаад байдаг. Энийг тухайн Гаалийн ерөнхий газар дээр хүртэл эрх бүхий албан тушаалтан нар гэрчийн мэдүүлэг авахад хүртэл маш тодорхой заасан байдаг. Кайс системд бүртгэгдсэн байгаад байна гээд, мөн тухайн үед яг ямар дүрэм журам зөрчсөн юм бэ гэдэг зүйл дээр тодруулах шаардлагатай. Хэрвээ гэмт хэргийн шинжгүй байвал, зарим тохиолдолд хэрэгсэхгүй болгох боломж байгаа. Энэ нь зөрчлийг хэлбэрийн төдий агуулсан байна гэдэг зүйлийг яллагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт үйлдсэний дараа өмгөөлөгчдийн зүгээс гаргаж байсан асуудал байгаад байдаг.
Дараагийн асуудал миний үйлчлүүлэгч С.Д нь гэм хэргийн хатгагч, зохион байгуулагч эдгээр явдаг. Тэгвэл аль үйлдлээрээ хатгаад байгаа юм бэ, мөн аль үйлдлээрээ зохион байгуулж байгаа гэдэг оролцоог тодорхойлох шаардлагатай. Гэтэл энэ Кайс систем болон улсын бүртгэлтэй холбоотой асуудлуудыг дандаа төрийн байгууллагын тусгай албан хаагч нар өөрөө гаалийн байцаагч нар, улсын байцаагч нар хийгээд байгаа.
Энэ өөрт шаардлагатай бичиг баримтуудыг нь авчраад өгсөн. Өгснийг нь тухайн компани өнөөдөр хууль зүйн этгээд болоод явсан. Гэтэл материал бүрдүүлж өгсөн иргэнийг чи санаачилсан байна, зохион байгуулсан байна гэдэг асуултууд байгаад байгаа. Гэтэл иргэн буюу яллагдагч С.Д гэдэг хүний зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ 4 хүмүүсээс ерөнхийдөө ганцхан Адьяа гэдэг хүнийг нь танина. тэр Э.Оыг болон С.С гэдэг хүнийг огт танихгүй, мэдэхгүй амьдралдаа уулзаж байгаагүй асуудал байгаа. Ийм учраас энэ захирамжид заагдсан ажиллагаануудын хувьд заавал хийж тогтоочих шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, 2 хүнийг асуусан юм чинь нөгөө 3 хүн нь адилхан мэдүүлэг өгч таарна. Энэ мөнгө байгаагүй байж таараа гэдэг таамаг төдийгөөр мөрдөн шалгах ажиллагааг таамаглаад энэ бол нотлуулах ажиллагааг бүрэн хийсэн гэдэг байдлаар хандаж болохгүй. Тийм учраас шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Энэ шүүх хуралдаанаар үгүйсгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байгаад байгаа. Энэ зүйлүүдийг тодруулах шаардлагатай. Тэгж тодруулсны хүрээнд анхан шүүхэд шилжүүлээд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Тэгээд өмгөөлөгчийн зүгээс тухай бүрд яг хавтаст хэргийнх нь материалд дурдчихсан байгаа гомдлын талаар дэлгэрэнгүй дурдчихсан байгаа. Тийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
8.Яллагдагч Э.Оын өмгөөлөгч Ц.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шийтгэх шүүхийн тогтоол хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлтэй нь мөн хуулийн 1.1 дүгээр зүйлээс 1.9 дүгээр зүйлд заасан 9 тохиолдлыг нэрлээд заасан байдаг. Тэгэхээрээ энэ 9 тохиолдлыг шүүхийн тохиолдол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрччихөөд байгаа юм бол хууль бус бүрэлдэхүүнээр хэргээр шийдээд байгаа юм уу, харьяаллыг зөрчөөд байгаа юм уу, яагаад байгаа юм, хуулийн аль шүүх ноцтой зөрчөөд байгаа гэдэг агуулгыг ерөөсөө зааж хэлж өгөөгүй учраас энэ агуулгаар шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож хүчингүй болгож өгөөч гэдэг энэ агуулга нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа. Ер нь аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг ханган шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоох ёстой. Ингэж тогтоосны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байдаг. Үүргээ хэрхэн хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлэн шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэдэг ийм хууль зохицуулалт байна. Гэтэл сая улсын яллагч яриад байна. Монгол Улсын хилээр орж ирсэн Бүгд Найрамдах Хятад ард улсын 5 иргэний 3 иргэн асуучихсан. Тэгэхээрээ энэ 3 иргэн их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр оруулж ирээгүй гэдэг нь нотлогдож байгаа учраас асуугдаагүй байгаа. Нөгөө 2 хятад нь мөн адилхан байх ёстой гэдгээр түрүүний Ч.Атарболд өмгөөлөгчийн хэлснээр сэжиг таамаг төдийгөөр эд нартайгаа адилхан гэж хэлж болохгүй.
Энэ 3 хятадыг гэрчээр асуусан. Ингээд “Г” гээд гадаадын хөрөнгө оруулалттай компанийг байгуулсан байдаг. Энэ “Г” гэдэг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувь хувьцааны 33 хувийг нь хятад иргэн эзэмшдэг. Тэгэхээрээ энэ хятадыг яагаад асуугаагүй юм, энэ гадаадын хөрөнгө оруулалттай Г болон дахиад нэг компани нийт 2 компанийг байгуулсан. Энэ 2 компанийн 33 хувийн хувьцааг нь эзэмшдэг энэ Г гэдэг энэ хятадыг зайлшгүй энэ хэрэгт гэрчээр асуух шаардлагатай. Мөн Ж гэдэг компанийг 2024 оны 11 дүгээр сарын үед байгуулсан гэж байгаа. Энэ компанийг байгуулахдаа Л, Р, Л гээд энэ 3 хятад энэ компани үүсгэн байгуулсан байдаг. Энэ 3 компанийг үүсгэн байгуулахад энэ В гэдэг энэ хятад энэ компанийн хэдэн хувийг эзэмших юм, энэ компанийн хятадыг энэ хэрэгт гэрчээр ерөөсөө асуугаагүй. Тэгэхээр энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой гэсэн энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг зөрчсөн. Энэ дээр анхан шатын шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн анхан шатын шүүх хэргийг хуулийн үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байна. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр асуугдаагүй байгаа гээд хэлээд байгаа Ли Ён Пин гэдэг энэ хятад чинь Ж ь гэдэг компанийн шугамаар Монгол улсын хилээр орж ирсэн. Мөн энд асуугдаагүй байгаа гээд байгаа энэ хятад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр аяллын шугамаар виз аваад ингээд орж ирсэн байдаг. 3 дугаар хавтасны 168 дугаар хуудсанд байдаг. Тэгэхээр энэ ажиллагаануудыг шүүхийн шатанд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломж үнэхээр байхгүй. Тийм учраас анхан шатын шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээд байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
9.Яллагдагч Г.Сгийн өмгөөлөгч Б.Сарнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө нь шүүх хуралдаан дээр саналгүй оролцсон учраас энэ удаад бас тусгайлан гаргах саналууд байхгүй” гэв.
10.Яллагдагч Б.Сийн өмгөөлөгч Т.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Ц.Туяа өмгөөлөгчтэй санал нэг байгаа. Энэ хэргийн материалыг танилцаад үзэхэд 2 хятадыг асуусан байгаад байгаа. Гэтэл энэ хятад нь бусдыгаа төлөөлөх бүрэн эрхтэй юм уу, энэ 2 мэдүүлгээр бусад мэдүүлгүүд нотлогдоод байгаа юм уу, ингэж буруутай эсэхийг шалгаж болохгүй. Ж “Г” гэдэг компани дээр Л нь аль алин дээр нь байдаг нөгөө компаниуд дээр хоёр, хоёроор нөхөөд олгочихсон ийм асуудалтай байгаад байгаа. Тэгээд энэ компаниудын энэхүү хятадууд их хэмжээний мөнгө оруулж ирсэн юм уу, оруулж ирээгүй юм уу, гэдэг асуудлыг шалгах нь илүүц зүйтэй.
Миний үйлчлүүлэгчийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн ашигласан гэсэн хэрэг дээр татагдсан. Гэтэл гаалийн декларацыг бичсэн хүнийг миний үйлчлүүлэгч яаж ашиглаад байгаа юм, өнөөдөр тэр гаалийн декларацыг хуурамчаар үйлдсэн юм уу, тэр бичиг баримт хуурамчаар үйлдэх гэж, энэ зүйлчлэлийн хувьд ямар бичиг баримт юм, эрх олгосон бичиг баримт юм уу, ямар бичиг баримт юм гэдгийг нь зүгээр кайс системд бүртгэж байгаа мөнгө оруулж ирсэн гэсэн баримтыг гараар бүртгэсэн давуу эрх олгосон гэж зүйлчлээд дахиад давхар зүйлчлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Тэгэхээр тэр бичиг баримтыг хэн үйлдээд байгаа юм, тэр бичиг баримт үйлдсэн нь өөрөө хуурамч бичиг баримт юм уу, аль эсвэл тэр бичээд байгаа үйлдэл нь үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд хамаараад байгаа юм уу. Энэ агуулгаар хэргийг ерөөсөө огт шалгаагүй. Зүгээр энийг С.С гараар ашигласан гэдэг. Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд хуурамч бичиг баримт ашигласан гэдэг энэ үйлдэл дээр оруулаад байгаа юм уу, тэр тамгыг хуурамчаар С.С хийчихсэн юм уу. Энэ чинь өөрөө зүйлчлэлийн хувьд маргаантай асуудал.
Тэгээд 5 хятад хүний нэрээр компани байгуулаад байдаг энэ компанийг байгаагүй нь ямар ашиг сонирхлууд байсан юм, энүүгээр үйл ажиллагаа явуулсан юм уу гээд энэ Дорноговь аймгийн * сум дахь шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дээрээс нь Ц.Туяа өмгөөлөгчийн яриад байгаа прокурорын эсэргүүцлийг нь хэдэн үндэслэлээр, ямар үндэслэлээр гаргаад байгаа гэдэг нь тодорхой дурдаагүй, ойлгомжгүй ийм байдалтай учраас прокурорын эсэргүүцэл хуульд заасан үндэслэлгүй байна. Нэгэнт бусдыг хүнд хэрэгт шалгаж ял шийтгэл оногдуулахаар маш олон этгээдүүдийг хянасан боловч хуульд заасан үндэслэлээр нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож байж өнөөдөр энэ хэргийг хянаж шийдвэрлэх нь зүйтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ононгийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн бодитойгоор тогтоож чадаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
2.Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр яллагдагч нарыг бүлэглэж БНХАУ-ын иргэн L.Z, L.Y.F, R.Y, T.H, Y.H нарыг "...2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол Улсын хилийн * боомтоор 3,515,000 юань буюу 1,687,200,000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр авч орж ирсэн гэж гаалийн зорчигчийн мэдээллийг нөхөн бичиж, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаалийн улсын байцаагчийн 131361 дугаар эрхээр Гаалийн ерөнхий газрын "Кайс" цахим системд нэвтэрч, бүртгэсний улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, L.Y.F, R.Y нарт "Ж” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн L.Z, T.H, Y.H нарт "Г" ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн нь бусдад хууль бусаар давуу байдал бий болсон гэх үйл баримт болсон ба энэ үйл баримт нь гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д хууль зүйн зөвлөгөө өгдөг С.Д дээрх БНХАУ-ын нэр бүхий 5 иргэнийг Монгол Улсын хилээр орж ирэхдээ бэлэн мөнгөтэй ирснээр гаалийн бүртгэлийг нөхөж хийлгэж өгөхийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгч Г.Сд хандсан, Г.С нь Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Э.От хандсан, Э.О нь * дэх Гаалийн газарт эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч С.Ст хандсанаар С.С өөрийн гаалийн улсын байцаагчийн эрхээр Гаалийн ерөнхий газрын "Кайс" цахим системд хуурамчаар нөхөж бүртгэсний дагуу "Ж” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, "Г" ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт болсон.
Прокуророос энэ үйл баримтад холбогдуулан яллагдагч С.Сийг гаалийн улсын байцаагчаар ажиллахдаа Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Э.Оын хууль бус гуйлтын дагуу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гаалийн Кайс цахим системд хуурамч бүртгэлийг нөхөн хийсэн, гаалийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэж, бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3,4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар,
яллагдагч Э.Оыг "Ж” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, "Г" ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд гаалийн байцаагч С.Ст нөлөөлж, Г.С, С.Д нарыг түүнтэй холбож өгөх, хуурамч бүртгэл хийлгэх зорилгоор мэдээллүүдийг С.Ст явуулах зэргээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1-д зааснаар,
яллагдагч Г.Сг С.Дгийн гуйлтаар Улсын бүртгэлийн улсын ахлах байцаагчийн албан үүрэг, бүрэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Ж” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, "Г" ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Э.От хандан, түүгээр дамжуулан * ийн гаалийн улсын байцаагч С.Ст нөлөөлүүлэх зэргээр хатгагчаар хамтран оролцсон, аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд зориуд хуурамч мэдээлэл оруулан бүртгэсэн гэж Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар,
яллагдагч С.Дг “Ө” ХХН-ийн гүйцэтгэх захирал, гадаадын хөрөнгө оруулалттай “Ө” ХХК-ны хуулийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Улсын бүртгэлийн ахлах бүртгэгч Г.Сгаар дамжуулан Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Э.Отай холбогдуулах, түүгээр дамжуулан * ийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Ст нөлөөлөх зэргээр , "Ж” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, "Г" ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд “...нийтийн албан тушаалтнуудыг гэмт хэрэг үйлдэхийг санаачлан зохион байгуулж, хатгагчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
3.Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “...Монгол Улсад орж ирсэн БНХАУ-ын 5 нэр бүхий иргэн нь их хэмжээний мөнгөтэй орж ирсэн эсэх, энэ үйлдэлд нь гаалийн бүрдүүлэлт хийгдсэн эсэх, Гаалийн ерөнхий газрын “Кайс” системд нөхөн бүртгэлт хийж байгаа үйлдэл нь яагаад хууль зөрчсөн үйлдэл болж байгаа, яллагдагч нарын үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан уу гэх Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдалд хамааралтай нөхцөлүүдийг шалгаж тогтоогоогүй, эдгээр ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна” гэх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
4.Прокуророос анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч “...хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, ...Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахыг хүссэн эсэргүүцэл гаргасан.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзсэн.
Учир нь, 5.1.Яллах дүгнэлтэд “...БНХАУ-ын нэр бүхий 5 иргэн их хэмжээний бэлэн мөнгөтэй орж ирснийг хуурамчаар гаалийн бүртгэлийн “CAIS” системд бүртгэсэн гэж яллагдагч нарыг буруутгаж байгаа боловч хэрэгт БНХАУ-ын иргэн Y.H, L.Z гэсэн 2 иргэнийг гэрчээр асуусан, бусад 3 буюу L.Y.F, R.Y, T.H нарыг гэрчээр асуух боломжгүй талаар хэрэгт ажиллагаа хийсэн баримтгүй.
Гэтэл эдгээр БНХАУ-ын иргэн L.Y.F, R.Y нар нь "Ж” ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн, БНХАУ-ын иргэн T.H нь "Г" ХХК нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагчаар тус тус бүртгэгдсэн, гэрчээр асуух боломжтой нөхцөл байдал байхад уг ажиллагааг хийгээгүй байна.
5.2.Хэрэгт Гаалийн ерөнхий газрын Б/518, Б/519 /4хх244-245/ тушаалуудаар * дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч С.Ст гурван сарын хугацаагаар 30%-иар цалингийн хэмжээг бууруулах, Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Э.От мөн гурван сарын хугацаагаар 30%-иар цалингийн хэмжээг бууруулах сахилгын арга хэмжээг тус тус прокурорын яллах дүгнэлтээр яллагдагч нарыг буруутгаж энэ үйлдэлд авсан.
Энэ нөхцөл нь яллагдагч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж бий болсон эсэхэд эргэлзээ үүссэний улмаас анхан шатны шүүхийн шүүгч захирамждаа “...Гаалийн ерөнхий газрын “Кайс” системд нөхөн бүртгэлт хийж байгаа үйлдэл нь Эрүүгийн хууль зөрчсөн, эсхүл Гаалийн байгууллагын дүрэм, журам зөрчигдсөн эсэх”-ийг тогтоолгохоор хэргийг буцааж гэж ойлгогдохоор байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокуророос бүрэн бодитойгоор шалгаж тогтоох үүрэг эргэлзээгүйгээр биелэгдсэн эсэх гэсэн нөхцөл байдал үүссэн.
Шүүхээс гаргасан үндэслэлүүдийг мөрдөн байцаалтын шатанд тогтоох шаардлагатай.
5.3.Яллах дүгнэлтэд яллагдагч С.Сыг хуурамч гаалийн мэдүүлэг үйлдэж, уг хуурамч мэдүүлэгт үндэслэн “Кайс” системд нөхөн бүртгэсэн гэж буруутгаж байгаа боловч хэрэгт авагдсан Гаалийн байгууллагын гаалийн автоматжуулсан удирдлагын систем /CAIS/-д үзлэг хийсэн тэмдэглэлээр “...БНХАУ-ын 5 иргэн тус системд ...131361 дугаартай С.С улсын байцаагчийн 80441544 гэх утасны дугаар бүртгэгдсэн /1хх28-34/,
-Э.Оын ажлын өрөөний суурин компьютерт үзлэг хийхэд 6 ширхэг файл буюу БНХАУ-ын иргэдийн гадаад паспортын зураг, хятад үсгээр бичигдсэн гаалийн мэдүүлгүүдийн зураг/1хх35-44/ авагдсан.
-* дэх Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх албаны гаалийн улсын байцаагч Б.Б мэдүүлэгт “...2024 оны 12 дугаар сарын эхээр Гаалийн ерөнхий газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсээс БНХАУ-ын иргэд их хэмжээний мөнгөтэй хил нэвтэрсэн байна, энэ талаар шалгаж хариу ирүүлнэ үү гэх албан бичиг ирсний дагуу шалгахад 131361 дугаартай эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч С.С 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр БНХАУ-ын 6 иргэн 700,000-7150,000 юанийг хилээр нэвтрүүлсэн талаарх мэдээллийг “КАЙС” системд шивж оруулсан байсан. Энэ талаар тодруулахад Сайнбилэг "...би шивчихсэн юм, ГЕГ-ын ...Э.О надаас гуйгаад байсан, ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй” гэж хэлж байсан, ...тус зорчигч нарын гаалийн мэдүүлгийн 1% * ийн гаалийн газрын архивт байхгүй байсан” гэж /1хх 203-204/ мэдүүлсэн.
Яллагдагч Э.Оын компьютерт файл хэлбэрээр авагдсан БНХАУ-ын нэр бүхий 5 иргэний гаалийн мэдүүлгийг яллагдагч С.С хуурамчаар үйлдсэн гэдгийг мөн бодитоор тогтоосон эсэх нь мөн эргэлзээтэй,
Гаалийн автоматжуулсан удирдлагын систем буюу /CAIS/-д нөхөн бүртгэлт хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан тусгай зөвшөөрөл олгосон, эсхүл эрх олгосон, эсхүл үүргээс чөлөөлсөн хуурамч баримт бичгийн аль шинжид хамаарч байгаа, уг хуурамч баримт бичгийг үйлдсэн, эсхүл ашигласан гэх аль нөхцөлөөр гэмт хэргийг үйлдсэн талаар яллах дүгнэлтэд мөн тусгагдаагүй, бүртгэл нөхөн хийсэн үйлдэл нь яагаад энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаарх эрх зүйн эх сурвалжууд хэрэгт авагдаагүй.
Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан “...тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжүүдэд хэрхэн нийцсэн талаар дүгнэлтгүй байна.
6.Эдгээр нөхцөл, үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, энэ үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дугаар зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн * сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/96 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ононгийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
А
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
А.САЙНТӨГС