Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 456

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн Х б овогт Н-гийн М-т холбогдох эрүүгийн 1810019860540 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Оргил худалдааны төвд харуул ажилтай, ам бүл 2, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 8 дугаар гудамжны 129 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 254 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 3-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хорих ялаар тогтоосон, Төв аймгийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 149 дугаартай шүүгчийн захирамжаар 5 сар 28 хоногийн хорих ялыг тэнссэн сулласан, Х б овогт Н-гийн М- /РД:……………/

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.М- нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” цогцолборын хойд талд Ц.Батхуягтай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Н.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

            Хохирогч Ц.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ 08 цаг 30 минутын үед ирээд нөгөө ээлжийн харуул Н.М-тай ээлжээ солилцсон. 15 цагийн үед М- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирэхэд нь бид хоёр маргалдаж, М- намайг нэг удаа цохисон. …Би эмнэлэг орж толгойндоо оёдол тавиулсан. Миний урд талын шүд доод хөдөлсөн, уруул бамбайгаад хавдчихсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн  8-9-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10423 дугаартай дүгнэлтэнд:

1. Ц.Батхуягийн хамрын үзүүр, дээд уруулд зулгаралт, баруун зулайн хуйханд шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 16-р хуудас/,

            Хохирогчийн өргөдөл /хх-ийн 4-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 38-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаагийн 5 дугаар байрны 205а тоотод оршин суух Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 19-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн

20-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ий 21-р хуудас/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 22-р хуудас/,

Шүүгдэгч Н.М-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нөгөө ээлжийн харуул Батхуягт 10 цагт ээлжээ хүлээлгэж өгөөд эмнэлэг явсан. Би Батхуяг руу залгаад “хүүхдийн тоглоомын талбай дээр цахилгааны утас ил гарсан байсан, тэрийг янзлаарай” гэхэд “чи юу гээд хуцаад байгаа юм, чи өөрөө ир” гэхээр нь ажил дээр очоод “чиний гараан дээр эвдэрсэн юмыг би янзлах ёстой юм уу” гэхэд “чи битгий хуцаад бай, пизда минь” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо барилцаж аваад ноцолдсон. Би Батхуягийн нүүр хэсэг рүү 2 удаа цохиход тэрээр засмал дээр унаад толгой нь хагарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Н.М- нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхоны хойно хохирогч Ц.Батхуягтай маргалдаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Батхуягийн …15 цагийн үед М- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирэхэд нь бид хоёр маргалдаж, М- намайг нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10423 дугаартай дүгнэлтэнд:

1. Ц.Батхуягийн хамрын үзүүр, дээд уруулд зулгаралт, баруун зулайн хуйханд шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 16-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Н.М- нь хохирогч Ц.Батхуягийн нүүрэнд цохиж хөнгөн хохирол учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Ц.Батхуяг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн /хх-ийн 38-р хуудас/, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 40-41-р хуудас/ 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 94 дугаартай прокурорын саналаар Н.М-т холбогдох эрүүгийн 1810019860540 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Н.М- нь хохирогч Ц.Батхуягийг цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Н.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч Н.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Н.М-ын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.М-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Ц.Батхуяг нь Н.М-аас эмчилгээний зардалд 200.000 төгрөг авсан тул гомдолгүй гэсэн хүсэлтийг /хх-ийн 38-р хуудас/ мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргажээ.

            Иймд шүүгдэгч Н.М-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.