2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2026/03011

 

 

 

 

 

2026 оны өдөр

03сар 1118 р 192/ШШ2026/03011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н***

Хариуцагч: ****

70,637,871 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** хариуцагчийн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын****ХХК нь хариуцагч ****ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр №АГГ-23/69 дүгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, сагсан бөмбөгийн бүтэн талбай хийлгэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр 56,366,000 төгрөг шилжүүлсэн хэдий ч хариуцагч нь гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зарим материалаа авч явсан боловч ажлыг хийж гүйцэтгэхээр дахин буцаж ирээгүй. Манай сургууль 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сагсны талбайг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай улмаас сагсны талбайг шинээр дахин өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн. Иймд ****ХХК-тай байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №АГГ-23/69 дүгээр ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 56,366,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан ба олон байсан орлогод ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө хамаарч байна.

Нэхэмжлэгч тал 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд шилжүүлсэн 56,366,000 төгрөгийг Монгол банкны жигнэж тооцсон хүүгээр тооцох юм бол нийт 14,271,871 төгрөгийн хүү тооцогдон авах байжээ. Иймд хариуцагч ****ХХК-иас гэрээний үүрэгт төлсөн 56,366,000 төгрөг, олох байсан орлогод 14,271,871 төгрөг, нийт 70,637,871 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нийслэлийн ерөнхий боловсролын ****д 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сагсан бөмбөгийн талбайн болон шийд нийлүүлэх гэрээ хийж, гэрээний дагуу 750м.кв угсардаг 4 ширхэг шийдийг нийлүүлж хүлээлгэж өгсөн. Нийт гэрээний 68,860,000 төгрөгөөр 2022 оны 8 дугаар сарын 4-нд 7,650,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 5-нд 2,500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 15-нд 4,358,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 15-нд 4,358,000 төгрөг шилжүүлсэн болно. Манай компани 2022 оны 10 сард НӨАТ-ыг 68,860,000 төгрөгийн дүнгээр өгсөн бөгөөд Нягтлан бодогч нь үлдэгдэл мөнгийг чинь шилжүүлнэ гээд 2025 он хүртэл хойшлуулсан. 2022 онд 3 удаа сагсны талбай угсарч өгч, тэмцээн уралдаан явагдаж байсан болно. Иймд үлдэгдэл 35,144,000 төгрөгийг шилжүүлж хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Мөн дансаар орсон бетоны үнэ болох 7,650,000 төгрөгийн НӨАТ болон Аж ахуй нэгжийн татвар болох мөнгийг шилжүүлж өгнө үү.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн АГГ-23/69 дүгээр ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, гар бичмэл, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, агуулахын бүртгэл,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Голомт банкны дансны хуулга зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч****ХХК нь хариуцагч****ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 56,366,000 төгрөг, хохирол буюу олох ёстой байсан орлого 14,271,871 төгрөг, нийт 70,637,871 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн гэрээний төлбөр 56,366,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

1.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, сагсан бөмбөгийн талбайд суурилуулах ёстой тоног төхөөрөмж нь дутуу, зарим хэсгийг нь буцаан авч явснаас ашиглах боломжгүй, ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ сагсан бөмбөгийн талбайн зориулалттай зүймэл лего шалыг бүрэн нийлүүлсэн, талбай нь бэлэн болоогүй байсан тул суурилуулж чадаагүй тус тус тайлбарласан.

Хариуцагч ****ХХК нь нэхэмжлэгч ****ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 31-ны өдөр АГГ-23/69 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, сагсан бөмбөгийн 15х28 хэмжээтэй талбай 1, 15х11 хэмжээтэй талбай 2, стандарт шийд 4 ширхгийг суурилуулалтын хамт нийт 68,860,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Нэхэмжлэгч гэрээний төлбөрт 56,366,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан ч шаардлагаа нотлохоор гарган өгсөн Ху**** тоот дансанд шилжүүлсэн нь тогтоогдоно. /хх-ийн 12-19/

1.2 Гэрээний 2.3 дахь заалтаар гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг 100 хувь гүйцэтгэж, захиалагч доголдолгүй хэмээн хүлээн авч акт үйлдэн талууд гарын үсэг зуралцсан тохиолдолд захиалагч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон ч талууд гэрээ дүгнээгүй, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч шилжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3 дахь хэсгүүдэд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх, ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр зохицуулжээ.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний зүйл болох сагсан бөмбөгийн талбайн зориулалттай материал /зүймэл лего шал, сагсны шийд/ нийлүүлэх, түүнийг угсрах ажлаа хариуцагч гүйцэтгээгүй тул захиалагч гэрээнээс татгалзаж, төлбөрийг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

1.3 Хариуцагч ****ХХК нь нэхэмжлэгч байгууллагад хэдэн хайрцагтай бараа, материал хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, жижүүрт нь хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг, мөн 12 хайрцгийг нь буцаан авч явсан, гүйцээн угсарч өгнө гэсэн агуулгатай ****гарын үсэгтэй 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 8/

Энэхүү баримттай хариуцагч маргаагүй бөгөөд*****ХХК-ийн захирал *** төрсөн дүү, тухайн үед сагсан бөмбөгийн талбай нийлүүлэх, угсрах ажлыг хариуцаж байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон.

1.4. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заажээ.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч уг ажлыг ****ХХК-иар гүйцэтгүүлсэн тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй болсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүлээлгэн өгсөн гэх сагсан бөмбөгийн талбайн зүймэл лего шалыг буцаан өгөхөө илэрхийлсэн, одоо агуулахад 30х30 хэмжээтэй 3000 ширхэг, 270 м.кв талбайтай байгааг тоолж баталгаажуулсан агуулахын бүртгэл гэх баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагч анх хэдэн хайрцаг буюу хэдэн м.кв талбай бүхий сагсан бөмбөгийг талбайн зориулалттай зүймэл лего материал хүлээлгэн өгсөн хэдийг нь буцаан авснаа нотлох баримтыг шүүхэд гарган өгөөгүй, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

2. Нэхэмжлэлийн хохирол буюу олох ёстой байсан орлого 14,271,871 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

2.1 Нэхэмжлэгч нь шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт 2022.08.04-өөс 2022.05.02-ны өдрийн хооронд шилжүүлсэн 56,366,000 төгрөгөөс Монгол банкны жигнэж тооцсон дундаж хүүг үндэслэн үнийг нь тодорхойлжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байх,үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөхийг шаардсан бөгөөд энэхүү төлбөрт тооцсон Монгол банкны жигнэсэн хүү нь нэхэмжлэгчийн орох ёстой байсан орлого гэх, энэ хэмжээгээр нэхэмжлэгчид хохирол учирсан гэх, мөн гэрээ биелснээс хариуцагчид ашиг гарсан гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл энэхүү үзүүлэлт зах зээлийн бодит хүүг тооцох, банкны салбарын нийт хүүгийн түвшинг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгчид бодитоор учирсан хохирлын хэмжээг илэрхийлэхгүй юм.

3. Иймд хариуцагч ****ХК-иас 54,366,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын****ХХК-д олгож нэхэмжлэлээс 16,271,871 *** шилжүүлсэн 2,000,000 төгрөг, хохирол буюу олох ёстой байсан орлого 14,271,871/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***иас 54,366,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****ХХК-д олгож нэхэмжлэлээс 16,271,871 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511,140 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 429,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ