2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2026/03344

 

 

 

 

 

2026 оны өдөр

03сар 1126 р 192/ШШ2026/03344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: Б***

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номинтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие *** нь Хан-Уул дүүргийн****тоотод байрлах 2 өрөө орон сууцыг иргэн ****70,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд худалдаж авах үед *** нэр дээр НОСК-аас гэрчилгээ баримт бичиг нь гараагүй байсан. Би тухайн орон сууцны үнийг ***үрэн төлж гэрчилгээ баримт бичгийг өөрийн нэр дээр шилжих хүртэл тухайн орон сууцаа иргэн ***гэх эмэгтэйд 2022 оны 5 дугаар сард 700,000 төгрөгөөр 2023 онд 666,000 төгрөгөөр түрээсэлсэн. Тухайн үед түрээсийн гэрээ байгуулаагүй. Би орон сууцандаа нүүж орохоор очтол **** гэх эмэгтэй нөхөр хүүхдийн хамт амьдарч байсан. Бид орон сууцаа чөлөөлж өг гэтэл ****болон түүний нөхөр бид **** худалдаж авсан гэж хэлсэн. Тухайн орон сууцны өмчлөх эрх *** надад шилжсэн тул ***р бүлийн хамт миний өмчлөлийн орон сууцнаас албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Анх 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр манай дүүгийн эхнэр***Буянт ухаа 2 хороолол хөнгөлөлттэй нөхцөлөөр байр авах боломжтой байна гэж хэлж байсан. Би сонирхоод ****эдэг хууль зүйн яамны ажилтан Буянт-Ухаа 2 хорооллын хуулийн төслийг хариуцдаг, хүмүүсийг байранд оруулж өгдөг хүнтэй утсаар ярьж очиж уулзаад байрны урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг ***тоот данснаас 2022 оны 4 дүгээр сарын 11-нд Ш.Энхжаргалын Хаан банкны****тоот дансанд, 2022 оны 5 дугаар сарын 15-нд мөн ***дансанд **** тоот данснаас 13,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 5 дугаар сарын 15-нд 5,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Анх 14 хоногт байранд оруулж өгнө гэсэн боловч байранд оруулаагүй хойшлуулсаар байгаад 2022 оны 8 дугаар сарын 27-нд танай байр гээд **** тоотод байрлах 49.23м.кв 2 өрөө орон сууцанд оруулсан. Байранд ороод гэрчилгээгээ авах гээд асуусан чинь нэгдсэн журмаар гарна, хүлээж бай гэж хэлсэн. Тухайн хороололд олон хүн гэрчилгээгээ аваагүй байсан учраас тайвшраад итгэсэн. 2024 оны 8 дугаар сард байрны эзэн гээд хүн ирсэн, гайхаад*** уулзуулсан. Түүнээс хойш 2024 оны 11 дүгээр сарын 4-нд ****уулзахад санаа зоволтгүй, маргааш бүх бичиг баримт бэлэн болно гэж хэлсэн. Нисэхийн нэг цэгийн үйлчилгээнээс бичиг баримтаа ав гэсэн боловч хэдэн өдөр уулзаж чадахгүй байж байтал хүмүүсээс ****нас барсан болохыг мэдсэн. Түүнээс хойш 2025 оны 12 дугаар сарын 23-нд байрны эзэн гэх хүн ирж байрнаас гарахыг шаардсан. Байрны ордер үзүүлсэн боловч гэрчилгээ дээр нь нэр байхгүй байсан. Түүнээс хойш байрны эзэн гэх хүн ирэхгүй байсаар шүүхэд нэхэмжлэл өгсөн байна. Байрны эзэн **** гэх хүн 70,000,000 төгрөгөөр байраа *** гэх хүнд зарсан байна. Би **** мөнгө өгч 2022 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл амьдарч байх хооронд байрны эзэн гэх хүн огт ирж байгаагүй. ***элэхдээ байрны эзэнтэй нь тохирчхоод танайд байрыг нь авч өгч байгаа юм гэж хэлсэн. Эдгээр хүмүүс ямар тохиролцоо хийсэн болохыг би мэдэхгүй. Бид 2022 оны 8 дугаар сараас одоог хүртэл өвөл, зуны бүх төлбөр тооцоог хийсэн. Тиймээс уг байранд төлсөн төлбөрийг хохиролгүй болгож өгнө үү. Иймд ***гсөн 33,000,000 төгрөг, одоог хүртэлх байрны бүх зардал 14,820,000 төгрөг, нийт 47,820,000 төгрөгийг төлж биднийг хохиролгүй болгосон тохиолдолд байрыг чөлөөлж өгнө.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 192/ШЗ2025/15952 дугаар захирамж, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн иргэн, аж ахуйн нэгжийн газрыг орон сууцаар арилжих гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн **** тоотод байрлах 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч шаардлагыг үндэслэлээ маргаж орон сууцны зриулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон, хууль бус эзэмшилээс шаардах эрхтэй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ орон сууцыг ****худалдан авсан, шударгаар эзэмшиж байгаа гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээ, зохигчийн тайлбараар маргаж буй орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч *** тухайн орон сууцанд 2022 оны 8 дугаар сараас хариуцагч ***гэр бүлийн хамт амьдарч байгаа нь  тогтоогдсон. / хх-ийн 3, 41/

Маргаж буй орон ****гэх хүнээс зохих үнийг төлж худалдан авсан гэж тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан дараах баримтаар үгүйсгэгдэж байна.

2. Хан-Уул дүүргийн**** дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг иргэн ****ь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Иргэн, аж ахуйн нэгжийн газрыг орон сууцаар арилжих гэрээ-ний үндсэн дээр өмчлөн авч, 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0470 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр ****удалджээ. /хх-ийн 20, 33/

Хариуцагч нь орон сууцыг худалдан авах зорилгоор *** 33,000,000 төгрөг дансаар болон бэлэн өгсөн гэж тайлбарласан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй бөгөөд өмчлөгч бус этгээдэд мөнгө төлсөн нь шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх, шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заажээ.

Зохигчийн хооронд орон сууцыг худалдах, худалдан авах, түрээслэхээр тохиролцсон гэрээ, хэлцэл хийгдээгүй, мөн хариуцагч нь орон сууцны өмчлөгч бус этгээдэд залилуулсан гэж тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгч ****ргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхээ хариуцагч ***орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа үйлдлээс  шалтгаалан хэрэгжүүлж чадаагүй, эрх нь зөрчигдсөн байна гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэг**** өмчлөлд бүртгэлтэй, ***оотод байрлах 2 өрөө орон сууцыг хариуцагч ***хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан **** сууцыг хариуцагч****ууль бус эзэмшилээс албадан чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАТСҮХ