| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0443/Э |
| Дугаар | 466 |
| Огноо | 2018-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл /томилолтоор/,
шүүгдэгч М.Г- өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт М-ын Г-эд холбогдох эрүүгийн 1810018820518 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Энержи Ресурс” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо 5а хэсэг Оффицерын 3 дугаар байрны 4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт М-ын Г-э /РД:…………/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч М.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх Хада” ХХК-ийн засварын төвд Т.Даваанямыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Т.Даваанямын мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед миний багажин дотор байсан овтерк алга болчихсон байсан. Г-ий багажин дотор тэмдэггүй овтерк байхаар нь “энэ чиний овтерк мөн юм уу, бусад овтерк чинь ардаа төмөргүй юм байна” гэхэд “хуцаарай” гэхээр нь “давраад байгаарай” гэж хэлэхэд намайг боож унагаад толгой руу хатуу зүйлээр 1 удаа, гараараа толгой руу хэд хэд цохисон. Ахлах механикч Батбаяр ирээд бид хоёрыг салгасан. …М.Г- надад нөхөн төлбөрт 300.000 төгрөг өгсөн. Би Г-ээс болж ажилгүй болсон тул гомдолтой байна…гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 35-р хуудас/,
Гэрч П.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: … Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед хажуу талын өрөөнд ажилтантайгаа уулзаад буцаад моторын өрөөнд ортол Г-э Даваанямын дээр гараад хоолойг нь боосон байдалтай байсан. Даваанямын толгойноос их хэмжээний цус гарч байхаар нь “боль” гэсэн шаардлага тавьсан боловч Г-э салахгүй байхаар нь очиж салгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9845 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.Даваанямын биед баруун чамархайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хуйхан доорхи цусан хураа, дух, хүзүүний цус хуралт, зүүн хацрын зулгаралт, цээжний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 22-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 5-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-40-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 41-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 4-р хуудас/, хохирлын баримт /хх-ийн 52-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 53-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч П.Сүнжидмаагийн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44-р хуудас/, Хан-Уул дүүргийн 13-р хороо 5а хэсгийн Офицерын 3-р байрны 4 тоотод оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 45-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/, Монгол-Солонгос политехникийн коллежийн дипломын хуулбар /хх-ийн 48-49-р хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-р хуудас/,
Шүүгдэгч М.Г-ий мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ хөдөлгүүр засварын өрөөнд ажлаа хийгээд байж байхад гаднаас Т.Давааням орж ирээд миний багажнуудыг ухаад байсан. Тэгснээ нэг овтерк гаргаж ирээд “энэ чиний овтерк мөн юм уу, тэмдэг нь хаана байгаа юм бэ” гэхээр нь “энэ миний багаж мөн” гэхэд уурлаад “давраад байгаарай” гээд хараагаад байхаар нь зүүн гараа атгаж байгаад Т.Даваанямын нүүр рүү 1 удаа цохиод, хойш нь татаж унагаад гараараа 1-2 удаа нүүр рүү нь цохисон. Т.Даваанямтай ноцолдож байхад гарт нэг төмөр баригдахаар нь толгой руу нь 1 удаа цохисон. Т.Даваанямын цамцных нь захаар заамдаад дээр нь суучихсан байж байхад ахлах механикч Батбаяр орж ирээд бид хоёрыг салгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх Хада” ХХК-ийн засварын төвд хохирогч Т.Даваанямыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т.Даваанямын …Миний багажин дотор байсан овтерк алга болчихсон байсан. Г-ий багажин дотор тэмдэггүй овтерк байхаар нь “энэ чиний овтерк мөн юм уу, бусад овтерк чинь ардаа төмөргүй юм байна” гэхэд “хуцаарай” гэхээр нь “давраад байгаарай” гэж хэлэхэд намайг боож унагаад миний толгой руу хатуу зүйлээр 1 удаа, гараараа толгой руу хэд хэд цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 35-р хуудас/,
Гэрч П.Батбаярын … Моторын өрөөнд ортол Г-э Даваанямын дээр нь гараад хоолойг нь боосон байдалтай байсан. Даваанямын толгойноос их хэмжээний цус гарч байхаар нь “боль” гэсэн шаардлага тавьсан боловч Г-э салахгүй байхаар нь очиж салгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9845 дугаартай дүгнэлтэнд:
1. Т.Даваанямын биед баруун чамархайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хуйхан доорхи цусан хураа, дух, хүзүүний цус хуралт, зүүн хацрын зулгаралт, цээжний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 22-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Г-ийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч М.Г- нь хохирогч Т.Даваанямын толгой тус газарт төмрөөр болон гараараа цохиж баруун чамархайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хуйхан доорхи цусан хураа, дух, хүзүүний цус хуралт, зүүн хацрын зулгаралт, цээжний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч М.Г-ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Хохирогч Т.Давааням нь эмчилгээнийн зардалд 267.000 төгрөг зарцуулсан баримт /хх-ийн 52-р хуудас/ ирүүлсэн ба шүүгдэгч М.Г- нь хохирогчид 300.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт авагджээ.
Иймд шүүгдэгч М.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Т.Давааням нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч хөдөлмөрийн чадвар алдсан хугацаа, дутуу авсан цалин, хөлс түүнтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул эрүүгийн 1810018820518 дугаартай хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч М.Г-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгчээс “Энержи Ресурс” ХХК-нд ажилд орсон тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй тул торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч М.Г- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 46-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч М.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, М.Г-ий тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “Энержи Ресурс” ХХК-нд ажилтай хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Г-ий хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.
Шүүгдэгч М.Г- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай төмөр боолт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.