Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 439

 

                                                        А.М нарт холбогдох                                                           

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Ч.Э, өмгөөлөгч Г.Алтанчимэг, Х.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 617 дугаар магадлалтай, А.М, Н.Б, Д.Н, Ч.Э, М.Э, А.Б, Т.Т нарт холбогдох 1808015150311 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч Н.Жамъяндоржийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт А.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2012 оны 5 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлсэн, Бөхийн отог овогт М.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2017 оны 12 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял, 2018 оны 1 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлсэн, Их Орших овогт А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 оны 5 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн, Боржигон овогт Т.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

5.Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт,

6.Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хармалгайт овогт Д.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

7.Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Алаг адуу овогт Ч.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Мийг бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг тус тус зохион байгуулсан,

шүүгдэгч М.Эийг бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт хатгагчаар оролцсон,

шүүгдэгч Т.Тг бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг гүйцэтгэсэн,

шүүгдэгч А.Бийг бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг гүйцэтгэсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Н.Быг бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон,

шүүгдэгч Д.Ныг бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Ч.Эыг бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

прокуророос шүүгдэгч А.Бэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял,

шүүгдэгч М.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял,

шүүгдэгч Т.Т, А.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жил хорих ял,

шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг.журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

шүүгдэгч А.Мд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

шүүгдэгч Д.Нд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ял, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх,

шүүгдэгч Н.Б, Д.Н, Ч.Э нарын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож, тэдэнд оногдуулсан торгох ялаас тус бүр 90.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Н.Б, Д.Н, Ч.Э нарын эдлэх торгох ялын хэмжээг 9.910.000 төгрөгөөр тус тус тогтоож,

шүүгдэгч А.М, М.Э, Т.Т, А.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч А.Мий цагдан хоригдсон 60 хоног, А.Бийн цагдан хоригдсон 79 хоног, Т.Тгийн цагдан хоригдсон 49 хоног, М.Эий цагдан хоригдсон 19 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь тус тус оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.М, Н.Б, Д.Н, Ч.Э, М.Э, А.Б, Т.Т нарт холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Н.Б, Д.Н, Ч.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.М, М.Э, Т.Т, А.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч Н.Жамъяндорж гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Б, Ч.Э, Д.Н нарын үйлдлийн талаар дүгнэхдээ “Н.Б нарт ялын хамгийн хөнгөн төрлийг сонгож, доод хэмжээг оногдуулсан ... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрхэн харгалзан үзсэн талаараа тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтын шаардлагад нийцээгүй байна” гэж дүгнэжээ.

Харин Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс Н.Бы үйлдлийн хохирлын талаар дүгнэхдээ “хохирлын 250.000 төгрөгийн төлсөн, бусдад төлөх төлбөргүй” гэж, харин эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдлыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж торгох ял оногдуулах нь тохиромжтой байна” гэж тал бүрээс нь дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхээс Н.Бд 10.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн магадлалд дурьдагдсан дүгнэлтийн агуулга нь анхан шатны шүүхээс манай үйлчлүүлэгчид оногдуулсан ял хөнгөдсөн байна гэж ойлгогдохоор байгаа бөгөөд энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулаад зогсохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлд заасан эрх хэмжээнээс хэтрүүлсэн дүгнэлт хийжээ. Мөн шүүгчийн хараат бус байх зарчимд нөлөөлөх шийдвэр гарсан байна гэж үзэж байна.

Text Box: .Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 617 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Амарзаяа бичсэн эсэргүүцэлдээ:

“...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад чиглэж, түүнд саад болж байгаа аливаа этгээд рүү /өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт/ амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон буюу хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь хохирол учруулна гэж үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлж буй байдал, хүч хэрэглэхээр заналхийлж буй сэтгэхүйн дарамтын гадаад илэрхийлэл, орон зай, хүчний харьцааны шинж чанар, тухайн заналхийлэл нь биелэгдэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг гэж тайлбарласан. Шүүх дээрх байдлаар тайлбарласан атлаа хохирогч Л Ш Чийн “хоёр дахь этгээд зүүн нүд орчимд цохиод нүд бүрэлзэж ... газар суутал намайг Лонгийн унтлагын өрөөнд чирч оруулаад ... гар хөлийг маань скочоор хүлж гарч яваад буцаж хоёулаа нийлж Лонгийг миний хажууд гар хөлийг нь скочоор хүлсэн..., их богино хугацаанд болоод” гэх, хохирогч Л Д Гийн “хаалгаа тайлаад алхаж байтал араас түлхэж унагаад дээр гараад цохиж эхэлсэн, гарыг өчөөд скочоор ороогоод, орон дээр аваачиж хөлийг скочоор ороосон..., их биеэрхүү өндөр хоёр залуу байсан, цэнхэр өнгийн нэг удаагийн амны хаалттай, бээлийтэй байсан” гэх мэдүүлгүүд, шинжээчийн 4240 дугаартай “Л Ш Чийн биед зовхи, нүдний алиманд цус хуралт, зулайн зөөлөн эдийн няцрал, чихэнд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан” гэх дүгнэлт, шинжээчийн 4238 дугаартай “Л Д Г биед тархи доргилт, чамархайд цус хуралт зөөлөн эдийн няцрал, шанаанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт, Т.Тгийн яллагдагчаар өгсөн “...би арай хөгшин хятадын нүүр лүү нь  1-2 удаа цохиод, гарыг нь урд нь скочоор хүлсэн” гэх, А.Бийн яллагдагчаар өгсөн “М ажлын бор бээлий, эмнэлгийн цэнхэр маск өгөөд ..., би намхан хятадыг хавсарч унагаагаад скочоор хүлсэн” гэх, М.Эий яллагдагчаар өгсөн “2018 оны 3 дугаар сарын 25, 26-ны үед М орж ирээд “хятадууд намайг дээрэлхээд байна, та очоод уулзаад өгөөч” гэж хэлсэн..., Т, Б хоёртой Мийг танилцуулсан” гэх, А.Мий яллагдагчаар өгсөн “... би Ээтэй утсаар болон биеэр очиж уулзсан. Ээ нь Б, Т гэх хоёр залууг явуулсан. Саппаро дээрээс такси бариад Л Ш Ч, Л Д Г нарын гэрт очсон. Би хаалганы ард нуугдаж үлдсэн.., араас гэрт нь орсон. 3 ширхэг утас газар унасан байхаар нь аваад гэрээс нь гараад гүйсэн...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “... М.Э, Т.Т, А.Б нарын бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, А.Мөнх-Эрдэнийн хувьд зөрчиж гүйцэтгэн бусдын эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байж болох үйлдлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаагүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил гаргасан буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн шинж нь урьдаас төлөвлөсөн байхыг шаарддаггүй, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байхыг шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан гэрч Төрбаярын “М надаас “Л Д Г, Л Ш Ч нар гэртээ байгаа юу? гэж асуусан” гэх мэдүүлгээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Гэртээ амарч байсан хүмүүс рүү халдаж, эрүүл мэндэд хохирол учруулан эд хөрөнгийг нь хүч хэрэглэн дээрэмдэж байгаа үйлдлийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан, бусдыг үл тоомсорлон басамжилсан, доромжилсон, өөрийн давуу болохоо харуулах үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.М, М.Э, Т.Т, А.Б нар урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн, макс, бээлий, скоч зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах зорилгоор урьдаас бэлтгэж, үйлдлээрээ нэгдэн, зохион байгуулалтад орж, өөр өөрийн гүйцэтгэх үүргийг хуваарилан авч, хохирогч нарын эд хөрөнгийг авах зорилгоор Л Ш Ч, Л Д Г нарыг зодож, эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэсэн, гар, хөлийг нь скочоор хүлэх үйлдлээр айлган сүрдүүлж, хохирогч нарын өмчлөлийн эд хөрөнгө болох гар утсыг илээр авч хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн..., хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалган тогтоогоогүй гэж гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг зөрчжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.М, Т.Т, М.Э нар мэдүүлэгтээ “Эм Си” хочтой М гэгч этгээд тухайн иргэдийн оршин суух байрны орцны хяналтын камерыг салгах байдлаар хамтран оролцсон талаар мэдүүлж байгаагүй бөгөөд уг орцны хяналтын камерын бичлэгийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр салгасан болох нь тухайн байрны СӨХ-ийн камерын бичлэгээр тогтоогдсон байх тул шүүгдэгч А.Бийн “тухайн өдөр хяналтын камерын бичлэгийг салгасан” гэх мэдүүлэг няцаагдсан гэж үзэх үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад камерыг салгасан үйлдлийг шалгаж, мөрдөн байцаалтын туршилт хийсэн боловч хяналтын камерын бичлэг шаардлага хангаагүй тул энэ ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай дүгнэлт гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 55 дугаар хуудаст “1.Шүүгдэгч Боржигон овогт Агийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг “тус тус” зохион байгуулсан гэм буруутайд...” гэж гэмт хэрэгт оролцсон хэлбэрийг ялгаж тусгасан, шийтгэх тогтоолын 53 дугаар хуудас дахь Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт хэсэгт “Шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах нь тохиромжтой...” гэж тодорхой тусгасан байхад давж заалдах шатны шүүхийн магадлалд “...анхны шатны шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нэр бүхий 6 шүүгдэгчийн үйлдэл, оролцоо тус бүрийн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг ялгаж, тэдгээрийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтын агуулгыг тусгасан атлаа шүүгдэгч А.Мөнх-Эрдэнийн хувьд орхигдуулсан” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг прокурорт буцаасан байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Тгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг хэлсэн саналдаа: “Миний үйлчлүүлэгч Т.Т дээрэмдэх гэмт хэрэгт ямар ч холбогдолгүй бөгөөд А.М 2.000.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг авсан гэдгийг мэдүүлсээр байхад ял оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Х.Даваасүрэн хэлсэн саналдаа: “Миний үйлчлүүлэгч Ч.Э нь Д.Н, Н.Б нартай үгсэн тохиролцоогүй, тэднийг танихгүй, уулзаагүй утсаар холбогдоогүй байхад ял шийтгэсэн. Мөн Ч.Э нь Д.Ныг хууль бус үйлдэл хийх гэхэд нь маршрутын замаар явахгүй гэсэн байдаг бөгөөд Д.Н өөр дүүргийн цагдаатай ярьж байгаад машинд нь БНХАУ-ны иргэний авч ирж суулгасан. Ч.Э тухайн иргэнийг буулгахыг шаардсан боловч буулгаагүй. Хохирогч Ш Г, Н.Б, хүчиндүүлсэн гэх эмэгтэй нарын мэдүүлгээс харахад Ч.Э нь бусадтай үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Тухайн үед Д.Н огт ажлаа хийгээгүй, Ч.Э ганцаараа ажлаа хийсэн байдаг. Харин Д.Наас урьд орой нь 450.000 төгрөгийг зээлж авсан байсан бөгөөд хэрэг үүсэхээс өмнө төлсөн. Ч.Э нь цагдаагийн байгууллагад 19 жил ажилласан, удаа дараа Тэргүүний ажилтнаар шалгарч байсан. Гэтэл гадаад иргэний хууль бус үйлдлийн улмаас ажилгүй болж 2 жил гаруйн хугацаанд хохирч яваа. Прокурор гурван удаа яллах дүгнэлт үйлдсэн хэдий ч нэг ч үсгийн зөрүүгүй хуулбарлаж бичдэг. 70.000.000 төгрөгийн баримт байна. Д.Н бусад шүүгдэгч нараас “хэргийг хэрэгсэхгүй болгож” өгнө гэж 70.000.000 төгрөгийг авч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч н.Есөн-Э, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор н.Отгонбаяр нарт өгсөн тухай бичлэг бий. Мөнгийг Д.Н дансаар болон бэлнээр авсан. Миний үйлчлүүлэгч ажил үүргээ гүйцэтгэж яваад Д.Нын зүй бус үйлдлээс болж амьдралаараа хохирч буйд гомдолтой байна. Иймд шалгагдаагүй зүйлсийг зайлшгүй шалгах шаарлагатай” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг дэмжиж байна. Шүүгдэгч Т.Т, А.Б, М.Э нар нь дээрэмдэх, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн зохион байгуулагчаар, гүйцэтгэгчээр оролцсон этгээдүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтыг журамлаж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй. Харин шүүх А.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан үндэслэлгүй бөгөөд прокурорын эсэргүүцэлд үндэслэлийг тодорхой дурдсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй. Харин нэр бүхий прокурор, шүүгчийн асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулах эрх нь нээлттэй байгаа” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч Н.Жамъяндоржийн гаргасан гомдол болон Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Амарзаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.М, Н.Б, Д.Н, Ч.Э, М.Э, А.Б, Т.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.М нь Н.Э, Т.Т, А.Б нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод оршин сууж байсан БНХАУ-ын иргэн Л Ш Ч, Л Д Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан,

шүүгдэгч А.М нь Д.Б, цагдаагийн ажилтан Д.Н, Ч.Э нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш Гыг “буудалд монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.0 сая төгрөгийг залилсан гэмт хэргийг зохион байгуулсан,

шүүгдэгч Н.Э нь А.М, Т.Т, А.Б нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л Ш Ч, Л Д Г нарт хүч хэрэглэн довтолж 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт Т.Т, А.Б нарыг татан оруулан хатгагчаар оролцсон,

шүүгдэгч Т.Т нь А.М, Н.Э, А.Б нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л Ш Ч, Л Д Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

шүүгдэгч А.Б нь А.М Н.Э, Т.Т нартай бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л Ш Ч, Л Д Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

шүүгдэгч А.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Парис бааранд “эхнэрийн бөгс, хөхийг базлаа” гэх шалтгаанаар А.Мийн нүүр болон хэвлийн тус газарт нь пивоны шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Б нь А.М, цагдаагийн ажилтан Д.Н, Ч.Э нартай бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш Гыг “буудалд монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.0 сая төгрөгийг залилсан гэмт хэрэгт Д.Н, Ч.Э нарыг татан оруулж, хатгагчаар оролцсон,

шүүгдэгч Д.Н нь өөрийн албан тушаалыг ашиглан А.М, Н.Б, Ч.Э нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш Гыг “буудалд монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.0 сая төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

шүүгдэгч Д.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар байрны гадаа иргэн Ч.Дийн нүүрэнд цохиж унагаж, Ч.Дийн биед зүүн агтаал ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ч.Э нь өөрийн албан тушаалыг ашиглан А.М, Н.Б, Д.Н нартай урьдаас үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш Гыг “буудалд монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.0 сая төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Прокуророос А.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

М.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Т.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Д.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ч.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэр бүхий шүүгдэгч нарыг прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял,

шүүгдэгч М.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял,

шүүгдэгч Т.Т, А.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жил хорих ял,

шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Мд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 4 жил 6 сарын хугацаагаар, Д.Нд оногдуулсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.М, М.Э, Т.Т, А.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, тухайлбал А.М, М.Э, Т.Т, А.Б нарын үйлдэл нь тус тусдаа зорилго сэдэлттэй, өөр өөр орон зайд үйлдэгдсэн, халдлагын объект тусдаа, учруулсан хохирол салангид байх тул нэг гэмт хэрэг гэж үзэж нэгтгэн зүйлчилсан нь буруу, мөн М.Э, Т.Т, А.Б нарын үйлдэл Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжтэй эсэх, А.Мийн хувьд бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийг зөрчиж гүйцэтгэсэн эсэхийг шалгаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, шүүгдэгч нарт оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой байхад давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлгүй талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.

Прокуророос А.М, Н.Э, Т.Т, А.Б нарыг бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л Ш Ч, Л Д Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтуудыг нэг бүрчлэн няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй атлаа хохирогч нараас 17.600.000 төгрөг дээрэмдсэн үйл баримтыг нотлогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Тухайлбал, анхан шатны шүүх хохирогч нарыг дээрэмдүүлсэн мөнгөнийхөө талаар зөрүүтэй мэдүүлснийг үндэслэн 17.600.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийхдээ А.Мийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн хамт анх яллагдагчаар мэдүүлэхдээ “Төрбаяр 13-14 цагийн үед залгаад “Л Ш Ч өнөөдөр эксковаторын жолоочид 5.000.000 төгрөг өгчихлөө, энэний оронд чамд тэр мөнгөнөөсөө өгч болох л байсан” гэж хэлсэн… том өрөөний буйдан дээр байсан 1 боодол 20.000 төгрөгийн дэвсгэрт байхыг олж хараад … авсан, өрөө болон коридорт 3 ширхэг гар утас байсныг … өөр хүмүүстэй холбоо бариулахгүй байх зорилгоор авсан” гэх мэдүүлэг /1хх-237/, Т.Т, А.Б нарын яллагдагчаар өгсөн “…М дараа нь уулзаад 3 гар утас, 1 сая төгрөг өгсөн”  гэх мэдүүлэг, өмгөөлөгч Н.Цэцэгмаа 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хандаж “А.Мийн мэдүүлж байгаагаар, гэрт ороход том өрөөний буйдан дээр нь 2 сая төгрөг /нэг боодол/ байхаар нь аваад, мөн газарт унасан байсан 3 ширхэг гар утсыг нь бусадтай холбоо бариулахгүй байх зорилгоор авч гарсан байна. Хэргийг хулгайлах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү. М уг гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн” гэх өргөдөл /2хх-123/, мөн хохирогч Л Ш Ч, Л Д Г нар цүнхэнд болон халаасанд байсан мөнгөө дээрэмдүүлсэн талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүдээс /5хх-102, 6хх-183/ гадна хохирогч Л Д Г нь  2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 180.000 юаныг 67.578.500 төгрөгөөр солиулж, уг мөнгийг хэрхэн захиран зарцуулсан болон 17.600.000 төгрөг дээрэмдүүлсэн талаарх мэдүүлэг, холбогдох баримтууд /1хх-239, 6хх-215/, хохирогч нарын дээрэмдүүлсэн гэх мөнгө ижил төстэй цүнхэнд багтаж буй эсэхийг шалгасан туршилтын тэмдэглэл /7хх-1/ зэргийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, улмаар шүүгдэгч нарыг 17.600.000 төгрөг дээрэмдсэн нь нотлогдоогүй гэж дүгнэсэн атлаа тухайн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Шүүхээс А.М, Н.Э, Т.Т, А.Б нарын бусдын 17.600.000 төгрөгийг дээрэмдсэн үйл баримтыг шийдвэрлээгүй зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 болон 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Түүнээс гадна “анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б, Д.Н, Ч.Э нарт ялын хамгийн хөнгөн төрлийг сонгож, доод хэмжээг оногдуулах болсон, бусад шүүгдэгчийн хувьд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон шалтгаан үндэслэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрхэн харгалзан үзсэн талаараа тодорхойлоогүй” гэж давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Text Box: .Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 617 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч Н.Жамъяндоржийн хяналтын журмаар гаргасан гомдол болон Сонгинохайрхан дүүргийн прокурорын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Амарзаяагийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл хэмжээний ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 617 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, А.М нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 617 дугаартай магадлалыг хүчингүй болгуулах талаар шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч Н.Жамъяндоржийн хяналтын журмаар гаргасан гомдол болон Сонгинохайрхан дүүргийн прокурорын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Амарзаяагийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Б, Д.Н, Ч.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.М, М.Э, Т.Т, А.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН   

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН