| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумайн Кульдана |
| Хэргийн индекс | 197/2025/17721/И |
| Дугаар | 197/ШШ2026/10346 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2026/10346
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* оршин суух, Дамбий овогт ******* ******* /рд: *******/
Хариуцагч: *******,*******,*******,од оршин суух, Ганжуур овогт ын /рд:/
Эд хөрөнгөд учирсан хохирол 2,549,876 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.ийн хүү Б. нь тоглож яваад хашаанд гал тавьж Атар Өргөө компани хашаа дотор өвс шатаж манай тогны гэрлийн утас дамжин шатаж манай 520 метрийн утас шатаж манайх тог цахилгаангүй болсон. Иймд манай гэрлийн утасны мөнгө 2,549,876 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн шаардлага 2,549,876 төгрөгийн 1,349,876 төгрөгөөс татгалзаж 1,200,000 төгрөгийг хариуцагч Ч. төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг төлөхөөр эвэрлэсэн. Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ч.д холбогдуулан 2,549,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлага 2,549,876 төгрөгийн 1,349,876 төгрөгөөс 1,200,000 төгрөгийн 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлага 1,200,000 төгрөгийг хариуцагч Ч. 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,748 төгрөгийн 27,874 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 27,874 төгрөгийг хариуцагч Ч.ээс гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА