| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2036001370090 |
| Дугаар | 2026/ДШМ/671 |
| Огноо | 2026-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 21.10.1., 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2026/ДШМ/671
2026 05 26 2026/ДШМ/671
Н.Б, Н.И, Н.Г
Х.Б, Ж.У, Б.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Манлайбаатар,
шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч О.Санчирбал,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Ж.Энхжаргал гаргасан давж заалдах гомдлоор Н.Б, Н.И, Х.Б, Ж.У, Б.Г, Н.Г нарт холбогдох эрүүгийн 2036001370090 дугаар хэргийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Н.Б ,/РД:0000000/,
2. Н.И, /РД:00000000/,
3. Н.Г, /РД:000000000/,
4. Ж.У, /РД:0000000/,
5. Х.Б, /РД:00000000/,
6. Б.Г, /РД:0000000000/,
1. Шүүгдэгч Н.Б нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч Н.Г-ийн “Хархираан хишиг” ХХК-иар дамжуулан Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Автотээврийн газрын даргаар ажиллаж байсан Н.И-тай гэрээ шууд байгуулах аргаар байгуулж, улмаар уг пүүний эхний санхүүжилт болох 13.067.479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Н.Г-ийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-ийн дансаар, хоёр дахь санхүүжилт болох 3.631.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн компанийн дансаар дамжуулан авч тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын буюу албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Ц-ыг “Олны буян” авто сургуульд суралцсан гэх баримт бичиг бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгож улмаар Б.Ц-р дамжуулан нийт 1.700.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 00000000 дугаартай дансаар авч Б.Л, Э.Д, Б.Д, Б.Э, Б.Ж нарыг Хажмура авто сургуульд, П.Т, Б.Б, М.Э, Э.Б, Г.О, О.Хнарыг “Фрэш Оранж” авто сургуульд тус тус суралцсан гэх бичиг баримт бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн Б.Ц-р дамжуулан Б.Г, Б.Э, Б.Э, Э.Д нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 00000000 дугаартай дансаар дамжуулан авч, нийт 2.200.000 төгрөгийн ашиг олж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаар тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн “Тоёота приус-40” загварын 00-00 000 улсын дугаартай автомашиныг Б.А-д 23.500.000 төгрөгөөр худалдаалж, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.С-ын нэр дээр шилжүүлэн битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн,
гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.Б-ийг урьдын таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Жаргалант сумын 12-11 тоотод 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, мөн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Кинг тауэр хотхоны 121-209 тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, мөн Налайх дүүргийн 06 дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Н.И нь Ховд аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн шүүгдэгч Н.Г-ийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-иар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаар Комисс байгуулах тухай тушаалаар уг пүүг хүлээн авах комисст шүүгдэгч Н.Б-ыг гишүүнээр томилж тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Н.Г нь шүүгдэгч Н.Б, Н.И нартай бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж орон нутгийн төсөвт 16.698.479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б-д өөрийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг олгож, улмаар “Хархираан хишиг “ ХХК-ийн дансанд эхний санхүүжилт болох 13.067.479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, хоёр дахь санхүүжилт болох 3.631.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжиж орж ирснийг шүүгдэгч Н.И, Н.Б нарт бэлнээр болон дансаар шилжүүлж, уг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,
4. Шүүгдэгч Б.Г нь Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах”, 52.1.8-д заасан “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчин төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эдлэх ёстой бүрэн эрхийг эдэлж, Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн ажлын хүрээнд Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаартай зөвлөмж хүргүүлж, албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
5. Шүүгдэгч Х.Б нь гэрч Б.Ц-ыг “Олны буян” авто сургуульд суралцсан гэж epolice.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч Н.Б-ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан Б.Ц-д “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн,
6. Шүүгдэгч Ж.У нь гэрч П.Т, Б.Б, М.Э, Э.Бат- Ирээдүй, Г.О, О.Х нарыг “Фрэш оранж” авто сургуульд суралцсан гэж edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж, шүүгдэгч Н.Б-ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан тухайн хүмүүст “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Ховд аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Н.И-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Ховд аймгийн прокурорын газраас Н.Б--д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Н.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Б.Г, Н.Г, Х.Б, Ж.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Н.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Г, Х.Б, Ж.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтэн, нийт эдлэх торгох ялыг 9.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.500.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 10.082.483 төгрөгийг шүүгдэгч Н.Баас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г-г Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн Авто тээврийн газын дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаартай зөвлөмж хүргүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Б.Г нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 дугаар захирамжаар Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд томилогдсон байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага захиргааны байгууллага байна гэж заасан. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг заасан байх ба хуулийн 52.1.2.худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах; 52.1.в.хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөхөөр тус тус заасан.
Мөн 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтөөр мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий нэгжтэй байна" гэж, мөн хуулийн 53.5.3асгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуульд заасан захиалагчийн эрх, үүргээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: гээд 53.5.1.худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах, 53.5.5.захиалагч болон тендерт оролцогчдыг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдэнд сургалт зохион байгуулах гэж тус тус чиг үүргийг заасан байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт орсонтой холбоотойгоор Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай Засгийн газрын “агийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Аймгуудын Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын дарга нь Орон нутгийн өмч болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах асуудлыг хариуцан ажилладаг болсон байдаг.
Өөрөөр хэлбэл Б.Гнь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Орон нутгийн өмчийн даргын албан тушаалыг эрхэлж байсныхаа хувьд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай захирамжаар Замын сангийн хөрөнгө оруулалтаар Манхан суманд 3 замын уулзвар дээр явуулын пүү барих 16,700,000 төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг Ховд аймгийн “Авто тээврийн үндэсний төв” УҮГ-ын даргын хүсэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан чиг үүргийн дагуу мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн.
Дээрх зөвлөмж гаргах эрх нь Б.Г-гийн ажлын байрны тодорхойлтод заагдсан чиг үүрэг юм. Өөрөөр хэлбэл “Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт”-ын “4.3 Худалдан авах ажиллагааны нэгжид мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн байх” мөн “4.4 Тендерт оролцогч болон захиалагчдыг худалдан авах ажиллагааны мэргэжил аргах зүйн зөвлөгөө мэдээллээр хангасан байх” гэж тус тус заасан байдаг.
Шүүгдэгч Б.Г-гийн Ажлын байрны зорилго: Төрийн өмчийн эзэмших, ашиглах, хамгаалахтай, холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих, Худалдан авах ажиллагааг төлөвлөх, батлагдсан төсвийн хүрээнд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчимд тулгуурлан зохион байгуулах, тайлагнах /ажлын байрны тодорхойлолтод зааснаар/ гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар заасан. Гэтэл шүүгдэгч Б.Г-г Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн Авто тээврийн газрын дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай зөвлөмж хүргүүлсэн үйлдлийг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт байхаар хуульд заасан. Захиргааны акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т зааснаар захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай “зөвлөмж” бол захиргааны үйл ажиллагаа биш. Өөрөөр хэлбэл 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаар зөвлөмж бол захиргааны акт байх шинжийг хангаагүй буюу захиргааны акт биш. Тухайн зөвлөмжөөр хэн нэгэн буюу Автотээврийн газрын дарга Н.И-д үүрэг болгож, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гаргасан захирамжилсан шийдвэр биш юм. Дээрх хуулийн заалтыг анхан шатны шүүх “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаар “зөвлөмж” нэртэй албан бичиг нь захирамжилсан шинжтэй захиргааны акт биш, заавал дагаж мөрдөх үр дагаваргүй...” гэж дүгнэсэн нь зөв байна.
2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаар зөвлөмж бол шүүгдэгч Б.Г-гийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ хүрээнд тендерт оролцогч болон захиалагчдыг худалдан авах ажиллагааны мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээллээр хангаж дээрх зөвлөмжийг хүргүүлсэн хууль ёсны үйлдэл юм. Тухайн №444 дугаартай зөвлөмжид “ ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйл. Ерөнхий нөхцөлийг магадлах, 15 дугаар зүйл. Санхүүгийн чадавхыг үнэлэх, 16 дугаар зүйл.Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх гэх хуулийн заалтуудыг баримталж шаардлага хангасан тендер шалгаруулалтыг зохион байгуулах талаар тус зөвлөмжид заажээ.
Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэн ажиллана уу” гээд захиалагч буюу Ховд аймгийн Автотээврийн төвд тухайн зөвлөмжөөр хуульд заасан үндэслэл журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулж ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл хүргүүлсэн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэсэн нь хуулийг заалтыг хэрэгжүүлэн ажиллана уу гэсэн заалт нь гаргасан шийдвэрээ Сангийн яаманд хүргүүлж ажиллах талаар Н.И-д зөвлөмж өгсөн байна. Харин шүүгдэгч Н.И нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрхээ эдэлсэн нь дээрх зөвлөмжийн дагаж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Г нь Н.И болон Н.Б нартай хамтран оролцсон гэх уйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй байна. Гэтэл Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г-г тендер шалгаруулалтыг шууд гэрээ байгуулах аргаар явуулж болох талаар зөвлөмж бүхий чиглэл өгч, шүүгдэгч Н.Б, Н.И нарыг гэмт үйлдлээ хэрэгжүүлэх боломжийг олгосон байна гэж хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заажээ.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн N238 дугаартай тогтоолд ...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг 2 болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ. Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино... гэж тайлбарласан. Шүүгдэгч Б.Г-гийн хувьд шүүгдэгч Н.Б-ыг танихгүй. Удаа дараагийн шүүх хуралдаанд Н.Б болон Н.И нарын зүгээс Б.Г-тэй гэмт үйлдэхэд урьдчилан амлаж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн асуудал байхгүй талаараа мэдүүлдэг. Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ховд аймгийн Автотээврийн үндэсний дарга Н.И нь Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга нар нь хоорондоо найз нөхдийн холбоотой төдийгүй “Хархираан Хишиг" ХХК-ийг ашиглаж гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн, пүү оруулж ирсэн зэрэг асуудлыг Б.Г мэдэхгүй, мэдэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь тус гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Анхан шатны шийтгэх тогтоолд “Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай зөвлөмж хүргүүлж албан үүрэг, албан тушаал, алба тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлд “Замын санд хэмнэгдсэн 27.2 сая төгрөгийг авч тодотголоор Манхан сумын 3 замын уулзварт пүү байгуулахад 16.7 сая төгрөг, Мөнххайрхан сумын үерт автсан замын засварт 5.5 сая төгрөг, малчны хороололд автобус явуулах унааны хөнгөлөлт 5.0 сая төгрөг тус тус тусгахаар гишүүдээс өөр санал гарсангүй дэмжигдэнэ” гэсэн хурлын тэмдэглэлд хавтаст авагдсан байна.
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай захирамжаар Замын сангийн хөрөнгө оруулалтаар Манхан суманд 3 замын уулзвар дээр явуулын пүү барих 16.700.000 төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг Ховд аймгийн “Авто тээврийн үндэсний төв” УҮГ-ын даргын хүсэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан чиг үүргийн дагуу мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.
Гэрч Г.П: “...Ховд аймгийн Манхан, Алтай, Мянгад сумын нутгаар босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг бөгөөд тус зам дээгүүр ачаа тээврийн даацын авто машинууд ихээр зорчдог тул авто замын эвдрэл гэмтэл, цоорол маш ихээр гарах болсон, дээрх сумын Засаг захиргаа, нутгийн ард түмнээс байнгын хүсэлт тавьж зам эвдэрч байгаа асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн хүсэлт тавьсан. Үүнийг дагуу аймгийн Удирдлагаас Зам тээврийн яаманд хандаж дээрх 3 сумын нутаг авто зам барих асуудал өнөөдрийг хүртэл яригдаад явж байгаа. яамнаас хариу хэлэхдээ бол тухайн 3 суманд пүү барих барилга байгууламжийг барьж өгнө гэдэг хариу хэлсэн. Тухайн пүү бүхий барилга байгууламж Манхан суманд Орон нутгийн төсвөөс барихаар төлөвлөсөн байгаа. Ингээд тухайн барилга байгууламж баригдах хүртэл замын эвдрэл гэмтэл, иргэдийн санал хүсэлтийн дагуу явуулын пүүг ашиглаж байхаар орон нутгийн төсвөөс 16.7 сая төгрөгийн санхүүжилтийг гаргаж 2018 онд явуулын пүү авах асуудал Иргэдийн хуралд яригдаж шийдвэрлэгдсэн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Манхан суманд 3 замын уулзварт явуулын пүү барих зайлшгүй шаардлага бий болсон байсан.
Гэрч Ч.Э: “...Явуулын пүү авах мөнгө санхүүжилт нь Орон нутгийн төсвийн орлого буюу Замын сангийн хөрөнгөөр аймгийн ИХТ-ийн 2018 оны 07 дугаар хурлын 7/03 хуралдааны 4-р хавсралтаар 16.7 сая төгрөг батлагдаж тус хөрөнгөөр авсан хөрөнгө байгаа юм. Замын сан нь орон нутгийн төсвөөс бүрддэг, орон нутгийн төсвийн бүрэлдэхүүнд байдаг. Тухайн явуулын пүүг авахдаа аймгийн автотээврийн төвийн өмчид авсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг.
Гэрч Ц.Д: “...Ховд аймгийн Манхан сумын 3 замын уулзвар дахь пост бол аймгийн Цагдаагийн газрын данс бүртгэлд бүртгэлтэй байдаг. Явуулын пүүг 2018 онд авагдсан түүнийг Авто тээврийн Үндэсний төвийн Улсын үйлдвэрийн газрын өмч хөрөнгөд бүртгэн авахыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны А/643 дугаартай захирамжаар аймгийн Засаг дарга шилжүүлсэн захирамж гаргасан. Тийм болохоор тухайн явуулын пүү нь авто тээврийн төвийн өмч хөрөнгө болох юм. Орон нутгийн төсвийн орлого маань Улсын төсвийн санхүүгийн дэмжлэг, татварын орлого татварын бус орлогоос бүрддэг. Орон нутгийн төсвийн орлогыг төсвийн ерөнхийлөн захирагч /аймгийн Засаг дарга/ захиран зарцуулах эрхтэй...” гэж мэдүүлсэн байна.
2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 7.1.3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна гээд тус хуулийн 7.1.1 .аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж заажээ.
Мөн 2006 оны Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д б/орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг батлах, хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулан, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална, 25.3.Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга захирамж гаргах эрхтэй, 25.4.Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай тэмдэглэл болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Ч.Э, Ц.Д, Г.П нарын мэдүүлгээс нутгийн өөрөө удирдах байгууллага хуульд заасан эрх хэмжээний хүрээнд орон нутгийн төсвийн хуваарилалт хийсэн байдаг.
Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байдаг. Тус тайлбарт “Албаны эрх мэдэл” гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “Албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ. албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа “урвуулан ашиглах" гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ойлгож хэрэглэнэ /Авлигын эсрэг хуулийн 3.1.3.”албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг/ зааснаар ойлгож хэрэглэнэ гэж тус тус тайлбарласан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт орсонтой холбоотойгоор Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай Засгийн газрын “агийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Аймгуудын Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын дарга нь Орон нутгийн өмч болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах асуудлыг хариуцан ажилладаг болсон байдаг.
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн тэмдэглэлд “... 2016-2018 онд Ховд аймгийн орон нутгийн өмчит газрын даргаар ажиллаж байсан. Миний ажлын байрны тодорхойлолтын 4.3 дугаар зүйлд заалт дээр тендерт оролцогч, захиалагч нарт арга зүйг нь хангаж зөвлөгөө өгнө гэсэн заалт байгаа. Тэр хүрээнд би зөвлөмжийн бичиг гаргасан. Тийм арга зүй, зөвлөмжөөр ханга гэдэг үүрэг даалгаврын дагуу арга зүй, зөвлөгөөгөөр хангаж бичиг гаргаж өгсөн. Захиргааны акт биш зөвлөмж л хүргүүлсэн. Энэ зөвлөмжийн агуулга нь хуулийг хэрэглэх юм бол дээшээ сангийн яаманд мэдэгдэж захиалагч байгууллагууддаа мэдэгдэж хуулийн хүрээнд ажиллаарай гэсэн зөвлөмж бичиг хүргүүлсэн. Миний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу дараах зөвлөмжийг гаргасан юм...” гэх мэдүүлэг өгчээ.
Харин гэрч Б.Т өгсөн мэдүүлэгтээ “...Манай байгууллага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 52 дугаар зүйлийн 52.1.8-д заасны дагуу хууль хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж тайлбар гаргаж өгөх эрхтэй байдаг... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан байх ба энэ асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бол Сангийн яам байгаа юм. Ингээд энэ хуулийн 52.1.2.худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах гэж заасан тул зөвхөн Сангийн яам нь зөвлөмж, тайлбарыг өгдөг юм. Ингэхээр Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Г нь зөвлөмж өгөх эрх бүхий субъект биш юм. энэ албан бичгийг харахад Б.Г нь онцгой нөхцөл байдал үүснийг тодорхойлж бичсэн нь мөн буруу энэ хүн энэ бичгийг гаргахдаа ядамж аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэрийг үндэслэл болгох байсан. Орон нутгийн өмчийн газрын дарга нь Онцгой нөхцөл байдлыг тодорхойлох хүн биш. Тухайн аймгийн орон нутгийн өмчийн газрын даргын албан бичгийг үндэслэж худалдан авалт хийх боломжгүй...
Захиалагч ямар нэгэн зүйл худалдаж авахдаа урилгаа тавиад тодорхой хугацааны дараа сонирхсон этгээдээс саналаа авдаг энэ тохиолдолд харьцуулалтын арга нь 7 хоног, нээлттэй тендерт 30 хоног байдаг. Гэрээ шууд байгуулах дээр тухайн хоногууд байхгүй болдог. Түүнээс биш худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг журмаараа л байгуулах ёстой...” гэх мэдүүлэг өгчээ. /4хх 54-55/
Гэвч гэрч Б.Т-ийн мэдүүлэг нь нотолгооны ач холбогдолгүй юм. Учир нь гэрч Б.Т-ээс мэдүүлэг авахдаа мөрдөгч хууль тайлбарлуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй. Гэтэл гэрч Б.Т-ээр хууль тайлбарлуулж мэдүүлэг авсан байдаг. Гэрч Б.Т-ийн биеийн байцаалтаас харвал тэрээр эдийн засагч мэргэжилтэй, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст 4 жил мэргэжилтнээр ажилладаг хууль хэрэглээний асуудлаар тайлбар өгөх эрх бүхий этгээд биш байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлийн 521.1 .“Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна” гэж заасан бөгөөд худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд хяналт тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн эрхтэй субъектүүд нь Худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилт, хууль хэрэглээтэй холбоотой асуудлаар зөвлөмж, тайлбарыг төрийн зохих байгууллагад гаргах эрхтэй.
Гэрч Б.Т нь эдийн засагч мэргэжилтэй, хууль хэрэглээний асуудлаар тайлбар өгөх эрх бүхий этгээд биш байх бөгөөд түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Засгийн газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаархи бүрэн эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйл, 53 дугаар зүйлд заасан хуулиар зохицуулсан байна. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн хүрээнд болон Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний чиг үүргийн хүрээг хуулиар заасан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-д “Худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвөлгөөгөөр захиалагчийг хангах”, 53 дугаар зүйлийн 53.5.1-д “худалдан авах ажиллагааны нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах” гэж тус тус Төрийн захиргааны төв болон Засгийн газар аймаг, нийслэл дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны нэгжийн дарга нарын бүрэн эрх, чиг үүргийг хуулиар тогтоосон байхад гэрч Б.Түвшин нь засгийн газрын харъяа байгууллага тэр дундаа орон нутаг дахь худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх нэгжийн хуулиар тогтоосон бүрэн эрхийг үгүйсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түүний мэдүүлэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээрх хуулийн зохицуулалтаар шууд үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байтал анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 03 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/105 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Г-г цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016-2018 онуудад Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан. Уг хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 144 дугаар албан тоотоор Ховд аймгийн Автотээврийн үндэсний төвд зөвлөмж хүргүүлсэн нь үнэн. Тухайн үед Аймгийн Засаг даргаас худалдан авах ажиллагааны захиалагчийн эрх, үүргийг Автотээврийн төвд шилжүүлсэн байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүргийг тодорхой заасан байдаг. Мөн хуулийн 48.2.1-д “худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах” гэж заасны дагуу, би өөрийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн хүрээнд тус зөвлөмж бичгийг гаргасан. Уг зөвлөмжийн агуулга нь бусдад “шууд гэрээ байгуул” гэсэн тушаал, шийдвэр огт биш юм. Хэрэв тендерийн ердийн хугацааг мөрдөх боломжгүй, онцгой нөхцөл байдал үүссэн бол хуульд заасан үндэслэлээр шууд гэрээ байгуулж болох зохицуулалтыг л сануулсан. Гэхдээ ингэж шууд гэрээ байгуулахаар бол Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан журмыг чанд хэрэгжүүлж, үүссэн шалтгаанаа Сангийн яаманд урьдчилж мэдэгдэн, хуулийн хүрээнд ажиллахыг зөвлөсөн байдаг. Гэтэл намайг Сангийн яамны эрх хэмжээг хэрэгжүүлсэн мэтээр яллаж байгаа нь үндэслэлгүй. Миний бие ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаагүй, зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу мэргэжил арга зүйн санал, хууль зүйн тайлбарыг хүргүүлсэн бөгөөд үүгээрээ албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлээгүй гэдэг нь нотлогдоно. Захиалагч байгууллага нь үүссэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Сангийн яаманд хандаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд худалдан авах ажиллагаагаа бие даан зохион байгуулах ёстой байсан. Миний хувьд энэ хэрэгт ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй, бусадтай үгсэн тохирсон, хэлэлцсэн зүйл огт байхгүй. Өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан “нэгжийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах” үүргээ л гүйцэтгэсэн тул хэн нэгэнд болон өөртөө давуу байдал үүсгээгүй. Би энэ хэрэгт нийт 4 удаа цагаатгагдаж байсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд 2 дахь удаагаа оролцож байна. Хуулийн заалтыг тайлбарлаж зөвлөмж хүргүүлснийг, хууль ёсны дагуу ажлын байрны чиглэлээрээ ажилласныг минь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, зөвхөн энэ албан бичгээр шалтаглан яллаж байгаад гайхаж байна. Иймд миний гаргасан албан бичгийн бодит агуулгад хууль зүйн зөв дүгнэлт хийж, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Гэвч бүрэлдэхүүн хэргийг бүхэлд нь хянаж байгаагийн хувьд 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн үйл баримттай холбоотойгоор хохирогч Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан. Уг гэмтлийг шинжээч эмч тодорхойлохдоо тархи доргилт гэж үзсэн байдаг. Тархи доргилт нь хүний биед гэмтлийн зэрэг учирсан шалтгаан нөхцөлийг тодорхойлохдоо томограф гэх шинжээч дүгнэх боломжгүй техник хэрэгсэл ашиглаж тогтоодог. Харин 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7175 дугаар шинжээчийн дүгнэлт нь үзлэг байдлаар тархи доргилтыг тогтоосон нь Н.Бын мөн эрх зүйн байдлыг дордуулах хууль хэрэглээний эргэлзээтэй нөхцөл байгаа учраас бүрэлдэхүүн уг шинжээчийн дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Өөр хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Прокурор Б.Манлайбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б, Н.И, Ж.У, Н.Г, Х.Б, Б.Г нарт яллах дүгнэлт үйлдэж, харьяалах анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлтийн агуулгаар, шүүгдэгч Б.Гнь Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчиж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг эдлэн, Ховд аймгийн Замын сангийн хөрөнгөөр “явуулын пүү худалдан авах тендер”-ийн ажлын хүрээнд тус аймгийн Автотээврийн төвийн дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Үүгээрээ тэрээр албан үүрэг, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж буруутгагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Г-гийн өмгөөлөгч түүнийг цагаатгах байр суурьтай оролцсон бөгөөд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ яллах дүгнэлтийн тодорхой агуулгыг өөрчилж дүгнэсэн. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.5.1-д заасныг зөрчин, 444 дугаартай зөвлөмжөөр тендерийн сонгон шалгаруулалтгүйгээр “шууд гэрээ байгуулах” зөвшөөрөл, чиглэлийг өгсөн нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон торгуулийн шийтгэл оногдуулсан байна. Б.Г нь тухайн үед Аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан тул Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар төрийн захиргааны удирдах албан тушаалтан буюу “нийтийн албан тушаалтан”-д шууд хамаарна. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”-ыг хориглохоор Авлигын эсрэг конвенцын үзэл баримтлалын дагуу хуульчилсан байдаг. Гэтэл шүүгдэгч Б.Г нь 444 дугаартай зөвлөмжийг хүргүүлснээр шүүгдэгч Н.Б, Н.И нарт гэмт үйлдлээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж, хамжигчаар оролцсон гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Хэрэгт авагдсан гэрч Түвшиний мэдүүлгээр, худалдан авах ажиллагаанд хуулиар харьцуулалтын аргад 7 хоног, тендерт 30 хүртэлх хоногийн хугацаа заасан байдаг ч, Б.Г нь хуулийн зохицуулалтыг урвуулан ашиглаж, хугацаа тоолохгүйгээр шууд гэрээ байгуулах сэдэл, зорилготой байсан нь шүүгдэгч нарын үйлдлээс тодорхой харагддаг. Мөн гэрч Т, шүүгдэгч Н.И нарын “Б.Г-гийн өгсөн зөвлөмжийн дагуу орон нутгийн телевизэд зар өгч, үүний дагуу “Хархираан хишиг” ХХК холбогдон шууд гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг (5хх 23-24 тал)-үүд авагдсан. Шүүх эдгээр мэдүүлэг болон “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн захирамж”, “444 дүгээр зөвлөмж”, “Явуулын пүү барих ажлын гэрээ” зэрэг бичгийн нотлох баримтуудыг цогцоор нь шинжлэн судалсны үндсэн дээр Б.Г-г уг хэрэгт хамжигчаар оролцсон гэж хууль ёсны дагуу дүгнэсэн. Шүүгдэгч гэм буруугийн хувьд маргаж оролцсон хэдий ч, түүний гаргасан зөвлөмж нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй. Анхан шатны шүүх талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн тул Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
1. Прокуророос шүүгдэгч Н.Быг “...Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн “Тоёота приус-40” загварын 00-00 000 улсын дугаартай автомашиныг Б.А-д 23.500.000 төгрөгөөр худалдаалж, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.С-ын нэр дээр шилжүүлэн битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн. ...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгожээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ын дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хооронд нь харьцуулан шалгаж үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн, шүүгдэгчийн дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон талаарх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Н.Бын дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт прокуророос эсэргүүцэл бичээгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгч Н.Б, Н.И, Б.Г, Н.Г нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, гэм буруутайд тооцсон дүгнэлт болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээсэн тухай;
Шүүгдэгч Н.Б нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч Н.Г-ийн “Хархираан хишиг” ХХК-иар дамжуулан Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Автотээврийн газрын даргаар ажиллаж байсан Н.И-тай гэрээ шууд байгуулах аргаар байгуулж, улмаар уг пүүний эхний санхүүжилт болох 13,067,479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Н.Г-ийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-ийн дансаар, хоёр дахь санхүүжилт болох 3,631,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн компанийн дансаар дамжуулан авч тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Н.И нь Ховд аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн шүүгдэгч Н.Г-ийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-иар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаар Комисс байгуулах тухай тушаалаар уг пүүг хүлээн авах комисст шүүгдэгч Н.Б-ыг гишүүнээр томилж тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Н.Г нь шүүгдэгч Н.Б, Н.И нартай бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б-д өөрийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг олгож, улмаар “Хархираан хишиг “ ХХК-ийн дансанд эхний санхүүжилт болох 13,067,479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, хоёр дахь санхүүжилт болох 3,631,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжиж орж ирснийг шүүгдэгч Н.И, Н.Б нарт бэлнээр болон дансаар шилжүүлж, уг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,
шүүгдэгч Б.Г нь Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах”, 52.1.8-д заасан “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчин төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эдлэх ёстой бүрэн эрхийг эдэлж, Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн ажлын хүрээнд Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.Ид 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай зөвлөмж хүргүүлж, албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э /Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн/: “…Явуулын пүү авахад 16,7 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон. … Замын сан нь орон нутгийн төсвөөс бүрддэг, орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн байдаг. ...Гэм буруутай этгээдээс нэхэмжлэх болно. …” гэх мэдүүлэг /4хх 41/,
гэрч П.Ц: “...Н.Б 2018 оны 11 дүгээр сарын эхээр над руу Ховдоос яриад “хоёулаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас пүү авч ирээд энд автотээврийн газарт шахъя, ашигтай юм байна” гэж хэлсэн. ...Тэгээд бид хоёр Бээжин дээр очоод Н.Б нь таньдаг Өвөр Монгол нөхөртэй уулзаад пүүг Монгол мөнгөөр тооцох юм бол 3 сая төгрөгөөр авсан. Тэр пүүг худалдан авсан мөнгө нь надаас бас гарсан. ...Ховд аймгийн Автотээврийн газрын дарга нь Н.И гэдэг залуу байдаг, тэр хоёр тухайн үед найзууд байсан. ...энэ асуудлыг танай байгууллагаас шалгаад эхлэнгүүт Н.Б нь Н.И руу өөрөө яриад “чи намайг пүү нийлүүлсэн гэж битгий хэлээрэй, чи бид хоёр ямар нэгэн харилцаа байхгүй гэж хэлээрэй” гэж үг зааж өгсөн талаар Н.И надад хэлсэн. .. ямар нэгэн гаалийн бүрдүүлэлт хийгээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 32-36, 39/,
гэрч Б.Т /Сангийн яамны хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын мэргэжилтэн/: “…Автотээврийн төвийн дарга Н.И нь Хархираан хишиг ХХК-тай байгуулсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй байна …Мөн тендер зарлаагүй нь анхнаасаа хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна. …Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлд “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх” гэж бий. Тэгэхээр энэ асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага маань Сангийн яам байгаа юм. Ингээд энэ зүйлийн 52.1.2-д “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах” гэж заасан тул зөвхөн Сангийн яам нь зөвлөмж тайлбарыг өгдөг юм. ..Ингэхээр Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Г нь зөвлөмж өгөх эрх бүхий субъект биш байна. …Энэ албан бичгийг харахад Б.Г нь онцгой нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж бичсэн нь мөн буруу. …Энэ хүн энэ бичгийг гаргахдаа ядаж аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэрийг үндэслэл болгох байсан. …Орон нутгийн өмчийн газрын дарга нь Онцгой нөхцөл байдлыг тодорхойлох хүн биш. …Тухайн аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан бичгийг үндэслэж худалдан авалт хийх боломжгүй. …” гэх мэдүүлэг /4хх 54-55/,
гэрч Э.Г /Стандарт хэмжилзүйн хэлтсийн хэмжүүрийн улсын шалгагч: “…Автотээврийн төвийн дарга Н.И, Ховд аймгийн цагдаагийн дарга Н.Б нар цуг тухайн пүүг бариад ирсэн. ..Ингээд надаас энэ пүүг баталгаажуулаад өгөөч гэхээр нь би 100, 200 кг туухай тавьж үзээд тухайн пүү нь ямар нэгэн зөрүүгүй зааж байсан болохоор бүртгэсэн. …Пүү нь стандартын шаардлага хангаж байсан. …Тухайн үед Н.Б, Н.И нар цуг ороод ирэхээр нь би ажлын шугамаар оруулж ирсэн пүү юм байна гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг /4хх 64-65/,
шүүгдэгч Н.И яллагдагчаар: “...Тухайн асуудал нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дугаар хуралдаанаар Ховд аймгийн Манхан суманд явуулын пүү барих ажил гэж 16,7 сая төгрөг тусгагдсан байсан. ...Тухайн пүүг худалдан авах эрхийг аймгийн Засаг даргын орлогчийн захирамжаар эрхийг надад албан ёсоор шилжүүлсэн. ....Ингээд би тухайн үеийн Орон нутгийн өмчийн газрын дарга байсан Г гэдэг хүн дээр ороод “газар хөлдөлт эхэлнэ” тэгтэл манай байгууллагаас тендер зарлаж пүү ав гэсэн одоо яаж вэ гэхэд Г надад зөвлөмж бичиж өгсөн түүний дагуу би орон нутгийн телевизэд зар өгөхөд Хархираан их хишиг нэртэй ХХК санал ирүүлсэн тул тэр аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсан. ....Пүү авах саналыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас л санал гаргасан байх. ...Би машинаа эвдчихээд Н.Б-аас 1.000.000 төгрөг зээлж байсан. ...Тэг мөнгийг өгөөгүй байж байгаад 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Н.Б-ын данс руу “зээл төлөв баярлалаа” гэж шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /5хх 23-25/,
шүүгдэгч Н.Г яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ....Н.Б /шүүгдэгч/ нь танайх аж ахуй нэгж билүү танайхаар нэг пүү гэж зүйлийн мөнгийг оруулаад гаргачихъя манайд ашигтай байгаа юм байгаа юм гэхээр нь би төрийн байгууллагад хэрэгтэй юм байна гэж бодоод зөвшөөрсөн. ...Тэгээд Б-аас мөнгө орж ирээд би бэлнээр гаргаж өгсөн. ....Н.Б намайг Автотээврийн төвийн Ирэхзаяа дээр очоод гэрээнд гарын үсэг зурчих гэхээр нь би очиж гарын үсгээ зурсан. ... Би 2018.11.21-ний өдрийн явуулын пүү хүлээн авсан комиссын хуралд суугаагүй. ...” гэх мэдүүлэг /5хх 69-70/,
Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/36 дугаартай “Б.Гг Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга”-аар томилсон тушаал /4хх 124/,
Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолт /4хх 126-132/,
Н.Иг Ховд аймаг дахь Автотээврийн үндэсний төвийн дарга”-аар томилсон тушаал /4хх 126-132/,
гэрч Б.Цэцэнбилэгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 48-53/,
Жин хэмжигч пүүнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 25-29/,
Төрийн банк дахь Н.Игийн эзэмшлийн 00000000 дугаарын дансны хуулга /2018.11.15-ны өдөр Н.Б-с 1.000.000 төгрөгийн орлого хийгдсэн тухай/ /3хх 156/,
Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж-аас Ховд аймаг дахь Автотээврийн үндэсний төвийн газрын дарга Н.И-д хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/2314 дугаартай “Эрх шилжсэн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлыг төсөвт өртөгт багтаан хийж гүйцэтгэх” агуулга бүхий албан бичиг /3хх 19/,
Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай “...Манхан суманд 3 замын уулзвар дээр явуулын пүү барих 16.700.000 төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг Ховд аймаг дахь Автотээврийн үндэсний төвийн дарга Н.И-д шилжүүлэх тухай Ховд аймгийн Засаг даргын захирамж /3хх 20-21/,
Ховд аймаг дахь Автотээврийн төвийн даргын баталсан “Зөөврийн электрон авто пүү нийлүүлэх ажлын даалгавар” /3хх 22/,
Ховд аймаг дахь Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Г-гээс Ховд аймаг дахь Автотээврийн төвийн даргад Н.И-д хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай зөвлөмж /3хх 23/,
2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээ /3хх 25-30/,
2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ховд аймгийн Манхан суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын санхүүжилтийн эрх нээх тойрох хуудас /3хх 34/,
2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 108 дугаартай Ховд аймгийн Манхан суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын 80 хувийн санхүүжилт буюу 13.067.479 төгрөгийг олгох тухай төлбөрийн хүсэлт /3хх 35/,
“Хархираан хишиг” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 80 хувийн санхүүжилтийг нэхэмжилсэн нэхэмжлэх /3хх 36/,
Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, техникийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс Санхүү, төрийн сангийн хэлтэст санхүүжилтийн эрх нээх тухай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлүүд /3хх 37-38/,
2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Ховд аймгийн Манхан суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын 20 хувийн санхүүжилт буюу 3.361.000 төгрөгийг олгох тухай төлбөрийн хүсэлт /3хх 39/,
2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Ховд аймгийн Манхан суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын санхүүжилтийн эрх нээх тойрох хуудас /3хх 40/,
Ховд аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаар тушаал /3хх 41/,
Ховд аймгийн Манхан сумын нутаг дэвсгэрт баригдсан авто тээврийн хэрэгслийн явуулын пүү барих ажлыг улсын ашиглалтад хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл /3хх 42-43/,
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт /3хх 44-45/,
“Хархираан хишиг” ХХК-ийн 00000000 дугаартай дансны “2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Манхан суманд явуулын пүү санхүүжилт 80%” гэх утгатай 13.067.479 төгрөгийн орлого орсон, мөн өдөр “Г бараа мат” гэх утгаар 13.067.000 төгрөгийн зарлага гарсан. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “А/643 захирамж явуулын пүү эцсийн санхүүжилт” гэх утгаар 3.631.000 төгрөгийн орлого орж, улмаар уг данснаас шүүгдэгч Н.Г-ийн Хаан банк дахь 00000000 дугаарын данс 3.600.000 төгрөгийн гүйлгээ хийсэн” гэх дансны хуулга /2хх 26/,
“Хархираан хишиг” ХХК-ийн 00000000 дугаарын данснаас Н.Г-ийн Хаан банк дахь өөрийн хувийн эзэмшлийн 00000000 дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3.600.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, уг мөнгөн дүн бүхий орлогын гүйлгээнээс 1.500.000 төгрөгийг Хаан банк дахь Н.Б-ын эзэмшлийн 00000000 дугаарын данс руу “зээл төлөв” гэсэн утгаар шилжүүлсэн, 2.100.000 төгрөгийг бэлнээр зарлагадаж авсан тухай дансны хуулга /1хх 106/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.Быг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд”,
Н.Иг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд”,
Б.Г, Н.Г нарыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.И-г мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Г-г мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Г-ийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Н.Б, Н.И, Н.Г болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс анхан шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, мөн давж заалдах гомдол гаргаагүй болохыг тэмдэглэв.
2.1. Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас “...Б.Г нь Орон нутгийн өмчийн даргын албан тушаалыг эрхэлж байсныхаа хувьд Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай захирамжаар Замын сангийн хөрөнгө оруулалтаар Манхан суманд 3 замын уулзвар дээр явуулын пүү барих 16,700,000 төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг Ховд аймгийн “Авто тээврийн үндэсний төв” УҮГ-ын даргын хүсэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан чиг үүргийн дагуу мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. ...Б.Г-г Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаартай зөвлөмж хүргүүлсэн үйлдлийг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. ...гэмт хэрэгт хамтран оролцоогүй. ...түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл 1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” хууль бус үйлдэл байхаар тодорхойлсон.
Шүүгдэгч Б.Г нь тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 53 дугаар зүйлийн 53.5, 53 дугаар зүйлийн 53.5.1 дэх хэсэг, мөн ажлын байрны тодорхойлолт зааснаар худалдан авах нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажиллаж байсан байна.
Үүний дагуу Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн ажлын хүрээнд Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаар “Зөвлөмж хүргүүлэх тухай” “Ховд аймгийн Манхан сумын 3 замын уулзварын постод явуулын авто пүү барих ажил нь технологийн шаардлагын хувьд хөрсний хөлдөлтөөс өмнө хийж гүйцэтгэх шаардлагатай гэсэн тайлбарыг хийж байгаа тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер сонгон шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол гэрээ шууд байгуулж болно гэж заасан байдаг. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар хуулийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захиалагч гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон шалтгаан үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэн ажиллана уу. ...” гэх агуулга бүхий зөвлөмж нэртэй албан бичиг хүргүүлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолын хавсралтад /тухайн үед хуулийн хүчин төгөлдөр байсан/ 10.000.000 төгрөгөөс дээш 50.000.000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг худалдан авахдаа харьцуулалтын аргаар худалдан авахаар заасан байна.
2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээнд “явуулын пүү барих ажил”-ын санхүүжилтийг 16.700.000 төгрөгөөр тохиролцож Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.И “Хархираан их хишиг” ХХК-ийн захирал Н.Г нар гэрээ байгуулжээ. /3хх 25-30/
Тухайн үед дагаж мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн босго үнийг тодорхойлж өгсөн бөгөөд мөн хуулийн 8.2 дугаар зүйлд “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.” гэж заажээ.
Дээрх “Зөвлөмж” нэртэй албан бичгийг хүргүүлэхдээ мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг, бүрэн эрхээ хэтрүүлж, өөрт олгогдоогүй, хийх ёсгүй үйлдлийг хийж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу бий болгосон гэмт хэрэг хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон, “зөвлөмж” нэртэй албан бичиг хүргүүлснээр хууль зөрчих урьдач нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Б.Гнь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаар албан бичигт “...гамшгийн онц хүнд байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдал зэрэгт шилжүүлээгүй зэрэг нөхцөл байдал үүсээгүй байхад тендерийн сонгон шалгаруулалтыг “шууд гэрээ байгуулах” арга замаар явуулж болох талаарх агуулгыг зөвлөмждөө тусгаж захиалагч тал болох Ховд аймгийн автотээврийн төвийн дарга Н.И-д хүргүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субьектив, обьектив шинжийг тус тус хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г нь нийтийн албан тушаалтнаар буюу Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа тухайн үед дагаж мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 53.5, 53.5.1-т заасны дагуу худалдан авах үйл ажиллагаа /тендер шалгаруулалт/ нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, зөрчил гарсан тохиолдолд түүнийг арилгуулах, засуулах зэрэгт хяналт тавьж ажиллах хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй этгээд атал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулалт зохион байгуулалгүй, хуульд заасан үндэслэл журам тогтоогдоогүй байхад шууд гэрээ байгуулах аргаар явуулж болох талаар 444 дугаар албан бичиг хүргүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж Н.Б, Н.И нарын гэмт үйлдлээ хэрэгжүүлэх боломжийг олгож, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийг бий болгон энэ гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Г нь шүүгдэгч Н.И-тай үгсэн тохиролцож дээрх “Зөвлөмж” нэртэй албан бичгийг шүүгдэгч Н.И /Автотээврийн төвийн дарга/-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлж, улмаар Н.И нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хархираан Хишиг ХХК-ийн захирал Н.Г-тэй “Явуулын пүү барих” гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын аргыг алгасаж, шууд гэрээ байгуулах аргаар дээрх гэрээг байгуулж, худалдан авах ажиллагааны дүрэм, журмыг зөрчиж гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгч Н.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгосон, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцсон шүүгдэгч Ж.У, Х.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, гэм буруутайд тооцсон дүгнэлт болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээсэн тухай;
Шүүгдэгч Н.Б нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын буюу албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Ц-ыг “Олны буян” авто сургуульд суралцсан гэх баримт бичиг бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгож улмаар Б.Ц-рдамжуулан нийт 1.700.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 00000000 дугаартай дансаар авч Б.Л, Э.Д, Б.Д, Б.Э, Б.Ж нарыг Хажмура авто сургуульд, П.Т, Б.Б, М.Э, Э.Б, Г.О, О.Х нарыг “Фрэш Оранж” авто сургуульд тус тус суралцсан гэх бичиг баримт бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн Б.Ц-р дамжуулан Б.Г, Б.Э, Б.Э, Э.Д нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 00000000 дугаартай дансаар дамжуулан авч, нийт 2,200,000 төгрөгийн ашиг олж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
шүүгдэгч Х.Б нь гэрч Б.Ц-ыг “Олны буян” авто сургуульд суралцсан гэж epolice.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч Н.Б-ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан Б.Ц-д “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн,
шүүгдэгч Ж.У нь гэрч П.Т, Б.Б, М.Э, Э.Б, Г.О, О.Х нарыг “Фрэш оранж” авто сургуульд суралцсан гэж edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж, шүүгдэгч Н.Б-ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан тухайн хүмүүст “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
шүүгдэгч Ж.У-гийн жолооны курст суудаг иргэдийн нэрсийг хөтөлдөг гар бичмэл дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 118-120/,
шүүгдэгч Ж.У /Хажмура жолооны курсийн багш/ яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /5хх 47, 53-54/,
гэрч Б.Л-ийн мэдүүлэг /1хх 44-46/, гэрч Б.Ц-ын мэдүүлэг /1хх 50-54/, гэрч Б.Л, Г.Х, Б.Б, Б.Ж, П.Т, Э.Б, М.Э, Г.О, О.Х, Б.Э, Б.Д, Э.Д, Б.Э, Б.Г нарын мэдүүлэг /1хх 56-94/, гэрч Э.Б мэдүүлэг /1хх 109-112/,
жолооны үнэмлэх олгосон гэх хэргийн жолооны үнэмлэх олгох үнэлгээний хуудаснууд /1хх 150-173/, жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас /1хх 176-203/, жолоодох эрхийн үнэмлэх олгох журам /3хх 42-82/,
шүүгдэгч Н.Б-аас Цагдаагийн ерөнхий газар луу жолооны шалгалтад тэнцсэн материалыг хүргүүлэв гэх албан тоот /4хх 28-30/,
шүүгдэгч Ж.У-гийн police.gov.mn сайтад жолооны үнэмлэх олгосон хүүхдүүдийн нэрийг бүртгэсэн цахим санд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 32-38/,
шүүгдэгч Х.Б-гийн edu.police.gov.mn сайтад жолооны үнэмлэх олгосон хүүхдүүдийн нэрийг бүртгэсэн цахим санд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 39-41/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.Б-ыг “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон”, шүүгдэгч Ж.У, Х.Б нарыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд” тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болсон байна.
Шүүгдэгч Н.Б, Ж.У, Х.Б болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс анхан шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, мөн давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
4. Шүүгдэгч Н.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэл, гэм буруутайд тооцсон дүгнэлт болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээсэн тухай;
Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.Б-ийгурьдын таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Жаргалант сумын 12-11 тоотод 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, мөн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Кинг тауэр хотхоны 121-209 тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, мөн Налайх дүүргийн 06 дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ө.Б: “...Удаа дараа намайг зодсон. ...гэрт ирээд “...гичий минь энэ хүүхдүүдээ гэрээс гарга писда минь. ...” гээд ам руу салаавч хийгээд миний нүүр лүү цохисон. ...Миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. ...боож унагаасан ам руу салаавч хийж байхдаа ам руу цохисон боож унагаахдаа дээрээс өвдөглөсөн бас хоолой багалзуурдсан. ...2021 оны 03 дугаар сард гэрт унагааж багалзуурдаж байсан. ...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр намайг багалзуурдаж ард дагзаар минь юм мөргүүлсэн. ... Хэвлийн урд ханын сорвины тухайд 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Н.Б нь гэртээ намайг ар дагзаар боож унагаагаад чамайг ална гээд хутга шөвгө бариад дайрахдаа бүр бие рүү дүрчихгүй ч гэсэн гэдэс зүсээд байсан ...тэр үед үүссэн сорви. ...Тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. .. 2021 оны 10 дугаар сарын 23-нд /Налайхад/ намайг зодож байсан. ... 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймагт зодсон. ...2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр /Хан-Уул дүүрэгт/ гэрийн доор хүлээлгийн танхимд зодсон. ...Н.Б намайг Ховд аймагт зодоход би гомдол гаргаагүй. ...2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Н.Б-ыг ирэхэд гэрийн хаалганы кодыг би сольсон байсан. ...Тэгээд ирчхээд “чамайг ална” гээд утсаар ярьсан. ...Би ажил тараад төрсөн эгч Ө.Б-ын хамт очиход Н.Б байрны хүлээлгийн сандал дээр сууж байсан ба хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байж байтал төрсөн дүү нь болох Н.С нь гаднаас бичлэг хийгээд ороод ирсэн. ...Н.Б миний хоолойноос боож унагахад Н.С нүүр ам руу цохиод, үснээс зулгаагаад чирсэн. ...Тэгээд зугтаагаад явахад Н.Б дахиад зодож эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /6хх 216, 7хх 14-16, 7хх 89-93/,
хохирогч Ө.Б-ийн биед хийсэн шинжээч эмчийн: “...Ө.Б-ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлийн эдийн няцрал, хэвлийн урд хананд сорви гэмтэл /хуучин гэмтэл/ тогтоогдлоо. ...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /7хх 23-24/,
шинжээч эмчийн: “...Ө.Б-т учирсан тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Хэвлийн зүсэгдсэн гэмтэл нь хуучин гэмтэл байсан. ...Хэзээ үүссэнг тогтоох боломжгүй. ...” гэх мэдүүлэг /7хх 143-145/,
шүүгдэгч Н.Б хохирогч Ө.Б-ийг зодсон гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 96-109/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Н.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд”, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгч О.Санчирбал нараас анхан шатны шүүх хуралдаан дээр дээрх хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, мөн давж заалдах гомдол гаргаагүй болохыг тэмдэглэж байна.
Харин Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбалаас давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйл баримттай холбоотойгоор хохирогч Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан. Уг гэмтлийг шинжээч эмч тодорхойлохдоо тархи доргилт гэж үзсэн байдаг. Тархи доргилт нь хүний биед гэмтлийн зэрэг учирсан шалтгаан нөхцөлийг тодорхойлохдоо шинжээч дүгнэх боломжгүй томограф гэх техник хэрэгсэл ашиглаж тогтоодог. Харин 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7175 дугаар шинжээчийн дүгнэлт нь үзлэг байдлаар тархи доргилтыг тогтоосон нь Н.Б-ын мөн эрх зүйн байдлыг дордуулах хууль хэрэглээний эргэлзээтэй нөхцөл байгаа учраас хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. ...” гэж дурдсан.
Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Кинг тауэр хотхоны 121-209 тоот байрны гадна гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох хамтран амьдрагч Ө.Б-ийн биед халдаж зодсон хэргийн үйл баримт тогтоогдсон.
Хохирогч Ө.Б-ийн биед учирсан гэмтлийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч эмч, мэргэжлээрээ 19 дэх жилдээ ажиллаж байгаа Г.Энхбаатар нь хохирогчийн биед үзлэг хийж биед илрэх шинж тэмдэг, асуумжийг үндэслэн Ө.Б-ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт гаргасан ба шинжээчийн дээрх дүгнэлтийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн, шинжээч эмчид хууль сануулж мэдүүлэг авахад “...Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Тархи доргино гэдэг нь толгой, нүүрний хэсэгт гаднын хүчин зүйлээс хүчин зүйл үйлчилсний улмаас тархины доргилт гэмтэл үүсдэг тул дагзны зөөлөн эдийн няцралт, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал нь хамт гэсэн үг юм, эдгээр нь салах боломжгүй. Эдгээр гэмтлүүдийн аль нэгнээс болж тархи доргилт үүссэн гэсэн үг. ...” гэж мэдүүлжээ. /7хх 144/
Мөн шинжээч эмч 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тархи доргилтын гурвалсан шинж байдаг. Тархи доргилтын үед нүдний алимыг хөдөлгөх үед толгойны даралт ихсэх, нүд гэрэлд гялбах, нүдний алим дээр дарахад хөндүүр үүсэж толгой өвдөлт ихсэх гээд тархи доргилтын үед үүсдэг шинж тэмдэг. ...Тухайн үед нүдний алимны чичирхийлэл мэдрэгдэж байсан. ...Толгой өвдөж зовуурьтай байсан. Эдгээр дээр үндэслэж тархи доргилт гэж дүгнэсэн. ...” гэж мэдүүлсэн байна. /11хх 221/
Дээрхээс үзэхэд шинжээч эмч хохирогч Ө.Б-ийн биед учирсан гэмтлийг тогтоохдоо хуульд заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлт гаргасан, энэ хэрэгт урьд дүгнэлт гаргаж байгаагүй, хувийн сонирхолгүй, шинжээч эмч нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэг, ажлын дадлага туршлагын хүрээнд хохирогчийн биед үзлэг хийж, тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар дүгнэлтээ гаргасныг буруутгах үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбалын тайлбар үндэслэлгүй байна.
Иймд, магадлалын тодорхойлох хэсэгт 2.1 гэж дугаарласан үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, бусад үндэслэлийн хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ