2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/06724

 

 

 

 

 

 

 

 

 

2026 05 12 191/ШШ2026/06724

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/, ******* ******* ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, 2016 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ын /рд:/-ыг эх Ө.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ын /рд:/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.*******аас тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ц.*******ад, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Ө.*******д тус тус даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттөмөр нь 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаас ************* тоот байрлах, 4,64 м.кв бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс татгалзлыг баталж, уг хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйл заасныг баримтлан гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 16-р хороо 11 байр, 60 тоот хаягтай, 2 өрөө байр зах зээлийн ханш 125,929,000 төгрөг /шинжээчийн дүгнэлтээр/, гэр бүлийн дундын хөрөнгө болох улсын дугаартай RX450 автомашин зэл зээлийн ханш 48,500,000 төгрөг /шинжээчийн дүгнэлтээр/ нийт 174,429,000 төгрөгөөс нэг хүнд оногдох хувь нь 43,607,450 төгрөг, нэхэмжлэгч болон хүүхдүүдэд оногдох хувь болох 130,821,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200+812,059 төгрөг, нийт 882,259 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200+812,059 төгрөг, нийт 882,259 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР