Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 486

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар  хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД:2260/,

шүүгдэгч /хохирогч/ Ч.Т-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/

шүүгдэгч /хохирогч/ Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Амар /ҮД:2563/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д- овогт Д-гийн М-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт Ч-ын Т-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З- овогт Б-ын Б- нарт холбогдох эрүүгийн 1810000900291 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Новел нетворк” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хороололын 727 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д- овогт Д-гийн М- /РД: ………./

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Архангай  аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21-746 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т- овогт Ч-ын Т- /РД: ………./,

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, хувиараа авто засварт ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 12-13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, З- овогт Б-ын Б- /РД: ……………/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.М- нь 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа 1 хороололын 727 дугаар байрны автомашины гражид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 52-59 УНО улсын дугаартай “Хьюндай Гринжер” маркийн автомашины салхины шилийг чулуугаар хагалж, дугуйг хагалж, копуд зурж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 587.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Т- нь 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа 1 хороололын 727 дугаар байрны автомашины гражид харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Тулга, Б.Б- нартай маргалдан, зодолдож улмаар Б.Б-ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь Ж.Тулгатай бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа 1 хороололын 727 дугаар байрны автомашины гражид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус байрны гражид харуул ажилтай Ч.Т-тай “машин тавиулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан, зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед ажлаа тараад гэртээ харихаар ажлынхаа “Стар Экс” маркийн автомашинтай явсан. Гэртээ ирээд машинаа байрныхаа доод талын гражид тавихаар ороход харуул Т- ах байсан. Би машинаа тавьчихаад ажлаасаа авчирсан вискигээ харуулын байранд задлаад харуул Т- ахад 2-3 хундага хийж өгөөд, өөрөө бас уусан. Хажуугийн байрны Даваасүрэн ах машинаа оруулж тавиад харуулын байранд орж ирэхээр нь вискинээс хийж өгөхөд уугаагүй. Шөнө 00 цаг өнгөрч байхад автомашины гражид хар өнгийн “Хьюндай Гринжер” маркийн автомашинтай гурван залуу орж ирээд Т- ахаас “машинаа тавьчих уу” гэж асуусан. Уг автомашинаас махлаг шар эрэгтэй /Ж.Тулга/ нь бууж ирээд харуул Т- ахтай маргалдаж, зодолдсон. Тэгснээ Ж.Тулга нь над дээр ирээд “чи ТОСК-ийн ажилтан уу” гээд миний гэдэс рүү өшиглөсөн. Би гэдэсээ бариад өөрийнхөө автомашиныг налаад хэсэг сууж байгаад гэртээ ороод эхнэр Тайванхүүг дагуулаад буцаад гражид ирэхэд бүгд байхгүй, Даваасүрэн ах ганцаараа байсан. Даваасүрэн ахаас нөгөө хүмүүсийг асуухад цагдаа ирээд аваад явсан гэж хэлсэн. …Граж дотор Ж.Тулга нарын автомашин байхаар нь гаднаас блокон чулууны хэлтэрхий аваад машины урд талын салхины шилийг нь хагалж, зүүн урд талын дугуйг нь түлхүүрээр хагалаад, копуд дээр нь М- гэж өөрийнхөө нэрийг бичсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А блок буюу 722-728 дугаар байр хүртэлх доод талын автомашины гражид харуулын үүрэг гүйцэтгэсэн. …Орой 20 цагийн үед 727 дугаар байрны оршин суугч Д.М- албаныхаа “Стар Экс” маркийн автомашинтай ирээд гражид тавьчихаад гэртээ орсон. Орой 23 цагийн үед Д.М- гэрээсээ виски бариад “харуулын байранд хамт ууя” гээд орж ирээд бид хоёр вискигээ ууж байхад 00 цагийн үед 725 дугаар байрны оршин суугч Даваасүрэн ах автомашинаа тавих гээд орж ирсэн. Даваасүрэн ахыг М- дуудаад түүнд вискинээс хийж өгөхөд тэрээр уугаагүй. Бид гурвыг хамт байхад шөнө 00 цагийн үед хар өнгийн “Хьюндай Гринжер” маркийн автомашин орж ирсэн. Машины хойд суудалд сууж байсан Ж.Тулга “танай гражид машинаа тавьчих уу” гэхээр нь “тавьж болохгүй, гадны автомашин тавиулбал нэг автомашинаас 10.000 төгрөгөөр тооцож бид нарыг торгодог юм, машинаа гаргачих” гэж хэлсэн. Тэд граж дотор эргээд буцаад гарах гэж байхдаа Ж.Тулга цонхоороо “өчигдөр танай гражид мөнгийг нь өгөөд тавьсан ш дээ” гэхээр нь “тэгвэл чи өчигдөр тавьсан хүн дээрээ тавьчих, би чамайг тавиулахгүй” гэж хэлсэн. Тэгсэн Ж.Тулга “танай ТОСК-ийнхан яах гээд байна” гээд машинаасаа бууж ирээд толгойгоороо намайг мөргөөд байхаар нь “чи муу Хятад пизда вэ, ямар муухай мөргөдөг юм бэ” гэхэд “чи намайг Хятад гэж доромжилдог хэн бэ” гээд миний нүүр рүү гараараа цохисон. Би ч бас зөрүүлээд Ж.Тулгыг барьж аваад ноцолдож байгаад салсан. Ж.Тулгатай хамт явсан Б.Б- “зохицоод учраа ольё” гэхээр нь “үгүй, учраа олохгүй” гэхэд Б- намайг цохиод авахаар нь би түүнийг түлхээд нүүр хэсэгт нь цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 90-92-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед найз Ж.Тулгатай уулзаж, спорт автомашин угсарч босгох талаар ярилцаад орой 23 цагийн үед Ганхүүгийн эзэмшлийн “Хьюндай Гринжер” маркийн автомашиныг дүү Тэнгисдөлгөөнөөр жолоодуулсан. Ж.Тулга бид хоёр 0.75л “Соёрхол” архийг тал хүртэл нь уугаад явж байсан. Ж.Тулгыг хүргэж өгөхөөр шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хррооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 1 хороололын 727 дугаар байрны доод талын гражид автомашинаа тавих гээд ороход харуул ах /Т-/ “гадны машин тавиулахгүй” гэхэд Ж.Тулга цонхоороо “өчигдөр мөнгийг нь өгөөд тавьсан ш дээ, өнөөдөр тавьчихъя” гэхэд “тавиулахгүй rap” гэж хэлсэн. Машинаа эргүүлээд гражаас гарах гэж байхад харуул ах /Т-/ Ж.Тулгыг “чи муу баяны шээс, хятад хүн” зэргээр доромжлоход Ж.Тулга уурлаад маргалдсан. Ж.Тулга “чи мөнгө аваад автомашин тавиулдаг биз дээ” гэхэд “би тавиулахгүй гэж байна” гээд хэрэлдсэн. Ж.Тулга машинаас бууж хувцсаа тайлаад харуул Т-тай барьцалдаж аваад мөргөж, цохисон. Би тэр хоёрыг 2-3 удаа салгасан. Удалгүй Тулга Т-тай хэрүүл хийхээ болиод тэд ах дүү болоод машинаа байрлуулсан. Гражаас гарах гэж байхад Т- “Хятад хүн ингэж мөргөдөг юм” гэхэд Ж.Тулга “чи ажлын байран дээрээ архи уучихаад томорлоо” гээд хэрүүл хийгээд дахиад барьцалдаж аваад газар унасан. Би салгаад Ж.Тулгыг хойш нь түлхэж, харуул Т- ахыг харуулын байр руу нь дагуулаад явж байхад Т- ах “та нар баяны шээснүүд, муусайн Хятадууд” гэж хэл амаар доромжилж агсраад миний нүүр рүү цохисон. Би ч зөрүүлээд нүүрэн тус газарт нь 3-4 удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуудас/,

Хохирогч Ч.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Б-өөс эмчилгээний зардалд 150.000 төгрөг авсан гэв.

Хохирогч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Т-ын үйлдлийн улмаас миний биед хохирол учирсан. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Ш.Ганхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Ж.Тулга, Б.Б- хоёр 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө миний эзэмшлийн 52-59 УНО улсын дугаартай хар өнгийн “Хьюндай Гринжер” маркийн автомашиныг авч явсан. Шөнө 02 цаг 30 минутын үед Ж.Тулга над руу залгаад “чи машинаа Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа 1 хороололын байрны гражаас ирээд авчихаарай, найз нь цагдаад баригдчихлаа” гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирээд Ж.Тулгатай уулзсан. Шөнө 05 цагийн үед автомашинаа авах гээд Буянт-Ухаа 1 хороололын 727 дугаар байрны гражид ороход миний автомашины урд салхины шилийг чулуугаар цохиж хагалаад чулууг дээр нь орхисон, урд талын улсын дугаар номерыг авсан, дугуй хагалсан, копуд, карлан дээр М- гэж бичсэн, мөн хоёр толийг хугалж, уян кабелийг эвдсэн, шил арчигчийг хугалсан байхаар нь буцаж Цагдаагийн хэлтэс дээр очоод энэ тухай мэдэгдсэн. Би автомашинаа 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүнээс 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний машин шинэ, гадна хэсэгтээ ямар ч сэв зураас будаг замаск байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 2021-р хуудас/,

Гэрч Т.Тэнгисдөлгөөний мөрдөн байцаалтанд өгсөн: …2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цаг 30 минутын үед гэртээ байж байхад Б- ах над руу залгаад “ах нь Циркийн энд архи уучихсан байна, машин барих хүн хэрэгтэй байна, чи ирээд машин бариад гэрт хүргээд өгчих” гэж хэлсэн. Намайг очиход Б-, Ганхүү, Тулга ах нар байсан. Ганхүү ахын хар өнгийн машиныг жолоодоод “Нисэх явна” гэсэн. Бид замдаа Ганхүү ахыг Зайсанд гэрт нь буулгаад Нисэх орсон. Буянт-Ухаа 1 хороололын гадаа буюу ертөнцийн зүгээр баруун талын граж руу ордог хаалган дээр ирээд Тулга ах “сигналд, би энд машинаа тавьдаг юм” гэж хэлэхээр нь сигналдсан чинь манаач /Т-/ нь хаалгаа онгойлгосон. Ороод манаачаас машинаа хаана тавих талаар асуухад “юун машин бэ, тавиулахгүй, энэ зогсоолд ийм машин байхгүй” гэхээр нь Тулга ах “би энэ гражид машинаа өдөр болгон л тавьдаг, одоо хаана тавих вэ” гэхэд “тавиулахгүй гар, буцаад яв” гэж хэлсэн. Тулга ах машинаас буугаад “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд манаачтай /Т-/ барилцаж аваад нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн. Манаач ах /Т-/ зөрүүлээд Тулга ахын нүүрэн тус газарт нэг удаа мөргөсөн. Тэр хоёр барилцаж аваад нэгнийхээ нүүр рүү ээлжлээд цохиж эхэлсэн. Б- бууж очоод тэр хоёрыг салгахад дахиж барилцаж авсан. Энэ үед би машинаа эргүүлээд гарах гэж байхад манаач /Т-/ Б-  ахыг цохичихсон юм шиг байсан. Би цохиж байгааг нь хараагүй. Б- ах манаачийг /Т-/ барьж авахад тэрээр Б- ахын хамар руу гараараа 1 удаа, Б- манаачийн нүүрэн тус газарт гараараа цохьсон. Хэдэн удаа, нүүрний аль хэсэгт цохисныг мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Гэрч Ж.Тулгын мөрдөн байцаалтанд өгсөн: …2017 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 52-59 УНО улсын дугаартай машинтай байрныхаа доод талын граж руу машинаа тавихаар ороход манаач /Т-/ “оруулахгүй” гэхээр нь “та яагаад оруулдаггүй юм” гэхэд “чиний машиныг тавих албатай биш” гэхээр нь “би өчигдөрхөн машинаа тавиад гарсан ш дээ” гэхэд “оруулахгүй” гэж хэлсэн. Би “тэгвэл гражаа онгойлгочих эргээд гаръя” гэж хэлээд гражаас гарахдаа “та яагаад машин тавиулахгүй байгаа юм” гэхэд “чиний машиныг тавих албатай биш, би улсын ажил хийж байна, гражаас гар” гэхээр нь “улсын ажил хийж байгаа хүн яахаараа согтуу байдаг юм” гээд бид хоёр маргалдаж заамдалцсан. Би манаачийн /Т-/ нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Харин манаач гараараа миний нүүр рүү самардсан. Төрөө /Б-/ дундуур орж ирээд салгах гэхээр нь “чи цаанаа байж бай, маргалдсанаараа би өөрөө маргалдая” гээд дахин манаачтай /Т-/ маргалдаж заамдалцсан. Тэр үед граж руу 2-3 машин орж ирээд машинаа байрлуулж байсан. Сүүлд машинаа тавьсан эмэгтэй “та нар болиоч, яагаад маргалдаад байгаа юм бэ” гэхээр нь би болсон асуудлын талаар хэлэхэд “наад манаач чинь согтуу байгаа юм биш үү, би цагдаа дуудлаа шүү” гээд цагдаад дуудлага өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Л.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2017 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 36-02 УБН улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг 727 дугаар байрны доод талын гражид оруулж тавьсан. Тухайн үед харуул Т-, 727 дугаар байрны 7-н давхрын 45 тоотод оршин суудаг М- хоёр харуулын байран дотор сууж байсан ба намайг дуудсан. Би машинаа тавьчаад М-, харуул Т- хоёртой уулзаж хэсэг юм ярьсан. М- вискигээ задлаад харуул Т-т хоёр өгөөд, надад хийж өгөхөөр нь би уугаагүй. Т- “цас цэвэрлэнэ” гээд гражаас гарах гэж байхад автомашин орох гээд сигналдсан. Т- хаалгыг онгойлгоход хар өнгийн “Хьюндай Гринжер” маркийн автомашин орж ирэхэд Т- “машин тавиулахгүй” гэхэд жолоочийн хажуугийн суудалд сууж байсан махлаг шар залуу нь /Тулга/ “би өчигдөр машинаа тавьсан ш дээ, яахаараа тавиулдаггүй юм” гээд маргалдсан. Гражид буцаж эргээд гарах гэж байхдаа Тулга цонхоороо ууж байсан архи, пивоныхоо нэг удаагийн аягыг хаяхад Т- хойноос нь орилоод “хөөе наад хогоо аваач” гэхэд Тулга машинаас бууж ирээд дээд талын хувцсаа тайлсанаа Т-ыг барьж аваад цохиод, мөргөөд байсан. Би “чи болиоч ээ” гэхэд “чи муу юу гээд байна” гэхээр нь “зүгээр байгаарай” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед автомашины хойд суудалд сууж байсан өндөр туранхай согтуу залуу /Б-/ бууж ирээд М-ийг цохиж, унагаад өшиглөөд байсан. М- машиных нь урд гараад доошоо эвхэрээд суусан. Махлаг шар залуу /Тулга/ харуул Т-ыг нилээн их зодсон. Цагдаа ирээд тэр хоёр залууг /Тулга, Б-/ харуул Т-тай хамт авч явсан. М- бид хоёр үлдсэн. …М- орцны үүднээс тал блок аваад нөгөө хоёр залуугийн /Б-, Тулга/ “Хьюндай Гринжер” маркийн автомашины урд салхины шил рүү шидэж хагалсан, мөн хутга гаргаж ирээд урд копуд дээр М- гээд нэрээ бичиж дугуйг нь хагалсан. Би “хөөе чи яаж байна” гээд очиход “намайг зодсон, яадгийн” гээд согтуурхаад байхаар нь “гэртээ орооч” гээд гэр рүү нь түлхээд оруулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

Гэрч Б.Тайванхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэртээ хүүхдүүдтэйгээ унтаж байхад нөхөр Д.М- согтуу орж ирээд “хүнд зодуулчихлаа” гэхээр нь “хаана юм бэ” гэхэд “гражид хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Би “юун хүмүүс вэ, чамайг яагаад зодож байгаа юм бэ, гарч уулзая” гээд байрны доод талын автомашины граж руу ороход манай байрны Даваасүрэн ах байсан. Тэрээр “танай нөхрийг хүн зодсон, бас гражийн харуулыг зодсон. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан” гэж хэлсэн. Би нөхөр Д.М-ийг “гэртээ орж амаръя” гэхэд “гэртээ орохгүй, би эргэж ирэхээр нь уулзана” гээд согтуурхаад байхаар нь би түрүүлээд гэртээ орсон. …Сүүлд нь сонсоход хүний автомашины цонх хагалсан гэж ярьж байсан.…гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №918 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Б-ийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдангид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 36-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1215 дугаартай дүгнэлтэнд:

1. Ч.Т-ын биед зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 39-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/141 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 52-59 УНО улсын дугаартай “Хьюндай Гринжер” маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр бэхжүүлж авсан 1, 4, 7 гэж дугаарласан гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2, 3, 5, 6, 8, 9, 10 гэж дугаарласан гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардастай болон эзэнгүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. Харьцуулах загварт ирүүлсэн Чандулам овогтой Т-ын гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

4. Харьцуулах загварт ирүүлсэн Чандулам овогтой Т-ын гарын хээний дардас нь дээрхи тээврийн хэрэгслээс бэхжүүлж авсан гарын мөрүүд болон санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардастай болон эзэнгүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 47-51-р хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,

Хохирогч Ч.Т-ын “М-гүүр” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-ийн 101-102-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 96-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 5-р хуудас/, хохирогч Ч.Т-ын хохирлын баримт /хх-ийн 100-р хуудас/

Шүүгдэгч Д.М-ий хувийн байдалтай холбоотой баримтууд Хан-Уул дүүргийн 1-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 98-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 111-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 116-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, Баянгол дүүргийн 21-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 99-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 104-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 117-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 106-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 114-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 120-121-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хороололын 727 дугаар байрны автомашины гражид харуулын үүрэг гүйцэтгэж байсан Ч.Т- нь Ж.Тулга, Б.Б- нартай “гражид автомашин тавиулахгүй” гэх шалтгаанаар маргалдан, харилцан зодолдсоны улмаас шүүгдэгч Ч.Т- нь хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд, шүүгдэгч Б.Б- Ж.Тулгатай бүлэглэн хохирогч Ч.Т-ын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан,

           шүүгдэгч Д.М- нь “Ж.Тулгыг гэдэс рүү өшиглөлөө” гэж шалтаглан Ж.Тулгын сууж явсан хохирогч Ш.Ганхүүгийн эзэмшлийн 52-59 УНО улсын дугаартай “Хьюндай Гринжер” маркийн автомашины салхины шилийг чулуугаар хагалж, дугуйг хагалж, копудыг зурж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, 587.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

          Хохирогч /шүүгдэгч/ Ч.Т-ын …00 цаг 50 минутын үед гражид хар өнгийн “Хьюндай Гринжер” маркийн автомашин орж ирээд “танай гражид тавьчих уу” гэхээр нь “тавьж болохгүй, гадны автомашин тавиулбал нэг автомашинаас 10.000 төгрөгөөр тооцож бид нар дээр торгууль тавьдаг юм, машинаа гаргачих” гэхэд гражид дотор эргээд буцаад гарах гэж байхдаа Тулга цонхоороо “өчигдөр танай гражид мөнгийг нь өгөөд тавьсан ш дээ” гэхээр нь “тэгвэл чи өчигдөр тавьсан хүн дээрээ тавьчих, би чамайг тавиулахгүй” гэхэд “танай ТОСК-ийнхан яах гээд байна” гээд машинаасаа бууж ирээд толгойгоороо намайг мөргөсөн. Би “чи муу Хятад пизда вэ, ямар муухай мөргөдөг юм бэ” гэхэд “чи намайг Хятад гэж доромжилдог хэн бэ” гээд миний нүүр рүү цохисон. Бид хоёр заамдалцаад ноцолдож байгаад салсан. Тулгатай хамт явж байсан Б- гэх залуу хүрч ирээд “зохицоод учраа ольё” гэхээр нь “үгүй, учраа олохгүй” гэхэд Б- намайг гражийн хаалга руу биеэрээ шахаж байгаад цохисон. Би зөрүүлээд Б-ийг түлхээд түүний нүүр хэсэгт цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Хохирогч Ч.Т- шүүхийн хэлэлцүүлэгт …Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Б-өөс эмчилгээний зардалд 150.000 төгрөг авсан гэв.

 

Хохирогч /шүүгдэгч/ Б.Б-ийн …Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 1 хороололын 727 дугаар байрны гражид автомашинаа тавих гээд шөнө 01 цагийн үед граж руу ороход харуул ах /Т-/ “гадны машин тавиулахгүй” гэхэд Тулга цонхоороо “өчигдөр мөнгийг нь өгөөд машинаа тавьсан ш дээ, өнөөдөр тавьчихъя” гэхэд “тавиулахгүй гар” гэж хэлсэн. Машинаа эргүүлээд гражаас гарах гэж байхад харуул ах /Т-/ Тулгатай маргалдаж эхэлсэн. Тулга машинаас буугаад хувцсаа тайлаад харуул Т-тай барьцалдаж аваад мөргөж, цохисон. ...Би тэр хоёрыг салгаад Тулгыг хойш нь түлхээд, Т- ахыг харуулын байрны хэсэг рүү дагуулаад явж байхад Т- ах “та нар баяны шээснүүд, муусайн Хятадууд” гэж агсарч байснаа намайг 2-3 удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

Хохирогч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт …Т-ын үйлдлийн улмаас миний биед хохирол учирсан. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Ш.Ганхүүгийн …Шөнө 02 цаг 30 минутын үед Ж.Тулга над руу залгаад “чи машинаа Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа 1 хороололын байрны гражаас ирээд авчихаарай, найз нь цагдаад баригдчихлаа” гэж хэлсэн. …Шөнө 05 цагийн үед автомашинаа авах гээд Буянт-Ухаа 1 хороололын 727 дугаар байрны гражид ороход миний автомашины урд салхины шилийг чулуугаар цохиж хагалаад чулууг дээр нь орхисон, урд талын улсын дугаар номерыг авсан, дугуй хагалсан, копуд, карлан дээр М- гэж бичсэн, мөн хоёр толийг хугалж, уян кабелийг эвдсэн, шил арчигчийг хугалсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 2021-р хуудас/,

 

Гэрч Т.Тэнгисдөлгөөний …Буянт-Ухаа 1 хороололын гадаа буюу ертөнцийн зүгээр баруун талын граж руу ордог хаалган дээр ирээд Тулга ах “сигналд, би энд машинаа тавьдаг юм” гэж хэлэхээр нь сигналдсан чинь манаач /Т-/ нь хаалгаа онгойлгосон. Ороод манаачаас машинаа хаана тавих талаар асуухад “юун машин бэ, тавиулахгүй, энэ зогсоолд ийм машин байхгүй” гэхээр нь Тулга ах “би энэ гражинд машинаа өдөр болгон л тавьдаг, одоо хаана тавих вэ” гэхэд “тавиулахгүй гар, буцаад яв” гэж хэлсэн. Тулга ах машинаас буугаад “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд манаачтай /Т-/ барилцаж аваад нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн. Манаач ах /Т-/ зөрүүлээд Тулга ахын нүүрэн тус газарт нэг удаа мөргөсөн. Тэр хоёр барилцаж аваад нэгнийхээ нүүр рүү ээлжлээд цохиж эхэлсэн. …Б- ах манаачийг /Т-/ барьж авахад тэрээр Б- ахын хамар руу гараараа 1 удаа, Б- манаачийн нүүрэн тус газарт гараараа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

          Гэрч Л.Даваасүрэнгийн …Т- “цас цэвэрлэнэ” гээд гражаас гарах гэж байхад автомашин орох гээд сигналдсан. Т- хаалгыг онгойлгоход хар өнгийн “Хьюндай Гринжер” маркийн автомашин орж ирэхэд Т- “машин тавиулахгүй” гэхэд жолоочийн хажуугийн суудалд сууж байсан махлаг шар залуу нь /Тулга/ “би өчигдөр машинаа тавьсан ш дээ, яахаараа тавиулдаггүй юм” гээд маргалдсан. …Тулга машинаас бууж ирээд дээд талын хувцсаа тайлсанаа Т-ыг барьж аваад цохиод, мөргөөд байсан. Би “чи болиоч ээ” гэхэд “чи муу юу гээд байна” гэхээр нь “зүгээр байгаарай” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед автомашины хойд суудалд сууж байсан өндөр туранхай согтуу залуу /Б-/ бууж ирээд М-ийг цохиж, унагаад өшиглөөд байсан. …М- орцны үүднээс тал блок аваад нөгөө хоёр залуугийн /Б-, Тулга/ “Хьюндай Гринжер” маркийн автомашины урд салхины шил рүү шидэж хагалсан, мөн хутга гаргаж ирээд урд копуд дээр М- гээд нэрээ бичиж дугуйг нь хагалсан…гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

Гэрч Б.Тайванхүүгийн …Нөхөр Д.М- согтуу орж ирээд “хүнд зодуулчихлаа” гэхээр нь “хаана юм бэ” гэхэд “гражид хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Би “юун хүмүүс вэ, чамайг яагаад зодож байгаа юм бэ, гарч уулзая” гээд байрны доод талын автомашины граж руу ороход манай байрны Даваасүрэн ах байсан. Тэрээр “танай нөхрийг хүн зодсон, бас гражийн харуулыг зодсон. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан” гэж хэлсэн. …Сүүлд нь сонсоход хүний автомашины цонх хагалсан гэж ярьж байсан. Өөр бусдыг нь мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №918 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Б-ийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдангид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 36-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1215 дугаартай дүгнэлтэнд:

1. Ч.Т-ын биед зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамрын нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 39-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/141 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 52-59 УНО улсын дугаартай “Хьюндай Гринжер” маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр бэхжүүлж авсан 1, 4, 7 гэж дугаарласан гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2, 3, 5, 6, 8, 9, 10 гэж дугаарласан гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардастай болон эзэнгүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. Харьцуулах загварт ирүүлсэн Чандулам овогтой Т-ын гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

4. Харьцуулах загварт ирүүлсэн Чандулам овогтой Т-ын гарын хээний дардас нь дээрхи тээврийн хэрэгслээс бэхжүүлж авсан гарын мөрүүд болон санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардастай болон эзэнгүй хэргийн газраас илэрсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 47-51-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч /хохирогч/ Ч.Т-, шүүгдэгч /хохирогч/ Б.Б-, шүүгдэгч Д.М- нар нь согтуурсан үедээ “автомашин гражид тавиулсангүй гэх шалтгаанаар маргалдсан нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

           Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчөөгүй байна. 

 

           Шүүгдэгч Д.М- нь “Ж.Тулга гэдэс рүү нь өшиглөсөн” гэх шалтгааны улмаас хохирогч Ш.Ганхүүгийн эзэмшлийн 52-59 УНО улсын дугаартай “Хьюндай Гринжер” маркийн автомашины салхины шилийг чулуугаар хагалж, дугуйг хагалж, копуд зурж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Ч.Т- нь хохирогч Б.Б-ийн нүүрэн тус газарт цохиж “хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Б.Б- нь бусадтай бүлэглэн хохирогч Ч.Т-ын нүүрэн тус газарт цохиж “зүүн ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, хамрын нуруунд сорви” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд хэргийн бодит байдалд тохирсон гэж үзэв.

 

          Иймд шүүгдэгч Д.М-ийг бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ч.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Ч.Т-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Амар нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

 

           Шүүгдэгч Д.М-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Ч.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Улсын яллагчаас шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000  төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба,

            шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас “миний үйлчлүүлэгч Д.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан 450 нэгжээр торгох ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс “миний үйлчлүүлэгч Ч.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээг оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амараас “миний үйлчлүүлэгч Б.Б- нь уг гэмт хэрэг, маргаан гаргахгүй байх үүднээс санаачлага гаргаж байсан, хохирол төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

 

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч Д.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн,

шүүгдэгч Ч.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Б.Б- нь гэмт хэргийг улмаас хохирогч Ч.Т-т эмчилгээний зардал нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын оролцсон оролцоог харгалзан шүүгдэгч нарт торгох ялыг ялгамжтайгаар оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ганхүүд 587.500 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.М-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 21-р хуудас/ гэж, хохирогч Ч.Т- нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-өөс эмчилгээний зардалд 150.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж, хохирогч Б.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т-т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

             Шүүгдэгч Д.М-, Ч.Т-, Б.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний баримт бичиг хэргийн хамт ирээгүй, Ж.Тулгад холбогдох хэргийг тусгаарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.