| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 1905021271665 |
| Дугаар | 2026/ДШМ/710 |
| Огноо | 2026-05-29 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2026/ДШМ/710
2026 05 29 2026/ДШМ/710
Х.У-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энхбат,
шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ж.Очирхуяг,
хохирогч Ж.С-, Ж.С-ийн, А.Т нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Л.Цэндсүрэн, А.Энхгэрэл, С.Ганзул, Ж.Оюунболд,
хохирогч Г.Н-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,
иргэний нэхэмжлэгч Ё.Э-ийнөмгөөлөгч А.Энхбаатар,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/637 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.У-ийн өмгөөлөгч Ж.Очирхуяг, Л.Намнансүрэн, иргэний нэхэмжлэгч Ё.Э-ийн өмгөөлөгч А.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоор Х.Ут холбогдох 1905021271665 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х.У, /РД:00000000/,
Шүүгдэгч Х.У үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Миста” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.С-ийн, А.Т нараас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миста” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2,011 метр квадрат талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, 12,699 метр квадрат талбайтай газрыг компанийн хамт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000.000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцон худалдан авсан боловч хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй, 1.597.118.064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
-хохирогч Г.Н-т“өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717.240.000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна” гэж итгэл төрүүлэн хуурч, Г.Н-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол ам, 7 дугаар хэсэг гудамжны 242/19 тоотод байрлах 317.639.400 төгрөгийн үнэ бүхий 154.4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөртөө шилжүүлэн авсан,
мөн Г.Н-с 75.107.889 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111.471.480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, уг амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281.275.809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
-“Глори кинг инвестмэнт групп” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа “Бүгд Найрамдах Хятад Ард улс руу адууны мах экспортолно” гэж Ө.Д-д ойлгуулан, түүгээр дамжуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз Очир импекс групп” ХХК-ийн захирал Ж.О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.Даваахүүгээр дамжуулан 75.000.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар: Х.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Шүүгдэгч Х.У-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.У-т 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Х.У-ийн цагдан хоригдсон 237 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 3.555.000 төгрөгийг торгох ялаас хасаж, торгох ялын хэмжээг 36.445.000 төгрөгөөр тогтоож, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Уээс улсын бүртгэлийн Ү-2207003276 дугаартай Налайх дүүрэг 1 дүгээр хороо, уурхайчин /12750/, Цайз гудамжны 44 тоот хаягт байрлах 2011,2 метр квадрат талбайтай үйлдвэрлэл, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 18668297908286 нэгж талбарын дугаартай 12,699 метр квадрат газар эзэмших эрх, “Миста” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг тус тус хохирогч Ж.С-ийн, А.Т нарт олгох, шүүгдэгч Х.Уээс хохирогч Г.Н-д 5.000.000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч Х.У-ээс 167.203.612 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-д олгох, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ё.Э-д Х.У-ээс “Миста” ХХК-ийн 60 хувийг шилжүүлснийг иргэний нэхэмжлэгч Ё.Э-с албадан гаргуулж, жинхэнэ эзэмшигч болох Ж.С-ийн, А.Т нарт олгох, иргэний нэхэмжлэгч Ё.Э нь иргэний нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар тодорхой тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шүүгдэгч Х.У-ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч Х.Уээс тус “Миста” ХХК-ийн оффис, үйлдвэрт хийсэн засварын төлбөрөө холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ж.С-ийн, А.Т нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч Х.У-ээс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө Ж.С-д шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг, А.Т-т шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг тус тус Ж.С-ийн, А.Т нараас гаргуулж, Х.У-т олгохоор, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш шүүгдэгч Х.У-ээс Ж.С-д шилжүүлсэн 106.000.000 төгрөг, А.Т-т шилжүүлсэн 110.900.000 төгрөгийг тус тус, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “Миста” ХХКийн үйлдвэр болон оффисын, мөн газрын төрд буюу улсад төлөх татвар, хураамжийн төлбөрт тооцуулахаар Ж.С-ийн, А.Т нарт үлдээж, энэ үнийн дүнгээс илүү гарсан тохиолдолд шүүгдэгч Х.У нь Ж.С-ийн, А.Т нараас нэхэмжлэх, дутуу гарсан тохиолдолд Ж.С-ийн, А.Т нар нь шүүгдэгч Х.У-ээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хамт холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Х.У, Б.Х болон “Миста” ХХК, “Юу эл энд эн ти” ХХК, “Глори кинг инвестмент групп” ХХК, “Нэгүн эх групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээг зогсоосон прокурорын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 514 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Ардын өргөн чөлөөний 5 дугаар гудамжны 511 тоот хаягт байрлалтай үл хөдлөх бүртгэлийн Ү-2003015997 дугаартай хурлын заал,
Ү-2003015996 дугаартай спорт заал,
Ү-2003015995 дугаартай оффис,
Ү-2003015994 дугаартай зоорийн давхар,
Ү-2003006819 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х.Уийн нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн зам гудамж 31Б-3 тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн Ү2206036741 дугаартай хувийн сууц болон “Юу эл энд эн ти” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол /14182/ Алтайн гудамж 281 дугаартай барилгын 204 тоот хаягт байрлалтай, үл хөдлөх бүртгэлийн Ү-2203038394 дугаартай оффис зэргийг тус тус битүүмжилснийг хэвээр үлдээж, хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.У-ийн өмгөөлөгч Ж.Очирхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Миста ХХК-ийг худалдах, худалдах авах гэрээнээс үүссэн маргаан нь иргэний эрх зүйн харилцаанд үүссэн маргаан буюу эрүүгийн гэмт хэрэгт холбогдох маргаан болохгүй талаар: Анхнаасаа энэ хэрэг эрүүгийн журмаар биш иргэний журмаар талуудын тэгш эрхийн зарчмыг суурь үндэслэлээ болгоод өмгөөлөгч нар нь үйл баримтыг иргэний хэргийн шүүх дээр мэтгэлцэж нотлох замаар шийдвэрлүүлэх ёстой байсан. Мөрдөгч, прокурор нар энэ хэрэгтэй холбоотой хүн бүрийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа тус бүрийг тал бүрээс нь нягтлан шалгаж хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоох ажлыг бүрэн гүйцэд хийгээгүйн улмаас өнөөдөр шүүх дээр прокурорын дүгнэлт У-т залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан байна. Тодруулбал, хэргийг зөвхөн X.Уийг буруутгах байр сууринаас мөрдөн шалгах ажиллагаа явагдсан нь анхнаасаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцээгүй. Энэ ч агуулгаар өмнө нь энэхүү хэргийн шийдвэрлэж байсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 157 дугаар тогтоол гарч байсан. Тогтоолын 14-р талд Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй гэх зарим цагаатгах нотлох баримтыг шүүх хэрхэн үгүйсгэж няцаасан талаараа дүгнэлт хийгээгүй орхигдуулсан явдал нь шүүгдэгч X.Уийн үлдсэн гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм бурууг эргэлзээгүйгээр нотолсон гэж үзэхэд хангалтгүйгээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитоор тогтоогдсон гэж дүгнэхэд учир дутагдалтай болжээ” гэсэн дүгнэлтийг хийсэн.
Хэрэв мөрдөгч, прокурор хүссэн бол гэрээ байгуулахаас өмнөх хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж налайхын дүүргийн прокурорын газрын хяналтад шалгагдсан БНХАУ-ын иргэдийн гомдлоор үүссэн Т нарт холбогдох эрүүгийн хэрэг болон У-т холбогдох энэхүү маргаан бүхий хэргийн мэдүүлгүүд болон баримтуудаар тогтоох ёстой байсан. Гэтэл 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар Х.У-тхолбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь дээр дурдсан Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан алдааг дахин гаргаж түүний гэм бурууг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Анхан шатны шүүх дараахь хэргийн бодит байдлууд тус бүрд хууль зүйн дүгнэлт өгч, цагаатгах талын баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүйн улмаас түүний гаргасан шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. БНХАУ-ын иргэдэд тухайн хөрөнгийг худалдсан талаар маргаантай байсан үйл баримтыг хохирогч гэх С, Т нар нууж байсан нь хэргийн бодит үнэн. Эхлээд Т нь Б-тай гэрээ хийж хувьцаа авсан маргаанаа шийдвэрлэх явцдаа зар тавьж давхар У-т зарахаар болоод У-ээр засан сайжруулаад бүтэн жил гаруй хугацааны дараа хоорондоо тохиролцож зарсан болоод бүрэн гүйцэт ажиллах чадвартай, бүх зөвшөөрөлтэй болсон үйлдвэрийг нь авах 2 гарцыг харсан байх боломжтой. Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор Т нь Б нарын Миста ХХК-ийн хувьцаа эзэмшлийн талаар маргааныг шийдвэрлэсэн.
Т нь анх 2013 оны 12 дугаар сард найз С-тэй ярилцаад компанийг нь худалдаж авна гээд нэг хувьцаа эзэмшигч Н Снараас 1 тэрбум төгрөгөөр Миста ХХК-ийн худалдаж авах гэрээг байгуулж 2014 оны 12 дугаар сарын 31-нд төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирч 400 сая төгрөгийг төлсөн боловч үлдсэн мөнгийг төлөөгүй. Харин Н гэж хүн хувьдаа эзэмшигч бус Б гэж хүнээс Т Бэлэглэлийн гэрээгээр халхавч хийж 50 хувийн хувьцааг нь 500 сая төгрөг тооцон шилжүүлсэн байсан. Таас Миста ХХК-ийн төлбөрт төлсөн гэх 400 сая төгрөг нь БНХАУ-ын иргэдээс үйлдвэр худалдаж авч өгнө гэж авсныг 1 тэрбум гаруй төгрөгийн зарим хэсэг байсан болохыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс тогтоосон байдаг. Энэ бүх зүйлээс дүгнэвэл анхнаасаа Т БНХАУ-ын иргэдийг залилж авсан мөнгөний зарим хэсгийг С, Н нарт өгч компанийн хувьцааг шилжүүлж аваад цааш нь маргаантай байх хугацаандаа буюу 2017 онд анх У нарт худалдахаар тохиролцож биет байдлаар шилжүүлэн өгч засан сайжруулах эрхийг олгож 2018 оны 9 дүгээр сард гэрээг байгуулан компанийн эрх, тамга, гэрчилгээг л шилжүүлж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэг яагаад ингээд иргэний эрх зүйн маргаан бус, эрүүгийн хэрэг болгож зүтгүүлээд байгааг шалтгаан холбоотой үр дүнд хүргэхийг зорьсон зохион байгуулалттай ажиллагаа гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, анхнаасаа урьдчилан төлөвлөж аль салбар эрх зүйн маргаан болговол үр дагавар нь хэрхэн ашигтай болох вэ гэдгийг тооцож зүтгүүлээд байгаа л асуудалтай дүр зураг ажиглагдаад байна.
Ж.С-ийн, А.Т нар нь өөр хоорондоо тохиролцоод хэргийг залилангаар зүтгүүлэхээр тохиролцсон талаараа шүүх хуралдаан дээр мэдүүлснээр тэдний санаа зорилго анхнаасаа У-т худалдан борлуулах бус, түүний хөрөнгөөр засан сайжруулан ашиглалтад оруулж, бичиг баримтын бүрдэл бүрэн гүйцэт, эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй болгуулсны дараа эрүүгийн хэрэг мэтээр зүтгүүлж цагдаа, прокурор, шүүхийг ашиглан үйлдвэрийг бүхэлд нь гаргуулан авах анхны далд зорилгоор хэрэгжүүлж байгаа нь илэрхий. Тухайлбал, Уээс гэрээний төлбөрт 300 гаруй сая төгрөг төлсөн, төлбөр төлөх эцсийн хугацааг талууд харилцан тохиролцож 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болгож хойшлуулсан талаар С, Т, У нарын хэн алины мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл С, Т нар нь төлбөр төлөх хугацаа 14 хоногоор өнгөрсөн даруйд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаснаар уг залилангаар зүтгүүлэхээр тохиролцсон” гэх зорилго нь хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэхүү хэрэг нь Иргэний хуулийн дагуу байгуулагдсан иргэний эрх зүйн хүрээнд хамаарах маргаан болох талаар: Гэрээний дагуу яг юу худалдахаар тохиролцсон талаар талуудын хүсэл зорилгын илэрхийллийг зөв ойлгож тогтоох ёстой.
Үүнээс үүдэлтэй хэн юуг шилжүүлж өгөх үүрэгтэй байсан, хэний ямар үүргийн зөрчлөөс үүдэлтэй төлбөр төлөгдөөгүй хойшилсон нөхцөл байдлыг тогтоох ёстой. У яг ямар нөхцөл, шалтгааны улмаас төлбөрийг нь 4.15-ны дотор бүрэн гүйцэд төлж барагдуулаагүй талаас нь нэг ч удаа мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй, хийхийг ч зориогүй байгааг байдаг. Хэргийн бодит байдлыг тогтооход 2017 онд биет байдлаар үйлдвэрийг хүлээлгэн өгсөн болон хэн нь үйлдвэрийн жинхэнэ өмчлөгч байсан болохыг буюу Н, Н, Б, Т, С, БНХАУ-ын нэр бүхий иргэд маргаад байгаа хөрөнгийн талаар ямар оролцоотой, ямар эрх зүйн харилцаанд оролцсон энэ хэрэгт хэрхэн нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэж байгаад эрх зүйн дүгнэлт хийх ёстой. Энэ нь эрх зүйн зөрчил үүссэн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой. Улмаар Миста ХХК-ийг худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр юуг худалдахаар тохиролцсон болохыг тогтоох нь тухайн хэрэг нь эрүүгийн бус иргэний хэрэг маргаан болоход ач холбогдолтой юм. А.Т, Ж.С-ийн нарыг Н гэж хүн төлөөлж Миста ХХК-ийн эзэмшлийн хувьцаа болон тухайн компанийн хөрөнгийг худалдах саналыг иргэн Х.У-т тавьсны дагуу саналыг нь хүлээн зөвшөөрч эдгээр иргэдийн хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасан үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байдаг. 8.1.1.хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл; Хэн энэ гэрээг боловсруулж нөхцөлүүдийг тусгаж ирсэн болохыг тогтоогоогүй. С, Т нарын Өмгөөлөгч Нацагдорж тухайн гэрээний төслийг боловсруулж бэлтгэн талууд баталсан үйл баримт байдаг. Тухайн Гэрээний нөхцөл тус бүр нь У-т ашиггүй буюу худалдагч талд илэрхий давуу байдалтайгаар хийгдсэн.
2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.(талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан;) 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хуулийн хүрээнд худалдах, худалдан авах гэрээний агуулгыг талууд өөрсдөө чөлөөтэй тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулсан байна.
Харин худалдан авагч тал Х.У нь гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргийг бүрэн гүйцэд хугацаанд нь гүйцэтгээгүй гэх маргааны хувьд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Миста ХХК-ийг худалдах, худалдах авах гэрээний 5.1-т зааснаар талууд зөвшилцөх замаар шийдвэрлэх, 5.2-т зааснаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна. Монгол Улсын Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8. 1 дэх хэсэгт заасны дагуу үүссэн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн маргааны улмаас иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг жагсаан хуульчилсан байдаг бөгөөд үүнд заасан аргуудын алийг нь хэрэглэхийг талууд гэрээндээ тусгаж өгөхөөр хуульчилсан.
Тухайлбал, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Миста ХХКийг худалдах, худалдах авах гэрээний 1.8, 3.4-т зааснаар төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,3 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байдаг. Харин А.Т, Ж.С-ийн нар нь Миста ХХК-ийн эзэмшлийн хувьцаа болон тухайн компанийн хөрөнгийг худалдсан төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөлийг гэрээний 1.5-д “Худалдан авагч тал санал гаргаж гэрээний үлдэх төлбөрийг төлөхийн тулд банкны санхүүжилт авах шаардлагатай гэсэн тул Худалдагч талууд үүнийг зөвшөөрснөөр компанийг урьдчилгаа төлбөр авч шилжүүлэн өгсөн ба ийнхүү худалдан авагчийн санхүүжилтээ авч үлдэгдэл төлбөрийг төлөх эцсийн хугацаа нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны дотор төлөх үүрэгтэй болно.” гэж талууд тохиролцсон байдаг. Үүний дагуу иргэн Х.У нь тухайн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг банканд барьцаалах замаар зээл авах хүсэлтийг гаргасан боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн баримт бичиг (барилга барьсан компани тодорхойгүй, зохих зураг төсөлгүй) байхгүй тул үнэлгээ хийх, цаашлаад банк барьцаалж зээл олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Миста ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний 1.4-т “Гэрээг байгуулан гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулан урьдчилгаа төлбөрийг худалдан авагч тал төлсөн тохиолдолд худалдагч талууд Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа шилжүүлэх /үйлдвэр оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, дагалдах бичиг баримт, газар эзэмших гэрчилгээ, төлбөр тооцооны баримт зэрэг/ гэрээнүүдийг хийж, Худалдан авагч талд эд хөрөнгийн хамт шилжүүлэн өгнө.”, 2.3-т “гэрээ байгуулсан даруйд компанийн болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой дагалдах бичиг баримтыг нэн даруй шилжүүлэн өгөх, шилжүүлэхтэй холбоотой бүртгэлийн ажиллагаанд хамтран ажиллах” гэж тус тус харилцан тохиролцсон байна. Худалдан авагч Х.У нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн боловч Худалдагч талууд А.Т, Ж.С-ийн нар нь тухайн худалдсан үл хөдлөх эд хөрөнгө буюу барилгын дагалдах баримт бичгүүд болох зураг төсөл, барилгыг анх барихад авсан зөвшөөрөл гэх баримт бичгийг нэн даруй шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй улмаас уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж банкнаас зээл авч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхэд саад учирсан нөхцөл байдалд үүссэн юм.
Дээр дурдсанчлан Худалдагч талуудын зүгээс уг барилгатай холбоотой бичиг баримтыг бүрэн гүйцэт нэн даруй шилжүүлж өгөх үүргээ гүйцэтгээгүйгээс Худалдан авагч тал үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээ гүйцэтгэх хугацаа хэтэрсэн байна. Иймээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Худалдагч талууд А.Т, Ж.С-ийн нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Нөгөөтээгүүр Худалдан авагч Х.У нь нэгэнт худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг банканд барьцаалуулж зээл авах боломжгүй болсон тул аль болох хурдан хугацаанд махны үйлдвэрээ ашиглан үйл ажиллагаа явуулж үлдэгдэл төлбөрийг төлөхийг эрмэлзсэн боловч худалдагч талууд анх гэрээ байгуулахад тохиролцсон буюу тухайн барилгад махны үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулахад бүрэн боломжтой гэх нөхцөл байдал нь үндэслэлгүй, худал болох нь хожим илэрсэн байдаг. Тодруулбал, 2018 оноос 2019 он руу шилжих өвөл мах экспортлож ашиг орлого олоод төлбөрийг төлөх тооцоололтой байсан боловч дараах асуудлууд үүссэн. Үүнд:
1.Өндөр хүчдэлийн газардуулгын протокол, техникийн нөхцөл огт байхгүйн улмаас цахилгааныг байнга тасалдаг,
2.Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн технологи үйл ажиллагаа, мал эмнэлэг, ариун цэврийн байдалд хянан магадалгаа явуулсан дүнг үндэслэн олгосон гэх “АА” зэрэглэлийн итгэмжлэл”-ийн хугацаа нь дууссаныг сунгасан гэж худал мэдээлж засварлан өгсөн, үүний улмаас Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй гэж 3.000.000 төгрөгийн торгууль тавьж, үйл ажиллагаа явуулахыг хориглосон,
3. Барилгын зураг байхгүй, ямар ч зураггүй, шаардлага хангахгүй барилга худалдсан байсан.
Худалдагч талууд А.Т, Ж.С-ийн нар нь мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн технологи үйл ажиллагаа явуулахад бүрэн боломжтой мэтээр үл хөдлөх хөрөнгө болон компанийг худалдсан боловч энэхүү компани, үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, засан сайжруулах, холбогдох бичиг баримт дутуу болох нь илэрснээр Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2-т заасан нөхцөл байдал өөрчлөгдсөнд тооцогдохоор байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу үүссэн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн маргааны улмаас иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэг жагсаан хуульчилсан байхад Баянгол дүүргийн Цагдаагийн албан хаагч, хяналтын Прокурор, анхан шатны шүүх үзээд буй “залилах” гэмт хэргийн хариуцлагыг хүлээлгэх замаар иргэд хоорондын гэрээний эрх зүйн харилцаанд хариуцлага хүлээлгэж үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг хууль тогтоомжийн зохицуулалт Монгол Улсад байхгүй, ийм жишиг практикт гаргах гэж зорьж байгаа нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны зарчмыг гажуудуулах явдал болсон байна. Нөгөөтээгүүр Миста ХХК-ийг худалдах, худалдах авах гэрээ 2.4-т төлөөгүй тохиолдолд авсан зүйлийг буцаан шилжүүлэх, 3.4-т 0,3 хувийн алданги төлөх хариуцлага хүлээхээр заасан атал үүнийгээ хэрэгжүүлэхгүйгээр эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээр зорьж байгаа нь дээрх хардлагыг төрүүлж байгаа. Харин нэгэнт У тухайн үйл ажиллагаа явуулах боломжгүй биет байдлын доголдолтой хөрөнгийг засан сайжруулж хөрөнгө оруулалт хийж иж бүрэн ашиглах боломжтой болгосон тул Т болон С нар нь уг засваржуулсан хөрөнгийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл бүрдэнэ. Иймээс У-т мөн засан сайжруулалтад гаргасан салгаж үл болох хөрөнгийн үнийг төлөх үр дагавар Т болон С нарт давхар үүснэ. Хэрэв үйлдвэрийг бүхэлд нь У-ийн хөрөнгө оруулалтыг буцааж өгөхгүйгээр авна гэвэл энэ нь Т, С нарын хувьд анхнаасаа Уийг залилж хөрөнгө оруулалт хийлгээд хожим нь маргаан үүсгэж үйлдвэрийг анх байснаас нь үнэ цэнэ нь өссөн байдлаар буцаан авах санаархалтай байсан мэт шалтгаант холбоо бүхий үйлдэл болж хувирна. Анхан шатны шүүхийн тогтоолд “У нь хохирогч Ж.С-ийн, А.Т нараас “үйлдвэрийг банкны барьцаанд тавьж бонд босгон худалдан авах мөнгийг гаргаж өгнө, түүний тулд нэр дээр шилжүүлсэн байх шаардлагатай” гэж . . . шилжүүлэн авсны дараа “Новел лизинг” ХХК-иас 1.300.000.000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус компанийг барьцаалсан буюу хохирогч нарын төлбөрийг төлөх боломжтой байсан боловч төлөхгүйгээр тухайн тухайн компанийг барьцаалан авсан хөрөнгийг хувьдаа ашигласнаар түүний хохирогч нарыг залилсан гэмт хэргийн үйлдэл" гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
У нь хохирогч Ж.С-ийн, А.Т нарын хооронд байгуулсан гэрээгээр үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон байдаг. Гэвч худалдагч талын шилжүүлсэн хөрөнгийг эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдлын улмаас банк үнэлж барьцаанд авч банкнаас зээл олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн нь хэргийн бодит үнэн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Харин У нь тухайн үйлдвэрийг аль болох хурдан хугацаанд ажиллуулж орлого олж үлдэгдэл төлбөрийг төлөхийг эрмэлзсэн боловч худалдагч талаас анх гэрээгээр тохиолцсон буюу тухайн барилга байгууламжид мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулахад дэмжин тусална гэх нөхцөл байдлууд нь үндэслэлгүй, худал болох нь хожим илэрсэн. Үүний улмаас үйлдвэрлэл явуулах зөвшөөрөлтэй холбоотойгоор засан сайжруулалт, бичиг баримт, зураг төсөл гэх мэт зөвшөөрлүүдийг хөөцөлдөн гаргуулан авах зайлшгүй шаардлага үүссэн. Түүнчлэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгө үүсгэх бонд гаргах эрхийг “Новел лизинг” ХХК-иар гүйцэлдүүлж 500 орчим сая төгрөгийн бодит зээлийг үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар авсан байдаг. Гэтэл шүүхээс уг зээлээр Ж.С-ийн, А.Т нарын төлбөрийг төлөх боломжтой байсан боловч төлөхгүйгээр барьцаалуулсан нь гэм хэрэг гэж дүгнэж байгаа нь илэрхий хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл, У нь “Новел лизинг” ХХК-иар дамжуулан бондын зээлийн мөнгийг бүхэлд нь бусдад төлөх өр төлбөрөө төлөх замаар ашиглавал тухайн зээлийг зориулалт бусаар зарцуулсан буюу бас нэг гэмт хэрэг болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх юм.
Нөгөөтээгүүр У, Ж.С-ийн, А.Т нарын хооронд байгуулсан гэрээгээр үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон бөгөөд бонд босгон мөнгийг төлөхөөр тохиролцсон нэг ч баримт байхгүй атал анхан шатны шүүхээс уг дүгнэлтийг хийж Уийг буруутгаж байгаа нь баримт нотолгооны үндэслэлгүй болсон. Түүнчлэн У нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь төлбөрийг нь бүрэн төлсөн эсэхээс үл хамаараад захиран зарцуулах эрхтэй болж байж тухайн хөрөнгийг хуулиар хориглоогүй эрх зүйн хэмжээний хүрээнд эдийн засгийн эргэлтэд оруулах замаар төлбөрийг төлөх эрхтэй юм. Гэтэл анхан шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлтийн агуулга нь бусдад барьцаалуулан авсан зээлийн зориулалт нь ямар байхаас үл хамааран Ж.С-ийн, А.Т-ын буруутай эсэхээс үл хамааран төлбөр нь төлөх ёстой гэж байгаа нь илтэд үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Ж.С-ийн нь шүүхэд эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй зүйл X.У-т шилжүүлж өгсөн гэж маргадаг боловч түүнийг нь нотолсон нэг ч баримтыг тэрээр өөрөө болон өмгөөлөгч нараас нь гаргаж өгч мэтгэлцээгүй, мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх ч энэ талаар нотолсон, няцаан үгүйсгэсэн баримт байхгүй, дүгнэлт хийгээгүй. Зүй нь хэргийн гол шалтгаан буюу гэрээний дагуу төлбөрийг төлөх үүргээ 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх үүргээ Х.У биелүүлээгүй нөхцөл, шалтгааныг шүүхээс үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох шүүхийн үүрэг юм. Тухайлбал, тухайн үйлдвэр, түүний дагалдах бичиг баримтын иж бүрдэл бүрэн гүйцэт байсан эсэх, банкны барьцаанд үнэлэгдэн зээл олгох боломжтой байсан эсэхийг мөрдөн шалгах, болон шүүхийн шатанд тогтоож, хэрэв эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой нөхцөл байдал тогтоогдвол энэ нь гэмт хэрэг бус иргэний эрх зүйн маргааны хувьд үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөлд хамаарах үйл баримт болох учиртай. Зөвхөн гэрээ байгуулж хөрөнгийг шилжүүлж авснаас хойш Уийн төлбөр төлөөгүйтэй холбоотой үйл баримтад тулгуурлан яллаж байгаа нь хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаагүйн улмаас буруу болсон гэж дүгнээд шүүгдэгчийн өмгөөлөх талаас маргаад байгаа билээ.
Гэвч энд тэнцвэргүй байдлаар прокурор буюу төрийн эрх мэдэл нэг талдаа гараад хохирогч гэх хүмүүс өмгөөлөгчтэй прокурортойгоо нэг тал болоод мэтгэлцээд прокурор, мөрдөгчөөр хамгаалуулаад тэнцвэргүй байдлаар иргэний эрх зүйн маргааныг эрүүгийн хэргийн шүүх дээр шийдвэрлүүлэхээр явж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл хохирогч нар анхнаасаа гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дутуу төлсөн гэж маргаж гэрээний дагуу мөнгөө авч чадахгүй хохирсон, мөнгөө авч хохиролгүй болгуулахыг зорьсон.
Гэтэл анхны 2023 оны 4 дүгээр сард болсон шүүх хуралдааны 2 дахь өдөр С, Т нар нь үйлдвэрийг бүхэлд нь авна. Нэмээд хохирол нэхэмжилнэ гэх байдлаар хохирлоо барагдуулахаар мэдүүлсэн. Х.У гэм бурууг үгүйсгэх нэг үйл баримт буюу Ж.С-ийн, А.Т нар гэрээ байгуулахад онцгой ач холбогдолтой 4 зүйлийг худалдан авагч талд мэдэгдээгүй, нууж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох боловч анхан шатны шүүхээс нэг ч няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Үүнд:
А.Т нь БНХАУ-ын иргэдийг залилж тэдний мөнгөөр Миста ХХК-ийн хувьцааг худалдаж авсан боловч нийт авсан мөнгөний дийлэнх хэсгийг хувьдаа завшсан төдийгүй хувьцааг нь ч БНХАУ-ын иргэдэд өгөөгүй, Х.У-т давхар зарсан гэрээ байгуулсан, А.Т нь Б гэх иргэнтэй Миста ХХК-ийн хувьцаа эзэмшлийн талаар маргаантай шүүхэд шийдвэрлэгдэж байсан тухайгаа нуусан, шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 2017 онд энэ маргаан нь дууссан байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Бодит байдалд тухайн маргааныг Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэхдээ X.У-тэй байгуулсан худалдах, худалдах аваг гэрээг шууд үндэслэлээ болгож дуусгасан байдаг. Бас нэг өөр мэдүүлэгтээ энэ маргааны улмаас X.У-тэй гэрээ байгуулж үйлдвэр компанийг (2017 оноос хойш 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл) шилжүүлж өгөх асуудал хойшлоход нөлөөлсөн гэж мэдүүлдэг.
А.Т, Ж.С-ийн нар нь X.У-ийн үйлдвэр, компанийг худалдаж авах болсон нэг үндэслэл, шалтгаан болох мах боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу АА зөвшөөрөл хүчинтэй гэх зохиомол байдлыг үүсгэсэн, хүчингүй болсон бодит байдлыг нуусан. А.Т, Ж.С-ийн нарын гэрээний дагуу шилжүүлэх үүрэг хүлээсэн үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж нь барилгатай холбоотой ямар ч дагалдах бичиг баримтгүй, анхнаасаа эрх бүхий байгууллагаар магадлан, хянагдаж батлагдсан үйлдвэрийн зураг төсөлгүй, техникийн нөхцөлгүй, барилга барих зөвшөөрөлгүй, барилга угсралтын зөвшөөрөлтэй этгээдээр баригдаагүй гэх олон зүйлийг нуусан, мэдэгдээгүй. Анхан шатны шүүх хохирол төлбөрийг шийдвэрлэсэн байдал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй талаар: Дээр дурдсанчлан иргэний эрх зүйн маргаан бус, эрүүгийн хэрэг болгож зүтгүүлээд байгааг шалтгаан, зорилгоо хэрэгжүүлэн гүйцэлдүүлсэн нэг илрэл нь: Анхан шатны шүүхийн тогтоолоор X.Уийг зээл авсан боловч тухайн зээлээр Ж.С-ийн, А.Т нарт төлбөр төлөхгүй залилсан гэж буруутгасан агуулгаар дүгнэж тэдэнд 1.597.118.064 төгрөгийн хохирол уяруулсан гэж дүгнэсэн боловч X.У-ээс дараахь хөрөнгүүд болон хөрөнгийн эрхийг гаргуулан олгож, хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн нь хохирогч гэх иргэдэд хууль бусаар давуу байдал олгосон гэж үзэхээр байна. Шүүх хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг энэхүү хэргийн тухайд зөв тайлбарлан хэрэглэхэд дараах хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв эргэлзээгүйгээр тогтоосон байх шаардлагатай. Үүнд:
1-т хохирлыг учруулсан этгээд. 2-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол. 3-т хэнд хохирол учирсан буюу хохирогч, 4-т хохирлыг хариуцвал зохих этгээд.
Анхан шатны шүүхээс X.У-ийг Ж.С-ийн, А.Т нараас худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан зүйлийн үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөх үүргээ биелүүлээгүй 1.597.118.064 төгрөгийн хохирол учруулсан гэж, прокуророос мөн 3 хэргийн хүрээнд нийт 1.597.118.064 төгрөгийн хохирол учруулсан, үүнээс гэрээний дагуу төлсөн төлбөрийг хасаад Ж.С-д 839.000.000 төгрөг, А.Т-т 382.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Тодруулбал, анхан шатны шүүх болон прокуророос хохирлыг 1.597.118.064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж тодорхойлсон бөгөөд Х.У нь гэрээний үлдэгдэл төлбөрт Ж.С-ийнд 839.000.000 төгрөг, А.Т-т 382.400.000 төгрөгийн төлөгдөөгүй хэсгийг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, гэрээний төлбөрт төлсөн хэсгийг бодитоор учраагүй хохиролд тооцуулан суутгуулан төлөх зэргээр тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн, мөн мөнгөөр хохирлыг үнэлж тогтоосон атлаа дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх, компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг нь дараахь хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” “, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5-т “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж, Иргэний хуулийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасанд нийцээгүй, зөрчсөн.
Тодруулбал, Х.У нь 2017 оноос эхлэн тухай үл хөдлөх эд хөрөнгийг засан сайжруулан үнэ цэнийг нь үлэмж өсгөсөн, зөвшөөрөлгүй бичиг баримтуудыг бүрэн гүйцэт авч эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй болгосон тул үнэ цэнийг нь өсгөсөн зүйл нь гэмт хэргийн шууд учирсан үр дагаврын үр дүнд бий болсон гэж үзэх боломжгүй юм . Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоож нотлоогүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ" гэж зааснаас үзвэл А.Т нь БНХАУ-ын иргэдийн залилан авсан мөнгөөр хувьцаа худалдаж авснаараа тэрээр энэ хэрэгт хохирогч болох хууль зүйн үндэслэлгүй тул түүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Гэмт хэргийн обьектив шинжийн нэг нь орон зай, цаг хугацааны нөхцөл байдал байдаг. Үүнийг шүүхээс анхааран үзэлгүй гэм буруутай хүнийг Х.У гэж буруу тогтоосон. Тодруулбал, А.Т, Ж.С-ийн нар нь гэрээ байгуулахаас өмнөх шатанд 2017 оноос 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл энэхүү гомдлын 1 дэх хэсгийн 5-д дурдсан гэрээ байгуулахад ач холбогдолтой 4 эрхийн зөрчил болон биет байдлын доголдлын талаар үйл баримтуудыг худалдан авагч Х.У-т мэдэгдээгүй, нууж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Дээд шүүхийн 2020.05.25-ны өдрийн 264 дүгээр тогтоолд “Эд хөрөнгийн доголдлын талаар гэрээ хэлцэлд тусгалгүйгээр бодит байдлыг нуун далдалж, худалдан авагчийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, итгэл эвдсэн санаатай үйл ажиллагаа хийсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж хуулийг тайлбарлан хэрэглэсэн байна.
Энэ хэргийн тухайд Х.У залилсан бус, анхнаасаа А.Т, Ж.С-ийн нар нь X.У-ээр ашиглах боломжгүй барилгыг бүтэн үйлдвэр болгон өргөжүүлж, засан сайжруулан, дээрээс нь гэрээний төлбөрт төлсөн 310 гаруй сая төгрөгийг нь шунахайн сэдэлтэйгээр авах санаа зорилготойгоор цагдаагийн байгууллагад гэрээний үлдэгдэл төлбөр төлөхгүй байгаа гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах замаар үйлдвэрийг буцаан авахыг санаархаж байгаа нь дээр дурдсан Дээд шүүхийн хууль хэрэглэн шийдвэрлэсэн хэргийн адил үйл ажиллагаа гэж харагдаж байна. Тодруулбал хохирогч гэх иргэд нь яагаад цагдаа, прокурорт гомдол гаргаж тухайн үйлдвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулж өөрсдөд нь төлбөр төлөх нөхцөл бололцоог хаалгаж өнөөдрийг хүртэл хохирсон дүрээр гарцаагүй байдалд X.У-ийг оруулсаар байгаа нь эргэлзээтэй байгаа. Үүнийг анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Иргэний эрх зүйн харилцаа, эрүүгийн эрх зүйн харилцааг зааглан холбогдох хуулийг тайлбарлаж хэрэглэсэн Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 646 дугаар тогтоол байдаг. Уг тогтоолоор барилгын гүйцэтгэл, хөрөнгө оруулсан харилцаанаас үүдэлтэй маргааны шинжийг шүүх буруу тайлбарлаж, гэрээний үүргийн үнэлгээ, хөрөнгө оруулалтыг эс зөвшөөрч маргасан санаа зорилгыг бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр төлөхгүй огт хийхгүй байхаар урьдаас төлөвлөж хэрэгжүүлсэн байдаг залилан мэхлэх гэмт хэргийн субьектив санаатай адилтган буруу дүгнэлт хийснээс иргэний эрх зүйн харилцааны асуудлыг залилах гэмт хэрэгт тооцсоныг буруу гэж дүгнэсэн байдаг. Х.У-т холбогдох энэ хэргийн тухайд үйлдвэрийн барилгыг засан сайжруулсан, холбогдох бичиг баримт, зөвшөөрлийг өөрийн зардлаар олж авсан, худалдагч талаас доголдолтой хөрөнгө шилжүүлсний улмаас банканд барьцаанд тавьж зээл авч гэрээний төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулж чадаагүй, хохирогч гэх иргэдийн санаа сэдлийн үр дүнд төлбөр төлөх хугацаа 14 хоногоор хэтэрсэн даруйд эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласны улмаас бусдаар уг төлбөрийг төлж барагдуулахаар гэрээ байгуулсан боловч хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүргэсэн, 2020 оноос коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталж хорио цээр тогтоосны улмаас үйл ажиллагаа эрхэлж орлого олж төлбөр төлөх хугацаа удааширч сунжирсан зэрэг олон нөхцөл байдлууд үүссэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1-т Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр дараахь ажиллагаа явуулна: 1.2-т үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн болон өрийн хэрэгсэл, улсын бүртгэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгах гэж заасныг зөрчиж, тухайн эрүүгийн хэрэгт хамааралгүй хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөн, хүүхдийн дансыг хязгаарлаж байгаа нь хууль бус юм.
Энийг шууд прокурорыг буруутгах боломжгүй, хуулийн тогтолцоондоо л ийм байгаа. Гэхдээ энэ бүхний гол буруутан нь Т, С болон түүний өмгөөлөгчийн нөлөөллөөр У-ийн өмчлөлийн хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоолгож түүнийг ашиглан төлбөрийг төлөх боломжгүй болгосон. Гэсэн хэдий боловч У нь төлбөрийг төлөх зорилгоор Новел лизинг ХХК-тай гэрээ байгуулж Т, С, Дарцаг ноён ХХК буюу Н-т төлөх төлбөрийг төлүүлэхээр төлбөр барагдуулах гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарт бодон шүүхэд илэрхийлж байсан. Дээрх байдлаас үзэхэд Х.У нь ямар ч залилах гэмт хэргийн шинж үйлдэл хийгээгүй бөгөөд Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаанаас гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан үүссэн, харин гэрээний худалдагч талын зүтгүүлснээр энэхүү маргааныг эрүүгийн гэмт хэрэг гэж шүүхээр шийдвэрлэж байгаа нь эрх зүйн тогтолцооны гажуудлыг үүсгэж байна.
Цагдаагийн байгууллага, хэргийг шалгаж байгаа мөрдөгчөөс удаа дараа төлбөрийг төлөхийг шаардаж байгаа нь хууль бус бөгөөд хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхгүй албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн буюу энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг шат шатандаа зөрчсөөр ирсний нэг илрэл нь гэж үзэж байгаа болно. Гэрч X.У-ийг хууль бусаар саатуулах, цагдан хорих үйл ажиллагаа явагдаж байсан байх ба энэ нь хэн нэгэн албан тушаалтан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулах, хөндлөнгөөс нөлөөлөх, зүй бус нөлөөллөөр төлбөрийг хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад төлүүлж байсан гэж хардахад хүргэж байна. Энэ талаар прокурорт гомдол гаргаж байсан боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг өгөлгүй шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг.
ХОЁР. Хохирогч Г.Н-ийг бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281.275.809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл холбогдох хэргийн талаар. Анхан шатны шүүх Х.У болон “Дарцаг ноёд групп” ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №19/01 дугаартай арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ (цаашид “гэрээ” гэх)-ээс үүссэн маргаан нь иргэний эрх зүйн харилцаанд үүссэн маргаан байхад эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй. Шүүхээс дүгнэхдээ хохирогч Г.Н-д өөрийгөө БНХАУ-аас арматур төмөр оруулж ирдэг, түүнд 417 тонн армартур төмөр худалдан борлуулна гэж итгэл төрүүлэн хуурсан гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж хуулийн этгээд хооронд байгуулсан гэрээний холбогдох заалтуудыг гуйвуулан тайлбарлах замаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтооход ач холбогдолтой буюу X.У-ийг гэм буруугүйд тооцоход нөлөөлөхүйц дараахь үйл баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлага хангаагүй шийдвэр гаргахад нь нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №19/01 дугаартай Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ нэг талаас “Юу эл энд эн ти” ХХК, нөгөө талаас “Дарцаг ноёд групп” ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Ш.А нар байгуулсан.
Энэхүү гэрээ нь хоёр хуулийн этгээд хооронд байгуулсан атал шүүхээс Г.Н-ийгхохирогч гэж үзэж түүнд төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, Шүүх X.У-ийг БНХАУ-аас арматур төмөр оруулж ирдэг гэж итгэл төрүүлсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй. Учир нь X.У-ийн эзэмшлийн “Юу эл энд эн ти” ХХК нь БНХАУ-ын арматур төмрийг худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг нь хэргийн бодит үнэн бөгөөд шүүхээс үүнийг нь няцаан үгүйсгээгүй, харин шүүхийн шийдвэртээ борлуулдаг, борлуулсан, нийлүүлсэн талаар үйл баримтыг дурдсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэлүүд өөр хоорондоо зөрчилтэй байдлаар дүгнэгдсэн.Талуудын хооронд байгуулсан гэрээнд болон тохиролцоогоор Х.У нь БНХАУ-аас арматур төмөр оруулж ирдэг, БНХАУ-аас оруулж ирж нийлүүлнэ гэсэн нэг ч агуулга байхгүй. Гэрээний нэг дэх хэсгийн 3-ийн 1.2-т нийлүүлэх арматур төмрийн гарал үүслийг Бугат хотын үйлдвэр гэж, 1.3-т Барааны байршлыг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг тухайн барилга баригдах хашаа гэж тус тус тодорхойлсон болон гэрч Ц.Ц-ийн “Арматур худалдаа эрхэлдэг байсан. Бугатын арматурыг бөөнөөр нь авч авах газарт нь нийлүүлдэг байсан" гэх 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэрчийн мэдүүлэг 6хх 12-13, гэрч Fung Feng (Баясгалангийн далай ХХК-ийн захирал)-ын Х.У нь надаас арматур худалдан авсан” гэх 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гэрчийн мэдүүлэг 4хх 138-140, 6хх 03-05 , гэрч П.Ундрах (Би эн ти эм” ХХК-ийн захирал)-ын X.У-ийн хувьд манайд компанид нийт 708.471.100 төгрөгийн арматур төмөр нийлүүлээд байгаа юм" гэх мэдүүлэг зэргээр X.У-ийн “Юу эл энд эн ти” ХХК нь арматур төмрийн худалдаа эрхлэдэг, ингэхдээ БНХАУ-ын импортлогч Баясгалангийн далай ХХК гэх хятад компаниас Бугат дахь үйлдвэрийн арматур төмрийн бөөнөөр худалдан авч дамжуулан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг болох нь нотлогддог.
Мөрдөгч нь гэрч fung feng-с “X .У нь өөрөө арматур оруулж ирдэг гэж танд хэлж ярьж байсан уу?” гэж асуухад, “Надад бол тийм зүйл огт яриагүй юм” гэж хариулсан (4хх 138-140) нь Х.У нь БНХАУ-аас арматур төмөр оруулж ирдэг гэж итгэл төрүүлсэн гэх шүүхийн дүгнэснийг үгүйсгэн няцаасан баримт юм. Шүүх X.Уийг Г.Н-д 417 тонн армартур төмөр худалдан борлуулна гэж итгэл төрүүлэн хуурсан гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд дараахь баримтуудаар үгүйсгэн няцаагдана.
Нэгдүгээрт Х.У Г.Н-дарматур нийцүүлнэ гэж тохиролцсон, түүнтэй гэрээ байгуулж үүрэг хүлээсэн үйл баримт хэрэгт байхгүй.
Хоёрдугаарт “Юу эл энд эн ти” ХХК, “Дарцаг ноёд групп” ХХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан №19/01 дугаартай Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний дагуу 111,471,480 төгрөгийг үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч гэрээг хэрэгжүүлж байсан. Гэрээний хоёр дахь хэсгийн 1, 2-т зааснаар нийт 717,240,000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн армартур төмөр худалдан борлуулахаар, мөн гэрээний хоёр дахь хэсгийн 3-т "Төлбөрийн хуваарь: Худалдан авагч нь гэрээ байгуулмагц 04 дүгээр сарын 03-ны өдөр Бартерийн байр болох хувийн сууцыг ашиглах эрхийг өгнө. 4 дүгээр сарын 15-ны дотор багтаан тус орон сууцыг нэр дээр шилжүүлж өгнө. Бараа авах тутмын 67%-ийг бэлэн мөнгөөр тооцоог хийж барааг хүлээж авна” гэж, 6-д Гэрээний үнийн дүнгийн 33 хувийн бартераар тооцоо хийх бөгөөд эд зүйлийн өмчлөх эрхийг худалдагч талд шилжүүлэх” гэж тус тус харилцан тохиролцсон.
Гэрээний дагуу худалдан авагч компани нь орон сууцыг шилжүүлж улмаар бараа захиалан авах хэмжээ тус бүрт оногдох үнийн 33 хувийн тооцоог орон сууцны (нийт үнийг 236,000,000 төгрөгт тооцон үнэлсэн) үнээс суутган тооцох, үлдэх 67 хувийг бэлэн мөнгөөр шилжүүлсэн тохиолдолд арматур төмөр барааг худалдагч компаниас ачуулан гэрээнд заасан газарт буулгаж өгч гэрээг хэрэгжүүлсэн. Харин гэрээг хэрэгжүүлэх явцад "Дарцаг ноёд групп" ХХК-иас гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлж захиалсан арматурын 67 хувьд ногдох бэлэн мөнгөөр төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүйн улмаас дараагийн арматурыг нийлүүлээгүй зогсоож гэрээний 4 дэх хэсгийн 3-т "Худалдан авагч тал нь энэхүү гэрээний дагуу төлбөр хийх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Худалдагч тал бараа ачилтыг зогсоох эрхтэй", 5 дахь хэсгийн 4-т "энэхүү гэрээний 4.3-т заасны дагуу Худалдан авагч тал энэхүү гэрээнд заасан нөхцөл, журам, хугацааны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Худалдагч тал барааны нийлүүлэлтийг зогсоох бөгөөд үүнээс үүдэн гарах хохирол, үр дагаврыг Худалдагч тал хариуцахгүй" гэснийг "Юу эл энд эн ти" ХХК хэрэгжүүлсний улмаар гэрээний маргаан үүссэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх X.Уийг буруутгахдаа хуулийн этгээд хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлсэн үйл баримтыг няцаан үгүйсгэлгүй, огт арматур төмөр нийлүүлээгүй, нийлүүлнэ гэж төөрөгдүүлэн хуурсан мэтээр дүгнэсэн нь гэрээ бодитоор хэрэгжсэн үйл баримтаар няцаагдах юм.
Иргэний хууль болон Компанийн тухай хуулиар хуулийн этгээд нь бие даасан иргэний эрх зүйн чадвартай этгээд байдаг бөгөөд "Дарцаг ноёд групп" ХХК уг эрхийнхээ хүрээнд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирлаараа дамжуулан арматур төмөр худалдан аваг гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон байдаг. Гэтэл байгуулж Г.Нандинцог гэж иргэнийг хохирогч буюу тухайн армартур төмөр худалдан авах гэрээний төлбөрийн маргааны хохирогч болгож түүнд бодитоор хохирол учирсан мэтээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасантай нийцэхгүй, зөрчсөн байна. Иймээс иргэн Г.Н нь энэхүү хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч болох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүхээс X.Уийг, Г.Н-ийн өмчлөлийн 154,4 м.кв талбайтай амины орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан гэж буруутгасан боловч Х.У тухайн хөрөнгийг хүлээж аваагүй буюу гэрээний дагуу “Дарцаг ноёд групп” ХХК-иас “Юу эл энд эн ти” ХХК-д төлөх төлбөртөө шилжүүлэн өгсөн, тухайн орон сууцны үнээс оногдох төлбөрт арматур төмрийг мөн “Юу эл энд эн ти” ХХК-иас “Дарцаг ноёд групп” ХХК-д арматур төмөр нийлүүлсэн. Харин шүүхийн шийдвэрээр тогтоосон гэх орон сууцны үнээс 172.203.612 төгрөгт оногдох арматур төмрийг худалдан авагч талаас арматур төмөр худалдан авах захиалга хийж, 33 хувьд оногдох төлбөрийг бэлэн мөнгөөр төлөөгүй тул гэрээ хэрэгжээгүй хэсгээр "Юу эл энд эн ти" ХХК-иас 172.203.612 төгрөгийн төлөгдсөн төлбөрийг “Дарцаг ноёд групп” ХХК-д гэрээг цуцалж буцаан шилжүүлэх үүрэгтэй болох нь илэрхий үйл баримт бөгөөд энэ нь тухайн хуулийн этгээд хооронд хийгдэх үүргийн харилцаа юм.
ГУРАВ. “Аз Очир импекс групп” ХХК-ийн захирал Ж.О-ийг Ө.Д-р дамжуулан 75,000,000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан гэх гэмт хэргийн тухайд: Шүүх шүүгдэгч X.У-ийг тухайн Ж.О-ийг залилсан гэж дүгнэхдээ дараах баримтуудыг үндэслэл болгосон боловч тухайн баримтуудыг үнэлж дүгнэхдээ зөвхөн яллах зорилгоор ашиглаж, шүүгдэгчийг цагаатгах буюу түүний гэм буруугүй болоход ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хохирогч Ж.О-ийн мэдүүлэг болон цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд Х.У-т залилуулсан, түүнд мөнгө өгч хохирсон, түүний үйлдвэрээр мах бэлтгүүлэхээр гэрээ байгуулсан гэх нэг ч үг, өгүүлбэр, агуулга байдаггүй. Харин түүний гомдол Ө.Д-д холбогдуулан гаргасан байхад Х.У-т эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан нь хэний, ямар нөлөөллөөр явагдсан хууль бус мөрдөн шалгах ажиллагаа байсан талаар хардлага эргэлзээг төрүүлж байгаа юм. Хохирогч Ж.О нь Ө.Д- тэй 2019 онд 75 тонн адууны мах гаргахаар гэрээ (Ө.Д, Ц.Г нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Экспортын квот ашиглах, ашиглуулах гэрээ) хийсэн, үүний төлбөрт нийт 98.434.452 төгрөгийн тооцоотой, үлдэгдэл 18.434.452 төгрөгийн үлдэгдэлтэй, 75 тонн адууны махны квотын урьдчилгаа 75 сая төгрөг, 5 сая төгрөгийг Ө.Д-д шилжүүлсэн. Хохирогч Ж.О нь Х.У-т холбогдуулж цагдаагийн байгууллага болон прокурорт нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй, Ө.Д ч тийм гомдол гаргаж байгаагүй. Ө.Д нь X.У-ийн налайх дахь үйлдвэрт мах бэлтгүүлэн авч байсан үйл баримт тогтоогдог боловч шүүгч түүнийг нь залилах гэмт хэрэг гэж дүгнэж байгаа нь илэрхий логик уялдаа холбоогүй хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр болсон. Учир нь хэрэг авагдсан баримтууд болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Х.У нь хохирогч Ж.О-ийн махыг бэлтгэж, экспортонд гаргаж өгнө гэсэн нэг ч амлалт өгсөн, харилцан тохиролцоо хийгээгүй, гэрээ байгуулаагүй, Ө.Д-ийн мэдүүлснээс өөрөөр ямар ч баримт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.Д нь X.У-тэй Экспортын квот ашиглах, ашиглуулах гэрээ байгуулсан, тохиролцсон гэх үйл баримтын эх сурвалжийг заагаагүй тул түүний өгсөн мэдүүлгээр X.У-ийг Ж.О-тэй шууд харилцаа бий болгохгүйгээр Ө.Д-г төөрөгдүүлэн жинхэнэ хохирогч Ж.О-ийн эд хөрөнгийг дам байдлаар дамжуулан авсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж тогтоох боломжгүй юм.
Харин гэрч 3.У-ийн “хүний махыг янзалж өгөөд тэр хүн нь үйлчилгээний зардал бид нарт өгдөг байсан" гэх мэдүүлэг, гэрч Т.Б-ы “Даваахүү мах бэлтгүүлж захиалж авдаг байсан” гэх мэдүүлэг, Ө.Д-ийн “би Х.У-т мах бэлдүүлсний төлбөр угаасаа өгөх ёстой...” гэх мэдүүлэг болон бодитоор мах бэлтгүүлэн тээвэрлэн авч явсан зэргээр Ө.Д нь X.У-ийн үйлдвэрт мах бэлтгүүлэн авсан үйл баримт тогтоогддог буюу X.У хэн нэгэнд мах экспортолж өгөхөөр амласан гэх үйл баримт үгүйсгэгдэн няцаагддаг. Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн хэрэв хохирогч Ж.О нь Х.У-т залилуулсан буюу түүний экспортод гаргаж өгнө гэх квоттой гэж итгэсэн гэж үзвэл яагаад Х.У болон түүний компанид төлбөрийг нь төлөөгүй, Ө.Д-д төлсөн, мөн Ө.Д-тэй иргэнийх нь хувиар Ө.Д, Ц.Г нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан экспортын квот ашиглах, ашиглуулах гэрээ гэгчийг байгуулсан талаар эрх зүйн дүгнэлтийг хийж уг үйл баримтаар Х.У Ж.О-ийг залилсан бус, харин Ө.Д Ж.О-ийг залилсан байж болзошгүй нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн буруу болсон. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч гэх Ө.Д нь хохирогч Ж.О-ийг хохироож түүнээс авсан гэх мөнгийг түүнд буцаан төлж барагдуулсан болох нь тогтоогддог бөгөөд энэ нь X.У-тэй ямар ч хамааралгүйгээр тэдгээр иргэд нь мах бэлтгэх, борлуулах талаар хийсэн гэрээний үүрэг, хариуцлагаа хүлээн маргаанаа шийдвэрлэж дуусгавар болгосон явдал юм. Гэтэл анхан шатны шүүх энэ үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь түүний гаргасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйд нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Х.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ....” гэв.
Шүүгдэгч Х.У-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь Х.У-ийг “2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ... компанийн хамт 2019 оны 03 сарын 15-ны өдрийн дотор 1,500,000,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцон худалдан авсан боловч хуурч, бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй, 1.597.118.064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь тогтоогдож байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл анхан шатны шүүх тухайн гэмт хэргийн хувьд гэм буруутай гэж тооцохдоо хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн дараах мэдүүлгүүдийг хуулиар тодорхойлсон үндэслэл, журмын дагуу шударгаар үнэлж хууль, эрх зүйн дүгнэлт огт хийж чадаагүй. Үүнд: Х.Уийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дараах мэдүүлэг:
“...Манай нөхөр бид хоёр 2013 оноос мах махан бүгэгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл худалдаа хийсэн. Манай анхны компани 2009 онд 2 дахь махны чиглэлийн компани 2013 оноос эхэлсэн. Анх цех түрээсэлж, гадуур худалдаалагддаг, хүнсний скочинд ороосон шулсан, цул мах зарж эхэлсэн. Энэ үйл ажиллагаа өргөжиж тэлсээр 2016 он гэхэд манай “Глори кинг инвестмент групп" ХХК-ийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэр 18 нэр төрлийн бараа үйлдвэрлэдэг болсон байсан. Үүнд 6 төрлийн бууз, хонины толгой, хэл, адууны чанасан мах, үхрийн чанасан мах, бөөрөнхий мах, котлетьн мах, борц зэргийг үйлдвэрлэж сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байсан. Гомдол гаргасан ах нар намайг урьд махны үйлдвэрлэл явуулж байгаагүй мөртлөө худал хэлж үйлдвэрийг авсан мэт хэлдэг. Бид махны үйлдвэрлэлийн ажиллагаа явуулж байсан. Тухайн үйлдвэрийг авах үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Эрдэнэтолгойд 600 м.кв объект Хандо гэх лифтний компаниас байр түрээсэлж аваад махны үйлдвэрийн зориулалтын байр болгож засаж тохижуулж үйлдвэрлэл явуулсан. Энэ үед үйлдвэрлэл өргөжиж байсан. Хатаасан мах үйлдвэрлэж Хятад Улс руу үзэсгэлэн худалдаанд явдаг байсан. Ганц тэр бүтээгдэхүүнээр Хятад Улсад үзэсгэлэн худалдаанд орж тодорхой хэмжээний ашиг олж явдаг байсан. 2016 оны сүүл, 2017 оны эхээр Аж үйлдвэрийн яамнаас мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг суурьшлын бүс буюу хотоос гаргана гэж яригдаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд 2017 оноос Хятад Улс Монгол Улс хоёр мах махан бүтээгдэхүүний экспортоор хамтарч ажиллана гэж санамж бичигт гарын үсэг зурагдаж байгаа гэх мэдээлэл явсан. Бид залуу хүмүүс учраас 36 м.кв түрээсэлж ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүү бодож байсан. Хан-Уул дүүргийн Ханбогд резиденсэд байрлах Фермерүүд зах нээгдэж байхад анхны махны худалдааны хэсгийг манай компани ганцаараа хариуцаж байсан. Эрдэнэтолгойд байсан үйлдвэр суурьшлын бүсэд байдаг. Одоо дахин төлөвлөлтөд орж байр барьсан. Тийм учраас өөрийн гэсэн юмыг хотын суурьшлын бүсээс гаргаж хотын хоёр тийш буюу гадна Эмээлт, Налайхад байгуулахаар шийдсэн. Бид нар 2017 оны хавраас газар хайж эхэлсэн. Үйлдвэрлэл явуулах газар Эмээлтээс хайж эхэлсэн. Гэвч Эмээлтэд өрсөлдөгч ихтэй учраас тэнд очиход газар үнэтэй болсон, хоёр улсын Засгийн газар хоорондын чиг шугам нээгдэж байгаатай холбоотой Хятадууд ирсэн, газар авсан үе байсан. Тэгээд бид Налайх дүүрэгт очсон. Тэнд одоо байгаа манай үйлдвэрийн наана 300 метр хүрэхгүй нэг газар байгаа. Ганзориг гэж ах зар тавьсан байхыг хараад очиж уулзсан. Очиж үзэхэд 600 м.кв объекттой 1.2 га газар байсан. Объект нь махны чиглэлээр биш боловч зориулалтыг нь өөрчилж засаж сайжруулж махны чиглэлээр ажиллуулж болохоор тооцоолж 4 сард 250.000.000 төгрөгөөр бидэнд зарахаар болсон. Ард кино театрын хажууд нотариат дээр гэрээ хийх болоход Ганзориг гэнэт “Би газраа хямдхан зарах гээд байна, үнээ нэмлээ, 450.000.000 төгрөг болгоно” гэж хэлсэн. Түүнийг нотариатчийн хажууд хэлсэн. Тэр үед нотариатч миний дүү нар залуу хүмүүс байна, эзэмших гэрчилгээтэй газрыг ингэж өндөр үнээр зардаггүй, та нар анхаараарай, би үүнийг батлахаас татгалзаж байна” гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 больсон. Ажлаа хийж явж байгаад 6 сарын сүүлээр манай нөхөр “Үнэгүй.мн” сайт дээрээс Налайх дүүрэгт мах экспортлох зөвшөөрөлтэй махны үйлдвэр зарах гэж байгаа зар байна. Үнэ нь 1.000.000.000 төгрөг гэж байна гэж хэлсэн. Тэр зар дээрээ 9191-тэй дугаар тавьсан байсан. Зар дээр улаан өнгийн үйлдвэрийн 2 ширхэг зураг байсан. Нэг зураг нь ногоон шалтай, нөгөө нь өлгөсөн махны хажууд цагаан халаадтай эмч зогссон 2 ширхэг зураг зар дээр тавьсан байсан. Зарын дагуу ярихад нэг ах утсаа авсан. Би өөрийн 00000000 дугаараас залгасан. Тэр ах утсаа аваад ах нь зуслан дээр байна, ярих боломжгүй байна, маргааш өглөө та нар очоод үзчих, манаач байгаа гэж хэлсэн. Түүний дагуу маргааш нь 11 цагийн орчимд очиж үзэхэд гэрч Э ах, нэг банхар хоёр байсан. Орж танилцахад 4-5 жил ажиллаагүй болов уу гэмээр цонх нь хагарсан, шилтэй, шилгүй, дотор нь ороход борооны ус коридороор, зоорь хэсгээр тогтсон, шал нь гөвдрүүтэй, удаан ашиглаагүй, хэрэглээгүй, тог байхгүй, 5 ширхэг зоорины хаалгатай боловч зоорьгүй хоёр хэсэг байсан. Зоорины чиглэлээр ажиллуулж байсан зүйл байгаагүй. 1 дүгээр зоорины хэсэг л ажиллаж байсан гэмээр байсан. Мөн үүдний амбаар нь нурж унасан байсан. Борооны ус тэр байшинд өгөршилт өгч байсан. Тийм байшин байсан. Тоног төхөөрөмж гэх зүйл байхгүй, ажилладаггүй 2 хөлдөөгч, бод малын нядалгааны шугам байсан. Ажиллуулж үзье гэхэд тог байхгүй, ажиллаагүй удаж байна гэж хэлсэн. Энэ байшинг үзээд Налайхаас орж ирэхэд залгаад ах руу нь сая манаач ярилаа, өчигдөр ярьж чадсангүй, ах нь энэ үйлдвэрийн эзэн нь байна гэж Н гэж ах ярьсан. Гэтэл Н гэдэг хүн энд дурдагддаггүй. Манай нөхөр бид хоёртой Н гэж хүн ярьсан. Яриад ах нь 5 дугаар сургуулийн энд байна, ирээд бичиг баримтаа үзчих гэж хэлсэн. Налайхаас ирээд 5 дугаар сургуулийн тэнд очиход жижиг дэлгүүрээс саарал өмдтэй, цагаан подволктой ах гарч ирээд жижиг цүнхнээс канондсон үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар. зөвшөөрлийн хуулбар, кадастрын зураг үзүүлсэн. Бүх бичиг баримт бүрэн, ах нь энэ үйлдвэрийн эзэн гэж хэлсэн. Ингээд наадам болж бид нар хөдөө явж ирэхэд 7 сарын сүүлээр Н ах залгаад яахаар болсон миний дүү нар гэхэд нь очиж үзэхэд асуудал ихтэй байна, одоогоор бид нар уйл ажиллагаа явуулж байгаа, шууд нүүгээд орох хэмжээний юманд очно гэж хэлсэн. Тухайн үед Н ах 1.000.000.000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан хэр нь уулзахад 750.000 доллароор зарна гэж хэлсэн. Энэ нь 1.800.000.000 төгрөг болж байсан. Яагаад ингэж байна вэ гэхэд наадах чинь хуучин үнэ гэж хэлсэн. Хуучин үнэ гэдгийг бид сүүлд мэдсэн. Урьд Т ахад 1.000.000.000 төгрөгөөр зарсан байсан. Бид түүнээс арай багаар төсөвлөж байсан, ийм байшинд 1.800.000.000 төгрөг өндөр байна, авах боломжгүй байна гэж хэлсэн. Гэтэл уулзъя, ярилцъя гэж хэлсэн. 5-6 хоногийн дараа бид Кемпински зочид буудлын гадаа байна гэхээр нь хаана уулзах вэ гэхэд энд зогсоол дээр байж байя гэж хэлсэн. Нөхөр бид хоёр очиход манай машинд охин Мандахынхаа хамт орж ирээд машинд суусан. Н ах “ах нь энэ үйлдвэрийн эзэн, Оросд хамт сурч байсан найзуудтайгаа хамтарч барьсан, Орос руу мах экспортолж байсан, эрхтэй, зөвшөөрөлтэй компани Монголд байхгүй, манай үйлдвэрийг авбал Монголын №1 компани болно, ах нь 2 жил үнэгүй ажиллаж өгье. ах нь энэ байшингийн бүх зүйлийг мэднэ, би өөрөө гардаж ажиллуулж байсан, манай охин Бээжингийн их сургуульд сурдаг, Хятад Улсын зах зээл нээгдэх гэж байна, хийсэн бараа болгоныг чинь Хятад Улсад зуучилж өгье” гэж хэлсэн. 1.800.000.000 төгрөг үнэтэй байна гэхэд 300.000.000 төгрөг хасъя гэж хэлсэн. Яллах дүгнэлтэд манай нөхөр 300.000.000 төгрөг хасъя гэж хэлсэн юм ш иг уншигдаж байна. Н ах тэгж хэлсэн. Бид тэр үйлдвэрийг хотын зах руу гаргах, үйлдвэрээ томруулах хүсэл зорилго, сонирхолд тэр экспортын зөвшөөрөлтэй гэдэг нь чухал байсан. АА зөвшөөрөлтэй гэж хэлсэн учраас сонирхсон. Манай компани дотооддоо үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй байсан. Энэ хун 2012 онд Оросын Холбооны Улс руу мах экспортолж байсан гэж хэлсэн. Энэ зөвшөөрөл их чухал. Бид нар 1.500.000.000 төгрөг дээр ярилцъя, бид нар юм хийж бүтээх гэж явж байгаа залуучууд, ажиллаад хөдөлмөрлөвөл энэ мөнгийг олж чадна, одоо бидэнд 700.000.000 төгрөг бэлэн өгөх боломж гэж хэлсэн. Энэ бол 2017 оны 8 дугаар сард хэлсэн үг. Илүү мөнгийг яаж гаргах тал дээр ярилцаж болох байх, энэ мөнгийг одоо баталж болохгүй гэхэд тийм тийм миний дүү гээд салсан. 2017 онд би жирэмсэн байсан. Би 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Намайг ажил дээр ирж очиж байж байх хооронд Н ах манай нөхөр Хосбаяртай харилцсан. Бид хоёр хүний босгосон, бүтээсэн, зөвшөөрөл авсан хөрөнгө оруулалт шингэсэн зүйлийг үгүйсгэж болохгүй. Бид юмыг үгүйсгэх хэмжээний боловсролтой залуучууд биш. Н ахтай Хосбаяр утсаар ярьж байхад Н ах манай хувьцаа эзэмшигч нар та нартай уулзъя гээд С, Т, Б ах нартай уулзуулсан байсан. Эхний уулзалт надгүйгээр болсон. Н ах тухайн үед энэ хүмүүс 1.500.000.000 төгрөгөөр худалдаж авъя гэж байна гэж ойлгуулсан байсан. Уулзалт болоход эд нар уулзалдаад 1.500.000.000 төгрөг дээр тохирсон. Гэрээгээ хийе гэхэд алга болсон. Би 8 дугаар сарын 24-ний өдөр төлөвлөгөөт хагалгаатай байсан. Н ах руу залгахад утас нь болохгүй байсан. Гэрээгээ хийчихмээр байна гэхэд ах нь М-г аваад Бээжин рүү явсан байна, манай хүмүүстэй ярь гэж хэлсэн. Олон эзэн гарч ирээд байна, ямар учиртай вэ, төрөхөөсөө өмнө гэрээгээ хийчихмээр байна гэхэд Стэй яриарай гээд С, Т нарын дугаарыг өгсөн. Төрснийхөө дараа бид хэд манай оффис дээр уулзсан. Намайг эмнэлгээс гарч ирэхэд Хосбаяр гоё ах нартай танилцсан гэж хэлсэн. Т ах гоё хун, эр хүн, ах нь бизнесийг чинь хийж шүлхий өвчнөөс болж шатсан, одоо экспорт цэцэглэж байгаа үед үйлдвэрийг ав гэж байна гэж хэлсэн. Сах ч ингэж хэлсэн. Манай нөхөр энэ хүмүүсийг өөрийн төрсөн ах шигээ бодсон байсан. Энэ хүмүүсийг ах гэж итгэсэн нь миний буруу болсон. Би 9 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлээс гарч гэр рүүгээ явж байхад нөхрийн утас руу нэг хүн байнга залгаад байсан. Хэн залгаад байгаа юм гэхэд үйлдвэрийн ах залгаж байна гэж хэлсэн. Хэн бэ гэхэд Т ах гэж хэлсэн. Маргааш нь надад Т ах 10 хувь ог гээд байна гэж хэлсэн. Бид нар энэ үед бичгийн юм хийгээгүй байсан. Яагаад тэгж байгаа юм чи гэрээ хийсэн юм уу гэхэд хийгээгүй гэж хэлсэн. Тийм бол энэ мөнгийг яах вэ гэхэд Т ахад мөнгөний хэрэгцээ байгаа юм шиг байна гэж хэлсэн. Би хараагүй, танихгүй яах вэ гэж хэлэхэд энэ гурван ах нар үнэхээр итгэлтэй. гоё ах нар гэж хэлсэн. Манай нөхөр энэ хүмүүсийг тахиж шүтэж байсан. Хүнд мөнгө хэрэгтэй болсон юм болов уу гэж бодоод 150,000.000 төгрөг өгөх нь юу юм ядаж 80.000.000 төгрөг өгөх үү гэж яриад 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хагалгааны боолт хийлгээд гарч банк дээр очиж мөнгө аваад манай нөхөр нотариат дээр очоод Т ахад өгсөн. Тухайн үед ямар ч гэрээ хийгдээгүй байсан. Энэ ах нарт бид нар зүгээр итгэсэн. Т ах түүнээс хойш манай нөхөртэй холбоо бариад явдаг байсан. Сах. Т ах нар намайг мөнгө авсан гэж тэнд битгий хэлээрэй. чи Тт мөнгө өгвөл бид нарт хэлээрэй гэж хэлдэг. Бид энэ хүмүүсийг нэг компанийн эзэд гэж бодоход хоёр өөр зүйл болоод байдаг. Хэзээ гэрээ хийх вэ гэхэд Т гадаад явсан, тамга тэмдэг, гэрчилгээ Тт хадгалагддаг, одоогоор гадагшаа явсан байна гэж хэлсэн. Т ах ирэхэд болох юм байна гээд гадаа хүйтрэх гэж байсан тул энэ үйлдвэрийг засах хугацаа өнгөрлөө гээд бид 9 сараас орж засвар хийсэн. Энэ засварыг цэвэр итгэл дээр тулгуурлаж хийсэн. Ямар итгэл вэ гэвэл энэ гурван ахын бид нарт хэлсэн итгэл дээр тулгуурлаж хийсэн. Бид нэг ширхэг бичиг баримт аваагүй, гарын үсэг зуралцаагүй байсан. Үйлдвэр рүү ороход тог тасарсан байсан учраас тогны 3.200.000 төгрөгийн төлбөрийг төлж тог залгуулсан. Т ах гаднаас ирээд гэрээ хийнэ гэж бодож итгэлцэл дээр явсан. Би өөрсдийн мөнгөөр буюу объект худалдаж авна гэж байсан мөнгөөр засвар хийж эхэлсэн. Энд байгаа хүмүүс мэдэж байгаа. Нэг уут цемент хэдэн төгрөгийн үнэтэй билээ. Очиход дээвэр нь хууларсан байсан. Түүнийг Энхболд ах өөрөө янзалсан байсан. Очоод эхлээд дээврийг янзалсан. Дараа нь хана туургыг янзалсан. Тог ирээд ажиллуулах гэхэд тэнд ажилладаг нэг ширхэг юм байгаагүй. 1 дүгээр зоорины 4 сэнсний 2 нь ажиллаад 2 нь ажиллахгүй байсан. Түүнийг Энхболд ах харж байсан, мэдэж байгаа. Бид юм хийж байхад Э ах ирэн очиж, 2 давхарт хонож өнжөөд явж байсан. Ингээд 2017 оны 9, 10 сард засвар хийгээд 11 сард ажиллах гэж байхад Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ж ирээд танайх үйл ажиллагаа явуулах боломжгүй байна гээд улаан бичиг наагаад, 9.000.000 төгрөгийн торгууль тавиад биднийг үйлдвэрээс гаргаад явсан. Тэгээд би гарч ирээд Т ах руу ярьж хэлэхэд хэн гэж байцаагч байна гэхэд нь Ж гэж байна гэхэд Ж-тай ярьчихъя, ах нь ярьчихъя гэж хэлсэн. Т ах яриад 3.000.000 төгрөгийн торгууль болгож багасгасан. Түүнд Т ахад баярладаг. 3.000.000 төгрөгийг нь төлөхөд үйлдвэрийг нээж өгсөн. Үйлдвэрээ нээхэд Жавхлантөгс байцаагч дахин ирээд ийм ийм засвар хий гэж хэлсэн. Махны үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг Монгол Улсын хувьд эрсдэлтэй байдаг. Түүнийг нь засаж байтал 12 сар гарсан. Миста компани татвараас зугтаж, гүйцэтгэх захирлаа солиод явдаг гэдэг ойлголтод орсон байсан. Би компаниа муулахгүй. Засахыг нь засаад, сайжруулаад явж байсан. Тэр үед нэг ширхэг бичиг баримт аваагүй байсан. 12 сар болж байтал эрчмийн хүн орж ирээд тог тасалсан. Бид 3.200.000 төгрөгийн төлбөр төлсөн гэхэд танайд газардуулгын протокол, техникийн нөхцөл, цахилгаан ашиглах гэрээ байхгүй байна гэхэд нь очиж гэрээ хийсэн. Гэхдээ газардуулгын протокол, техникийн нөхцөл хоёр нь байхгүй учраас тог тасалсан. Дахин Сах руу ярьсан. Сах мэдэж байгаа. Би Ганзориг гэж 00000000 дугаартай даргынх нь дугаарыг олж өгсөн. Сах наадах чинь манайд харшилтай, ах нь зохицуулъя гэж хэлээд ярьж тогоо залгуулахаар болсон. Тэр хооронд бид 2017 оны 12 дугаар сард энэ үйлдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр маргаантай байсныг олж мэдсэн. Юмны учир тайлагдаж эхэлсэн. Гэрээ хийхгүй байсны учир энд гарсан. Т ах гадагш явсан гэдэг нь худал болсон. Өөрсдөө маргаантай байсан гэдгээ хэлээгүй. Бид мэдээд 2018 оны 01 дүгээр сард Сахтай уулзаж маргаантай байгаа юм байна, бид нар болилоо, бидний хөрөнгө оруулалт хийсэн зүйлийг дүүдээ өгчих гэж хэлсэн. Гэрээ хийсэн байсан бол буцаая гэх байсан. Сах битгий санаа зов, би та нарыг цээжээ хамгаална гээд баталгаа бичиж өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн баталгаанд "Жамъян овогтой С миний бие Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайзын 12 тоотод байрлах “Миста” ХХК-ийн ерөнхий хувь эзэмшигчийн хувиар энэхүү баталгааг өөрийн биеэр, ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гарган өгч байна. Учир нь манай компанийн хувьцаа эзэмшигчид бүгд үйлдвэрийн байр, хашаа, газар, тоног төхөөрөмжийн хамт Глори кинг инвестмент групп ХХК-д худалдахаар тохиролцсон бөгөөд худалдан авагч тал урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалт оруулсан нь доорх засвар үйлчилгээний ажлууд юм. Үүнд сантехник, цахилгаан, дотор болон гадна засал, чимэглэл, дээврийн ажлууд орсон болно. Эдгээр засвар үйлчилгээний ажлуудыг худалдан авагч тал гүйцэтгэх бөгөөд энэхүү худалдах худалдан авах гэрээ ямар нэгэн байдлаар цуцлагдсан тохиолдолд манай тал “Миста” ХХК худалдан авагч талд хохирлыг бүрэн барагдуулж өгөхөө баталж байна. Жич энэхүү гэрээ хийгдэж байх үед ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй байсан болно. Энэ үед бид гэрээний харилцаа хийгээгүй байсан. Энэ ах нарт итгэж явж байсан. Энэ үед цагаан сар болсон. Т ах ирсэн үү гэхэд ирээгүй гэж хэлсэн. Манай нөхөртэй уулзахдаа гадаад хэлтэй учраас байнга гадаад явдаг гэж хэлсэн байсан. Дулаан ороход бид дахин засвар хийсэн. Цаашаа хавраас урд талд нь бойны өргөтгөл хийх гэж 8 ширхэг суурь хийсэн байсан. Түүнийг больсон учир нь хөрөнгө оруулалт авах гэж байсан Хятад компани бичиг баримт байхгүй, энэ үйлдвэрийг авсан нь үнэн худлаа гэдгийг мэдэхгүй гээд гэрээ хийхгүй гэж хэлсэн. Тэгээд бид дахин буцаах талаар Сахад болохгүй юм байна, хөрөнгө оруулагч буцаад явчихлаа, өнөөдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтыг өгөх үү гэж хэлсэн. Бид нар үнэхээр итгэсэн. 2 удаа буцах шийдвэр гаргасан. Тухайн үед Т ахад 30.000.000 төгрөг өгсөн. Мөнгө төлөөгүй учир нь өөрийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж авч, засвар хийж явж байсан. Төлбөр тооцоо хийх буюу гэрээ хийгдээгүй байсан. 7 сард Сах 10.000.000 төгрөг авсан. Түүнийг өр тавьж байгаад өгсөн. Бид 1 жил 2 сарын турш 1 ширхэг гэрээ аваагүй, гэрээ хийгээгүй мөртлөө 400.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. одоо болъё, мөнгөө буцаан авъя гэж 8 сард хэлсэн. Бид энэ хүмүүст итгэж байсан, юм болгох гэж засаж байсан. Хамгийн анх яригдаж байсан мөнгө бага багаар алга болсон. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр "Миста” ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Анх үйлдвэрийг очиж үзсэнээс 1 жил 2 сарын дараа. Энэ хугацаанд гурван ахад итгэж, манай ах нар ийм гэж явж байсан. Гэрээг С, Т ах нартай хийсэн. Ингээд энэ компанийн хувьцааг өөр дээрээ 100 хувь авсан. Энэ өдөр гэрээ хийж авснаар миний өрөвдөлтэй. эрсдэлтэй, гунигтай амьдрал эхэлсэн. Ингээд компанитай, үйлдвэртэй болсон юм чинь хөрөнгө оруулалтаа нэмж явсан. 2017 оны 9 сард Т, Сах нар луу өнгөрсөн хугацаанд засвар хийсээр байгаад 700.000.000 төгрөг байхгүй болсон гэж үнэнээ хэлсэн. Ажлаа хийж мөнгө гаргана гэдгээ хэлсэн. 2018 оны 8 дугаар сард гэрээ хийгдэнэ үгүй гэж яригдаж байх үед 700.000.000 төгрөг бэлэн байна. 800.0000.000 төгрөгийг банкаар гаргаж өгнө гэж ярьж байсан. Ингээд Төрийн банкны Байгууллагын газрын захирал Амарсайхан дээр очоод бид ийм үйлдвэр авсан, бидэнд тийм төгрөг байна, тийм төгрөг байхгүй байна, бид одоо гэрээ хийгээгүй байна, гэрээ хийгдвэл манай үйлдвэр 800.000.000 төгрөгийн барьцаа хангахаар байна уу гэж асуухад 150.000.000 төгрөгийн барьцаа хангана гэж хэлсэн. Надад үзүүлж байх үеийн үнэлэмж банкныхаар тийм байсан гэсэн үг. 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш цувуулж 310.000.000 төгрөг өгсөн талаар баримтыг мөрдөгчид гаргаж өгсөн. Түүний дараа цувуулаад 3.000.000, 5.000.000, 1.000.000 төгрөгөөр мөнгөө нэмэгдсэн Нийт 310.700.000 төгрөг. Миний зүгээс гарган өгсөн баримгаар тийм байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ хийхдээ төлбөр хэрхэн төлөх талаар оруулсан. Сүүлийн төлбөр 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлөгдөж дуусахаар байсан. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж чадаагүй гэдгээ хэлье. Гэхдээ энэ хооронд төлбөр төлөгдөөд явж байгаа. Бид 10 дугаар сарын эхээр гэрээ хийж 11 сараас үйл ажиллагаа явуулъя гэхэд Мал эмнэлгийн газраас ирээд мах нядлах зөвшөөрөлгүй байна гээд дахин үйл ажиллагаа зогсоосон. Манай гурван ах нэг ширхэг зөвшөөрөл өгөөгүй. Өгсөн нь АА зөвшөөрөл байсан. Энэ нь хөрш орнууд руу мах экспортлох зөвшөөрөл. Дахин Т ах руу ярьж нийслэлээс ирээд явлаа гэж хэлэхэд Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга Батжаргал ахынх нь найз, тэр лүү хэлж өгнө гэж хэлсэн. Хэлсэн үгүйг мэдэхгүй байна ирээд Тэд нар ирээд үйлдвэрлэлийн шугам процесс, шугамын урсгал буруу байна гэхэд нь дахин 80.000.000 төгрөгөөр засвар хийсэн. Бүх баримт хэрэгт авагдсан. Энэ бүхнийг даваад 11 тонн мах бэлдээд зөвшөөрөлтэй юм чинь гаргая гэж бодсон. Бидэнд худалдахдаа 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл зөвшөөрөлтэй гэж хэлсэн. Дараагийн зөвшөөрөл буюу ААА зөвшөөрлийг Батжаргалд 2021 он хүртэл гаргаж өгөөрэй гэж хэлсэн байгаа гэж хэлсэн. Түүнд нь итгэсэн. Гэхдээ хараагүй. Үүгээр Хятад руу махаа гаргах гэхэд Хүнс хөдөө аж ахуйн яам дээр очиход манай энэ зөвшөөрөл 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр цуцалсан, байхгүй болсон ангилал бид очиж уулзахаас 1 жилийн өмнө зөвшөөрөл нь дууссан байсан. Гэрэлмаа мэргэжилтэнд яагаад ингэж байгаа юм, энэ зөвшөөрөл хүчинтэй биз дээ, би энэ компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч гэж тайлбарлаж хэлэхэд дууссан байна гэж хэлсэн. Энэ ангилал эрх мэдэл бүхий аль ч албан тушаалтны компьютероос харахад харагддаг. Үүнийг мэдсэний дараа болж байна, бүтэхгүй байна гэдгээ бүгдийг ярьж байсан. Би С ахтай уйлаад ярьдаг байсан. Би өөрийн төрсөн ах шигээ бодож байсан. Би хүчинтэй зөвшөөрөл байхгүй гэдгээ мэдэж авсан. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш Глори кинг инвестмент групп ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулсан. Учир нь Миста ХХК-ийн нэрээр явъя гэхэд нийгмийн даатгал, татварт өртэй, газрын төлбөр төлөөгүй, үл хөдлөхийн төлбөр төлөөгүй. Налайх дүүрэгт өртэй байх боломжтой бүх байгууллагад өртэй байсан. Би экспортын мах гаргаж байсан гэж энэ компанийг авсан боловч энэ компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулъя гэхэд болохгүй байсан. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эрх шилжүүлэн өгөхийн өмнө Сах лавлагаа харуулдаг байсан. Компанийн хувьцаа авч байгаа бол нягтлаарай, лавлагаа авч хараарай гэж зөвлөсний үндсэн дээр лавлагаа авч байсан. Тэр үед өр төлбөргүй гэж гарч байсан. Харин 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш "Миста” ХХК-ийн өр төлбөр төлөх албан бичиг хүлээж авдаг захирал болж хувирсан. Цагаан сарын дараа би Натур худалдааны төвийн тэнд 16 давхар байрны 12 давхарт Н ах, Сах, Т ах нартай уулзсан. Эд нар төлбөр тооцоогоо яах гэж байна, 03 дугаар сарын 15-ны өдөр боллоо, чи ийм мөнгө төлсөн байна гэхэд нь би ийм ийм зүйл болж байна, ажил хийж чадахгүй байна, зөвшөөрөл нь ийм боллоо гэж хэлсэн. Т ах чи шууд залилсан, 03 дугаар сарын 15-ны дотор мөнгө өгөхгүй бол чамайг цагдаад өгнө гэж хэлээд гараад явсан. С, Н ах нартай ярилцсан. Надад үнэхээр ажил төрөл чинь болохгүй байгаа бол бартерт өгөх зүйл байхгүй юм уу гэж хэлсэн. Би ийм ийм зүйл байна гэж хэлсэн. Энэ бол 2019 оны 02 дугаар сард болсон яриа. Би нэгэнт зүтгэж байгаа юм чинь өр төлбөрөө барагдуулна, зөвшөөрөл чинь ийм учраас эрсдэлтэй болчихлоо, эргэлзээтэй болчихлоо, буцаах уу гэж ярьсан. Ингээд 03 дугаар сарын 15-ны өдөр болоход Сахтай Яармагийн Сансарын зогсоол дээр уулзсан. Би тодорхой хэмжээний цаг хугацаа өгөөч, ганцаараа ингэж байгаа зүйл биш, нөлөөлөх хучин зүйл байна гэхэд 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Энэ хугацаанд би Зайсанд өөрийн амьдарч байсан 157.3 м.кв 393.500.000 төгрөгийн өртөг бүхий байр, Дэлгэрэх хотхонд байрлах 46 мжв 2 өрөө байр санал болгосон. Манай ах нар хаалга онгойлгож ороод цэвэрлэгээ хийгээд, махаа бандан дээр гаргаж тавиад бүтээгдэхүүн хийгээд мөнгө олох хэмжээний үйлдвэр өгсөн мэтээр ярьдаг. Хэргийн материалтай танилцаж байхад дандаа өөрсдийн анх ашиглалтад оруулж байсан үеийн зургийг хавсаргасан байсан. Миний худалдаж авсан үеийн зураг байгаагүй. Ингээд 04 дүгээр сарын 15-ны өдөр болж бартерын зүйл үзүүлээд явж байхад намайг цагдаад өгсөн байсан. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай компани ажилчдынхаа хүүхдүүдэд хүүхдийн баярын бэлэг өгөөд байж байхад манай оффист энгийн хувцастай 2 хүн хаалга өшиглөөд орж ирсэн. Би маргааш нь Төрийн ордноос одон авах гээд байж байсан. Тэр хоёр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс явж байна гэж орж ирсэн. Юу билээ гэхэд чи махны үйлдвэр залилсан байна гэж хэлсэн. Баянгол дүүргийн цагдаа дээр 17 цагийн орчимд миний утсыг хурааж аваад утасны дуудлага, мессежийг харж байгаад 22 цаг хүртэл байцааж, 461 дүгээр анги руу аваачсан. Юу болж байна вэ гээд нөхөр рүүгээ ярья гэхэд утас байхгүй байсан. Хэсэг байж байгаад намайг дуудаж байна гэж хаалганы цоож хүн тайлаад авч гарсан. Очиход мөрдөгч Хатанбаатар байсан. Надад чамайг 4 хүүхэд төрүүлсэн, одон авах гэж байгаа юм чинь прокурорын тогтоолыг ураад хаячихлаа, одоо чамайг аваад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс авч явна гээд явсан. Би шөнийн 02 цагт Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирсэн. Наашаа явж байхад чи Т-ыг мэдэх үү гэж хэлсэн. Би мэднэ гэхэд эхнэрийнх нь бие нь өвдөж байгааг мэдэх үү гэхэд мэдэхгүй гэж хэлэхэд эхнэрийнх нь бие нь хүнд өвдөж байгаа юм байна, чи одоо 20.000.000 төгрөг олж өг гэж хэлсэн. Би тэр орой 8.600.000 төгрөг олж өгсөн. О.Т ах шөнө надаас мөнгө авсан. Тэгээд би орж мэдүүлэг өгөөд шөнийн 04 цаг болж байхад гэртээ харьсан. Тэгээд энэ цагдаагийн процесс эхэлсэн. Би шалгагдаж байх хугацаанд боломжоороо мөнгийг нь барагдуулж байсан. 2019 оны сүүлээс ганц миний биш бүх бизнес доголдож эхэлсэн. Үүнтэй тэмцэж ядаад явж байхад ковид цар тахал гарч нөхцөл байдал улам дордсон. 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө би 8.600.000 төгрөг олж өгөхөд үлдсэн мөнгийг маргааш өгөөрэй гэж хэлээд явуулсан. Маргааш би 2.500.000 төгрөг олж өгсөн. 06 дугаар сарын 05-ны өдөр гадаад хэргийн сайдын Сингапур Улсын айлчлалын хүрээнд гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаар хамт явсан. Үүний дараа 6 дугаар сарын 08-ны өдөр миний туслах, нягтлан хоёрын компьютероос үйлдвэр, махтай холбоотой бичиг баримт, манай бүх компанийн санхүүгийн баримт бичиг авч явсан байсан. Ингээд процесс үргэлжилж өдөр болгон Баянгол дүүргийн цагдаа дээр 11 цагт очиж бүртгүүлж эхэлсэн. Өдөр болгон бүртгүүлж байсан. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр У тэдэн цагт ирэв гэж нэрээ бичиж гарын үсэг зурдаг байсан. Энэ нь ажил хийхэд бие, сэтгэл санааны дарамттай байсан. Энэ үеэс бизнес доголдсон, сэтгэл зүйн дарамттай болсон. Хүүхдүүд нь өдөр болгон цагдаагийн газар очиж гарын үсэг зурж байгааг манай ээж харж байсан. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ээж гэнэт цус харваж, 05-ны өдөр нас барсан. 03 дугаар сарын 01-ний өдөр аав маань нас бардаг шалтгаанаар нас барсан. Бидэнд асар их сэтгэлийн дарамт, хүчирхийлэл явагдсан. Би харамсдаг. Яах гэж өөрийн төрсөн биш ах нарт итгэсэндээ харамсдаг. Зүгээр таван цулын буузаа хийгээд явж байхгүй яав, экспортын зөвшөөрөл гэж гүйсэндээ харамсдаг. Тэгээгүй бол өнөөдөр аав ээжтэйгээ элэг бүтэн суух байсан байх. Надад худал ярьсан зүйл байхгүй. Ковид-19 цар тахал гарснаас хойш манай салбарт бүх зүйл зогссон. 7 дугаар сард ажил явдлаа хийсний дараа харилцагч нар ярьж эхэлсэн. Баянгол дүүргийн цагдаагаас залгаж байна, чиний талаар юм асууж байна, Баянгол дүүргийн цагдаа дээр шалгагдаж байгаа гэж байна, танд өртэй бол гомдлоо өгөөч гэж хэлж хүн залгаад байна гэж хэлсэн. Юу болоод ингэж байгаа юм бол гэж асуухад чам дээр хаана ямар өртэй байгааг илрүүлэх гэж чиний болон танай компанийн дансны 5.000.000 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг шалгаж байгаа гэж хэлсэн. Манай махны үйлдвэртэй хамааралгүй дансыг ш алгасан. Миний нэр дээр 6 компани байдаг. Ямар ч хамааралгүй хүмүүс рүү залгаж миний нэр хүндэд халдсан. Хүмүүс надаас дөлсөн. зугтсан нөхцөл байдал үүссэн. Үүгээр миний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа. Би 1.500.000.000 төгрөг биш гэж хэлж үзээгүй, энэ мөнгийг өгөхгүй гэж хэлж үзээгүй . Энэ хүмүүст итгэж өөрт бэлэн байсан мөнгийг бүгдийг оруулсан. Өнөөдөр очоод үзвэл ямар үйлдвэр байгаа нь харагдаж байгаа. Тэрэлж явах замд ил байдаг. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны засаг дарга нь дүүрэгтээ өнгө үзэмжтэй байгууламжийн тоонд оруулж тооцдог. Ийм болтол нь тордож янзалж, өөрийн цаг завыг зарцуулсан. Хэрэг шүүхэд ирэхээс өмнө нийт 310.700.000 төгрөгийг төлбөр төлөгдсөн байсан. Шүүхэд ирэхээс өмнө мөрдөн байцаалтын шатанд 400.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн. Тэр мөнгө энэ тооцоонд ороогүй. Нийт 311.100.000 төгрөг төлсөн. Шүүхэд ирснээс хойш тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Би You Travel нэртэй аялал жуулчлалын компани ажиллуулдаг. Тэр компанийн данснаас Т ахын Хаан банкны данс руу 12.000.000 төгрөг орсон. Тэр мөнгө аль ч тооцоонд ороогүй. Яллах дүгнэлтэд ч ороогүй. Хэрэг шүүхэд ирснээс хойш бага зэргийн мөнгө төлөгдсөн” гэсэн мэдүүлэг
Хохирогч А.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С, Н нар надад зарахдаа доллароор үнэлж зарсан. Би доллароор 2014 оны намар авсан. 2017 онд төгрөгийн ханш унасан. У-т өгсөн үнэ авсан үнэ төгрөгийн ханшаар өөр болсон. Тэр бол үнэн. Би 1.000.000.000 тохироод улирал болгон 200.000.000 төгрөг төлөхөөр тохиролцож, 400.000.000 төгрөг төлөөд 600.000.000 төгрөг төлж чадахгүй Дорноговь аймагт шүлхий гарч би үйлдвэрээр дүүрэн байсан махтайгаа шатсан. Үйлдвэр 2015, 2016 онд ажиллаагүй нь үнэн. ...2017 онд 10 хувийг нэхсэн. Тэгээд үйлдвэрийг шилжүүлье гэж хэлсэн. 10 хувь гэж би (1.000.000 төгрөг нэхсэн. Учир нь 40, 60 хувиар надад 1.500.000.000 төгрөгийн надад хүртэх өртөг нь 600.000.000 төгрөг. Би монголд байхгүй байсан учраас цахилгаан, татварын янз бүрийн өр үүссэн. Хоёулаа тооцохгүйгээр надад өгөх мөнгөнөөс 2.000.000 төгрөг суутга гэж хэлсэн. Үйлдвэр янз янзын юмтай байсан, мөнгө төлбөр төлөөгүй гэж байна. 20.000.000 төгрөг суутгаж байгаа бол өмнөөс нь төлнө. ...Манайх цахилгааны баримтыг гаргаж өгөөгүй. Тэр бол үнэн. 2017, 2018 онд Жавхлантөгс дарамтлаад байна гэхэд нь өөрийн танил Батжаргалаар яриулж дарамтыг болиулсан. Н, Б нар намайг илүү мөнгө авна гэсэн үү шүүхэд өгсөн. Бид нарын хэрэг хоорондоо явсан. Түүнийг харж болно. ... Би У-т би энэ үйлдвэрийг аваад шатсан, чи авахдаа засал номоо хийлгээрэй гэж хэлсэн. Хоёуланд нь анхааруулсан. Надад Мах импексийн захирал, махны бизнес эрхэлдэг захирлууд энэ бизнес бузартай, нүгэлтэй гэж хэлж байсан. Тиймээс би тэнд мах нядлаагүй. ... Би Сд хүн юм аа хийж гэж байхад саад болоод яах юм гэж хэлсэн. Би түүнд харамсаж байна. Би хашир байгаад өгөөгүй байсан бол энэ бүх зүйл болохгүй байсан. Би итгэж өгсөн буруутайгаа ойлгож байна. ... 6 дугаар сард Төмөр замын Хаан банканд 8.600 000 төгрөг надад өгч бичиг үйлдэж, маргааш нь 2.000.000 төгрөг өгсөн нь үнэн. 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө дарамталсан гэж байна. Түүнийг би мэдэхгүй, 400.000.000 гаран төгрөг болсон. Түүнээс 390.000.000 гаран үлдсэн байсан. 2021 онд 3.600.000 хүүхдийн дансаар өгсөн. 2022 онд 6.000.000 төгрөг өгсөн. Өөрийнх нь тооцоонд 160.000.000 төгрөг гэж байна. Миний тооцоогоор 140.000.000 гаран төгрөг байгаа. 20.000.000 гаран төгрөгийн зөрүү гаргаж байна” гэсэн мэдүүлэг
Хохирогч Ж.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Анх 2009 онд өөрийн найз Нын хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 200 м.кв махны зориулалттай үйлдвэр, оффис, бохирын байгууламж, блокон хашаа гээд үйлдвэр байгуулсан. Байгуулсан байж байгаад анхаарал хандуулж чадахгүй юм байна, заръя гэж шийдээд Тт 750.000 доллар буюу 1.000.000.000 төгрөгөөр зарсан. Т гэрээ ёсоор улиралд 200.000.000 төгрөг өгнө гэж тохироод эхний 2 улирал өгсөн. гээд шүлхий гарсан, Тын бизнес доголдсон, төлөх боломжгүй боллоо гэхэд нь наашаа заръя гэж шийдсэн. Наар интернэтэд зар тавиулсан байж байхад 2017 оны 7 сард Н нэг хүн оллоо уулзъя гэж байна гэж хэлсэн. ... 01 дүгээр сард Xосбаяр тэр өдөр манай ажил дээр ирээд бид нар бага зэрэг засвар хийсэн, бид нартай ах нь үнэн биз дээ, зарна гэсэн баталгаа хийгээд өгөөч гэж хэлсэн. Би заавал танилцана гэсэн утгатайгаар баталгаа хийж өгсөн. ... Зун нь манай компани Уийн аяллын компаниар үйлчлүүлж Манжуур явсан. ... 11,12, 01 дугаар сард байгуулж байгаад мөнгө авсан. ... Би Уээс 111.000.000 төгрөг авсан. Нын данс руу 30.000.000 төгрөг хийснийг би тэр дор нь Т руу шилжүүлсэн надад 5.000.000 төгрөг өгсөн. ... гэсэн мэдүүлэг, гэрч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тт холбогдуулан үйлдвэртэй холбоотой нэхэмжлэл гаргаж байсан ба “А.Т нь өнгөрсөн хугацаанд амласан амлалтдаа хүрч чадаагүй. Үйлдвэр тоногдож үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн гэрээнд бэлэглэлийн журмаар өгсөн Миста ХХК-ийн 50 хувийн хувьцааг надад эргүүлж олгож өгнө үү” гэж тайлбар гаргаж байсан нь үнэн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2013 оны сүүл 2014 оны эхээс ангилсан махаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2015 оноос Глори кинг инвестмент ХХК-г байгуулж хатаасан үхрийн мах хийж үзэсгэлэн худалдаанд оролцож явж эхэлсэн. 2017 оны 03 дугаар сар хүртэл хатаасан борцны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 6 сарын дундуур үйлдвэрлэлээ өргөжүүлье, бүтээгдэхүүнээ экспортод гаргая гэж шийдээд зар харж экспортын зөвшөөрөлтэй АА зөвшөөрөлтэй үйлдвэр зарна гэсний дагуу холбогдсон. Тухайн үед 14, 15 ажилтантай байж байгаад экспортын чиглэлтэй үйлдвэртэй болъё гэж болсон учраас үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага гарсан. Шинээр үйлдвэр байгуулж анх газар хайсан. Эхэндээ Эмээлтэд газар харж байгаад Налайхад Г гэдэг хүний газрыг Үнэнгүй.мн сайтаас Экспортын зөвшөөрөлтэй, 2.5 га газартай, үйлдвэр үнэ тохирч зарна гээд 1.000.000.000 төгрөгийн үнэ тавьсан байсан. Экспортод бүтээгдэхүүн гаргах ажиллагаа явуулах гэж байсан учраас АА зөвшөөрөл хэрэгтэй байсан. АА зөвшөөрөл нь хил дагуу орнуудад экспорт хийх зөвшөөрөл. Зар дээр скайтелын дугаар байсан бөгөөд Н гэж хүнтэй холбогдоход 1.800.000.000 төгрөг гэж хэлсэн. Би зар дээр 1.000.000.000 төгрөг гэж байна гэхэд наадах чинь удаж байгаа зар, 1.800.000.000 төгрөг гэж байгаа, эзэн нь би байна гэж хэлсэн. Бид 1.000.090.000 төгрөгийн үнэ, АА зөвшөөрөл хараад уулзсан. Үүний өмнө 250.000.000 төгрөгийн газар. 600 м.кв талбайтай объект ... байсан. Тэнд очиж өгөх авах дээрээ тулахад тэр хүн 450 сая гээд үнээ өсгөсөн. Тэгээд болиод энэ үйлдвэр дээр очсон. 1.5 тэрбум болгоё, хүмүүстэй ярилцлаа гэж хэлсэн. Үйлдвэр дээр наадмын өмнө билүү дараа очиж үзсэн. Тог байхгүй шалгаж үзэх боломжгүй байсан тул эргээд холбогдоё тээд явсан. Тыг 7 сараас хойш Н охинтойгоо ирж уулзсан. Уулзахдаа манай найзууд байгаа. хамт хөрөнгө оруулсан, би захирал нь гэж хэлсэн. Тэнд Т гэдэг нар яригдаагүй. 8 дугаар сарын 27 өдөр эхнэр төрж, 9 сарын 02-ны өдөр эхнэрээ гаргаж аваад явж байхад Энхболд ах залгаад ихэнх хувьцаа эзэшдэг Т гэдэг хүн ирсэн уулзъя гэж хэлсэн. 9 сарын 04-ний өдөр уулзаж Т, С, Н, Б ах нар ирсэн. 4-5 эзэнтэй болж таарсан. Юу болоод ийм болон эзэн гараад ирэв гэж асуусан. Н ах өөрөө хамт ирсэн. Маргааш нь Т ах дуудаж уулзаад ахад нь мөнгө хэрэгтэй байна, 150.000.000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Би юу юугүй ийм их мөнгө өгч чадахгүй, эхнэртэйгээ ярилцъя гэж хэлсэн. Би У-тэй уулзахад юу гэж тийм юм байх вэ дээ гэж хэлсэн. Би Т ахтай уулзаад боломжгүй байна гэж хэлсэн. Сүүлд ахдаа зээлийн гэрээ хийгээд өгөөч, 80.000.000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Өгөхгүй гэхэд 50.000.000 төгрөг гэж хэлсэн. У банк дээр очоод 50 төгрөг авч өгсөн. Би гэрээ хийгээд 30.000.000 төгрөг өгсөн. С засвар хийж бай гэж зөвшөөрөл өгсөн. Учир нь бид нарт бичиг баримт өгөхгүй явж байсан. Шалтгаан асуухад Тт байгаа, Монголд байхгүй байна гэж хэлсэн. Бид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна гэж хэлсэн. Энхболд ах оффис дээр амьдарч байсан. Би хөрөнгө оруулалт хийгээд байна, тэр хүн тамга тэмдгээ барьж авч яваад өөр хүнд зарвал яах вэ гэхэд Сах тийм зүйлд санаа зоволтгүй, 66 хувь нь Н бид хоёрт байдаг. Т тэгэхгүй гэж хэлсэн. Хятадын хөрөнгө орчуулагч ирсэн байгаа, ядаж гэрчилгээгээ бид нарт өгөөч гэж хэлсэн. Би тамга тэмдгээ хурдлуулаач өгөөч гэхэд санаа зоволтгүй, та нар засвараа хийдгээрээ хийгээд явж бай гэдэг шалтгаанаар бичиж өгсөн. Би гэрээгээ болъё гэж 3 удаа хэлж байсан. Сахад уулзаж болон утсаар хэлж байсан. Тамга тэмдгээ өгөхгүй, хаана байгааг нь хэлэхгүй байсан. 2018 оны зун жаахан засвар хийгээд 18 нэр төрлийн бүтээгдэхүүний дээжийг хийе гэж хийгээд зооринд хийсэн байсан. Гэтэл тог тасарсан байсан. Учир нь Налайхад ил гарсан цахилгааны утсанд хүүхэд эндэж нийслэлээс шалгалт ирсэн байсан. Манайд цахилгааны газардуулга байхгүй байна гээд тог салсан. Түүнээс болж эхнэр бид хоёр маргалдсан. 2017 оны 10 сараас барилгын зураг төслийг гуйсан.
Барилгынхаа зургийг өгөөч, зээл хөөцөлдмөөр байна, МХГ шалгалт авах хүсэлт өгөхөд барилгын зураг хэрэгтэй байна гэж хэлсэн. 2017 оны 9 сард надтай газрын гэрчилгээ, үл хөдлөхийн хуулбар, кадастрын хуулбар, АА зөвшөөрлийн хуулбар үзүүлсэн. Өөр зүйл үзүүлээгүй. Эрчмээс зөвшөөрөл авахад барилгын зураг шаардлагатай болсон. Сахаас асуухад архиваас шүүгээд үз гэж хэлсэн. .Шүүж үзэхэд байхгүй байсан үл хөдлөхийн гэрчилгээ байхад зураг байлгүй яадаг юм гэж хэлсэн. Бид 2019 онд өөрсдөө хийлгэсэн. Засвар үйлчилгээ хийгээд явж байхад 2018 оны 3-4 сарын хооронд онцгой байдлаас ирээд галын аюулгүй байдал хангаагүй байна гэж үйл ажиллагаа зогсоосон. Засвар үйлчилгээ хийж байна гэхэд танайх ингэж хэлээд яваад байдаг, танайхыг мэднэ гэж хэлсэн. Г-с хүсэлт авч байгаад УБЦТС компаниас лавлахад газардуулгын протокол, техникийн нөхцөл байгаагүй. 2017 оны 10, 11 сард гэрээ хийхийн өмнө банкаар үнэлүүлье гэхэд баримт байхгүйгээс болж үнэлгээ хийх боломжгүй, барилгыг нь, үл хөдлөхийг нь үнэлэхэд 150 сая байна гэж Төрийн банк хэлж байсан. Бид үл хөдлөхийн гэрчилгээ хуулбар, зураг үзүүлж байсан. Урьд биднээс борц авдаг байсан хүн. Бидний борцыг авч Өвөрмонголд мөнгө нэмж зардаг хүн. Би ийм үйлдвэртэй болж байгаа гэхэд танайд хөрөнгө оруулалт хийе хамтарч ажиллая гэж ярилцсан. АА зөвшөөрлийг харсан. Энэ үйлдвэрийг авах гол шалтгаан нь энэ зөвшөөрөл. Экспорт хийхэд 1 алхам ойртсон. 2019 оны эхээр ХХААЯ-нд өгсөн. Гаалийн хяналт шалгалт гээд хорио цээрийн газар өгсөн. Өгөхөд У хугацаа нь дууссан байна гэж хэлсэн. Юу гэсэн үг вэ гэхэд 2016 онд дуусаж дахин сунгуулаагүй байна гэж хэлсэн. 2017 оны 9 сахаас 11 сар хүртэл засвар хийсэн. 2018 онд зунжин засвар хийсэн. Цувуулж засвар хийсэн учир нь Мэргэжлийн хяналтын газраас ирээд энэ болохгүй байна гээд хаядаг. Тэрний дагуу засвар хийж байхад Онцгой байдлын газраас ирдэг. Урсгал засвар байнга хийгдсэн. Ойролцоогоор 700,000,000 төгрөгийн засвар хийгдсэн. 2019 оны 6 засвар хийсэн баримтыг үзлэг нэгжлэг хийнэ гээд байцаагч авсан боловч буцааж өгөөгүй, 2018 оны 9 дугаар сарын 26-ны өдөр Уээс С, Т нарт мөнгөн дүнгээс 400.000 төгрөгийг Хатанболдод түүний өрөөнд өгснийг үнэн болохыг баталж байсан. Ус суваг усжуулалтын газраас барилга барих хууль зөрчсөн гэсэн Налайхын буцах төв магистрал шугам байдаг. Замын урд талаар явж байгаа шугам үйлдвэрээс дээш зайнд байх ёстой юм байна. Гэтэл 5 метр дотор байна, яаралтай шийд гэсэн. Инженертэй ярьж одоо яах вэ гэхэд шугамыг зөөх эсхүл яахыг би мэдэхгүй байна, хуулийн байгууллага арга хэмжээ авах байх гэж хэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд 5 дугаар сарын 31-ний өдөр анх цагдаа дээр очиход шөнийн 02 цаг хүртэл Уийг 461 дүгээр ангид хорьсон. Түүнээс хойш өдөр болгон мөнгө олж өг гэж дарамталж байсан. Эхэндээ бид өөрсдийн боломжоор мөнгө төлж байсан” гэх мэдүүлэг
хохирогч Ж.С-ийн “...Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр надтай ирж уулзалдаад хугацаа хойшлуулах шаардлагатай байгаа талаар надад хэлээд би хугацааг зөвлөлдөж байгаад 2019 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан... би гэрээ хийгдэхээс өмнө урьдчилгаа мөнгө бол ямар нэгэн байдлаар огт аваагүй, харин 2018 оны 06 сарын 28-ны өдөр өөрийн нэр дээрх 2 ширхэг гараашийг захиран зарцуулах эрхтэйгээр нотариатын гэрээ хийж Х.Ут хийж өгөөд 5 сая төгрөгийг зээлж аваад түүнийгээ бол гэрээ хийгдсэн учраас үйлдвэрийн төлбөрт суутгасан юм, түүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дансаар 10.000.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг дансаар, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөг дансаар түүний дараа 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 6.000.000 төгрөг дансаар тус тус авсан. Харин цагдаад хандсаны дараа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөг бэлнээр, 2019 оны 09 дүгээр сард 50,000,000 төгрөгийг дансаар тус тус авсан ... Гэрээн дээр бол энэ бүгдийг тусгасан байгаа” гэсэн мэдүүлэг (1хх 92-95, Зхх 136-137), хохирогч А.Т-ын: “...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үйлдвэрийн бүрэн эрхийг Х.Ут шилжүүлсэн та нар энэ хугацаандаа амжиж төлж чадахгүй гэдгийг нь хэлээд гэрээгээ 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээ хийснээс хойш 100 сая төгрөг өгөөд ...” гэсэн мэдүүлэг (1хх 86-88), гэрч Е.Хосбаярын: “...Би зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөгийг өгтөл Т гэх хүн утсаа аваад яриад байсан боловч надтай ирж уулзахгүй байсан... 2017 оны 12 сард 20 хоног орчим ажиллаад цааш ажиллах боломжгүй болоод зогссон, ... 2018 оны 10 сараас 2019 оны 01 сарын дунд хүртэл ажиллаад дахин зогсолт хийгээд дахин засвар хийгээд ...” гэсэн мэдүүлэг 1хх 105-110
Худалдагч А.Т, Ж.С-ийн, худалдан авагч Х.У нарын хооронд 2018.09.26-ны өдөр байгуулсан “Миста” ХХК-г 1.500.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ (1хх 179-181) зэрэг цагаатгах талын нотлох баримтуудын талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй байгаад гомдолтой байна. Дээрх нотлох баримтуудаар хэргийн “Бодит болсон нөхцөл байдал” илүү тодорхой болж байгаа бөгөөд эндээс А.Т, Ж.С-ийн нар гэрээг байгуулах болсон нөхцөл байдлыг өөрсдөө олон удаагийн идэвхтэй үйлдэл, үйл ажиллагаагаар бүрдүүлсэн болох нь хангалттай тогтоогддог болно. Үүнд: Гэрээний талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах харилцааны харилцан илэрхийлэл, тэр дундаа Т, Ж.С-ийн нарын үл хөдлөх хөрөнгөө Х.Ут худалдах туйлын чин хүсэл байсан, түүнийгээ тасралтгүй идэвхтэй илэрхийлсэн байдал, Х.Утэй гэрээ байгуулж, уг гэрээг Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанд нотлох баримтаар гарган өгч”, уг гэрээг үндэслэн өөрсдийн хооронд үүсэн байсан иргэний маргааныг “Эвлэрч” шийдвэрлүүлсэн байдал, тус эвлэрлийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа байдал, А.Т, Ж.С-ийн нар нь Х.Утэй гэрээгээ байгуулаагүй байж үйлдвэрийг Уийн ашиглалтад шилжүүлэхийг зөвшөөрсөн, бодитоор шилжүүлсэн нөхцөл байдал, Т, С нар нь Х.Утэй гэрээгээ байгуулаагүй байж засвар хийж байхыг зөвшөөрсөн байдал, бүтэн 1 жил гарангийн хугацаанд засварыг хийлгүүлээд түүнийг дэмжээд явсан үйлд баримт, гэрээ цуцлагдах тохиолдолд Уийн хийсэн бүх засварын зардлыг буцаан төлнө гэсэн баталгааг хийж, гарын үсэг зурж өгсөн идэвхтэй үйлдэл, гэрч Б.Х-т ах нар нь бүх талаараа дэмжиж тусалж өгнө гэж байнга итгүүлж, итгэл үнэмшил төрүүлж байсан идэвхтэй үйлдэл, А.Т Ж.С-ийн нар нь У-тэй гэрээ байгуулаагүй байж урьдчилгаа нэрээр мөнгө авч, эсхүл өөрийн дулаан зогсоолыг барьцаалж удаад дараа мөнгө авч байсан идэвхтэй үйлдэл, уг мөнгөнүүдийг урьдчилгаанд тооцуулан авсан байдал, гэрээний хугацааг удаа дараа сунгаж байсан зэрэг дээрх А.Т, Ж.С-ийн нарын бүх идэвхтэй үйлдлүүд нь хангалттай тодорхой тогтоогдож байгаа бөгөөд энэ хэргийн тогтоогдож байгаа байдал нь Х.У тэднийг гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдсэн гэх шүүхийн дүгнэлтийг бүхэлд нь үндэслэлгүй болохыг тодорхойлж байна. Шүүх энэ нөхцөл байдлын талаар цагаатгах талын нөхцөл байдал хэрхэн тогтоогдож байгаа талаар дүгнэлт хийх ёстой нөхцөл байдал үүссэн байхад шударгаар дүгнэлт хийж чадаагүйд гомдолтой байна.
Түүнчлэн дээрх тогтоогдож байгаа үйл баримтаас А.Т, Ж.С-ийн нар гэрээг байгуулах шаардлагын үүднээс Х.Уээс бодит байдлыг нуусан, үүгээрээ Х.У гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг төлөх боломжгүй нөхцөлд хүргэх үр дагаварт хүргэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн нөхцөл байдал мөн тогтоогдож байгаа болно. Тухайлбал. Гэрээ байгуулахаас өмнөх үед Улсын дээд шүүх дээр А.Т, Ж.С-ийн нарын хооронд маргаан шийдвэрлэгдээгүй байгаа гэдгийг нуусан, үйлдвэр АА зөвшөөрөлтэй гэх зарыг байршуулж, ийнхүү ойлгуулж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч бодит байдал дээр уг “АА” зөвшөөрөл нь 2016 онд хүчингүй болсон болох нь илэрсэн бөгөөд үүнийг мөн нуусан, уг худалдаж байгаа үйлдвэр нь “Барилгын зураг байхгүй” болохыг нуусан, уг зураг өнөөдрийг хүртэл байхгүй, А.Т, Ж.С-ийн нараас гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэн аль нь барилгын зургийг өгөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь Х.У-ээс үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьж зээл авах боломжгүй, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулахаас татгалзах нөхцөл, үр дагаварт хүргэсэн болох нь гэрч Б.Х-ын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн Х.У нь гэрээний харилцаа хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай бүрд гэрээг дуусгавар болгох талаар удаа дараа илэрхийлсэн үйл баримт Х.У, гэрч Ч.Х нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад энэхүү нөхцөл байдлаас гэмт хэргийн шинж буюу залилах гэмт хэрэг үйлдэх ямар нэгэн субъектив санаа зорилго байхгүй үгүйсгэгдэж байхад шүүх шударгаар дүгнэлт хийж чадаагүй. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон.
2 Хохирлын талаар шүүх дараах үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн, хохирлын үнэлгээтэй холбоотой дараах ноцтой зөрчлийн асуудлууд байгааг анхаараагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тухайд: Шүүх хохирлын талаар дүгнэлт хийхдээ үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх, 100%-ийн хувьцаа эзэмших эрхийг тус тус жинхэнэ эзэмшигч болох хохирогч Ж.С-ийн, А.Т нарт олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн энэ дүгнэлт нь ЭХХШТХ-ийг ноцтой зөрчиж, шүүхэд үйлдэж оруулж ирсэн яллах дүгнэлтээс хальж, хэрэгт ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн агуулгаар шийдвэрлэсэн. Ийм агуулга бүхий буюу ул хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх 100%-ийн хувьцаа эзэмших эрхийг тус тус залилсан гэх хэрэг шүүх дээр байхгүй, ийм яллах дүгнэлт шүүх дээр байхгүй, ийм хэрэг хянан хэлэлцээгүй болно. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Ер нь үйлдвэр залилсан гээд байгаа юм уу? мөнгө залилсан гээд байгаа юм уу? Энэ байдал огтхон ч тодорхой болоогүй байгаа бөгөөд прокурор болон хохирогч нар, хохирогчийн өмгөөлөгч нар энэ хэргийг хэлэлцэхэд байнгын байр суурь нь өөрчлөгдөж дураараа авирлаж, хуралдааны хэлэлцүүлгийн туршид хохиролд мөнгө гаргуулах, үйлдвэр гаргуулах зэргээр байр суурь нь хэд дахин өөрчлөгдөж, юу шаардаад байгаа нь ойлгомжгүй төөрөгдөлд орсон шүүх хуралдаан болгож ирсэн. Энэ нь иргэний маргааныг хүчээр эрүүгийн журмаар шалгасны ноцтой үр дагавар юм. Шүүх энэ байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Тиймээс гэрээний үүргийн маргааныг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн үр дагаврыг ийм байдлаар үүсгэсэн.
Хэрэг авагдсан баримтаар хохирогч гэх А.Т нь залилангийн гэмт хэрэг үйлдэж олж авсан Миста ХХК-ний хувьцааг үргэлжилсэн үйлдлээр Ж.С-ийн нарыг, мөн үргэлжилсэн үйлдлээр Х.У-ийг залилж БНХАУ-ын иргэдийн мөнгөөр авсан хувьцааг удаа дараалан 3 удаа өөр өөр этгээдүүдэд залилж түнийг өөрт авч залилсан, энэ нь прокурорын тогтоолоор хөдөлгөөнгүй тогтоогдож уг А.Т-ын залилах гэмт хэргийн үйлдлийн улмаас учирсан хохирлын нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхээр нэхэмжилж, иргэний хэргийн шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нөхцөл байдал хангалттай тогтоогдсоор байхад анхан шатын шүүх жинхэнэ эзэмшигч гэж тайлбарлаж, түүнийг хохирогчийн дүрээр нь дүгнэж байгаа нь бодит байдалд огт нийцэхгүй, залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирогч болгосон шийдвэрийг гаргасан.
Тийм шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн агуулгыг зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх “хүнийг ноцтойгоор эрүүдэн шүүсэн” үйл баримт бий болсон байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, уг эрүүдэн шүүсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байгаа үйл баримт нь хэргийн дүгнэлтэд нөлөөлөх, цаашлаад хүний эрхийг болон ЭХХШТХ-г ноцтой зөрчиж, гажуудуулсан нөхцөл байдлыг бүрдүүлсэн байхад анхаараагүй. Өөрөөр хэлбэл, хүнийг шүүхийн шийдвэргүйгээр 461 дүгээр хорих ангид оруулж суулгасан хэсэг хугацааны дараа гаргаж ирсэн, шийдвэрийг би урж хаялаа шүү гэх байдлаар сэтгэл, санаа бие махбод дарамт шахалт үзүүлсэн, үүгээрээ дарамт үүсгэж, хохирогчид мөнгийг нь гаргуулж өгөх ажил хийгдсэн талаарх хууль бус бусармаг, эрүү шүүлтийн шинжтэй нөхцөл байдал яригдаж байхад эдгээр асуудлыг бүрэн дүүрэн шалгах, тодруулах ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлийг бий болгоод байна. Мөн мөрдөгчөөс үйлдвэрт засвар хийсэн баримтуудыг хураан авсан гэх асуудал яригдаж, тэр нь хэрэгт байхгүй байгаа нөхцөл байдал ч Б.Х гэрчийн мэдүүлэг бий болсон байхад эдгээр ноцтой асуудлуудын талаар дүгнэлт хийгээгүй, мухарлан шалгаж шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлэг болон баримтуудыг нэрлэн дурдаж заасан атлаа ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр “Тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой. Энэ баримтуудыг хараад “Юу гэж ойлго” гэж байгаа нь өөрөө ойлгомжгүй буюу шүүх мэргэжлийн бус, шүүхийн шийдвэрт хуулиар тавигдсан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийг бүрдүүлсэн байна.
Анхан шатны шүүхүүд Х.Уийг иргэн Н-ийг залилж хохироосон гэж дүгнэсэн нь хэргийн болсон бодит үйл баримтад нийцэхгүй, түүнээс зөрүүтэй байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэснээс хууль ёсны болоогүй бөгөөд үндэслэлгүй болсон. Учир нь; Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ иргэн Н тус үйл баримтад хохирогч гэж үзэх үндэслэл бүрэн дүүрэн байгаа эсэх талаар зөв дүгнэлт хийж чадаагүй. Учир нь гэрээг 2019.04.01-ний өдөр “Дарцагт ноёд” ХХК-тай байгуулсан Дарцагт ноёд ХХК нь 67 хувийн бэлэн мөнгө, 33 хувьд бартераар төлөх гэрээ хийсэн хийсэн. Тус гэрээнд тусгагдсан 33 хувийн бартерт Найрамдал зусланд байрлах 154 м.кв амины орон сууцыг санал болгож 236.689.200 төгрөгөөр тооцож шилжүүлсэн.
Уг гэрээ нь бодитоор хэрэгжиж 1 дүгээр татан авалт 67, 33 хувиар хийгдэж Дарцагт ноёд ХХК хүлээн авсан. Хүлээн аваагүй талаар ямар нэгэн маргаан байхгүй буюу хүлээн авснаа Дарцагт ноёд ХХК хүлээн зөвшөөрдөг, 2 дугаар татан авалт мөн хийгдсэн. Дарцагт ноёд ХХК үүнийг мөн л хүлээн зөвшөөрдөг ба энэ талаар мөн маргаан байхгүй, 3 дахь татан авалтын хэрэгжилтийн хүрээнд нэг 53.000.000 төгрөг төлөөд арматур авах захиалга ирсэн боловч гэрээнийхээ дагуу төлөх төлбөрөө Дарцагт ноёд ХХК бүрэн шилжүүлээгүй буюу 20.000.000 төгрөгийг төлсөн, Түүнээс үүдэлтэй маргаан бий болж, улмаар гэрээг цуцлах санал талуудын хооронд хэрэгжиж, гэрээ цуцлагдах нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор 20.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт бодитой болсон талуудын хэн аль нь ийм үйл баримт бодитой болсон талаар мэдүүлдэг. Дээрх гэрээг цуцлах маргаан үүсэх болсон үндсэн шалтгаан нь Дарцагт ноёд ХХК 53.000.000 төгрөгийг төлөх өөрийн үүргээ биелүүлээгүй байж 53.000.000 төгрөгт дүйцэх арматурыг шаардсан өөрөө зүй бус шаардлага болсон, үүнээс шалтгаалж 7 дугаар сарын 08-ны өдөр энэ 20.000.000 төгрөгийг буцаан “Дарцагт ноёд” компанийн данс руу шилжүүлсэн байдаг нь тухайн хэргийн бодит үйл баримт юм. Өөрөөр хэлбэл, 33.000.000 төгрөгийг төлөөгүй байж уг дүнд дүйцэх арматур төмрийг шаардсан шаардлага нь хуульд үл нийцэх, нөгөө тал хүлээн зөвшөөрөх боломжгүй, Дарцагт ноёд ХХК-ийн өөрийн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй буруутай болох нь мэдүүлэг, тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт, гэрээ цуцлах мэдэгдлээр тус тус тогтогддог болно. Дээрх гэрээний бодитой хэрэгжилтийн үр дүнд 110.000.000 төгрөгийн төмөр бодитой нийлүүлсэн. Үүний 76.000.000 төгрөгийг “Дарцагт ноёд” ХХК-д төлсөн. 36.000.000 төгрөг нь бартерын үнийн дүнгээс хасагдсан. 236,689,200 төгрөгийн бартераас 36.000.000 гаран төгрөг хасагдсан гэдгийг Дарцагт ноёд ХХК нь хүлээн зөвшөөрч шүүхийн шатанд мэдүүлдэг. 7 дугаар сарын 20-ны өдөр талуудын хооронд уулзалт хийсэн. Гэрээний харилцааг зогсоох талаар хэлэлцэн үлдэгдэл төлөх ёстой төлбөрийг төлж барагдуулах талаар илэрхийлсэн болох нь талуудын тайлбар, мэдүүлгээр тогтоогддог. Дээрх үйл баримт нь хохирогч Г.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхний 5-10 тонны 1 удаагийн мөнгө буюу 2 удаагийн татан авалт хийгдсэн. Тэр нь 19 орчим тонн арматур ирсэн. Дараагийн шатанд дахин 67 хувийн мөнгө хийгээд авъя гэхэд нийлүүлэлтээ зогсоосон. Нэг шалтгаан хэлсэн. 53.000.000 төгрөг хийчих гэж хэлсэн. Би ялгаа байхгүй, 20.000.000 төгрөг хийж байгаа бол чи 29.800.000 төгрөгийн арматур манайд өгөх ёстой гэхэд хэрэглээгээр татах ёстой. бүгдийг нь татаад талбай дээр байлгаж болохгүй гэж хэлсэн. Түүн дээр манайхыг буруутгаж чи 20.000.000 төгрөг өглөө, 53.000.000 төгрөг өгсөнгүй гэж хэлсэн. ... Ингээд сүүлийн ярьж байгаа 9.500.000, 4.000.000, 8.000.000 сая төгрөгийг намайг гадагшаа явсны дараа хийсэн. Мөн машин амлаж байсан” гэх мэдүүлэгтэй нийцдэг. Мөн гэрч Х-ын: “Дарцаг ноёд ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан талаар мэднэ. Манай ээж нас барж Ховд яваад ирсэн. Ирэхэд У энэ компани төмрөө авахаа больж байгаа гээд албан бичиг аваачиж өгч байсан. Ялалт плазад очсон. Төлбөрийн хувьд Энхжин хотхоны байр, Дэлгэрэх хотхоны байрыг бид санал болгож байсан” гэх мэдүүлгээр гэрээг цуцлах талаар албан бичгийг хүргүүлж байсан, төлөх ёстой төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө санал болгож байсан талаарх үйл баримтууд тодорхой болж тогтоогддог.
Гэрч Ц-ийн: “...Миний бие 2019 онд “Юу Эл Энд Ти” ХХК-д менежер албан тушаал хашиж байхад ерөнхий захирал У нь Н гэх хүнтэй өөрийн албан өрөөндөө уулзалт хийсэн... Бугат хотын арматур гээд Хятадаас оруулж ирдэг худалдаачидтай уулзаж бөөнөөр нь арматур авч, авах газарт нийлүүлдэг байсан ” гэсэн мэдүүлэг /6хх 12-13/-ээр арматур нийлүүлэх гэрээний үүргээ хэрхэн хэрэгжүүлж байсан болохыг нотолдог. Юу Эл Энд Эн Ти ХХК болон “Дарцагт ноёд групп” ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ /5хх 167-170/ болон дээрх гэрээний харилцаа хэрэгжсэн байдал, маргаан үүссэн. гэрээ цуцлах талаар шийдвэр гаргаж хүргүүлсэн зэрэг нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй үүссэн. Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэвэл зохих маргаан болох нь хангалттай тогтоогдож байхад цагаатгах талын нотлох баримт, түүгээр тогтоогдож байгаа үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй, хэт нэг талыг барьж бодит байдалд нийцэхгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн гэрээний хэрэгжилтийн явцад бартерийн хаусыг шилжүүлэн авах үед 50 хувийн гүйцэтгэлтэй гэж хэлж байсан, дотор заслыг хийгээгүй, сантехник, цахилгааны утас ороогүй нөхцөл байдалтай очиж үзэхэд бодит байдал тийм байсан нь Х.У болон гэрч Б.Х, гэрч Ц-ийн мэдүүлгээр тогтоогддог.
Энэ талаар Г.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цагдаа хаус хэдэн төгрөгийн үнэлгээтэй юм гэж хэлсэн. Хөндлөнгийн үнэлгээний байгууллагад үнэлүүлсэн. Гурван адилхан хаус байгаа. Гэтэл үүнийг өөр байна гэж яригдаж байгаа. 20 хаус байгаагийн гурав нь адилхан, 17 нь адилхан. Үнэлсэн дүн нь 321.000.000 төгрөг. Би тэр дүнгээр нэхэмжлэхгүй. Анх тохирсон 236.689.200 төгрөгөөр нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлгээр иргэний эрх зүйн маргаан болох нь тодорхой болж байгаа болно. Өөрөөр хэлбэл гэрээний харилцаа тул гэрээний үнийн дүнгээр нэхэмжилж байгаа. нөгөө талдаа бүрэн дуусаагүй барилга байсан тул үнийн дүнгээс 100 гаран сая төгрөгийг хасаж, бодит байдлыг хүлээн зөвшөөрч, гэрээний үнээ тодорхойлсон гэдгээ шүүх хурал дээр олон удаа тайлбарлаж хүлээн зөвшөөрсөөр ба уг үнийг шүүх барьж хохирлыг тодорхойлсон нь үндэслэлгүй. ...Энэ үнэ нь Эрүүгийн хуулиар тодорхойлж өгсөн “Бодит хохирол” гэх хууль зүйн ойлголттой огт нийцэхгүй бөгөөд талууд гэрээг байгуулахдаа өөрсдийн үзэмжээр үнээ тодорхойлж хийсэн буюу тухайн үедээ өөрсдийн субъектив хүсэл зоригийн илэрхийллээр тодорхойлсон үнэ юм. Энэ нь цэвэр иргэний эрх зүйн хүрээд хийсэн, хэлцлээр тодорхойлсон үнэ юм. ...Тиймээс гэрээний үргийн шаардлагыг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлийг бол болгосон.
Иргэний эрх зүйн хэлцлээр тодорхойлсон гэдэг нь Нандинцогийн мэдүүлэгт дурдагдаад байгаатай адилаар дутуу баригдсан байсан тул 100 гаран сая төгрөгийг хасаад гэрээг хийсэн гэх мэдүүлгээр илэрхий болж байгаа болно. Эрүүгийн хуулиар тодорхойлсон үндсэн зарчмаар бодит хохирлыг тогтоох ёстой. Мөн анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлэг болон баримтуудыг нэрлэн дурдаж заасан атлаа ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр “Тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй дээрх алдааг дахин давтсан. Шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой. Анхан шатны шүүх Х.У-ийг “Аз Очир импекс” ХХК-ийн захирал Ж.О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж 75,000,000 төгрөгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэтэл Х.У нь Аз Очир ХХК болон О-ийг огт танихгүй, харилцаж байгаагүй, уулзаж байгаагүй байдаг. Гэрээгээр халхавчлана гэдэг шиг Ө.Д-ээр халхавчлан гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэлт өгч байгаа нь гайхалтай бөгөөд анх удаа эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд хүнээр халхавчилж гэмт хэрэг үйлдэх ойлголтыг бий болгосон. Бодит байдал дээр тийм ойлголт байх боломжгүй юм. Ө.Д гэх этгээд нь Голори кинг инвестмент ХХК-д ямар ч хамааралгүй, уг хуулийн этгээдэд ажиллаж байгаагүй, түүнийг төлөөлж бусадтай гэрээ байгуулах ямар ч эрхгүй этгээд байдаг. Харин уг этгээд нь тухайн компанийн нэрийг удаа дараа барьж хууль бус үйлдлээ хэрэгжүүлж байгаад баригдаж, илчлэгдсэн байдаг. Бодит байдал дээр Ө.Д нь Х.У-ээр мах чануулж авсан харилцагч байсан байдаг болно. Ө.Д нь шүүхийн шатанд бүх асуудал илчлэгдээд ирэнгүүт Ж.Оэд өгөх хохирлоо өөрөө төлж барагдуулаад шүүхийн шатнаас алга болсон байдаг ба Ж.О нь ч Ө.Д-ээс хохирлоо бүрэн шүүхийн шатанд авсан байдаг тул шүүхээс ор сураггүй алга болсон. Ж.О-ийн өмгөөлөгч нь Ө.Д-ээс хохирлоо төлсөн тул бид гомдол саналгүй гэж шүүхэд хэлээд мөн алга болсон байдаг. Энэ хэргийн жинхэнэ бодит байдал гэвэл энэ юм. Үүнийг анхан шатны шүүх бодитоор дүгнэж чадахгүй байгаа нь үнэхээр гайхалтай. Иймд Х.У-т холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ё.Э-ийн өмгөөлөгч А.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Уээс улсын бүртгэлийн Ү-2207003276 дугаартай Налайх дүүрэг 1 дүгээр хороо, уурхайчин /12750/, Цайз гудамжны 44 тоот хаягт байрлах 2011,2 метр квадрат талбайтай үйлдвэрлэл, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 18668297908286 нэгж талбарын дугаартай 12,699 метр квадрат газар эзэмших эрх, “Миста” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг тус тус хохирогч Ж.С-ийн, А.Т нарт олгож, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ё.Э-д Х.У-ээс “Миста” ХХК-ийн 60 (жар) хувийг шилжүүлснийг иргэний нэхэмжлэгч Ё.Э-ээс албадан гаргуулж, жинхэнэ эзэмшигч болох Ж.С-ийн, А.Т нарт олгож, иргэний нэхэмжлэгч Ё.Э нь иргэний нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар тодорхой тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шүүгдэгч Х.У-ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.7-д шүүхийн шийтгэх тогтоолд “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл”-ийг заана гэсэнд нийцээгүй иргэний нэхэмжлэгч Ё.Э-ийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2461,2462,2463 дугаартай прокурорын зөвшөөрөл (1хх 26-28 дахь тал), “Миста” ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ (1хх 33-38), “Миста” ХХК-ийн контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгын үнэлгээний тайлан (1хх 61-75), “Миста” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (1хх 153), хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (1хх 158-174), гэрч Ё.Э-ийн мэдүүлэг (2хх 72-75), 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ (2хх 76), Глори кинг инвестмент" ХХК-ийн зээл болон хүүний тооцоолол (2хх 78), гэрч Я.Г, С.Д, Г.Э, Б.Д, Л.С нарын мэдүүлэг (2хх 82-92), Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 27ж1-2/2094 дугаартай албан бичиг, “Новел лизинг” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 352/01 дугаартай албан бичиг, түүний хавсралт (2хх 114-145), “Глори кинг инвестмент групп”-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (3хх 66), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (3хх 79-109), прокурорын шийдвэр мэдэгдэх хуудас (6хх 189-197), төлбөр барагдуулах гэрээ (8хх 136-138), “Новел лизинг” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/328 дугаартай Төлбөр барагдуулах тухай албан бичиг (9хх 82) зэрэг баримтаар Ё.Э нь “Миста” ХХК-ийн 60 хувийн хувьцааг хууль ёсны дагуу олж авсан хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байхад түүний өмчлөлийн зүйлийг хохирогч Ж.С-ийн, А.Т нарт олгосон нь үндэслэлгүй, тэдгээрийг ямар үндэслэлээр дээрх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч гэж үзэж байгаа үндэслэлийн талаар шүүхийн шийтгэх тогтоолд огт дурдаагүй үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ё.Э-д Х.У-ээс “Миста” ХХК-ийн 60 (жар) хувийг шилжүүлснийг иргэний нэхэмжлэгч Ё.Э-с албадан гаргуулж, жинхэнэ эзэмшигч болох Ж.С-ийн, А.Т нарт олгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна., 6-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасны ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хөрөнгө орлогыг хураан авах арга хэмжээг зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хэрэглэхээр хуульчилсан байхад иргэний нэхэмжлэгчээс эд хөрөнгийг албадан гаргуулахаар шийдвэрлэсэн, иргэний нэхэмжлэгч Ё.Э нь тухайн эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байхад түүний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Зүй нь улсын бүртгэлийн Ү-2207003276 дугаартай Налайх дүүрэг 1 дүгээр хороо, уурхайчин /12750/, Цайз гудамжны 44 тоот хаягт байрлах 2011,2 метр квадрат талбайтай үйлдвэрлэл, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 18668297908286 талбарын дугаартай 12,699 метр квадрат газар эзэмших эрх, “Миста” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрх зэрэг хөрөнгүүдийн 60 хувийн хууль ёсны өмчлөгч Ё.Э-ийнөмчлөх эрхийг хөндөхгүйгээр буюу Х.Ут ногдох 40 хувьд хамаарах хөрөнгөөр хохирол төлүүлэх, хөрөнгө орлого хураан авах арга хэмжээг хэрэглэх нь хуульд болоод шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/637 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Х.Уээс улсын бүртгэлийн Ү-2207003276 дугаартай Налайх дүүрэг 1 дүгээр хороо, уурхайчин /12750/, Цайз гудамжны 44 тоот хаягт байрлах 2011,2 метр квадрат талбайтай үйлдвэрлэл, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 18668297908286 нэгж талбарын дугаартай 12,699 метр квадрат газар эзэмших эрх, “Миста” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг тус тус хохирогч Ж.С-ийн, А.Т нарт олгосон хэсэг, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ё.Э-д Х.У-ээс “Миста” ХХК-ийн 60 (жар) хувийг шилжүүлснийг иргэний нэхэмжлэгч Ё.Э-ээс албадан гаргуулж, жинхэнэ эзэмшигч болох Ж.С-ийн, А.Т нарт олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгч нартайгаа ярилцаж, хэлэлцсэний үндсэн дээр давж заалдах гомдол гаргасан. Шүүгч нарын өөдөөс хараад “энэ хүнд ямар ч баримт байхгүй, энэ хэрэгт ямар ч баримт байхгүй” гэж хэлж байгаа өмгөөлөгч нарыг гайхаж байна. 13 хавтаст хэрэг болтол цагаатгах гээд бүх төрлийн баримтууд байгаа. Бизнес эрхэлж, ямар баримтууд орж, гарч байсан гээд бизнесийн үйл ажиллагаа явагдаж байсан. 2017 оны 07 дугаар сард Үнэгүй.мн-д зар тавьсан гэдгээ нэг нь ч хэлдэггүй. Энэ хүмүүсийг таньдаг байгаад очоогүй. Үнэгүй.мн сайт дээрх зарыг харж очсон. Цаг хугацааны хувьд 2017 оны 07 дугаар сард Үнэгүй.мн сайт дээрх зарыг харж, зарын дагуу өрнөсөн зүйл. А.Т гэдэг хүн 2013-2014 он дамнуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэр бүхий 5 иргэнээс энэ үйлдвэрийн 100 хувийн төлбөрийг авчихсан. Дээрээс нь “мах боловсруулж өгнө” гэж мөнгө авсан. Гуйвуулж ярихдаа “мах авна гэж мөнгө авсан, А.Т-тай холбоотой мөнгө болохоос биш үйлдвэрийг худалдсан мөнгө биш” гэж хэлдэг. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нотариатаар орж, Алтан-Уул, Жанлайшин гэдэг хүмүүстэй А-ын Т гэрээ байгуулсан. “Таны зөвшөөрөлгүйгээр энэ үйлдвэрийг та нарт 100 хувь худалдаж, мөнгө авсан нь үнэн. Таны зөвшөөрөлгүйгээр та бүхний хэний ч зөвшөөрөлгүйгээр бид нар энэ үйлдвэрийг зарах, худалдах, барьцаалах, үг, үйлдэл хийхгүй” гэж гэрээ хийсэн. 2016 онд гэрээ байгуулж, нотариатаар орж, хууль, шүүхийн өмнө хүчин төгөлдөр гэрээ байсаар байхад яагаад 2017 онд Үнэгүй.мн-д “зарна” гэж зар тавьсан бэ, тэрийг нь би харсан. Энэ хүмүүсийг өмнө нь таньдаггүй байсан. 2017 оны 07 дугаар сард очиж, энэ хүмүүстэй үйлдвэрийг нь үзэж, авна, авахгүй гэж баахан юм болсон. Энэ үед өөрсдөө алга болсон. Тухайн үед “700,000,000 төгрөг байна” гэж үнэнээ хэлсэн. Үнэхээр миний үнэн зөвийг шалгах гээд байгаа бол тэр үед яагаад гэрээ хийгээгүй вэ, “А.Т бичиг баримт аваад алга болчихсон, А.Т гадагшаа явчихсан” гэж ярьдаг байсан. Намайг “үйлдвэрийг жил 2 сарын турш ашигласан” гэж байна. Би үйлдвэрийг ашиглаагүй, засвар хийсэн. Манаач хийж байсан н.Э ах, н.Б гээд Налайхын гудамжаар гүйж байгаа нохойноос асуухад ч мэдэж байгаа. Ямар байр байдалтай байсан зүйлийг авч, ямар болгосныг Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Б, н.Б нарыг дуудаж асууж болохгүй байгаа вэ, би зөндөө хүсэлт гаргасан. Манайхыг хүсэлт өгдөггүй, гомдол гаргадаггүй, баримтгүй гэж байна. Баримтгүй, хүсэлт өгөөгүй байтлаа Улсын Дээд шүүхээс буцааж, анхан шатны шүүх дахин хэлэлцүүлж, цагаадаад яваад байхгүй. Тодорхой хэмжээний баримтууд байгаа. “А.Т ямар ч хамааралгүй” гэж байна. Бусдад зарахгүй гэдгийг би яаж мэдсэн бэ, “гэнэт мэдэж, будилуулах гэж” гэж ярьж байна. Будилуулах биш, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Дээд шүүхийн шийдвэр гарч, суллагдсаныхаа дараа Улаанбаатар дахь гэртээ эмчлүүлж байхад 2024 оны хавар манай манаач залгаж “Баахан Хятадууд хүрч ирээд энэ манай үйлдвэр гээд хаалга, үүд балбаж, бөөн юм болоод байна” гэж хэлсэн. Юу болсон юм бол гээд явж очсон. 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3 Хятад, 1 Өвөр Монгол, 1 Монгол өмгөөлөгч нь 5 хүн байсан. Тэгж байж би Хятадуудтай холбоотой гэдгийг нь мэдсэн. 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хятадууд нь “А.Т гэж залхай, зальтай хүн, чи А.Тын дүү юм байна. Бид нарт зарна гэж хэлснээсээ хойш 10 гаруй жил болсон, нэрээ, гүйцэтгэх захирлаа солиод яваад байдаг, энэ үйлдвэр бид нарынх” гэхээр нь аядаарай, энд сууж байгаарай “ийм зүйл болсон” гэж дээсний үлгэрээ ярьсан. “Үнэгүй.мн-д зар харж, ингэж яваад, би ял хүртэл авч, наад хүмүүс чинь хөхүүл, нялх хүүхэдтэй хүнийг ял автал нь явуулж, 7 сар 23 хоног хоригдоод гарч ирсэн” гэхэд тэр хүмүүс “эмэгтэй хүнийг бүр ингээд үү, бид нарыг бас залилсан байж уу” гээд гайхсан. Энэ хэрэг Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилсан болох нь тогтоогдож, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Х.Ут худалдсан он, сар, өдрөөр буюу 5 жил өнгөрсөн гэдэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. Х.У-ийг энэ хүмүүс хамгийн анх Улсын Дээд шүүхэд ашигласан, А.Т гэдэг хүн нь өөрийн эрүүгийн хэргийг хаацайлсан. Ж.С-ийн бид 2 ийм байгаагүй, төрсөн ах, дүү шиг байсан. Хүн яаж өөрчлөгддөгийг гайхаж байна. Ж.С-ийн ахаа “ийм доголдолд гарч байна, ийм бичиг ирж байна, Мэргэжлийн хяналтын энэ ингэж байна” гэхээр ах нь утасддаг юм, ах нь ингэчихдэг гэж хэлсэн байсан. Мэргэжлийн хяналтын газрын н.Жавхлан гэдэг хүн рүү А.Т ах өөрөө утасдаж өгч байсан. 2017 онд оронгуутаа үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байсныг бүх хүн гэрчилж байгаа. Анхан шатны шүүхийн аль ч хэлэлцүүлэг 3, 4 өдөр болдог. Ямар ч баримтгүй хүмүүсийн хурал 3, 4 өдөр үргэлжлээд байхгүй нь тодорхой. Надад газрын гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээ, компанийн тамга, гэрчилгээ гэсэн 4 зүйл өгсөн. Гэтэл бусад бичиг баримт буюу үйлдвэрлэл эрхлэх боломжтой болох хүртэлх 8, 12 төрлийн баримтыг би өөрөө цуглуулж авсан. “Миста” ХХК гэдэг компани дээр үйл ажиллагаа явуулах гэж хичээсэн. Налайхын эрчим дээр явж очиход гүйцэтгэх захирлаа сольдог компани, та нарт тэгэхгүй, ингэхгүй, хүн очихоор өөдөөс нохой тавьдаг гэдэг нэртэй. Би энэ бүгдийг хэлдэг байсан. “Наадах чинь аймар том компани, тийм ч даргын дүү, ийм ч даргын дүү гээд тогийг нь салгахаар залга гэж ярьдаг” гэж хэлсэн. Ж.С-ийн баз нь н.Г гэж эрчмийн дарга байдаг байсан. Тэр хүн хүртэл “ах нь танай тогийг одоо ёстой залгаж өгч чадахгүй, чи төлбөрийг нь төл” гэж хэлсэн. Би хуримтлагдсан байсан төлбөрийг нь төлж, энэ хүмүүстэй гэрээ хийгээгүй байж засвар хийж, тогийг нь залгасан. Өнөөдөр ямар засвар хийсэн юм гэж байна. Тэр байшингийн гадна, дотор фасад гэхэд хэдэн мянган куб-р яригдана. Нэг ширхэг -38 градус хүртэл хөлдөөдөг 20 тонны гүн хөлдөөгчийг Монгол сэндвич ХХК-р 92,000,000 төгрөгөөр хийлгэсэн. 700,000,000 төгрөгийг барилга дээр бичихэд өрдөгдөөд явдаг зүйл. Энэ бол Х.У-ийн гаргаж өгсөн баримт, өөрийгөө дөвийлгөж байгаа баримт гэж байна. Хүн очиж харахад тэр хөлдөөгч одоог хүртэл байгаа. Хэдэн төгрөгөөр хийгддэгийг бүгд мэдэж байгаа. Цахилгаан, тааз, хулдаас солиход ямар байдаг вэ, бүх төрлийн засвар хийсэн. Хамгийн том зүйл нь сангийн асуудал байсан. Намайг юу ч мэдэхгүйг нь далимдуулсан уу “та 2 ёстой мундаг хүүхдүүд, миний дүү ёстой мундаг, засвараа хий, тэг, ингэ, ёстой гоё өнгөтэй болж байна” гэж магтаж байсан. Жанлайшин “бид нарт үйлдвэрийг чинь гоё болгож өгөх гээд засвар хийж байна гэж 2019 онд дахиад надаас мөнгө авсан” гэж мэдүүлсэн. 2017 онд Х.У засвар хийгээд яваад байгаа. Миний хийж байгаа засварыг тэнд ярьж байгаад дахиад мөнгө авсан байна. Ингэж болох уу, манай өмгөөлөгч нар энэ дээр хэлүүлэх, хэлүүлэхгүйгээр хэлүүлж байна. Х.У шүүгдэгч болохоор энэ хүний хэлж байгаа үг болгон худал, хийж байгаа бүх юм нь худал гэж байна. 2017 онд энэ хүмүүстэй уулзахаас өмнө хийж байсан Хан-Уул дүүргийн Фермерүүд гээд зах байгаа. 2015 онд Фермерүүд ашиглалтад ороход манайх махны хэсгийг нь дүүргэдэг байсан. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд 18 нэр төрлийн бараа үйлдвэрлэж байсан бар код, шошго нь байгаа. ...” гэв.
Хохирогч Ж.С-ийн, А.Т нарын өмгөөлөгч Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцахад хохирогч Ж.С-ийн, А.Тын асуудлыг хэдэн талаас нь тойруулж бичсэн байна. Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан цагаатгах талын тогтоолыг анхан шатны шүүх үнэлсэнгүй, Х.Уийн үйлдэл гэмт хэрэг биш, иргэний эрх зүйн харилцаа, үүнийг иргэний журмаар шийдвэрлэх ёстой, нэр бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн энэ хэрэгт хамаатуулах гэж оролдож байна. Улсын Дээд шүүх Х.Уийн үйлдэл, холбогдлыг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн мэтээр гуйвуулан тайлбарлаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа цагаатгах талын нотлох баримт гэж хэлээд байгаа зүйл дээр дүгнэлт хий гэж буцаасан. Гомдолд дурдагдаж буй Х.Утэй хохирогчид гэрээ байгуулах нөхцөл байдлыг өөрсдөө бүрдүүлсэн. Гэрээ байгуулаагүй байж Х.Уийн эзэмшилд өөрсдөө шилжүүлсэн, яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд заасан урьдын харилцаа байхгүй, Х.У үйлдвэрийг худалдаж авах болсон гол шалтгаан нь мах экспортлох АА зөвшөөрөл байсан. Тус зөвшөөрөл хүчингүй болж, энэ талаар нуусан. Барилгын зураг байхгүй, мөн үүнийг нууж, өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх эдгээр цагаатгах талын нотлох баримтыг үнэлээгүй гэж давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Х.У, түүний нөхөр Б.Х-ын мэдүүлгээр нотлогдсон гэж байгаа нь үндэслэлгүй, давхар баримтаар нотлогдох ёстой. Х.У нэг ч баримт ярьдаггүй, дандаа өөрийн ярьсан зүйл, гараар бичсэн зүйлээ нотлох баримт гэж хэлдэг. Хэрэгт авагдсан баримт, гэрч нарын мэдүүлгээс харахад Х.Уийн залилах гэмт хэрэг үйлдэх арга нь ижил байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан шинжүүдийг бүрэн хангадаг. Өөрөөр хэлбэл, бага хэмжээний урьдчилгаа өгч, худалдаж авна гэдэг итгэл үнэмшил төрүүлэн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг гэрээ байгуулж, өөрийн нэр дээр шилжүүлж авч, мөнгийг нь төлдөггүй. Дараа нь бусдад худалдан борлуулсан мөртлөө мөнгийг нь худалдагч талд төлдөггүй. Х.У анх Ж.С-ийн, А.Т нарын үйлдвэрийг авахаар ярихдаа “мөнгөтэй, хөрөнгөтэй, олон компанийн захирал” гэж хэлсэн боловч өрнөөс өрний хооронд, өгье гэдэг хөрөнгүүд нь ижил аргаар урьдчилгаа төлбөр өгч, бусдын хөрөнгийг шилжүүлж авсан, маргаантай, шилжилт хөдөлгөөнийг нь шүүхийн шийдвэрээр хязгаарласан болох нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Сүхбаатар дүүргийн прокурорын газарт 100 гаруй хохирогчтой залилангийн хэрэгт шалгагдаж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулж энэ талаар ярьж байна. Яг энэ аргаараа хохирогч Ж.С-ийн, А.Т нартай үйлдвэрийг 1,500,000,000 төгрөгөөр авна гэж ярилцан урьдчилгаа мөнгийг бүрэн өгөлгүй, бага хэмжээний мөнгө өгч, үйлдвэрийг авна гэдэг итгэл төрүүлж, “махны сезон эхлэх гээд байна” гэж гуйж, 2017 оны 09 дүгээр сард үйлдвэрийг эзэмшилдээ шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулахаас 1 жилийн өмнө шилжүүлж авсан. Хохирогч Ж.С-ийн, А.Т нар шахаж, түлхэж оруулсан юм шиг зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрээг цуцлах талаар олон удаа яригдсан. 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл үйлдвэрийг эзэмшилдээ байлгаж, хохирогч нартай 1 жилийн хугацаанд харилцаатай байсан. Үйлдвэрийг ашиглаж, сайн, муу, цаашид ажиллуулах боломжтой эсэхийг мэдэх хангалттай хугацаа байсан. Х.Ут үйлдвэрийг худалдаж авахаа буцаах хангалттай боломж байсан. Х.Уийн миний нэр дээр компани болон үйлдвэрийн эрхийг 100 хувь шилжүүлж өгвөл 7 хоногийн дотор банкны барьцаанд тавьж, зээл авч, мөнгийг өгье гэж хэлэн итгэл үнэмшил төрүүлж, гэрээ байгуулж, шилжүүлж авсан. Энэ 1 жилийн хугацаанд хохирогчид шүүхийн маргаантай байсан нь үнэн, үүнийг Х.Уээс нуугаагүй. Гэтэл нуусан, анхнаасаа ийм асуудал байсан бол үйлдвэрийг авахгүй байсан гэж гомдол гаргадаг. Энэ талаар нуугаагүй болох нь Х.У “шүүхийн маргаан байгаа талаар надад хэлсэн, Ж.С-ийн, А.Т нарыг шүүхийн маргаанаа эцэслэж, надтай гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг, түүний нөхөр Б.Хосбаярын мэдүүлгээр нотлогддог. Мөн Х.Утэй байгуулсан гэрээнд Улсын Дээд шүүхэд Ж.С-ийн, А.Т нар хоорондоо эвлэрсэн нөхцөл, үүнийг дагуу төлбөрөө хэрхэн авах талаар тодорхой тусгасан. Шүүхийн маргаанаа нуусан, намайг залилсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Ж.С-ийн, А.Т нар шүүхийн маргаанаа эцэслэн шийдвэрлэж, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг Х.Ут шилжүүлж өгсөн. Мөн мах экспортлох АА зөвшөөрөлгүй, хугацаа нь дууссан барилгын зураггүй, өр төлбөртэй компанийг шилжүүлэн өгч намайг залилсан гэж гүтгэдэг. Гэрээнд тусгай зөвшөөрөл худалдах талаар нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Х.Ут компанийг шилжүүлэн өгөхдөө АА тусгай зөвшөөрөл, компанийн бүх бичиг баримтыг эх хувиар нь өгсөн. Хохирогч нарт үлдэх баримт байгаагүй. Гэтэл Х.У АА тусгай зөвшөөрлийг канондож, огноог нь өөрөө гараар засварлаж, хэрэгт гаргаж өгч “хүчингүй болсон, ингэж намайг залилсан” гэж хэлсэн нь үндэслэлгүй. Х.У өөрөө махны бизнес эрхэлж байсан, үйлдвэр худалдаж авах болсон гол шалтгаанаа АА зөвшөөрөл гэж ярьдаг. Анхнаасаа энэ зөвшөөрлийг үзэж авах байтал үзээгүй. Хохирогч Ж.С-ийн өөрт байсан АА зөвшөөрлийн хуулбарыг гаргаж өгсөн. Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны А/168 дугаартай тушаалаар хугацаа нь дуусаагүй буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй зөвшөөрөл олгосон. Ж.С-ийн энэ зөвшөөрлийн хугацааг нотлохын тул яг адилхан тушаалаар баталсан “Монгол Эко” ХХК-ийн зөвшөөрөл олгосон баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж, гаргаж өгсөн. Х.У үүнээс хойш тусгай зөвшөөрлийн талаар ярихаа больсон. Мөн Ж.С-ийнд барилгын тусгай зөвшөөрөл байгаагүй гэж ярьдаг. Х.У компанийн эрхийг шилжүүлж авсан, хуулийн этгээдийг төлөөлж байгаа учраас энэ баримт үнэхээр шаардлагатай болсон бол Улсын бүртгэл, архивын газарт хүсэлт гаргаж, авах боломжтой байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.С-ийн мөн энэ баримтыг Улсын бүртгэлийн Ерөнхий газраас хуулбар үнэн тамгатайгаар гаргаж өгсөн. Х.Уийн үүний дараа барилгын зөвшөөрөлгүй гэдэг асуудлыг ярихаа больсон. Мөрдөгч засвар хийсэн баримтуудыг авч, алга болгосон, эрүүдэн шүүсэн гэдэг асуудлыг ярьдаг. Х.У Хоймор оффис, Налайхын үйлдвэрийн засварын баримтыг хурааж авсан гэж хэлдэг. Мөрдөгч 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Х.Уийн орон сууц болон ажлын байранд үзлэг хийж, хурааж авсан эд зүйлийн талаар тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан. Мөрдөгч үзлэгээр хурааж авсан баримтыг буцаан өгч, Х.У өөрөө “бүрэн бүтэн байна” гэж гараар бичиж, гарын үсэг зурж авсан. Х.У баримт алга болсон гэж цагдаад гомдол гаргаж, шалгуулж байгаагүй. Х.У анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон. Анхан шатны шүүх хэргийг прокурорт 60 хоногийн хугацаагаар буцаахад энэ талаар гомдол гаргаж, мөн шалгуулаагүй. Өр төлбөртэй компани авч, өр төлбөр нь нэхэгдэж, тог тасалж ажиллуулж чадаагүй, ингээд төлбөр төлөөгүй гэж хэлдэг. Х.Утэй гэрээ байгуулах үед компанийн нийт өр төлбөр 20,000,000 төгрөг байна гэж тооцоо нийлж, гэрээний төлбөрөөс суутгаж тооцохоор тохиролцсон. Энэ өр төлбөрт цахилгаан, газрын төлбөр, татвар багтсан. Нэр бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдтэй холбоотой асуудлыг зориуд энэ хэрэгт хамаатуулж, будилуулах гэж оролддог. Өнөөдрийг хүртэл үйлдвэр, компанийн хувьцааг өөрийн эзэмшилд авч, үйлдвэрийг ашиглаж байхад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд Х.Ут саад болоогүй. Х.У 2018 онд үйлдвэрийг өөрийн нэр дээр шилжүүлж авч, 2019 оны 05 дугаар сард цагдаад шалгагдаж, 2023 онд 3 шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн асуудлыг Х.У мэдээгүй байсан. 2024 онд 09, 10 дугаар сард энэ асуудлыг гаргаж ирж, хэрэгт хамаатуулах гэж “А.Т Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн залилсан байна. Ийм байсан бол үйлдвэрийг авахгүй байсан юм, намайг залилсан” гэдэг асуудлыг гаргаж ирсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид “А.Т хохирогч биш, Х.Уийг залилсан” мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдтэй холбоотой баримт авагдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчид хэргийг будилуулахын тулд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн өмнөөс гомдол барьж гүйдэг. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд Миста ХХК-ийн хувьцаа эзэмшигч бол Ё.Эрдэнэхүү шиг хүсэлт гаргаж, иргэний нэхэмжлэгчээр оролцох боломжтой байсан. Х.У Миста ХХК-ийг авч, Улсын бүртгэлд бүртгүүлэхэд Ж.С-ийн, А.Т нар хууль ёсны хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан. Тухайн үед А.Тт холбогдох Миста ХХК-ийн хувьцаатай холбоотой маргаан байгаагүй. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн нэр дээр байсан компанийг Х.Ут шилжүүлж өгсөн мэтээр илтэд үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Х.У үйлдвэрийг авч, өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн цагдаад гаргасан гомдлыг харвал “А.Тт Миста ХХК-ийн хувьцааг авах гэж мөнгө шилжүүлж, дараа нь наймаагаа буцаая, мөнгөө эргүүлж авъя” гэж Улаанбаатарт үлдэж мөнгөө буцааж авах хүнийг томилж, үлдээсэн байдаг. А.Т Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдтэй үйлдвэрийг 5,100,000 юаниар худалдахаар тохирсон боловч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдээс 1,000,000 юанийг шилжүүлсэн. 1,000,000 юаниас гадна 1,100,000,000 төгрөг өгсөн гэж хэлдэг боловч 10 дугаар хавтаст хэргийн 78 дугаар талд “1,100,000,000 төгрөгийг хувьцааны төлбөрт биш мах худалдан авахаар Жанлайшинаар авсан нь үнэн” гэх 2 талын гарын үсэгтэй баримт авагдсан. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд А.Тт Миста ХХК-ийн 100 хувийн хувьцааны мөнгө өгсөн гэдэг нь үндэслэлгүй, наймаа буцаж, мөнгөө нэхсэн. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд А.Тт холбогдуулан иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэр гарсан. Түүнээс биш Миста ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгоё гэх маргаан байхгүй. “А.Тын гэм буруутайд тогтоосон прокурорын тогтоолтой” гэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхээр гэм буруутай болох нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруугүй гэж тооцно. Үүнийг энэ хэрэгт хамаатуулах үндэслэлгүй.
Гэрээ байгуулсан учраас иргэний эрх зүйн харилцаа, иргэний шүүх хэргийг шийдвэрлэх ёстой гэж байна. Гэрээ байгуулсан бол иргэний маргаан болохгүй. Залилах гэмт хэргийг бичиг баримт ашиглаж, гэрээгээр халхавчилж үйлдсэн гэх шинж бий. Иргэний эрх зүйд гэрээ гэж байхаас эрүүгийн эрх зүйд гэрээ гэж байхгүй. Х.У үйлдвэрийг 100 хувь миний нэр дээр шилжүүлж өгвөл банкны барьцаанд тавьж, зээл авч өгнө гэж зохиомол зүйл ярьж гэрээ байгуулсан. Банканд биш Новел лизинг ХХК-ийн хамаарал бүхий хувь хүнд барьцаалж, 1,300,000,000 төгрөгийн зээл авсан мөртлөө хохирогч нараас зээл авсан талаараа нуусан. Үйлдвэрийг барьцаанд тавьж, зээл авч мөнгийг төлнө гэж хэлж, барьцаалж зээл авсныхаа дараа энэ мөнгө бонд болохоос зээл биш, та нарт өгөх мөнгө биш гэж хэлдэг. Үйлдвэрийг нэр дээрээ шилжүүлж маргааш нь шахуу Новел лизинг ХХК-ийн барьцаанд тавьж байгаа нь гэнэтийн, нэг өдрийн дотор шийдвэрлэгдэх асуудал биш. Новел лизинг ХХК олон хүнээс санхүүжилт босгож, Х.Ут зээл олгосон. Энэ бүх санхүүжилт босгох тохиролцоо аль хэдийн хийгдэж, Х.Ут барьцаа хөрөнгө байгаагүй. Компанийг миний нэр дээр шилжүүлж өгвөл зээл авч, төлбөрийг шилжүүлнэ гэж хуурч, мэхлэн шилжүүлж авсан. Новел лизинг ХХК-иас авсан зээлийн зориулалт нь “Х.Уийн зээлийн өрийг дарах, Х.Уийн “Глори кинг инвестмэнт групп” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаанд зориулж, түүний эд авахаар зээл авсан нь зээл олгогч байгууллагын ажилтан н.Э, н.А нарын мэдүүлгээр нотлогддог. Үүнээс харахад хохирогч нарын мөнгийг өгөх зорилгоор зээл аваагүй. Өөрийнхөө өр төлбөрийг дарах зорилгоор хохирогч нарын хөрөнгийг шилжүүлж авч, барьцаанд тавьж, өөрийн бусад өр төлбөрийг төлсөн болох нь дансны хуулгаар нотлогддог. Дансны хуулгаар шүүхийн шийдвэр, Хаан банкны өр төлбөр, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, арматур төмөрт зардал гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсанаар “эргэлтийн хөрөнгийн зээл авч, үйлдвэрийг ажиллуулж байгаад хохирогч нарын мөнгийг төлнө” гэдэг тохиролцоо анхнаасаа байгаагүй. Шүүгдэгч Х.У үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж, 40,000,000 төгрөгөөр торгуулж, үйлдсэн гэмт хэргээ ухамсарлах нь байтугай “би хохирсон, би залилуулсан, миний хөрөнгө, өгөхгүй гэдэг байдлаар хандаж байгаа нь түүний гэмт үйлдэлдээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага, гэмт хэргийн субъектив санаа зорилгыг харж болно гэж үзэж байна. Х.У үйлдвэрийг залилж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад дахиад үйлдвэр, компанийн эрхийг бүр мөсөн үгүй хийх, шилжүүлэх гэмт санааг дахин үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шатанд Новел лизинг ХХК-тай үлдэх 40 хувийг 3,100,000,000 төгрөгөөр тохиролцож шилжүүлэх төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Х.У хэний хөрөнгөөр хэний хохирлыг төлөх гэж байгаа вэ, “Хохирол төлбөр төлөх арга хэмжээг анхнаасаа авч байсан” гэж байна. Төлөгдсөн гэж байгаа 200,000,000-300,000,000 төгрөгийг цагдаад гомдол гаргасны дараа төлсөн. Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас өмнө Ж.С-ийнд 5,000,000 төгрөг, А.Тт ойролцоогоор 50,000,000 төгрөг өгсөн. Худалдах, худалдан авах гэрээнд заасан урьдчилгаа төлбөр төлөгдөөгүй. Ж.С-ийн үйлдвэрээ шилжүүлж өгч, ашиглуулж, үйл ажиллагаа явуулж байхад нь “нэгэнт авах гэж байгаа бол 5,000,000 төгрөгийг урьдчилгаа өгөөч” гэж хэлэхэд “мөнгө байхгүй” гэж хариулсан. 5,000,000 төгрөг өгч чадахгүй байгаа хүн 1,500,000,000 төгрөгийг төлнө гэж авч байгаа нь хуурч мэхэлж байгаа үйлдэл гэж үзэж байна. 5,000,000 төгрөг байхгүй гэж хэлээд Ж.С-ийнгийн өмчлөлийн гараашийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, барьцаанд тавьж, 46,000,000 төгрөг гаргуулж авсан мөртлөө 5,000,000 төгрөг өгсөн. Үлдсэн 41,000,000 төгрөгийг мөн өөртөө ашигласан. Энэ 2 гараашаа буцааж авах гэж асуудал болж байж буцааж авсан.
Иргэний нэхэмжлэгч Ё.Э-ийн өмгөөлөгч А.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлье.
Шийтгэх тогтоолын 6 дахь заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад нийцээгүй, хохирол төлбөрт үйлдвэр, компанийн эрхийг шилжүүлж өгсөнд гомдол гаргасан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо иргэний нэхэмжлэгч Ё.Э-ийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэл болгон иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нотлох баримтаа бүрдүүлж, Х.Уээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлагын тодорхойгүй байдал, нотлох баримт хангалтгүй буюу нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэхээр шийтгэх тогтоолд дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тодорхой заана” гэж хуульчилсантай нийцнэ гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Иргэний нэхэмжлэгч хэнээс юу шаардаж байгаа нь тодорхойгүй, миний 60 хувийн хувьцааг хамгаалж өгөөч гэж хүсэлт гаргадаг. Гэтэл иргэний нэхэмжлэгч гэж хэнийг хэлэх вэ, хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэй талаар хууль тогтоогч тодорхой хуульчилсан. Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг иргэний нэхэмжлэгч гэнэ. Мөн хохирлыг зохих этгээдэд холбогдуулж, иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Ут холбогдуулан хохирол нэхэмжлэх ёстой. Иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлтээс харвал “Миста ХХК-ийн 60 хувийн хууль ёсны өмчлөгч учраас гуравдагч этгээдээр тогтоон өмчлөх эрхээ хамгаалан оролцох боломж олгоно уу” гэж хүсэлт гаргасан. Шүүх түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож, гэмт хэргийн улмаас Ё.Э-д ийм хохирол учирсан гэж хэнээс ямар хохирол гаргуулахаа тодорхой бичээгүй байсан. Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Ё.Э нэг ч удаа оролцдоггүй, өмгөөлөгч түүний өмнөөс Ё.Э-ийн 60 хувийн хувьцаанд халдахгүйгээр хохирол төлбөрийг шийдвэрлэж өгнө үү, эсхүл Х.Ут хамаарах 40 хувийн хувьцаанаас хохирол төлбөрийг гаргуулж өгнө үү гэдэг шаардлага гаргасан. Үүнийг иргэний нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан иргэний нэхэмжлэгчид тавигдах шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Уээс шаардах байтал түүнтэй нэгдмэл ашиг сонирхолтой байгаагаа анхнаасаа илэрхийлсэн. Шүүгдэгч Х.У-ийг гэмт хэрэгт буруугүй гэж, анхан шатны шүүх хуралдаанд гэмт буруугийн асуудлаар дүгнэлт хийхэд Х.У-ийг гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзэж байна, Х.Уийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй талаар санал, дүгнэлт хэлдэг. Иргэний нэхэмжлэгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шаардах, нэхэмжлэх зүйлгүй гэж ойлгож байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд бүх хэлсэн зүйл нь тусгагдсан. Иргэний нэхэмжлэгч Ё.Э “би Миста ХХК-ийн 60 хувийг хууль ёсны дагуу олж авсан, хууль ёсны өмчлөгч” гэж тайлбарладаг. Ё.Э тухайн хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан болох нь тогтоогдсон байхад миний эрхийг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргасан. Ё.Э нь Миста ХХК-ийн 60 хувийг яагаад, хэрхэн эзэмших болов, энэ эзэмшил хууль ёсны юу талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцсэн. Ё.Э Миста ХХК-ийн 60 хувийн хувьцааны хууль бус эзэмшигч, Ё.Э зээлийн барьцаанд Миста ХХК-ийн 60 хувийн эзэмшигч болсон гэж тайлбарладаг. Ё.Э нэг ч төгрөгийн зээл өгөөгүй байж зээлийн барьцаа нэрээр компанийн 60 хувийг шилжүүлж авсан болох нь тогтоогддог. Новел лизинг ХХК зээл олгож, хуулийн дагуу тус компани барьцаалагч байх ёстой. Новел лизинг ХХК зээлсэн мөнгөө иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, Х.Уээс 1,800,000,000 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан болохоос барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангаж шийдвэрлээгүй. Мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан мөртлөө Новел лизинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч дахин Миста ХХК-ийн 60 хувийн хувьцааг дахин эзэмшиж байгааг анхаарч үзнэ үү. ...Ж.С-ийн, А.Т нар 2019 оны 05 дугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Х.У анх гэрчийн мэдүүлэг өгсөн. Үйлдвэр залилсан асуудлыг шалгаж эхлэхэд Новел лизинг ХХК-ийн зээл хариуцагч Ё.Э дээр очиж, “цагдаа дээр шалгагдаж, зовж байгаагаа хэлж, нэмж зээл авах талаар ярьсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт Х.У өөрөө мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ё.Э Х.Уийг үйлдвэртэй холбоотойгоор шалгаж байгааг мэдсэн. 2019 оны 09 дүгээр сард мөрдөн байцаалтын шатанд Ё.Э 60 хувийн хувьцааг шилжүүлж авсан. Х.У үйлдвэрийн өмчлөх эрхийн 60 хувийн хувьцааг зориуд будилаантуулах зорилгоор Ё.Э-д шилжүүлсэн. Тиймээс иргэний нэхэмжлэгчийг мэдээгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүхийн шатанд Новел лизинг ХХК-ийг Ё.Э төлөөлж Х.Ут үлдсэн 40 хувийн хувьцааг 3,100,000,000 төгрөгөөр авч, Новел лизинг ХХК-ийн 1,800,000,000 төгрөгийн төлбөр, Ж.С-ийн, А.Т нарт өгөх төлбөр, хохирогч Г.Н-ийн төлбөрийг хохирогч нарын мөнгөөр төлөхөөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Миста ХХК-ийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон прокурорын тогтоол гарсан учраас энэ гэрээ хэрэгжээгүй. Уг тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүчингүй болгуулахаар шат шатанд гомдол гаргасан. Х.У тус компанийг 100 хувь бусдад шилжүүлэх тохиролцоо хийснээс гэмт хэргийн санаа, зорилго харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, гэхдээ давж заалдах шатны шүүх Миста ХХК-ийн 60 хувийн хувьцааг эзэмшиж байгаа Ё.Э-тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хөрөнгийг хохирол төлбөрт тооцож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Ж.С-ийн, А.Т нар нь тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр, газар, түүний эд хөрөнгийг эрхийг залилуулсан болохоос мөнгө залилуулаагүй. Залилуулсан хөрөнгийг хохирол төлбөрт тооцож, тэдний эрхийг сэргээж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдвэрийн объектыг 1,500,000,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг хохирогч, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрдөггүй. Шинжээч зөвхөн барилгын суурийн хэмжээгээр үнэлж, доторх эд хөрөнгийг үнэлээгүй. 2017, 2018 онд 1,500,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байсан эд хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ хэдэн төгрөг байх вэ, бодитой байх уу гэдэг асуудал яригдах ёстой. Хамгийн бодитой үнэлгээ нь Х.У тус компанийн 100 хувийн хувьцааг 3.100.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон төлбөр барагдуулах гэрээ хэрэгт авагдсан. Энэ гэрээ үнэ зах зээлийн бодит үнэлгээ бөгөөд Ж.С-ийн, А.Тын оролцоогүй хийгдсэн үнэлгээ гэж үзэж байна. Хууль бусаар барьцаа нэрийн дор авсан 60 хувийн хувьцааг Ё.Эрдэнэхүүгээс албадан гаргуулж, хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.С-ийн, А.Т нарын өмгөөлөгч С.Ганзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Намнансүрэн “яллах дүгнэлтээс хальсан, 100 хувийн хувьцааг залилсан хэрэг байхгүй байхад шүүх шийдвэрлэлээ” гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ, хязгаарыг хуульчилсан. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн учраас өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. “Хэргийг 4 удаа бүтэн хэлэлцэхэд анхнаасаа “мөнгө авъя” гэж байсан, байр суурь нь байнга өөрчлөгдөж, тодорхой байж ирсэн” гэж гомдолдоо дурдсан байна. 1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх хуудаст гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл авагдсан. Хохирогч нар анхнаасаа “махны үйлдвэрээ авъя” гэж гомдол гаргаж байсан. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан бүртгэл, мэдээллийн лавлагаа /1 хх-10/-д 1,500,000,000 төгрөгийн үнэ бүхий объектыг залилуулсан гэх гомдол авагдсан. Ж.С-ийн, А.Т “үйлдвэрээ авъя” гэж мэдүүлж байсан. “Улсын Дээд шүүхийн маргаанаа нуусан” гэж байгаа нь Х.Уийн нөхөр Б.Х “Ж.С-ийн, А.Т нар хоорондоо хувьцааны маргаантай байсан учраас мөнгийг өгч чадахгүй байсан” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэнэ. /1 хх-105-107/ Иргэний эрх зүйн харилцаа байсан, эрүүгийн эрх зүйн харилцаа биш гэх тухайд: Тухайн байгуулж байгаа гэрээ нь үнэ, бодитой, биелэгдэх боломжтой байж иргэний эрх зүйн харилцаа болно. Х.У анхнаасаа “надад 700,000,000 төгрөг бэлэн болон бэлэн бусаар байгаа” гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар 300,000,000 төгрөг бэлнээр байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгө байгаа гэж хэлсэн боловч тухайн эд хөрөнгө нь бусдын өмчлөл болж хувирсан. 700,000,000 төгрөгтэй, 1 жилийн хугацаанд тал мөнгийг төлнө гэж итгэн үнэмшүүлж байсан зүйл нь худал болж таарсан. Энэ нь бусдыг төөрөгдөлд оруулсан гэх шинжид хамаарч байна. Анхан шатны шүүх Х.Уийн үйлдлийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэж үйлдлийн аргыг үндэслэлтэй дүгнэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.С-ийн, А.Т нарын өмгөөлөгч А.Энхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ж.Очирхуяг Л.Намнансүрэн нар “иргэний эрх зүйн харилцаа” гэж хэргийн үйл баримтын талаар 2 цагийн турш ярилаа. 2017 оны 09 дүгээр сард эзэмшил, ашиглалтдаа эд хөрөнгийг шилжүүлж авсан. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэмт хэрэг төгссөн. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бусдын өмчлөх эрхийг шилжүүлж авснаар шүүгдэгчийн гэмт санаа туйлдаа хүрсэн. Хэрвээ иргэний эрх зүйн харилцаа байсан бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор буюу гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлж авснаас хойш 6 сарын дотор өнөөдрийн шүүх хуралдаанд яригдаж байгаа эд хөрөнгө, эрхийн доголдол, засвар хийсэн, өртэй, тусгай зөвшөөрөлгүй байсан гэдэг үндэслэлээр гомдлын шаардлага гаргах эрхтэй байсан. Ж.С-ийн, А.Т нар нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалах байдлаар ярьж, тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хэргийн үйл баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн дүрслэх замаар тогтоон шийдвэрлэнэ. Х.У 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Ж.С-ийн, А.Т нартай харилцаанд орохоос өмнөх А.Тын үйл баримт, дараа нь А.Тын шалгагдаж байгаа асуудал энэ хэрэгт хамааралгүй. Үйл баримтыг сэргээн дүрслэх гэдэг нь эрүүгийн дугаар хэрэгт Х.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн үү, үгүй юу гэдэг үйлдлийг шалгана. Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлсэнгүй, Жанлайшин хохироод байна гэж хэрэгт хамааралгүй үйл баримтыг хаацайлж, шүүх, бусад этгээдийг төөрөгдүүлэх байдлаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 2017 оны 09 дүгээр сард Х.У үйлдвэрийн эзэмшил, ашиглалтыг авсан. Үйлдвэрийг авсан даруйдаа мах боловсруулж, үйл ажиллагаа явуулсан. 2020 оны 05 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулж, 438,684,395 төгрөгийн орлогыг “Глори кинг инвестмэнт групп” ХХК-иар олсон. н.Д-ээр дамжуулан н.О-д 75,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт 2019 оны 11-12 дугаар сарын үйл баримт дурдагддаг. Энэ хугацаанд мах боловсруулах үйл ажиллагаа явагдаж байсан. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш Ж.С-ийн, А.Т нарын авсан 300,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцсон. Хор уршиг гэдэг нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос улбаатай үр дагаварт тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Х.У гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг ашиглаж ашиг олсон баримт нь хэрэгт авагдсан байхад татвар, газрын өртэй байсан, би үүнийг төлсөн байхад шүүх тодорхойгүй байдлаар гэм хорын хохирлыг арилгалаа гэж байгаа нь үндэслэлгүй. Төлсөн мөнгөөр үр дагаврыг арилгаж, дутвал иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоож, талуудын мэтгэлцээнд үндэслэж, тавьсан асуудал болгонд дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...Хэрэгт авагдсан баримтаар Ё.Эрдэнэхүү 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Миста” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Гэтэл иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч “энэ шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр байхгүй” гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх үүнийг тогтоосон. Ё.Э энэ бүхний дундаас “Миста” ХХК-ийн 60 хувийн хувьцааг ашиг болгон хүртэх гэж байна. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 396 дугаартай шүүхийн шийдвэрээр “Новел лизинг” ХХК нь Х.У-ийн хувьцаа эзэмшдэг “Глори кинг инвестмэнт групп” ХХК-иас 1.800.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болохоос өнөөдрийн шүүх хуралдаанд яригдаж байгаа компанийн 60 хувийн хувьцаагаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэх хангуулж шийдвэрлээгүй. Үнэхээр зээлийн барьцаанд тавьсан бол энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Иргэн Ё.Э компанийн 60 хувийн хувьцааг шилжүүлж авсан. Хувьцааг шууд өөрийн өмчлөлд шилжүүлж авч, Улсын бүртгэл хийлгэж байгаа нь шударгаар худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээгээр арилжаанд оруулж байж авна. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие Х.Уээс “та зээлийн барьцаанд өгсөн юм уу, эсхүл бодитоор Ё.Эрдэнэхүү болон “Миста” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.У нарын хооронд гэрээ байгуулж хувьцааг шилжүүлж байгаа юм уу” гэж асуухад “Глори кинг инвестмэнт групп” ХХК-ийн зээл төлөгдөх хүртэл түр 60 хувийн хувьцааг Ё.Э-д шилжүүлсэн” гэж хариулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээг халхавчилж, өмчлөл, эзэмшлийг шилжүүлж байгаа гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус, хэрэгжих боломжгүй байна. Эрүүгийн хууль, Иргэний хуулийг зөвтгөж хэрэглэн боломжтой гэж үзэж байна. Шийтгэх тогтоол дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгөөр хохирол төлбөрийг барагдуулж байгаа нь зөв гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ё.Эрдэнэхүү гэмт хэргийн улмаас махны үйлдвэр алдагдсан гэдгийг мэдсэн болох нь эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш буюу 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлж авсан. Цагдаа, шүүхийн асуудалтай байна гэж нэмж зээл авахаар явж байсан нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлээр “Миста” ХХК-ийн 60 хувийн хувьцааг авсан. Албадлагын арга хэмжээ хэрэглэж, Ё.Э-ийн өмчлөлд 60 хувийн хувьцааг хүчингүй болгож, хохирогчийн өмчлөх эрхээ алдсаныг сэргээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Эрх, ашиг нь “Новел лизинг” ХХК дээр Ё.Э хувьцаа эзэмшдэг энэ байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зээлийн үүргийг гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байхад зээлийнхээ оронд 60 хувийн өмчлөгч болсон гэж давхардаж байна. Нэг өр төлбөр дээр шүүхийн шийдвэр, нөгөө нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлж авсан 60 хувийн хувьцааг баталгаажуулахаар явж байгаа нь шударга ёсонд нийцэх үү, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.С-ийн, А.Т нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Шүүгдэгчийн өмгөөлөгчид иргэний хэрэг гэж тайлбарладаг. Жилийн өмнө өөрийн эзэмшилд авч, үйлдвэрлэл явуулан ажиллуулах боломжтой юм байна, яаж авах вэ гэдэг арга сэдэж, “барьцаанд тавьж мөнгийг нь өгье” гэж хуурч, хохирогчид итгэн үйлдвэрийг өгөхөд урьдчилан тохиролцсон байсан “Новел лизинг” ХХК-д гэрээгээр шилжүүлж авсан эд хөрөнгөө барьцаанд тавьж, бонд босгуулан эргэлтийн хөрөнгө, өрөндөө шилжүүлсэн. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч “бонд босгуулсан мөнгийг өрөндөө өгөх эрх байхгүй” гэж хэлдэг. Захиран зарцуулах эрх үүсээгүй байхад ийм юм хийгээд хууль ёсны юм шиг ярьдаг. Үл хөдлөх эд хөрөнгө, объект, газрыг эзэмшилдээ авч үлдэхийн тулд анх мөнгөөр гэж нэхэж байсан, шүүх мөнгө өгөхөөр шийдвэрлэж байсан гэж хэлдэг. 3,500,000,000 төгрөгөөр үйлдвэрийг бусдад өгөхөөр гэрээ, хэлцэл хийсэн болох нь тогтоогдсон. Хүний эд хөрөнгөөр бусад өр төлбөрөө төлөх санаа, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ингэж улайрч байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчид бүгд хуульч нар сууж байхад “анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлээгүй” гэж хэлж байна. Яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх хууль байхгүй гэдгийг шүүгч нар мэдэж байгаа. Бусдын толгойг эргүүлэх, будилуулах арга хэрэглэж байна. Хуульд анхан шатны шүүх хэргийн хүрээнд шийдвэр гаргана гэж хуульчилсан. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнээс А.Тын авсан мөнгөтэй холбож хэргийг будилуулах арга хэрэглэдэг. Энэ асуудал жичдээ шийдвэрлэгдсэн. А.Тын өөрийнх нь хариуцах ёстой үйлдэл мөн. А.Т тухайн хүмүүсээс махны мөнгө гэж авсан болохоос энэ хувьцааг барьцаалж, хувьцаа авч өгнө гэдэг байдлаар мөнгө аваагүй. А.Т “Х.У энэ мөнгийг өгсөн бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнд төлбөрөө төлөх байсан” гэж хэлдэг. Х.У мөнгөө өгөөгүй учраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, А.Т мөнгөө авч чадаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчид “Х.Уийн хөрөнгийг шүүхийн шийдвэрээр булааж авч байна” гэж ярьж байна. Хэргийн талаар ямар хууль дүгнэлт хийж ингэж ярьж байгаа вэ нь ойлгомжгүй байна. Мөн засварын тухай ярьдаг. Хэрэгт завсар хийсэн баримт байхгүй. Засвар хийсэн талаарх баримт байгаа бол гаргаад ир, үүнийг үндэслэж хасъя гэж хэлдэг. 7-8 жилийн хугацаанд баримт байсан бол хасуулж болно. Гэтэл мөрдөгч баримтыг алга болгосон гэж мөрдөгч рүү чихсэн. Хохирол төлбөрт хүний эд хөрөнгийг цонхны цаанаас тэр байр гэж үзүүлдэг. Мөн эд хөрөнгө битүүмжлэгдлээ гэж ярьдаг. Тэр эд хөрөнгө нь дандаа мөнгийг нь өгөөгүй, маргаантай эд хөрөнгүүд байдаг. Хохирогч Г.Н-ийн эд хөрөнгийг залилж, хохирол төлбөрт өгөхөөр санал болгосон. Улсын Дээд шүүх “цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлээгүй гэж үзсэн” гэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд энэ цагаатгах талын нотлох баримт гэж заах ёстой. Ямар ч баримтгүй зүйл ярьж, шүүхээр үнэлүүлнэ гэж ярьдаг. Шүүгдэгч талын баримтгүй тайлбарыг үндэслэж хэргийг өөр байдлаар шийдвэрлэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.С-ийн, А.Т нарын өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгчид давж заалдах гомдолдоо хэргийн бодит байдалд нийцэхгүй, логикгүй зүйл бичсэн байна. Үүнтэй холбоотой хэлсэн тайлбарыг өмгөөлөгч рүү субъектив байдлаар дайрлаа гэж хэлж байна. Өмгөөлөгчийн ёс зүйн асуудал ярих гэж байгаа бол өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Очирхуяг, Д.Дэлгэрцэцэг нараас татгалзсаны дараа эргэж орж ирсэн. Энэ үйлдэл нь өмгөөлөгчийн ёс зүйд хамааралтай асуудал. Үйлчлүүлэгчийнхээ үйлдлийг зөвтгөх үүднээс өмгөөлөгчийн ёс зүйг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог, хэргийн бодит байдалтай нийцэхгүй давж заалдах гомдол гаргадаг асуудалд өмгөөлөгчийн ёс зүй яригдах ёстой гэж үзэж байна.
Хохирогч Ж.С-ийн, А.Т нь өөрсдөө залилагч гэж байна. 2018 оноос хойш 8 жилийн хугацаанд эд хөрөнгөө алдаж, хохирсон атал Х.У өнөөдөр хохирогчийн байр сууриас оролцох ёстой, эсрэгээрээ Ж.С-ийн, А.Т нар гэмт хэрэгтнүүд гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь тодорхой хэмжээнд хохирогчийг доромжилсон мэт сонсогдож байна. Х.Уийг цагаатгах нотлох баримтын талаар дахин дахин ярьдаг. Хэрэгт авагдсан баримтад Х.Уийг цагаатгах нотлох баримт гэж байхгүй. Х.У-ийн хэлдэг цагаатгах нотлох баримт гэж өөрийнх нь гараар бичиж өгсөн тооцоо бий. Х.У “би 2018 он хүртэл 2 жижиг цехээс эхлүүлэн нэр хүндтэй том аж ахуй нэгж болтлоо, хэдэн тэрбумын хөрөнгөтэй болтлоо үйл ажиллагаа явуулсан” гэж хэлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Глори кинг инвестмэнт групп” ХХК болон түүний бусад эзэмшдэг компанитай холбоотой дансны хуулга, бараа бүтэгдэхүүн зарж байсантай холбоотой гэрээ, хэлцэл, тухайн бүтэгдэхүүний танилцуулга зэрэг авагдаагүй. “Би 700,000,000 төгрөгөөр засвар хийсэн учраас энэ объект миний хөрөнгө” гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт 700,000,000 төгрөгөөр засвар хийсэн баримт байхгүй. Х.Уийн хүснэгтэд оруулж, гараар бичсэн тооцоо авагдсан. Түүнээс биш анхан шатны санхүүгийн баримтаар нотлогддоггүй. Х.Уийн мэдүүлгийг түүний нөхөр Б.Х-ын мэдүүлгээр нотлогдож байна гэж үзсэн. “Эдгээр баримтууд нь цагаатгах талын нотлох баримт, Улсын Дээд шүүхээс эдгээр баримтуудыг үнэлсэнгүй гэж дүгнэсэн” гэж ярьдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчид Х.У-ээс тодорхой зүйлсийг асууж байсан. Өөрөөр хэлбэл, “та 1,500,000,000 төгрөгөөр энэ объектыг авч, хэрхэн үйл ажиллагаа явуулах байсан бэ, танд тийм мөнгөний боломж байсан уу, эргэлтийн хөрөнгө байсан уу” гэж асуухад Х.У хариулдаггүй. Х.Ут тухайн үед энэ объектыг авах нь байтугай үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгө байгаагүй. “Новел лизинг” ХХК-иас авсан зээлээ эргэлтэд хэрэглэсэн, эргэлтэд хэрэглэхгүй та нарт өгвөл хүн залилсан хэрэгт орно” гэж мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд А.Таас мөнгөө буцааж авъя гэдэг тохиролцоог 2017 онд хийсэн. 2018 онд Х.Утэй гэрээ байгуулсан. Х.Утэй гэрээ байгуулснаар Улсын Дээд шүүх дээрх асуудлаа шийдвэрлэсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Улсын Дээд шүүх дээр эвлэрэхээ хүртэл Х.Утэй байгуулсан гэрээтэй, гэрээгүй талууд эвлэрнэ. Заавал гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээтэй байж эвлэрнэ гэсэн зүйл байхгүй. Тухайн нөхцөл байдал нь бодитоор хэрэгжиж байсан учраас Ж.С-ийн, А.Т нарын зүгээс Х.Утэй байгуулсан гэрээний тохиролцоог эвлэрлийн гэрээнд оруулсныг шүүгдэгч талаас мушгин гуйвуулж тайлбарлаж байгааг анхаарч үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Г.Н-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдолд “иргэний маргаан, гэрээний маргаан, “Дарцаг ноёд” ХХК болон “Юу эл энд эн ти” ХХК нарын хооронд хийгдсэн гэрээ гэж мушгин гуйвуулж байна. “Г.Н-тнэг ч удаа урдаас арматур төмөр оруулж ирнэ гэж хэлж байгаагүй” гэж хэлдэг. 5 дугаар хавтаст хэргийн 30, 31, 237 дахь талд хохирогч Г.Н-ийнмэдүүлэг авагдсан. Анхнаасаа арматур төмөр оруулж ирдэг, мундаг гэхээр нь Чингис хаан банк дээр танилцаж, Г.Н гэдэг хүнтэй харилцаж байсан. 5 дугаар хавтаст хэргийн 219-222 дахь талд Х.Уийн өөрийнх нь гаргаж өгсөн дансны хуулгууд авагдсан. 5 дугаар хавтаст хэргийн 220 дахь талд “Дарцаг ноёд” ХХК-иас гэж 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед төлбөрийн чадваргүй, бусдын хөрөнгийг авч, багахан хэмжээг нь өгч залилан өр төлбөртөө өгдөг байсан нь харагддаг. Өөрөөр хэлбэл, энэ хаусыг шилжүүлэх гэж яаруулж аван Ж.С-ийнд 370,000,000-380,000,000 төгрөгөөр санал болгож байсан. Төлбөрийн чадваргүй байсан нь орж ирсэн 20,000,000 төгрөгийг тэр даруй өр, төлбөрөө шилжүүлснээс харагдаж байна. Хохирогч Г.Н дутуу мөнгө өгсөн бол мөнгө нь байж байх ёстой. Х.У “би юундаа зарцуулах нь миний эрх” гэж байна. Өөрөө оруулж ирэхгүй байгаа бол арматуртаа өгөх ёстой. Мөн “манайх руу албан тоот илгээсэн” гэж хэлж, өөрийнх нь явуулсан албан тоотууд байгаа. Тус албан тоотод “танай дарамт, мөлжлөг хэрээс хэтэрч байна” гэж бичсэн. Манайх авлагагүй байсан бол яах гэж албан бичиг явуулах вэ, үгүй бол манайх өглөгтэй, хаусаа авахгүй зугтаагаад байсан бол яагаад албан бичиг явуулж, хэл ам хийх байсан бэ, 2019 оны 03 дугаар сард хохирогч Гхөрөнгөө алдсан. 2018 оны 09 дүгээр сард эдгээр хүмүүстэй гэрээ байгуулж, мөнгө аван залилж, 2019 онд төлбөрийн чадваргүй болж, маргаантай байсан. Энэ үед их хэмжээний хөрөнгөтэй хүн шиг “долларын актив гаргах гэж байна, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу их хэмжээний мах экспортод гаргадаг” гэж хэлэхээр нь миний үйлчлүүлэгч итгэсэн. Тиймээс өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлж өгч, эд хөрөнгийн хохирол хүлээсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан. Х.Ут итгэж, өөрийн өмчлөлийн компаниар гэрээ байгуулсан. Энэ нь хэрэгт авагдсан “Дарцаг ноёд групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гэдгээр тодорхойлогдож байна. Компани үйл ажиллагаа явуулж байгаа учраас НӨАТ-н баримт хэрэгтэй гэж гэрээ хийсэн. Х.Уийг төлбөрийн чадваргүй болсны өөрийнх нь нягтлан бодогч н.Уранбилэгийн мэдүүлгээс харж болно. /5хх 35-36/ Өр төлбөргүй юм шиг хүний эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Дансны хуулгад 2020 оны 03 дугаар сард “Н-т төлбөр” гэж төлбөрийг эргүүлж шилжүүлсэн. /5хх 221-222/ Өөрөөр хэлбэл, манай эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн. “Дарцаг ноёд групп” ХХК байхад компанийнхаа нэрийг ч мэдэхгүй “Дарцаг ноёд” ХХК-д гэж 2019 оны 08 дугаар сард “танайх хэрээс хэтэрч байна, мөнгөө төлөөд буцаагаад ав” гэж бичсэн. Манай үл хөдлөх эд хөрөнгийг өгөхөөр тохирсон мөртлөө яагаад бусдад өгч байгаа вэ, 2020 оны 05 дугаар сард гомдол гаргаснаас хойш 2020 оны 08 дугаар сард Х.У, Б.Х нар мэдүүлэг өгсөн. Тус мэдүүлэгт “тухайн эд хөрөнгө хаана байна вэ” гэж асуухад “байгаа, татварын өрөнд орох гээд танил дүүдээ шилжүүлсэн” гэж мэдүүлсэн. Гэтэл н.М гэдэг хүнд шилжүүлсэн. Өрнөөс өрний хооронд хүний эд хөрөнгийн багахан хэмжээг өгч, авдаг болох нь Дарханы эд хөрөнгө, энэ хөрөнгөнөөс харагдаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг хуульчилсан бөгөөд 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан. Ж.С-ийнд “энэ хэрвээ арматур сайн нийлүүлбэл Park view хотхоноос байр өгч болно” гэж гадна талаас нь харуулсан байсан. Манайд 167,000,000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулж, энэ хохирлоо төлөөгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан. Гэхдээ бидний зүгээс ял шийтгэлийн тухайд гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу хурдан шилжээсэй гэж бодож байна. 7 жилийн өмнөх 170,000,000 төгрөг, өнөөдөр 170,000,000 төгрөгөөр 2 давхар хаус авахгүй, мөнгөний ханш унасан. Хохирол төлбөрийг төлье гэж 5 хоногийн завсарлага авч, 5,000,000 төгрөг өгч, “9911-тай дугаар санал болгоё” гэхээр нь зөвшөөрөхөд “барьцаанд байгаа” гэж хэлсэн. Шүүх хуралдаан болоход өөрийн өмчлөлийн Нэгүн пропертиз ХХК-ийн ерөнхий захирал гээд 04 дүгээр сарын 10-ны өдөр 57,000,000 төгрөг, 05 дугаар сарын 10-ны өдөр 55,000,000 төгрөг, 06 дугаар сарын 10-ны өдөр 55,000,000 төгрөг өгнө гэх бичиг сүүлийн хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг өгөхгүй, утсаа авахгүй, хүн болгоныг хуурч байна. Иргэний маргаан юм бол энэ мөнгийг төлөхгүй яасан юм бэ, төлөхгүй учраас бид шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар өр төлбөрөө авах учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгвөл бага ч боловч хохирлоо авах боломж бүрдэнэ. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.С-ийн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Очирхуяг “банканд тавьж болохгүй болохоор нь бондын зээл буюу эргэлтийн хөрөнгийн зээл авсан” гэж хэлж байна. Х.У энэ үйлдлээрээ залилж байна. Банканд тавьж болохгүй байсан юм бол буцаагаад өгөхгүй яасан юм бэ, бидэнд “банканд тавьж, 7 хоногийн дотор мөнгө өгнө” гэж хэлэн бонд болгосон. Дараа нь “би бонд босгочхоод байхад та нар яах гээд байгаа юм” гэдэг зүйл ярьж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн “юугаар хохирсон бэ” гэж байна. Надад газар, үйлдвэр, хувьцаа байсан. Дээр нь итгэл, боломж байсан. Би эдгээр зүйлээр хохирсон. Түүнээс биш Х.Ут мөнгө өгч, мөнгөөр хохироогүй. “Анх мөнгөө авъя гэж явж байгаад үйлдвэр болсон” гэж байна. Би анх “үйлдвэр юм уу, мөнгөө авъя” гэж мэдүүлж байсан. Яагаад энэ талаар дурдахгүй байгаа вэ, зөвхөн нэг талыг барьж дурдаж байна. “300,000,000 төгрөг өгч залилдаг өгөөмөр хүн байхгүй” гэж байна. 300,000,000 төгрөгийг шууд өгөөгүй. Надад “гэрээ байгуулж 7 хоногийн дотор 90,000,000 төгрөг өгнө” гэж хэлсэн. Цагдаа дээр 60,000,000 төгрөг өгснөөр 106,000,000 төгрөг болсон. Би урьд нь гуйж байгаад гараашаа тавьж, 5,000,000 төгрөг зээлсэн асуудал байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн “Х.У өдөр, шөнөгүй засвар хийж, би тэрийг нь өдөр, шөнөгүй шалгаж, өөрөө баталгаа бичиж өгсөн” гэдэг зүйл ярьж байна. Тийм зүйл байхгүй, өдөр, шөнөгүй засвар хийгээгүй. Х.Уийн хэлсэн шиг 700,000,000 төгрөгийн засвар өнөөдрийн мөнгөөр ч хийгээгүй. Би урьд нь “тийм юм хийсэн, үүнийг хүлээн зөвшөөрнө” гэж мэдүүлсэн. Би өөрөө санаачилж баталгаа бичиж өгсөн юм биш, над дээр ирж, “ийм баталгаанд гарын үсэг зурж өгөөч” гэж хэлэхээр нь “тэгэлгүй яах вэ, та нарт зарна” гэдэг утгаар гарын үсэг зурсан. Одоо өндөр үнийн дүнтэй болсон, 3,000,000,000 төгрөг болсон гэж ярьж байна. Тухайн үедээ 750,000 ам.доллар буюу 1,000,000,000 төгрөг гэж үнэлж байсан. Дараа нь Х.Ут зарах үед 1,500,000,000 төгрөг болсон байсан. Өнөөдрийн 750,000 ам.доллар нь 3,000,000,000 төгрөг болно. Х.У засвар хийж үнэтэй болсон зүйл байхгүй. ...” гэв.
Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлын үндэслэлийн сонслоо, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гомдолд тайлбар хийсэн хохирогч нарын өмгөөлөгчдийн тайлбарыг дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчид яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийн шинж, Ж.С-ийн, А.Т нартай байгуулсан гэрээ, гэрээний гүйцэтгэлтэй холбоотой иргэний маргаан, Налайх дүүргийн прокурорын шийдвэртэй холбоотой 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. 2017 онд Х.У зарын дагуу Ж.С-ийн, А.Т нартай н.Н гэх хүнээр дамжуулан Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Миста” ХХК-ийн байранд очиж, танилцсан. Тухайн компанийн эзэмшигчдийн 1,800,000,000 төгрөгөөр худалдах саналыг хүлээн авч, 300,000,000 төгрөгт засвар үйлчилгээ хийж, 1,500,000,000 төгрөгөөр худалдаж авъя гэдэг тохиролцоонд хүрсэн. Мөн хохирогч Ж.С-ийнгээр “энэ үйлдвэрийг надад зарна” гэдэг баталгаа бичүүлж авсан нь хэрэгт авагдсан. А.Тт 30,000,000 төгрөг өгч, худалдаж авах юм байна гэдэг итгэл үнэмшлийг төрүүлсэн. 2017 онд хохирогчид үйлдвэрийг чөлөөлж өгсөн. 2017-2018 оны хооронд Х.У нь үйлдвэр, үйлчилгээ явуулсан. Прокуророос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашигласан гэж буруутгасан. Улмаар Х.У нь “бүх асуудал болсон, компанийн хувьцааг 100 хувь над руу шилжүүлчих, 7 хоногийн дотор банкнаас зээл авах боломжтой боллоо” гэж хуурч, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Миста” ХХК-ийн хувьцааг 100 хувь өөрийн нэр дээр шилжүүлэн авч, үүнээс хойш хэд хоногийн дараа “Новел лизинг” ХХК-д 1,300,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ нь прокурорын буруутгаж буй хуурч, гэрээгээр халхавчилсан гэх шинжийг хангаж байна. Х.У хохирогч нарт барьцаанд тавьсан талаараа хэлээгүй, хохирогчид мэдээгүй. Шүүгдэгчийн “барьцаанд тавьж зээл авах гэж байсан” гэх мэдүүлэг үүгээр үгүйсгэгдэж байна. Хохирогч нарт буцааж төлөхгүй байх санаа зорилго нь батлагдаж байна. Гэрээнд заасны дагуу төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж дуусгах байсан. Хохирогчид гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлбөр төлөх хугацааг сунгасан. Шүүгдэгч төлбөрийг төлөөгүй учир 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэргийг шалгаж эхэлсэн. 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл шүүгдэгч төлбөр төлөх орлого хийж байгаагүй. Шүүгдэгч гэрээ байгуулахаас өмнө А.Тт 30,000,000 төгрөг өгч, хохирогч Ж.С-ийнгийн гараашийг барьцаалж 5,000,000 төгрөг өгсөн. Гэтэл талууд анхнаасаа 700,000,000 төгрөг төлж, үйлдвэрийг шилжүүлж, барьцаанд тавьж үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Эдгээр шинж нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох санал гаргасан. Шүүгдэгч “төлбөр төлөх орлого хийсэн” гэж хэлдэг. Шүүгдэгч төлбөр тооцооны маргаантай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өндөр үнээр санал болгодог. Жишээлбэл, Г.Н-сзалилсан гэх 280,000,000 төгрөгийн үнэ бүхий объектыг хохирогч нарт 1,000,000,000 төгрөгөөр, Дарханд байх объектуудыг мөн өндөр үнээр санал болгосон. Дарханд байх объектууд нь адилхан төлбөр тооцооны маргаантай байсан. Хавтаст хэрэгт шүүгдэгчийн дансаар 2,000,000,000-3,000,000,000 төгрөг орж ирсэн баримт авагдсан. Гэтэл шүүгдэгч төлбөрийг төлөөгүй. Дээрх үйл баримтуудыг дүгнэж хэлбэл, гэрээгээр халхавчилж, буцаан төлөхгүй байх гэсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго нотлогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчид “гэрээний маргаан, иргэний эрх зүйн харилцааны хүрээнд зохицуулагдана” гэж тайлбарладаг. Прокурор иргэний эрх зүйн харилцаа биш, гэрээгээр халхавчилж залилсан гэж ялласан. Шүүгдэгч 100 хувийн хувьцааг шилжүүлчих, 7 хоногийн дараа төлбөрийг 100 хувь төлнө, баттай” гэж хэлэн 2-3 хоногийн дараа “Миста” ХХК-ийн өмчлөх эрхийг барьцаанд тавьж, өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулж байгаагаар гэрээгээр халхавчилсан болох нь тогтоогддог.
“А.Тыг гэмт хэрэг үйлдсэн, буруутай” гэж маргадаг. А.Тыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй. Налайх дүүргийн прокурорын газрын тогтоол шүүгдэгч Х.Ут холбогдох хэрэгт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ баримтыг цуглуулаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримт. Улсын яллагчийн зүгээс тухайн нотлох баримтыг үнэлээгүй, үнэлэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэдэг саналыг шүүх хуралдаанд тавьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Мөрдөгчөөс өөр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх эрх аль ч субъектэд олгогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Миста” ХХК-ийн хувьцаа маргаантай байсан, энэ асуудлын талаар мэдсэн бол худалдаж авахгүй байсан” гэж тайлбарлаж байна. “Миста” ХХК-ийн хувьцааг Ж.С-ийн 50 хувь эзэмших үү, А.Т 60 хувь эзэмших үү гэдэг маргаантай байсан. Хэрвээ шүүгдэгчид 1,500,000,000 төгрөгөөр зарсан бол хэн нь 450,000,000 төгрөг авах вэ, хэн нь 950,000,000 төгрөг авах вэ гэдэг асуудал байсан. Энэ нь шүүгдэгчийн худалдаж авах шийдвэрт нөлөөлөхгүй. Хохирогчид хоорондоо тохиролцож нэг нь 450,000,000 төгрөг, нөгөө нь 950,000,000 төгрөгөө авна. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн тогтоолд энэ нь тодорхой байгаа. Хохирогч Г.Н-ийг залилсан асуудлын талар өмгөөлөгч Т.Баярцэцэг тодорхой тайлбарласан. Тухайн гэмт хэргийн халдлагын зүйл нь хохирогч Г.Н-ийгөмчлөх эрхийн асуудал байна. Г.Н-ийн үл хөдлөх хөрөнгийг бартерлана гэж аваад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр шууд бусдад зарж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангасан. Бусдад зарсан үйлдлээр тухайн гэмт хэрэг төгссөн гэж үзсэн. Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлье, Давж заалдах гомдолд “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ яригдахгүй” гэж дурдсан. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчид “Миста” ХХК-ийн эрхийг Х.Ут шилжүүлж өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаагаар “Новел лизинг” ХХК-ийн Ё.Э-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. “Миста” ХХК-ийн 60 хувийн эрхийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний нэхэмжлэгчид шилжүүлсэн. /1 хх-153/ Тиймээс гэмт хэрэг үйлдэж олсон, олоогүй, цагдаагийн байгууллагаас шалгасан, шалгаагүйг мэдэхгүй байна гэж байхгүй. Мэдсээр байж шилжүүлсэн болох мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдоно. Шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нэгдмэл ашиг сонирхолтой болох нь шат шатны шүүх хуралдаанд харагддаг. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Энхбаатарын санал, дүгнэлт, тайлбарыг харвал нэгдмэл байр суурьтай болох нь тодорхой харагдана. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хохирогч нарт “Миста” ХХК-ийн эрхийг эргүүлэн олгож, гэм хорыг арилгаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Х.Уийн өмгөөлөгч Ж.Очирхуяг, Л.Намнансүрэн, иргэний нэхэмжлэгч Ё.Э-ийнөмгөөлөгч А.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч Х.У-ийг үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Миста” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.С, А.Т нараас Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миста” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, 2,011 метр квадрат талбайтай, мал нядлах, махны анхан шатны боловсруулалт хийх болон хадгалах зоорьтой үйлдвэрийн зориулалттай 2 давхар байгууламж, 12.699 метр квадрат талбайтай газрыг компанийн хамт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000.000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцон худалдан авсан боловч хуурч, баримт бичиг ашиглаж буюу гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төлбөрийг бүрэн төлөлгүй, 1,597,118,064 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
-хохирогч Г.Н-т“өөрийгөө Бүгд Найрамдах Хятад Ард улсаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, түүнд 717.240.000 төгрөгийн үнэ бүхий 417 тонн барилгын арматур төмөр худалдан борлуулна” гэж итгэл төрүүлэн хуурч, Г.Н-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянгол ам, 7 дугаар хэсэг гудамжны 242/19 тоотод байрлах 317.639.400 төгрөгийн үнэ бүхий 154.4 метр квадрат талбайтай 2 давхар амины орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөртөө шилжүүлэн авсан,
мөн Г.Н-с 75.107.889 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус дансаар шилжүүлэн авч түүнд 111.471.480 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хүлээлгэн өгч, үлдэгдэл арматур төмрийг нийлүүлээгүй, уг амины орон сууцыг бусдаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгч, бодит байдлыг нуух замаар, гэрээгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулан, 281.275.809 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
-“Глори кинг инвестмэнт групп” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон махан бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлгүй атлаа “Бүгд Найрамдах Хятад Ард улс руу адууны мах экспортолно” гэж Ө.Д-д ойлгуулан, түүгээр дамжуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз Очир импекс групп” ХХК-ийн захирал Ж.О-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ө.Д-ээр дамжуулан 75.000.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Х.У-ийн гэм бурууг хянан хэлэлцэлцэж, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн энгийн болоод хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгчид Х.У-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан эсэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг.
2015 оны Эрүүгийн хуулийн гол концепц (concept) буюу үзэл баримтлалын гол хүчин зүйлсийн нэг нь хохирол барагдуулах, нөхөн төлүүлэхэд анхаарах, хохирлыг арилгах зэрэг хохирогчийн эрхийг чухалчилсан өөрчлөлүүдийг тусгаж өгсөн.
Өөрөөр хэлбэл, 2015 оны Эрүүгийн хуулийн концепц нь хохирол нөхөн төлүүлэх, хохирогчид учирсан нөхөн төлбөрийг нэн тэргүүнд төлүүлэх, түүний эрх ашгийг хамгаалах зорилготой бөгөөд энэ утгаараа гэмт буруутайд тооцогдсон аливаа этгээдэд хохирол төлүүлэхээр 5 хоногийн завсарлага авах, мөн хохирол төлснөөр ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 хэрэглэх нөхцөл боломжуудыг хууль тогтоочоос оруулж өгсөн билээ.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүх хэргийн үйл баримт төдийгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилго, үйлдлийн арга хэлбэр, хохирогч нарт учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан зэрэгт, түүнчлэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах бүхий л нөхцөл байдлыг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ялгаа, заагтайгаар нарийвчлан тогтоосны дараа түүнд нийцсэн, өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулах ялын сонгон оногдуулах талаар дүгнэлт хийх ётой.
Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зүй зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Х.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг тайлбар зэргээс үзэхэд гэм буруугийн талаар маргаж оролцсон, хохирогч Ж.С-ийн, А.Т, Г.Н нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнээс нөхөн төлөөгүй байдал зэргийг харгалзахгүйгээр “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хохирол төлбөрөө илэрхийлсэн байдал. ...” гэсэн үндэслэлээр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Х.У-ийн өмгөөлөгч Ж.Очирхуяг, Л.Намнансүрэн, иргэний нэхэмжлэгч Ё.Э-ийн өмгөөлөгч А.Энхбаатар нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Харин, хохирогч А.Т, Ж.С-ийн нарын өмгөөлөгч Л.Цэндсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/637 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Х.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ