Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1399

 

                Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.О даргалж, шүүгч С.П, Б.А нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Н, иргэдийн төлөөлөгч Т.Ц, улсын яллагч Ч.А, шүүгдэгч О.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овгийн О.А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806015760797 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч О.А нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19 дүгээр гудамжны 621 тоотод иргэн М.З хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжин тус газар нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр яллах болох цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “…

 

” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.З мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 8-16/, мөрдөн шалгах ажиллагаанд Х.Г гэрчээр өгсөн мэдүүлэг /хх17-23/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Д гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 27-29/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2690 дугаар дүгнэлт /хх 32/, мөрдөн шалгах ажиллагаанд О.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 67-70/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 51 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

Шүүгдэгч О.А нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр  Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19 дугаар гудамжны 621 тоотод иргэн М.З хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний цээжин тус газар нь хайчаар хатгаж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд М.З хохирогчоор өгсөн: “…

.” гэх мэдүүлэг /хх 14-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Г гэрчээр өгсөн: “…

.” гэх мэдүүлэг /хх 21-23/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2690 дугаар:

          1. М.З биед цээжний урд дунд хэсгийн цээжний баруун хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндий дэх цус хуралдалт гэмтэл тогтоодлоо.  

          2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. гэх дүгнэлт /хх 32/.

          Мөрдөн шалгах ажиллагаанд О.А яллагдагчаар өгсөн: “...

 

 

” гэх мэдүүлэг /хх 67-70/,

          Өвчний түүх /хх 37-46/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн хохирогч М.З цээжин тус газар нь хайчаар хатгаж эрүүл  мэндэд нь хүнд хохирол учруулсан талаар мэдүүлсэн мэдүүлэг.  

          Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ түүнийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Хохирогч М.З энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 845.000 төгрөгийг шүүгдэгч О.А төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүхээс шүүгдэгч О.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох хохирогчид гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч О.А нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нийт 6 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 см урттай хар саарал өнгийн иштэй, ирэн дээр “Stailess steel” гэсэн бичигтэй 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.