2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/04876

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 07 191/ШШ2026/04876

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , ******* ******* ХХК /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 39,198,519 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан *******ын нөхөн төлбөрт 39,198,519 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 33,193,600 төгрөг болгон багасгаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* ******* ******* ******* ХХК нь  маркийн,  улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* ХХК-тай автотээврийн хэрэгслийн *******ын гэрээг 2030 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулж, *******ын хураамжийг гэрэ******* заасан нөхцөл, журмын дагуу тогтмол төлж ирсэн болно. Даатгалын гэрэ******* бүртгэлтэй уг тээврийн хэрэгслийг манай байгууллагын ажилтан 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр жолоодож явахдаа зогсоолын хаалтыг анзааралгүй мөргөж, тээврийн хэрэгсэлд тодорхой хэмжээний хохирол учруулсан. Ослын дараа цагдаагийн байгууллага болон *******ын компанид тухай бүр мэдэгдэж, шаардлагатай тайлбар, мэдүүлэг, холбогдох бичиг баримтыг гаргаж өгсөн. Гэвч ******* ******* ХХК нь *******ын тохиолдол үүссэн нөхцөлийг үгүйсгэн, нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Тус компаниас даатгуулагч А.******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчин хоёр давхар үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн нь *******ын тохиолдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэн, нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/824 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан манай байгууллага Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд тус хорооноос 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9/1958 дугаартай албан бичгээр ******* ******* ХХК-д *******ын нөхөн төлбөр олгох талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр олгохоос татгалзсан хэвээр байна. Даатгуулагчийн үйлдэл нь санаатайгаар осол гаргах зорилгогүй бөгөөд бичлэг болон замын цагдаагийн байгууллагын баримтаар зогсоолын хаалтыг харагдах орчин хязгаарлагдмал нөхцөлд болгоомжгүй мөргөсөн болох нь тогтоогддог. Иймд уг үйлдлийг *******ын тохиолдол үүсэх нөхцөлийг санаатай бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн осол гарсан зогсоолын хаалтын байршлыг өмнөх хэвийн нөхцлөөс өөрчилсөн нь бичлэгээр нотлогдож байгаа бөгөөд энэ нь осол гарахад нөлөөлсөн нөхцөл байдал болсон байна. Даатгуулагч нь уг зогсоолыг байнга ашигладаг байсан ба өмнө нь ийм байршилтай хаалт байгаагүй болно. Иймд Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан *******ын тохиолдол буюу даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирч, гэрэ******* заасан эрсдэл бий болсон нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй. Даатгалын гэрээний нөхцөлийн дагуу 20 хувийг хасаж тооцоход үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнийн дүнгээс 33,193,600 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах үндэслэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Даатгуулагч нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр  улсын дугаартай,  маркийн тээврийн хэрэгслийг зогсоолд оруулах үед нээлттэй байсан төмөр хаалтыг мөргөж, *******ын гэрээний дагуу нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан. Ослын газарт манай компанийн шуурхай дуудлагын ажилтан очиж үзлэг хийсэн бөгөөд ирүүлсэн баримт, бичлэг, фото зургуудаас үзэхэд даатгуулагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, хоёр давхар үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн болох нь тогтоогдсон. ******* ******* эй трейд ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0336428051292591 дугаартай автотээврийн хэрэгслийн *******ын гэрээний 5.2-т нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийг заасан бөгөөд 5.2.1-д *******ын тухай хуулийн 8.5-д заасны дагуу санаатайгаар хохирол учруулсан буюу *******ын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж тусгасан. Иймд даатгуулагч нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хоёр давхар үргэлжилсэн шугам давж, улмаар зогсоолын хаалтыг мөргөсөн нь *******ын тохиолдол бий болох нөхцөлийг өөрийн үйлдлээр бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Автотээврийн хэрэгслийн *******ын гэрээний хүрэ******* зогсоолд байрлуулах үеийн эрсдэл нь болгоомжгүй үйлдлээс үүдэн хохирол учирсан байхыг шаарддаг тул дээрх нөхцөлд хамаарахгүй гэж үзэв. Мөн даатгуулагчаас ирүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн  ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайланд хохирлын хэмжээг 41,492,000 төгрөгөөр тогтоосон байна. Даатгалын гэрэ******* зааснаар хохирлын хэмжээг мэргэжлийн үнэлгээчний дүгнэлтэд үндэслэн тогтоох ёстой боловч нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр илүү өндөр дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.*******г томилсон 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай албан бичиг, автотээврийн хэрэгслийн *******ын гэрээ, засвар үйлчилгээний үнийн санал зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

4. Хариуцагчаас  ХХК-ийн үнэлгээний тайлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.*******ыг томилсон 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч нь: Даатгалын гэрээний хүчин төгөлдөр хугацаанд даатгуулсан тээврийн хэрэгсэлд биет зүйл мөргөх хэлбэрээр хохирол учирсан нь *******ын тохиолдолд хамаарна. Даатгуулагчийн үйлдэл нь санаатай бус, болгоомжгүй байдлаас үүдэлтэй бөгөөд *******ын тохиолдол бий болгох нөхцөлийг зориудаар бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд *******ын гэрээ болон хуульд заасны дагуу нөхөн төлбөр олгох үүргийг даатгагч хүлээнэ гэж шаардлагаа үндэслэсэн.

 

3. Хариуцагч нь: Даатгуулагч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зогсоолын төмөр хаалт мөргөснөөр хохирол учруулсан. Энэ нь *******ын гэрэ******* заасан *******ын тохиолдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн, улмаар нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарна гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

5. Зохигчдын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2030 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаатай *******ын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр  маркийн,  улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан байна.

 

6. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн ажилтан уг тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зогсоолын төмөр хаалтыг мөргөж, 41,492,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй.

 

7. Даатгалын гэрээний дагуу *******ын хураамжийг төлсөн, *******ын тохиолдол үүссэн үйл баримт тогтоогдсон байна.

 

8. Хариуцагч нь даатгуулагчийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн үйлдлийг *******ын тохиолдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

 

9. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан *******ын гэрээний харилцаа үүссэн бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

10. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4, Даатгалын тухай хуулийн 8.1-д зааснаар *******ын тохиолдол бий болж, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч нөхөн төлбөр олгох үүрэгтэй.

11. Хэрэгт авагдсан фото зураг, үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд даатгуулагч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, үргэлжилсэн цагаан зураас даван зүүн эргэх үйлдэл хийж зогсоол руу ороходоо төмөр хаалтыг мөргөсөн нь тогтоогдсон боловч уг үйлдлийг санаатайгаар хохирол учруулах зорилготой гэж үзэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан Даатгуулагчийн үйлдэл нь санаатай бус, болгоомжгүй байдлаас үүдэлтэй бөгөөд *******ын тохиолдол бий болгох нөхцөлийг зориудаар бүрдүүлээгүй гэсэн тайлбар хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

12. Нэхэмжлэгч нь *******ын гэрээний нөхцөлийн дагуу хохирлын 20 хувийг өөрөө хариуцахаар нэхэмжлэлийн шаардлагаа 33,193,600 төгрөг болгон багасгасан.

 

13. Даатгалын тухай хуулийн 8.5.1-д заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

14. Иймд хариуцагчийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн 33,193,600 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 33,193,600 (гучин гурван сая нэг зуун ерэн гурван мянга зургаан зуун) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* Энд ******* трейд ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 323,918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ