| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0812/Э |
| Дугаар | 1433 |
| Огноо | 2018-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 1433
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А, улсын яллагч Д.У хохирогч Э.Э, түүний өмгөөлөгч М.А, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806000001067 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Э нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Чингис зочид буудлын 5 давхарт байрлах ресторанд Э.Э-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “…
.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э мэдүүлэхдээ: “...
.” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Э хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-6-8/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6957 дугаартай дүгнэлт /хх-14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-43-46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгаас шүүгдэгч С.Э нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Чингис зочид буудлын 5 давхарт байрлах ресторанд Э.Э зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч С.Э 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” зочид буудлын 5 давхарт байрлах ресторанд Э.Э зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Э хохирогчоор өгсөн: “...
” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Э гэрчээр өгсөн: “...
..” гэх мэдүүлэг /хх-10-11/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6957 дугаар,
1.Э.Э биед хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо,
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-14/, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 871 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирлын баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч С.Э ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч С.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас 5.735.000 төгрөг нэхэмжилсэн боловч бармттай 2.013.660 төгрөгийг шүүгдэгчээр гаргуулж шийдвэрлэв.
Учир нь 2018 оны 7 дугаар сарын 08-аас 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл эмнэлэгээр явахдаа таксигаар явсан зардал 300.340 төгрөг, 1 сарын цалинг дунджаар 800.000 төгрөгөөр тооцож 3 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 2.400.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, Мед фарма 21.000 төгрөг буюу нийт 3.721.340 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэдийгээр өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ болон төлбөр төлсөн гэх бэлэн мөнгөний орлогын баримт хэрэгт авагдсан байгаа боловч дээрхи баримтаар өмгөөлөгч 1 сая төгрөгийн хөлс авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Харин хохирогч энэ хэргийн улмаас өөрт учирсан бусад зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.