| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2026/00006/И |
| Дугаар | 302/ШШ2026/00112 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 302/ШШ2026/00112
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 302/ШШ2026/00112 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Х***** гаргагч: Б аймгийн Д***** сумын 9 дүгээр багт оршин суух, Ж******* харажан овогт П******** Т*******.
Х******** шаардлага: Х аймгийн Б****** Т******** аж ахуйд 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зоотехникч, фермерийн эрхлэгчээр, Б аймгийн Д***** сумын клубт 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уран сайханчаар, Д***** сумын Г******** захиргаанд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сумын төвийн хорооны даргаар, Д***** сумын Засаг даргын тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл татварын байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Х***** гаргагч П.Т (цахим сүлжээгээр),
Гэрч И.Ө, М.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
(Б** даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд шүүх хуралдаан хийхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Х***** гаргагч П.Т нь Х аймгийн Б****** Т******** аж ахуйд 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зоотехникч, фермерийн эрхлэгчээр, Б аймгийн Д***** сумын клубт 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уран сайханчаар, Д***** сумын Г******** захиргаанд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сумын төвийн хорооны даргаар, Д***** сумын Засаг даргын тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл татварын байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие 1989 онд Х**** аж ахуйн дээд сургуульд малын их эмч мэргэжлээр төгсөж, Х аймгийн Б****** тэжээлийн аж ахуйд зоо техникч, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед ажилд орсон болон гарсан тушаал архиваас гарч ирээгүй.
1.2. 1990 оноос Д***** сумын клубт хорооны дарга, Засаг даргын Т***** газрын хэвлэл мэдээлэл дотоод ажил хариуцсан ажилтан, татварын байцаагчаар ажиллаж байсан боловч архиваас тус жилүүдэд ажиллаж байсан тушаал гарч ирээгүй. Б**** суманд 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл фирмийн эрхлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Д***** сумын клубт уран сайханч, 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хорооны дарга, Засаг даргын Т***** газрын хэвлэл мэдээлэл дотоод ажил хариуцсан ажилтан, татварын байцаагчаар 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. А****** байсан жилүүдтэй холбоотой нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Тус онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Х***** гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, №333293 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №014736 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, И.Ө, М.Т, У.А нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 80, 82 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10/62 дугаар албан бичгээр ирүүлсэн П.Т ХААТР маягтууд, Б аймгийн А****** хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Д***** сумын А**** Д*********** Х***** гүйцэтгэх захиргааны 1991 оны 03, 1992 оны 01, 16, 31, 1993 оны 03, 19, 40, 50, 64, 72, 1994 оны 11, 14, 25, [**] тоот дугаартай захирамжууд, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 40 дугаар албан бичгээр Б.Ж олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
5.Х***** гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие 1989 онд Х**** аж ахуйн дээд сургуульд малын их эмч мэргэжлээр төгсөж, Х аймгийн Б****** тэжээлийн аж ахуйд зоо техникч, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед ажилд орсон болон гарсан тушаал архиваас гарч ирээгүй. 1990 оноос Д***** сумын клубт хорооны дарга, Засаг даргын Т***** газрын хэвлэл мэдээлэл дотоод ажил хариуцсан ажилтан, татварын байцаагчаар ажиллаж байсан боловч архиваас тус жилүүдэд ажиллаж байсан тушаал гарч ирээгүй. Б**** суманд 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл фирмийн эрхлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Д***** сумын клубт уран сайханч, 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хорооны дарга, Засаг даргын Т***** газрын хэвлэл мэдээлэл дотоод ажил хариуцсан ажилтан, татварын байцаагчаар 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. А****** байсан жилүүдтэй холбоотой нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Тус онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Х***** гаргагч П.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
7.Б аймгийн А****** хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаартай албан бичигт Б****** Т******** аж ахуйн даргын 1989 оны тушаалыг архивд шилжүүлээгүй болно гэх боловч хүсэлт гаргагч П.Т нь Х аймгийн Б****** Т******** аж ахуйд 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зоотехникч, фермерийн эрхлэгчээр, Б аймгийн Д***** сумын клубт 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уран сайханчаар, Д***** сумын Г******** захиргаанд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сумын төвийн хорооны даргаар, Д***** сумын Засаг даргын тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл татварын байцаагчаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
7.1. Х***** гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн түүний №333293 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог: П******, нэр: Т*******, төрсөн он: 1963, боловсрол: дээд, мэргэжил: малчин их эмч, хөдөлмөрийн дэвтэр олгосон: ХААДС-ийн ректрь П.С гэж бичиж хүсэлт гаргагчийн тухайн үеийн цээж зургийг нааж, тус сургуулийн тамгыг дарж баталгаажуулсан байна.
Уг хөдөлмөрийн дэвтрийн 4-17-р хуудсанд хүсэлт гаргагч П.Т 1989-1995 онуудад ажилласан ажлын тухай мэдээ тус тус бичигдсэн байдал,
7.2.Б аймгийн А****** хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Д***** сумын Засаг даргын 1994 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай “А*** байгуулах тухай” захирамжийн 2 дахь заалтаар татварын ахлах байцаагч М.Б, багийн татварын байцаагч Д.Д, А.М, Б.Х, С.С, П.Т ... нарыг мөн өдрөөс эхлэн тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, ... П.Т нарыг багийн татварын байцаагчаар авч ажиллуулсан байдал,
7.3.Мөн засаг даргын 1994 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай “Т***** газрын орон тоог цомхотгох төсөв хэмнэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн 3 дахь заалтаар ... шуудан хүргэгч болон сумын номын сангийн ажлыг соёлын төвийн эрхлэгч П.Т-д ... тус тус хариуцуулсан байдал,
7.4.Мөн Засаг даргын 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай “Э****** амралт олгох хуваарь батлах тухай” тушаалын нэг дэх заалтаар Т***** газрын ажилтнуудын 1994 оны ээлжийн амралт олгох хугацаа хоногийг хавсралтаар баталсан ба уг хавсралтын 5-рт хүний нэр: П.Т, улсад ажилласан жил: 9, албан тушаал: соёлын төвийн эрхлэгч ... гэж хүсэлт гаргагчийн нэр бичигдсэн байдал,
7.5.Мөн Засаг даргын 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай “А***** чөлөөлөх ба ажилд томилох тухай” захирамжийн 2 дахь заалтаар ... клубын эрхлэгчээр П.Т 5-р сарын нэгнээс эхлэн тус тус авч ажиллуулсан байдал,
7.6. Б аймгийн Д***** сумын А**** Д*********** Х***** гүйцэтгэх захиргааны 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай “А***** чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын нэг дэх заалтаар аймгийн Засаг даргын 1/162-р албан тоотын дагуу Т***** газрын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан зохион байгуулагч П.Т ... нарын орон тоог цомхотгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдал,
7.7.Мөн А**** Д*********** Х***** гүйцэтгэх захиргааны 1993 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “К***** байгуулах тухай” захирамжийн нэг дэх заалтаар Т***** газрын болон нийт төсөвт байгууллагын эмхэрч хуучирсан эд хөрөнгийг акталж устгах сумын байнгын комиссыг байгуулсан ба үүнд комиссын дарга М******, гишүүдэд: Т*******-тамгын газрын ажилтан ... гэж бичигдсэн байдал,
7.8.Мөн А**** Д*********** Х***** гүйцэтгэх захиргааны 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 40 дугаартай “Э****** амралт олгох тухай” тушаалын нэг дэх заалтаар тамгын газрын ажилтнуудын 1993 оны ээлжийн амралт олгох хугацаа, хоногийг хавсралтаар баталсан тушаал захирамжийн хавсралтын 24-рт хүсэлт гаргагч П.Т нэр бичигдсэн байдал,
7.9. Б аймгийн Д***** сумын Засаг даргын 1993 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаартай “А**** томилох ба чөлөөлөх тухай” захирамжийн 4 дэх заалтаар ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн ажлын хүлээлгэж өгөх комиссыг П.Т, Б.Б ... нарыг байгуулсан байдал,
7.10.Мөн Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Ш***** олгох тухай” тушаалаар аймгийн Засаг даргын 1993 оны 07 дугаар захирамжийг үндэслэн сумын хэмжээний нийт малд ноогдох бэлчээр ашиглалтын төлбөрийн хуулийн хугацаанд биелүүлэх ажилд идэвхтэй ажилласан хавсралтад дурдсан хүмүүсийг 47,000 төгрөгөөр шагнасан ба уг захирамжийн хавсралтын 5-рт хүсэлт гаргагч П.Т нэр бичигдсэн байдал,
7.11. Мөн Засаг даргын 1993 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 64 дугаартай “К***** томилох тухай” тушаалаар байгууллагын үндсэн хөрөнгө, бараа материалд иж бүрэн тооллого хийх хүмүүсийг томилсон ба үүнд хүсэлт гаргагч П.Т нэр бичигдсэн байдал,
7.12. Мөн А**** Д*********** Х***** гүйцэтгэх захиргааны 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаартай “К***** томилох тухай”, 1992 оны 06 дугаар сарын08-ны өдрийн 31 дугаартай “Т******** комисс томилох тухай”, 1993 оны 12 дугаар сарын22-ны өдрийн 16 дугаартай “1993 оны цэргийн шинэчлэлийн тоо бүртгэл явуулах тухай”, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай захирамжуудаар баталсан комиссын бүрэлдэхүүнд тус тус хүсэлт гаргагч П.Т нэр бичигдсэн байдал,
7.13.Гэрч Б аймгийн Д***** сумын 9 дүгээр багийн иргэн И.Ө, М.Т, У.А нарын ... Д***** сумын 9 дүгээр багийн Засаг иргэн П.Т нь тус сумын ЗДТГ-т 9-р багийн Засаг дарга, татварын байцаагч, хэвлэл мэдээлэл дотоод ажил хариуцсан ажилтан, сумын клубын эрхлэгч зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь үнэн болохыг тодорхойлов гэж тодорхойлж, мэдүүлсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
8.Х***** гаргагч П.Т нь 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь түүний №014736 дугаартай цэргийн батлахаар нотлогдож байна.
9.Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, П.Т нь Х аймгийн Б****** Т******** аж ахуйд 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зоотехникч, фермерийн эрхлэгчээр, Б аймгийн Д***** сумын клубт 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уран сайханчаар, Д***** сумын Г******** захиргаанд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сумын төвийн хорооны даргаар, Д***** сумын Засаг даргын тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл татварын байцаагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ж******* харажан овогт П******** Т******* нь Х аймгийн Б****** Т******** аж ахуйд 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зоотехникч, фермерийн эрхлэгчээр, Б аймгийн Д***** сумын клубт 1990 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уран сайханчаар, Д***** сумын Г******** захиргаанд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сумын төвийн хорооны даргаар, Д***** сумын Засаг даргын тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаар, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл татварын байцаагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК