Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1462

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: А.Сайнбаяр

шүүгдэгч нарын өмгөөлөгч :  Б.Бат-Ерөөлт

шүүгдэгч: А.Г, Д.Н  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Г овогт А Г, Б овогт Д Н нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806053721671 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт А Г, 19  оны 8 дугаар сарын 17-ны өдөр  суманд төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, бэр, түүний хоёр хүүхдийн хамт Баянзүрх  дүгээр хороо  дугаар байрны    тоотод оршин суудаг хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,   

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Н, 19  оны 4 дүгээр сарын 04-ний өдөр  суманд төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,  ХХК-ны захирал, ам бүл 4, эгч, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо   дугаар байрны    тоотод оршин суудаг хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ,      

Холбогдсон хэргийн талаар:

          А.Г, Д.Н нар нь бүлэглэн иргэн Х.Т их хэмжээний зээл авч өгнө гэж хуурч 2018 оны 1 дүгээр сард 2.500.000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт  төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч А.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

   Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч  А.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Т бид хоёр Б аймгийн нэг нутгийн найзууд байгаа юм. Багаасаа бие биенээ мэдэж өссөн. Т эгч Б нь бэр эгч Н бид хоёроос мөнгө зээлье гэхээр нь би бэр эгч Нй ярилцаж  байгаад Н газрын гэрчилгээ гаргачихвал Б 100,000,000 төгрөгийг зээлж өгье гэж тохиролцоод 2018 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Б нь Баянхонгор аймгаас над руу 2,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж би зээлж авсан. Тэгээд мөнгийг Нй газрын гэрчилгээ авахад таньдаг хүнээр дамжуулан хөөцөлдөж байгаад 2,500,000 төгрөгийг үрээд дуусгасан. Тэгээд хөөцөлдсөн боловч газрын гэрчилгээ нь гараагүй.  Тэрнээс хойш хугацаа орсон тул 3 сар Б хүлээлгэсэн. 2018 оны 3 дугаар сард Засгийн газрын авто баазаас хуучин 4 ширхэг автомашин гаргаж байгаа гэж Т хэлтэл Т би 1 автомашиныг нь авья тэгээд зараад талыг нь чамд буцааж өгье үлдсэнийг нь би өөртөө ашиг маягаар авна гэж тохиролцоод 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Д.А гэх хүний данс руу Э мартын салбараас 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сард Д.А гэх хүнийг хоолонд оруулахын тулд 140,000 төгрөгийг Т  авсан.   Д.А гэдэг хүнийг автобаазад  юу хийдэг талаар мэдэхгүй байна.  Н дамжуулан танилцсан болохоор сайн мэдэхгүй байна, Д.А гэх хүнд 19.600.000 төгрөгийг Н бид хоёр өгсөн, Б авсан мөнгөөрөө газрын гэрчилгээ авах гээд хөөцөлдөж байхдаа үрээд дуусгасан. Т авсан мөнгөө Д.А шилжүүлж өгсөн, Т авсан мөнгөө Д.А шилжүүлж өгсөн гэжээ. /хх-ийн 14/

          Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б нь Тн төрсөн эгч нь байгаа юм.  Би Б таньдаг юм. Тэгсэн 2018 оны 1 дүгээр сарын үед өдрийг нь санахгүй байна Билгээ надад зээл хөөцөлдөөд өгөөч хэдэн төгрөг өгий зээл л бүтээгээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би 2018 оны 1 дүгээр сард Билгээс 2,500,000 төгрөгийг Г дансаар авч газрын албаны хүнд өгтөл тэр газар нь бүтээгүй. Хэрэв бүтсэн бол тэр газрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад мөнгө зээлэх байсан юм. 2018 оны 3 дугаар сарын үед Тулгад Засгийн газрын автобаазаас хүнээр машин гаргуулах гэж байгаа гэтэл Тулга би машин аваад буцааж зараад ашгийг нь хувааж авья гэсэн. Тэгээд Т 2,000,000 төгрөгийг А гэх хүний данс руу хийлгээд тэр хүнийг хоолонд оруулахын тулд 140,000 төгрөгийг мөн нэмж авсан. Тэр бүхнийг ажил бүтээхийн тулд бид нар харилцан тохиролцож өгч авалцсан. Б авсан мөнгөөр газар хөөцөлдөөд бүтээгүй болохоор нь буцаагаад авсан. Тэгээд Б мөнгийг чинь хэрэглэж байгаад эргүүлээд өгий гэхэд зөвшөөрсөн тул би эргэлтэнд оруулчихсан юм. Т авсан мөнгийг би автомашиныг баазаас гаргана гээд байршуулчихсан байгаа. Түүнээс би хүнийг залилсан мэхэлсэн асуудал байхгүй гэжээ.  /хх-н 17/

          Хохирогч Х.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн төрсөн эгч болох Б найз болох Г 2018 оны 1 дүгээр сард уулзахад Г бэр гэх Н гэгчтэй ирээд  Н надад газрын гэрчилгээ гаргаж авахад 2,500,000 төгрөг хэрэгтэй байна газрын гэрчилгээ гараад ирвэл 100,000,000 төгрөгийн зээлээ авахаар тохирсон байгаа газрын гэрчилгээ гарахад өгөх мөнгийг өгөөч гэхээр нь би найзаасаа 2,500,000 төгрөгийг зээлээд өгсөн. Ингээд буцааж өгөх хугацаа болсон чинь намайг хүлээж бай гээд байсан. Тэгж явсаар байгаад 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Н надад засгийн газрын автобаазаас 4 машин авахаар боллоо урьдчилгаа мөнгө өгөөч гэж хэлэхээр нь би 2,000,000 төгрөгийг олоод өгсөн. Гэтэл дахиад худал хэлээд хойшлуулаад байсан. Би ашиг олох зорилгоор л мөнгө өгсөн. Би хүнээс мөнгө зээлээд энэ хүнд өгсөн. Гомдолтой байна гэжээ. / хх-н 7-12/ 

          А.Г   иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 18/ оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 23,26/

          А.Г Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 108/, прокурорын тогтоол /хх-н 115-116//, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 117-118/

          А.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 119-120/

          Д.Н   иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 26/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 20/

          Д.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 108/, прокурорын тогтоол /хх-н 109-110/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 111-112/

           Д.Н  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 113-114/зэрэг болно.

           А.Г, Д.Н нар нь бүлэглэн иргэн Х.Т их хэмжээний зээл авч өгнө гэж хуурч 2018 оны 1 дүгээр сард 2.500.000 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч Х.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Г бэр гэх Н гэгчтэй ирээд  Н надад газрын гэрчилгээ гаргаж авахад 2,500,000 төгрөг хэрэгтэй байна газрын гэрчилгээ гараад ирвэл 100,000,000 төгрөгийн зээлээ авахаар тохирсон байгаа газрын гэрчилгээ гарахад өгөх мөнгийг өгөөч гэхээр нь би найзаасаа 2,500,000 төгрөгийг зээлээд өгсөн. Ингээд буцааж өгөх хугацаа болсон чинь намайг хүлээж бай гээд байсан. Тэгж явсаар байгаад 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Н надад засгийн газрын автобаазаас 4 машин авахаар боллоо урьдчилгаа мөнгө өгөөч гэж хэлэхээр нь би 2,000,000 төгрөгийг олоод өгсөн гэсэн мэдүүлэг / хх-н 7-12/ 

          Шүүгдэгч  А.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... би бэр эгч Нй ярилцаж  байгаад Н газрын гэрчилгээ гаргачихвал Б 100,000,000 төгрөгийг зээлж өгье гэж тохиролцоод 2018 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Б нь Баянхонгор аймгаас над руу 2,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж би зээлж авсан. Тэгээд мөнгийг Н газрын гэрчилгээ авахад таньдаг хүнээр дамжуулан хөөцөлдөж байгаад 2,500,000 төгрөгийг үрээд дуусгасан. Тэгээд хөөцөлдсөн боловч газрын гэрчилгээ нь гараагүй.  Тэрнээс хойш хугацаа орсон тул 3 сар Б хүлээлгэсэн. 2018 оны 3 дугаар сард Засгийн газрын авто баазаас хуучин 4 ширхэг автомашин гаргаж байгаа гэж Т хэлтэл Т би 1 автомашиныг нь авья тэгээд зараад талыг нь чамд буцааж өгье үлдсэнийг нь би өөртөө ашиг маягаар авна гэж тохиролцоод 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Д.А гэх хүний данс руу Э мартын салбараас 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сард Д.А гэх хүнийг хоолонд оруулахын тулд 140,000 төгрөгийг Т авсан гэсэн мэдүүлэг.   /хх-ийн 14/

          Шүүгдэгч Д.Н  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... би 2018 оны 1 дүгээр сард Б 2,500,000 төгрөгийг Г дансаар авч газрын албаны хүнд өгтөл тэр газар нь бүтээгүй. Хэрэв бүтсэн бол тэр газрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад мөнгө зээлэх байсан юм. 2018 оны 3 дугаар сарын үед Т Засгийн газрын автобаазаас хүнээр машин гаргуулах гэж байгаа гэтэл Т би машин аваад буцааж зараад ашгийг нь хувааж авья гэсэн. Тэгээд Т 2,000,000 төгрөгийг А гэх хүний данс руу хийлгээд тэр хүнийг хоолонд оруулахын тулд 140,000 төгрөгийг мөн нэмж авсан гэсэн мэдүүлэг /хх-н 17/ зэрэг болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

            А.Г, Д.Н нар бусдад их хэмжээний зээл авах гэж байгаа тэрнээсээ мөнгө зээлүүлнэ гэж хууран мөнгө авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

           Иймд   А.Г, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан  хуурч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоох нь зүйтэй гэж үзэв.      

          А.Г, Д.Н нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Хохирогчид хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Г овогт А Г, Б овогт Д Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан  хуурч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. А.Г, Д.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуллагад даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. А.Г, Д.Н нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Гх, Д.Нэ нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Г, Д.Н нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Гх, Д.Нэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН